Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2017/00135

 

С.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаар шийдвэртэй, С.Х-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн  Өлгий сумын цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 3747002 төгрөг, ээлжийн амралтын олговор 875922 төгрөг нийт 4622924 төгрөгийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Өлгий сумын  цэцэрлэгт бүлгийн багшаар томилогдон ажиллаж байхад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 678381 төгрөг олгохоор шийдвэрлэсэн боловч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2017/00002 дугаартай магадлалаар миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Миний бие энэ магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд  гомдол гаргаж 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00399 дугаартай шүүх хуралдааны тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээрх шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаар тушаалаар мөн өдрөөс албан тушаалд эгүүлэн томилсон. Ингээд би 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байснаас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх цалин, амралтын олговор авах талаар цэцэрлэгийн эрхлэгчид хандсан боловч мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд миний 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3747002 /гурван сая долоон зуун дөчин долоон мянга хоёр/, ээлжийн амралтын олговор 875922 /найман зуун далан таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг нийт 4622924 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.” гэжээ.  

 

  Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч С.Х-ын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 

 

1.Ажил олгогчийн шийдвэрээр ажилтан С.Х-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үед түүний оронд С гэдэг хүнийг авч ажиллуулсан. Тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төсөвт илүү орон тоонд ажилласан ажилтанд цалин хөлс олгох тухай зардал тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл С.Х-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох хүртэл тус байгууллагад хууль ёсоор ажиллаж байсан Б.С-ыг ажилд томилсон тушаалыг шүүхээс хүчингүй болгоогүй. Иймээс одоо С.Х-д ажилгүй байсан хугацааны цалин 3747002 төгрөгийг олгох санхүүгийн ямар ч боломжгүй гэж үзэж байна. 

 

2.С.Х-ын ээлжийн амралтын олговор 875922 төгрөгийг тэрээр биечлэн тус цэцэрлэгт ажиллаагүй учраас олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь аливаа байгууллагад ажилд орсон хүн тэр байгууллагад биеэр 11 сар ажиллаж байж ээлжийн амралтаа хууль ёсоор эдлэх ёстой. Гэтэл С.Х нь тус байгууллагад 4 сар л ажилласан учраас түүнд ээлжийн амралтын нөхөн олговор олгох боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч С.Х-ын ажилгүй байсан хугацааны цалин 3747002 /гурван сая долоон зуун дөчин долоон мянга хоёр/ төгрөг, ээлжийн амралтын олговор 875922 /найман зуун далан таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг, бүгд 4622924 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн  цэцэрлэгийн санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин олговор, ээлжийн амралтын мөнгөний хамт нийтдээ 3648207 (гурван сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуун долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Х-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 974717 (есөн зуун далан дөрвөн мянга долоон зуун арван долоон) төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Х-ын ээлжийн амралтын нөхөн олговорт 875922 төгрөгийг ажил олгогчоос гаргуулсан явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”. 56.2. “Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно”. 79 дүгээр зүйлийн 79.1 “Ажилтанд жил бүрийн ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрийг үндэслэн зохицуулна” гэсэн заалтуудыг зөрчиж байна. 

Нөгөө талаас С.Х  нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ныг хүртэл тус хүүхдийн цэцэрлэгт биечлэн ажиллаагүй, биеийн хүчээ үнэлүүлээгүй буюу бодит байдлаар хөдөлмөрлөөгүй учраас түүнд ээлжийн амралтын нөхөн олговрыг олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь аливаа байгууллагад ажилд орсон хүн тэр байгууллагад биеэр 11 сар ажиллаж байж ээлжийн амралтаа хууль ёсоор эдлэх жамтай. Гэтэл С.Х нь тус байгууллагад 4 сар л ажилласан учраас түүнд ээлжийн амралтын нөхөн олговор олгох хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. 

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 тоот шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан С.Х-ын ээлжийн амралтын нөхөн олговорт нэхэмжилсэн 875922 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.”  гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. 

 

С.Х нь тус аймгийн Өлгий сумын хүүхдийн  цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 3747002 төгрөг, ноогдох ээлжийн амралтын олговорт 875922 төгрөг нийт 4622924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. 

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилгүй байсан нийт 5 сар 27 ажлын хоногийн олговорт 2772285 төгрөг, 48 хоногийн ээлжийн амралтын олговорт 875922 төгрөгийг тус тус  гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 974717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, С.Х нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн  цэцэрлэгт 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилогдсон ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай тушаалаар С.Хыг бүлгийн багшийн ажлаас чөлөөлсөн, улмаар С.Х нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн Өлгий сумын  цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай тушаалаар түүнийг цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилсон байна.

 

Ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг 445188 төгрөгөөр тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ноогдох дундаж цалин хөлс, ажилгүй байсан нийт хугацааны олговор зэргийг зөв тооцсон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1.-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ээлжийн амралтын нөхөн олговорт 875922 төгрөгийг ажилтанд илүү олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажилтны ажилгүй байсан хугацаа, түүнд ногдох ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговрыг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв тооцож, хариуцагчаас ажилтан С.Х-ын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 5 сар 27 хоногийн хугацааны олговорт 2772285 төгрөг, түүнд ногдох 48 хоногийн ээлжийн амралтын олговорт 875922 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 21 өдөр                      Дугаар 212/МА2017/00135                                       Өлгий сум                      

 

 

С.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумд оршин суух, С.Х-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн  Өлгий сумын  цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 3747002 төгрөг, ээлжийн амралтын олговор 875922 төгрөг нийт 4622924 төгрөгийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Өлгий сумын  цэцэрлэгт бүлгийн багшаар томилогдон ажиллаж байхад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 678381 төгрөг олгохоор шийдвэрлэсэн боловч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 212/МА2017/00002 дугаартай магадлалаар миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Миний бие энэ магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд  гомдол гаргаж 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00399 дугаартай шүүх хуралдааны тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээрх шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаар тушаалаар мөн өдрөөс албан тушаалд эгүүлэн томилсон. Ингээд би 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байснаас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх цалин, амралтын олговор авах талаар цэцэрлэгийн эрхлэгчид хандсан боловч мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Иймд миний 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3747002 /гурван сая долоон зуун дөчин долоон мянга хоёр/, ээлжийн амралтын олговор 875922 /найман зуун далан таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг нийт 4622924 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.” гэжээ.  

 

  Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч С.Х-ын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 

 

1.Ажил олгогчийн шийдвэрээр ажилтан С.Х-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үед түүний оронд Б.С гэдэг хүнийг авч ажиллуулсан. Тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төсөвт илүү орон тоонд ажилласан ажилтанд цалин хөлс олгох тухай зардал тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл С.Х-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох хүртэл тус байгууллагад хууль ёсоор ажиллаж байсан Б.С-д ажилд томилсон тушаалыг шүүхээс хүчингүй болгоогүй. Иймээс одоо С.Х-д ажилгүй байсан хугацааны цалин 3747002 төгрөгийг олгох санхүүгийн ямар ч боломжгүй гэж үзэж байна. 

 

2.С.Х-ын ээлжийн амралтын олговор 875922 төгрөгийг тэрээр биечлэн тус цэцэрлэгт ажиллаагүй учраас олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь аливаа байгууллагад ажилд орсон хүн тэр байгууллагад биеэр 11 сар ажиллаж байж ээлжийн амралтаа хууль ёсоор эдлэх ёстой. Гэтэл С.Х нь тус байгууллагад 4 сар л ажилласан учраас түүнд ээлжийн амралтын нөхөн олговор олгох боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч С.Х-ын ажилгүй байсан хугацааны цалин 3747002 /гурван сая долоон зуун дөчин долоон мянга хоёр/ төгрөг, ээлжийн амралтын олговор 875922 /найман зуун далан таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг, бүгд 4622924 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-ийг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн  цэцэрлэгийн санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин олговор, ээлжийн амралтын мөнгөний хамт нийтдээ 3648207 (гурван сая зургаан зуун дөчин найман мянга хоёр зуун долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  С.Х-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 974717 (есөн зуун далан дөрвөн мянга долоон зуун арван долоон) төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Х-ын ээлжийн амралтын нөхөн олговорт 875922 төгрөгийг ажил олгогчоос гаргуулсан явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”. 56.2. “Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно”. 79 дүгээр зүйлийн 79.1 “Ажилтанд жил бүрийн ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрийг үндэслэн зохицуулна” гэсэн заалтуудыг зөрчиж байна. 

Нөгөө талаас С.Х нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ныг хүртэл тус хүүхдийн цэцэрлэгт биечлэн ажиллаагүй, биеийн хүчээ үнэлүүлээгүй буюу бодит байдлаар хөдөлмөрлөөгүй учраас түүнд ээлжийн амралтын нөхөн олговрыг олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь аливаа байгууллагад ажилд орсон хүн тэр байгууллагад биеэр 11 сар ажиллаж байж ээлжийн амралтаа хууль ёсоор эдлэх жамтай. Гэтэл С.Х нь тус байгууллагад 4 сар л ажилласан учраас түүнд ээлжийн амралтын нөхөн олговор олгох хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. 

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 тоот шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан С.Х-ын ээлжийн амралтын нөхөн олговорт нэхэмжилсэн 875922 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.”  гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. 

 

С.Х нь тус аймгийн Өлгий сумын хүүхдийн  цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 3747002 төгрөг, ноогдох ээлжийн амралтын олговорт 875922 төгрөг нийт 4622924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. 

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилгүй байсан нийт 5 сар 27 ажлын хоногийн олговорт 2772285 төгрөг, 48 хоногийн ээлжийн амралтын олговорт 875922 төгрөгийг тус тус  гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 974717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, С.Х нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн  цэцэрлэгт 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилогдсон ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай тушаалаар С.Х-ыг бүлгийн багшийн ажлаас чөлөөлсөн, улмаар С.Х нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн Өлгий сумын  цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай тушаалаар түүнийг цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилсон байна.

 

Ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг 445188 төгрөгөөр тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ноогдох дундаж цалин хөлс, ажилгүй байсан нийт хугацааны олговор зэргийг зөв тооцсон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1.-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ээлжийн амралтын нөхөн олговорт 875922 төгрөгийг ажилтанд илүү олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажилтны ажилгүй байсан хугацаа, түүнд ногдох ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговрыг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв тооцож, хариуцагчаас ажилтан С.Х-ын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 5 сар 27 хоногийн хугацааны олговорт 2772285 төгрөг, түүнд ногдох 48 хоногийн ээлжийн амралтын олговорт 875922 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ