Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01257/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, Бага тойруу, .. тоот хаягт байрлах Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дүгээр баг, Өөрийн байранд байрлах ДГТ ХК-д холбогдох

 

Хариуцагч ДГТ ХК-тай байгуулсан 12/16-80, 12/16-94, 12/16-107 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4 310 000 000 төгрөг, үндсэн хүүний өр 1 550 299 380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 1 951 561,72 төгрөг, нийт 5 862 250 942,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч ДГТ ХК нь ТБ ХХК 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12/16-80 тоот зээлийн гэрээ, 12/16-81 тоот барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12/16-94 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 12/16-95 тоот барьцааны гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12/16-107 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 12/16-106 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 4 400 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд

-ДГТ ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3620 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-ДГТ ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ...дугаартай, 532 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

- ДГТ ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 7860 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- ДГТ ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 8748 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- ДГТ ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ...дугаартай, 6840 м.кв талбайтай спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- ДГТ ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р багт байрлалтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 3428 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Иргэн Д.Б, С.Н, Б.Т, Б.Т нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Төгөл хусханы ..-р байр, .. тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн ...дугаартай, 171.6 м.кв талбайтай, 6 өрөө орон сууц,

Зээлийн барьцаанд хоногт 150 тн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брэндийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд /улаан буудай/ бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, ДГТ ХК-ийн ирээдүйн орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, ДГТ ХК-ийн Төрийн банк дахь болон бусад банк санхүүгийн байгууллага дахь харилцах, хадгаламжийн дансны орлого, үлдэгдэл,

Зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 90 000 000 төгрөг, хүүнээс 962 467 742,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 718 027,39 төгрөг, нийт 1 053 185 770,29 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн төлөлтийн дагуу төлөх үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөр 4 310 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1 550 299 380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 951 561,72 төгрөг, нийт 5 862 250 942,17 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иймд хариуцагч ДГТ ХК-тай байгуулсан 12/16-80, 12/16-94, 12/16-107 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4 310 000 000 төгрөг, үндсэн хүүний өр 1 550 299 380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 1 951 561,72 төгрөг, нийт 5 862 250 942,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

ДГТ ХК нь хөрөнгө оруулалтын зориулалтаар ТБ ХХК авах 4 900 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12/16-80 тоот зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор 4 900 000 000 төгрөгийг нэг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаанд зээлж авч харилцан тохиролцсон зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр болсон юм. Гэвч банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээ байгуулснаас хойш 4,4 тэр бум төгрөгийг олгосон бөгөөд 500 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй, гэрээ ёсоор олгох 4,9 тэр бум төгрөгийг бүрэн хэмжээгээр олгоогүй болно. Нэгэнт үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргээ биелүүлж 4 900 000 000 төгрөгийг бүрэн хэмжээгээр хугацаанд нь зээлдэгчид олгоогүй тохиолдолд энэхүү 4 900 000 000 төгрөгийн зээлийн үнийн дүнд тооцоолж харилцан тохиролцож хийсэн эргэн төлөлтийн хуваарь өөрөө хэрэгжих боломжгүй юм. Харин талууд 4,4 тэр бум төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгосон тохиолдолд зээлийг эргэн төлөх талаар харилцан тохиролцож эргэн төлөлтийн хуваарь байгуулаагүй тул зээлдэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй байна.

Түүнчлэн Төрийн банкны зүгээс зээлдэгчийг гэрээний хавсралтын дагуу зээлээ төлөх ёстой гэж үзэж байгаа бол зээлийн гэрээний хувьд зээлдүүлэгч эхэлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 4 900 000 000 төгрөгийн зээлийг бүрэн хэмжээгээр олгох ёстой бөгөөд зээлдүүлэгч үүргээ эхэлж гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн зохицуулалтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь эхэлж үүрэг гүйцэтгэх ёстой байтлаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь боломжгүй учраас зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөс татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд түүнийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй юм. Харин гэрээнд заасан 60 сарын хугацааны эцэст зээл, хүүг төлөх хуулийн үндэслэлтэй юм. Мөн банкны хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, олгох ёстой мөнгөө хугацаандаа бүрэн хэмжээгээр олгоогүй үйлдэл нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл бөгөөд 224 дүгээр зүйлийн 224.3-т зааснаар түүний гэм буруутай эсэхээс үл хамаараад мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү авах эрхээ алдах ёстой юм. Дээрх үндэслэлүүдээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нөгөөтэйгүүр Төрийн банкны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн   12/18-16 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдлийг зээлдэгчийн хувьд хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ цуцлагдсан болно. Банкны хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлэн зөрчсөн үндэслэлээр хүү авах эрхгүй, тэр тусмаа зээлийн гэрээ цуцлагдснаас хойш хүү тооцох үндэслэл бүр байхгүй гэж үзэж байна. Хэдийгээр 4,9 тэр бум төгрөгөөр тооцон талуудын харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэрэгжих боломжгүй ч гэсэн авсан зээлээ тодорхой хэмжээгээр төлж байсан болно. Дээрх үндэслэлүүдээр Төрийн банкинд зээлийн хүү төлөх хуулийн үндэслэл байхгүй тул хүү тооцсон хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч ДГТ ХК-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 4 310 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 1 550 299 380,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 951 561,72 төгрөг нийт 5 862 250 942,17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь банк 4,9 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 4,4 тэрбум төгрөгийг олгосон 500 сая төгрөгийн зээлийг олгоогүй, эргэн төлөх график байгуулаагүй, банкны мэдэгдлийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэрээ цуцлагдсан тул энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

 

ДГТ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай Эрх олгох тухай тогтоолоор ДГТ ХК-ийн үйлдвэрийн шинэчлэлийг 2016 онд хийж дуусгах, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг бий болгох зорилгоор ТБ ХХК 5 000 000 000 (5 тэрбум) төгрөг хүртэлх хэмжээний зээл авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон тогтоолын Хавсралтад дурдсан компанийн хөрөнгүүдийг барьцаалах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг гүйцэтгэх захирал С.Нт олгосон байна.

 

Нэхэмжлэгч Төрийн банк, хариуцагч ДГТ ХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал С.Н, нягтлан бодогч Т.Оюунбилэг нар харилцан тохиролцож 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12/16-80 дугаартай Зээлийн гэрээгээр 4 900 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг Гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай байгаа түүхий эд материалыг татах болон хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар зээлийн гэрээ байгуулж талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12/61-81 дугаартай Барьцааны гэрээгээр ДГТ ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багт байрлах агуулахын барилгын зориулалттай, 3620 мкв талбайтай, ... эд хөрөнгө өмчлөх эрхийн, ... гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, ДГТ ХК-ийн өмчлөлийн Дархан сумын 1-р багт байрлах, ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 532,0 метр урттай төмөр зам, хоногт 150 тн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брендийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага зэргийг барьцаалж 12/16-81 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан байна.

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 12/16-82 дугаартай С.Н тай хийсэн Батлан даалтын гэрээгээр зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна.

 

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-94 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12/16-80 тоот зээлийн гэрээний 2.1, 3.2 дах заалтын дагуу 3 100 000 000 /гурван тэрбум/ төгрөгийн зээлийн хэсэгчилсэн олголтыг хийхтэй холбогдуулан байгуулж, Барьцааны гэрээгээр Дархан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 7860 мкв талбайтай, ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан сумын 1-р багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8748 мкв талбайтай, контор, гарааш, механик цехийн барилга, Дархан сумын ..-р багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай, 3428 мкв талбайтай, ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж гэрээ байгуулсан байна.

 

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12/16-107 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 12/16-80 тоот зээлийн гэрээний 7.1 дэх заалтыг “Зээлдэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор энэхүү гэрээний хавсралт болох 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 12/16-81 тоот Барьцааны гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12/1695 тоот Барьцааны гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12/16-106 тоот Барьцааны гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаа болгон барьцуулуулсан болно гэж өөрчлөхтэй холбогдуулан байгуулав гэж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12/16-106 тоот Барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5-р хороо Төгөл хусханы 9 дүгээр байрны 6 тоот 6 өрөө, 171,6 мкв талбайтай, ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12/16-80 дугаартай зээлийн гэрээний 2.1.3.1-д Зээлдэгч нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймагт байрлалтай ... тоот улсын бүртгэлийн дугаартай агуулахын барилга болон ...улсын бүртгэлийн дугаартай 532 метр урттай төмөр замын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг банкинд хуулийн дагуу хүчин төгөлдөр барьцаалсан нөхцөлд эхний ээлжинд 1 300 000 000 (нэг тэрбум гурван зуун сая) төгрөгийг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-94 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 3 100 000 000 (гурван тэрбум нэг зуун сая) төгрөгийг тус тус хэсэгчлэн нийт 4 400 000 000 (дөрвөн тэрбум дөрвөн зуун сая) төгрөгийг олгосон байна.

 

Хариуцагч ДГТ ХК нь зээлийн төлбөрт үндсэн зээл 90 000 000 төгрөг, хүүд 962 467 742,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 718027,39 төгрөг нийт 1 053 185 770,29 төгрөгийг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Төрийн банк нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 26/4070 дугаартай албан бичгээр Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох тухай мэдэгдэл, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл зэргийг хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна.

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа хүчин төгөлдөр тул хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцэж байх тул талуудын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12/16-80 дугаартай Зээлийн гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-94 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцлах нь зүйтэй.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгч 4,9 тэрбум төгрөг олгохоор зээлийн гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хуваарь гаргасан боловч 500 сая төгрөгийг дутуу төлсөн, 4,4 тэрбум төгрөгийг төлөх эргэн төлөлтийн хуваарь байгуулаагүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буруутай тул 224.2.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр 4,4 тэрбум төгрөгийг зээлийн гэрээг хэсэгчлэн байгуулсны дагуу шилжүүлсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12/16-80 дугаартай зээлийн гэрээний 2.1.6-д Зээлийн хугацаа 60 сар, зээл, зээлийн хүүг төлөх графикт хугацааг энэхүү гэрээний Хавсралт 1-д тодорхойлов, 2.2.1-д Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-94 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.2-т Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Үндсэн гэрээний хавсралт №1-д заасны дагуу төлнө гэж үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул зээлийн эргэн төлөлтийн хуваарь байгуулаагүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан сарын 2%, жилийн 24%-ийн хүү нь цаашид бизнесийн үйл ажиллагаа явуулахад хэт өндөр байхын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэл явуулж буй манай компанид маш их санхүүгийн дарамт учруулж байгаа тул зээлийн хүүг бууруулж өгнө үү гэсэн хүсэлт, Монгол банкнаас арилжааны банкуудын тайлант сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг ирүүлсэн боловч Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагчаас ирүүлсэн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээнээс зээлийн хүү хэт өндөр байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч ДГТ ХК-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5 862 250 942,17 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ДГТ ХК-ны өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багт байрлах агуулахын барилгын зориулалттай, 3620 мкв талбайтай, ... эд хөрөнгө өмчлөх эрхийн, ... гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, ДГТ ХК-ны өмчлөлийн Дархан сумын 1-р багт байрлах, ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 532,0 метр урттай төмөр зам, хоногт 150 тн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брендийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, Дархан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 7860 мкв талбайтай, ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан сумын 1-р багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8748 мкв талбайтай, контор, граж, механик цехийн барилга, Дархан сумын 1-р багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай, 3428 мкв талбайтай, ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 5-р хороо Төгөл хусханы 9 дүгээр байрны 6 тоот 6 өрөө, 171,6 мкв талбайтай, ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууц зэргийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн банк, хариуцагч ДГТ ХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12/16-80 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-94 дугаартай зээлийн гэрээнүүдийг цуцалж, хариуцагч ДГТ ХК-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5 862 250 942,17 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ДГТ ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р багт байрлах агуулахын барилгын зориулалттай, 3620 мкв талбайтай, ... эд хөрөнгө өмчлөх эрхийн, ... гэрчилгээний дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө, ДГТ ХК-ийн өмчлөлийн Дархан сумын ..-р багт байрлах, ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 532,0 метр урттай төмөр зам, хоногт 150 тн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брендийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, Дархан сумын ..-р багийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 7860 мкв талбайтай, ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан сумын ..-р багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8748 мкв талбайтай, контор, граж, механик цехийн барилга, Дархан сумын ..-р багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай, 3428 мкв талбайтай, ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, ..-р хороо Төгөл хусханы .. дүгээр байрны .. тоот .. өрөө, 171,6 мкв талбайтай, ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 539 407,72 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29 539 407,72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА