Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00458/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .. хороо, .. тоотод оршин суух, утас .., ..регистрийн дугаартай, Б.О-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, Д-А ТӨХК-д  холбогдох

 

Ланд крузер-200 маркийн авто машины төлбөрийн алданги 66 670 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Д-А ТӨХК, Я ХХК, Б.о нарын хооронд байгуулсан Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээгээр миний бие Б.О нь өөрийн эзэмшлийн УБП 7025 дугаартай Ланд крузерь 200 маркийн автомашиныг 90 000 000 төгрөгөөр тооцон Д-А ТӨХК-д шилжүүлсэн ба Д-А ТӨХК нь төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн юм. Д-А ТӨХК нь гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй ба 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 16 500 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 63 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Тодруулбал: 90 000 000 төгрөгийг 54 хоног, 73 500 000 төгрөгийг 79 хоног, 63 500 000 төгрөгийг 182 хоногийн хугацаа тус тус хэрүүлэн төлсөн болно. Иймд Д-А ТӨХК, Я ХХК, Б.о нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, нийт 66 670 500 төгрөгийн алдангийг Д-А ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д-А ТӨХК-ийн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.О нь тус байгууллагын хангамжийн инженер В.Тын төрсөн эгчийн нөхөр юм байна. В.Т нь тухайн гэрээг гардан хийж байсан ба өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээ байгуулахдаа хангамжийн инженер В.Тт 2017 ондоо багтааж төлбөр тооцоо дуусгах, алдангийн тухай ойлголт байхгүй гэж хэлж байсан. Энэ тухай В.Т нь сайн мэдэж байгаа. Манай байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж байсан хзн байгууллагын болон хувь хүн миний итгэл сэтгэлийг хөсөрдүүлж байгаа нь туйлын харамсалтай байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Д-А ТӨХК-ийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаарлагадаа:

2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай өр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг албан тушаал, ажлын байдлын тодорхойлолтын дагуу манай байгууллагын хангамжийн инженер В.Т санал оруулж, гэрээг өөрөө боловсруулж үйлдэж, батлуулсан. Байгууллагын бүх хэрэгцээ үйл ажиллагаанд шааардлагатай бараа материалын үнийг судалж, худалдан авах асуудлыг хангамжийн инженер гардаж хариуцдаг. Захирлын зүгээс түүнд бүрэн итгэдэг байсан. Дээрх гэрээг байгуулахад ч итгээд л баталсан. Анх уг гэрээний тухай тохирохдоо 2017 ондоо багтааж тээврийн хэрэгслийн үнийг төлж дуусгана гэж ярилцсан. Байгууллагын санхүүгийн асуудлыг В.Т сайн мэдэж байсан. Хангамжийн инженер бол байгууллагын эрх ашгийг дээдэлж, хэмнэлт, хямд үнэ, чанар зэргийг байнгын хяналтдаа байлгаж шударгаар ажиллах үүрэгтэй эрх бүхий этгээд юм. Хоёр сарын дотор төлчих бол өглөгтэй байгууллагадаа шууд төлөх боломжтой байсан. 70-25 УБП улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь угтаа В.Тын өмчлөлийнх бөгөөд анх худалдаж авахдаа Улаанбаатарын дугаартай байлгах гэж өөрийнхөө төрсөн эгчийн нөхөр Б.Оийн нэр дээр авсан юм. Энэ холбоотой асуудлыг миний зүгээс мэдэж байгаа боловч В.Т өөрөө боловсруулж үйлдсэн гэрээгээ ашиглан байгууллагыг хохироосон зүйл хийнэ гэж бодоогүй юм. Захирал миний зүгээс түүнд 100 хувь итгэх үндэслэл нь олон жил бие биеэ мэдэхэд байгаа юм. В.Т нь 2 жилийн хугацаанд гэрээтэй холбоотой асуудлыг дурдаж, ярьж байгаагүй бөгөөд авилгын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчиж хийсэн гэрээ байх тул 2017 оны 04 дүгээр сарын 23-ны 01 дугаартай өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.О сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 4 дүгээр 23-ны өдрийн өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг байгуулахдаа гэрээний талууд болох Я ХХК, иргэн Б.О, Д-А ТӨХК нар нь байлцаж иргэний хуулийн 40.1-р зүйлийн дагуу хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэж, харилцан тохиролцож гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ юм. Тиймээс ч Д-А ТӨХК нь Я ХХК-д өрөө төлж, үнийн зөрүүнд батум авч, Б.О миний дансанд ланд крузер 200 маркийн автомашины үнийг шилжүүлсэн. Гэрээний үүрэг хангагдсан. Одоо алдангийн тухай яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд Д-А ТӨХК-ийн захирал Б.Бгаас алданги шаардаж байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д-А ТӨХК-д холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээнд заасны дагуу алданги 66 670 500 төгрөг гаргуулах, хариуцагч нь дээрх гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

 

Хариуцагч нь гэрээ хэлцэл хүчин төгөлдөр тул алданги шаардах эрхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээгээр өөрийн эзэмшлийн Ланд крузер 200 маркийн, УБП 7025 улсын дугаартай автомашиныг Ялгуулсан ХХК-nay эзэмшилд шилжүүлсэн, машины төлбөр 90 сая төгрөгийг Д-А ТӨХК 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож төлбөрийг барагдуулахаар тохиролцсон боловч хариуцагч Д-А ТӨХК нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлж, төлбөрийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 16 500 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 63 500 000 төгрөгийг төлсөн тул гэрээнд зааснаар алданги 66 670 500 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон болно.

 

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн үндэслэлийг 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээгээр Я ХХК болон Д-А ТӨХК-ийн хооронд үүссэн өр, авлагыг иргэн Б.Оийн эзэмшлийн Ланд крузер 200 маркийн, УБП 7025 улсын дугаартай автомашинаар өр төлбөрийг барагдуулж зөрүүнд нь бараа бүтээгдэхүүн авч төлбөрийг барагдуулахаар байгуулсан байх бөгөөд гэрээний 2.1-д Д-А ТӨХК нь Я ХХК-д 45 014 000 төгрөгийн өртэй бөгөөд энэ өр төлбөртөө иргэн Б.Оийн эзэмшлийн Ланд крузер 200 маркийн, УБП 7025 улсын дугаартай автомашиныг 90 сая төгрөгөөр тооцон өгч төлбөрийн зөрүүд Я ХХК-аас 33 тн битум авахаар, гэрээний 2.3-д Д-А ТӨХК нь иргэн Б.От Ланд крузер 200 маркийн, УБП 7025 улсын дугаартай автомашины төлбөр болох 90 сая төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар, гэрээний 2.8-д гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан байна.

 

Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээний 2.1-д зааснаар Б.О нь Я ХХК-ийн эзэмшилд Ланд крузер 200 маркийн, УБП 7025 улсын дугаартай автомашиныг шилжүүлж, Я ХХК нь машины үнийн зөрүү болох 33 тн битумыг Д-А ТӨХК-д шилжүүлж өр төлбөр хаагдсан болох нь хэрэгт авагдсан Я ХХК-ийн захирал Л.Сийн тодорхойлолт, Авто тээврийн Үндэсний төвийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д-А ХХК нь гэрээнд зааснаар Ланд крузер 200 маркийн, УБП 7025 улсын дугаартай автомашины төлбөрт 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 16 500 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 63 500 000 төгрөг нийт 90 сая төгрөгийг нэхэмжлэгч Б.Оийн Хаан банкны харилцах дансаар дамжуулан төлсөн болох нь тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч Д-А ТӨХК нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний хариуцлага болох алдангийг нэмж төлөхөөр үүрэг хүлээсэн боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус зааснаар хариуцагч Д-А ТӨХК-аас 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хүртэл 90 000 000 х0,3 =270 000 төгрөг/ 1 өдрийн алданги/ 54 хоног х 270 000 =14 580 000 алданги, 90 000 000 – төлбөрт шилжүүлсэн 16 500 000 = 73 500 000 төгрөг, 2016.08.14-2016.09.08 хүртэл 73 500 000 х0,3% =220500 төгрөг х 25 хоног = 5 512500 алданги, 73 500 000-10 000 000 =63 500 000 х0,3% =190 500 алданги х 180 хоног =34 290 000 төгрөг + 5512500 +14580 000 = 54382 500 / 2= 27 191 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгох нь зүйтэй.

Хариуцагч нь Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчиж хийсэн гэрээ гэсэн үндэслэлээр 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан боловч энэ талаар шалгаж тогтоосон талаар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 -д заасныг баримтлан хариуцагч Д-А ТӨХК-аас 27 191 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонбаярт олгож, 39 479 250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471 870 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 293 906 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА