Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 819

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 08 өдөр             Дугаар 181/ШШ2019/00819                   Улаанбаатар хот

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 5-р хэсэг, Дүнжингарав гудамж, 50/2 байр, 09 тоот хаягт оршин суугаа, Боржигон овогт Сүхээгийн  /рд:ЧМ71051615/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 11-р байр, 27 тоот хаягт оршин суугаа, Монгол овогт Дамбын  /рд:ИЦ49072579/-д холбогдох,

 

Орон сууцыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., түүний өмгөөлөгч Б.Туяажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5-р хороолол, 11-р байрны 27 тоот хаягт байрлах, Орон сууц өмчлөх эрхийн 000132023 дугаар бүхий гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2203012675 дугаар бүхий 51 м2 талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

Ингээд энэхүү орон сууцны хууль ёсны өмчлөгч С. би 2019 оны 01 сарын 08-ны өдөр иргэн Н.Амармэндтэй “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан, уг гэрээний дагуу Хөлслөгчид уг орон сууцыг хүлээлгэн өгөхөөр 2019 оны 01 сарын 08-ны өдөр очсон боловч уг орон сууцны албан ёсны өмчлөгч болох С. надтай ямар нэгэн гэрээ хэлцэл огт хийгээгүй, ямар ч хөлс төлөөгүй ынх гэх айл миний орон сууцанд амьдарч байсан бөгөөд уг орон сууцыг суллаж, чөлөөлж өгөх талаар 2019 оны 01 сарын 06-ны өдрөөс хойш удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууцыг суллаж, чөлөөлж өгөхгүй байгаа тул арга буюу тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд орон сууцыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Д.д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 11-р байр, 27 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д. нь 2019 оны 03 сарын 11-ний өдөр эрх, үүрэгтэйгээ танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Д.ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж тооцохоор заажээ.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүтгэлийн гэрчилгээнээс үзэхэд нэхэмжлэгч С. нь Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 11-р байрны 27 тоот хаягт байршилтай 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч С. нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохынхоо хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч нь тухайн маргаан бүхий орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа болохоо нотлоогүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг баримтаар няцаагаагүй тул хариуцагч Д.ыг бусдын үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.ы хариуцагч Д.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Д. нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч С.ы өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 11-р байрны 27 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012675 дугаарт бүртгэлтэй 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.ын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлсүгэй.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.д буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.