Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/969

 

Ц.М, Ц.М нарт холбогдох

хэрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч Ц.Мийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Б.Баясгалан,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1123 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.М, Ц.М нарт холбогдох 201525011780 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Цын М, 1978 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а-26 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Х овгийн Цын М, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а-26 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Ц.М, Ц.М нар нь бүлэглэн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт иргэн Б.Уээс бараа материал татна, байрны урьдчилгааны мөнгө төлнө гэж зохиомол байдлыг бий болгон, хуурч мэхлэн нийт 71 удаагийн үйлдлээр дансаар болон бэлнээр 248.885.000 төгрөгийг авч, уг зээлсэн мөнгөө өөрсдийн хувийн хэрэгцээнд болон банкны зээлийн төлбөрт зарцуулах зэргээр ашиглаж, 38 удаагийн үйлдлээр авсан 107.691.000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 123.288.840 төгрөг болгон эргэн төлж барагдуулсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.М нь ганцаараа Хаан банкны 5022411034 тоот дансаар 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 42.973.550 төгрөг, Ц.М, Ц.М нар нь бүлэглэн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны 5022431389 тоот, Худалдаа хөгжлийн банкны 452580125 тоот дансуудаар болон бэлнээр 82.622.610 төгрөг буюу 33 удаагийн үйлдлээр нийт 125.596.160 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Б.Ут их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.М, Ц.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.М, Ц.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.М, Ц.М нарыг цагаатгаж, шүүгдэгч Ц.М, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.М 64 хоног, шүүгдэгч Ц.М 62 хоног тус тус цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 3 ширхэг, ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг, цэнхэр өнгийн оруулгатай дэвтэр 1 ширхэгийг тус бүр хэрэгт хадгалж, Ц.Мын өмчлөлийн Ү-22005001412 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13А байрны 26 тоотод байрлах орон сууц, Ц.Мийн өмчлөлийн Ү-2205032473 дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц худагт Дамдинбазарын гудамж, 59 дүгээр байрны 6 тоотод байрлах орон сууцнуудыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ц.Мөнхбаяраа гэх манай сүмийн пастор байсан эмэгтэйд итгэн, түүний ... төрсөн дүү болох Ц.М, Ц.М нарт өөрийн гадаад улсад, шударга хөдөлмөрөөрөө хөдөлмөрлөж бий болгосон, мөн нутагтаа ирж бизнес хийж цуглуулсан 125.596.160 төгрөгөө итгэн өгч залилуулан, эрүүл мэнд, эд материал, сэтгэл санаагаараа хүндээр хохирч яваа өрх толгойлсон эмэгтэй билээ. Б.У миний бие элэгний циррозоос үүдэлтэй элэгний эсийн задрал нь хүндэрч, элэг шилжүүлэх суулгуулах мэс ажилбар хийлгэх шаардлагатай гэж оношлогдсон. Уг хэргээс хамааралтайгаар хугацаа алдсанаас болж, одоо миний элэгний 28 хувь нь ажиллагаатай болон буурч байнга цус алдах, хэвлий устах зэрэг хүндрэлүүд гарч эрчимт эмчилгээнд үе үе хэвтэн эмчлүүлж, Улсын нэгдсэн төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн байнгын хяналтад эмчилгээ хийлгэж байна. ...Би хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдаж группд байдаг ба ... мөнгөө Ц.М, Ц.М нарт залилуулсан учир хагалгаа хийлгэж чадахгүй, эрүүл мэндийн байдал минь доройтсоор, насанд хүрээгүй ганц хүүдээ ээжийгээ хэзээ мөдгүй алдаж магадгүй гэх айдас, сэтгэлийн шархыг ... бодитоор харуулсаар 4 жилийн хугацааг алдаж өнөөдрийг хүрлээ. ...Миний элэгний ажиллагаа 10 хувь болж буурахад У би элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох боломжоо бүр мөсөн алдах юм. 2015 оны 8 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарыг хүртэл нийт 4 жил гаруй хугацаанд шүүгдэгч Ц.М, Ц.М нарын зүгээс хяналтын прокурорт /олон удаа/ /Даваахүү, Энхболд, Г.Батбаяр, Б.Алтанцэцэг, Цэрэндорж, М.Хэрлэнчимэг, Ч.Алтансүх нийт 7 прокурор/, БЗД-ийн прокурорт /2 удаа/ /Алтангэрэл прокурорт 2017 онд, Батболд прокурорт 2019 онд/, Нийслэлийн прокурорт /1 удаа/, /2015 онд/, Улсын прокурорт /2019 онд 1 удаа/ тус тус гомдол гаргасан байдаг.

            Уг гомдлын дагуу 201525011780 дугаартай Ц.М, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шат шатны прокурорын байгууллага болон, анхан болон давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь “шүүх хурал болон шүүхийн хэлэлцүүлэгээр” шүүх бүрэлдэхүүн /шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Э.Чингис, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Гансүх, шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч О.Чулуунцэцэг гэсэн нийт 10 шүүгчид/, прокурорууд мөн өмгөөлөгчид гэх зэрэг 25 хуульчид мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан баримтуудтай танилцаж, шинжлэн судалж, хянаад тухайн шатлал бүрд нь дүгнэлтүүдийг гаргаж байсан ба нэг ч удаа эрүүгийн хэрэг биш гэж үзэж дүгнэж байгаагүй билээ. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хурал эхэлсэн үеэс шүүгч Н.Баасанбат нь хэргийн хохирогч ... надаас асууж тодруулж байгаа асуултууд нь нөгөө талд үйлчлээд байна уу гэж ойлгогдохоор тулгасан асуултуудыг асууж, мөн шашин шүтэх эрхийг минь илт тохуурхаж байгаа нь, шүүгчийн надаас асуусан асуултуудаас анзаарагдаж байсан. Үүнд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат нь шүүх хурлын үеэр хэт тулгасан, илт нэг талыг барьсан асуултуудыг хохирогч надаас асууж шүүгч хүнд баймгүй ёс зүйгүй зан гаргасанд харамсаж байна. Уг шүүх хурлын үеэр ... би хэрэг анх яаж эхэлсэн тухай, мөн Ц.М, Ц.М нар нь ... яаж миний итгэлийг олсон тухай, мөн хэдий үеэс үг нь зөрөлдөж худал хэлэх болсон талаар, мөн миний эрүүл мэнд муудсан учир байдлаа Ц.М, Ц.М нарт хэлэхэд, байр, лангуугаа зараад “мөнгийг тань өгнө” гэж надад хэлэн хугацаа хожин өөрсдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулсан байсан нь мөрдөн шалгах ажиллагаануудаар тогтоогдож, хэрэгт нотлох баримтаар авагдсан гээд хавтас хэргийн болон хуудасны дугаарыг дурдаад ярьж байтал миний яриаг таслан шүүгч Н.Баасанбат нь “яаж залилан мэхэлсэн юм, хоорондоо хүү тохиролцсон юм биш үү” гэж надаас тулгаж асуухад нь ... би “...Хавтас хэрэг нээгдэхээс өмнөх буюу анх надаас мөнгө авахдаа л намайг залилсан гэх нотолгоо нь 1хх 37-38, 40 дүгээр хуудсан дахь Ц.Мийн 91162525 дугаарын гар утаснаас, мөн Ц.Мын 96967035 дугаарын гар утаснаас, миний 96613979 дугаарын гар утас руу ирсэн мессежэнд буюу гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр, мөн гар утасны ярианы бичлэгт хийсэн үзлэгээр хохирогчийг залилан мэхэлсэн нь нотлогддог. Түүнчлэн хавтас хэрэг нээсний дараа буюу Ц.М, Ц.М нарын надаас бараандаа явна гэж авсан мөнгүүдийг лангууныхаа барааг татахад зарцуулсан эсэхийг тодруулах зорилгоор, мөнгө шилжүүлэн авсан огнооны үйлдэл бүрийг Ц.Мийн Монгол улсын хилээр гарсан, орсон хилийн лавлагааны огноотой тулгаж үзлэг хийхэд 71 удаагийн үйлдлээр авсан мөнгөнүүдээс, зөвхөн 5 удаагийн үйлдэл нь Хятад руу орж, гарсан болох нь тогтоогддог, бусад 66 удаагийн үйлдэл нь тогтоогддоггүй, энэ нь 3хх 79, 80, 81 дүгээр хуудаснуудад байгаа. Мөн Ц.М, Ц.М нарын Б.Уээс банкны дансаар авсан мөнгөө юунд зарцуулсныг тодруулах зорилгоор, тэдний харилцах банкны дансаар надаас авсан мөнгөний зарлагын гүйлгээнд үзлэг хийхэд өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулж байсан нь тогтоогддог, мөн өөрийн төрсөн эгч болон бусад хүмүүсийн данс руу, мөн Ц.М нь хадам ээжийнхээ данс руу шилжүүлэх, банкаас авсан зээлээ төлөх гэх зэргээр надад хэлж авсан хэрэгцээнээсээ огт өөр зориулалтаар буюу хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан нь 2хх 141, 145, 147 дугаар хуудсан дахь банкны дансны зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон, мөн түүнчлэн мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлэн хугацаа хожин өөрсдийн нэр дээрх бүх үл хөрөнгүүдийг зарж борлуулсан байдаг боловч миний хохирлыг барагдуулаагүй. ...” гэтэл, шүүгч Н.Баасанбат “...Та нар хүү тохиролцоод аман гэрээ хийж өгч авалцсан байсан, энэ хүмүүс авсан мөнгөө юунд зарцуулах нь хамаагүй. ...” гэж улайм цайм хэлэхэд нь ... би “Мөрдөн байцаалтаар гэмт хэргийн шинжтэй гэж тогтоогдсон” гэтэл шүүгч Н.Баасанбат “Та юунд итгэж өгсөн юм” гэхэд, ... би “Эгч ах нь пастор хүмүүс. Аав ээж нь сүмд явдаг хүмүүс. Би итгэгч хүн болохоор намайг хуурч мэхэлнэ гэж бодоогүй. Эхэндээ мөнгө аваад буцаагаад өгдөг байсан болохоор намайг хуурна гэж бодоогүй” гэхэд, шүүгч Н.Баасанбат “Та Есүстээ итгээд мөнгөө өгөөд байгаа юм уу, энэ хүмүүст итгээд мөнгөө өгөөд байгаа юм уу” гэж надаас асуусан, ... би “Итгэгч хүн, хүнийг хуурч мэхлэх нь гэм нүгэл гэдэг” гэж намайг хэлэхэд шүүгч намайг үл ойшоосон таагүй харцаар намайг харж байсан. Шүүгч Н.Баасанбат нь, ... миний Христэд итгэдэг итгэлийг минь “Та Есүстээ итгээд мөнгөө өгөөд байгаа юм уу, энэ хүмүүст итгээд мөнгө өгөөд байгаа юм уу” гэж тохуурхаж шүүгч хүнд баймгүй ёс зүйгүй занг шүүхийн танхимд хэргийн хохирогч надад гаргасан. Б.У миний Христэд итгэх итгэлийг шүүгч хэр мэднэ гэж.

            ...Миний шүүгдэгч нарт бэлнээр өгсөн мөнгөө тэмдэглэсэн буюу эд мөрийн баримтаар хураан авсан миний дэвтрийн талаар шүүгдэгч Ц.М нь “...Уийн дэвтэрт бичсэн тэмдэглэгээ нь миний дэвтэр дээр бичсэнийг харж хуулж бичсэн гэж бодож байна. Би өөрийн дэвтрийг анх байцаагдах үеэс байцаагчид өгсөн байсан.” гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Ц.М нь “Эд мөрийн баримт”-аар хураан авсан миний дэвтрийн хуудасны зургийг нь харуулаад “... Уийн дэвтэр дээрх тэмдэглэгээ нь хуурамч, энэ дэвтэрт япон хэл сурч байх үеийнх нь япон үсгүүд бичигдсэн байсан ч үүнийг нотлоод байгаа “ гэж тус тус мэдүүлдэг. Үүнийг үнэн зөвөөр нь залруулахад, Ц.Мийн хувийн тооцооны гэх 2 ширхэг дэвтэр дээрх, надаас авсан бүх мөнгөний тэмдэглэгээ нь:

  • “... сарын.... -нд ... төгрөг Урнаагаас авав” гэж тэмдэглэсэн болохоос биш,
  • “... сарын.... -нд ... төгрөг Урнаагаас бэлнээр авав, эсвэл” /ингэж тэмдэглээгүй/
  • “... сарын.... -нд ... төгрөг Урнаагаас банкны дансаар авав” гэсэн тэмдэглэгээ байхгүй бөгөөд тухайн үед Ц.Мийн дэвтэр дээрх “.... сарын ... -нд ..... төгрөг Урнаагаас авав” гэх олон тэмдэглэгээнээс, чухам аль нь Б.Уээс “бэлнээр авсан мөнгөний” тэмдэглэл болохыг Ц.М Ц.М нар өөрсдөө хараад ч мөн Б.У би хараад ч мэдэх боломжгүй байсан.

            2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б.У миний мэдүүлэгт “...Би хувийн зүйлээ ухаж байгаад тооцоонд оруулаагүй, Ц.М нарт бэлнээр өгсөн мөнгөнүүдийг бичсэн тэмдэглэлээ олсон юм. 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 2.100.000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр 7.000.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3.600.000 төгрөгийг Ц.Мт бэлнээр өгсөн. Энэ талаар шалгаж хохирлын тооцоонд оруулж өгнө үү” /3хх 85/ гэж мэдүүлсэн. Учир нь, би уг тэмдэглэл бичсэн дэвтрийг олсон учраас Ц.М, Ц.М нарт бэлнээр өгсөн мөнгөний огноог тодорхой мэдэн авч энэ талаар мэдүүлэг өгсөн болно. Мөн шүүгдэгч нар нь удаа дараа худал хэлж мэдүүлдэг ч, уг хийгдсэн ажиллагаануудын огнооноос бодит байдал нь дэс дараалалтай, цэгцтэй, тодорхой харагддаг.

            2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.М Б.У болон хөндлөнгийн гэрч О.Болорчимэг, М.Отгонжаргал нарыг байлцуулан хохирогч Б.Уийн Хас банкны дансны хуулгад болон Ц.Мийн “хувийн тооцооны” гэх 2 ширхэг дэвтэрт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн ба уг “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр хохирогчийн 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн мэдүүлэгт дурдсан он, сар, өдөр, мөнгөн дүн нь Ц.Мийн дэвтэр дээрх тэмдэглэгээний он, сар, өдөр, мөнгөн дүнтэй таарч хохирогчийн /3хх 84/ мэдүүлэг нотлогдож тогтоогдсон.

            Мөн 2019 оны 7 дугаар сарын 16-ны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Ц.М нь дээр дурдсанаар мэдүүлдэг боловч, мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Ц.Мийн мэдүүлэгт “...Би дэвтрээ авчирч байгаад хэзээ хэдэн төгрөг өгч байсан талаараа хэлье..”/2-ХХ-163 дугаар хуудас/ гэж мэдүүлдэг. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Ц.Мийн мэдүүлэгт: “..... Би эдгээр мөнгөнүүдийн задаргааг буюу хэзээ, хаана, хэдээр хэдэн удаа өгсөн эсэхээ дэвтрээ харж байгаад эргээд мэдүүлэг өгье. Одоо цээжээр санахгүй байна. ...” /3хх 155/ гэсэн мэдүүлгүүдээс Ц.Мийн “хувийн тооцооны” гэх дэвтэр нь мөрдөн байцаагчид биш өөрт нь байсан болох нь, уг мэдүүлгүүдээс тодорхой харагддаг.

            2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ц.Мийн хувийн тооцооны гэх 2 ширхэг дэвтрүүдийг “Эд мөрийн баримтаар” тооцон, тогтоол үйлдэн хураан авсан байдаг. /3хх 126/ Энэ бүгдийн талаар шүүх хуралдааны үеэр хэргийн хохирогч Б.У намайг үнэн зөвөөр нь тайлбар хийе гээд ярьж эхэлтэл шүүгч Н.Баасанбат “...Тайлбар хийх шаардлагагүй. ...” гэж хэлээд яриулаагүй хирнээ, шүүгч нь дээр дурдсан “мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн ажиллагаанууд болох хэрэгт цугларсан баримтуудтай” бүрэн гүйцэд танилцаагүй, мөн хянаагүй болох нь цагаатгах тогтоолын шүүгдэгч нарыг зөвтгөсөн дүгнэлтүүдээс нь илт, тодорхой харагддаг.

            Түүнчлэн, уг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Б.Баясгалан “...Эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Уийн дэвтэр алга байна, энэ дэвтэр хаана байна” гэж “эд мөрийн баримт шинжлэн судлахад” асууж, тодруулж, мөн саналаа хэлж байсан боловч Б.У би “ Мөрдөн байцаалтын шатанд миний дэвтрийг “Эд мөрийн баримтаар” тооцож хураан авсан, мөн уг хураан авсан тогтоол нь 5-ХХ-42 дугаар хуудсанд баримтаар авагдсан” талаар, түүнчлэн “.... Эд мөрийн баримтаар хураалгасан миний дэвтэр, одоо энд шүүхийн танхимд байхгүй байна, шүүгч та одоо туслахаа явуулаад “Эд мөрийн баримт хадгалах өрөө”-нөөс уг дэвтрийг авчирч өгөөч” гэж шүүгчид хэлж сануулаад байхад, шүүгч “Эд мөрийн баримт” болох уг дэвтэрт ач холбогдол өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны танхимд дэвтрийг авчруулалгүйгээр буюу хэрэгт авагдсан “Эд мөрийн баримт”-тай бүрэн гүйцэд танилцаагүй байж, шүүхийн цагаатгах тогтоолыг гаргасанд хэргийн хохирогчийн зүгээс гомдолтой байна. Жич, Хэдийгээр шүүгч цагаатгах тогтоолд эд мөрийн баримтаар тооцож хураан авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл болон тогтоолыг /5 дугаар хх-42-43/ шинжлэн судалсан гэж тэмдэглэсэн ч, шүүхийн хуралдааны үеэр “Эд мөрийн баримт”-аар хураалгасан миний дэвтрийг шинжлэн судлаагүй, мөн миний хураагдсан дэвтэр “шүүх хуралдаанд” байхгүй байсан.

            Түүнчлэн, шүүх хурал болж өнгөрсний маргааш нь миний бие тухайн үед Алтанцэцэг шүүгчийн туслах байсан Цогзолмаатай болон одоо шүүгчийн туслах нь хийж байгаа Ууганзаяатай тус тус утсаар холбогдож өөрийнхөө дэвтрийн талаар асуухад, уг дэвтэр нь, одоо ч шүүхийн “эд мөрийн баримт хадгалах өрөө”-нд байгаа талаар, мөн “уг дэвтэр шүүх дээр орхигдож үлдсэн тэр өдрөөс хойш хэн ч үзэж танилцаагүй” гэж шүүгчийн туслах Ууганзаяа нь, Б.У надад хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Б.У миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бичиг хэргээр дамжуулж “шүүх хурлын тэмдэглэлтэй” танилцах хүсэлтээ өгсөн боловч, өнөөдрийг хүртэл шүүх хурлын тэмдэглэл гараагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч гарын үсэгээ зураагүй, шүүгч ээлжийн амралтаа авсан гэсэн шалтгаануудаар хэргийн хохирогч миний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөж, шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаж чадахгүй явна. Гэтэл шүүгчийг амраад ирэх хүртэл нь “шүүх хурлын тэмдэглэл”-тэй танилцаж чадахгүй хүлээх юм гэж үү?

            Мөн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газарт “шүүх хурлын тэмдэглэлтэй” танилцах хүсэлтээ дахин гаргаж өгсөн боловч, “шүүх хурлын тэмдэглэл” баталгаажаагүй гэсэн хариу өгсөн. Аргаан барахдаа Б.У би 2019 оны 8 дугаар сарын 9-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд “2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “шүүгдэгч Ц.М, Ц.М нарт холбогдох 201525011780 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хурлын бичлэгийг хэрэгт хавсаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг, дахин гаргасан болно. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар 2019/ШЦТ/1123 шүүхийн цагаатгах тогтоолд:

            Залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг. /тогтоолын 9 дүгээр хуудасны 21, 22, 23 дугаар мөрөнд бичсэн/ гэх боловч, мөрдөн байцаалтын шатанд уг цагаатгах тогтоолд дурдсан ажиллагаанууд нь, бүгд хийгдэж” гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон болно.

            Мөрдөн байцаалтын шатанд хийгдэж, тогтоогдсон ажиллагаанууд Ц.М, Ц.М нар нь хохирогч Б.Урагчимэгээс “Лангууны бараадаа явна” гэж удаа дараагаар мөнгүүдийг авахдаа “анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготойгоор үйлдэгдсэн эсэхийг” тодруулахаар мөн Ц.М нь “ ... би энэ хэрэгт хамааралгүй, Уээс шилжин орж ирсэн мөнгийг эгч Мтээ өгдөг байсан” гэж мэдүүлдэг буюу уг хэрэгт Ц.Мын оролцоо байсан эсэхийг тодруулах зорилгоор шүүгдэгч Ц.М, Ц.М нарын Худалдаа Хөгжлийн Банк, ХААН банк, Хадгаламжын буюу Төрийн банкнуудын өөрсдийнх нь эзэмшлийн харилцах дансанд Б.Уээс шилжин орсон мөнгөний “зарлагын гүйлгээ”-нд буюу яллагдагч нар нь хохирогчоос авсан мөнгөө “Юунд зарцуулсныг тодруулах” зорилгоор үзлэгийг хийж, хүснэгтээр харуулан тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүнд:

            2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хөндлөнгийн гэрч Б.Батмөнх, М.Мөнхбаатар нарыг байлцуулан “Банкны дансны зарлагын гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр /2 ХХ-141-145 дугаар хуудас/ гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Ц.М нь 37 удаагийн үйлдлээр хохирогчоос авсан мөнгүүдийг, өөрийн эгч Ц.Мтээ өгдөг нь тогтоогддоггүй. Харин уг мөнгүүдийг, “өөрийнхөө хувийн хэрэгцээ” болох EZ MARKET, POS Normal Purchase, Баянгол хувийн эмнэлэг, ӨРГӨӨ кино театр, Witdrawal, Их хүрээ, Шөнийн зах, UB, BGD, APEX, NOMIN их дэлгүүр THE BULL AU сүлжээ хоолны газруудад үйлчлүүлсэн үйлчилгээний зардлуудаа төлсөн болох нь, мөн MOBICOM, SKYTEL-ийн өөрсдийн эзэмшлийн гар утасны төлбөрийг төлөх гэх мэт төлбөр тооцоонд карт уншуулан ашиглаж байсан нь тогтоогдсон. Мөн шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Уээс “лангууныхаа бараанд явна” гэж ХААН банкны өөрийн эзэмшлийн 5022411034 тоот дансаар болон Худалдаа Хөгжлийн банкны өөрийн эзэмшлийн 452558941 тоот дансуудаараа, мөн шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Уээс ХААН банкны өөрийн эзэмшлийн 5022431334 тоот дансаараа тус тус доор дурдсан мөнгүүдийг авч, “хувь хүнээс болон банкнаас авсан өөрсдийн зээлсэн зээлээ төлөх” мөн “өөрсдийн төрсөн эгч Ц.Мөнхбаяраагийнхаа данс руу болон Ц.Мын хадам ээж Ш.Нямаа гэгчийн данс руу тус тус мөнгө шилжүүлэн ашиглаж байсан нь” мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон болно. Үүнд:

            1. Яллагдагч Ц.М нь хохирогч Б.Уээс өөрийн харилцах Худалдаа Хөгжлийн банкны 452558941 тоот дансаараа 2012.07.02-ны өдөр 3.000.000 төгрөгийг авснаас, уг мөнгөө дансандаа байлгаж байгаад Худалдаа Хөгжлийн банкны 452559520 тоот буюу банкнаас авсан “өөрийн зээлийн данс руугаа” 2012.07.17-ны өдөр 1.323.124 төгрөгийг “зээлийн төлөлт” болгон шилжүүлсэн болох нь тогтоогддог.

            2. мөн шүүгдэгч Ц.М нь хохирогчоос өөрийн харилцах ХААН банкны 5022411034 тоот дансаараа 2012.10.17-ны өдөр 4.500.000 төгрөгийг, 2012.10.18-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2012.10.19-ны өдөр 300.000 төгрөгийг, 2012.10.23-ны өдөр 300.000 төгрөгийг буюу нийт 6.600.000 төгрөгийг тус тус хохирогчоос шилжүүлэн авч түүн дээрээ өөрийн хадам ээж Ш.Нямаа болон /Мын нөхөр/ Х.Батболд гэх хүмүүсээс орж ирсэн мөнгөтэй нийлүүлэн нийт 17.600.000 төгрөг болгож, уг мөнгөө өөрийн төрсөн эгч Ц.Мөнхбаяраагийнхаа ХААН банкны 5114014656 тоот данс руу 2012.10.23-нд 17.600.000 төгрөгийг шилжүүлэн ашигласан болох нь: /2-ХХ-186-187 хуудсанд/ Ц.Мын ХААН 5022411034 тоот дансны хуулгаар/1-ХХ-85 дугаар xуудасны ард/, Ц.Мөнхбаяраагийн ХААН 5114014656 тоот дансны хуулгаар /2-ХХ-186 дугаар хуудсанд/, хохирогч Б.Уийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн мэдүүлгээр /1-ХХ-149 хуудас/ “Банкны гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр /1-ХХ-141-145 дугаар хуудсанд/ тус тус тогтоогдсон.

            3. шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Уээс өөрийн харилцах ХААН банкны 5022411034 тоот дансаараа 2014.03.28-ны өдөр 5.858.000 төгрөгийг авснаас Отгонцэцэг гэгчийн, ХААН банкны 5753329656 тоот данс руу /2-ХХ-189, 190-р хуудсанд/, 2014.03.28-ны өдөр 3.369.000 төгрөгийг, 2014.03.28-ны өдөр 68.000 төгрөгийг тус тус шилжүүлэн ашигласан болох нь тогтоогдсон.

            4. Шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Уээс өөрийн харилцах ХААН банкны 5022411034 тоот дансаараа 2014.04.12-ны өдөр 5.400.000 төгрөгийг авснаас, уг мөнгөө дансандаа 2 хоног байлгаж байгаад, Отгонтогтох гэгчийн ХААН банкны 5003204018 тоот данс руу /2-ХХ-191 дүгээр хуудас/, 2014.04.14-ний өдөр 600.000 төгрөгийг шилжүүлэн ашигласан болох нь тогтоогддог, 2014.04.14-ний өдөр 240.000 төгрөгийг, 2014.04.14-ний өдөр 4.560.000 төгрөгийг буюу нийт 4.800.000 төгрөгийг бэлнээр зарлага гарган авч түүн дээрээ 450.000 төгрөгийг нэмж 5.250.000 төгрөг болгон

            5. Шүүгдэгч Ц.М нь өөрийн хадам ээж Ш.Нямаагийнхаа Төрийн банкны 10470002990 тоот дансанд /1-ХХ-152 дугаар хуудасны ард/ 2014 оны 4 дүгээр сарын 14-нд 5.250.000 төгрөгийг орлого хийсэн болох нь тогтоогдсон. Эдгээр нь уг данснуудын хуулгаар болон “Банкны гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр тус тус тогтоогдсон болно. /1-ХХ-141-145 дугаар хуудсанд/

            6. Түүнчлэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Б.Уийн мэдүүлэгт “...2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр надаас “байрны урьдчилгаа өгөх гэсэн юм” гэж худлаа хэлж 10.000.000 төгрөг авсан боловч, уг мөнгийг өөрийнхөө Худалдаа Хөгжлийн банкны 452559520 тоот “бизнесийн зээлийн данс руу хийлгэж зээлээ төлүүлсэн байсан нь ч гэсэн, хэрхэн намайг залилан мэхэлж байсныг гэрчилж байна ““ гэж мэдүүлдэг. Уг мэдүүлгийн дагуу Ц.Мын харилцах Худалдаа Хөгжлийн банкны 452559520 тоот зээлийн дансанд буюу “банкны орлогын гүйлгээний хуулгад үзлэг хийхэд”, Ц.М нь “өөрийн бизнесийн зээл”-ийн 452559520 тоот зээлийн данс руу хохирогч Б.Уээс 10.000.000 төгрөгийг /1-ХХ-48 дугаар хуудас/ шилжүүлэн авч, банкнаас авсан “өөрийн бизнесийн зээлээ” хохирогч Б.Уээр төлүүлэн, уг дансаа хаалгасан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Энэ нь 1-ХХ-175 дугаар хуудсан дахь шүүгдэгч Ц.Мын мэдүүлгээр нотлогддог.

            7. Мөн шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Уээс “лангууныхаа бараандаа явна” гэж өөрийн харилцах ХААН банкны 5022431334 тоот дансаараа 2013.12.05-ны өдөр 1.350.000 төгрөгийг авснаас Отгонцэцэг гэгчийн ХААН банкны 5753329656 тоот данс руу /2-ХХ-189, 190-р хуудас/ 2014.12.05-нд 640.000 төгрөгийг шилжүүлэн ашигласан болох нь тогтоогдсон.

            8. Шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Уээс өөрийн харилцах ХААН банкны 5022431334 тоот дансаараа 2014.01.03-ны өдөр 8.100.000 төгрөгийг авснаас ХААН банкны 5079056489 тоот данс руу, 2014.01.03-нд 2.500.000 төгрөгийг “гүйлгээний утга” дээр нь “зээлийн төлөлт” гэж бичин шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

            9. шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Уээс өөрийн харилцах ХААН банкны 5022431334 тоот дансаараа 2014.07.17-ны өдөр 3.600.000 төгрөгийг авснаас Отгонтогтох гэгчийн ХААН банкны 5003204018 тоот данс руу /2-ХХ-191 дүгээр хуудас/ 2014 оны 7 дугаар сарын 17-нд 600.000 төгрөгийг шилжүүлэн ашигласан болох нь тогтоогдсон. Мөн уг мөнгөөсөө өөрийн төрсөн эгч Ц.Мөнхбаяраагийнхаа ХААН банкны 5114014656 тоот данс руу нь /2-ХХ-186-187 дугаар хуудсанд/ 2014 оны 7 дугаар сарын 25-нд 400.000 төгрөгийг шилжүүлэн ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллаагаар тогтоогдсон. Эдгээр нь дээр дурдагдсан уг данснуудын хуулгуудаар мөн гэрчийн мэдүүлгээр, шүүгдэгч нарын мэдүүлгээр болон “Банкны гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр /1-ХХ-145-147 дугаар хуудсанд/ тус тус тогтоогдсон болно.

            2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Ц.Мын мэдүүлэгт: /1-ХХ-174 дүгээр хуудсанд/

            Асуулт: Таны дансны хуулгаар та Б.Уээс авсан мөнгийг Ц.Мт өгдөг. Шилжүүлдэг байсан нь тогтоогдохгүй, харин өөр бусад үйлчилгээний зардал гэх мэт зүйлд зарцуулдаг байсан гэж харагдаж байна. Таны данс руу Б.Уээс шилжүүлсэн мөнгийг та Ц.Мт өгдөг байсан юм уу? Хэрхэн юунд зарцуулдаг байсан юм бэ?

            Хариулт: “Би Уээс “надад мөнгө зээлээч ээ” гэж хэлэн мөнгө авсан удаа ганц ч байхгүй. Миний дансаар орсон мөнгүүдийг бүгдийг нь би Мт өгдөг байсан. 2013 би жирэмсэн байсан. Бөмбөгөр худалдааны төвийн хажуу талын хаан банк болон бусад банкууд жирэмсэн хүмүүст дараалал харгалзахгүй үйлчилдэг байсан тул болон бусад банкууд жирэмсэн хүмүүст дараалал харгалзахгүй үйлчилдэг байсан тул М эгч миний данс руу У эгчээс мөнгө эгчээс мөнгө аваад түүнийг нь би банкнаас авч өгдөг байсан” гэж мэдүүлдэг.

            2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б.Уийн мэдүүлэгт: /1-ХХ-151 дүгээр хуудсанд/ “...М нь “байр худалдаж авах урьдчилгааны мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд 2013 оны 03 сарын 07-ны өдөр 6.300.000 төгрөгийг Хаан банкны дансаар, 2013 оны 03 сарын 12-ны өдөр Худалдаа Хөгжлийн банкны дансаар 10.000.000 төгрөгийг “ байрны урьдчилгаа” гэж авсан.” гэж мэдүүлдэг.

            2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Ц.Мын мэдүүлэгт: /1-ХХ-175 дугаар хуудсанд/

            Асуулт: Та Уээс мөнгө зээлэн авч байгаагүй гэж өмнөх мэдүүлэгтээ дурдсан байна. 2013 оны 03 сарын 12-ны өдөр Уээс таны Худалдаа Хөгжлийн банкан дахь 452559520 тоот зээлийн данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн байна. Энэ талаар ярина уу? У хэлэхдээ таныг энэ мөнгийг зээлж авсан гэдэг.

            Хариулт: Надад 452559520 тоот зээлийн данс урьд нь байсан. 2011 онд манай М эгч бид хоёр хамтарч зээл авсан юм. Яагаад хамтарч зээл авсан бэ гэвэл М эгч наймаа хийх зорилгоор зээл авахад, нийгмийн даатгал төлдөг батлан даагч хэрэгтэй гээд би хамтран зээлдэгчээр оролцсон юм. Би энэ мөнгийг мэдэхгүй. М эгчээс асуувал энэ талаар мэдэх байх” гэж мэдүүлдэг хэдий ч 1-ХХ-49 дүгээр хуудсан дахь Ц.Мын харилцах “Худалдаа Хөгжлийн банкны өөрийнх нь эзэмшлийн 452559520 тоот зээлийн дансанд 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Урт хугацаат Үл Хөдлөх Хөрөнгийн зээл” болох 51.800.000 төгрөгийг Цогтбаатарын Мд олгов” гэх Худалдаа Хөгжлийн банкны албан бичиг болон уг дансны хуулга нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. 3-ХХ-251 дүгээр хуудсан дахь “Үл Хөдлөх Хөрөнгө Өмчлөх Эрхийн Улсын Бүртгэлийн Гэрчилгээ” болох “Ү-2205001412 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрших 13а байрны 26 тоот 29 мкв талбайтай хоёр өрөө байр нь Монгол Улсын иргэн ХБ 87101581 регистрийн дугаартай Халзан овгийн Цогтбаатарын Мын “Нэг хүний өмч “ гэх гэрчилгээ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

            Мөн яллагдагч нар нь хохирогчоос удаа дараагаар авсан мөнгүүдээрээ “Лангууныхаа барааг татахад зарцуулсан эсэхийг” тодруулах зорилгоор, 2016 оны 07 дугаар сарын 18 өдөр хөндлөнгийн гэрч М.Батболд, Г.Өнө-Эрдэнэ гэх хүмүүсийг байлцуулан Ц.М, Ц.М нарын хохирогч Б.Уээс авсан мөнгөнүүдийн огнооны үйлдэл бүрийг Ц.Мийн Монгол улсын хилээр гарсан, орсон “Хилийн лавлагааны” огноотой тулгаж үзлэг хийхэд /3 дугаар хавтас 79, 80, 81 дүгээр хуудаснууд/, 71 удаагийн үйлдлээр хохирогчоос авсан мөнгөнүүдээс зөвхөн 5 удаагийн үйлдэл нь /лангууны бараагаа татахаар /хятад руу орж, гарсан болох нь тогтоогдсон. Бусад 66 удаагийн үйлдэл нь тогтоогддоггүй буюу дээр дурдсанаар өөрсдийнхөө хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан нь, мөн шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь хохирогч Б.Уийн итгэлийг эвдэн хуурч мэхэлсэн болох нь тус тус тогтоогдсон. /Жич: 33 удаагийн үйлдлээс 3 удаагийн үйлдэл нь хилээр орж гарсан огноотой тохирдог/

            Мөн дээрх шүүгдэгч нарын хохирогчид огт төлөгдөөгүй үлдсэн 33 удаагийн үйлдлийн 125.596.160 төгрөгийг /2-ХХ-109 дүгээр хуудас/ хохирогчоос авахдаа, анхнаасаа залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан хавтас хэрэгт авагдсан нотолгоо нь 1-ХХ-37-38 дугаар хуудсан дахь шүүгдэгч Ц.Мийн 91162525 дугаарын гар утаснаас, мөн 1-ХХ-40-р хуудсан дахь шүүгдэгч Ц.Мын 96967035 дугаарын гар утаснаас, хохирогч Б.Уийн 96613979 дугаарын гар утас руу ирсэн мессежэнд буюу 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хөндлөнгийн гэрч О.Болорчимэг, М.Болорчимэг нарыг байлцуулан хохирогчийн гар утсанд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байх ба уг “Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр залилан мэхлэх арга замаар хохирогч Б.Уээс уг мөнгүүдийг авсан болох нь тогтоогдсон. Үүнд, 1-ХХ-40-р хуудсан дахь шүүгдэгч Ц.Мын 96967035 дугаарын гар утаснаас хохирогч Б.Уийн 96613979 дугаарын гар утсанд ирсэн мэссэж болох:

            1-т: “Эгч бид хоёрынх 24-нийх, 23-ных, 18-ных, 5-ных юм байна” 2014.12.16

            2-т: 2-ных , 27-ных нэг хүн хүн юм байна. 2014.12.16

            3-т: 3-ных , 17-ных нэг хүн юм байна. Тэгээд бусад нь дандаа нэг нэг хүн юм

 байна. Нийлээд 7 хүн.

            4-т: 10 саяаас дээш хүмүүсийн 12-ны хүн он гараад өгье гэнэ. Лангуу зарж байгаа гэнэ. 2014.12.16

            5-т: 28-ны хүн оноос өмнө амжихгүй. Гэхдээ бага багаар яг он гараад өгнө гэнэ.

            6-т: 8, 11-ний 2 хүн урагшаа явсан байна. Нэг нь 5 дахад, нөгөө нь бүтэн сайнд ирнэ гэнэ.

            7-т: Би мессеж биччихлээ. Ярьж болохгүй байна. Миний утаснаас. 2015.05.05

            8-т: Сайн уу эгчээ өнөөдөр амраад таарлаа. Маргааш очоод ярья 2015.05.07 гэж бичсэн мэссэжүүд байх ба шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Ут “Хохирлын тооцоо” болох 33 удаагийн үйлдлээр 141.194.000 авсан мөнгөнүүдээс 4 удаагийн үйлдэл нь “Ц.М, Ц.Мийн өөрсдийнх нь авсан мөнгө бусад 29 удаагийн үйлдлийнх нь “өөр бусад хүмүүст зээлдүүлсэн” мэтээр эрэмбэлэн хохирогчид бичсэн мессеж байх боловч, мөрдөн шалгах ажиллагаагаар, яллагдагч нар нь хохирогчоос авсан мөнгөө өөр бусдад зээлүүлсэн гэдэг нь тогтоогддоггүй. Харин Ц.М, Ц.М нар нь хохирогч Б.Ут худал хэлэн итгүүлж, 31 удаагийн үйлдлээр, Ц.М, Ц.М нар нь “банкны өөрсдийн эзэмшлийн дансуудаараа” Б.Уээс мөнгүүдийг авсан болох нь 2 удаагийн үйлдлээр яллагдагч Ц.М нь Б.Уээс “бэлнээр мөнгө авсан” болох нь тус тус тогтоогддог ба уг мессежүүдийн талаар 1-ХХ-175 дугаар хуудсан дахь 2015 оны 12 сарын 07-ны өдрийн Ц.Мын мэдүүлэгт: “ ... 96967035 дугаар миний дугаар юм. Энэ хоёрын хоорондын зээлийн асуудлыг би бас гадралдаг байсан болохоор, бодит байдлыг У эгчруу бичдэг байсан. Ер нь бол У эгчрүү худлаа зүйл бичиж байгаагүй. Миний тухайн үед бичиж байсан зүйлүүд бол бодитой үнэн зүйлүүд байсан...” гэж мэдүүлсэн байдаг. 1-ХХ-37-38 дугаар хуудсан дахь “Гар утасны мессежэнд үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр шүүгдэгч Ц.Мийн 91162525 дугаарын гар утаснаас, хохирогч Б.Уийн 96613979 дугаарын гар утсанд ирсэн мэссэжэнд, Би яг одоо хоёртой нь уулзаж байна. Жоохон байж байгаад ярия. 2015.01.12 Манай хэдэн хүн нийлээд хүнээс мөнгө зээлэх гээд явж байгаа сурагтай. 2015.01.22 Гэртээ байдаггүй. Харин нөхөр нь байна. Нөхөр нь мэдэхгүй байна. Ашгүй гайгүй хүн байна лээ машинтай юм байна. Машинаа тавиад ч болтугай мөнгө олж өгье гэж байна. 2015.01.29 Нэмж ярьсан хүн алга даа маргааш ярия. 29-ний хүн маргааш ядаж талыг нь авчирч өгнө гэсэн нь авчирч өгнө гэсэн дүү нь айлд байна ярия. 2015.01.30 Ирэхээр нь Туул хэлэх байх. Одоохондоо ирээгүй л байна гэнэ. 2015.02.02 “Би хүүнүүдээ буцаагаад өглөө тэгж байж л бүтэн мөнгөө авья” гэж хэлж байж л эд нар хөдлөх хэлж байж л эд нар хөдлөх байх. Би өөрөө тани руу ярья. Ок би маргааш амарна. Туултай яриад цагаа хэлье. 2015.02.16 Би маргааш тан дээр яваад очъё. Туултай цуг бодохгүй бол би бас сайн мэдэхгүй байна. 2015.06.27

            Жич, Дээрх нотлох баримтууд Хавтаст Хэрэг нээхээс, 1-5-7 сарын өмнө бичигдсэн мессежүүд болон гар утасны ярианы бичлэг болно. / мессеж нь 5-аас 7 сарын өмнөх, гар утасны ярианы бичлэг нь 1 сарын өмнөх болно/

            Ялагдагч Ц.М, Ц.М нар нь хохирогч Б.Ут “ ... таниас зээлж авсан мөнгийг байраа болон лангуугаа зараад таниас авсан мөнгөө төлж барагдуулна” гэж хэлэн итгүүлж хугацаа хожин, өөрсдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулан өөрсдөө их хэмжээний ашиг олсон болох нь, хавтас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогддог. /Жич: шүүгдэгч Ц.М, Ц.М нарын дансаар нийт 351.800.000 төгрөг орсон болох нь “Банкны дансны хуулгад” хийсэн үзлэгээр тогтоогддог. Хүн нэг бүрээр нь задалбал, Ц.Мд 207.800.000 төгрөг орлого болон орсон нь, Ц.Мт 144.000.000 төгрөг орлого болон орсон нь тус тус тогтоогдсон/ Үүнд, 1-ХХ-123 дугаар хуудас дахь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хохирогч Б.Уийн мэдүүлэгт “дурдсан “тэр цаг хугацаанд” буюу 2015 оны 03 дугаар сарын 20-нд Ц.М нь өөрийн эзэмшлийн Ү-2205001412 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрших 13 а байрны 26 тоот 2 өрөө байрыг /3-ХХ-251 дүгээр хуудас/ “ТРАНС КАПИТАЛ” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 39.800.000 төгрөгийн зээлийг авсан болох нь тогтоогдсон.

            Мөн уг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Ц.Мын ХААН - 5022411034 тоот дансанд 39.800.000 төгрөг орлого болон орсон нь, уг дансны хуулгаар болон банкны харилцах дансны орлогын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. /1-ХХ-87 дугаар хуудасны ард/ Мөн түүнчлэн хохирогчийн дээрх мэдүүлэгт дурдсан тэр цаг хугацаанд Ц.М нь “АЛТЖИН GOLD PLAZA”-д байрших өөрийн эзэмшлийн №-2286 тоот 8,8 метр/кв лангууг Анхцэцэг гэгчид 100 сая төгрөгөөр зарж борлуулан, төлбөрийг нь Ц.Мын Худалдаа Хөгжлийн Банкны 452558941 тоот дансанд 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 70.000.000 төгрөг буюу нийт 100.000.000 төгрөг Анхцэцэг гэгчээс орлого болон орсон болох нь, уг дансны хуулгаар болон банкны харилцах дансны хуулганы, орлогын гүйлгээнд хийсэн үзлэгээр тогтоогддог. /1-ХХ-57 дугаар хуудасны ард/

            Шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь “Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ”-тэй байхдаа “Хэргийн материалтай танилцсан” хирнээ, таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчин, “Прокуророос хориг тавьж битүүмжилсэн” байсан “Ү-2205001412 дугаартай Ц.Мын эзэмшлийн /3-ХХ-251 дүгээр хуудас/ Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрших 13а байрны 26 тоот 29 мкв талбайтай хоёр өрөө байрыг 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдөр, яллагдагч Ц.М нь Б.Батбаяр гэгчтэй “Ц.Цэдэвдорж нэрээр” /4-ХХ-2 дугаар хуудас/ гэрээ хийн 68.000.000 төгрөгөөр уг байрыг зарсан болох нь тогтоогдсон. Энэ нь 3-ХХ-131 дүгээр хуудсан дахь 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Б.Батбаярын гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн шүүгдэгч Ц.М нь өөрийн төрсөн эгч Ц.Мөнхбаяраатай үгсэн хуйвалдаж, хохирогч Б.Ут “байрны зээл аваад мөнгийг чинь төлж барагдуулна” гэж итгүүлэн, байрны зээлийн урьдчилгаа болгон Худалдаа Хөгжлийн Банкны Ц.Мийн 452580125 тоот дансаар 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 27.000.000 төгрөгийг, мөн уг дансаар 2014 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 8.000.000 төгрөгийг буюу нийт 35.000.000 төгрөгийг хохирогчоос авч дансандаа байршуулан /1-ХХ-100-р хуудсанд/, уг банканд 452580439 тоот “орон сууцны зээл”-ийн дансыг өөрийн нэр дээр нээлгэн, 2014 оны 08 дугаар сарын 11-ны өдөр уг дансаар шүүгдэгч Ц.М нь өөрийн төрсөн эгч Ц.Мөнхбаяраатай хамтарч 62.000.000 төгрөгийн зээлийг авсан /2-ХХ-174 дүгээр хуудсанд/ байх боловч, хохирогчоос авсан мөнгөө төлж барагдуулаагүй болох нь, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

            2014.06.19-ны өдөр шүүгдэгч Ц.Мийн харилцах ХААН банкны 5022431389 тоот дансанд Сайнтуяа гэгчээс 82.000.000 төгрөгийн орлого орсон /1-ХХ-67 дугаар хуудсанд/ байх боловч, Б.Уийн хохирлыг төлж барагдуулаагүй болох нь тус тус тогтоогдсон болно. Эдгээрийг нотлох нотолгоо нь 4-ХХ-153, 154 дүгээр хуудсан дахь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 85 шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Ц.М нь, өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Та хохирогчоос мөнгө авчихаад “байраа зараад өгнө” гэж байсан /хохирогчийн өмгөөлөгч/ тохиолдол гэж байсан тохиолдол байгаа юу? гэхэд, шүүгдэгч Ц.М: Байгаа гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дүгээр хуудсанд/ өмгөөлөгч Ц.Дэлгэрням : Та тэгээд байраа зарсан мөнгөнөөсөө хохирогчид өгсөн үү? гэхэд, шүүгдэгч Ц.М: Байр зарах үе бол 2015 оны 02 дугаар сард болсон асуудал гэв. Өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Та хохирогчид “лангуугаа зараад мөнгөө өгнө” гэж хэлж байсан уу? гэхэд шүүгдэгч Ц.М: Тийм ээ гэв, өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Та лангуугаа зарсан уу? гэхэд, шүүгдэгч Ц.М: Тийм ээ гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дугаар хуудсанд/ Өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Та хэдэн төгрөгөөр зарсан бэ? Гэхэд, шүүгдэгч Ц.М: Би 90.000.000 төгрөгөөр зарсан гэв, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/1123 дугаартай шүүхийн цагаатгах тогтоолд, Ц.Мийн “би Урнаа эгчээс мөнгө авсан нь үнэн. Тооцооны маргаан байгаа нь үнэн. Одоо төлбөр төлөхөө мэдэж байна. Харин хэд гэдгийгээ тогтоомоор байна. Миний дүү энд хамаагүй. Над даар ажиллаж байсан л хүн гэх мэдүүлгээс тэрээр бусдын эд хөрөнгийг авчихаад буцааж өгөхгүй, эсхүл зарим хэсгийг нь өгнө гэсэн санаа зорилго байгаагүй нь тогтоогдож байх ба, энэ байдал нь гэмт хэргийн субъектив шинжийг агуулаагүй байна. гэж үзжээ /Уг цагаатгах тогтоолын 9 дүгээр хуудасны доороосоо 1, 2, 3, 4, 5, 6,-р мөрөнд бичигдсэн/

            Гэтэл хохирогч Б.Ут бодитоор учирсан “Хохирлын тооцоо” нь аудитын болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн эдийн засгийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон байдаг. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Алтан жолоо Аудит” ХХК-ийн Дугаар № 18/21 тоот аудитын дүгнэлтээр /7-ХХ- 63-75 дугаар хуудас/ Ц.М, Ц.М нарын Б.Уээс авсан нийт мөнгөн дүн 248.885.000 төгрөг /7-ХХ- 63 дугаар хуудас/, Ц.М, Ц.М нарын Б.Ут эргэн төлсөн нь 123.288.840 төгрөг /7-ХХ-63 дугаар хуудас/ гэж тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 248.885.000 төгрөг /Ц.М, Ц.М нарын Б.Уээс авсан нийт мөнгөнөөсөө/ 123.288.840 төгрөг /Ц.М, Ц.М нарын Б.Ут эргэн төлсөн мөнгийг хасаж/ 125.596.160 төгрөг /Ц.М, Ц.М нарын хохирогч Б.Ут огт төлж барагдуулаагүй буюу үлдэгдэл мөнгөн дүн/ Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Дугаар № 168 тоот шинжээчийн дүгнэлтийн /7-ХХ-88-97 дугаар хуудаснуудад/ хариулт 6-д “Ц.М, Ц.М нарын Б.Уээс авсан мөнгөн дүн нь 248.885.000 төгрөг, Ц.М, Ц.М нарын Б.Ут эргэн төлсөн дүн нь 123.288.840 төгрөг, Б.Ут төлөгдөөгүй үлдсэн нь 125.596.160 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж бүрэн тогтоогдсон байдаг.

            Мөн шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь 2015 оны 9 дүгээр сараас 2019 оны 06 сарыг хүртэлх, 4 жил гаруй хугацаанд мөрдөн байцаалтын шатанд, мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны мэдүүлгүүдэд “Б.Ут мөнгө төлөх ёсгүй, Б.Уээс авсан мөнгөө төлөөд дууссан” гэж мэдүүлсээр ирсэн байдаг. Үүнд, 1-ХХ-164 дүгээр хуудсан дахь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ц.Мийн мэдүүлэгт: “... Миний У эгчид өгч байсан мөнгө нь У эгчээс авч байсан мөнгөний хэмжээнээс бараг давсан байх гэж би бодож байна ....” гэж мэдүүлсэн. 1-ХХ-166 дугаар хуудсан дахь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Ц.Мийн мэдүүлэгт “... Миний тооцоогоор би Ут нэг ч төгрөг өгөх ёсгүй гэж үзэж байна” гэж мэдүүлсэн байдаг. Мөн 4-ХХ-145-169 дүгээр хуудсан дахь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр өгсөн Ц.Мийн мэдүүлэгт “ Намайг ямар ч үндэслэлгүйгээр мөнгө авсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлдэг. /4-ХХ-149 дүгээр хуудсан дахь 85 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудасны доороосоо 1, 2 дугаар мөрөнд бичигдсэн/ 6-ХХ-69-78 дугаар хуудсан дахь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 793 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд, илтгэгч шүүгчээс /Д.Гансүх/: Мөнгөний баримтаар өгсөн, авсан юм харагдаж байна. Маргаантай буюу бэлэн мөнгөөр өгсөн, авсан нь хэдхэн төгрөгийн зөрүү байгаа. Баримтаар батлагдаад байгаа мөнгийг яагаад өгөхгүй байгаа юм бэ? Өгөхгүй байгаа асуудал чинь үргэлжилсээр байгаад залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрдүүлэх биш үү. Энэ талд нь өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ хохирлыг барагдуулах талаар зөвлөсөн юм уу, нөгөө талаар хохирогчийн эрүүл мэнд муу байна. ...Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Б.Баясгалангаас: “Тооцоог тодорхой болгоод зөвшөөрсөн хэмжээнд нь төлөх ёстой зээлээ төлье гэж байгаа. Гэтэл анхнаасаа шүүгдэгч Ц.М, Ц.М нар төлөх ёстойгоо илүү төлчихсөн. /6-ХХ-75 дугаар хуудасны ард буюу шүүх хурлын тэмдэглэлийн 14 дүгээр хуудасны доороосоо 4, 5 дугаар мөрөнд бичигдсэн./ Шүүгч Д.Очмандах: Танай үйлчлүүлэгч нарт чинь хийсэн тооцоо байхгүй юм уу үгүйсгэхгүй гэж байгаа юм бол, огт төлөхгүй гээд байгаа юм уу, надад бол тэгж ойлгогдож байна. Төлөх ёстой үндсэн мөнгөнөөс өгсөн мөнгө нь даваад гарчихсан, өглөө гэж бодоход хүүний тэдэн төгрөгийн тооцоо байгаа гэж хэлээд байгаа юм биш үү, гэхэд шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Б.Баясгалангаас: Үгүй үгүй гэв. /6-ХХ-76 дугаар хуудасны ард буюу шүүх хурлын тэмдэглэлийн 16 дугаар хуудасны доороосоо 7, 8, 9, 10, 11 дүгээр мөрөнд бичигдсэн/ Жич: Уг шүүхийн хэлэлцүүлэгт Ц.М, Ц.М нар оролцоогүй. 7-ХХ-202-247 дугаар хуудас дахь 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2864 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд улсын яллагч “Таны бодлоор хохирогчид хэдэн төгрөг төлөөгүй үлдсэн гэж бодож байгаа вэ гэхэд, шүүгдэгч Ц.М: Ер нь би бэлэн өгснөө тодорхойлж чадахгүй байгаа болохоос өгөөд дууссан. Би 82.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын яллагч: Та төлөөд дууссан юм уу гэхэд, шүүгдэгч Ц.М: Тийм гэв. /7-ХХ-213 дугаар хуудсан дахь шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дугаар хуудасны 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20-р мөрөнд/ Даргалагчаас: Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг баримталж байна. Бид хаа хамаагүй таныг сонирхоод энд оруулж ирээгүй. Та нар өмнө нь харилцаатай гэж хохирогч, та нар өөрсдөө ч хэлдэг. Энийг Уийн гомдолд гаргасан хэсэг дээр төлөөгүй гэсэн хэсэг дээр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Та энийг ойлгож байна уу? гэхэд шүүгдэгч Ц.М “Надад одоо төлөөгүй гэх мөнгө байхгүй” /7-ХХ-216 дугаар хуудас дахь шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дугаар хуудасны 10, 11, 12,13, 14, 15 дугаар мөрөнд бичигдсэн/ гэж шүүгдэгч нар нь мэдүүлсээр ирсэн байтал, шүүгч уг цагаатгах тогтоолд “...тэрээр бусдын эд хөрөнгийг авчихаад буцааж өгөхгүй, эсхүл зарим хэсгийг нь өгнө гэсэн санаа зорилго байгаагүй нь тогтоогдож байх ба, энэ байдал нь гэмт хэргийн субъектив шинжийг агуулаагүй байна гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

            2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/1123 дугаартай шүүхийн цагаатгах тогтоолд: Шүүгдэгч Ц.М, Ц.М нарын шүүх хуралдааны үеэр худал ярьж гүтгэсэн мэдүүлгийг засварлаад цэгцтэй болгоод бичсэн хирнээ, 6 цаг гаран үргэлжилсэн шүүх хуралдааны үеэр “хэргийн хохирогч Б.У миний ярьсан мэдүүлгийн” нэг ч үг, өгүүлбэрийг “Шүүхийн Цагаатгах тогтоолд” бичилгүйгээр, орхигдуулсан байна.

            Гэтэл “Шүүхийн цагаатгах тогтоолын” 2 дугаар хуудасны дээрээсээ 19 дүгээр мөрөнд буюу “Хохирогч Б.Уийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн гэж бичсэн хирнээ, “миний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг бичилгүй “, харин мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээс түүвэрлэн, “шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг мэтээр” хуулж бичсэнийг, юу гэж ойлгох вэ?

            Мөн уг цагаатгах тогтоолд: Хохирогч Б.Уийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: гэх эрэмбэлэн бичсэн мэдүүлгүүдээс буюу уг тогтоолын 2 дугаар хуудасны дээрээсээ 20-р мөрөнд бичигдсэн “ Миний бие Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэж бичсэнээс ..................... 4 дүгээр хуудасны дээрээсээ 21 дүгээр мөрөнд бичигдсэн Харин дансаар шилжүүлж байсан мөнгөний баримт байгаа” /..??.-Хэргийн болон..хуудасны дугаар.?? бичигдээгүй...??./ гэх хүртэл нь /Б.У миний, 2015.09.07-ны өдрийн мэдүүлэг /1-ХХ-123 дугаар хуудсан дах/ байна.

            Мөн уг тогтоолын 4 дүгээр хуудасны дээрээсээ 23 дугаар мөрөнд бичигдсэн “..... Мөнхбаяраа нь “Рем хөтөлбөрт манай хоёр дүү М, М нар явахаар боллоо, визэд гэж бичсэнээс 5 дугаар хуудасны 33 дугаар мөрөнд бичигдсэн ..Би Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байгаа учир эдгээр хүмүүсээс миний хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтас 121-128 дугаар хуудас/” гэх хүртэл нь /Б.У миний, 2015.11.25-ны өдрийн мэдүүлэг/1-ХХ-126, 127, 128 дугаар хуудаснууд/ байна. Уг тогтоолын 5 дугаар хуудасны дээрээсээ 34 дүгээр мөрөнд бичигдсэн “ Ц.М, Ц.М нар нь нийт 71 удаагийн үйлдлээр 248.885.000 төгрөгийг авсан, үүнээсээ гэж бичсэнээс 6 дугаар хуудасны 2 дугаар мөрөнд бичигдсэн Мөн хүмүүст мөнгө зээлнэ гэж надаас мөнгө авдаг байсан боловч хүмүүст зээлээгүй, өөрсдөө хувийн хэрэгцээнд зарцуулдаг байсныг, би үүнийг хэрэгтэй танилцах үедээ мэдсэн гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 120-р хуудас/” гэх хүртэл нь Б.У миний, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн мэдүүлэг /7-ХХ-120-р хуудсан дах/ байх ба, шүүгч дээрх мөрдөн байцаалтын шатанд, Б.У миний өгсөн мэдүүлгүүдийг түүвэрлэн цагаатгах тогтоолд бичихдээ В, С-д бичигдсэн, мэдүүлгүүдийн, “...гэх мэдүүлэг/хх-ийн ...хавтас...-р хуудас/” гээд хавтас хэргийн хуудасны дугаарыг тодорхой тэмдэглэсэн хирнээ, А-д бичигдсэн, 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн миний өгсөн мэдүүлгийг “хавтас хэргийн дугаарыг болон дээрх мэдүүлгийн ...?..хх..?.... хуудасны дугаарыг” тэмдэглэгдээгүй орхисон нь санаандгүй орхигдуулсан зүйл биш байх гэж бодож байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд буюу дээрх А-д бичигдсэн 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Б.У миний мэдүүлгийг шүүгч нь уг цагаатгах тогтоолд хуулж бичихдээ хохирогч Б.Уийн “шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг” гэж харагдуулахыг оролдсон нь, уг тогтоолоос тодорхой харагдаж байна.

            Мөн уг шүүхийн цагаатгах тогтоолд. /уг тогтоолын 2 дугаар хуудсанд/ Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд гээд жагсаан бичсэнээс хэрэгт чухал ач холбогдол бүхий доорхи баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. 1-ХХ-37-38-40-р хуудсан дахь Ц.Мийн 91162525 дугаарын гар утаснаас, мөн Ц.Мын 96967035 дугаарын гар утаснаас, хохирогч Б.Уийн 96613979 дугаарын гар утас руу ирсэн мессежэнд буюу “Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл”, 3-ХХ-79-81 дүгээр хуудсан дахь “Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл” буюу Ц.М, Ц.М нарын Б.Уээс бараандаа явна гэж авсан мөнгүүдийг “Лангууныхаа барааг татахад зарцуулсан эсэхийг” тодруулах зорилгоор, хохирогчоос мөнгө шилжүүлэн авсан огнооны үйлдэл бүрийг Ц.Мийн Монгол улсын хилээр гарсан, орсон “Хилийн лавлагааны” огноотой тулгаж үзлэг хийсэн тэмдэглэл. 2-ХХ-141-147 дугаар хуудсан дахь “Банкны гүйлгээний хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл” буюу М, М нар нь Б.Уээс банкны дансаар авсан мөнгөө “Юунд зарцуулсныг тодруулах” зорилгоор, тэдний “харилцах банкны дансаар хохирогч надаас авсан мөнгөний “зарлагын гүйлгээ”-нд үзлэг хийсэн тэмдэглэл. 7-ХХ-101-105 дугаар хуудсан дахь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар №6952 тоот шинжээчийн дүгнэлтийг 7-ХХ-43-47 дугаар хуудаснууд дахь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар № 4353 тоот шинжээчийн дүгнэлтийг, 4-ХХ-139 дүгээр хуудсан дахь “Даян-Өндөр ХХК-гийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар №18/06 тоот албан бичиг буюу “Цогтбаатар овогтой М нь /ХБ 87101581/ “GOLD PLAZA” худалдааны төвд нийт 8.8 м2 талбайтай 2286 дугаар лангууг 2013 оны 5 сарын 29-нд худалдан авч 2015 оны 04 сар хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан нь үнэн болно” гэх албан бичиг.

            Түүнчлэн, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар болон хохирогчийн өгсөн бүх мэдүүлгүүдэд тус тус шүүх бодит дүгнэлт хийлгүй шүүхийн цагаатгах тогтоолыг гаргасан нь, шүүгч хүнд байж боломгүй алдаа гэж хэргийн хохирогч би бодож байна. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүх хурлын товлогдсон байсан боловч аудитын шинжээч нь ээлжийн амралттай хотод байхгүй, нөгөө шинжээч нь өвчтэй гэх шалтгаанаар 14 хоног хурлыг хойшлуулсан. Тухайн үед улсын яллагч “2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 80 дугаартай шүүхийн магадлалд “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ, анхан шатны шүүхийн шүүгчийг захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг, прокурорын эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Иймээс 2018 оны 7 дугаар сарын 25-нд “Алтан жолоо аудит” ХХК-ийн санхүүгийн дүгнэлт 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 4340 дугаартай Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт тус тус гарсан, уг дүгнэлт хууль зөрчиж хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй байна.” гэж үзсэн тул заавал шинжээчийг байлцуулах шаардлагагүй. Шинжээчийн дүгнэлтүүдэд баримтын дугааруудыг тодорхой бичсэн байдаг. Мөн урьд нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн шүүх хуралд “шинжээч оролцож тайлбар хийж мэдүүлэг өгсөн” тухай прокурор шүүгчид хэлэхэд, шүүгч “дараагийн шүүх хуралд шинжээч ирэхгүй бол товлосон хугацаандаа хурлаа хийнэ” гэж хэлээд 14 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 3-нд хуралдахаар болсон. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шүүх хуралдаан эхлэнгүүт Ц.Мийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нь “...Миний үйлчлүүлэгч М нь В, С вирусээс шалтгаалсан цочмог үрэвсэл болон бөөр болон зүрхний үйл ажиллагаа доголдсон өндөр халуураад биеийн баруун тал нь нилэнхүйдээ мэдээгүй болж хэвтэрт байгаа. 2019 оны 7 дугаар сарын 2-нд эмнэлэгт хэвтсэн. Би өчигдөр орой мэдлээ. Өнөөдөр шүүх хуралдаанд насилктай ч болов оролцуулъя гэтэл биеийн байдлаас болоод шүүхийн хуралдаанд ирэх боломжгүй байна. .... шалгаж үзсэн ч болно” гээд эмнэлгийн бичгийг шүүгчид өгсөн ба Г.Оюунцэцэг өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн эмнэлгийн бичигтэй танилцахад “Уг Ц.Мийн амбулаторийн картанд бичигдсэн: “Хр пиелонефрит, Гипатит B, C” гэх эмчийн тавьсан онош, мөн өвчтөнд илэрсэн гэх өвчний шинж тэмдгийн тэмдэглэгээ, түүнчлэн ЭХО оношлогооны хариу, мөн цусны дэлгэрэнгүй болон цусанд хийгдсэн биохимийн шинжилгээний, шээсний шинжилгээний хариугаас харахад /Жич:Б.У би анагаахын сургуулийг төгсч, мэс заслын нарийн мэргэжлээр суралцаж төгссөн ба мэс заслын буюу хагалгааны ахлахаар 5 жил ажилласан/ М нь эрхтэн системийн саажилт болсон байх буюу хэвтэрт орсон байх боломжгүй нь, уг шинжилгээнүүдээс тодорхой харагдаж байсан. Түүнчлэн уг шинжилгээний хариу болон эмчийн бичсэн онош нь яаралтайгаар эмнэлэгт хэвтэхээр заалттай онош биш талаар, мөн шүүгдэгч Ц.М нь шүүх хуралдаанд ирж оролцож чадахгүй байх үндэслэл болохгүй талаар хэлж, тус эмнэлгээс албан ёсны тодорхойлолт авч шалгаж тодруулахыг, хохирогчийн зүгээс хүсэлт тавьсан боловч шүүгч анхаарч үзээгүй. Иймд шүүх хурал болсны маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт очин Цогтбаатарын М гэх эмэгтэй яаралтай тусламжаар буюу хүлээн авах тасагт ирж тус эмнэлгийн дотрын тасагт хэвтсэн эсэхийг тодруулахад, үүнийг хуулиар хориглоогүй. 2019 оны 7 дугаар сарын 1-ны өдөр Ц.М нь өөрөө “эмнэлэгт хэвтэнэ” гэж шинжилгээнүүдээ бариад хүлээн авах тасагт /хөлөөрөө явж/ ирсэн талаар, мөн Ц.Мийн авч ирсэн шинжилгээний хариу нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй талаар, мөн амбулаторийн юм уу өрхийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэхийг зөвлөж буцаасан байдаг. Баянгол дүүргийн эмнэлгийн хүлээн авахаас гарч яваад Б.У би “Мийг эмнэлгийн гадаа хөлөөрөө алхаад явж байхыг нь” өөрөө харсан. Үүнийг нотлох баримт байгаа. Мөн Ц.Мийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нь “М 2019 оны 7 дугаар сарын 02-нд эмнэлэгт хэвтсэн, хэвтэрт байгаа” гэж шүүгчид хэлж байсан боловч эмнэлэгт хэвтсэн нь 2019 оны 7 дугаар сарын 2 -нд бус, 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр буюу шүүх хуралдаан болсон өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын тасагт яаралтай журмаар бус амбулаторийн эмчийн цохолтоор хэвтсэн байдаг. 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хурал Ц.Мээс болж хойшлогдсоны маргааш нь эмнэлгийн гадаа хөлөөрөө алхаад зүгээр явж байсан Ц.М нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралд тэргэнцэртэй ирж шүүх хуралд оролцсон. Гэх мэтчилэн шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн цаг хугацаа хожих гэсэн заль мэхээс болж, мөн хэргийг үнэн зөв шийдэхэд анхаараагүй, хэт нэг талыг барьж шүүгдэгч нарын талд давуу байдал олгож шүүхийн цагаатгах тогтоолыг гаргасан, шүүн таслах ажиллагаанд хайнга хандсан шүүгчээс болж, түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч гарын үсэг зураагүй гэх шалтгаанаар хэргийн хохирогч миний хуулиар хамгаалуулагдсан эрхийг минь хангахгүй байгаа, ажлаа гүйцэд хийгээгүй ёс зүйгүй шүүгчээс болж Монгол улсын иргэн би хуулиар хамгаалуулсан эрхээ ч эдэлж чадахгүй явна.

            Энэ 4 жилийн хугацаанд би эрүүл мэндээрээ хохирч өдөр, хоног, хором бүрээр өвчний тавиландаа /өвчний үе шат/ боомилуулан цаг хугацаагаа алдсаар байна. Мөн эдийн засгаараа давхар хохирч сардаа хэрэглэдэг цус тогтоох болон элэгний циррозийн үндсэн эмчилгээ, хэвлий устсан үед хийгдэх үндсэн эмчилгээ, альбумин /уураг/ дуслын тариа, цус шүүх аппаратад орох, оношлогоо, шинжилгээ гэх зэрэгт, сардаа дор хаяж 1.000.000-2.000.000 төгрөгийг /дархлаа дарангуйлах тариа нэмэгдвэл мөнгөн дүн хэд дахин нэмэгддэг/ зарцуулсаар ирлээ.

            Мөн түүнчлэн 2014 онд Б.У миний биеийн байдал дордон цус алдаж, удаа дараа сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд орж эмчилгээний зардал /дархлаа дарангуйлах тариа/ шаардлагатай байсан учраас өөрийн нэр дээрх “93 мкв 3 өрөө байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан мөнгө зээлж, өөрийнхөө эмчилгээнд хэрэглэсэн. Тухайн үед Ц.М, Ц.М нар миний эрүүл мэндийн байдлыг мэдэж байсан ба тэд надад “...байраа болон лангуугаа зараад таниас авсан мөнгөө төлж барагдуулна, та санаа зоволтгүй эмчилгээндээ яваарай. ...” гэж хэлэн итгүүлж хугацаа хожин, өөрсдийн нэр дээрх, бүх үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулсан байдаг боловч, Ц.М, Ц.М нар нь Б.У надад “байраа лангуугаа зарж чадсангүй, зээл бүтсэнгүй” гэж худал хэлэн надаас авсан мөнгөө эргүүлж төлөхгүй явсаар эцэст нь би байраа шүүхийн шийдвэрээр хураалгаж давхар хохирсон. Үүнийг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тоот бичгийг /миний байрыг хураасан/ шүүхэд нотлох баримт болгон өгч байсан. Уг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг нь 4 дугаар хавтас 142 дугаар хуудсанд баримтаар авагдсан болно.

            Шүүх хуралдааны үеэр, улсын яллагч мөрдөн байцаалтын шатанд хийгдэж тогтоогдсон ажиллагааны талаар буюу шинжлэн судалж буй “хэрэгт цугларсан баримт”-уудын талаар ярьж байхад шүүгч анхаарч сонсолгүй, хуралдааны танхимд байсан цагдаатай юм яриад байсныг юу гэж ойлгох вэ.

            Мөрдөн шалгах ажиллагаагаар буюу хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч нар нь бүлэглэн, хохирогчийг хуурч мэхэлсэн, залилсан болох нь хангалттай, бүрэн тогтоогдсон байтал мөн 4 жил гаруй хугацаанд шат шатны хууль шүүхийн байгууллагууд нь 201525011780 дугаартай эрүүгийн хэргийг дахин дахин шалгуулж, хянаад шатлал бүрд дүгнэлтүүдээ гаргаж байсан ба нэг ч удаа эрүүгийн хэрэг биш гэж үзэж дүгнэж байгаагүй байтал, шүүгч Н.Баасанбат нь уг хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн ажиллагаануудын хэрэгт цугларсан баримтуудыг бүрэн гүйцэд шинжлэн судлалгүй дутуу дулимаг хэрэгт хандаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2019/ШЦТ/1123 дугаартай шүүхийн цагаатгах тогтоолыг гаргасанд, мөн шүүх хуралдааны үеэр ёс зүйгүй зан байдал гаргасанд хэргийн хохирогчийн зүгээс гомдолтой байна. Иймд ... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1123 дугаартай шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Б.Уийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ц.М, Ц.М нар нь ямар нэгэн үг, үйлдлээр төөрөгдөлд оруулж, хуураагүйгээр түүнээс мөнгө зээлэх хүсэлт гаргасны дагуу Б.У нь өөрөө зөвшөөрч, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж тооцон мөнгө зээлдүүлсэн болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтад бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байх бөгөөд ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг гэж үзэж байна.

            Ц.М, Ц.М нар нь бүлэглэн 71 удаагийн үйлдлээр хохирогч Б.Уээс дансаар болон бэлнээр 248.885.000 төгрөгийг бараа материалаа татна, байрны урьдчилгааны мөнгө төлнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэн авч уг зээлсэн мөнгөө өөрсдийн хувийн хэрэгцээнд болон банкны зээлийн төлбөрт зарцуулах зэргээр ашиглаж байсан. Шүүх зээлсэн мөнгийг яаж зарцуулах нь өөрсдийнх дурын асуудал гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан боловч шүүгдэгч нар зохиомол байдлыг бий болгож хүнийг хуурч мэхлэн мөнгө авч байгаа үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинж гэж үзэж байна. Шүүгдэгч нар 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан мөнгөнийхөө зарим хэсгийг буцаан төлж барагдуулан дахин мөнгө зээлж авч байгаа үйлдэл нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эхний авсан мөнгийг бага багаар өгч хүний итгэлийг олж авч байгаа нь дараах нөхцөл байдлаар илэрч байгаа юм. Энэ нь Ц.М ганцаараа Хаан банкны дансаараа 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2014 оны 9 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 42.973.550 төгрөгийг Ц.М, Ц.М нар бүлэглэн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд дансаар болон бэлнээр 82.622.610 төгрөгийг залилан авсан байгаа. Бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авах нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаатай.

            Тэгэхээр шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь хохирогчоос авсан мөнгийг эхэлж бага багаар төлж, авсан мөнгөө өгдөг юм гэсэн итгэл найдвар хохирогчид төрүүлж, сүүлдээ их хэмжээний мөнгийг нэмж авч өгөхгүй байгаагаас харахад сүүлд авсан мөнгөө буцаан өгөхгүй гэсэн субъектив санаа зорилго харагдаж байгаа юм. Анхан шатны шүүх маргалдаж буй талууд нь урьд нь хэн хэнийгээ сүмийн итгэгч, пасторын дүү гэх зэрэг байдлаар таньж мэддэг байсан байх ба ямар нэгэн байдлаар хамтран ажил үйлчилгээ эрхэлж байгаагүй. Олон жилийн өмнөөс нэгнийгээ мэддэг байгаагүй учир урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх ойлголт Б.У, Ц.М, Ц.М нарын хооронд үүсэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

            Шүүгдэгч нар хохирогчтой нэг сүмд итгэгч нар байсан хүнд худлаа ярьж, хүнийг хуурч мэхэлж болохгүй гэсэн сүсэг бишрэлээр аливаа зүйлд ханддаг итгэгч нар байсан. Хохирогчтой танилцсан үеэс эхлэн шүүгдэгч нар олон удаагийн үйлдлээр мөнгө зээлж авсан. Авсан мөнгөө буцаан өгдөг байсан нь хохирогчийн итгэлийг олж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж байгаа үйлдэл гэж үзэж байгаа. Мөн итгэл эвдэх арга нь гол төлөв хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж, эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх, авах, худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл зэрэг иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг. Шүүгдэгч нарыг авсан мөнгөө буцаан төлдөг найдвартай хүмүүс, сүмийн итгэгч нар худлаа ярихгүй гэсэн итгэлээр хохирогч мөнгө зээлүүлдэг байсан итгэлийг нь эвдсэн. Анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилах нь уг зээлийг буцаан төлөх бодит баталгаагүй байсан бол гэмт хэрэгт тооцогдохоос биш зээлсэн мөнгөнөөсөө төлөөд явж байхад үлдэх хэсэгт нь өгөх, авах сонирхол нь зөрчилдсөний улмаас төлөгдөөгүй бол зээлийн төлөгдөөгүй хэсгийг залилсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч нар бэлэн хувцасны наймаа эрхэлдэг мөнгөтэй, лангуутай буцаан өгөх бодит баталгаатай гэсэн итгэлийг төрүүлж хохирогчоос мөнгө зээлдэг байсан. Гэтэл шүүгдэгч нар уг бараа, лангуугаа зарж хохирогчид мөнгийг чинь өгөх гэж байна гэж хуурч өөрсдөө ашиглан хохирогчийн мөнгийг өгөх ямар ч баталгаагүй болж өнөөдрийг хүртэл хохироож байгаа үйлдэл нь эд хөрөнгөтэй баталгаатай мөнгийг буцаан өгөх бүрэн боломжтой гэсэн найдвар төрүүлж хохирогчоос мөнгө авчихаад эд хөрөнгөө зарж ашиглаж байгаа үйлдэл нь хохирогчийн мөнгийг буцаан төлөхгүй гэсэн санаа зорилго харагдаж байгаа юм. Шүүх бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилах нь уг зээлийг төлөх бодит баталгаагүй байсан бол гэмт хэрэгт тооцогдоно гэсэн дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай юм. Хохирогч Б.У шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураалгасан өөрийн дэвтрийг \5хх 43\ шинжлэн судлуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Уг эд мөрийн баримт болох Б.Уийн дэвтэр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед байхгүй байсан. Энэ эд мөрийн баримт байхгүй байгаа талаар хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүгчид хэлсээр байхад хүлээж аваагүй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийг зөрчсөн. Гэтэл шүүх энэ дэвтрийг шинжлэн судалсан гэж цагаатгах тогтоолын “Тодорхойлох” хэсэгт заасан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019\ШЦТ\1123 дүгаартай цагаатгах тогтоол нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр огноолсон байгааг анхааран үзнэ үү. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019\ШЦТ\1123 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.М, Ц.М нарт холбогдох 201525011780 дүгаартай Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг дүгнэхдээ “Залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байх бөгөөд ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхэлж төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан байдаг” гэжээ. Ц.М, Ц.М нар нь хохирогч Б.Ут “...Таниас зээлж авсан мөнгөө байр болон лангуугаа зараад төлж барагдуулна” гэж итгүүлсэн, өөрсдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулан их хэмжээний ашиг олсон боловч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй нь шүүхийн дүгнэлтэд дурдсан залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Үүнд, Ц.М, Ц.М нарын банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр Ц.Мын дансанд 207.800.000 төгрөг, Ц.Мийн дансанд 144.000.000 төгрөгийн орлого оржээ.

            2015 оны 3 дугаар сарын 20-нд Ц.Мын эзэмшлийн Ү-2205001412 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрших 13-а байрны 26 тоот 2 өрөө байрыг /3хх 251/ “Транс капитал” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 39.800.000 төгрөгийн зээл авч, Ц.Мын Хаан банкны 5022411034 тоот дансанд уг мөнгө орлого болон орсон /1хх 64-74/, Ц.М нь АЛТЖИН GOLD PLAZA-д байрших өөрийн эзэмшлийн №-2286 тоот 8.8 мкв лангууг Анхцэцэг гэгчид 100.000.000 төгрөгөөр зарж борлуулан төлбөрийг нь Ц.Мын Худалдаа хөгжлийн банкны 452558941 тоот дансанд 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 70.000.000 төгрөг буюу нийт 100.000.000 төгрөг Анхцэцэг гэгчээс орлого болон орсон, Ц.М нь прокуророос битүүмжилсэн өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрших 13а байрны 26 тоот 29 мкв 2 өрөө байрыг иргэн Б.Батбаярт 68 сая төгрөгөөр зарсан болох нь 4 дүгээр хавтас хэргийн 2 дугаар хуудсанд байх гэрээ, Б.Батбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ц.Мийн Хаан банкны 5022431389 тоот дансанд Сайнтуяа гэгчээс 82.000.000 төгрөгийн орлого орсон байдаг боловч мөн хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй болох нь 1 дүгээр хавтас хэргийн 76-78 дугаар хуудас, 2 дугаар хавтас хэргийн 174 дүгээр хуудас зэргээр тогтоогдсон.

            Мөн Ц.М, Ц.М нар нь 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 62.000.000 төгрөгийн зээл авсан боловч хохирогчоос авсан мөнгөө төлж барагдуулаагүй зэргээр Ц.М, Ц.М нар нь хохирогчоос авсан мөнгөө төлөх боломж байсаар байтал өдийг хүртэл төлж барагдуулаагүй нь анхнаасаа хохирогчийн өөрсдөд нь итгэсэн итгэлийг урвуулан ашиглаж олон удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шилжүүлэн авч залилсан нь тогтоогдож байна. Мөн Залилах гэмт хэргийн шинж болох өмчлөгчөөс шилжүүлэн авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооход гэмт хэрэгт хамааралгүй гэдэг Ц.Мын хувьд өөрийн дансанд орсон бараа материал татна гэж хохирогчид итгүүлэн авсан мөнгийг эгч Ц.Мт шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй. Харин өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь 2 дугаар хавтас хэргийн 141-145 дугаар хуудаст авагдсан банкны дансны зарлагын гүйлгээнд хийгдсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Үүгээр Ц.М нь хохирогчоос шилжүүлсэн мөнгийг “Баянгол” хувийн эмнэлэг, “Өргөө” кино театр, “Apex”, “Nomin” зэрэг дэлгүүрүүд болон “Их хүрээ”, “Шөнийн зах”, “The Bull Au”, “Скайтел”, “Мобиком” зэрэг худалдаа үйлчилгээний газруудад зарцуулсан нь тогтоогдсон. Эдгээр нөхцөл байдлууд хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байхад шүүх хэргийг залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1123 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Мийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад бүгд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Оролцогч бүрт шүүх хуралдаанд хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Тухайн үед нь шүүх хуралдааныг явуулж дуусгасан байж, сүүлд нь шүүх хуралдаан зөрчилтэй болсон гэж ярих нь илүүц бололтой. Хураалгасан дэвтэр байхгүй талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлж байсан. Хавтас хэрэгт тухайн дэвтэр эд мөрийн баримтаар хураалгаагүй байсан ба бид нар зөвхөн хэрэгт хавсаргасан хуулбар хуудастай танилцсан. Хэрэг шилжин явах үед хэргийн материалд дагалдах хэсгийг шүүн үзэхэд 6 дугаар хавтасны 72 дугаар хуудаст хоёр дэвтэр, Ц.Мийн 3 сиди, 7 дугаар хавтасны  87 дугаар хуудаст мөрдөгчийн тогтоолд зөвхөн Ц.Мийн 2 дэвтэр, гурван сиди, 8 дугаар хавтасны 94 дүгээр хуудаст мөн адил бичигдсэн байдаг. Үүнээс харахад хэргийн аль ч хэсэгт Б.Уийн дэвтэр хавсаргагдаж байгаагүй нь харагдаж байна. Иймд прокурорын эсэргүүцэлд дараах тайлбарыг хийж байна. Ц.М 144.000.000 төгрөг, Ц.М 207.000.000 төгрөгийн орлого дансаараа олсон Б.У өгөөгүй гэдгээр залилан мэхэлсэн гэж эсэргүүцэлд дурдсан байна. Гэтэл хэргийн материалд 144.000.000 төгрөг, 207.000.000 төгрөгтэй тооцоо хийсэн зүйл байдаггүй. Мөн прокурорын яллах дүгнэлтэд ийм тооцоо байхгүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзээрэй. Ц.М, Ц.М нар нь 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 62.000.000 төгрөгийн зээл авсан боловч хохирогчид өгөөгүй гэж байна. Гэтэл Ц.М нь өөрийн эгч Мөнхбаяртаа байр худалдан авах зээлийн гэрээ байгуулан 8 хувийн зээл аваад үүн дээрээ мөнгөгүй мэтээр бичсэн нь ойлгомжгүй харагдаж байна. Мөн Мийг зөвхөн дансны хуулгаар мөнгө олсон гэж дүгнэх нь учир дутагдалтай. Прокурорын эсэргүүцэлд хохирогч Б.Уийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлын 10 дугаар хуудасны 14-өөс 35 дугаар мөрд, 11 дүгээр хуудасны 2-оос 13 дугаар мөрийг шууд хуулбарлан бичсэн байна. Ямар нэгэн дүгнэлт хийлгүй, шууд хуулбарлан бичсэн нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын няцаалтыг прокурорын зүгээс өгч чадаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.  Баясгалан өмгөөлөгч бид хоёр анхнаасаа цагаатгах байр суурьнаас ороогүй. Тооцоо дутуу гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцож байсан. Энэ хэрэгт зээлийн харилцаа байдаг. Яагаад гэвэл хохирогч өөрөө ч хэлж байна “удаа дараагийн үйлдлээр мөнгө өгдөг, хоорондын тооцоо” гэх мэт. Ц.М, Ц.М нар ч “бид нарын хооронд удаа дараагийн харилцаа байсан” гэж хэлдэг. Есүс байна уу, дотно харилцаа байна уу энэ нь өмгөөлөгчийн хувьд ач холбогдолгүй санагддаг. Итгэл эвдсэн бол эргэн төлөлт байхгүй байна. Олон удаагийн үйлдлээр өгч, авж байснаар нь иргэд хоорондын иргэний харилцаа үүссэн гэж харагдаж байна. Гол маргаан нь хүү алданги зэргээр үлдэгдэл мөнгө дээр хоёр тал маргалдаж эхэлсэн. Үүнээс мөрдөн шалгах газарт хандан, эрүүгийн хэрэг үүссэн байдаг. Үүнийг миний үйлчлүүлэгч тайлбарлаж, өмгөөлөгчдөө хандаж байсан. Бид нарын талаас уулзахыг хүсдэггүй. Учир нь, дандаа давхар бичлэг хийдэг байсан талаар хэлсэн. Баясгалан өмгөөлөгч уулзаад хоорондоо ярилцахад ярьсан зүйлийг бичлэг болгож аваад эд нар залилан хийснээ хүлээн зөвшөөрч байна. Үүнийгээ баталж байна гэх зэргээр үйлдэл гаргадаг байсан учраас уулзах нөхцөл байгаагүй. Харин миний үйлчлүүлэгч тооцоо нийлээд сууя гэдэг байсан. Мөн тухайн үед тооцооны зүрүүн дээрээс 2.000.000 төгрөг шилжүүлж байсан. Гэтэл үүнийг өөрсдийн залилан мэхэлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх зэргээр хэлж байсан. Мөн тухайн гаргасан гомдол дээр миний нэр дурдагдсан байдаг. Би өөрийн үйлчлүүлэгчийнхээ хэлсэн Ц вирустай гээд өгсөн бичгийн баримтыг шүүх хуралдаан дээр танилцуулж байснаас биш өөр санаа зорилгоор хэлж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч тэр хоорондын өгсөн, авсан зээлийн харилцаанаас аль нэгийг нь гэмт хэрэг гээд үзье гэхлээр хэцүү байдаг. Тодорхой хэмжээний мөнгийг авч, тодорхой хэмжээгээр эргүүлэн өгч байсан. Харин огт өгч байгаагүй бол өөр асуудал болно. Өмгөөлөгчийн зүгээс цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч хохирогч нарын асуудал нь тооцоо нийлээгүйн улмаас үүссэн. Бэлэн өгсөн, өгөөгүй, түүнийгээ авсан аваагүй гэх зэргээр маргалддаг. Үүнийг иргэний журмаар баримтуудаа гаргаад няцаагаад явах бүрэн боломжтой. Намайг анхан шатны шүүх хуралдаан дээр дэвтэр шинжлэн судлуулах санал гаргасан мэтээр ярьж байгаа нь ташаа мэдээлэл болохыг хэлье. Миний нотлох баримт шинжлэн судлах үе шатанд хэлсэн үг нь “хохирогчийн хэлээд байгаа дэвтрээс өөр ямар дэвтэр байгаа юм бэ” гэдэг талаар тодруулсан. Түүнээс биш дэвтэр байхгүй байна, үүнийг нэмж авчруулах тухай тайлбар, хүсэлт гаргаж байгаагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдлууд болон прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ц.М, Ц.М нар нь бүлэглэн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт иргэн Б.Уээс бараа материал татна, байрны урьдчилгааны мөнгө төлнө гэж зохиомол байдлыг бий болгон, хуурч мэхлэн нийт 71 удаагийн үйлдлээр дансаар болон бэлнээр 248.885.000 төгрөгийг авч, уг зээлсэн мөнгөө өөрсдийн хувийн хэрэгцээнд болон банкны зээлийн төлбөрт зарцуулах зэргээр ашиглаж, 38 удаагийн үйлдлээр авсан 107.691.000 төгрөгийг 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 123.288.840 төгрөг болгон эргэн төлж барагдуулсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.М нь ганцаараа Хаан банкны 5022411034 тоот дансаар 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 42.973.550 төгрөг, Ц.М, Ц.М нар нь бүлэглэн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны 5022431389 тоот, Худалдаа хөгжлийн банкны 452580125 тоот дансуудаар болон бэлнээр 82.622.610 төгрөг буюу 33 удаагийн үйлдлээр нийт 125.596.160 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Б.Ут их хэмжээний хохирол учруулан залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.М, Ц.М нарт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаж гараагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.”, 4 дэх хэсгийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;” гэж заасны дагуу прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Ц.М, Ц.М нарыг бусдыг зохиомол байдлыг бий болгон, хуурч мэхлэн залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Ц.М, Ц.М, хохирогч Б.У нарын өгсөн мэдүүлэг болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг цагаатгах талын ямар ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байх тул Ц.М, Ц.М нарыг цагаатгаж, цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх “Ц.М, Ц.М нар нь Б.Уийг ямар нэгэн үг, үйлдлээр төөрөгдөлд оруулж хуураагүйгээр түүнээс мөнгө зээлэх хүсэлт гаргасны дагуу Б.У нь өөреө зөвшөөрч, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэн тооцож, мөнгө зээлдүүлсэн болох нь тэдний мэдүүлэгээр тогтоогдож байна, талуудыг зээлийн гэрээний гол үндсэн нөхцлийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь хэдэн төгрөгийг хэр хугацаатай зээлэх, хугацаа дууссаны дараагаар хэдэн төгрөг болгож өгөх буюу хэдэн хувийн хүү тооцох тухай нөхцөлүүдийг хэлэлцэж, харилцан зөвшөөрсөн байна. Дээрх хэлцэлийг амаар тохиролцохдоо баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаагүй, мөнгө зээлдэгч нар нь өөрсдийн хувийн нөхцөл байдал, бэлэн хувцас, цүнхний худалдаа эрхэлдэг болох байдалдаа хүч сүр оруулалгүйгээр бодит байдлыг үнэн зөвөөр илэрхийлж ойлгуулсан байна. Маргалдаж буй талууд нь урьд нь хэн хэнийгээ сүмийн итгэгч, пасторын дүү гэх зэрэг байдлаар таньж мэддэг байсан байх ба ямар нэгэн байдлаар хамтран ажил үйлчилгээ эрхлэж байгаагүй, олон жилийн өмнөөс нэгнийгээ мэддэг байгаагүй учир урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх ойлголт Б.У, Ц.М, Ц.М нарын хооронд үүсэхгүй. Б.Уийн христэд итгэдэг итгэл буюу сүсэг бишрэлийг далимдуулсан үйлдэл тогтоогдохгүй байна. Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдлийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй. Бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилах нь уг зээлийг буцаан төлөх бодит баталгаагүй байсан бол гэмт хэрэгт тооцогдохоос биш зээлсэн мөнгөнөөсөө төлөөд явж байхад үлдэх хэсэгт нь өгөх, авах сонирхол нь зөрчилдөсний улмаас төлөгдөөгүй бол зээлийн төлөгдөөгүй хэсгийг залилсан гэж үзэхгүй. Ц.Мийн "би Урнаа эгчээс мөнгө зээлж авсан нь үнэн. Тооцооны маргаан байгаа нь үнэн. Одоо ч төлөх төлбөр байгаагаа мэдэж байна. Харин хэд гэдгийгээ тогтоомоор байна. Миний дүү энд хамаагүй. Над дээр ажиллаж байсан л хүн" гэх мэдүүлэгээс тэрээр бусдын эд хөрөнгийг авчихаад буцааж өгөхгүй, эсхүл зарим хэсгийг нь өгнө гэсэн санаа зорилго байгаагүй нь тоггоогдож байх ба энэ байдал нь гэмт хэргийн субьектив шинжийг агуулахгүй байна. Шүүгдэгч Ц.М, Ц.М, хохирогч Б.У нарын егсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзэхэд гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл болох нь тогтоогдохгүй байна.” гэж Ц.М, Ц.М нарын үйлдлийг зээлийн гэрээний харилцаа буюу иргэний харилцааны маргаан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх хуралдаанаар хохирогч Б.Уийн эд мөрийн баримтаар хураалгасан дэвтрийг ямар шалтгааны улмаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй талаар олж тогтоох, уг дэвтэр шүүгдэгч, хохирогч нарын мөнгө зээлсэн, буцаан өгсөн тооцоо нийлэхэд хэрэгт ач холбогдолтой байх тул хохирогч Б.Уийн эд мөрийн баримтаар гаргаж өгсөн дэвтрийг олж, шинжлэн судлах шаардлагатай гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М, Ц.М, хохирогч Б.У нар нь хохирлын тооцоог хэрхэн тогтоосон, үгүйсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тэдний мэдүүлэг, банкны хуулга, хувийн тооцооны дэвтэрүүд, “Алтан жолоо аудит” ХХК-ийн санхүүгийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 4340 дугаартай дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.

Мөн шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл.” гэж заасныг зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд “Эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах” гэж заасныг зөрчжээ.

Иймд Ц.М, Ц.М нарыг үндэслэлгүй цагаатгасан талаарх улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1123 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ц.М, Ц.М нарт холбогдох шүүх хуралдааныг хянан шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргахдаа шийдвэрийн оныг “2017” онд гаргасан мэтээр бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1123 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Ц.М, Ц.М нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл цагаатгагдсан этгээд Ц.М, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ