Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2019/00472

 

 

 

 

 

      2019 оны 08 сарын 29 өдөр

         Дугаар 156/ШШ2019/00472

            Хэнтий аймаг

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00423/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ................ тоот хаягт оршин суух, С.О /РД:................/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................... тоот хаягт оршин суух, Б.Ө /РД:............./,

Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух,  П. Л /РД:............./ нарт холбогдох,

3 719 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгч С.О,

            хариуцагч Б.Ө, П.Л,

            гэрч Д.А, П.Д,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би жил болгон Өд ноолуурын урдчилгаа мөнгө шилжүүлж, эргэж ноолуурыг нь авдаг байсан.

2019 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Өы данс руу ноолуур авах зорилгоор 14 070 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 03 сараас 04 сарын эх хүртэл Өы нөхөр Л надаас 1 850 000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Ноолуурын мөнгийг Ө, Л нар цааш нь таньдаг малчиддаа тараагаад, тэр малчид нь ноолуур гарахаар надад ноолуур авчирч өгч байсан.

Лас 22.7 кг ноолуурыг 129 000 төгрөгөөр тооцож авахад 2 928 300 төгрөг болсон. Үүнээс 2 150 000 төгрөгийг нь Өд 150 000 төгрөг, Лд  2 000 000 төгрөг гэж төлсөн. Үлдэх 778 300 төгрөгийг би төлөх тул ноолуурын мөнгө гэж шилжүүлсэн 14 070 000 төгрөгөөс хасч тооцож байгаа.

Энэ ноолуурын мөнгөөс 11 423 000 төгрөгийн ноолуурыг бол авсан. Мөн гэрч ЛДийн 770 000 төгрөгийн ноолуурыг авсан. 

Гэрч Ат ноолуурын 1 000 000 төгрөгийг би шилжүүлж өгч байсан. Мөн Лд зээлсэн мөнгөөс төлөлт хийгдээгүй.

Иймд ноолуур авах зорилгоор шилжүүлсэн 14 070 000 төгрөгийн үлдэгдэл болгож 1 098 700 төгрөг, Лд зээлдүүлсэн 1 850 000 төгрөг, нийт 2 948 700 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Нэг гэр бүлийн хүмүүс учраас хамтран хариуцна гэж бодож байна. Энэ хүмүүст итгэж байсан болохоор өнөөдөр ийм байдалд орно гэж бодсонгүй, Лд мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт үйлдэж байгаагүй гэв.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд нэгдмэл байдлаар гаргасан хариу тайлбартаа: 14 070 000 төгрөгийг хүлээж авсан нь үнэн, банкаар болон бэлнээр авсан. Нэхэмжлэгчийн маргахгүй байгаа 11 423 000 төгрөг дээр ЛДийн 770 000 төгрөг нэмэгдэж байгаа юм байна. Үүн дээр Ат өгсөн 1 000 000 төгрөг бас хасагдах ёстой. Ингээд ноолуур авахаар тараах ёстой 14 070 000 төгрөгөөс одоо 877 000 төгрөгийг л төлөх ёстой юм.

Бидний өөрсдийн ноолуур 2 928 300 төгрөг болсноос 150 000 төгрөгийг Өлзмйсайхан авсан, өөрөөр мөнгө аваагүй. О эгчээс Л  1 350 000 төгрөг авсан, гэхдээ энэ нь ноолуурын 14 070 000 төгрөгт орох ёстой мөнгө, үүнээс тусдаа Л хувьдаа мөнгө зээлж авсан зүйл байхгүй гэв.

 

Гэрч Д.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Өаас ноолуурын мөнгө гэж 600 000 төгрөгийг бэлнээр авсан, үлдэх 400 000 төгрөгийг хэн шилжүүлснийг мэдэхгүй. Ноолуураа Од дараа нь өгсөн гэв.

 

Гэрч П.ЛД шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө: Би Ла, Өлзий хоёрт ноолуур өгч явуулаад 770 000 төгрөгийг Б.Өаас авсан гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Ө, П.Л нараас 3 719 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжилж буй 3 719 000 төгрөгөөс 770 300 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, ноолуур авах зорилгоор бусдад хариуцагч нараар дамжуулж урьдчилж өгүүлэхээр шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 1 098 700 төгрөг, зээлийн хүрээнд шилжүүлсэн 1 850 000 төгрөг, нийт 2 949 300 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Талуудын маргаагүй байдлаар нэхэмжлэгч нь 2019 оны эхний 3 сард 14 070 000 төгрөгийг дараалсан байдлаар хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч нар нь дээрх мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг иргэдэд ноолуур авах зорилгоор шилжүүлсэн, тухайн мөнгийг авсан иргэд нь нэхэмжлэгчид ноолуураа худалдсан гэх үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч тал нь 14 070 000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан, ноолуур авах зорилгоор авсан мөнгөнөөс өөрөөр мөнгөн хөрөнгө зээлээр болон бусад байдлаар шилжүүлж аваагүй гэж маргаж буй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн өмнө баримтаар нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдах тул үүний дагуу шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Ноолуур авах зорилгоор бусдад хариуцагч нараар дамжуулж урьдчилж өгүүлэхээр шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 1 098 700 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч нь 2019 оны эхний 3 сард 14 070 000 төгрөгийг дараалсан байдлаар хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч нар нь дээрх мөнгөн хөрөнгийг иргэдэд ноолуур авах зорилгоор шилжүүлсэн, тухайн мөнгийг авсан иргэд нь нэхэмжлэгчид ноолуураа худалдсан байна.

Энэхүү нэхэмжлэгчийн өгсөн мөнгөн хөрөнгийг ноолуур авах зорилгоор хариуцагч нар нь бусдад түүний нэрийн өмнөөс шилжүүлж буй талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсгийн “даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэх зохицуулалтад буюу даалгаварын гэрээний харилцаанд хамаарч байна.

Даалгаварын гэрээний дагуу шилжүүлсэн 14 070 000 төгрөгөөс 11 423 000 төгрөгийн ноолуур авсан, мөн гэрч П.ЛДоос 770 000 төгрөгийн ноолуур авсан, нийт 12 193 000 төгрөгийн ноолуурыг буцааж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч тал маргаагүй, 877 000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн.

Энэ хэсэгт зохигчийн хооронд маргааны зөрүү үүсгэсэн гэрч Д.А нь 600 000 төгрөгийг Б.Өаас ноолуурын үнэд авсан, үлдэх 400 000 төгрөгийг хэн шилжүүлснийг мэдэхгүй гэсэн тул ноолуурын мөнгөний төлбөрөөс Д.Атай холбогдох төлбөрт 600 000 төгрөгийг хасч тооцон, харин 400 000 төгрөгийн ноолуурын үнийг хариуцагч тал нь Д.Ат шилжүүлээгүй байна гэж үзэв. Уг 400 000 төгрөгийг Д.Ат шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн гэдгээ хариуцагч тал баримтаар нотлоогүй.

Анх ноолуур авах зорилгоор шилжүүлсэн 14 070 000 төгрөгөөс нэхэмжлэгч 12 193 000 төгрөгийн ноолуур авсан, 600 000 төгрөгийг гэрч Д.Ат шилжүүлсэн тул хариуцагч нар нь 1 277 000 төгрөгийг нэхэмжлэгчээс даалгасан зорилгоор бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцан төлөх үүргийг хүлээж байна. Гэхдээ нэхэмжлэгч нь ноолуур авах зорилгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 1 098 700 төгрөгийг нэхэмжлэхээр шаардлага гаргасан тул энэ хэмжээний төлбөрийг хариуцагч нарт хариуцуулж, үлдэх 178 300 төгрөгийн асуудлыг нэхэмжлээгүй учир шийдвэрлэхгүй орхиж байна.

 

Зээлийн үүрэг 1 850 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч нь хариуцагч П.Лд 2019 оны 03-04 дүгээр сарын хооронд        1 850 000 төгрөгийг зээл болгож өгсөн гэж нэхэмжилснийг хариуцагч тал бүхэлд нь зөвшөөрөөгүй, уг зээл гэх мөнгөн хөрөнгө нь анх ноолуур авах зорилгоор шилжүүлсэн 14 050 000 төгрөгт багтсан гэж маргасан. Хариуцагч талын байр суурийг нэхэмжлэгч нь өмнө дурдсан хуулийн зарчим, зохицуулалтын хүрээнд баримтаар няцаагаагүй, мөн П.Лд мөнгө хүлээлгэн өгсөн баримт байхгүй гэдгээ илэрхийлсэн.

Иймд нэхэмжлэгч нь П.Лын өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн, П.Л нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн гэх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа бодитоор хэрэгжсэн үйл баримт тогтоогдохгүй, хуульд заасан арга журмаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй учир хэрэгсэхгүй болгов.

 

Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагч нараас 1 098 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 850 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ шийдвэрээр хариуцагч нарын өөрсдийнх нь өгсөн ноолуурын төлбөрийг нэхэмжлэгч төлсөн эсэх маргааныг шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

                                                                                                                                             

                        1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ө, П.Л нараас 1 098 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгож,

                        нэхэмжлэлийн шаардлагаас 1 850 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

                        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 74 454 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 30 918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.             

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ