Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 86б

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0089/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Т.Энхжаргал, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Иргэдийн төлөөлөгч Д.Бямбаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, Улсын яллагчаар ДарханУул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Хохирогч*****, Хохирогчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Отгонсүх, Ц.*****, Н.Баярмаа Шүүгдэгч*****, *****, ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт*****, *****, ***** нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000812 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 12-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн*****тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх***** /РД:/, 2. Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 25-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ 52 дугаар тойргийн нотариатчийн туслахаар ажиллаж байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, охины хамтаар Дархан-Уул аймгийн *******тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ***** //, 3. Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 07-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 2 хүүхэд, зээгийн хамтаар Дархан-Уул аймгийн******тоотод оршин суух, Урьд: Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 168 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2-т зааснаар 35 000 төгрөгөөр торгох ялаар, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 205 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны10 дугаар сарын 01-ний өдрийн 237 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ***** /РД:/, Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч***** нь иргэн*****аас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт, *****, ***** нар нь*****тэй үгсэн тохирч бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн *****, *****нарын өмчлөлийн ******тоот 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр *****д худалдсан тухай тэдний гарын үсгийг***** нь хуурамчаар үйлдэн, 52 дугаар тойргийн нотариатчийн туслахаар ажиллаж байсан ***** нь уг гэрээг нотариатчийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглан гэрчилж, өмчлөх эрхийг *****ы нэр дээр шилжүүлэн, уг өмчлөх эрх нь өөрийнх нь нэр дээр хууль бусаар шилжсэн гэдгийг мэдсээр байж ***** нь уг хуурамч гэрчилгээг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэн***** 25 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, иргэн *****, *****нарын өмчлөх эрхэнд халдаж 53 000 000 төгрөг, иргэн***** 25 000 000 төгрөг, нийт 78 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Шүүгдэгч*****ийн мөрдөн байцаалтад өгсөн:”..Би 2013 оны 11 дүгээр сарын үед байхаа сар өдрийг сайн санахгүй байна, миний танил ***** банкнаас байрны зээл хөөцөлдөж байна, мөнгө хэрэгтэй байна, 40 сая төгрөг олоод өгөөч гэж асуусан. Би*****тай уулзаж *****д мөнгө хэрэгтэй байна, 40 сая төгрөг зээлчих, би *****д өгөх гэсэн юм гээд амаар сарын 5 хувийн хүүтэй авахаар тохирч 40 сая төгрөг авсан. 2013 оны 12 дугаар сарын сүүлээр оны эцэс болж байхад*****тай би утсаар яриад “*****-д мөнгөний хэрэг болоод байна, ***** надаас асуулаа, 50 сая төгрөг зээлчих гэж хэлэхэд***** чи цаашаа яахаа өөрөө мэд, би чамд 5 хувийн хүүтэй зээлж байгаа шүү гээд миний дансруу 50 сая төгрөг шилжүүлсэн... би ***** 50 сая төгрөг олчихлоо сарын 5 хувийн хүүтэй гэж хэлсэн чинь хүү өндөр байна, дэмий гээд больчихсон... Би тухайн мөнгөнүүдийг хүмүүст хүүтэй зээлүүлсэн. Хэнд хэдийг өгсөнөө тодорхой санахгүй байна, 2013 оны 10 дугаар сард мөнгө авсанаасаа хойш 2014 оны 06 дугаар сарыг дуусталхи хугацааныхаа бүх 190 сая төгрөгнийхөө хүүг 5 хувиар тооцоод төлж байсан. Нийтдээ 66 500 000 төгрөгийг***** төлсөн. Үүнээс 8 сая төгрөгийн хүүнд гараашаа барьцаанд тавиулаад***** уг барьцааны мөнгийг хүүндээ авсан... Би өөртөө байгаа болон хүнээс зээлсэн мөнгөө цааш нь хүнд хүүтэй зээлж байсан. Мэдээж өөрөө бага зэргийг хэрэглэж байсан. Ингээд хүүтэй мөнгөө хүмүүсээс аваад өөрөө хүнээс авсан мөнгөө төлье гэхээр надаас авсан хүмүүс хугацаандаа надад мөнгөө төлж чадахгүй болсон. Надад одоо хүмүүсээс авах авлага их байгаа, гэвч тэр хүмүүс надад төлөх мөнгөө төлөхгүй, төлөх ч боломжгүй байгаад би энэ хүмүүсээс мөнгө олж авч чадахгүй байгаа учраас*****ийн мөнгийг төлж чадахгүй байгаа юм... Би нэгэнт*****аас 5 хувийн хүүтэй авсан юм чинь хүүг нь өгчихнө гэж бодоод *****хүүтэй зээлсэн юм, түүнээс биш хуурч мэхэлж худлаа ярьж аваагүй.. би анхнаасаа *****, *****нарын өмчлөлийн Дархан сумын 13 дугаар баг, 23 дугаар байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг залилан мэхэлж байргүй болгоё гэж бодоогүй. Энэ байрны гэрчилгээг *****ы нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьж мөнгийг нь хэрэглээд өгье гэж 2014 оны 07 дугаар сард *****, ***** нартай өөрсдөдтэй нь ярилцаж тохиролцож байрны ордерыг хувь хүнд тавьж мөнгө зээлж авсан. ***** гэх хүнээс мөнгө зээлэх талаар бол би*****тай нэг ч удаа ярьж уулзаж байгаагүй.... ***** *****гаас авч ирэхэд би түүнд энэ байрыг барьцаанд тавиад мөнгө бүтвэл 1 сая төгрөг өгье гэж тохирсон байсан ба ***** надад урьд 350 000 төгрөгний өртэй байсныг суутгаад үлдсэн 650 мянган төгрөгийг бэлнээр түүнд өгсөн. *****гоор тухайн гэрээг батлуулахаас өмнө би нотариатч******тэй утсаар яриад ээжээс нь хүүгийнх нь нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэх байр худалдах, худалдан авах гэрээг батлуулах гэсэн юм, ээж, хүү хоёр нь зөвшөөрч байгаа, буцаад хүүгээс нь ээж рүү нь удахгүй шилжих юмаа, гэрээг нь батлаад өгөөч гэхэд****** эгч би ажил дээрээ байхгүй байгаа, *****гоор очоод батлуулчих гэж хэлсэн. Ингээд би ***** эгчээс зөвшөөрөл авсан тул *****гоор тухайн гэрээг нотариатчийн тэмдэг даруулж батлуулсан. Гэрээг батлуулахад *****, *****, *****нар байгаагүй....” гэх мэдүүлэг /хэргийн 77-78, 80, 135, 249, 258-259, 301, 310, 491-492 дугаар хуудас/, “... Хүнээс мөнгө зээлэхгүй байх бололцоо байсан. Ямар нэг аргаар мөнгийг нь эргэлдүүлж байгаад санхүүгийн байдлаа дээрдүүлье гэж бодож байсан” гэх мэдүүлэг /хэргийн 493-495 дугаар хуудас / Шүүгдэгч*****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 10 дугаар сарын 09-нд ***** надтай уулзаад банкнаас их хэмжээний зээл авч байна, чи надад энэ мөнгийг эргэлдүүлэхэд тус болооч гэж хэлсэн. 2013 оны 10 дугаар 09-ний өдөр барьцаа хөрөнгө гэхгүй 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж харилцан ярилцсаны дагуу зээлж авсан. Дараа нь 2013 оны 10 дугаар сарын 15-нд****** орон сууцны зээл авах гэсэн юм аа, цалингийн зээл, урьдчилгаагаа хийх гэсэн юм мөнгө зээлээч, хэд хоноод буцаагаад өгнө өө гэж хэлснийх нь дагуу *****т хэлсэн. Яагаад энэ асуудлыг *****т ярьсан гэхээр тухайн үед ***** өмнө нь надад найдвартай зээл авах хүн байвал хэлж байгаарай гэсний дагуу би зээлийг авсан. Өмнөх 100.000.000 төгрөгийн зээлийн хүү нь 5 хувь байсан учраас 5 хувийн хүүтэй тохирч уг 40.000.000 төгрөгийг авсан.***** 40.000.000 төгрөгийг нилээн хэд хоног хэрэглэнэ гэсэн боловч 3 хоногт хэрэглээд буцааж 40.000.000 төгрөгийг надад өгсөн. Би буцааж хүмүүст зээлүүлж, 40.000.000 төгрөгийн 5 хувийн хүү болох 2.000.000 төгрөгийг сар бүр тогтмол *****ийн дансанд хийж байсан баримт нь хэрэгт байгаа. 50.000.000 төгрөгийн хувьд бол Алтан тос компани нь над руу нилээн олон удаа утасдаж мөнгө асууж байсан. Тэгэхээр нь ***** руу утсаар ярьсан. Тухайн үед ***** надтай утсаар ярихдаа өөр компаниас зээлсэн мөнгө орж ирж байгаа тэр мөнгийг авчих гэж хэлсний дагуу эхнэрээрээ дамжуулан өгсөн. ***** өөрөө байгаагүй учраас бид гэрээ хийгээгүй. Гэхдээ ярьж тохирсны дагуу 5 хувийн хүүтэй зээлж 12 дугаар сарын 28-ны өдөр авч байсан учраас сар бүрийн 28-ны өдөр *****ийн дансанд нь тогтмол 9.500.000 төгрөг хийж байсан. 2014 оны 8 дугаар *****с эхлэн зээлсэн мөнгөнийхөө хүүгээ төлж чадахаа больж, хүмүүст зээлсэн мөнгө орж ирэхгүй удаж, барилгын ажлын санхүүжилт ирэх ёстой байсан боловч орж ирээгүй, төлөвлөсөн ажил маань зогсож, хямралын үе байсан учраас тэр байдал мөн нөлөөлж би өөрөө ч хүмүүсээс мөнгөө олж авч чадахгүй, *****т хүүгээ ч төлж чадахгүй болсон. *****ы хувьд бид хоёр багаасаа нэг нэгийгээ таньдаг. ***** эгчтэй ярилцаж байгаад тухайн үед манайх Зулзага дээр зуслангийн байшин барьж байсан бөгөөд худаг гаргах шаардлагатай болоод ажил нь эхэлсэн байсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад байна гэж *****д хэлээд ***** эгч болон ***** бид гурав уулзаад ярилцаж, би мөнгө зээлэхийн тулд надад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна. Та байраа барьцаанд тавиулаач гэж гуйсан. Яагаад гэвэл өмнө бас тэдний байрыг нь барьцаанд тавьж зээл аваад буцааж өгч байсан учраас тэгж гуйсан. 7 дугаар сарын 29-ний үеэр бид нар уулзахад ***** эгчийн байрных нь ордер том хүү *****ынд байгаа, тэднийхээс очоод аваад ирье, дараа нь *****ы нэр дээр шилжүүлээд, тэгээд миний нэр дээр шилжүүлээрэй. Тэгээд би буцааж хүүдээ байрныхаа ордерыг аваачиж өгье гээд байрныхаа ордерыг хүүгийнхээсээ надад авчирч өгсөн. ***** нотариатч руу ярьсан чинь утас нь холбогдож байсан бөгөөд хөдөө явж байна гэхээр нь ***** эгчийн надад өгсөн байрны ордер, *****ы гэрчилгээ зэргийг авч яваад нотариат дээр гэрээ хийгээд хүүгийнх нь нэр дээр шилжүүлсэн байгаа. Тэгээд би буцаагаад ордерыг нь аваачиж өгсөн. Яагаад аваачиж өгсөн бэ гэхээр надад буцааж үнэмлэхээ өгнө гэсэн болохоор нь аваачиж өгсөн. Худаг хийлгэсэн хүмүүс маань мөнгөө нэхээд байсан учраас 2013 оны 9 дүгээр сарын 16-17-ны хавьцаа хувь хүнээс мөнгө авахаар болоод би *****той уулзаад ***** гэдэг хүнээс 25.000.000 төгрөг 5 хувийн хүүтэй ажлын 5 хоног зээлж авсан. Тухайн үед би байрны ордерыг зүгээр аваагүй, ***** ***** хоёрт 1.000.000 төгрөг өгөхөөр тохиролцож зээлэнд тавиад дараа нь шүүхийн шийдвэрийн дагуу хүү алдангитайгаа 30.000.000 төгрөгийг би төлсөн.*****гийн хувьд болохоор тухайн үед нотариатч нь байхгүй байсан учраас гэрээгээ батлуулчихаад гарснаа санаж байна” гэх мэдүүлэг, Шүүгдэгч *****ы мөрдөн байцаалтад өгсөн:... 2014 оны 07 дугаар сарын орчим байх өдрийг нь сайн санахгүй байна, миний багийн найз***** манай гэрт орж ирсэн. Тэр үед манай гэрт ээж *****, миний бага охин *****, миний зээ хүү *****бид дөрөв байсан...***** нөхөр *****ы хамт машиндаа сууж байсан. ...тэр хоёр мөнгөний хэрэг байна, чамд мөнгө байна уу? гэхээр нь би надад юу байхав гэж хариулахад байрны гэрчилгээг чинь 2-3 сар хэрэглээд өгье гэж надад хэлсэн, тэгэхээр нь би тэрийг мэдэхгүй би бодож байгаад болъё гэж хэлээд өөр юм яриагүй гэртээ орсон. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа***** манай байрны гадна дахин ирээд намайг миний утсаар дуудахаар нь гараад очтол байрны гадна машин дотроос*****, З.***** нар бууж ирээд надтай уулзаад***** би банкнаас зээл авах гэж байна, энд байрны гэрчилгээ байна, би Бадр***** хамт зээл авах гэж байгаа юм гэхэд З.***** надад бас хэдэн төгрөгний хэрэг болоод байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл***** надад хандан хүний нохой идэхээр өөрийн нохой ид, оноос өмнө гэрчилгээг чинь аваад өгнө, санаа зоволтгүй, чи ажилгүй байгаа юм чинь чамд хэдэн төгрөг өгнө, би өөр хүний гэрчилгээг ингэж авбал хэдэн төгрөг өгөх юм чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би өгөхөөр болсон.Тэгтэл***** чи байрны гэрчилгээ болон ээжийнхээ иргэний үнэмлэх, өөрийнхөө иргэний үнэмлэхийг аваад гараад ир гэхээр нь би гэрт ороод байрны гэрчилгээг том өрөөний шкапан дээрээс аваад ээжээс иргэний үнэмлэхийг нь хэрэглээд өгье гэж аваад гарч*****т өгөхдөө бид нарын иргэний үнэмлэхийг авах нь ямар учиртай юм бэ гэж асуухад***** энэ байрны гэрчилгээ ээжийн чинь нэр дээр байгаа, чиний нэр дээр зээл хөөцөлдөнө гэж хэлсэн. Тэгээд миний иргэний үнэмлэх байрны гэрчилгээ болон ээжийн иргэний үнэмлэхийг аваад явсан. Тэгээд дахин 2-3 хоногийн дараа*****, З.***** нар нэг танихгүй эмэгтэйтэй ирсэн. З.*****ын эхнэр гэсэн, би танихгүй юм байна лээ. Тэд нар намайг машиндаа суулгаад төв ХААН банкны гадна ойролцоогоор 1 цаг орчим зогсож байгаад эргэж хөдлөөд намайг гэрт хүргэж өгөөд явсан. ...ирэхдээ манай байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн байхаар нь яагаад ингэж байгаа юм бэ, бид нарын оролцоогүйгээр ийм юм хийв гэхэд найз нь зохицууллаа, ээжийн чинь нэр дээр зээл авах гэхээр 70 гарчихсан хүний нэр дээр бизнесийн зээл яаж авах вэ, тэгээд л чиний нэр дээр шилжүүллээ гэж хэлээд ээжийн иргэний үнэмлэхийг надад өгөхөөр нь чи хууль бус юм хийлээ шүү гэж*****т хэлэхэд тиймээ, би мэдэж байна гэж хэлсэн, тэгээд тэд нар яваад өгсөн. Тэрнээс нилээд хэд хоногийн дараа***** зээл бүтэхээр болсон гээд намайг дуудсан... тэгээд хуучин Дархан “Шүтээн” пабын хажууд зогсоод нэг хүн уруу утсаар яриад байсан. Би тэгэхээр нь гайхаад уг нь би бодохдоо банкнаас зээл авах байх гэж бодож байсан. Тэгээд би*****т хандаж яагаад энэ ломбарднаас мөнгө авах гэж байгаа юм бэ гэхэд зүгээрээ удахгүй сарын дотор төлнө гэж хэлсэн. ...Р.***** гэх эмэгтэйтэй хамт*****гэх хүний нотариат орж 25 000 000 төгрөгний зээлийн гэрээ хийсэн, би гэрээн дээр гарын үсэг зураад*****аг зурах уу гэхэд***** гэх эмэгтэй хэрэггүй чиний гарын үсэг байхад хангалттай гэж хэлсэн...мөнгийг***** аваад*****тэй утсаар яриад*****агийн хамтаар “Эрдэнэс” төвийн гадаа очиход ***** гэдэг миний багийн танил эмэгтэйн машинд***** сууж байсан. Нөгөө мөнгөнөөсөө 2 500 000 төгрөгийг *****ад***** өгч байсан, надад 250 000 төгрөг өгөөд гэрийн гадаа хүргэж өгөхөд би хурдан ажлаа бүтээгээрэй гэж хэлээд буусан. Урьд нь манай байрны гэрчилгээг***** ээжээс гуйгаад би ээжтэй зөвшилцөж байгаад хэрэглүүлж байсан..*****г танихгүй” гэх мэдүүлэг / хэргийн 505-508 дугаар хуудас/, Шүүгдэгч *****ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх 13 дугаар багийн 23 дугаар байранд 8 жил амьдарч байна. Би одоо 43 нас хүрч байна.*****ийг найдвартай байж магадгүй гэж бодоод байрныхаа ордерыг өгсөн. Харин яагаад цагдаад өргөдөл өгсөн бэ гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манай байрыг хурааж, гэрчилгээг нь ***** гэдэг хүний нэр дээр шилжүүлээд манайх байраа алдахад хүрсэн. Уг нь ***** ярьсандаа 02 сарын өмнө мөнгөө төлсөн бол ийм зүйл болохгүй байх байсан. Ордер сольсон асуудлыг би мэдэхгүй. Манай ээж ч мэдэхгүй. Тухайн үед байрны ордер, гэрчилгээ, иргэний үнэмлэхийг ***** авч явсан. Нэг мэдсэн чинь л байрны гэрчилгээ миний нэр дээр гарсан байсан. Тэгээд би *****ээс асуусан чинь надад тайлбарлахдаа “Ээж чинь зээл авах гэхээр 70 гарсан хүн учраас бизнесийн зээл гаргахгүй гээд байсан учраас чиний нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Шүүгдэгч *****гийн мөрдөн байцаалтад өгсөн:”..2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байхад***** орж ирээд Орон сууц худалдах, худалдан авах гэрээг батлуулах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь****** эгч байхгүй байна шүү дээ гэхэд зүгээрээ зүгээр ***** эгч чамаар энэ гэрээг батлуулчих гэж хэлсэн, би утсаар ***** эгчид хэлсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд ямар учиртай гэрээ надаар батлуулах гээд байгаа юм бэ гэхэд***** надад хандан энэ хүний байрыг хүүгийнх нь нэр дээр түр шилжүүлээд удалгүй буцаагаад ээжийнх нь нэр дээр шилжүүлчихнэ гэж хэлсэн. Тэгээд би ***** эгчид хэлсэн гэхээр нь ***** эгчээс лавлаж асуулгүй ***** эгчийн 5 дугаар тойргийн нотариатчийн тэмдгийг тухайн орон сууц худалдах, худалдан авах гэрээн дээр дарж, гэрээг нь гэрчилж өгөөд нотариатч гэсэн хэсэг дээр өөрийнхөө гарын үсгийг зураад өгсөн. Үүнээс хойш би энэ талаар ***** эгч болон***** нараас тодруулж асуугаагүй. Гэтэл хэзээ ч билээ дээ мөрдөн байцаагч ***** гэдэг хүн утсаар яриад намайг дуудуулж надаас энэ талаар нэг байцаалт авсан. Гэрээг гэрчлэх үед***** л энэ гэрээг ганцаараа барьж орж ирсэн ба худалдагч *****, *****болон худалдан авагч ***** нарын гарын үсгийг хэн хэзээ зурсан нь тодорхойгүй, ямар ч байсан эдгээр хүний нэр бичигдээд гарын үсэг гэрээн дээр бүгд зурагдсан гэрээ гэрчлэхэд бэлэн болсон байд***** барьж орж ирээд би гэрээг гэрчилсэн. Хууль бусаар гэрээ гэрчилж олон хүнд ийм хохирол учруулсан нь миний буруу” гэх мэдүүлэг / хэргийн 513-517, 518 дугаар хуудас/, Шүүгдэгч *****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би бичиг баримтаа цэгцлээд сууж байсан бөгөөд ***** эгч намайг Худалдаа хөгжлийн банкны гэрээ орж ирвэл батлаарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал ***** эгч орж ирээд, “Нотариатч ***** эгчтэй нь сая утсаар ярьсан, гэрээ очоод тамгалуулаад гэрээгээ гэрчлээд аваад яв аа” гэж хэлсэн гэхээр нь би энэ гарын үсгийг нь яах юм бэ гэхэд ***** эгчийг өөрийг нь ирэхээр бүртгэлийг нь хийгээд гарын үсгээ зурчихна аа гэж хэлээд тамга даруулаад гарын үсэг зуруулаад аваад явсан. Тухайн үедээ ***** нь мөнгө төгрөг хураамж төлөөгүй, ямар нэг ашиг хонжоо олъё гэсэн санаа сэдэл байгаагүй. Өмнө нь ч гэсэн ***** эгч утсаар яриад *****ийн гэрээг гэрчлээд явуулчих аа гэж хэлсэн. Өнөөдөр тамга, тэмдэг дарсандаа буруутан болчихлоо. 40.000.000 төгрөгийн хувьд би шинэ байранд орох гэсэн чинь цалингийн зээлийн урьдчилгаа, байрны зээлийн урьдчилгаа мөнгө хэрэг болоод ***** эгчээс олоод өгөөч гэж хэлээд авсан. Тэгээд би 40.000.000 төгрөгөө 2-3 хоногийн дотор буцааж өгсөн. Ийм асуудал болсныг сүүлд нь цагдаа дээр дуудагдахад мэдсэн. Надад ямар ч ашиг ирээгүй” гэх мэдүүлэг Хохирогч*****ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр***** нь манай найз ***** банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна, чи найздаа туслаад 40 сая төгрөг хэд хоногийн хугацаатай өгөөч, *****гийн зээлийг бүтэхээр мөнгийг чинь эргүүлээд өгнө” гэхээр нь би 40 сая төгрөгийг зээлийн гэрээ хүү тооцохгүйгээр түр зээлсэн. Мөн***** 2013 оны 12 дугаар сарын 28-нд “***** нь цалингаа тавьж чадахгүй байна гэнээ, тэгээд найзыг нь мөнгө олоод өгөөч гэсэн юм. Чи найздаа хэд хоногийн хугацаатай 50 сая төгрөг өгч туслаач, “*****-д Оросоос он гараад мөнгө ирэх юм байна, тэгэхээр нь найз нь чамд аваад өгье гэж хэлсэн. Харин “*****-ны захирал Ганболд нь миний төрсөн ах болохоор би өөрөө өгчихье гэхэд ах дүү улсууд дэмий биз, чи зүгээр найздаа өгчих гэж хэлсэн, тэгээд би*****т итгээд 50 сая төгрөг өгсөн..*****ээс мөнгөө нэхэхээр эхлээд өгнө, удахгүй гэх зэргээр шалтгаан тоочиж байсан, ..сүүлдээ 09 дүгээр *****с хойш миний утсыг авахгүй, мөнгө төлөхгүй зугтаад байна, гэрт нь очихоор гэртээ байхгүй. Ер нь***** зээл чөлөөлдөг гээд надаас мөнгө зээлээд эргүүлээд надад төлдөг байсан. Тийм болохоор энэ хүнд итгэсэндээ одоо хохироод байна. 90 сая төгрөгнөөс нэг ч төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг /Хэргийн 50-52, 133-134, 299 дүгээр хуудас/, Хохирогч*****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би*****ийг арай ч ийм зүйл ярина гэж бодсонгүй. Цэвэр гүтгэлгийн шинжтэй зүйл ярьж байна. 2013 оны 10 дугаар сарын 05-ны өөр би банкнаас зээл авсан. Гэтэл хүйтний улирал эхлээд барилгын ажил маань зогсоод хавар хүртэл хойшилсон байсан.***** нь Хаан банкны зээлийн газрын дарга ***** гэдэг хүнтэй энэ үед холбоотой байдаг байсан. ***** гэдэг Хаан банкны зээлийн газрын дарга нь миний данс руу хандалт хийгээд мөнгөтэй байна гэдгийг мэдэж *****т хэлсэн. Тэгээд ***** намайг их хэмжээний зээл авсан гэдгийг мэдээд над руу ярьсан. Надтай ярихдаа “Би Шарын голын***** гэдэг хүнтэй бизнесийн ажил хийж байгаа, мөн зуслангийн байшин барьж байгаа, он гараад их хэмжээний зээл авна, чи зээл авсан юм байна, чамд мөнгө байна уу, надад яар***** мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ***** надтай зээлийн гэрээ хийж надаас 100.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээ нь хэрэгт байгаа. Дараа нь 10 дугаар сарын 15-ны өдөр ***** над руу дахин утсаар яриад “40.000.000 төгрөг яар***** хэрэг болоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хэрэг гарсан юм бэ гэж асуухад “Би***** гэдэг хүнд зээлүүлээд байрны урьдчилгаа болгож өгөх гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би надад буцаагаад хэзээ өгөх юм бэ гэхэд удахгүй ээ, 7 хонуулаад буцааж өгнө өө, байрны зээл нь бүтчихсэн, урьдчилгааг нь төлсөн тохиолдолд хурдан зээл нь гарна аа гэж хэлсэн. Дараа нь 10 дугаар сарын 28-нд “Монгол Алтан тос” компанид яар***** мөнгө хэрэг болоод 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, зээлүүлээч гээд авсан. Энэ мөнгийг мөн л богино хугацаатай зээлж авсан. Ингээд 90.000.000 төгрөг надаас авсан. Энэ 90.000.000 төгрөг дээр би гомдол гаргасан байдаг. Харин 100.000.000 төгрөг нь сарын 5 хувийн хүүтэй байсан. Тэр хүү нь миний дансаар орж ирсэн байдаг. Энэ мөнгө гэхдээ 90.000.000 төгрөгөөс төлж байгаа зүйл биш. 100.000.000 төгрөгийн хүү гэж тооцож байгаа. 90.000.000 төгрөгөөс өнөөдөр надад нэг ч төгрөг төлөөгүй. Дансаар надад шилжүүлсэн 66.500.000 төгрөг гэж гарч ирсэн байгаа. Энэ мөнгө бол зөвхөн 100.000.000 төгрөгтэй холбоотой. 90.000.000 төгрөгөөс бол нэг ч төгрөг төлөгдөөгүй. Би 90.000.000 төгрөгийг янз бүрийн байдлаар яар***** төл гэж хэлдэг. Дулаан гараашийн асуудал ярьж байх шиг байна. ***** нь би чиний 100.000.000 төгрөгийн чинь хүүг төлж чадахгүй байна аа, чи***** гэдэг хүнээс надад 8,0 сая төгрөг зээлж өгөөч гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 5 дугаар сард надаар***** гэдэг хүнээс 8,0 сая төгрөг зээлүүлэхдээ надад итгэмжлэл хийж гараашаа өгсөн. Уг итгэмжлэлдээ “Иргэд хооронд хийх зээлийн гэрээний барьцаанд тавьсан зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна” гэсэн итгэмжлэлийн дагуу би*****сүрэнгийн***** гэдэг хүнээс 8,0 сая төгрөг зээлээд *****т өгсөн. Мөн 8,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл ***** нь 8,0 сая төгрөгөө төлөхгүй явсаар 10,0 сая төгрөг болж, нөгөө хүн нь мөнгөө авмаар байна аа, эсвэл гараашаа шилжүүлж өг гэсэн зүйлийг ярьсан. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тэр***** гэдэг хүн руу гараашийг худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Уг гэрээндээ 900.000 төгрөг бэлнээр өгсөн. 9.100.000 төгрөгөөр гараашийг худалдсан гээд *****ээс тэр хүн рүү гарааш шилжсэн. Тэгтэл гараашийг надад хохиролд өгсөн мэт ярьж байгаа нь *****ийн өөрийнх нь аман яриа юм. Надад барьцааны гэрээ, худалдах худалдан авах гэрээ, зээлийн гэрээ гэсэн нотлох баримтууд нь байна. Өөрөөр хэлбэл***** гэдэг хүнээс мөнгө зээлээд миний мөнгийг төлсөн. ***** нь надад мөнгө өгөөд дээр нь дахиад гараашийг 20.0 сая төгрөгөөр тооцож надад шилжүүлсэн юм шиг хоёр зүйл яриад байгааг би ойлгохгүй байна. Хаанаасаа 20.0 сая төгрөг гаргаж ирээд байгааг ч ойлгохгүй байна. Манай эхнэрт 4.0 сая төгрөг өгсөн гэж бас яриад байна. Би тэрийг ерөөсөө мэдэхгүй. Манай эхнэрээс хувцас авсан гэсэн яриа байдаг. Энэ 4.0 сая төгрөг миний авах ёстой төлбөрт ямар ч хамаагүй. Би *****ээс 90.0 сая төгрөгөө яасан юм бэ гэж асуухаар яаснаа мэдэхгүй,***** гээд эгчийнхээ хүүхдийн төлбөрт өгсөн, зуслангийн байшин барьсан зэргээр бүгдийг нь хувьдаа ашигласан байдаг. Тэгээд чи хэнд өгсөн юм бэ гэж хэлэхээр хүний нууцыг хадгалж байна гэсэн зүйл ярьдаг. Мөрдөн байцаалтын шатанд буюу 2014 оны 5 дугаар *****с хойш *****ийн дансыг харахад 300.0-400.0 сая төгрөг орж гарсан байдаг. Миний төлбөрийг төлөх хангалттай мөнгө байсан. Яагаад миний хохирлыг барагдуулахгүй байгааг гайхаж байна. Гэтэл намайг нэхээгүй болохоор өгөөгүй гэсэн сонин юм яриад байх юм. Би өдөр бүр л утсаар мөнгөө нэхдэг байсан. Тэгээд уулзъя гэхээр уулзахгүй, элдэв шалтаг тоочдог. Би бүр сүүлдээ аргаа бараад чи газар гээд яриад байсан тэр газраа шилжүүлчих гэж хэлсэн. Тэгсэн шүүх хурлаас өмнө 2-3 удаа уулзсан, нөхөр нь газрыг шилжүүлэх юм ярьсан. Өнөөдрийг хүртэл газраа өгөөгүй байна. Ямар ч хохирол төлье гэсэн сэтгэл байхгүй. Өмнө нь надаас зээл аваад буцаагаад хугацаанд нь өгдөг байсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүйд туйлын гомдолтой байна” гэх мэдүүлэг, Хохирогч *****гийн мөрдөн байцаалтад өгсөн:”... 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр над уруу утсаар яриад гадаа уулзахад *****,*****а гэх хүүхэн хоёр надтай биечлэн ирж уулзаад гадаадад контейнер оруулж ирэх гэсэн чинь хил дээр гацаад мөнгө хэрэг болоод байна гээд*****тоот 2 өрөө байрны ордерыг эх хувиар нь барьсан ирсэн. Тэгээд ордерыг нь харахад *****ы нэр дээр ордер байхаар нь хэдэн төгрөг авах гэж байгаа юм бэ гэхэд ***** нь 25 сая төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлээч гэсэн. Тэгээд зээлийн гэрээг нотариатч ***** дээр очиж хийсэн. ... хүүгээ сар сард нь бэлнээр төлөөд үндсэн зээл 25 сая төгрөгөө 2 сарын дараа бэлнээр өгөхөөр тохирсон боловч мөнгөө өгөөгүй учраас эвлэрүүлэн зуучлах журмаар гэрээ хийж шүүгчийн захирамж гаргуулсан. Тэгээд мөнгө өгөөгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 399-400 дүгээр хуудас/, Хохирогч *****ийн мөрдөн байцаалтад өгсөн:”...2014 онд сар өдрийг нь санахгүй байна, манай хүү ***** нь намайг иргэний үнэмлэхээ түр өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд би түр хэрэглээд өгье гэж байсан юм. Би тэр үед анзааралгүй өгөөд явуулсан. Тэрнээс хойш 2015 оны 06 дугаар сарын орчим миний байрыг миний хүү ***** нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсныг мэдсэн. Тэгээд би хүү *****оос юу болоод байгаа талаар асуухад ***** нь***** надаас гуйгаад байхаар нь би өөрийн нэр дээр шилжүүлж,***** барьцаанд тавьсан юм. Удахгүй буцаагаад өгнө гэж ***** надад хэлсэн... надаас зөвхөн иргэний үнэмлэх авсан. Манай байрны гэрчилгээ шкафан дотор байдаг юм, би байрны гэрчилгээг авсан талаар мэдээгүй... би гомдолтой байна, би өөрийн байраа олж авмаар байна” гэх мэдүүлэг /хэргийн 386-389 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч *****ын мөрдөн байцаалтад өгсөн:”... 2015 оны 07 дугаар сарын хавьд өдрийг нь санахгүй байна, над уруу нэг танихгүй хүүхэн утсаар залгаад ***** гэдэг хүн мөн үү, ***** гэдэг дүүтэй юу гэхээр нь би тиймээ мөн байна, ***** миний дүү гэтэл танай дүү *****ы нэр дээрх Дархан-Уул аймгийн ******тоот 2 өрөө орон сууцыг манайд барьцаанд тавиад мөнгө авсан. Зээлээ төлж чадахгүй барьцаа хөрөнгө надад шилжиж байна гэсэн... өөрийн ээж хүү нарын өмч болох ******тоот 2 өрөө орон сууцыг ээж, хүү хоёрынхоо нэр дээр өмчлөлтэй байсан хуучин хэвэнд нь оруулж авбал өөр санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 392-393 дугаар хуудас/, Гэрч*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... ***** нь*****-д мөнгө хэрэг болоод байна, оноос өмнө гээд надаас сарын 5 хувийн хүүтэй 2013 оны 12 дугаар сарын 24-нд 40 сая төгрөг зээлсэн. Хугацаа зааж гэрээ хийсэн үйлдэл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 53 дугаар хуудас/, Гэрч *****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би *****ээс 2013 оны 12 дугаар сарын 20-оос хойш хүү *****ийн сургалтын төлбөрийг төлөхөөр 10.000.000 төгрөг зээлж авсан...” гэх мэдүүлэг, Гэрч *****гийн мөрдөн байцаалтад өгсөн:”... 2013 оны 12 дугаар сарын 24-нд манай ажил дээр түүхий тосны гэрээний төлбөр хэрэг болоод*****ээс 40 сая төгрөг байна уу гэж асууж байсан. Тэгээд***** олж өгнө гэж хэлээд ганц хоёр хоногийн дараа***** надад мөнгө олдохгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би Б.Ундарьяа гэдэг хүнээс 40 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн юм. Миний бие 2013 оны 12 дугаар сарын 24-нд мөнгө хэрэг болоод*****ээс нэг л удаа мөнгө асуусан, дахиж асуугаагүй. ... 2013 оны 12 дугаар сарын 26-нд Орос руу мөнгө шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг /хэргийн 14, 55, 260 дугаар хуудас/, Гэрч Т.*****ийн мөрдөн байцаалтад өгсөн:”...2014 оны 5-6 дугаар сарын орчим санаж байна,***** ирээд мөнгөний хэрэг болоод байна, удахгүй найдвартай өгнөө, байраа барьцаанд тавиад мөнгө зээлээд өгөөч гэсэн юм. Тэгээд би итгээд 4 дүгээр баг, 14 дүгээр байрны 05 тоот 2 өрөө орон сууцыг*****ийн нэр дээр шилжүүлж өгөөд тэрээр “Чингис хаан” банкны барьцаанд тавьсан байсан, одоо барьцаанд байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 263 дугаар хуудас/, Гэрч*****ын мөрдөн байцаалтад өгсөн:”...Би 2013 оны 10 дугаар сарын 20-ны үеэр***** эгчээс 30 сая төгрөг зээлсэн. Би мөнгө зээлж Сэлэнгэ аймагт 2 давхар байшин барьж түүнийгээ зарах гэж байсан юм. Тэгээд 2014 оны 04 дүгээр сарын үед байшингаа бариад дуусахад миний барьсан байшин дээврээсээ гал алдаад шатчихсан. Тиймээс би зээлсэн мөнгөө өгч чадалгүй өдий хүртэл явж байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 265-266 дугаар хуудас/, Гэрч *****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2013 оны 11 дүгээр сард шуба 7 сая төгрөгөөр худалдаж аваад 4 сая төгрөгийг өгчихсөн байж байгаад үлдэгдэл мөнгийг нь 2014 оны 1 дүгээр сард өгөх байсан учир ***** тухайн үед байхгүй байсан учир *****тэй уулзаад *****т өгөх мөнгөнөөсөө хасаад 3 сая төгрөгийг өгөх мөнгөнөөсөө хасаад өгчих гэж хэлээд шубаны 3 сая төгрөгийг өгүүлсэн. Мөн бэлнээр 1 сая төгрөг авч байсан. Ингээд нийт 4 сая төгрөг *****ийн мөнгөнөөс хасагдах ёстой” гэх мэдүүлэг, Гэрч З.*****ын мөрдөн байцаалтад өгсөн: ”...би одоо эрхэлж байгаа нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээг эрхлэх гээд мөнгө санхүүгийн хүндрэлтэй болоод 2013 онд 29 сая төгрөгийг бэлнээр*****ээс авсан. Тэгээд мөнгөний боломж олдоогүйн улмаас энэ мөнгөө одоо болтол төлж чадаагүй байгаа юм. Анх зээлэхдээ сарын 5 хувийн хүүтэй зээлсэн боловч хүү гэж мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /хэргийн 267 дугаар хуудас/, “... Би*****тэй холын хамаатан гэдэг. ... 2013 оны 10 дугаар сарын орчмоос 50 сая төгрөгийг увуулж цувуулж 3 сарын хугацаатай зээлээд буцаагаад*****т 2016 оны 2 дугаар сарын орчим 50 гаруй сая төгрөгийг бүтнээр нь бэлнээр өгсөн. Өөр ямар нэгэн өр зээлийн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 414 дүгээр хуудас/ Гэрч***** мөрдөн байцаалтын шат байцаалтад анд өгсөн:”... *****ы гарын үсгийг ***** өөрөө зурсан. Би тухайн үед зээлийн гэрээг батлахын өмнө *****оос хэнээс хэдэн төгрөгийн зээл авч байгаа талаар нь болон барьцаанд тавьж байгаа ******тоот байрны гэрчилгээний өмчлөгчийн нэр зэргийг тулгаж сайтар шалгаж байж гэрчилсэн. Тухайн үед ***** нь би өөрөө зээл авч байгаа юм гэж хэлсэн. Би ч гэсэн тухайн үед дахин энэ гэрээг өөрийн сайн дураар хийж байна уу гэж асуухад тиймээ гэж ***** хариулж байсан. Зээлийн гэрээг *****, ***** нар хоорондоо хийсэн” гэх мэдүүлэг /хэргийн 408 дугаар хуудас/, Гэрч *****ын мөрдөн байцаалтад өгсөн:”...***** мөнгийг нь төлж чадаагүй, тэр зээлсэн мөнгөнөөс ***** өөрөө 1 сая төгрөгийг нь авсан шүү дээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 412-413 дугаар хуудас/,*****аас*****т 50.000.000 /тавин сая/ төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 6-7 дугаар хуудас/,*****аас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр*****т 40 сая төгрөг шилжүүлсэн банкны баримт,*****ийн дансны хуулга /хэргийн 10, 16 дугаар хуудас/,*****аас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр*****ийн ***** тоот дансанд 40.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /хэргийн 268-270 дугаар хуудас/,*****ийн ***** тоот дансанд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 50 сая төгрөг*****аас шилжүүлсэн баримт /хэргийн 38-39 дүгээр хуудас/, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 207 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Гомдлыг хэсэгчлэн хангах тухай Прокурорын тогтоол /хэргийн 153 дугаар хуудас/, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр*****ээс*****т Дархан сумын 12 дугаар 24 дүгээр байрны урд байрлах гараашийг шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээ, гэрчилгээний хуулбар /хэргийн 211-212 дугаар хуудас/, Дархан сумын 8 дугаар багийн нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулдаг 52 дугаар тойргийн нотариатчийн бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 339-342 дугаар хуудас/, Эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар байгуулсан эвлэрлийн гэрээ /хэргийн 405 дугаар хуудас/, ***** ***** нарын хооронд байгуулсан 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /хэргийн 406-407 дугаар хуудас/, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 346 дугаар хуудас/, Капитал зууч ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хэргийн 419-422/, Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн “... *****ы гарын үсэг биш байна” гэх дүгнэлт /хэргийн 433-436 дугаар хуудас/, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хэргийн 524-525 дугаар хуудас/, 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хэргийн 619-620 дугаар хуудас/ Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хэргийн 63, 316, 452 дугаар хуудас/, Хилийн хориг тавиулах тухай /хэргийн 74 дүгээр хуудас/,*****, ***** нарын дипломын хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хэргийн 81-86, 566-570 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 81, 531-532, 534 дүгээр хуудас/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч***** нь*****аас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Манай найз ***** банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна, чи найздаа туслаад 40.000.000 төгрөг хэд хоногийн хугацаатай өгөөч, *****гийн зээлийг бүтэхээр мөнгийг чинь эргүүлээд өгнө” гэж 40.000.000 сая төгрөгийг дансаар,” 2013 оны 12 дугаар сарын 28-нд “***** нь цалингаа тавьж чадахгүй байна гэнээ, тэгээд найзыг нь мөнгө олоод өгөөч гэсэн юм. Чи найздаа хэд хоногийн хугацаатай 50 сая төгрөг өгч туслаач” гэж 50.000.000 төгрөгийг дансаар, *****, ***** нартай үгсэн тохиролцож бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэн *****, *****нарын өмчлөлийн Дархан сумын 13 дугаар багийн 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 44 тоот 29 мкв талбайтай, Ү-2003009815 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр, *****, *****нараас *****д худалдсан тухай 1614 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээнд өмчлөгчдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж бусдын эд хөрөнгө өмчлөх эрхэд халдаж 53.000.000 төгрөгийн хохирол, дээрх хуурамч гэрчилгээг иргэн***** 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьж иргэн *****гаас 25.000.000 төгрөгийг бэлнээр авч, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдын эд хөрөнгө болон өмчлөх эрхэд нийт 168.000.000 төгрөгийг буюу онц их хэмжээний хохирол, Шүүгдэгч ***** нь*****тэй үгсэн тохирч бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэн *****, *****нарын өмчлөлийн******тоот 29 мкв талбайтай, Ү-2003009815 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр, *****, *****нараас *****д худалдсан тухай 1614 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг 52 дугаар тойргийн нотариатчийн тамга тэмдгийг хууль бусаар ашиглан гэрчилж, хуурч мэхлэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж 53.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол, Шүүгдэгч ***** нь*****тэй үгсэн тохирч бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэн *****, *****нарын өмчлөлийн Дархан сумын 13 дугаар багийн 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 44 тоот 29 мкв талбайтай, Ү-2003009815 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр, *****, *****нараас *****д худалдсан тухай 1614 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн *****, *****нарын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж бусдын өмчлөх эрхэд халдаж 53.000.000 төгрөгийн хохирол,*****тэй үгсэн тохирч бүлэглэн дээрх хуурамч гэрчилгээг иргэн***** 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьж иргэн***** 25.000.000 төгрөгийг хохирол учруулж, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхэд 78.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан: - хохирогч*****ийн мэдүүлэг /хэргийн 50-52, 133-134, 299 дүгээр хуудас/, гэрч***** /хэргийн 53 дугаар хуудас/, *****, ***** /хэргийн 14, 55, 260 дугаар хуудас/,***** /хэргийн 265-266 дугаар хуудас/, Д.***** /хэргийн 408 дугаар хуудас/, З.***** /хэргийн 414 дүгээр хуудас/, ***** /хэргийн 412-413 дугаар хуудас/, -Г.*****аас*****т 50.000.000 /тавин сая/ төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 6-7 дугаар хуудас/, -Хаан банкны шилжүүлгийн баримт /хэргийн 10 дугаар хуудас/ -Г.*****ийн хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 16-20 дугаар хуудас/, -Б.*****ийн хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 268-270 дугаар хуудас/, -Б.*****ийн ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 38-39 дүгээр хуудас/, -***** ***** нарын хооронд байгуулсан 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /хэргийн 406-407 дугаар хуудас/, -Капитал зууч ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хэргийн 419-422/, -Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн “... *****ы гарын үсэг биш байна” гэх дүгнэлт /хэргийн 433-436 дугаар хуудас/, -шүүгдэгч***** /хэргийн 77-78, 80, 135, 249, 258-259, 301, 310, 491-495 дугаар хуудас/, ***** /хэргийн 513-517, 518 дугаар хуудас/, ***** /хэргийн 505-508 дугаар хуудас/ нарын сэжигтнээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаар***** хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Дархан Уул аймгийн Прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирч байна. Иймд*****ийг *****, ***** нартай үгсэн тохирч бүлэглэн, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч онц их буюу 178.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, *****г*****тэй бүлэглэн, хуурч мэхлэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж 53.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол, *****ыг*****тэй бүлэглэн, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг залилан мэхэлж авч бусдад 78.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч***** ***** ***** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. “... *****тэй уулзаад *****т өгөх мөнгөнөөсөө хасаад 3 сая төгрөгийг өгчих гэж хэлээд шубаны 3 сая төгрөгийг өгүүлсэн. Мөн бэлнээр 1 сая төгрөг авч байсан” гэж гэрч ***** нь мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх боловч хохирогч***** нь*****т өгсөн 90.000.000 төгрөгөөс дээрх 4.000.000 төгрөгийг хасаж тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд зөвшөөрсөн тухай баримт хэргийн материалд авагдаагүй байх тул хохирогчид төлөх төлбөрөөс хасах үндэслэлгүй байна.***** нь 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш*****т дансаар болон бэлнээр нийт 66.500.000 төгрөгийг төлсөн тухайд талууд тооцоо нийлсэн байна.*****ийн мэдүүлж байгаагаар*****т төлсөн 66.500.000 төгрөгөөс 26.500.000 төгрөгийг 90.000.000 төгрөгийн хүүд тооцож төлсөн гэх боловч 26.500.000 төгрөгийг 90.000.000 төгрөгийн хүүд тооцож төлсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч*****ээс 90.0 сая төгрөгийг гаргуулж хохирогч*****т олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч *****, ***** нарт ял шийтгэл оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэргийг анх удаа үйлдэж, хохирлыг нөхөн төлсөн болон, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.*****ийн эд хөрөнгө болох газар болон бусад эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 207 дугаартай, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугааргүй тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч 90.000.000 төгрөг төлөх шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дуудлага худалдаагаар худалдан хохиролд тооцуулахаар Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.