Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

 

 

 

 

 

     2022         12          22                                 2023/ШЦТ/14

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

Улсын яллагч С.Энхням,   

Иргэдийн төлөөлөгч**,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч**, өмгөөлөгч Н.Баясгаланбат,  

Шүүгдэгч*****, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

***** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч*****т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, * настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, манаач ажилтай, ам бүл *, * хүүхэдтэй, * дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт ** /регистрийн дугаар: **/,

Холбогдсон хэргийн талаар :      

Шүүгдэгч***** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 11 цагийн орчим ***** дүүргийн **** дугаар хороо,  ***** тоотод байрлах гэртээ эхнэр болох Д.*****ыг “өөдөөс хэрүүл хийлээ” гэж уурлан түүний цээжний хөндий рүү хутгалж зүүн уушгийг гэмтээсний улмаас хурц цус алдалт, цус алдалтын шоконд оруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 11 цагийн орчим ***** дүүргийн 20 дугаар хороо, ** тоотод байрлах гэртээ өөр хооронд үүсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр болох Д.*****ын цээжин тус газарт хутгалж алсан болох нь :     

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...СХД-н 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ** г тоотод 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ** настай эмэгтэй Д.***** хутгалуулж нас барсан тухай тэмдэглэл, шуурхай удирдлага, дуудлага лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 1, 3 дахь тал/,    

- гэмт хэрэг үйлдэгдсэн гэр байрлах аж ахуйн хашаан дахь хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 38-44 дэх тал/,     

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: Монгол гэрийн хаалгыг нээхэд хаалганы үүдэнд газарт хонины амь тасалсан, арьсыг хагас өвчсөн...Зүүн хана дагуу модон орон дээр дээгүүрээ ягаан өнгийн подволктой доогуураа хар өнгийн өмдтэй, бор өнгийн хос оймстой эмэгтэй хүний цогцос чанх дээш харсан байрлалтай ам ангайсан, нүд хагас анисан, толгой хойд хэсэгт харсан, хоёр гар биеийн шулуун дагуу унжуулсан, цээж хэсгийг эргүүлж харахад зүүн далны доод хэсэгт хатгагдсан шархтай...Хутга, заазуур болон эд зүйлс хураан авсан, бэхжүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 5-19 дэх тал/,    

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:..Хүүрийн толбо биеийн ар гадаргууд дарагдаагүй, хэсгээр улаан хүрэн өнгөөр тод үүссэн, дарахад цайна, нас бараад 8-10 цаг болсон. Зүүн далны доод ирмэгт 4, 9 цагийн түвшинд ташуу байрлалтай мөр хэсэг нь баруун тийш ир хэсэг нь зүүн тийш харсан хатгагдсан шархтай, цус их хэмжээгээр урсаж гарна, зоондлоход 13 см гүнтэй, зүүн гуяны гадна дунд хэсэгт 1 см мөр хэсэг нь нэг цагийн түвшинд ир хэсэг нь 7 цагийн түвшинд ташуу байрлалтай, гүн 1 см орчим хатгагдсан шархтай, зүүн бугалгын ар дунд хэсэгт 4*2 см, зүүн бөөрөнд 6*2 см, баруун гуяны урд дээд хэсэгт 6*2 см хөх ягаан өнгийн цус хуралтуудтай, баруун хацарт 4*2 см улаан хүрэн өнгийн цус хуралттай.../1 дэх хавтаст хэргийн 20-24 дэх тал/,

- шинжээчийн дугаартай дүгнэлт: Талийгаачийн цогцост цээжний зүүн талын 9, 10-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгийг хатгаж гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн 1500 мл шингэн цус хуралдалт, баруун хацар, зүүн бугалга, хэвлийн цус хуралт, зүүн гуя, зүүн тавхайн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийг өөр өөртөө учруулах боломжгүй. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалт цус алдалтын шоконд орж нас баржээ. Талийгаачийн цусанд 2 хувийн промилли спирт илэрсэн нь дунд зэргийн согтолтын хэмжээ болно. Талийгаач АII бүлгийн цустай байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ /1 дэх хавтаст хэргийн 95-99 дэх тал/,

- шинжээчийн  дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн бор саарал өнгийн хөхний даруулганд зүсэгдэлт, хар өнгийн өмдөнд гогдолт үүссэн байна. Зүсэгдэлт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн байна. Зүсэгдэлт, гогогдолт хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.../1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал/,

- шинжээчийн 4998 дугаартай дүгнэлт : Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй ажлын хэсэг нь 10.5 см бариул нь 11.5 см урттай хутганы ажлын хэсгээс цус илэрсэн. ДНХ-н тогтцыг тогтоов. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Д.*****ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.../1 дэх хавтаст хэргийн 214-215 дахь тал/,

- шинжээчийн бусад дүгнэлтүүд : шинжилгээнд хар өнгийн өмд, бор өнгийн өмд болон ягаан өнгийн футболка, хос пүүз, орны бүтээлэг, хивсний хэсгээс цус илэрсэн цусны ДНХ амь хохирогч Д.*****ынхтай тохирч байна /1 дэх хавтаст хэргийн 207-208, 237-238 дахь тал/,   

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **...Амь хохирогч Д.*****  миний төрсөн дүү. *****, талийгаач хоёр 2013 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн ба Улаанбаатар хотод ** эжийн хашаанд амьдардаг байсан, ер нь талийгаач нөхрийнхөө талыг дагаад явсан. Би талийгаачтай хааяа гар утсаар ярихад нөхөр архи уугаад намайг зодсон гэж хэлдэг байсан тэрнээс бол яг харж байгаагүй, 4-5 жилийн өмнө утсаар ярихад л тэгж хэлж байсан. Тэрнээс хойш утсаар ярихад цохиж зодуулсан талаар ярьж байгаагүй. Хөдөө ажиллаж байна,  болоод л явж байна гэдэг байсан, хамт байдаггүй болохоор ***** архи уухаараа ямар зан гаргадаг талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал/,

- гэрч***...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчим миний бие компани дээрээ ирээд, граш дотроо машин засаж байтал 12 цаг 30 минутын орчимд ** аач залуугийн 10 гаруй насны эрэгтэй хүүхэд аав таныг дуудаж байна гээд гүйж орж ирсэн...Гэрт нь ороход эхнэр болох ** газар дээш харсан байдалтай, 2 нүд хоёр тийш гүйж, амьсгал тасалдсан байдалтай хэвтэж байсан, ***** нь сандарчихсан цээж хэсэгт 2 гараараа дарчихсан туслаарай, ухаан орохгүй гэж хэлээд хажууд нь сууж байсан. Би яасан юм бэ гэж асуухад ***** энд унаад ухаан алдаад, ухаан орохгүй байна гэж хариулсан. Би өөрийн ** гэсэн дугаараас 103 дугаарт дуудлага өгсөн...Түргэн тусламжийн эмчтэй хамт *****гийн гэрт ороход талийгаачийг орон дээрээ тавьчихсан байсан...Тэр өдөр ***** 2 хутга барьчихсан, хонь алах гэсэн чинь хутганууд иргүй байна гэж хэлээд ирлэгчид 2 хутгаа ирлээд аваад гарсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал/,   

- гэрч**...Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед ажил дээрээ машинаа засаж байхад манай эхнэр над руу залгаад ***** ахын эхнэр ухаан алдаад сэргэхгүй байна, ***** ах хүрээд ир гээд байна гэхээр нь би гэрт нь очиход хадам ах ***** байсан, ороход ** эгч хүрэн модон орон дээр дээшээ хараад хэвтсэн байдалтай...Зуухны хажууд хонь гаргасан байсан, гэрээс гараад байж байхад цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,

-*****ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн үед ***** дүүргийн * дугаар хороо ** тоотод байрлах “*****” ХХК-ний аж ахуйн хашаанд эхнэр *****, хүү ***** нарын хамт байсан. Тухайн үед манай хүүхэд гэртээ байгаагүй хашаандаа тоглож байсан...Би эхнэрийн өглөө дэлгүүрээс авсан 0.5 граммын архинаас нэг татчихаад эмээлт рүү хонь авахаар явсан, ирээд хонь гаргаад гэрийнхээ баруун талд хонио янзлаад сууж байхад эхнэр мөнгөний хэрүүл хийж, танай хамаатан садан баячууд, чам шиг гуйлгачин, лалар байхгүй гээд хараагаад, мөнгө олж ир гэж хэлэхэд нь хонио янзалж дуусаад мөнгө олоод өгье гэж хэлсэн. Манай эхнэр хүүхдийн үсний найранд явах гээд надаас мөнгө нэхээд байсан. Хонь янзлаад сууж байхад дахиад намайг муу үгээр хараагаад, гуйлгачин гээд байхаар нь уур хүрээд галын төмөр аваад эхнэр лүү шидэхэд гараад яваад өгсөн. Тун удалгүй орж ирээд муу лалар минь гээд нөгөө хараалын үгээ хэлээд хойморь өөд явахад нь хүн олоод өгөхийн хооронд гэхэд эхнэр хойморь зогсоод наашаа хараад солиор гээд хэлэхэд хонь янзалж байсан модон хүрэн иштэй хутгыг аваад эхнэрийн зүг рүү шидэхэд эхнэр хойшоо харах шиг болсон ба чи намайг оночихлоо гэхлээр нь харсан чинь зүүн талын далны дор хутга зоогдсон байсан. Тэгээд хутгыг сугалж аваад үүд рүү шидээд хүүхдээ дуудаад **ахыг дуудаад ир гээд явуулсан. Би тэр хооронд эхнэрийгээ орон дээр хэвтүүлээд цустай хувцсыг нь тайлаад сандарсандаа галын зуух руу хийчихсэн. Тэгээд цэвэрхэн хувцас өмсүүлээд, 103 ирээд эхнэрийг үзээд нас барсан байна гэсэн, цагдаа нар ирээд намайг аваад явсан...гэх мөрдөн байцаалтад өгсөн /1 дэх хавтаст хэргийн 65, 249-250 дахь тал/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт:***** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай, хэл ярианы хөгжил сэтгэн бодох чадвар нь хэвийн байна.***** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочролд орсон гэх шинж тэмдэг, барим мэдээлэл үгүй, хэрэг үйлдэгдэх үед болон үйлдлийн дараа өөрийн үйлдлийн нийгмийн асуудлын шинжийг ухамсарлан ойлгож удирдах, хэрэг хариуцах чадвартай /1 дэх хавтаст хэргийн 165-166 дахь тал/, 

- шинжээчийн 4993 дугаартай дүгнэлт :***** гэж хаягласан цусанд 1,2 промилли спирт илэрсэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Цусан дахь 1,2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна /1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :        

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийн субьектив, обьектив шинж хангагдсан буюу шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн амь насны хохирол хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.    

Тодруулбал, шүүгдэгч***** хүйтэн зэвсэг болох хутгаар Д.*****ын амин чухал эрхтэн байрлах цээжний хөндий рүү нэвтлэн дүрж, амин чухал эрхтнийг ноцтой гэмтээсэнтэй шууд шалтгаант холбоотойгоор Д.***** нас барсан болох нь нотлогдсон тул шүүгдэгчийг гэм буруугийн шууд санаатайгаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.     

2.3. Шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийг энгийн бүрэлдэхүүний  шинжээр зүйлчилсэн байгааг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.    

 

Шинжээчийн дүгнэлт, гэр байрлах хашаан дахь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд : шүүгдэгч ба хохирогч нь гэмт хэрэг үйлдэгдэх тухайн үед согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн, шүүгдэгч хөнгөн, хохирогч дунд зэргийн согтолттой, тэд гэрээсээ орж, гарч байсан зэрэг үйл баримт тогтоогдсон байх тул тухайн үед хохирогчийг өөрийгөө удирдан хянах, хамгаалах чадваргүй байсан, шүүгдэгчийн хувьд хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэдгийг урьдчилан тооцож, мэдсээр байж алсан гэж тус тус таамаглах үндэслэлгүй.                     

 

Мөн шүүгдэгч ба хохирогч нар гэр бүлийн гишүүд байх нь шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хохирогчийг алсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдгийг : нэг талаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж, харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдэл хийсэн, нөгөө талаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай тухайн хүний зүй бус, хууль бус аливаа үйлдэл байхгүй байхад түүний бие махбодь, эрх чөлөөнд халдсан хууль бус үйлдэл хийсэн байх утга агуулгаар тус тус ойлгож хэрэглэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт “шүүгдэгч нь урьд өмнө хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” байсанд хамаарах нотлох баримт байхгүй, мөн гэмт хэрэг үйлдэгдэх үед тэдний хооронд зүй бус, таарамжгүй харилцаа үүссэн байсан тухай шүүгдэгчийн мэдүүлгийг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн  хүнийг алах гэмт хэрэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангагдаагүй гэж үзнэ.

 

Түүнчлэн хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэдгийг зөвхөн хохирогчид учирсан гэмтэл шархны тооны шинжээр ойлгохгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хандсан хүсэл зоригийн шинж буюу сэдэлт, зорилго зэргийг тал бүрээс нь давхар харгалзан үзэхийг шаарддаг.

Шүүгдэгч нь өөр хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас анх хохирогч руу “галын төмөр авч шидсэн, хохирогч гэрээс гарсан”, улмаар хохирогч гэртээ буцаж ороход түүнийг хутгалсан болох нь үгүйсгэгдээгүй буюу хохирогч гэрээс гарч, буцаж орсон болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг эх сурвалжтай байх тул шүүгдэгчийг анхнаасаа хохирогчийг бие махбодь, сэтгэл санааны хувьд зовоон тарчлааж үхэлд хүргэх гэмт сэдэлт, зорилготой байсан гэж таамаглах ёсгүй гэж үзнэ.        

 

Хохирогчид хүч хэрэглэсэн болон түүний амь насыг хохироосон шүүгдэгчийн гэмт үйлдлийн арга нь “хүнийг алах” гэм буруугийн санаатай хэлбэр ба үйлдлийн шинжийг нэгэн зэрэг нотолсон эх сурвалж болж байх төдийгүй шинжээчийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт “хохирогчийн биед үүссэн зүүн бугалгын гадна доод хэсэгт сорвитой, зүүн тавхайн ар хэсэгт эдгэрч буй шархтай гэж бичигдсэн /хх-94-99/ буюу тэдгээр нь шинэ гэмтэлд хамаарахгүй болох нь илэрсэн байгааг тус тус анхаарах нь зүйтэй.  

“Онц харгис хэрцгийгээр” гэж үзэхэд харгалзах дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд : хохирогчийг шууд үхэлд хүргэсэн буюу цээжний хөндий рүү нь хутгалсан шүүгдэгчийн үйлдэл бол “хүнийг алах” гэм буруугийн санаатай хэлбэр ба  үйлдлийн шинжийг тодорхойлоход шууд хамаарч байх бөгөөд хутгалахаас өмнө нь хохирогчийн баруун хацар, хэвлийн цус хуралт, зүүн гуянд шарх гэмтэл учирсан байх нь хүнийг алах гэмт хэргийн ”онц харгис хэрцгийгээр” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангахгүй гэж үзсэн байгааг үгүйсгэх боломжгүй.           

 

2.4. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд танилцуулж, тайлбарласан байх /1хх-64-66, 246-250, шүүх хуралдааны тэмдэглэл/ ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.         

2.5.  Дээр дурдсан нотлох баримтын эх сурвалж бүхий үндэслэлүүдийн хүрээнд :  

Тус шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох тухай улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус үндэслэлтэй, харин шүүгдэгчид холбогдох хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлийг “онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хэмээн хүндрүүлэх тухай хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэв.     

Харин иргэдийн төлөөлөгчөөс “*****ыг гэм буруутай гэж үзлээ, харин санаатай алсан, санамсаргүй алсан гэдгийг хуулийн байгууллага тогтоох” тухай хоёрдмол утга агуулга бүхий дүгнэлт гаргасан байх тул тус дүгнэлтээс “*****ыг гэм буруутай гэж үзсэн” нь үндэслэлтэй, харин санаатай эсхүл санамсаргүй алсны аль нь болохыг тодорхой дүгнээгүйг үндэслэлтэй гэж үзэхгүй ба энэ нь хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөхгүй.                       

Иймд шүүгдэгч*****ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

 

3. Хохирол, хор уршиг :

 

Тус хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаагүй, шүүгдэгчийн ар гэрийн зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 9.710.046 төгрөг зарцуулсан талаарх баримт эрүүгийн хавтаст хэрэгт цугларсан /2хх-19-31, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул энэ нь шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан зарим эд хөрөнгийн хохирол, хор уршгийг нөхөн төлсөнд тооцогдоно.  

Учир нь, гэмт хэрэг үйлдэгдсэн даруй***** баривчлагдан улмаар цагдан хоригдсон байх тул түүний төрсөн ах дүүс нь сайн дурын үндсэн дээр*****т хохирол төлөхөд нь тусалсан буюу зарим хохирлыг хариуцан төлсөн байгааг буруутгах, шүүгдэгч талаас хохирол огт төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлгүй.       

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 40.101.825 төгрөг нэхэмжилсэн байх /шүүх хуралдааны тэмдэглэл/ боловч тус хохирлууд гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой эсэх, мөн шүүгдэгчийн талаас төлсөн хохирлуудтай давхцаагүй эсэх зэргийг нотолсон баримт ирүүлээгүй бөгөөд таамаглан шийдвэрлэх үндэслэлгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.          

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч*****т анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны 2 хүүхэдтэй, түүний ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-79-80, 81-83, 85-86, 65-66, 248-249, 2хх-15-18, 32, 38-48, 53, 55, 59-66, 68-72 /, судлагдсан болно.

Шүүгдэгч талаас тус гэмт хэргийн улмаас учирсан зарим эд хөрөнгийн хохирол, хор уршгийг нөхөн төлсөнд тооцох үндэслэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж үзнэ.       

 

Шүүгдэгч*****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

  1. Бусад асуудал     

 

Шүүгдэгч*****ын үйлдсэн гэмт хэргийн улмаас *, **онд төрсөн Н.***** нар өнчирсөн, ** сургуульд, Н.*****, одоогоор эмээ ** асрамжид түр байгаа тухай баримт авагдсан байх /2хх-15, 17-18/ тул насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалах, хамгаалуулахын тулд Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Н.*****, * нарт асран хамгаалагч томилох, холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг ***** тус тус даалгаж, насанд хүрээгүй хүүхэд**, Н.***** нарт асран хамгаалагч томилуулах, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох, холбогдох бусад асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэхийг түр асран хамгаалагч гэх** хохирогчийн төлөөлөгч ** нарт хариуцуулж шийдвэрлэв.                   

Уг хэрэгт хураагдсан /1хх-5-8, 45-46, 51-53, 57-58, 95, 98/ : 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч, хохирогч нарын эзэмшлийнх байх тул цагаан өнгийн самсунг маркийн 1 ширхэг гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **, хар өнгийн самсунг маркийн 1 ширхэг гар утсыг*****т тус тус олгож, харин хараа нэртэй 0.5 граммын архины шил 2 ширхэг, ногоон өнгийн иштэй ажлын хэсэг 16 см бариул хэсэг 10.5 см урттай заазуур 1 ширхэг, бор өнгийн иштэй ажлын хэсэг 12 см, бариул 18.6 см урттай хутга 1 ширхэг, шаргал өнгийн иштэй ажлын хэсэг 14 см, бариул 13 см урттай заазуур 1 ширхэг, бор өнгийн модон иштэй онгойлгогч 1 ширхэг, мөнгөлөг өнгийн иштэй ажлын хэсэг 9 см, бариул 10.5 см урттай маслоны хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн иштэй ажлын хэсэг 10.5 см, бариул 11.5 см урттай хутга 1 ширхэг, дэгээ хэсэг 8 см урттай ажлын хэсэг 51.8 см урттай дэгээ төмөр 1 ширхэг,  цус мэт бохирлогдсон цагаан өнгийн хос пүүз 1 ширхэг, улаан өнгийн хивсний хэсэг, орны бүтээлэг 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, найк брэндийн логотой гандсан малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, төмөр аралтай хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, ягаан өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, бор өнгийн оймс 1 ширхэг, ягаан цэцэгтэй өнгийн хар турсик 1 ширхэг зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар шийдвэрлэв.      

Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч 2022.10.10-ны өдрөөс баривчлагдаж, тасралтгүй цагдан хоригдсон, 2022.12.22-ны өдрийн байдлаар /2хх-1-2, 7, 11, шүүх хуралдааны тэмдэглэл/ нийт 73 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцно.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч*****ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*****ыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар*****т оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*****ын цагдан хоригдсон 73 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.                 

5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд Н.*****, ** нарт асран хамгаалагч томилох, холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг ***тус тус даалгаж, насанд хүрээгүй хүүхэд** , Н.***** нарт асран хамгаалагч томилуулах, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох, холбогдох бусад асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэхийг түр асран хамгаалагч **, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ** нарт хариуцуулсугай.      

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

7. Тус хэрэгт хураагдсан : 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт нь хавсарган үлдээж, цагаан өнгийн самсунг маркийн 1 ширхэг гар утсыг хохирогчийн төлөөлөгч **, хар өнгийн самсунг маркийн 1 ширхэг гар утсыг*****т тус тус олгож, харин хараа нэртэй 0.5 гр  архины шил 2 ширхэг, ногоон өнгийн иштэй ажлын хэсэг 16 см бариул хэсэг 10.5 см урттай заазуур 1 ширхэг, бор өнгийн иштэй ажлын хэсэг 12 см, бариул 18.6 см урттай хутга 1 ширхэг, шаргал өнгийн иштэй ажлын хэсэг 14 см, бариул 13 см урттай заазуур 1 ширхэг, бор өнгийн модон иштэй онгойлгогч 1 ширхэг, мөнгөлөг өнгийн иштэй ажлын хэсэг 9 см, бариул 10.5 см урттай маслоны хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн иштэй ажлын хэсэг 10.5 см, бариул 11.5 см урттай хутга 1 ширхэг, дэгээ хэсэг 8 см урттай ажлын хэсэг 51.8 см урттай дэгээ төмөр 1 ширхэг, цус мэт бохирлогдсон цагаан өнгийн хос пүүз 1 ширхэг, улаан өнгийн хивсний хэсэг, орны бүтээлэг 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, найк брэндийн логотой малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, төмөр аралтай хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, ягаан өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, бор өнгийн оймс 1 ширхэг, ягаан цэцэгтэй өнгийн хар турсик 1 ширхэг зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.      

8. Шүүгдэгч*****ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.12.22-ны өдрөөс эхлэн тоолсугай.      

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

           11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч*****т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР  

                                                

                                                     ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР

 

                                                                                                  Ц.УРАНГУА