Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 931

 

1.Иргэний хуулийн 1 Иргэний хуулийн 106 дугааар зүйлийн 106.1, 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг нэхэмжлэгч Б.О-н хариуцагч Ө.Б, Ө.Б, Ө.Б, Ө.С нарт холбогдох 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Ө.Б, Ө.Б нараас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний 30.000.000 төгрөгийн үүрэгт Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2201022700 дугаарт бүртгэлтэй 123 м.кв газар болон дутуу баригдсан байшинг шилжүүлэн авсан болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ө.Б-с нэхэмжлэгч Б.О-д холбогдох улсын бүртгэлийн Ү-2201055122 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 6, 6б тоот хаягт байршилтай байшингийн өмчлөгчөөр Б.Д, Б.Н нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хариуцагч Ө.Б-с Б.О, Б.Б нарт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч Б.О-с 70.200 төгрөг гаргуулан хариуцагч  Ө.Б-лд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.