Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/01157

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/01157

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: .... дүүргийн ... дүгээр хороо, ....хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух С... овогт Ш.ийн Ш.Зын  /регистрийн дугаар: .../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  дүүргийн ... дугаар хороо ,... дүгээр хороолол .... өөрийн байранд байрлах “СТ”ХХКомпанид /регистрийн дугаар / холбогдох

“Нөхөн олговорын орлого 306,001,668 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч талаас “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэнтэй байгуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 43,575,675.1 төгрөг” гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Г.Б,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г-О,  өмгөөлөгч С.Б, Б.Х, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ш.З би 2010 оноос эхлэн “СТ”ХХК-д өөрийн эзэмшлийн 41-52 УНЗ, 41-59 УНО улсын дугаартай автобуснуудыг нэр дээр нь шилжүүлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байсан бөгөөд сар бүр улсаас олгодог нөхөн төлбөрийг, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ”-г байгуулан шугаманд явуулаад одоог хуртэл аваагүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Мөн “Сутайн буянт ХХК-аас 2009 онд намайг БНСУ-д ажиллаж байхад манай гэр бүлд нэг автобус бэлэглэж нөхөн олговроос орж ирдэг ашгийг нь хүртэж, аж амьдралаа дээшлүүл гэж өгсөн. Энэ автобусны улсын дугаар нь 38-64 УНБ улсын дугаартай. Үүнийг нотлох баримт нь “СТ”ХХК-ийн зүгээс 2015 онд “Транскапитал” ББСБ-д намайг автомашины зээл авч байхад гаргаж өгсөн 2015 оны 12-р сарын 12-ны өдрийн 03/79 тоот албан бичгээр нотлогдож байдаг. Тухайн үед Б ах амьд байсан тул бичиг баримтыг үнэн зөвөөр нь хийж өгдөг байсан юм. Дээрхи 38-64 УНБ улсын дугаартай автобусны нөхөн төлбөрийн мөнгийг одоог хүртэл огт авч чадаагүй байгаа…2005 онд би аж амьдралаа дээшлүүлэх зорилгоор БНСУ руу гэрээт ажилчинаар явж ажиллаад 2010 онд буцаж ирсэн... Ингээд эхнэрийн дүү Г.Онэг автобус, би бас нэг автобус худалдаж аваад Монгол руу өөрийн нэрээр ачуулж хүлээн авагчийн нэр дээр хадам ах Бын эхнэр Өын нэрийг тавьж ачуулсан. Гаалийн баримт нь одоо хуулбараараа байгаа. Тухайн үед эхнэрийнхээ нэрийг тавиагүй учир нь бага насны хүүхэдтэй гадуур ажил хөөцөлдөж мэдэхгүй, хадам ахын эхнэр Ө “СТ”ХХК-даа ажилладаг, хил гааль хариуцдаг байсан тул нэрийг нь хүлээн авагч дээр тавьсан. Дараа нь би нутагтаа эргэж ирсэн. Миний Солонгос улсаас ачуулсан Дэү маркийн автобусанд 41-52 УНЗ улсын дугаар авч эзэмшигч байгууллагаар нь “СТ”ХХК-ийг бүртгүүлсэн. Ззэмшигчээр нь “СТ”ХХК-г бүртгүүлсэн учир нь тухайн компаниас өөр ззэмшигчтэй автобусыг шугаманд явуулдаггүй, автобусны эзэдтэй компани тусад нь гэрээ хийж явуулдаг журамтай байсан учир бүртгүүлсэн болно. Миний мөнгөөрөө худалдаж авсан 41-52 УНЗ улсын дугаартай автобус 2010 оны 04-р сарын 16-ны өдөр Монгол Улсад орж ирсэн бөгөөд 2010 оны 05-р сараас эхлэн шугаманд явж эхэлсэн. Эхнэр бид хоёр зөвлөлдөж байгаад 2011 онд дахин нэг автобус худалдаж авъя гэж тохиролцсон... Монгол Улсаас худалдаж авсан Дэү маркийн автобусандаа 41-59 УНО улсын дугаар авч “СТ”ХХК-ийн дотоод дүрмийн дагуу нэр дээр нь бүртгүүлсэн. Би “СТ”ХХК-д эхлээд засварчинаар дараа нь тэрэг тавиулагчаар 2015 оны 08-р сар хүртэл ажилласан. Тус компаний шугаманд автобусаа явуулдаг эздүүд нь компанитай гэрээгээ хийж байхыг нь олж үзээд Б ахад хэлж байгаад 2011 оны 01-р сарын 05-ны өдөр Солонгос улсаас худалдан авсан 41-52 УНЗ дугаартай автобустай холбоотой “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ”-г байгуулсан. Харин 2011 онд худалдаж авсан 41-59 УНО улсын дугаартай автобустай холбоотой гэрээг 2011 оны 07-р сарын 05-ны өдөр байгуулсан. Миний хоёр автобус 2015 оны 04-р сар хүртэл нийтийн тээврийн шугаманд явж, улсаас  албан ёсоор өгдөг нөхөн олговорыг “СТ”ХХК-д олгож байсан. Би одоог хүртэл нэг ч сарын нөхөн олговор гэрээ ёсоор “СТ”ХХК-аас авч байгаагүй...Манай гэр бүл Москва хороололын 6-р байрны 72 тоот 2 өрөө байртай байсан юм. Эхнэрийгээ амьд байхад хүү том болж байна, тусдаа өрөөтэй болгоё гээд Москва хорооллынхоо 2-р байранд 3 өрөө байр авахаар болж 2011 онд Худалдаа хөгжлийн банкнаас 25 сая төгрөгийн зээл авахаар болсон. Тухайн үед Б ахын эхнэр Ө яаралтай 20 сая төгрөгний хэрэг байна. Танай барьцаа чинь хангалттай 45 сая төгрөгний зээл авчих юм байна гэсээр байгаад 45 сая төгрөгний зээл авхуулсан. Нэмж зээлүүлсэн 20 сая төгрөгөө Ө эгч авсан. Энэ тухай “СТ”ХХК-ийг үүсгэн байгуулагч Б ах, манай талийгаач хоёр мэдэж байсан. Одоо энэ зээлийн материалнаас л нотлох баримт олж шүүхэд гаргаж байгаа юм...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг минь одоог хүртэл гаргаж өгөхгүй байгаа. 2012 оны эхээр эхнэр минь нас барсан, хүү бид хоёр арай ядан сэхээ орж байхад 2014 онд Б ахын авгай Ө эгч нас барсан. Үхэл зовлон ихтэй байхад нь нөхөн олговрын мөнгө гээд нэхээд яахав гээд нэхэж байгаагүй. Эгчийг нас барахаас өмнө Б ахтай нэг удаа ярихад дүү минь жаахан хүлээж бай, ер нь ах нь чамд 120 сая төгрөг бөөнд нь өгнө. Чи залуу байна. Дахиад амьдар” гэж хэлж байсан. Би тухайн үед ахаа автобусны гэрээгээ шинэчилж хийе гэдэг санал тавихад Б ах “гэрээ шинэчлэх шаардлага байхгүй ээ. Гэрээгээ сайн уншвал гэрээний 5.6-д Нөхөн олговрын 30 хувийг бааз авна, 5.3-д гэрээ хийсэн талуудын аль нэг нь гэрээ цуцлах саналгүй бол гэрээг хүчинтэйд тооцно гэсэн заалт байгаа. Дахиж хийх шаардлагагүй. Монгол Улсад том оврын автобус үйлдвэрлэгдсэн хугацаанаасаа хойш 12 жил үйлчилгээнд явдаг стандарттай. Хугацаа нь дуусахаар аяндаа шугаманд явуулахаа болино. Тэгээд л ах дүү хоёр нэг тооцоо бодъё” гэж хэлсэн. 2016 онд Б ах хүнд өвчтэй болох нь оношлогдож, удтал эмчлүүлж байгаад харамсалтайгаар нас барсан...41-59 УНО улсын дугаартай автобусыг шугаманд явах хугацаа дууссаных нь дараа би өөрөө “СТ”ХХК-аас авч “Тэнүүн огоо” ХХК-д 5 сая төгрөгөөр үнэлж сэлбэгэнд зарсан. 41-52 УНЗ улсын дугаартай автобусны хугацаа нь дууссаны дараа надад хүлээлгэн өгсөн тул одоо миний төрсөн дүү Гансүхийн Баруунтуруунд байдаг хашаанд нь байгаа. Шугаманд явах хугацаа дууссан автобуснуудыг би захиран зарцуулж байгаа байдал нь дээрхи автобуснууд миний эзэмшлийнх болохыг бүрэн нотолж буй юм. Нэхэмжилж буй үнийн дүн болох 120 сая төгрөг нь “СТ”ХХК-ний үүсгэн байгуулагч талийгаач хүргэн ах Бын хэлж, тооцож байсан үнийн дүн болно…улсаас үнэ төлбөргүйгээр нийтийн тээврийн байгууллагыг дэмжих зорилгоор засгийн газрын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 30 шинэ автобус өгсөн. Тэгээд айл бүрт хоёр автобусыг байгууллагаас тараасан. Энэ талаар эхнэр маань надад хэлж байсан ба би БНСУ-д ажиллаж байсан...Миний бие тус компанид засварчнаар ажиллаж байхдаа зөвхөн сар бүрийнхээ цалингаа авч амьдралаа залгуулж байсан. Ингээд удалгүй эхнэр маань хорт хавдараар хүнд өвдсөн... Одоо банкинд Сутайн буянт ХХК-аас төлөөд байгаа мөнгө нь Ө эгчийн Батхишигт зориулж авсан мөнгө юм.Миний банкнаас 2 өрөө байраа 3 өрөө болгохоор зээлсэн мөнгөө одоог хүртэл төлж чадаагүй байгаа тул автобуснуудынхаа нөхөн олговрыг авахаар шүүхэд хандсан юм. Миний “СТ”ХХК-тай байгуулсан автобусны гэрээ хуурамч байх үндэслэлгүй. Яагаад гэвэл тус гэрээг банкны ажилчид шалгаж үзээд үнэн гэдгийг нь батлаад миний нэр дээр 44 сая төгрөг зээл олгосон байдаг. Мөн миний бие гурван автобусныхаа /50, 17, 22/ нөхөн олговрын мөнгөө нэг ч удаа авч байгаагүй нь үнэн юм. Хэрвээ авч байсан бол байгууллагаас миний гарын үсэгтэй мөнгө  авсан баримт шүүхэд гаргаж өгнө шүү дээ. Би эцэг хүний хувьд амьжиргаагаа залгуулах гэж автомашин зээлээр худалдан авч одоог хүртэл тухайн машиныхаа зээлийг  төлж дуусгаагүй байна...Миний хувьд таксинд явж амьжиргаагаа залгуулдаг тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулан оролцох хүсэлтэй байна гэжээ. /1-р хх 245/

Нэхэмжлэгч Ш.З шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Ш.З би 2018 оны 01 сарын 23-ны өдөр тус шүүхэд “СТ”ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гарган хариуцагч талаас 120,000,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүхийн захирамжийн дагуу “СТ”ХХК-аас 41-59 УНО, 41-52 УНЗ, 38-64 УНБ улсны дугаартай автобуснуудад олгогдсон нөхөн олговрын баримт ирсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 306,001,668 сая төгрөг болгон нэмэгдүүлж байна. Гурван автобусанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотох баримтаар нийт 437,145,241 төгрөгийг Улаанбаатар хотын Тээврийн газраас олгосон байдаг. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулсан гэрээний 2.6-д заасны дагуу нөхөн олговрын 30 хувийг компани авах болзолтой тул нийт нөхөн олговорт олгогдсон 437,145,241 төгрөгөөс 30 хувь буюу 131,143,572 төгрөгийг хасаж нэхэмжилж байгаа болно. Анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 120,000,000 төгрөг нэхэмжлэн түүнд ноогдох тэмдэгтийн хураамжийг төлсөн. Одоо нэмэгдүүлсэн 186,001,668 төгрөгт бодож тэмдэгтийн хураамжийг тушаасан болно гэжээ. /1-р хх 194/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд дахь маргаан нь Сутайн буянт ХХК иргэн Ш.Зтой байгуулсан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ байгаа. Уг гэрээ нь 2011.01.05, 2011.07.05-ны өдөр тус тус байгуулан талууд гарын үсгээ зураад энийг тухайн үеийн захирал Ө гарын үсэг зурж баталгаажуулж, ажил гүйцэтгэгч талаас Ш.З Сутайн буянт ХХК-ийн талаас Мөнхжаргал нар гарын үсэг зурж баталгаажуулан, хүчин төгөлдөр болсон. ИХ-ийн 198-р зүйлд зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан, энэ гэрээ нь гарчигнаасаа эхлүүлээд л тун ойлгомжтой байгаа. Ажил гүйцэтгүүлэгч нь гэрээний агуулга зорилгыг тодорхой бичсэн байгаа.Гэрээний 1.1, 1.2-т гэрээний зорилго шууд утгаараа тайлбарлагдсан байгаа. Яагаад гэрээний дагуу Сутайн буянт ХХК-иас их хэмжээний мөнгө нэхэх болсон бэ гэхээр гэрээний 2-р зүйлд ажил гүйцэтгүүлэгчийн эрх, үүргийг заасан. Талууд мэдээж том автобустай хүний автобусыг өөрийнхөө шугаманд явуулаад ганцхан тэр зүйлээр ашиг олоод байгаа биш, гэрээний 2.6-д зааснаар Засгийн газраас баталсан тодорхой дүрэм, журмын дагуу өндөр настан, сургуулийн насны хүүхэд, цэрэг, цагдаа, тусгай, хууль хүчний байгууллагын хүмүүсийг автобусаар үнэ төлбөргүй зорчуулдаг үүний нөхөн олговрыг буцаан компаниудад мөнгө олгодог. Автобусны компаниуд шууд, жирийн насанд хүрсэн хүмүүст билетээ зарж мөнгө олохоос гадна эдгээр хөнгөлөлт эдлүүлдэг хүмүүсийг автобусаараа зорчуулсныхаа төлөө улсаас нөхөн олговор авдаг. Энэ нөхөн олговроос автобусны компани ашгаа олоод нөхөн олговроос гадна, билетээ зараад ашиг олдог, үндсэн ашиг нь тэр болдог, үүнээсээ шугамны автобуснаас 30%-ийг нь бааз авдаг. Материаллаг бааз, үйл ажиллагааны зардалд тооцож авна гэсэн гэрээтэй. Энэ гэрээний дагуу Сутайнбуянт ХХК-иас нэхэмжилсэн 3 автобусны үнийн дүнг нэхэмжилж байгаа.  Гэрээний 5.3-т зааснаар гэрээг цуцлах талаар аль нэг тал санал гаргаагүй бол гэрээг хүчинтэйд тооцно гэж байдаг. Монгол Улсын MNS-5012-2001 MNS-5012-2008 стандартын 7.4-т зааснаар Нийтийн зоригч тээврийн үйлчилгээнд зорчих тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэгдсэн хугацаанаас хойш 12 жилээс дээш жил ашиглагдсан тээврийг хэрэгсэл ашиглахыг хориглоно гэсэн заалт байдаг. Үүний дагуу 2015.05 сар 06 сард автобуснуудыг нийтийн шугаманд явуулах, үйлчилгээнд гаргах эрх нь стандартын дагуу хаагдсан учраас гэрээ дуусгавар болсон, автобус явахаа больсон. Үүнээс хойш талууд нэхэмжлэл дээр маш тодорхой бичсэн, энэ хооронд тун харамсалтай явдал болж эхнэр нь хадам ах, бэр эгч нар нь өвчин зовлон тусаад, үхэл, хагацал болж эдгээр асуудлыг шийдвэрлүүлэхгүй явсаар байгаад шүүхийн шатанд ирсэн байна...Ямар замаар банк нь хүлээн авсан материалаа давхар шалгаж, гэрээ хийж, зээл өгдөг талаар асуудлыг шалгасан, хавтаст хэрэгт авагдсан байгаа.  Энэ мөнгөнүүдээс 1 төгрөг ч аваагүй гэдгийг нэхэмжлэгч тал мэдэгдэж байгаа, харин Сутайнбуянт ХХК-иас гаргаж өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтаас үзэхэд Ш.Зод албан ёсоор нөхөн олговрын мөнгөнөөс өгсөн гэдэг 1 ч хуудас баримт ирээгүй, энэ нь нэхэмжлэл үнэн зөв үндэстэй гаргасныг нотолж байгаа. Бид анх 120 сая төгрөгийн шаардлага гаргасан, үүнийг Сутайнбуянт ХХК-ийн үүсгэн байгуулагч хүргэн ахынх нь хэлж байснаар гаргасан, харин сүүлд Сутайн буянт ХХК-иас нотлох баримтууд гаргуулсан, энэ нотлох баримтад сууж, түүвэр хийгээд одоо нэхэмжлээд байгаа үнийн дүнг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн, холбогдох нотлох баримтуудаар нотлогдох учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү...Хуурамч гэрээ байгуулсан гэж ярьж байна, хуурамч гэрээ гэдгийг юугаар нотлоод байна вэ. ямар нэгэн аж ахуйн нэгж компанийг төлөөлөөд хуурамч гэрээ байгуулаад явна гэж байхгүй. Очир гэдэг хүн гэрчээр асуугдсан, Лхагвадулам өөрөө авч ирж асуулгасан. Энэ хүн хэлэхдээ 4 сая воныг Ш.Зоос авсан нь үнэн, Ш.З гэрээгээр ажиллаж байсан нь үнэн, тээврийн зардлыг нь би төлье гээд аваад ирсэн...Гэрээг байгуулсан компанийг төлөөлж гарын үсэг зурсан Мөнхжаргал гэж хүн байгаа Сутайнбуянт ХХК-ийн тээвэр хариуцсан менежер байгаа, одоо энэ хүн Тэнүүн огноо гэдэг компанид мөн ийм ажлаа хийгээд явж байдаг юм байна лээ. Яг энэ компанийн ажилтан, тийм Ш.Зын автобус дээр автобусны гэрээтэй байсан, мөнгө төгрөгөө хоорондоо яаж авалцдаг юм, ямар ч байсан Ш.Зын автобус гэсэн. Гэрээг хуурамч гэдэг нь эсрэгээрээ нотлогдохгүй байна, гэрээг хуурамч гэдгийг албан ёсоор баталдаг. Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж яриад байна...Энэ хүн 10 гаруй жил Солонгос улсад махаа зулгааж, аж амьдралаа дээшлүүлж, гэрээгээр ажиллаж цалин мөнгөө авч байсан, одоо ч гэсэн Монголчууд ажлаад байрны зээлээ дараад байр оронтой болохоор зүтгээд ажиллаж байгаа. Энэ хүн оргүй хоосон байсан хүн биш 1 өрөө байраа томруулах гээд хүүдээ тусдаа өрөөтэй болгох гэж зээл авсан, энэ бол тодорхой. Гэрчүүд мэдүүлээд байна. 38-64 УНБ тээврийн хэрэгслийг бид худалдаж авсан гэж яриагүй, Очир ч ярьдаг бусад гэрчүүд ч ярьдаг. Тэр машиныг компанийн хөрөнгөөр ч худалдаж аваагүй Засгийн Газраас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад тусламжаар өгсөн үүнийг талийгаач эцэг, эх хоёр нь ах, дүү нартаа 1, 1-ээр нь оногдуулаад нөхөн олговроор аж амьдралыг нь дээшлүүлье гэсэн байдлаар хувиарлаж байсныг гэрч Очир надад ч өгч байсан, Ш.Зод ч өгч байсан гэдгийг тодорхой мэдлүүлдэг. Ийм учраас 3 автобус болж байгаа. Хуульд ч байгаа гэрээг байгуулсанд тооцох талаар ИХ-ийн 196-д заасан, хуульд зааснаар гэрээ байгуулаад гарын үсэг зурсан. 3 дахь автобусыг Ш.З мөнгийг нь авдаг байсан гэдгийг тухайн үеийн захирал, удирдлагууд банкинд гаргаж өгсөн тодорхойлолтоор харагдаж байгаа. Үүнийг үндэслэн нэхэмжлэл гаргасан, мөн гэрч, танай компанийн захирал Очир гэх хүн баталсан байгаа. 3 автобусны зардал хавтаст хэрэгт байгаа. Энд 41-52 нь 2010 оноос 2015.07 сар хүртэл 7 удаа нөхөн олговрын мөнгө авсан, бид энд автобусны олсон ашиг нэхээгүй, нөхөн олговрын мөнгө нэхэж байгаа. Энэ машин дээр гэхэд 136,621,362.50 төгрөгийг энэ хугацаанд нөхөн олговрын мөнгө орсон байгаа. 38-64 нь 2009 оноос эхлээд мөн 2015.07 сар хүртэл явсан энд 164,836,848.50 төгрөг орсон байгаа,  41-59 УНО нь 2011 оноос эхлээд 2015.07 сар хүртэл 135,687,030 төгрөг орсон байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бын Лхагвадулам нь 2015 оноос эхлэн Сутайнбуянт ХХК-ийн дэд захиралаар ажиллаж байна. Миний аав Сутайнбуянт ХХК-ийн ерөнхий захирал Готовын Б 2017 оны 08-р сард нас барсан.Ерөнхий захирал амьд сэрүүн байх хугацаандаа С.Ш.Зод өглөг үлдээгүй гэдгээ өөрийн биеэр хэлж байсан.Мөн холбогдох тооцоог харахад манай байгууллага нь С.Ш.Зод өглөггүй байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Гэтэл 41-52 УНЗ улсын дугаартай автобус нь манай байгууллагын гарааш №17,41-59УНО улсын дугаартай автобус нь гарааш №22, 38-64 УНБ улсын дугаартай автобус нь гарааш №50 гэсэн бүртгэлтэй байдаг.Архивын материалаас  автобус бүрийн тооцооны бүртгэлийг шүүж үзэхэд: ГР№17 нь 2010 оны 05-р сараас 2015 оны 07-р сарын хоорондын  нийт үлдэгдэл тооцоо 6,716,607 төгрөг байсан.ГР№22 нь 2011 оны 03-р сараас 2015 оны 07-р сарын хоорондын нийт үлдэгдэл тооцоо 10,201,230 төгрөг байсан. ГР№50 нь 2009 оны 08-р сараас 2015 оны 07-р сарын хоорондын тооцооны үлдэгдэл 9,303,301 төгрөг байсан. Нийт 3 автобусны тооцоо 6,716,607+10,201,230+(-9,303,301)=7,614,536 төгрөг байсан. 2015 оны 7-р сараас 2018 оны 03-р сарыг дуустал манай байгууллагаас ерөнхий захирал Б.Бямбабаяр, дэд захирал Б.Л нар Ш.Зын ХААН банкны 5057208713, ХХБанкны 495055137 дансаар 23,888,776,89 төгрөг өгсөн. Ш.Зын мүү З.Сугарсанжаагийн сургалтын төлбөрт 3,180,00 төгрөг Тольт дунд сургууль руу шилжүүлж,нийт 27,068,776,89 төгрө өгсөн байна...Ш.З авбал зохих авлагаас нь илүү 19,454,240,90 төгрөгийг өгсөн...Нэхэмжлэгч Ш.Зын анхны нэхэмжлэл болон 2018 оны 05 сарын 09-ний нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж  байна. Ш.З нь хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж их хэмжээний мөнгө манай компаниас нэхэмжилж байгаа нь Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулсан гэрээний заалт, агуулга, зорилт, гэрээ хийгдсэн талаарх үнэн зөв дүгнэлтийг шүүхэд гаргаж өгөх зайлшгүй шаардлага үүсэж байна. Манай компанийн захирал Ц.Ө нь 2011 оны 07 сарын 05-ны өдөр Ш.Зтой Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны ззэдтэй байгуулах гэрээ гэгчийг Ш.З болон бусад жолооч, ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хэрэгцээг хангаж орон сууцтай болгох зорилгоор тус тус хийж байсан байдаг. Энэ зорилгын хүрээнд одоогийн Ш.Зын амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн, 29-р хороо, Москва хорооллын 131/2-р байрны 61 тоот орон сууцны банкны 8%-ын зээлийн нехцлийг хангуулах зорилготой хуурамч гэрээг хууль зөрчин үйлдэж 8% зээлд хамруулж өгсөн байдаг. Гэвч Ш.З нь тухайн үеийн захирлуудыг нас барсаны дараа тус хуурамч гэрээг гарган ирж шүүхэд материал болгон бүрдүүлж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад харамсаж байна. Одоогийн компанийн удирдлага нь Ш.Зод ах дүүгийн ёсоор хандаж түүний увайгүй үйлдлийг тэвчиж өнөөдрийг хүртэл Ш.Зын хүү З.Сугарсанжааг бодож сургалтын төлбөр болох 3,180,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо амьдарч буй байрны хүү, үндсэн төлбөр болох 24,612,776 төгрөгийг төлсөөр байна. Мөн Сутайн буянт ХХК-ийн 41-59 УНО, 41-52 УНЗ улсын дугаартай автобусуудыг нэхэмжлэгч Ш.З нь дураараа аашлан компанийн хөрөнгийг өөрийн өмч мэт өөр компанид зарж, тонож шамшигдуулсан байгаа нь шүүхийн үзлэг хийсэн өдөр нотлогдсон юм. Иймд компанийн өмч хөрөнгө болох дээрх 2 автобусыг тус тус 5 сая төгрөгөөр үнэлэн /зах зээлийн хамгийн бага үнээр/ уг 2 автобусаа зүй ёсоор нэхэмжлэх шаардлага тулгарч байна. Иймд Ш.Зын үндсэн нэхэмжпэл болон нэмэгдүүлсэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... Тэгвэл Ш.З ах автобусны эзэн юм бол 2010.04.16-ны өдөр Сутайн буянт ХХК-иас Г.Очирт өгсөн итгэмжлэлээр 2012.04.15-ны өдрийн 1/018 тоот итгэмжлэлээр Замын үүдийн гаалийн газарт бүрдүүлэлт хийж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж хүлээн авахаар Ц.Ө захиралд итгэмжлэл олгосон. 2011.02.26-ны өдөр манай байгууллага дээр ирж байгаа их багтаамжийн автобусыг Ц.Батхишигт олгож өгнө үү гэсэн мөн итгэмжлэл байдаг, манайд ажиллаж байсан манай ээжийн бага дүү Батхишиг байгаа, 2011.02.23-ны өдөр 1/0119 тоот итгэмжлэлийг Батхишигт олгосон байдаг. 3864 УНБ 2009 онд Монгол Улсын Засгийн Газрын хөрөнгө оруулалтаар Сутайн буянт ХХК авч байсан автобус. Ингээд харахаар Ш.Зоос Сутайн буянт ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгч байсан юм байхгүй... Сутайн буянт ХХК-ийн эзэмшлийн автобус байсан байхад, яагаад Ш.Зтай автобусны эзэдтэй хийх гэрээ гэдэг гэрээ хийх юм бэ. Ийм учраас энэ гэрээ хуурамч гэрээ юм. Энэ гэрээг банкны шаардлага хангуулах гэж Ш.З ахыг зээлэнд оруулах зорилготой, зорилгоо биелүүлсэн гэрээ юм. Ц.Ө захирал ах дүүс болон найз нөхөдөө дэмжиж амьжиргааг нь дээшлүүлж орон сууцанд оруулах зорилгоор биелэгдэх боломжгүй хуурамч гэрээ хийж өгч, тэдгээр хүмүүсийг орлоготой мэт харагдуулж, банк, банк бус байгууллагын зээлийн шаардлагыг хураамчаар хангуулж зээл авах нөхцөлийг бүрдүүлж дэмжлэг үзүүлдэг байсан... 38-64 УНБ автобусыг бэлэглэсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн байна лээ. 2015 онд Транскапитал ББСБ-д энэхүү хуурамч гэрээний үндсэн дээр гаргаж өгсөн тодорхойлолтыг Ш.З үндэслэн Ш.Зод бэлэглэсэн болохыг нотлох баримт байхгүй байна лээ. 38-64 УНБ автобусыг түрүүн хэлсэнчлэн бэлэглэсэн, түүний өмчлөлд шилжүүлсэн, нөхөн олговор олгохоор тохирсон ямар нэгэн баримт байхгүй байгаа нь түүний нөхөн олговрыг шаардах үндэслэлгүй харагдаж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна... гэв./1-р хх 109, 203/

Хариуцагч Ш.З ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компанийн захирал Ц.Ө нь 2011 оны 01 сарын 05-ны өдөр болон 2011 оны 07 сарын 05-ны өдөр Ш.Зтой “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ” гэгчийг Ш.З болон бусад жолооч, ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хэрэгцээг хангаж орон сууцтай болгох зорилгоор хуурамч гэрээ хийсэн байдаг. Тус ажиллагаанд Ш.З оролцсон байдаг. Одоогийн компанийн удирдлага нь Ш.Зод ах дүүгийн ёсоор хандаж, өнөөдрийг хүртэл Ш.Зын хүү З.Сугарсанжааг бодож 2016,2017,2018 оны сургалтын төлбөр болох 3,180,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо амьдарч буй Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол 131/2 байрны 61 тоотод байрлах хүү, үндсэн төлбөр болох 24,612,776 төгрөгийг төлсөн. Мөн Ш.З нь “СТ”ХХК-ийн 41-59 УНО, 41-52 УНЗ улсын дугаартай автобусуудыг өөрийн өмч мэт тоносон болон бусдад зарсан нь шүүхийн үзлэг хийсэн өдөр нотлогдсон. Компанийн өмч хөрөнгө болох дээрх 2 автобусыг тус тус 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. Ш.З нь тухайн үеийн захирлуудыг нас барсаны дараа материал бүрдүүлж, худал хэлж мөнгө авах санаатай байна. Иймд 1.Ш.Зод “СТ”ХХК-ийн захирал Ц.Ө Ш.Зын амьжиргааг дээшлүүлэх, байрны зээлэнд хамруулах зорилгоор хийгдсэн хуурамч 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2.Ш.Зын хүүгийн сургалтын төлбөрт төлсөн 3,180,000 төгрөг, 3.Ш.Зод орон сууцны хүү, үндсэн төлбөрт төлсөн 24,612,776 төгрөг, 4.Ш.Зын дураараа аашлан хувьдаа завшсан “СТ”ХХК-ийн өмчийн 2 автобусны үнэ 10,000,000 төгрөг, нийт 37,792,776 төгрөгийг Ш.Зоос гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ./1-р хх 204/

Хариуцагч Ш.З ХХК сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай “СТ”ХХК нь өөрийн данснаас болон гүйцэтгэх захирал Б.Бямбабаяр, дэд захирал Б.Л нараар дамжуулан Ш.Зод 33,575,675.1 төгрөгийг байрны зээлийг нь төлөх, хүүхдийн сургалтын төлбөрийг нь төлөх байдлаар зээлсэн байдаг. Манай компани өмнө нь сөрөг нэхэмжлэлээр 12 автобусны 10 сая төгрөгийг оролцуулаад нийт 37,792,776 төгрөг нэхэмжилсэн. Тухайн нэхэмжлэлд хүүхдийн сургалтын төлбөрт 3,180,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл бодит байдал дээр сургалтын төлбөрт нийт 9,030,000 төгрөг, Ш.Зын байрны зээлд 24,612,776 төгрөг гэж нэхэмжилсэн нь 24,545,675.1 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж сургалтын төлбөрийн зөрүү 5,782,899.1 төгрөгийг нэмж нийт 43,575,675.1 төгрөг болгож байна. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор тэмдэгтийн хураамжийг нэмж төлсөн гэжээ. /2-р хх 236/

Нэхэмжлэгч Ш.З сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч Ш.З намайг тухайн үеийн захирлууд нас барсаны дараа материал бүрдүүлж, худал хэлж мөнгө авах санаатай гэж илт гүтгэж бичсэн байна. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ байгуулах үед “СТ”ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн захирал Г.Б, түүний эхнэр Ө нар бүгд амьд сэрүүн байсан. Гэрээг тухайн үед “СТ”ХХК-ийн эрх бүхий ажилтан Ц.Мөнхжаргал байгууллагаа төлөөлж байгуулсан байдаг. Миний хувьд хуурамч бичиг баримт бүрдүүлэх шаардлага байхгүй, тийм боломж ч байхгүй. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хувь нь банкнаас, мөн “СТ”ХХК-аас шүүхийн журмаар гаргаж өгсөн баримтууд байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ. /1-р хх 219/

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.З нь хариуцагч “СТ”ХХК-д холбогдуулан “Нөхөн олговорын орлого 306,001,668 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч талаас “ 2011 оны 01 сарын 05-ны болон 2011 оны 07 сарын 05-ны өдрийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэнтэй байгуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, сургалтын төлбөрт төлсөн 9,030,000 төгрөг, орон сууцны зээлд төлсөн 24,545,675,1 төгрөг, 2 автобусны үнэ нийт 10,000,000 төгрөг, бүгд 43,575,675,1 төгрөг” гаргуулахаар сөрөг шаардлага  шүүхэд гаргажээ.  /1-р хх 194, 204, 2-р хх 236/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

1-рт: нэхэмжлэгч Ш.З нь хариуцагч  Ш.З ХХК-иас  41-52 УНЗ улсын дугаартай автобус, 41-59 УНО улсын дугаартай автобус, 38-64 УНБ улсын дугаартай автобусуудыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахад тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиж буй ахмад настан, тахир дутуу иргэдийн унааны хөлсөнд улсаас олгодог нөхөн олговорт 120,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 186,001,668 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 306,001,668 төгрөгийг шаардсан ба  хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон  талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд: нэхэмжлэгч Ш.З нь  хариуцагч “СТ”ХХК-тай  2011 оны 01 сарын 05-нд ДЭҮ маркийн 41-52 УНЗ улсын дугаартай том оврын автобусыг мөн 2011 оны 07 сарын 05-нд  ДЭҮ маркийн 41-59 УНО улсын дугаартай том оврын автобусуудыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ”-г тус тус байгуулж, автобусуудыг хариуцагч Ш.З ХХК-ний эзэмшилд ашиглуулахаар хүлээлгэн өгч, түүний нэр дээр эзэмшигчээр бүртгүүлсэний дагуу хариуцагч нь эдгээр автобусыг  нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж ашиг олж байсан болох нь  тогтоогдож байна. /1-р хх14-16/

   

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулагдсанаар тооцохоор,  энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт ”Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Иймд  талуудын хооронд байгуулсан гэрээ нь  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрдүүлсэн байх тул түрээсийн гэрээ байгуулагджээ  гэж шүүх дүгнэсэн ба хариуцагч нь дээрх  автобусуудыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж ашигласнаар ашиг олж үр шимийг хүртэж байсан байна.

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д” Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” талаар заасан ба нэхэмжлэгч Ш.З нь  41-52 УНЗ улсын дугаартай мөн 41-59 УНО улсын дугаартай автобусуудыг хүлээн авч хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул эдгээр тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нараас талуудын хооронд 2011.01.05 өдөр болон 2011.05.07-ны өдөр тус тус гэрээг 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Гэрээний хугацаа 2012.01.01-ний өдөр дууссан. Энэ гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тухайн дууссан өдрөөс нь эхлэн бодохоор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь 2012 оноос хойш 5 жил гаруйн хугацаа өнгөрсөн. 2011 онд байгуулагдсан гэрээний хувьд 6 жилийн хугацаанд өнгөрсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа. Энэхүү гэрээний хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан гэж тайлбарлав.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар зохицуулсан ба талууд 2011 оны 01 сарын 05,  2011 оны 07 сарын 05-нд  байгуулсан гэрээнүүдийг  1 жилийн хугацаатай хийсэн, түрээсийн гэрээний хугацаа нь 2012 оны 01сарын 05, 07сарын 05-нд тус тус дуусах хэдий ч  гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “гэрээ хийсэн 2 талын аль нэг нь гэрээ цуцлах саналгүй бол гэрээг хүчинтэйд тооцно” гэж заасан.

 

Хариуцагч 2011 оны 01 сарын 05, 07 сарын 05-нд гэрээ байгуулсанаас хойш дээрх 2 автобусыг 2015 оны 04 сар хүртэл нийтийн тээвэрт явуулан ашиглаж байсан  болох нь зохигчийн тайлбар, хариуцагч талын шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон ба түрээсийн гэрээ нь тодорхой хугацаанд үргэлжилдэг.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д ”... түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэсэн ба мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “ Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол...сунгасанд тооцно” гэж заасны дагуу түрээсийн гэрээний хугацаа үргэлжилсэн гэж үзэх тул Ш.Зийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны 04  сараас эхлэн тоолоход  шаардлага гаргах хугацаа нь 2018 оны 04 сард дуусахаар байгаа бөгөөд 2018 оны 01 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Иймээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, харин ч хуульд заасан хугацаанд Ш.З нэхэмжлэлээ  гаргасан.

                    

Талуудын хооронд 2011 оны 01 сарын 05-нд мөн 2011 оны 07 сарын 05-нд байгуулагдсан  “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ”-ний хүчин төгөлдөр  байдлын талаар хариуцагч тал маргаж,  гэрээнүүдийг Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8 дах хэсэгт заасан үндэслэлээр  хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг шаардлага гаргаж, гэрээг ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хэрэгцээг хангаж орон сууцтай болгох зорилгоор хуурамч гэрээ хийж банкинд өгсөн нь” дүр үзүүлсэн хэлцэл” гэж, Сутайн буянт ХХК-ийн ерөнхий захирал нь Г.Б байхад  тус гэрээг  захирал Ц.Ө байгуулсан  байгаа нь “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байгуулсан” гэх үндэслэл тавьж  байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т ”дүр үзүүлэн хийсэн хэлцэл”  нь хүчин төгөлдөр бус байхаар заасан ба энэ нь хэлцэл хийгч талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцэл хийх хүсэл,эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд буюу бусдыг харахад хэлцэл хийсэн мэт харагдуулахын тулд хуурах зорилгоор  хийсэн байхыг ойлгоно.

Хариуцагч “СТ”ХХК нь гэрээг “ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хэрэгцээг хангаж орон сууцтай болгох зорилгоор хуурамч гэрээ хийж банкинд өгсөн“ тухай тайлбарлах боловч талуудын хооронд дүр үзүүлэн хуурамч гэрээ байгуулж байгаа бол нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох автобусыг “СТ”ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн түүний эзэмшилд шилжүүлэхгүй байж, зөвхөн гэрээг банкинд өгөх мөн  хариуцагч нь автобусуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад нийтийн тээвэрт удаан хугацаагаар явуулж ашиг олохгүй байх юм.

 

Гэтэл талуудын хооронд түрээсийн гэрээ  бодит байдал дээр хийгдэж түрээслэгч Ш.З ХХК нь түрээслэсэн эд хөрөнгө болох автобусыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч өөрийн зорилгодоо ашиглан нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсанаар ашиг олж, үр шимийг нь 2011 оноос 2015 оны хооронд хүртэж байжээ.

 

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байх заалтын хувьд бол тодорхой этгээдийн зөвшөөрөлийг  хуулиар  авах тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар компанийн захирал Ц.Ө нь тухайн гэрээ хэлцэл хийх эрхгүй этгээд байх талаар нотлох баримтууд авагдаагүй ба харин ч тухайн компанитай холбоотой асуудлаар бусадтай харилцаж байсан талаар баримтууд хэрэгт цугларсанг хариуцагч тал нь өөрийн татгалзал,тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлож чадаагүй болно.

Дээрх гэрээнүүдийг дүр үзүүлэн тухайн хэлцэл хийх хүсэл, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох гэж бусдыг харахад хэлцэл хийсэн мэт харагдуулахын тулд хийсэн гэх мөн тодорхой этгээдийн зөвшөөрөлийг хуулиар авах тогтоосон шаардлага зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл нь тогтоогдоогүй  байх тул талуудын хооронд байгуулсан  “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.З, хариуцагч “СТ”ХХК нарын хооронд  байгуулсан 2011.01.05, 2011.07.05-ны өдрийн “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ”-нүүд нь  хуульд нийцжээ.

 

Монгол Улсын Засгийн Газраас нийслэлийн нийтийн тээврийн хэрэгсэлээр үнэ төлбөргүй зорчиж буй ахмад настан, тахир дутуу иргэдийн унааны хөлсний нөхөн олговорт шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж түүнийг олгохоор ”Нийслэлийн нийтийн тээврээр үнэгүй зорчих явдлыг журамлах” тухай 259 тоот тогтоол гаргасан ба энэ тогтоолын дагуу Ш.З ХХК нь улсаас сар бүр нөхөн олговор авч байсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар  нотлогдсон ба дээрх  гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д ”жолооч /эзэн/ нарыг үйлдвэрлэлийн материаллаг бааз болон ажлаар хангах  үйлчилгээ үзүүлсэний хувьд сар бүрийн хуваарилагдсан нөхөн олговрын 30 хувийг шугамын үйл ажиллагааны зардалд тооцож компанийн санхүүжилтэнд авч байх” талаар тусгагджээ. 

 

Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д” ...түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” талаар зохицуулсан ба хариуцагч “ Сутайнбуянт” ХХК нь дээрх  автобусуудыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж ашигласнаар ашиг олж үр шимийг хүртсэн байх тул нэхэмжлэгч нь нөхөн олговор авахаар шаардах эрхтэй.

 

Ш.З нь манай гэр бүлд “Сутайн буянт ХХК-аас 2009 онд намайг БНСУ-д ажиллаж байхад 1  автобус бэлэглэж нөхөн олговроос орж ирдэг ашгийг нь хүртэж, аж амьдралаа дээшлүүл гэж өгсөн. Энэ автобус нь 38-64 УНБ улсын дугаартай. Үүнийг нотлох баримт нь “СТ”ХХК-ийн зүгээс 2015 онд “Транскапитал” ББСБ-д намайг автомашины зээл авч байхад гаргаж өгсөн 2015 оны 12-р сарын 12-ны өдрийн 03/79 тоот албан бичгээр нотлогддог. Дээрхи 38-64 УНБ  улсын дугаартай автобусны нөхөн төлбөрийн мөнгийг одоог хүртэл огт авч чадаагүй гэж нөхөн олговор 164,836,848.5 төгрөг авахаар шаарджээ.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д” Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж, энэ хуулийн 276.2, 276.4-т  ”Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно”гэж, “Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ” гэж тус тус зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч нь 38-64 УНБ улсын дугаартай автобусыг бэлэглэсэн гэж амаар хэлсэн гэх боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” бол хэлцэл хийсэн гэж үзэхээр заасны  дагуу хариуцагч  нь нэхэмжлэгчид эд хөрөнгө бэлэглэж, түүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн талаар нотариатаар гэрчлүүлсэн тухай баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар бол хариуцагч “СТ”ХХК нь 38-64 УНБ улсын дугаартай автобусыг нэхэмжлэгч Ш.Зод бэлэглэж, тухайн автобусыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар нэхэмжлэгчтэй “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ” –г байгуулсан болох нь тогтоогдсонгүй.

Иймд Ш.З нь 38-64 УНБ улсын дугаартай автобусыг нийслэлийн нийтийн тээврийн хэрэгсэлээр үнэ төлбөргүй зорчиж буй ахмад настан, тахир дутуу иргэдийн унааны хөлсний нөхөн олговорт өгсөн олговорыг шаардах эрхгүй тул тус автобусанд олгох олговор 164,836,848.5 төгрөгийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов.

 

2-рт: Нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэр гаргуулах  шаардлагын тухайд:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “СТ”ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох  Нийгмийн даатгалын 0323085 тоот дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын 00332880 тоот дэвтрийг  нэхэмжлэгч Ш.Зод 2018 оны 05 сарын 10-нд  хүлээлгэн өгч нэхэмжлэлийн шаардлагыг  биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул   нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг  баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. /1-р хх199/

 

Учир нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг  баталж  хэргийг хэрэгсэхгүй болгоход бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлахгүй юм.

 

Нэхэмжлэгч Ш.З  нь 41-52 УНЗ улсын дугаартай  автобусанд олгох нөхөн олговорт 135,687,030 төгрөг, 41-59 УНО улсын дугаартай  автобусанд 136,621,362,5 төгрөг, 38-64 УНБ  улсын дугаартай автобусанд  164,836,848,5 төгрөг, нийт 437,145,241 төгрөгний нөхөн олговор олгосноос 30 хувь болох 131,143,572 төгрөгийг хасаж, нийт 306,001,668 төгрөгийг хариуцагч  Ш.З ХХК-иас  шаардсанаас 38-64 УНБ  улсын дугаартай автобусанд  олгох олговор 164,836,848,5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 141,164,819,5 төгрөгийг хангаж шийдвэрлэв. 1-р хх 194/

 

Сөрөг шаардлагын талаар:

 

1-рт: “ Сутайнбуянт” ХХК, Ш.З нарын хооронд байгуулсан “ 2011 оны 01 сарын 05-ны болон 2011 оны 07 сарын 05-ны өдрийн “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэнтэй байгуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар  бол   хариуцагч Ш.З ХХК нь нэхэмжлэгч Ш.Зтой  2011 оны 01 сарын 05-нд ДЭҮ маркийн 41-52 УНЗ улсын дугаартай том оврын автобусыг мөн 2011 оны 07 сарын 05-нд  ДЭҮ маркийн 41-59 УНО улсын дугаартай  том оврын автобусуудыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ”-г тус тус байгуулж, автобусуудыг өөрийн компанийн эзэмшилд ашиглахаар шилжүүлэн авч, компанийн  нэр дээр эзэмшигчээр бүртгүүлсэний дагуу эдгээр автобусыг  нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж ашиг олж байсан болох нь  нотлогдсон. /1-р хх14-16

Талууд  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу  2011 оны 01 сарын 05-нд, 2011 оны 07 сарын 05-нд  41-52 УНЗ улсын дугаартай  автобусыг мөн 2011 оны 07 сарын 05-нд  ДЭҮ маркийн 41-59 УНО улсын дугаартай   автобусуудыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ”-г тус тус байгуулан автобусуудыг хариуцагч нь өөрийн эзэмшилд шилжүүлэн нэр дээр бүртгүүлэн автобусуудыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд 2015 оны 05 сар хүртэл явуулан ашиг олж үр шимийг хүртэж байсан тул талуудын хооронд   “түрээсийн гэрээ” байгуулагджээ гэж шүүх дүгнэсэн байна.

Дээрх түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ш.З нь   Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д” зааснаар өөрийн хөрөнгө болох 41-52 УНЗ улсын дугаартай, мөн 41-59 УНО улсын дугаартай   автобусуудыг хүлээн авч хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

 

Хариуцагч талаас сөрөг шаардлагынхаа үндэслэлийг  “ажилчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгмийн хэрэгцээг хангаж орон сууцтай болгох зорилгоор хуурамч гэрээ хийж банкинд өгсөн “дүр үзүүлсэн хэлцэл” гэж, мөн Сутайнбуянт ХХК-ийн ерөнхий захирал нь Г.Б байхад  тус гэрээг  захирал Ц.Ө байгуулсан  байгаа нь “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байгуулсан” гэж тайлбарлах боловч талуудын хооронд дүр үзүүлэн хуурамч гэрээ байгуулсан бол нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох автобусыг Сутайнбуянт ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн түүний эзэмшилд шилжүүлэхгүй байж, зөвхөн гэрээг банкинд өгөх мөн  хариуцагч нь  автобусуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад нийтийн тээвэрт удаан хугацаагаар явуулж ашиг олохгүй байх юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т ”дүр үзүүлэн хийсэн хэлцэл”  нь хүчин төгөлдөр бус байхаар заасан ба энэ нь хэлцэл хийгч талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцэл хийх хүсэл,эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд буюу бусдыг харахад хэлцэл хийсэн мэт харагдуулахын тулд хуурах зорилгоор  хийсэн байхыг ойлгох байна.

Гэтэл талуудын хооронд түрээсийн гэрээ  бодит байдал дээр хийгдэж түрээслэгч Ш.З нь түрээслэсэн эд хөрөнгө болох автобусыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч өөрийн зорилгодоо ашиглан нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсанаар ашиг олж, үр шимийг нь 2011 оноос 2015 оны хооронд хүртжээ.

         

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байх заалтын  хувьд бол тодорхой этгээдийн зөвшөөрөлийг  хуулиар  авах тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар компанийн захирал Ц.Ө нь тухайн гэрээ хэлцэл хийх эрхгүй этгээд байх талаар нотлох баримтууд авагдаагүй ба харин ч тухайн компанитай холбоотой асуудлаар бусадтай харилцаж байсан  талаар баримтууд хэрэгт цугларсанг хариуцагч тал нь үгүйсгэж  сөрөг шаардлагаа хуульд зааснаар нотлоогүй.

Шүүхээс дээрх гэрээнүүдийг дүр үзүүлэн тухайн хэлцэл хийх хүсэл, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох гэж бусдыг харахад хэлцэл хийсэн мэт харагдуулахын тулд хийсэн  гэх мөн тодорхой этгээдийн зөвшөөрөлийг хуулиар авах тогтоосон шаардлага зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэгч Ш.З, хариуцагч Сутайнбуянт ХХК нарын хооронд  байгуулсан 2011 оны 01 сарын 05, 2011 оны 07 сарын  05-ны өдрийн  “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ”-нүүд нь  хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ  гэж шүүх үзсэн ба тул үндсэн нэхэмжлэлийн шаардагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэжээ.      

Иймээс Ш.З ХХК, Ш.З нарын хооронд байгуулсан “ 2011 оны 01 сарын 05-ны болон 2011 оны 07 сарын 05-ны өдрийн “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэнтэй байгуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

2-рт: “Сургалтын төлбөрт төлсөн 9,030,000 төгрөг, орон сууцны зээлд төлсөн 24,545,675,1 төгрөг“ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэв.

 

Хариуцагч талаас  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т  зааснаар  гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах  сөрөг шаардлага гаргасан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байсан тул шүүх хүлээн авч ажиллагаа хийсэн ба тус сөрөг шаардлагад сургалтын төлбөр, орон сууцны зээлд төлсөн  төлбөр гэж нийт 24,545,675,1+9,030,000=33,575,675,1 төгрөгийг гаргуулахаар хамт шаардсан боловч тус шаардлагууд нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

 

Нэхэмжлэгчээс  41-52 УНЗ улсын дугаартай автобус, 41-59 УНО улсын дугаартай автобус, 38-64 УНБ  улсын дугаартай автобусуудыг нийслэлийн оршин суугчдын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахад тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиж буй ахмад настан, тахир дутуу иргэдийн унааны хөлсөнд улсаас олгодог нөхөн олговор  гаргуулахаар шаардаж байхад сургалтын төлбөр болон орон сууцны зээлд төлсөн төлбөр гаргуулахаар шаардаж буй Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамааралгүй тул дээрх шаардлагыг нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцож шийдвэрлэх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн шаардлагатай нэг төрлийн, нэг маргаантай асуудалд хамааралгүй.

 

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хуульд зааснаар ажиллагаа явуулсан тул  хүлээн авахаас  татгалзахгүй, харин холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь сөрөг нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэж байгаа биш юмаа.

Иймээс сөрөг шаардлагаас сургалтын төлбөрт төлсөн 9,030,000 төгрөг, орон сууцны зээлд төлсөн 24,545,675,1 төгрөг, нийт 33,575,675,1 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

3-рт: 41-52 УНЗ улсын дугаартай болон  41-59 УНО улсын дугаартай автобусны үнэ  тус бүр  5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

      

Шүүх талуудын хооронд хийгдсэн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан,  тус гэрээ нь  хүчин төгөлдөр гэж үзсэн ба нэхэмжлэгч нь хуульд зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох 41-52 УНЗ улсын дугаартай болон  41-59 УНО улсын дугаартай автобусуудыг түрээслэгч Сутайнбуянт ХХК-с буцаан авч өөрийн хэрэгцээнд захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт зохигч нарын тайлбараар тогтоогдсон байна.

Иймд хариуцагч нь  2 автобусны үнэ 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй байх тул  сөрөг шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч талаас  Сутайнбуянт ХХК захирал Очироос мэдүүлэг авсан нь хуульд нийцэхгүй гэх боловч шүүх түүнээс мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй болохыг дурдав.      

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн ба мөн  гэрч нарын мэдүүлэг нь  хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой талаас үнэлэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.З шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 757,950 +1087,960=1,845,900 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд 863.774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Сутайнбуянт ХХК нь сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 346,920+70,200+200+70,000+78390+29,110=594,820 төгрөг төлснөөс гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад төлсөн 140400 төгрөгийг  мөн 2 автобусны үнэ 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагад төлсөн  174,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, сургалтын болон орон сууцны төлбөр 33,575,675 төгрөгт 325,828,38 төгрөг төлөхөөс 279,470 төгрөгийг төлж 46,358,38 төгрөгийг дутуу төлсөн ба тус шаардлагыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож байгаа тул түүнд төлсөн 279,470 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт

заасныг баримтлан хариуцагч “СБ “ ХХК-иас  141,164,819,5 төгрөгийг/ нэг зуун дөчин нэгэн сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун арван есөн мянга төгрөг таван   мөнгө/ гаргуулж, нэхэмжлэгч Ш.Зод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  164,836,848,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ш.Зын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.З ХХК-д холбогдох “Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр гаргуулах “ тухай иргэний хэргийг Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг  баталж  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2,56.1.8 дах хэсэгт зааснаар “ СБ” ХХК, Ш.З нарын хооронд байгуулсан “ 2011 оны 01 сарын 05-ны болон 2011 оны 07 сарын 05-ны өдрийн “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэнтэй байгуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, 41-52 УНЗ улсын дугаартай болон  41-59 УНО улсын дугаартай автобусны үнэ  тус бүр  5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг гаргуулах  хариуцагч Ш.З ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Сургалтын төлбөрт төлсөн 9,030,000 төгрөг, орон сууцны зээлд төлсөн 24,545,675,1 төгрөг“ гаргуулах тухай  хариуцагч Ш.З ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.З шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 1,845,900 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 863.774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар  хариуцагч Ш.З  ХХК-ийн  сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 594,820 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 279,470 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

           

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОЮУНЖАРГАЛ