Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 946

 

2019 оны 04 сарын 22 өдөр

     Дугаар 183/ШШ2019/00000      

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Хаан банк тауэр, 00 тоотод оршин байрлах, Э Ж М Э  ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороонд оршин байрлах, Н Ш Ш Г Г холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А , түүний өмгөөлөгч Л.О  /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э Ж М Э  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А , өмгөөлөгч Л.О хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н Ш Ш Г 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 00 тоот тогтоолын дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004988 дугаартай, Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр 0 мянгатын 0 байр, 00 тоот, 35 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Р К /17024/, Тэнгэр рашааны гудамж, 00 байр, 00 тоот, 00 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарын 10, 11 тоот зогсоолын хамт, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат /15172/, Жуулчны гудамж, 0А тоот, 1123,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 00 давхар барилга, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, К Т /13311/, Нарны зам 00 байр, 00 тоот, 111.75 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцын үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний “С Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр Ч Х ХХК-д 6 000 000 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүй эвлэрлээ биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Уг ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаа явуулахаар болж, тогтоол үйлдэн үнэлгээ тогтоох ажиллагаа хийгдсэн. Дээрх ажиллагааны хүрээнд үнэлгээ хийгдэж Н Ш Ш Г Г-с 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/000 дугаартай мэдэгдлээр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004988 дугаартай, Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр 40 мянгатын 15 дугаар байрны 00 тоот 35 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 107 188 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Р К /17024/, Тэнгэр рашааны гудамж, 000 байр, 000 тоот, 312 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарын 00, 00 тоот зогсоолын хамт 1 462 000 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 40,50 мянгат /15172/, Жуулчны гудамж, 00А тоот,1123,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 00 давхар барилгыг 3 841 344 000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Кристал таун /13311/, Нарны зам 000 байр, 000 тоот, 111.75 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 246 500 000 төгрөгөөр  тус тус үнэлсэн болохыг мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, төлбөр төлөгчийн болон барьцаалагчийн эрхийг ноцтой зөрчиж, эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хямд үнээр авах гэсэн хууль бус үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан эд хөрөнгөтэй ижил төлөр, чанар бүхий зориулалттай үл хөдлөх хөрөнгө зах зээлд ямар үнэтэй байгааг үл хөдлөх хөрөнгө худалдаалах цахим сайтад хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Шинжээч томилсон Н Ш Ш Г Г  2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00 тоот тогтоолд Р К орон сууцыг зааж өгсөн байхад шинжээч дураараа 00, 00 дүгээр автомашины зогсоолыг үнэлсэн. Зогсоолтой байр хэдэн төгрөгийн үнэтэй, зогсоолгүй байр хэдэн төгрөгийн үнэтэй гэдэг зааг ялгааг гаргаагүй. “С Э” ХХК-ийг хөрөнгийн үнэлгээний компаниар тогтоосон, энэ байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байгууллага эсэх нь мэдэгдэхгүй. Хамтран ажилладаг байгууллага гэж тайлбарлаж байгаа ч хамтран ажиллах гэрээ нь хэрэгт авагдаагүй. Хөрөнгийн үнэлгээний тайланд компанийн гүйцэтгэх удирдлага хөрөнгийн үнэлгээний тайланг хянасан, шийдвэр гүйцэтгэлийн эрх үүрэг хүлээсэн эсэх баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Үнэлгээчин Г.О  гэх хүн очиж үнэлгээ хийсэн, Шүүхийн гүйцэтгэх газар Г.О  гэдэг хүнийг томилоогүй. “С Э” ХХК нь үнэлгээний тайланг хянаагүй зэрэг зөрчлүүд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н Ш Ш Г нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0000 дугаартай зохигчдийн эвлэрлийг баталсан захирамжид шийдвэр гүйцэтгэл явуулсан. Гүйцэтгэх хуудсанд арга журмыг зааж өгсөн. Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг дурдсан. Шийдвэр гүйцэтгэлийн харъяа шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөх хугацаанд мэдэгдлийг гардуулсан байдаг ч хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас арга журмын дагуу барьцаа хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Ажиллагаа явуулахдаа хуульд заасан баталгаа авч, барьцаа эд хөрөнгийг битүүмжилж хураагаад үнэлгээний талаар өмчлөгч нар болон хариуцагчийн төлөөлөгчид үнийн саналыг хүргүүлсэн. Гэвч төлбөр төлөгч болон хариуцагчийн төлөөлөгчөөс үнийн саналаа ирүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээг цааш үргэлжлүүлж хөрөнгийн үнэлгээний шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах хүсэлт төлбөр авагч талаас ирсэн учраас Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “С.Э” ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээчин Г.О-т эрх үүрэгт танилцуулсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хөрөнгийн үнэлгээний компани нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нартай харилцан хамааралгүй,  өөрсдөө дүгнэлтээ гаргаж эрхээ эдэлж, үүргээ хүлээдэг байгууллага. Энэ эрх, үүргийнхээ дагуу дүгнэлтээ гаргаж бидэнд өгсөн. Манай байгууллага тайланг авч талуудад хугацаанд нь мэдэгдсэн. Энэхүү тайланд хөрөнгийг үнэлгээг хэрхэн яаж гаргасан тухай тодорхой тусгасан байхад зөвхөн unegui.mn гэж нэг зүйлийг дахин, дахин дурдаж байгаа нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад Remax компанийг олон удаа дурдсан, үнэхээр үнэтэй байр гэж тайлбарлаж байгаа бол нотлох баримтын шаардлага хангасан баримт нь хаана байна вэ. Зөвхөн нэг сайтанд тавигдсан үнэлгээ барьцаанд хураагдсан дөрвөн объектын үнэлгээг нотолж чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Х ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ0000/00000 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Э Ж М Э ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэвч төлбөр төлөгч Э Ж М Э ХХК төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2017/08335 дугаартай шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 183/ГХ0000/00000 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гарч , төлбөр төлөгч  Э Ж М Э ХХК -иас төлбөрийн үлдэгдэлд 8 688 182,053  төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 799 430 төгрөгийг тус тус албадан гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгуулахаар шийдвэрэсэн байна. Үнэлгээтэй холбоотой асуудалд зогсоолын үнэлгээг дутуу хийсэн гэж тайлбарлаж байгаа ч үнэлгээчин 1 гэрчилгээтэй 1 объектыг үнэлнэ гэдгийг ойлгоно гэж найдаж байна. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож байгаа үнэлгээчин зогсоолтой холбоотой асуудлыг бүрэн үнэлээгүй гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хүчинтэй үнэлгээчин үнэлсэн эсэх дээр нэхэмжлэгч тал маргаж байна. Гэвч үнэтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэл бүхий баримтыг хавсаргаагүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулаагүйгээр гаргасан байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй байна. Мөн үзлэгтэй холбоотой асуудлыг дэмжсэн байна. Үзлэгтэй холбогдуулан гаргасан хэд хэдэн хөрөнгийн үнэлгээний ерөнхийд нь үнэлсэн асуудлыг гаргаж ирсэн байна. Гэхдээ бодит байдалд хөндлөнгийн гэрчүүд байлгаж, UB properties компанийн яг тэр барилгын үнэлж байгаа үнийг харахад зах зээлийн бодит ханшаар үнэлсэн байгаа нь харагдаж байна. Үүнээс харахад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, тайлбар өгөх, дүгнэлт хийх, судлуулахаар хүсэлт гаргах, дэмжих бүрэн эрхтэй боловч гаргаж өгсөн баримтыг харвал нэхэмжлэлийн шаардлагыг хангах баримт бүрдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э Ж М Э ХХК нь хариуцагч Н Ш Ш Г Г-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”гэж заасны дагуу нэхэмжлэгч Э Ж М Э ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэлд гомдлоо 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан байх  тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэв.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч Э М Ж Э ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... “С Э” ХХК-ийн шинжээч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, Н Ш Ш Г Г  2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00 тоот тогтоолд Р К орон сууцыг зааж өгсөн байхад шинжээч дураараа 10, 11 дүгээр автомашины зогсоолыг үнэлсэн. Зогсоолтой байр хэдэн төгрөгийн үнэтэй, зогсоолгүй байр хэдэн төгрөгийн үнэтэй гэдэг зааг ялгааг гаргаагүй. “С Э” ХХК-ийг хөрөнгийн үнэлгээний компаниар тогтоосон, энэ байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байгууллага эсэх нь мэдэгдэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Г.О гэдэг хүнийг шинжээчээр томилоогүй. “С Э” ХХК нь үнэлгээний тайланг хянаагүй зэрэг зөрчлүүд байна” гэж маргасан.  

 

Хариуцагч “...Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “С Э” ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээчин Г.О-т эрх үүрэгт танилцуулсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан. Хөрөнгийн үнэлгээний компани нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нартай харилцан хамааралгүй,  өөрсдөө дүгнэлтээ гаргаж эрхээ эдэлж, үүргээ хүлээдэг байгууллага. Энэ эрх, үүргийнхээ дагуу дүгнэлтээ гаргаж бидэнд өгсөн. Манай байгууллага тайланг авч талуудад хугацаанд нь мэдэгдсэн. Энэхүү тайланд хөрөнгийг үнэлгээг хэрхэн яаж гаргасан тухай тодорхой тусгасан. Энэхүү үнэлгээний тайланг мэргэжлийн эрх бүхий хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулаад Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хуулийн хүрээнд үнэлгээ хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан.  

 

Хэргийн баримтаас үзэхэд Э М Ж Э ХХК болон Ч.Х ХХК-ийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 0776/01/РА/01-2013, 0776/01/РА/02-2013, 0776/01/РА/03-2013, 0776/01/РА/04-2013, 0776/01/РА/05-2013, 0776/01/РА/06-2013 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байна. 

 

Зээлдэгч Э М Ж Э ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Ч.Х ХХК нь шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ0000/00000 дүгээр захирамжаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э Ж М Э ХХК-иас 8 688 182,053 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 21 799 430 төгрөгийг тус тус  гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахааршийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 183//00000/00000тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18290600/01 дүгээр “эд хөрөнгийг битүүмжлэх тухай” тогтоолоор Б.Мишээлтийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Роял Каунти /17024/, Тэнгэр рашааны гудамж, 00 байр, 00 тоот, 312 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарын 10, 11 тоот зогсоолын хамт, мөн өдрийн 18290600/02 дугаар “эд хөрөнгийг битүүмжлэх тухай” тогтоолоор Д.Төмөрбаатарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202004988 дугаартай, Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр 40 мянгатын 0 байр, 00 тоот, 35 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, 18290600/03 дугаар “эд хөрөнгийг битүүмжлэх тухай” тогтоолоорД.Төмөрбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Кристал таун /13311/, Нарны зам 00 байр, 00 тоот, 111.75 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц, 18290600/04 дүгээр “эд хөрөнгийг битүүмжлэх тухай” тогтоолоор Б.Дашдондогийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж,00А тоот, 00000 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар барилгыг тус тусбитүүмжилж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18290600/08, 18290600/09, 18290600/10, 18290600/12 дугаар тогтоолуудаар эд хөрөнгийг хураан авсан байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч үнийн санал өгөөгүйгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 000 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“Сэлэнгэ эстимэйт” ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж,Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр 00 мянгатын 0 байр, 00 тоот, 35 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 107 188 000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж, 00А тоот, 1123,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, зоорийн давхартай 5 давхар барилгын зах зээлийн үнэ цэнийг 3 841 344 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Роял Каунти /00000/, Тэнгэр рашааны гудамж, 00 байр, 00 тоот, 000 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарын 00, 00 тоот зогсоолын хамт зах зээлийн үнэ цэнийг 1 462 000 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Кристал таун /0000/, Нарны зам 00 байр, 00 тоот, 111.75 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 246 500 000 төгрөгөөр тус тус тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулдаг Remax.mn, UA Properties LLC гэх сайт болон фейсбүүкийн пэйж-д үзлэг хийхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Каунти хотхоны орон сууцны 1 м2 талбайн үнэ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласанчлан 5 742 927 төгрөг орчим үнэтэй болох нь тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгй, шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага болохыг буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н Ш Ш Г Г-т холбогдох Үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э Ж М Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ