Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2019/00493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00051/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум .... дугаар баг ..... дугаар хороолол ....... байрны ..... давхарт оршин байрлах .............. шашны байгууллагын ........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар баг ........ ........ тоотод оршин суух, регистрийн дугаар ............., ............... овогт Я.............. Н..............,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар баг .......................... тоотод оршин суух, регистрийн дугаар ..........., ............ овогт Д.............. П................. нарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гэрээнд зааснаар түрээсийн төлбөр 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 65 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, засварын зардал 3 111 100 төгрөг, нийт 68 111 100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .................... байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Худалдах худалдан авах гэрээ хийсэн, тэр гэрээний 2.3-т заасан төлбөрийг төлөөгүй байгаа учраас байраа чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 8 000 000 төгрөг гаргуулах, газрын гэрээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр газрыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 02 дугаар сарын 16-нд анх *******. гэдэг эмэгтэйтэй уулзсан. Уулзахад бид цэцэрлэг ажиллуулах гээд байр хайж байна энэ байр цэцэрлэг ажиллуулахад тохиромжтой байр байна бид энэ байрыг худалдаж авмаар байна гэсэн бид .............. номлогчтойгоо хамтдаа ******* нөхөртэйгөө ирээд яриад энэхүү байрыг худалдаж авахаар ярилцсан. Дархан сум .... дугаар баг ..... дүгээр брак, өргөтгөл хийсэн 205 м/кв талбайтай орон сууц байгаа, 2 гэрчилгээ, газрын гэрчилгээтэй байрыг 75 000 000 төгрөгөөр зарахаар тохирч .................. давхарт нотариат Э дээр 2018 оны 02 дугаар сарын 20-нд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хийсэн, гэрээний 2.1-т 10 000 000 төгрөг урьдчилан төлсөн баримт өгсөн байгаа, уг байр нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг .... дүгээр хорооллын хажууд 160м/кв талбайтай 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм. Ингээд үлдэх 65 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг өгөөгүй тохиолдолд торгууль тооцохоор гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл үлдэгдэл 65 000 000 болон, торгууль сарын 1 000 000 төгрөгөө өгөөгүй яваад байгаа, өгөхгүй байгаа шалтгаан нь миний бие  45 000 000 төгрөгийг бэлнээр төлөв гэж анзаарахгүй гэрээнд бичсэн байсан нь алдаа болоод байгаа, бид 2018 оны 04 дүгээр сарын 23-нд үлдэх төлбөрийг төлөөгүй учраас байраа чөлөөлүүлье гээд өнөөдрийг хүртэл явж байгаа, одоо энэ хүмүүсээс байраа чөлөөлүүлмээр байна, түрээсийн төлбөр 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 13 сарын 13,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Худалдах худалдан авах гэрээ хийх үед худалдан авагч татвараас зайлс хийж газарт 20 000 000 төгрөг гэж бичүүлсэн, 45 000 000 төгрөгийг байранд гээд биччихье гэж ******* хэлээд тэгж бичүүлж байсан, энэ хүмүүс одоо 65 000 000 төгрөг гэж сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Бид *******, ******* нарт бүрэн итгэж 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байраа суллаж өгсөн. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг гаргуулах, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч *******, ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Анх уг байрыг 75 000 000 төгрөгөөр байшинг газрын хамт авахаар тохирч бэлнээр 10 000 000 төгрөгийг манай хүү өгсөн. 55 000 000 төгрөгийг бэлнээр .......... гэдэг хүнд нь өгсөн. Энэ сүмийн ахлагч, 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Гэрээнд зааснаар түрээсийн төлбөр 14 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, татвараас зайлсхийсэн гэж худлаа хэлж байна. Нотариатч Энхболд гэж хүн тухайн үед гэрээг баталж эхний ээлжид бараг газраа шилжүүлээд авахад нөхцөл нь бүрдсэн байна гэж хэлж байсан. Тухайн үед бэлнээр өгөхдөө гарын үсэг аваагүй нь бидний алдаа болсон, тухайн үед нотариат оръё гээд орсон. Анхнаасаа ............ гэдэг хүнтэй л гэрээ хийсэн гэв.

 

Хариуцагч *******, ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал хэрэв энэ байраа буцааж авна гэж байгаа бол миний өгсөн 65 000 000 төгрөгийг, засвар хийсэн 3 111 100 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгч ............................ байгууллага нь шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч нар өөрсдийн эрх ашгийн дагуу засвар хийсэн, яагаад 55 000 000 төгрөгийг өгсөн бол баримт аваагүй байгаа вэ, хүний үнэнийг хэлүүлдэг газар байвал очмоор байна. Аль ч шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ айлаас авсан 10 000 000 төгрөгийг буцааж өгч болно харин бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .................. шашны байгууллага нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гэрээнд зааснаар түрээсийн төлбөр 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг гаргуулах, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нар нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 65 000 000 төгрөг, засварын зардал 3 111 100 төгрөг нийт 68 111 100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг 75 000 000 төгрөгөөр тохирч 65 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 10 000 000 төгрөгт гэрээ байгуулсан, үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаад өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхээр тохирсон, хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол түрээсийн төлбөр төлөхөөр гэрээнд тусгасан, нэхэмжлэгч тал үл хөдлөх хөрөнгөө авах бол бид төлбөрт шилжүүлсэн 65 000 000 төгрөгөө буцаан гаргуулж, байранд засвар хийсний зардал 3 111 100 төгрөгийг тус тус гаргуулна гэж, нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөг урьдчилгаанд авсан тул буцааж өгөхийг зөвшөөрч байна 55 000 000 төгрөгийг аваагүй тул зөвшөөрөхгүй, засварын зардлыг хариуцахгүй гэж тус тус маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч ........................ нь өөрийн өмчлөлийн 2010 оны 11 дугаар сарын 29-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан Дархан-Уул аймгийн Дархан сум ......р баг, ...... брак байрны 2, 3 тоот 46,5 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан Дархан сум .... баг, ..... бракын хажууд байрлах 2 давхар160 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/406 тоот захирамжаар олгогдсон Дархан сум .... баг, ..... бракт байрлах, сүм хийдийн зориулалтаар олгогдсон 240 мкв талбайтай, 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг хариуцагч *******, ******* нартай харилцан тохиролцож, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 75 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авч нүүж орсон үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талууд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сум .... баг, .... байрны 2, 3 тоот 46,5 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, 10 000 000 төгрөгийг бэлнээр төлөв гэсэн гэрээ, мөн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сум .... баг, ........ байрны хажууд байрлах 2 давхар160 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагчид 45 000 000 төгрөгийг бэлнээр төлөв, төлбөр төлөх хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол сарын 1 000 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг нөхөж төлнө гэсэн гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сум .... баг, .............. байрлах 240 мкв талбайтай, сүм хийдийн зориулалттай, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/406 тоот шийдвэрээр олгогдсон, хүчин төгөлдөр гэрчилгээтэй газрыг 20 000 000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэхээр тохиролцож тус тус гэрээ байгуулсан байна.

 

Талууд хэдийгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч гэрээнд тусгагдсан үнийн талаар маргаж, нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг урьдчилгаанд авч үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа тохирч гэрээ байгуулсан гэж, хариуцагч нар нь 65 сая төгрөгийг өгсөн 10 000 000 төгрөгийн үлдэгдэл дээр гэрээ байгуулсан 55 000 000 төгрөгийг бэлнээр ............. гэдэг хүнд нь өгсөн гэж маргаж байгаа бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн нотариатч И.Энхболдод хууль сануулан өгсөн мэдүүлэгт ... ....................... нэг газрыг түрээслэж үйл ажиллагаа явуулдаг. 10 000 000 төгрөгийг бэлнээр гаргаад өгнө, 55 000 000 төгрөгийг хугацаа тохирч өгөхөөр, мөн газрын хамт өгөхөөр тохирсон байсан, үлдэгдэл мөнгөө хугацаандаа өгөөгүй бол сар бүрийн түрээсийн 1 000 000 төгрөг өгнө гэсэн. Өөр мөнгө төгрөг өгнө гэсэн зүйл яриагүй, ... хэрвээ мөнгө төгрөг төлсөн бол дансаар хийсэн баримт ч юм уу байх ёстой гэсэн мэдүүлэг, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *******-гээс гэрээний үлдэгдэл төлбөр 65 000 000 төгрөг шаардаж байсан талаар шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан СД бичлэг зэрэг нотлох баримтуудаар 55 000 000 төгрөгийг төлсөн эсэх нь нотлогдоогүй, хариуцагч нь Хас банкны ........... ХХК-ийн дансанд орсон орлого, Чингис хаан банкны *******-гийн дансанд орсон орлогуудыг бэлнээр авч хуримтлуулж байгаад 55 000 000 төгрөгийг өгсөн гэж нотлох баримтаар Хас банк, Чингис хаан банкны хуулгуудыг ирүүлсэн боловч  ямар хэлбэрээр хэнд өгсөн талаар нотлогдохгүй, .................... ХХК-ийн дансыг эзэмших эрхтэй эсэх нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, байрыг хүлээн авсан атлаа үнийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний зүйлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 2.4-т төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол сарын 1 000 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг нөхөж төлнө гэж заасан гэсэн үндэслэлээр 13 сарын түрээсийн төлбөр 13 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээ нь түрээсийн гэрээ болох нь тогтоогдоогүй, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах эрхгүй байна. 

Хариуцагч нар нь гэрээнд зааснаар 65 000 000 төгрөгийг төлсөн тул буцааж гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 55 000 000 төгрөгийг хэнд хэрхэн, ямар хэлбэрээр өгсөн талаар нотлох баримт ирүүлээгүй, нотолж чадаагүй тул 55 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, төлбөрт шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч нарт олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар засварын зардал шаардах эрхтэй боловч хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, өмчлөх эрх шилжээгүй байхад өөрсдийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулж засвар хийсэн нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орж нэмэгдсэн нөхцөл байдал буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдал тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч нар нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах шаардлагын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан ......................, хариуцагч *******, ******* нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, хариуцагч *******, ******* нарын эзэмшлээс  Дархан-Уул аймгийн Дархан сум ......р баг, ......... байрны 2, 3 тоот 46,5 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан сум ..... баг, ............. хажууд байрлах 2 давхар160 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр 13 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч *******-гийн 68 111 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ........................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 100 төгрөг, хариуцагч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 547 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдаж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

    

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА