Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 01

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Б.Мөнхдөл,

шүүгдэгч Б.Мөнхбат, Х.Мөнхзаяат,

хохирогч Б.Мөнхбат, Х.Мөнхзаяат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Харчин овгийн Батсүрэнгийн Мөнхбат, Боржигон овгийн Хайдавын Мөнхзаяат нарт холбогдох эрүүгийн 201608000147 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч Дундговь аймгийн Мандалговь суманд 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7-5-47 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЗЮ87042214 дугаарын регистртэй, Харчин овгийн Батсүрэнгийн Мөнхбат,

 

Шүүгдэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1977 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 2-6-95 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ77011415 дугаарын регистртэй, Боржигон овгийн Хайдавын Мөнхзаяат,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Мөнхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт байрлан Хаан банкны буруун талд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 2-6-95 тоотод оршин суух Х.Мөнхзаяаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Х.Мөнхзаяатын биед хөнгөн гэмтэл учруулсан,

 

Яллагдагч Х.Мөнхзаяат нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах Хаан банкны баруун талд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7-5-47 тоотод оршин суух Б.Мөнхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.Мөнхбатын биед хөнгөн гэмтэл учруулсан,

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Мөнхбат

Эвлэрсэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Х.Мөнхзаяат

Эвлэрсэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б.Мөнхбатын

Түрүүний ярьснаар байрны асуудал байгаа. Тэгээд өмнөх ярьсан зүйлтэй давхардаж байна. Дээрээс ирээд ажил руу нь орсон. Дараа нь Х.Мөнхзаяат ирээд бид хоёр маргалдсан. Хаан банкны баруун талд гарсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Хоорондоо эвлэрсэн болохоор санал гомдол байхгүй гэв.

 

1.4. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Х.Мөнхзаяатын

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Б.Мөнхбатыг ажил дээр ирээд янз бүрээр хэлээд байна гээд над руу утасдсан. Тэгээд ажлаасаа гараад очтол Б.Мөнхбат зогсоол дээр байсан. Б.Мөнхбат хашгираад байхаар нь Хаанбанкны баруун талд гарсан. Тэгээд барилцаж аваад бие биенээ боогоод заамдалцаж байхад Хаан банкны харуул, дэлгүүр явж байсан хүн хоёр ирээд салгасан. Б.Мөнхбат дахиад дайраад намайг бооход дагзаараа унасан. Тэгээд хоёр тийшээ салгасан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Б.Мөнхбатын

"...2016 оны 09 дүгээр сарын 06-ний өглөө 11 цагийн үед Хаан банк орж захирал Отгонцэцэгтэй байрны талаар ярих гэж өрөөнд нь ороод хамт байсан. Нэг хүүхэдтэй хүүхнээр гуйлгачингаараа дуудуулаад Отгонцэцэг харуулаа дуудаж намайг хөөгөөд гаргасан. Банк руу ороод 2 минут 57 секунтын дараа хөөгөөд гартал Мөнхзаяат нь банкны үүдэнд надтай таарч "Чацга минь чамайг ална аа банкны хойно уулзая" гэхээр нь хамт дагаад банкны баруун талд очиход "чи зүгээр байхад оролдоод чацга минь Батзам даргыг яах гэдэг чи хэн бэ" гээд миний өмсөж явсан малгайтай саарал өнгийн цамцны энгэр зах хэсгээр намайг боож цамцны энгэр урсан. Би "Яаж байгаа юм чи чаддаг юм бол намайг цохьчихооч" гээд зогсож байсан. Тэгээд Мөнхзаяат салтаа хэсэгт 1 удаа өшиглөөд, төмсөг орчим авахаар нь би зөрүүлээд цагаан фудболкны захаар нь боогоод хойш нь түлхэх маягтай болтол Мөнхзаяат өөрөө газар хэвтээд өгсөн. Мөнхзаяат газар хойш хэвтэхдээ намайг тийрсэн чинь миний зүүн гуя орчим оносон. Одоо хөндүүртэй. Мөнхзаяат бод хоёрын хооронд зууралдаад нэг нэгнээ элдэв муу үгээр хэлсэн нь үнэн. Намайг боож байхдаа Мөнзаяат чамайг дүүтэй чинь ална гээд байсан. Учрыг нь ойлгоогүй. Тэр үед банкны харуул Баатархүү, Одноо гээд эмэгтэй бид хоёрыг боль гээд бид 2 зууралдаад салахгүй байсан. Тэгээд удалгүй бид хоёрыг салгасан. Тэгээд Мөнхзаяат бид 2 салсны дараа Мөнхзаяат Хаан банкны хашаан дотроос нэг том чулуу бариад намайг цохиж ална гэсэн чинь Баатархүү бол гээд аваад явсан. Мөнхзаяат намайг өмхий нууранд алаад хийнэ гэж байсан. Миний хүзүүг Мөнхзаяат цамцны захаар боосон баруун хөлөөрөө миний зүүн гуя төмсөг хэсэгт тус бүр нэг удаа өшиглөснөөс болж надад дээрх гэмтлүүд учирсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. Би хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд сууна..." /Хх-ийн 12 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Б.Мөнхбатын

"...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 1 цагийн үед Замын-Үүдээс орж ирээд Хаан банк орж урьд хамт амьдарч байсан одоо Хаан банкны захирлаар ажиллаж байгаа Отгонцэцэгтэй байрны асуудлаар маргаантай байсан учраас уулзах гэж очсон. Бид хоёр урьд өмнө гэр бүл байсан. Тэгээд 2012 онд бод хоёр салсан. Би Замын-Үүдэд байхдаа Отгонцэцэгтэй байрныхаа асуудлаар ярих гэсэн боловч миний утсыг салгаад блоклоод ярьж болохгүй байсан. Тэгээд би өөрийн биеэр уулзах гэж очсон юм. Тэгээд өрөөнд нь ороод ярьсан ч юмгүй байтал харуул нь намайг хөөгөөд гадагш гарсан. Хамт байсан Алтанцэцэг гэдэг хүүхэн намайг "чи муу гуйлгачин, танайх юутай ирсан юм бэ" гэх мэтээр доромжилсон банкнаас гараад иртэл Мөнхзаяат гэж залуу банкны үүдэнд хүрч ирээ "чацга минь чамайг алнаа. Хүний нүдэн дээр яахав. Банкны хойно уулзая" гэхээр нь хамт дагаад банкны баруун талд очиход зүгээр байхад оролдоод чацга минь гээд миний өмсөж явсан малгайтай саарал цамцны энгэр зар хэсгээр намайг боож цамцны энгэр урсан. Би яаж байгаа юм чи чаддаг юм бол намайг цохичихооч гээд зогсож байтал Мөнхзаяат миний салтаа хэсэгт нэг удаа өшиглөөд /бэлэг эрхтэн орчим/ авахаар нь би зөрүүлээд цагаан фудболкны захаар нь боогоод хойш түлхэх маягтай болтол Мөнхзаяат өөрөө газар хэвтээд өгсөн. Мөн Мөнхзаяат нь намайг би чамайг Батзамд хэлж Чойрт гишгүүлэхгүй болгоно гэсэн утгатай үг хэлсэн. Мөнхзаят газар хойш хэвтэхдээ намайг тийрсэн чинь миний зүүн гуя орчим оносон. Тэр үед хөхөрч хөндүүр болсон байсан. Мөнхзаяат бид хоёр хоорондоо зууралдаад нэг нэгнээ элдэв муу үгээр хэлсэн нь үнэн. Мөнхзаяаттай цуг Баатархүү явж байсан. Эхнэр Мөнхцэцэг, Одноо, Отгончимэг хоёр Одноогийн хар машинтай намайг авах гэж ирсэн байсан. Энэ гурав болсон хэргийг харсан. Банкны харуул нилээд сүүлд ирж харагдсан. Банкны харуул, Баатархүү, Одноо, Отгончимэг нар бид хоёрыг боль гээд салгах гэхэд бид хоёр салахгүй зууралдаж нэлээн байж байгаа удалгүй салсан. Дараа нь Мөнхзаяат Хаан банкны хашаан дотроос нэг том чулуу бариад намайг цохиж ална гэсэн чинь Баатархүү аваад явсан. Мөнхзаяат намайг араас хүрээд ир өмхий нууранд алаад хийнэ. Би жийптэйгээ яваад очъё гэж байсан. Миний хувьд Манхзаяаттай зууралдаж заамдалцаж байхдаа биед нь хүзүүний зулгаралт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. бусад гэмтлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би боохоос өөр үйлдэл хийгээгүй. Ер нь бол Мөнхзаяат нь өөрт ямар ч хамаагүй асуудлаар надтай эхэлж ирж хэлүүл өдөж ийм асуудал үүсгэсэн..." /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн яллагдагч Б.Мөнхбатын

"... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 1 цагийн үед Замын-Үүдээс орж ирээд Хаан банк орж урьд хамт амьдарч байсан одоо Хаан банкны захирлаар ажиллаж байгаа Отгонцэцэгтэй байрны асуудлаар маргаантай байсан учраас уулзах гэж очсон. Бид хоёр урьд өмнө гэр бүл байсан. Тэгээд 2012 онд бод хоёр салсан. Би Замын-Үүдэд байхдаа Отгонцэцэгтэй байрныхаа асуудлаар ярих гэсэн боловч миний утсыг салгаад блоклоод ярьж болохгүй байсан. Тэгээд би өөрийн биеэр уулзах гэж очсон юм. Тэгээд өрөөнд нь ороод ярьсан ч юмгүй байтал харуул нь намайг хөөгөөд гадагш гарсан. Хамт байсан Алтанцэцэг гэдэг хүүхэн намайг "чи муу гуйлгачин, танайх юутай ирсэн юм бэ" гэх мэтээр доромжилсон. Банкнаас гараад иртэл Мөнхзаяат гэж залуу банкны үүдэнд хүрч ирээ "чацга минь чамайг алнаа. Хүний нүдэн дээр яахав. Банкны хойно уулзая" гэхээр нь хамт дагаад банкны баруун талд очиход зүгээр байхад оролдоод чацга минь гээд миний өмсөж явсан малгайтай саарал цамцны энгэр зар хэсгээр намайг боож цамцны энгэр урсан.Би яаж байгаа юм чи чаддаг юм бол намайг цохичхооч гээд зогсож байтал Мөнхзаяат миний салтаа хэсэгт нэг удаа өшиглөөд /бэлэг эрхтэн орчим/ авахаар нь би зөрүүлээд цагаан фудболкны захаар нь боогоод хойш түлхэх маягтай болтол Мөнхзаяат өөрөө газар хэвтээд өгсөн. Мөн Мөнхзаяат нь намайг би чамайг Батзамд хэлж Чойрт гишгүүлэхгүй болгон гэсэн утгайтай үг хэлсэн. Мөнхзаят газар хойш хэвтэхдээ намайг тийрсэн чинь миний зүүн гуя орчим оносон. Тэр үед хөхөрч хөндүүр болсон байсан. Мөнхзаяат бид хоёр хоорондоо зууралдаад нэг нэгнээ элдэв муу үгээр хэлсэн нь үнэн. Мөнхзаяаттай цуг Баатархүү явж байсан. Эхнэр Мөнхцэцэг, Одноо, Отгончимэг хоёр Одноогийн хар машинтай намайг авах гэж ирсэн байсан. Энэ гурав болсон хэргийг харсан. Банкны харуул нилээд сүүлд ирж харагдсан. Банкны харуул, Баатархүү, Одноо, Отгончимэг нар бид хоёрыг боль гээд салгах гэхэд бид хоёр салахгүй зууралдаж нэлээн байж байгаа удалгүй салсан. Дараа нь Мөнхзаяат Хаан банкны хашаан дотроос нэг том чулуу бариад намайг цохиж ална гэсэн чинь Баатархүү аваад явсан. Мөнхзаяат намайг араас хүрээд ир өмхий нууранд алаад хийнэ. Би жийптэйгээ яваад очъё гэж байсан. Миний хувьд Манхзаяаттай зууралдаж заамдалцаж байхдаа биед нь хүзүүний зулгаралт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бусад гэмтлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би боохоос өөр үйлдэл хийгээгүй. Ер нь бол Мөнхзаяат нь өөрт ямар ч хамаагүй асуудлаар надтай эхэлж ирж хэлүүл өдөж ийм асуудал үүсгэсэн..." /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

2.2 Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Х.Мөнхзаяатын

"... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны 16 цагийн үед манай эхнэр Отгонцэцэг надтай утсаар яриад "Мөнхбат өрөөнд орж ирээд хэл амаар доромжилж дарамтлаад байна" гэхээр нь аймгийн Засаг даргын Тамгын газарт ажлаасаа Хаан банк руу явсан. Гэтэл Мөнхбат Хаан банкны гадна автомашины зогсоолд зогсож байхаар нь би очоод "чи яагаад хүн дээрэлхээд байгаа юм" гэсэн чинь "чи муу банди юу гээд байна ална шүү" гээд бид 2 хоорондоо маргалдсан. Мөнхбат миний фудболкноос заамдахаар нь тавиулаад" хүн амьтанд харагдаад яахав ийшлэе" гэж хэлээд хамт Хаан банкны баруун талд очиж зогссон. Бид 2 хоорондоо маргалдаж нэг нэгнийхээ өмсөж явсан фудболкны энгэрээс заамдаж боолцоод тавиулах гээд түлхэлцээд зууралдаад байсан. Намайг Мөнхбат банкны баруун талд байх төмөр хашаанд шахаж унагах гээд бас толгойгоороо 2 удаа мөргөж авсан. Банкны харуул, Баатархүү, Мөнхбат бид хоёрыг салгаад байж байтал Мөнхбат дахин намайг фудболкны энгэрээс зуурч түлхээд хойш унагасан. Миний фудболк урагдсан байсан. Тухайн үед банкны харуул Баатархүү 2 эмэгтэй үйл явдлыг харсан. Шүүхийн шинжилгээний дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан хүзүүний цус хуралт болон зулгаралтууд, цээжний цус хуралтууд зүүн мөрний ар доод хэсгийн цус хуралтууд баруун шилбэний цус хуралт гэмтлийг Мөнхбат намайг фудболкоор боомилж зууралдах явцад үүссэн. Мөнхбат бид нэг нэгнийгээ өшиглөсөн, цохьсон зүйл байхгүй. Гомдолтой нэхэмжлэх зүйлгүй..." /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Х.Мөнхзаяатын

"... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны 16 цагийн үед манай эхнэр Отгонцэцэг надтай утсаар яриад "Мөнхбат өрөөнд орж ирээд хэл амаар доромжилж дарамтлаад байна" гэхээр нь аймгийн Засаг даргын Тамгын газарт ажлаасаа Хаан банк руу явсан. Гэтэл Мөнхбат Хаан банкны гадна автомашины зогсоолд зогсож байхаар нь би очоод "чи яагаад хүн дээрэлхээд байгаа юм" гэсэн чинь "чи муу банди юу гээд байна ална шүү" гээд бид 2 хоорондоо маргалдсан. Мөнхбат миний фудболкноос заамдахаар нь тавиулаад "хүн амьтанд харагдаад яахав ийшлэе" гэж хэлээд хамт Хаан банкны баруун талд очиж зогссон. Бид 2 хоорондоо маргалдаж нэг нэгнийхээ өмсөж явсан фудболкны энгэрээс заамдаж боолцоод тавиулах гээд түлхэлцээд зууралдаад байсан. Банкны харуул, Баатархүү, Мөнхбат бид хоёрыг салгаад байж байтал Мөнхбат дахин намайг фудболкны энгэрээс зуурч түлхээд хойш унагасан. Миний фудболк урагдсан байсан. Тухайн үед банкны харуул, Баатархүү, 2 эмэгтэй үйл явдлыг харсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан бид 2-ын хооронд учиргүй зодолдоод байсан юм байхгүй. Хоорондоо маргалдаад нэг нэгнийхээ фудболкны захаас зуурч боомилох маягтай үйлдэл хийж бас тавиулах гэж хоорондоо зууралдах явцдаа л бие биедээ гэмтэл учруулсан шиг байна. Нэгнээ цохьсон, өшиглөсөн зүйл байхгүй. Би Мөнхбатын биед хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт гэмтэл юунаас болж үүссэнийг сайн мэдэхгүй байна. Намайг Мөнхбат унагаж дарахад энэ гэмтэл учирсан байх. Би өшиглөж тийрээгүй. Мөнхбат эхнэр Отгонцэцэгийн ажил дээр нь хэл амаар доромжилж дарамталснаас болж би Мөнхбаттай очиж уулзсанаас өмнө бид хоёр хоорондоо маргалдаж муудсан. Хоорондоо өш хонзон санасан, урьд нь маргалдаж муудсан зүйл байхгүй. Би Мөнхбатын биед хувийн таарамжгүй харьцааны улмаас хөнгөн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх зүйлд заасан үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна..." /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн яллагдагч Х.Мөнхзаяатын

"... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны 16 цагийн үед манай эхнэр Отгонцэцэг надтай утсаар яриад "Мөнхбат өрөөнд орж ирээд хэл амаар доромжилж дарамтлаад байна" гэхээр нь аймгийн Засаг даргын Тамгын газарт ажлаасаа Хаан банк руу явсан. Гэтэл Мөнхбат Хаан банкны гадна автомашины зогсоолд зогсож байхаар нь би очоод "чи яагаад хүн дээрэлхээд байгаа юм" гэсэн чинь "чи муу банди юу гээд байна ална шүү" гээд бид 2 хоорондоо маргалдсан. Мөнхбат миний фудболкноос заамдахаар нь тавиулаад "хүн амьтанд харагдаад яахав ийшлэе" гэж хэлээд хамт Хаан банкны баруун талд очиж зогссон. Бид 2 хоорондоо маргалдаж нэг нэгнийхээ өмсөж явсан фудболкны энгэрээс заамдаж боолцоод тавиулах гээд түлхэлцээд зууралдаад байсан. Банкны харуул, Баатархүү, Мөнхбат бид хоёрыг салгаад байж байтал Мөнхбат дахин намайг фудболкны энгэрээс зуурч түлхээд хойш унагасан. Миний фудболк урагдсан байсан. Тухайн үед банкны харуул, Баатархүү, 2 эмэгтэй үйл явдлыг харсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан бид хоёрын хооронд учиргүй зодолдоод байсан юм байхгүй. Хоорондоо маргалдаад нэг нэгнийхээ фудболкны захаас зуурч боомилох маягтай үйлдэл хийж бас тавиулах гэж хоорондоо зууралдах явцдаа л бие биедээ гэмтэл учруулсан шиг байна. Нэгнээ цохьсон, өшиглөсөн зүйл байхгүй. Би Мөнхбатын биед хүзүүний цус хуралт, зулгаралт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны ус хуралт гэмтэл юунаас болж үүссэнийг сайн мэдэхгүй байна. Намайг Мөнхбат унагаж дарахдаа энэ гэмтэл учирсан байх. Би Мөнхбатыг өшиглөөгүй. Би Мөнхбатыг Чойрт гишгэх газаргүй болгоно, дүүтэй чинь ална, өмхий нууранд хийнэ гэж хэлээгүй. Бид хоёрын дунд тийм яриа болоогүй. Би Хаан банкны хашаан дотроос чулуу авсан нь үнэн. Гэхдээ би Мөнхбат руу далайж шийдсэн зүйл байхгүй. Хашаан дотроос нь ч гараагүй..." /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

2.3. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Б.Бат-Эрдэнийн

"...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед байх Мөнхбат нь захирал Отгонцэцэгийн өрөөнд ороод хэрүүл хийгээд байсан чинь захирал намайг дуудаж Мөнхбатыг гаргаадхаач гэхээр нь би Мөнхбатад хэлж гаргасан. Би удалгүй объектоо шалгаад явж байтал банкны баруун талд гараажийн хашааны дэргэд Мөнхзаяат, Мөнхбат 2 хоорондоо маргалдаад нэгнийхээ цамцны энгэрээс зуурсан байдалтай байсан. Мөнхбат нь Мөнхзаяатын "Чи миний сууж байсан хүүхэнтэй суучихаад, сохор дүлий" гээд хэл амаар доромжлоод Мөнхзаяат нь нээх юм ярихгүй "Чи яах гээд байгаа юм" гээд хоорондоо нэг нэгнийхээ фудболкноос зуурчихсан хэн хэнийх нь фудболк цамцны энгэр нь урагдчихсан байсан. Салгах гэхээр салж өгөхгүй байсан. Мөнхбат нь Мөнхзаяатыг ташиж тонгороод унагаахаар нь Баатархүү бид 2 харж байгаад зодолдох нь гээд Мөнхзаяатыг аваад явсан. Мөнхбат нь суудлын хар машинд суугаад явсан. Тэр хар машинд танихгүй хүүхэн байсан. Мөнхбат, Мөнхзаяат 2 маргалдаад нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж байснаа Мөнхбат нь Мөнхзаяатыг ташиж унагааж байсан. Би тэр хоёрыг зууралдсан байдалтай байхад нь очсон. Урд нь зодож цохьсон байж магадгүй би мөргөхийг нь бол хараагүй. Нэгнийхээ фудболкны энгэрээс зуураад боох маягтай зуураад салахгүй байсан. Мөнхбат, Мөнхзаяат 2 нэг нэгнээ фудболкны захаар боож зууралдаж байсан. Мөнхбат нь Мөнхзаяатыг ташиж унагааж байхыг харсан. Өөр зодоон хараагүй. Мөнхбат захирал Отгонцэцэгтэй хэрүүл хийснээс болсон байх. Сайн мэдэхгүй байна. Мөнхбат, Мөнхзаяат 2 хоорондоо маргалдаж муудсан тул нэг нэгнээ муу муухай үгээр хэлж байсан. Мөнхзаяат Мөнхбатыг ална гээд чулуу барьж байсан нь үнэн. Чулуугаар цохиогүй..." /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

2.4. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Отгонцэцэгийн

"... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед ажлынхаа өрөөнд Алтанцэцэгтэй уулзаад байж байтал Мөнхбат орж ирээд " Байраа авъя гэхээр нь би " чиний байр надад байхгүй" гэсэн чинь Мөнхбат "чи ер нь юутай ирсэн юм бэ? хоосон гуйлгачин байсан биз дээ" гээд намайг хэл амаар доромжилтол Алтанцэцэг " чи хүн доромжилдог хэн бэ? чи өөрөө юутай байсан юм бэ" гэхэд Мөнхбат учиргүй уурлаж Алтанцэцэгийг хэл амаар доромжлоод байсан. Энэ талаар цагдаад хэлж шалгуулсан. Би Мөнхзаяатай утсаар холбогдож " Мөнхбат ирээд дарамтлаад байна" гэсэн чинь Мөнхзаяат " за би одоо яваад очъё" гэж хэлсэн. Ингээд Мөнхзаяат, Мөнхбаттай банкны гадаа уулзсан гэсэн. Гадаа юу болсныг би хэрээгүй. Дараа нь харахад Мөнхзаяатын хүзүү зулгарч улайсан байсан. Мөн Мөнхзаяат маргаа нь ярьж болохгүй хоолой өвдөөд байна гэж байсан. Би Мөнхбаттай урьд нь гэр бүл болж хамт амьдраад 4 жил болоод таарч тохирохгүй салсан. Мөнхзаяатай 2015 онд гэр бүл болж одоо хамтран амьдарч байна. Гэр бүлийн баталгаа аль алинтай нь байхгүй. 2008 онд би өөрийнхөө нэг дээр орон сууцны зээл авч 3 өрөө байр авсан. Өөрийн цалингаар зээлээ төлж дуусгасан. Гэтэл Мөнхбат миний байр авна гэдэг. Энэ байр миний өмч гэдгийг Мөнхбат ойлгодоггүй. Надаас Мөнхбат байр авна эсхүл байр зарсан мөнгөнөөс өг гээд байнга л тааралдах болгондоо хэл амаар доромжлоод дарамтлаад байдаг. Миний гарыг үзгээ шааж гэмтээж байхад нь хүртэл би чимээгүй өнгөрч байсан. Цаашид ингээд ажил дээр ирээд хэл амаар элдвээр доромжилж дарамтлаад байвал хэцүү байна. Мөнхзаяат даруухан талав зантай. Цэвэрч нямбай хувийн зохион байгуулалт сайтай. Хамт олон найз нөхдийнхөө дунд нэг хэнд сайтай залуу..." /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

2.5. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Отгончимэгийн

"... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед Мөнхцэцэг утсаар намайг дуудаж ээжийнхээс юм авчихаад Мөнхбатыг маин дээр нь хүргэж өгчихөөд ирье гэхээр нь би өөрийн хар өнгийн 23-95 УНГ улсын дугаартай Брибүс /bribus/ маркийн машиныг жолоодож 7 дугаар байрнаас Мөнхцэцэг, Мөнхбат 2-ыг аваа Мөнхбатын ээжийнд оччихоод Хонхорт Хаан банкны гадна Мөнхбатын том машин байхаар нь хүргэ өгсөн. Мөнхбат том машинаар аваад явах гэж байгаа бололтой явахдаа Отгонцэцэгтэй уулзчихаад гаръя гэж байсан. Эхнэр нь Отгонцэцэгтэй уулзаж яахын хэрүүл болно гэж байсан. Би Мөнхцэцэгийн хамт аймгийн захиргаа орчихоод гараад иртэл Мөнхзаяат захиргаанаас Хаан банк руу нэлээн ширүүн алхаад явж байсан. Мөнхцэцэг, Мөнхзаяатыг харчихаад " яанаа зодолдчихвий дээ араас нь явъя" гэхээр нь 4 дүгээр байрны гадна очоод зогсоод хартал Мөнхбат банкны гадна шатан дээр зогсож байтал Мөнхзаяат очоод шууд Мөнхбатын цамцны энгэр хэсгээр нь зууртал Мөнхбат ч зөрүүлээд фудболкнаас нь зуураад хамт Хаан банкны ар талд ертөнцийн зүгээр баруун талд очсон. Мөнхцэцэг бид хоёр машинтай тэр 2-ын зогсож байсан газрын дэргэд очиж зогссон. Бид 2 машиндаа тэр 2-ыг харж сууж байгаад Мөнхбатын түрийвч утас газар унахаар би машинаас гэрч очоод бол гэсэн. Мөнхбат Мөнхзаяат хоорондоо зууралдаатай нэг нэгнийгээ хэл амраар доромжлоод маргалдаад байсан. Мөнхзаяат нь "чи юу гэж эхнэр дарамтлаад байгаа юм" гэхэд Мөнхбат нь "бид хоёрын хоорондын асуудал чамд хамаагүй яв. Би байраа авъя гэж нэхэж байгаа болохоос та 2-ыг дарамталсан асуудал байхгүй" гэсэн чинь Мөнхзаяат "чамайг Говьсүмбэр аймагт гишгэх газаргүй болгож чадна шүү. Батзамын гар хаа хүрэхийг хараарай" гэсэн Мөнхбат "би тэр төрийн албанд чинь ажлаагүй шүү" гэж байсан. Тэгээд Мөнхзаяат Мөнхбатыг заамдсан чигээрээ хойш түлхээд өвдөглөж байсан. Мөнхбат нь Мөнхзаяатыг заамдсан чигээрээ хойш нь түлхэх маягтай болтол Мөнхзаяат хойш бөгсөөрөө газар суусан. Мөнхзаяат хоёулаа эр хүн шиг хол гараад үзчихье гэхэд Мөнхбат "чамтай зодолдож яахын чи харин намайг цохичихооч" гээд салж өгөхгүй байсан. Тэгээд тэр 2 нэлээн заамдалцаж зууралдаад байхаар нь Баатархүү Хаан банкны харуул бид 3 тэр хоёрыг салгах гэхэд салж өгөхгүй байсан. Тэгээд тэр 2 нилээн заамдалцаж зууралдаад байхаар нь Баатархүү, Хаан банкны харуул 2 дундуур нь орж салгасан. Мөнхзаяат газраас чулуу аваад Мөнхбатыг ална өмхий нууранд хийнэ гэж байсан. Чулуугаар бол шидэж цохиогүй. Мөргөснийг нь би хараагүй. Мөнхбат нь Мөнхзаяатыг заамдсан чигээрээ хойш нь түлхэх маягтай болтол Мөнхзаяат хойш бөгсөөрөө газар суух шиг болсноо эргүүлээд заамдаатай чигээрээ Мөнхбат татаад босгож байсан. Ер нь хөндлөнгийн хүний нүдээр харахад хоорондоо нэг нэгнээ зуураад маргалдаад байгаа харагдсанаас сүртэй нэг нэгнээ зодож цохиод байгаа харагдаагүй. Сайн анзаарч хараагүй. Мөнхцэцэг л яанаа боов шоовыг нь цохичихлоо шдээ гэж байсан..." /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

2.7. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 298 дугаар дүгнэлтэд

"...Х.Мөнхзаяатын биед хүзүүний цус хуралт болон зулгаралтууд, цээжний хуралтууд, зүүн мөрний ар доод хэсгийн цус хуралтууд, баруун шилбэний хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь "ГЭМТЛИЙН ЗЭРЭГ ТОГТООХ ЖУРМЫН"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

2.8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 299 дугаар дүгнэлтэд

"...Б.Мөнхбатын биед хүзүүний цус хуралтууд болон зулгаралт, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт болон зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.. Дээрхи гэмтэл нь ГЭМТЛИЙН ЗЭРЭГ ТОГТООХ ЖУРМЫН"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд Үүнд

3.1. Х.Мөнхзаяат, Б.Мөнхбат нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

3.2. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/,

3.3. Х.Мөнхзаяат, Б.Мөнхбат нарын оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, арилжааны банкан дахь дансны мэдээллүүд, тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-ийн 46-61 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах Хаан банкны баруун талд Х.Мөнхзаяаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт

 

Шүүгдэгч Х.Мөнхзаяат нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах Хаан банкны баруун талд Б.Мөнхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь

 Хохирогч Х.Мөнхзаяатын ...би очоод "чи яагаад хүн дээрэлхээд байгаа юм" гэсэн чинь "чи муу банди юу гээд байна ална шүү" гээд бид 2 хоорондоо маргалдсан..., ..."хүн амьтанд харагдаад яахав ийшлэе" гэж хэлээд хамт Хаан банкны баруун талд очиж зогссон..., ...Намайг Мөнхбат банкны баруун талд байх төмөр хашаанд шахаж унагах гээд бас толгойгоороо 2 удаа мөргөж авсан. Банкны харуул, Баатархүү, Мөнхбат бид хоёрыг салгаад байж байтал Мөнхбат дахин намайг фудболкны энгэрээс зуурч түлхээд хойш унагасан..., ...Миний биед учирсан хүзүүний цус хуралт болон зулгаралтууд, цээжний цус хуралтууд зүүн мөрний ар доод хэсгийн цус хуралтууд баруун шилбэний цус хуралт гэмтлийг Мөнхбат намайг фудболкоор боомилж зууралдах явцад үүссэн...,

   хохирогч Б.Мөнхбатын ...Мөнхзаяат нь банкны үүдэнд надтай таарч "Чацга минь чамайг ална аа банкны хойно уулзая" гэхээр нь хамт дагаад банкны баруун талд очиход "чи зүгээр байхад оролдоод чацга минь Батзам даргыг яах гэдэг чи хэн бэ" гээд миний өмсөж явсан малгайтай саарал өнгийн цамцны энгэр зах хэсгээр намайг боож цамцны энгэр урсан..., ...Миний хүзүүг Мөнхзаяат цамцны захаар боосон баруун хөлөөрөө миний зүүн гуя төмсөг хэсэгт тус бүр нэг удаа өшиглөснөөс болж надад дээрх гэмтлүүд учирсан...,

   гэрч Б.Бат-Эрдэнийн ...Би удалгүй объектоо шалгаад явж байтал банкны баруун талд гараашийн хашааны дэргэд Мөнхзаяа, Мөнхбат 2 хоорондоо маргалдаад нэгнийхээ цамцны энгэрээс зуурсан байдалтай байсан..., ...Мөнхбат нь Мөнхзаяатыг ташиж тонгороод унагаахаар нь Баатархүү бид 2 харж байгаад зодолдох нь гээд Мөнхзаяатыг аваад явсан..., ...Урд нь зодож цохьсон байж магадгүй би мөргөхийг нь бол хараагүй..., ...Мөнхбат Мөнхзаяат 2 бие биенээ фудболкны захаар боож зууралдаж байсан...,

гэрч Отгонцэцэгийн ...2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед ажлынхаа өрөөнд Алтанцэцэгтэй уулзаад байж байтал Мөнхбат орж ирээд "Байраа авъя" гэхээр нь би "чиний байр надад байхгүй" гэсэн чинь Мөнхбат "чи ер нь юутай ирсэн юм бэ? хоосон гуйлгачин байсан биз дээ" гээд намайг хэл амаар доромжилтол Алтанцэцэг "чи хүн доромжилдог хэн бэ? чи өөрөө юутай байсан юм бэ" гэхэд Мөнхбат учиргүй уурлаж Алтанцэцэгийг хэл амаар доромжлоод байсан. Би Мөнхзаяаттай утсаар холбогдож "Мөнхбат ирээд дарамтлаад байна" гэсэн чинь Мөнхзаяат "за би одоо яваад очъё" гэж хэлсэн..., ...Дараа нь харахад Мөнхзаяатын хүзүү зулгарч улайсан байсан. Мөн Мөнхзаяат маргааш нь ярьж болохгүй хоолой өвдөөд байна гэж байсан...,

гэрч Отгончимэгийн ...Мөнхбат банкны гадна шатан дээр зогсож байтал Мөнхзаяат очоод шууд Мөнхбатын цамцны энгэр хэсгээр нь зууртал Мөнхбат ч зөрүүлээд фудболкнаас нь зуураад хамт Хаан банкны ар талд ертөнцийн зүгээр баруун талд очсон. Мөнхцэцэг бид хоёр машинтай тэр 2-ын зогсож байсан газрын дэргэд очиж зогссон. Бид 2 машиндаа тэр 2-ыг харж сууж байгаад Мөнхбатын түрийвч утас газар унахаар би машинаас гэрч очоод боль гэсэн. Мөнхбат Мөнхзаяат хоорондоо зууралдаатай нэг нэгнийгээ хэл амраар доромжлоод маргалдаад байсан..., ...Тэгээд Мөнхзаяат Мөнхбатыг заамдсан чигээрээ хойш түлхээд өвдөглөж байсан. Мөнхбат нь Мөнхзаяатыг заамдсан чигээрээ хойш нь түлхэх маягтай болтол Мөнхзаяат хойш бөгсөөрөө газар суусан. Мөнхзаяат 2-лаа эр хүн шиг хол гараад үзчихье гэхэд Мөнхбат "чамтай зодолдоод яахын чи харин намайг цохичихооч" гээд салж өгөхгүй байсан..., ...Мөнхцэцэг л яанаа боов шоовыг нь цохичихлоо ш дээ гэж байсан... гэсэн мэдүүлгүүд

шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 298, шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 299 дугаар дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Дүгнэвэл Шүүх шүүгдэгч Б.Мөнхбат, Х.Мөнхзаяат нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, тэднийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий ч хохирогч нар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхбат, Х.Мөнхзаяат нар нь удаа дараа мэдүүлсэн, эвлэрсэн талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Мөнхбат, Х.Мөнхзаяат нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч Б.Мөнхбатын хувьд урьд өмнө нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хэргийг шүүхээс ял оногдуулахгүйгээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд түүнд ялтай байдал тооцогдохгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхбат, Х.Мөнхзаяат нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Мөнхбат, Х.Мөнхзаяат нар нь шүүгдэгч Х.Мөнхзаяат, Б.Мөнхбат нартай сайн дураараа эвлэрсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Харчин овгийн Батсүрэнгийн Мөнхбат, Боржигон овгийн Хайдавын Мөнхзаяат нарыг тус бүр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Харчин овгийн Батсүрэнгийн Мөнхбат, Боржигон овгийн Хайдавын Мөнхзаяат нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3. Шүүгдэгч Б.Мөнхбат, Х.Мөнхзаяат нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Мөнхбат, шүүгдэгч Х.Мөнхзаяат, хохирогч Х.Мөнхзаяат, шүүгдэгч Б.Мөнхбат нар нь сайн дураараа эвлэрсэнийг, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Харчин овгийн Батсүрэнгийн Мөнхбат, Боржигон овгийн Хайдавын Мөнхзаяат нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН