Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 174

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.1, 283. 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Э.Ариунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч  Боржигон овогт Бямбатулгын Энхтулга, Боржигон овогт Энхбаярын Ариунбаяр нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  • шүүгдэгч  Бигэр номон хан овогт Мөнх-Очирын Билгүүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхтулга, Э.Ариунбаяр нарыг тус тус 4 /дөрөв/  сар  баривчлах ялаар,

            -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар шүүгдэгч М.Билгүүнийг 5 /тав/-н жил 1 /нэг/  сар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Б.Энхтулгад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/-н сар  баривчлах ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Б.Энхтулгын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил  4 /дөрөв/-н сар хорих ялаар тогтоосугай.

                 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч Э.Энхтулгад оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,

                 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч М.Билгүүнд оногдуулан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

                 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Э.Ариунбаярт оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарласан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

                 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агуулмж бүхий улаан өнгийн гялгар ууттай 2.2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 4 ширхэг сиди-г хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

                 8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

    9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

   10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Энхтулга, М.Билгүүн, Э.Ариунбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР

    

        ШҮҮГЧИД                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ