Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00893

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Б И Д ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, тус газрын зохион байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн санал болгох хурлын 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг ханган, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулахыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА