Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 69

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар П.Батсайханы нэхэмжлэлтэй, В.Ганболдод холбогдох Газар чөлөөлүүлэх-ийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.Батсайханы өмгөөлөгч Л.Сарангуа

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Бүргэдэй 1 дүгээр баг, 64 айлын орон сууц, 4 дүгээр байр, 6 тоотод оршин суух, тэтгэвэрт байдаг

Могойнхон овгийн Ванчинсүрэнгийн Ганболд

регистрийн дугаар: УУ- 61010510

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Бүргэдэй 1 дүгээр баг, Булгын 2-20 тоотод оршин суух Пүрэвдоржийн Батсайхан /Алтанбилэг ХХК-ний захирал Б.Ганбаатар/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэлийн шаардлага: Манай компани нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт сумыг ус дулаанаар хангаж, халаалтын төвийн үйл ажиллагаа эрхэлж ирсэн бөгөөд хуульд заасан хамгаалалтын зурваст хамааралтай онцгой объект юм. Иргэн В.Ганболд нь 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сумын Засаг даргын 158 тоот шийдвэрээр олгосон 170100093 тоот гэрчилгээний үндсэн дээр автомашины гражийн зориулалтаар 1.000 метр квадрат газрыг ашиглах гэрчилгээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 15 жилийн хугацаа дуусгавар болж, гэрчилгээ нь хүчингүй болсон. В.Ганболд нь энэ газар дээр эзэмшил өмчлөлийн гэрчилгээгүй байранд халаалтын үйл ажиллагаа явуулдаг барилгатай зэрэгцэн, дулааны шугамын дээр автомашины гражийн зориулалттай үйл ажиллагаа явуулж буй нь хууль зөрчиж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/72Б тоотоор дээрх халаалтын төвийн газар дээр хэмжилт хийн иргэн В.Ганболдын граж доогуур дулааны шугам 7 метр орсон байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/14 тоот захирамжаар сумын төвийн цэвэр ус, дулаан дамжуулах шугамд Хамгаалалтын зурвас тогтоож өгсөн бөгөөд өнөөдөр хүртэл В.Ганболд нь дулааны шугам дээр баригдсан барилгаа чөлөөлөөгүй, манай байгууллагын эрх ашиг зөрчигдөж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 263 тоот тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.7 дахь хэсэгт Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт нь иргэн В.Ганболдын барилга байгууламжийг хамгаалалтын зурвасаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгс ...газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэнд энэ талаар мэдэгдэж... албадан нүүлгэх арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэсэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/692 тоот албан бичгийг аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх... дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авах талаар аймгийн Засаг даргад удаа дараа хандсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/111 тоотоор иргэн В.Ганболдод газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн ба хамгаалалтын зурвас бүхий онцгой объектыг чөлөөлүүлэхийг хүсч байна.

Иймд иргэн В.Ганболдын хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг нэн яаралтай хамгаалалтын зурвасаас чөлөөлүүлж өгнө үү!... гэжээ.

 

Нэхэмжлэгч: П.Батсайханы өмгөөлөгч Л.Сарангуа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншин сонсгохгүйгээр тайлбар гаргая. Иргэн П.Батсайхан нь 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын захирамжаар халаалтын төвийн зориулалттай 0.7 га газрыг 20 жилийн хугацаатай 012069 тоот эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа. Уг газарт халаалтын зориулалттай үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хуульд заасан хамгаалалтын зурваст хамааралтай онцгой обьект юм. Иргэн В.Ганболд нь 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг сумын засаг даргын 158 дугаартай шийдвэрээр олгосон гэрчилгээний үндсэн дээр автомашины гражийн зориулалттай 1000 мкв газрыг ашиглах эрхийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаад 15 жилийн хугацаа дуусч уг гэрчилгээ нь 2016 онд хүчингүй болсон. Гэтэл В.Ганболд нь эзэмших өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр халаалтын үйл ажиллагаатай явуулдаг барилгатай зэрэгцээд дулааны шугамын дээр гражийн зориулалттай үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/72б тоотоор дээрх халаалтын төвийн газар дээр хэмжилт хийн иргэн В.Ганболдын гараж доогуур шугам 7 метр орсон байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А/14 тоот захирамжаар сумын төвийн цэвэр ус, дулаан дамжуулах шугамд Хамгаалалтын зурвас тогтоож өгсөн. Өнөөдөр хүртэл В.Ганболд нь дулааны шугам дээр баригдсан барилгаа чөлөөлөөгүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт ...Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 263 тоот тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.7 дахь хэсэгт ...Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно... гэсэн заалт нь иргэн В.Ганболдын барилга байгууламжийг хамгаалалтын зурвасаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Саруултөгс ...газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэнд энэ талаар мэдэгдэж... албадан нүүлгэх арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэсэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/692 тоот албан бичгийг аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авах талаар аймгийн Засаг даргад удаа дараа хандсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/111 тоотоор иргэн В.Ганболдод газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн ба хамгаалалтын зурвас бүхий онцгой объектыг чөлөөлүүлэхийг хүсч байна.

Иймд иргэн В.Ганболдын хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг нэн яаралтай хамгаалалтын зурвасаас чөлөөлүүлж өгнө үү!... гэв.

 

Хариуцагч В.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...

...Шүүх хуралдааныг нээхэд П.Батсайханы нэхэмжлэлтэй гэж зарласан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргасан тайлбартаа компаний эрх ашгийг хөндөж байгаа мэтээр яриад байна.

Нэхэмжлэлийн утгыг нь сайн ойлгохгүй байна. 2001 онд миний бие албан ёсоор гражийн үйл ажиллагаа явуулах зорилгоор газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Сүүлд нь П.Батсайхан гэдэг хүн дулааны төвийн менежментийн хувьчлал гэсэн байдлаар аваад уг газартай холбоотой газарт 2009 онд захирамж гаргуулан авсан байсан. Гэтэл би тухайн үед уг газрыг ашиглаж байсан. Эрхийн гэрчилгээ ч хүчинтэй байсан. Түүнээс хойш газрын маргаан гарч эхэлсэн.

П.Батсайханд олгосон газар бол миний газраас цаана байгаа. Давхацсан зүйл байхгүй. 2018 онд газар давхацсан асуудлаар гадна талаар нь хашаа барьчихаад зүтгээд байхаар нь би Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч өөрөө нэхэмжлэлээ татаж авсан. Гэтэл өнөөдөр ахиад л газар давхацсан гэх асуудал яригдаад байгааг ойлгохгүй байна. Миний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 27-нд дууссан боловч миний бие уг хугацааг сунгах талаар хөөцөлдөөд явж байгаа. Гэтэл маргалдагч тал болох П.Батсайхан нь сумын засаг дарга тул миний асуудлыг шийдэж өгөхгүй байсаар өдийг хүрлээ. Түүнээс биш газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссаныг мэдсээр байж сунгах хүсэлтээ гаргахгүй суугаад байсан зүйл байхгүй.

Миний хувьд 2018 онд Алтанбулаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уг газрыг надад дахин эзэмшүүлэх шийдвэр гарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү! ... гэв.

 

Иргэний хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг Алтанбилэг ХХК-ний захирал Б.Ганбаатар нь 2018 оны 06 дугаар сарын 25-нд тус шүүхэд иргэн В.Ганболдод холбогдуулан Алтанбилэг ХХК-ний халаалтын төвийн үйл ажиллагаа эрхэлдэг барилга байгууламжийн хамгаалалтын зурвас газарт авто машины гражийн зориулалттай үйл ажиллагаа явуулдаг, барилгын доогуур дулааны шугам нь 7 метр орсон тул уг барилгыг хамгаалалын зурвасаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргаж буй халаалтын төвийн барилгын зориулалтаар Монгол Улсын Газар эзэмших эрхийн 0120962 дугаартай гэрчилгээтэй олгосон газар нь иргэн Пүрэвдоржийн Батсайханд Алтанбулаг сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 170100909 дугаар бүхий 0.7 га газрыг 20 жилийнхугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байх тул нэхэмжлэгч Алтанбилэг ХХК-ний захирал Б.Ганбаатар нэхэмжлэгчийг, газар эзэмших эрх бүхий П.Батсайханаар өөрөөр хэлбэл жинхэнэ нэхэмжлэгчээр солих, П.Батсайхан нь нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг хүлээн зөвшөөрч хэн аль нь хүсэлт гаргасан байх тул шүүхээс хүсэлт хангаж нэхэмжлэгчийг солих захирамж гаргаснаар П.Батсайханы нэхэмжлэлтэй хэрэг хэлэлцэж эхэлсэн.

Хариуцагчийн зүгээс ...нэхэмжлэгчийг сольсон атал П.Батсайхан нэхэмжлэл гаргаагүй байна... гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд нэхэмжлэгч, хариуцагчийг солих тухай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдыг сольсон тохиолдолд шүүх хуралдааны ажиллагааг шинээр явуулах тухай хуульчилсан боловч нэхэмжлэгч заавал нэхэмжлэлийг шинээр, өөрөө бичих гэсэн шаардлагыг тавиагүй байна.

Нэхэмжлэлийн тухай: Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаж буй газрыг 2007 онд иргэн П.Батсайханд халаалтын төвийн барилгын зориулалтаар Алтанбулаг сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 тоот шийдвэрийг үндэслэн, 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байна.

В.Ганболд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .... 2001 онд миний бие албан ёсоор гражийн үйл ажиллагаа явуулах зорилгоор газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан...Сүүлд нь П.Батсайхан гэдэг хүн дулааны төвийн менежментийн хувьчлал гэсэн байдлаар аваад уг газартай холбоотой газарт 2009 онд захирамж гаргуулан авсан байсан. Гэтэл би тухайн үед уг газрыг ашиглаж байсан. Эрхийн гэрчилгээ ч хүчинтэй байсан. Түүнээс хойш газрын маргаан гарч эхэлсэн... Миний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 27-нд дууссан боловч миний бие уг хугацааг сунгах талаар хөөцөлдөөд явж байгаа... Надад газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр сумын ИТХ тогтоол гарсан ... гэж байгаа боловч хэрэгт хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Алтанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр тогтоолд ...1 дүгээр багийн булгийн гудамжинд Халаалтын төвийн хойно байрлах 0.1 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр... гэж тогтоолд тусгасан байгаа боловч хэнд эзэмшүүлэх эсэх нь тодорхойгүй, мөн В.Ганболд нь газар эзэмших эрхийн хугацаа нь 2016 онд дууссан байхад газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтээ 2018 оны 09 дүгээр сарын 04-нд Алтанбулаг сумын газрын даамалд гаргасан нь Газрын тухай хуулийн ...Эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь сунгуулах тухай хүсэлтээ Засаг даргад гаргахаар байхад хариуцагч нь хуулийн хугацаанд хүсэлт гаргаагүй, мөн газрын даамал ... уг газар нь бусдын газартай давхцаж байна... гэсэн үндэслэээр хүсэлтийг хүлээж аваагүй зэрэг баримтууд нь маргаж буй газар нь В.Ганболдын эзэмшил газар гэх үндэслэлгүй болохыг нотолж байна.

Мөн нэхэмжлэгч талаас ...В.Ганболдын хамгаалалтын зурваст гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг нэн яаралтай хамгаалалтын зурвасаас чөлөөлүүлүүлэхээр... гаргасан шаардлага нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 48 тоот албан бичигт ...газар дээр нь хэмжилт хийхэд иргэн В.Ганболдын граж доогуур далааны шугам 7 метр орсон байна гэх, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18-04-016/223 тоот дүгнэлтэнд ... МУ-ын Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх... гэж заасны дагуу шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх нь зүйтэй гэх дүгнэлт болон маргаж буй газрыг чөлөөлөх нөхцөл байдал үүссэнийг Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/692 Иргэний газар ашиглах эрхийн тухай албан бичиг, иргэн В.Ганболдод Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/111 тоот Газар ашиглах эрхийн талаар гэсэн албан бичгүүдээр нотлогдож байна.

Хэдийгээр хариуцагч талаас халаалтын шугам гражийн барилга доогуур байгаа нь Халаалтын төвийн үйл ажиллагаатай ямар холбоотой, иргэн П.Батсайхантай ямар холбоотой юм... гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар В.Ганболдод маргаж буй газарт газар эзэмших эрх үүсээгүй байгаа, мөн Иргэний хуулинд хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүссэхээр хуульчилсан байх тул П.Батсайханд Алтанбулаг сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 тоот шийдвэрийг үндэслэн, 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосноор Халаалтын төвийн барилгын зориулалттай газрын халаалтын шугам орж давхцсан, хамгаалалтын зурваст байрлах барилга байгууламжийг чөлөөлүүлэхээр шаардах эрх үүссэн байна.

Иймд П.Батсайханы нэхэмжлэлтэй, В.Ганболдод холбогдох Газар чөлөөлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвийн хамгаалалтын зурвас газраасВ.Ганболдын эзэмшлийн гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Батсайханд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй... гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвийн хамгаалалтын зурвас газраас В.Ганболдын эзэмшлийн гражийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг чөлөөлүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэртанилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөнхуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүххугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.МӨНХЦЭЦЭГ