Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 656

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2014 оны 1 сарын 1-ний өдөр ‘’Б’’ ХХК, Ж.С нарын хооронд байгуулсан “Ажлын байр түрээслэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцсугай.

2.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Н.М, Э.С нараас 46579900 /дөчин зургаан сая таван зуун далан есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8587886 /найман сая таван зуун наян долоон мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ж.С-аас 10672000 /арван сая зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулан Н.М, Э.С-т нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41571000 /дөчин нэгэн сая таван зуун далан нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.С-аас 222556 төгрөгийг, хариуцагч Н.М, Э.С нараас 390850 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, Ж.С-аас 185702 төгрөгийг гаргуулан хариуцагч  Н.М, Э.С нарт, хариуцагч Н.М, Э.С нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д тус тус олгож, хариуцагч Н.М, Э.С нараас төлсөн 233463 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                  Д.У