Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

    2022         12          26                                    2023/ШЦТ/24

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,    

Улсын яллагч Д.Түмэнжаргал,

Шүүгдэгч ** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **д холбогдох ** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **ны өдөр ** суманд төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа сантехникч ажилтай, ам бүл *, ээжийн хамт **дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***регистрийн дугаар: **/.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ** нь 2022 оны ** дүгээр сарын **-ны өдөр **тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч **зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :      

        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ** 2022 оны ** дүгээр сарын **-ны өдөр ** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч **зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан.... **

тоотод иргэн ** бусдад зодуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,

- хохирогч **ийн...2022 оны ** дүгээр сарын **-ний өдөр ** тоотод найз ** гэрт хоноод шөнө ** 2 найз нь ирсэн. Өглөө нь  нэг эрэгтэй найз нь яваад, эмэгтэй найз нь үлдсэн. Бид бид гурав архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, би нэлээн согтчихоод **д хандаж танай найзтай нэг унтчихъя гэж хэлтэл ** манай гэрт ийм юм байхгүй шүү гээд гутал бариад миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон, бас хөл, гар хэсэгт хэд хэдэн удаа цохих шиг болсон, тэгээд арай гэж салаад байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

- гэрч *...Би Баянхошуунд байдаг танил ** ахын гэрт 2022.11.15-ны шөнө очсон...тухайн үед шууд унтаад өгсөн ба өглөө сэрэхэд ** ах, тухайн үл таних залуутайгаа маргалдаж байсан ба гэнэт зодолдоод эхэлсэн, би боль гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,  

- шинжээчийн дүгнэлт: **ийн биед зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн бай боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

- шүүгдэгч **гийн...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн үед манай найз ** манай гэрт ирсэн. Удалгүй зүс таних * 0.75 литр 1 шил архитай ирэхээр нь бид 3 тэр архиа хувааж уугаад талд нь оруулаад унтсан. Өглөө 8 цагийн үед ** надад энэ Дулмаатай “унтмаар “байна гэхэд нь “чи юу яриад байгаа юм, миний дүү шүү” гээд бид хоёр маргаад, би **ийн нүүр лүү гутал аваад 2-3 удаа цохисон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :  

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектын шинж хангагдсан гэж үзнэ.

2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-67-69, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч **г хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :   

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирол нэхэмжлээгүй буюу хохирлын баримт гаргаагүй байх тул шүүгдэгчийг тус тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, тус тохиолдлын шинжтэй байдлын улмаас шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.   

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, хувиараа ажил хийдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан, /хх-44, 48, 50, 52, 53, 60-62, 69, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :  

  

1. Шүүгдэгч **г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч **г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч **д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч ** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч **д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР