Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 77

 

Ц.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0052/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

              Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 281 дугаар шийтгэх тогтоолтой, Ц-ын С-д холбогдох, 1918000290050 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Ү- овогт Ц-ын С-

Шүүгдэгч Ц.С- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 10 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг ** дүгээр байр ** тоотод оршин суух Ц.С-гийн гэрт агсам тавьж, эд зүйлийг нь эвдэж, сүйтгэх явцдаа өшиглөж унаган эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний их эргүүлэг дайрсан битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 281 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуупийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Ү- овогт Ц-ын С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ц.С-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Ц.С- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.т “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр эхнэрийг”, 3 дугаар зүйлийн 3.1.5.т “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.т зааснаар шүүгдэгч Ц.С-гийн хадам эх Ц.С- нь тус хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Ц.С- нь өөрийн хадам ээжийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар анхан шатны шүүх шийдвэрлэх байсан.

Иймд Анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч эсэргүүцэл бичсэн болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.т “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр эхнэрийг”, 3 дугаар зүйлийн 3.1.5.т “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.т зааснаар шүүгдэгч Ц.С-гийн хадам эх Ц.С- нь тус хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Ц.С- нь өөрийн хадам ээжийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 2.1.т зааснаар анхан шатны шүүх шийдвэрлэх байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгчид ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул амгийн Прокуророос шүүгдэгч Ц.С-г согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 10 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 19 дүгээр байр 03 тоотод оршин суух хадам эх Ц.С-гийн гэрт агсам тавьж, эд зүйлийг нь өшиглөж эвдэх явцдаа түүнийг  унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуупийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 ., болгон зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж түүнийг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.С- нь хадам эх Ц.С-той байнга хамт амьдардаггүй тус  тусдаа гэр бүл боловч   Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.т зааснаар шүүгдэгч Ц.С-гийн хадам эх Ц.С- нь нар нь “...тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү...” гэсэн зохицуулаланд хамаарч байгаа эсэхийг анхаарах.

Мөн Прокурорын эсэргүүцэлд дурдсанаар Ц.С-гийн үйлдлийг гэр “бүлийн хүчирхийлэл” гэж үзэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “...энэ  хуулийн үйлчлэлд хамаарах этгээд..” гэж үзэж байгаа бол энэ зохицуулалттай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн бие даасан зүйл, хэсэг байхад мөн хуулийн 11.6 дугаар зүйлийг хэрэглэх нь эрүүгийн хуулийг зөв  хэрэглэж байгаа эсэхд дүгнэлт хийх нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд багтдаг бөгөөд энэ зүйл, хэсгийн зүйлчлэлийг хүндрүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2.д заасан буюу Эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйлийн хүндрүүлэх нөхцөл болсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэсэн агуулгатай зүйл, хэсгээр ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа эсэх., мөн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байж болзошгүй шинжтэй байгаа., зэргийг анхаарч хэрвээ шүүх хууль хэрэглэхэд эргэлзээ төрвөл энэ талаар шийтгэх тогтоолд хуулийн болон онолын үндэслэл бүхий тайлбар хийж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 281 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.С-д холбогдох, 1 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр  мөн  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

       2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

        3. Хэрэг анхан шатны шүүхээр хянан хэлэлцтэл шүүгдэгч Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

                                                          ШҮҮГЧ                                        Ц.ТУЯА

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.МАНЛАЙБААТАР