Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1109

 

 

 

 

 

 

 

                                               

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Д.Намсрайжав,

хохирогч А.Билгүүн, Б.Батцэцэг, Г.Болортуяа, Л.Энхтуул, Д.Нэргүй,  

хохирогч Ч.Базардагий, Г.Батсайхан, Г.Болортуяа, Г.Баярсайхан, М.Одсүрэн, Ч.Очирбат нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг,

иргэний хариуцагч О.Төгсөөгийн өмгөөлөгч Б.Тунбаяр,

иргэний хариуцагч Г.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Нэргүй, хохирогч Г.Батсайхан, Ч.Базардагий, Г.Баярсайхан, Ч.Очирбат, Г.Болортуяа, М.Одсүрэн, А.Билгүүн нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, хохирогч Л.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Э холбогдох 2014250000497 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн;

 

Д.Э нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлүүрийн зүүн талд байрлах “ЮУ БИ” таун хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг орон сууцыг түрээслэн авч, улмаар өөрийгөө уг орон сууцнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан дээрх орон сууцнуудыг худалдсан үйлдлийг байнга хийж амьдралын эх үүсвэрээ болгосны улмаас иргэн Г.Батсайханд 135.750.000 төгрөг, Л.Энхтуулд 40.700.000 төгрөг, Ч.Базардагийд 53.132.000 төгрөг, Г.Болортуяад 60.500.000 төгрөг, М.Одсүрэнд 70.000.000 төгрөг, Д.Батцэцэгт 27.700.000 төгрөг, Д.Нэргүйд 56.000.000 төгрөг, Ч.Очирбатад 50.500.000 төгрөг, С.Өлзийсайханд 20.000.000 төгрөг, Г.Баярсайханд 36.000.000 төгрөг, А.Билгүүнд 26.000.000 төгрөгийн буюу бусдад нийт 576.282.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Сартуул овогт Дашзэвэгийн Энхжаргалыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын 576.282.000 /таван зуун далан зургаан сая хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийг залилан авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Эыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Д.Эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч, Д.Эын эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгон шинэчлэн тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Д.Эд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялыг нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Эын нийт эдлэх ялын хэмжээг 12 жилийн /арван хоёр/ хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Эд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1207 хоногийг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас биечлэн эдэлсэн 4 жил 2 сар 29 хоногийн хорих ялыг тус тус Д.Эын эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцаг /Си Ди/, 1 ширхэг флаш зэргийг хэрэгт хавсарган үлдээж,  Иргэний хариуцагч О.Төгсөө, Н.Хүрэлсүх нар бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хээгт зааснаар шүүгдэгч Д.Эаас нийт 576.282.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч М.Одсүрэнд 70.000.000  төгрөг, хохирогч Ч.Базардагийд 53.132.000 төгрөг, хохирогч Ч.Очирбатад 50.500.000 төгрөг, хохирогч Л.Энхтуулд 40.700.000 төгрөг, хохирогч Г.Батсайханд 135.750.000 төгрөг, хохирогч Д.Нэргүйд 56.000.000 төгрөг, хохирогч Д.Батцэцэгт 27.700.000  төгрөг, хохирогч Г.Болортуяад 60.500.000 төгрөг, хохирогч С.Өлзийсайханд 20.000.000 төгрөг, хохирогч Г.Баярсайханд 36.000.000 төгрөг, хохирогч А.Билгүүнд 26.000.000  төгрөгийг тус тус олгож, хохирогч, иргэний хариуцагч нар орон сууц өмчлөх, эзэмших эрхийн талаарх маргаан болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Нэргүй давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн“ мөн байтал тэднийг бусдад төлөх өр төлбөргүй гэж үзэн, нэр бүхий 11 хохирогчид учирсан 576.282.000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. О.Төгсөө болон Г.Хүрэлсүх нар иргэний хариуцагчийн хувьд Д.Этай хамтран хохирлыг барагдуулах, цаашлаад “Өндөр буянт” ХХК-ийг иргэний хариуцагчаар нэмж татах дараахь үндэслэл байна гэж үзэж байна. Үүнд:

Нэг. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүүгийн албан бичигт (4-р хх 22- 32) О.Төгсөөг дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ (1-р хх 215) О.Төгсөөгөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн 3-р хх 164 дүгээр талд Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Төгсөө нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл О.Төгсөө нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “ЮУ БИ” таун хотхоны 37, 38 дүгаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Өндөр буянт холдинг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогч нарт учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Хоёр. Хэргийн 2-р хх 223 дахь талд “Өндөр буянт Холдинг” ХХК-ийг төлөөлж О.Төгсөө болон “Раннерс” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах” гэрээ 2014.5.25-ны өдөр байгуулагдсан гэх боловч гэрээний эхний хуудаст компанийг төлөөлсөн нэртэй, гэрээний 3 дугаар хуудаст иргэд хооронд байгуулсан мэт харагдана. Энэ нь компанийн төлөөлөгч нар байгуулсан гэх албан ёсны тамга тэмдэг, төлөөллийн эрх олгосон ямарваа баримт бичиггүй нотлох баримт. Хэрэв 2013 оноос эхлэн тухайн орон сууцнуудыг хөлсөлж байсан бол уг хөлсөлсөн орон сууцны “Орон сууц хөлслөх” гэрээг хэн байгуулах эрхтэй байсан, төлбөрийг ямар аж ахуйн нэгж, иргэн авсан талаар шалгах шаардлагатай байсан.  2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх орон сууц хөлсөлсний төлбөрийн орлогыг О.Төгсөө нь “Өндөр буянт” ХХК-д төлсөн гэж мэдүүлсээр байтал “Өндөр буянт” ХХК-ийн санхүүгийн тайланд түүнийг тайлагнасан эсэхийг шалгаж, тус компанийг иргэний хариуцагчаар нэмж татах шаардлагатай байсан гэж үзэж байгаа.

Гурав. Энэ хэрэг үүссэнээс хойш эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой тодорхойгүй, ойлгомжгүй баримт байдаг. Хохирогч нарын амьдарч байгаа, маргаан бүхий 11 байрны хувьд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн түүхчилсэн лавлагааг мөрдөн байцаалтын явцад авсан байдаг бөгөөд 1-р хх 231 дэх хуудаснаас харахад 2013 оны 10 дугаар саран 10-ны өдөр 37 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээ нь О.Төгсөөгийн нэр дээр байгаа. Бусад 10 орон сууцных өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр гарсан гэх боловч УБСЕГ-ын 2016 өны 3 дутаар сарын 10-ны өдрийн албан бичигт (3-р хх 12) дурдсанаар маргаан бүхий 11 орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр бүртгэсэн мэтээр дурдсан байдаг. Мөн 4-р хх 4 дүгээр хуудас буюу Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ UВТ-13-А-42 тоот гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний талуудын гарын үсэггүйн зэрэгцээ өмчлөх эрхийн гэрчилгээ нь гэрээ байгуулагдахаас 4 өдрийн өмнө буюу 2013 өны 10 дугаар сарын 10-ны өдөр 37 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээ нь О.Төгсөөгийн нэр дээр бичигдсэн байдаг.

Иймд мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогч нарт учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 1.7, 8.6 дахь зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүтийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2019/ШЦТ/597 дугаартай тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Ч.Базардагий, Г.Батсайхан, Г.Болортуяа, Г.Баярсайхан, М.Одсүрэн, Ч.Очирбат нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид энэ хэргийг анх шалгаж эхэлсэн үеэс л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд иргэний хариуцагчийн асуудлыг нарийвчлан шалгуулахтай холбоотой хүсэлтүүдийг удаа дараа гаргасаар ирсэн ч хүсэлтийг хүлээн аваагүй өдийг хүрсэн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд дүгнэлт өгөлгүй орхигдуулсаар ирсэн бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолд ч мөн адил энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарын зүгээс Д.Эд “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “ЮУ БИ ТАУН” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч /тухайн байрны бүх өрөөний болон гадна хаалганы түлхүүрийг ажлын түлхүүрийн хамт/, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Төгсөө, Н.Хүрэлсүх, Д.Э нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, дан ганц шүүгдэгч Д.Эаас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.Эын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу сая төгрөгийг Н.Хүрэлсүх, О.Төгсөөд өгсөн гэсэн мэдүүлгийг өгч байсан бол иргэний хариуцагч Н.Хүрэлсүх нь түрээсийн төлбөрт 45.0 сая төгрөг төвлөрсөн гэж байснаа сүүлд 33.0 сая төгрөг авсан хэмээн тайлбарласан. О.Төгсөөгийн 33.3 сая төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эндээс эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч авч байсан нь тодорхой болох бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдий хэмжээг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно" гэж заасан ба хохирогч нарын зүгээс О.Төгсөө, Н.Хүрэлсүх нарыг энэ хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг бөгөөд учир нь Д.Эын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ хоёр хүн бүрдүүлсэн гэж үздэг.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд гаргасан тогтоолдоо “...хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд учир нь хэрэгт гэрчээр асуугдсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү нь “...уг байр нь манай компаний өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр шилжүүлсэн...” тухай мэдүүлгийг өгсөн, мөн О.Төгсөө нь түрээсийн төлбөр гэж Д.Эаас авсан мөнгийг “Өндөр буянт холдинг” ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн байдаг боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “ЮУ БИ таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Өндөр буянт холдинг” ХХК нь О.Төгсөөгөөр дамжуулан мөнгө авч байсан эсэхийг тогтоогоогүй болно.

Энэ бүгдийг дурдах болсон шалгаан нь шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохиролын хичнээн хэмжээг хариуцах ёстой байсан /45.0 сая, 33.0 сая, 300.0 сая төгрөг эсхүл байрны өмчлөх эрхийг шилжүүлэх/ эсэх асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, дүгнээгүй гэж үзэж байгаатай холбоотой юм.

Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө.  ...” гэв.

 

Хохирогч Л.Энхтуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн" мөн байтал тэднийг бусдад төлөх өр төлбөргүй гэж үзэн, нэр бүхий 11 хохирогчид учирсан 576.282.000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. О.Төгсөө болон Г.Хүрэлсүх нар иргэний хариуцагчийн хувьд Д.Этай хамтран хохирлыг барагдуулах, цаашлаад "Өндөр буянт холдинг” ХХК-ийг иргэний хариуцагчаар нэмж татах дараах үндэслэл байна гэж үзэж байна. Үүнд:

Нэг. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал: “Өндөр буянт холдинг" ХХК-ийн захирал Н.Төмөрхүүгийн албан бичигт (4-р хх 22-32) О.Төгсөөг дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ (1-р хх 215) О.Төгсөөгөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн 3-р хх 164 дүгээр талд Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Төгсөө нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл О.Төгсөө нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “ЮУ БИ” таун хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Өндөр буянт холдинг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирогч нарт учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Хоёр. 2 дугаар хх 223 дахь хуудаст “Өндөр буянт Холдинг" ХХК-ийг төлөөлж О.Төгсөө болон “Раннерс” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах” гэрээ 2014.5.25-ны өдөр байгуулагдсан гэх боловч гэрээний эхний хуудаст компанийг төлөөлсөн нэртэй, гэрээний 3 дугаар хуудаст иргэд хооронд байгуулсан мэт харагдана. Энэ нь компанийн төлөөлөгч нар байгуулсан гэх албан ёсны тамга тэмдэг, төлөөллийн эрх олгосон ямарваа баримт бичиггүй нотлох баримт. Хэрэв 2013 оноос эхлэн тухайн орон сууцнуудыг хөлсөлж байсан бол уг хөлсөлсөн орон сууцны “Орон сууц хөлслөх” гэрээг хэн байгуулах эрхтэй байсан, төлбөрийг ямар аж ахуйн нэгж, иргэн авсан талаар шалгах шаардлагатай байсан. 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх Орон сууц хөлсөлсний төлбөрийн орлогыг О.Төгсөө нь “Өндөр буянт” ХХК-д төлсөн гэж мэдүүлсээр байтал “Өндөр буянт” ХХК-ийн санхүүгийн тайланд түүнийг тайлагнасан эсэхийг шалгаж, тус компанийг иргэний хариуцагчаар нэмж татах шаардлагатай байсан гэж үзэж байгаа.

Гурав. Энэ хэрэг үүссэнээс хойш эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой тодорхойгүй, ойлгомжгүй баримт байдаг. Хохирогч нарын амьдарч байгаа, маргаан бухий 11 байрны хувьд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн түүхчилсэн лавлагааг мөрдөн байуцаалтын явцад авсан байдаг бөгөөд 1-р хх 231 дэх хуудаснаас харахад 2013 оны 10 дутаар сарын 10-ны өдөр 37 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээ нь О.Төгсөөгийн нэр дээр байгаа. Бусад 10 орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2013 оны 10 дутаар сарын 28-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр гарсан гэх боловч УБСЕГ-ын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн албан бичигт (3-р хх 12) дурдсанаар маргаан бүхий 11 орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр бүртгэсэн мэтээр дурдсан байдаг. Мөн 4-р хх 4 дүгээр хуудас буюу “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ UВТ-13-А-42 тоот гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний талуудын гарын үсэггүйн зэрэгтцээ өмчлөх эрхийн гэрчилгээ нь гэрээ байгуулагдахаас 4 өдрийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 37 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээ нь О.Төгсөөгийн нэр дээр бичигдсэн байдаг.

Түүнчлэн, Л.Энхтуул надад 44 сая төгрөгийн хохирол учирсныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 339 тоот тогтоол болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 525 дутаартай магадлад дурдсан, мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байтал Сухбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЩ7597 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10-т 40.700.000 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогч нарт учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаагүй нь Эхүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 8.6 дахь зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 яутаар сарын 18-ны өдөр 2019/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Д.Намсрайжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Эын эхний болон хоёр дахь шийтгэх тогтоолоор ял авсан бүх гэмт хэрэг 2007-2013 оны хооронд буюу 2015 оны Эрүүгийн хууль гарахаас өмнө үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга буюу 2015 оны Эрүүгийн хуулийн хууль үйлчлэх цаг хугацаа гэсэн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Энхжаргал тухайн гэмт хэргүүдийг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Харин түүний 2 дахь хэрэг нь 2017 оны 7 сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон 2015 оны Эрүүийн хуулийн шинэчилсэн найруулга үйлчилж эхэлснээс хойш шийдвэрлэгдэж байгаа учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хуучин, шинэ хуулиудын хууль буцаан хэрэглэхтэй холбогдсон заалтуудыг зөв хэрэглэх нь нэн чухал. Энэ дагуу Д.Эын 2013 оноос өмнө үйлдсэн эдгээр хэргүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйлийн дагуу хөнгөрүүлэн зүйлчилж ял оногдуулсан. Харин шүүх түүнд 2014 болон 2019 оны шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуульд шинээр орж ирсэн хүндрүүлсэн /ялуудыг зөвхөн нэмж нэгтгэх, мөн тухайн зуйлд биш тухайн бүлэгт заасан ялын дээд хэмжээний дотор ялыг нэмж нэгтгэх/ заалт бүхий Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2.4 дэх заалтыг хэрэглэсэн нь мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэсэн Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгалаа олсон зарчмыг зөрчсөн хэрэг болсны дээр тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан хуулиар шүүгдэгчийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх тухай Эрүүгийн хуулийн дээр дурдсан үндсэн зарчмыг ч ноцтойгоор зөрчсөн хэрэг болов.

Өөрөөр хэлбэл, шүүх Д.Эд хуучин болон шинэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх асуудлыг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх заалтуудыг журамлан “...хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэсний дагуу шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Харамсалтай нь, шүүх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хүндэрч орж ирсэн, ялыг зөвхөн нэмж нэгтгэх, мөн тухайн зүйлд биш тухайн бүлэгт заасан ялын дээд хэмжээний дотор ялыг нэмж нэгтгэх агуулга бүхий хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Д.Эын эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эд шүүхээс оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан түүнийг гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан хуулийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх заалтуудыг журамлан шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч А.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа “...Шүүгдэгч Д.Эд 26.000.000 төгрөг өгч хохирсон. Өмгөөлөгч Э.Ганхөлөг миний ярьж, хэлэх гэсэн зүйлийг бүгдийг хэлчихлээ...” гэв.

 

Хохирогч Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа “...Үл хөдлөх хөрөнгийг шалгаж өгнө үү гэж маш олон удаа хүсэлт гаргасан. 2014 оны 2 дугаар сарын 18-нд шүүгдэгч Д.Эыг баригдсан гэдгийг мэдээд Үл хөдлөхийн газарт очиж шалгуулахад “Өндөр буянт холдинг” ХХК-ийн нэг дээр гарч байсан. Иймд “Өндөр буянт холдинг” ХХК-ийг татаж шалгаж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Г.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа “...О.Төгсөө мэдүүлэхдээ “энэ миний өмч биш, компанийн өмч” гэсэн байдаг. Мөн “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Төмөрхүү “манай компанийн өмч” гэсэн байдаг. Үүнийг шалгаж өгдөггүй. Уг барилга 2014 оны 2 дугаар сард “Өндөр буянт холдинг” ХХК-ийн нэр дээр байсан. Тэгтэл сүүлийн шүүх хуралд бичиг баримтуудыг судлахад сүүлд бүрдүүлж өгсөн баримтууд байдаг. Маш маргаантай болгосон байдаг. Үл хөдлөх хөрөнгийг шалгаад өгөөч гэхээр ганц ч шалгаж өгөөгүй. Үүнд гомдолтой байна. Хэргийг прокурорт буцааж “Өндөр буянт холдинг” ХХК-ийг болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн ажилтануудыг энэ хэрэгт холбогдуулж шалгаж өгнө үү.  Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд бүгд О.Төгсөөгийн нэр дээр гарсан нь өөрөө эргэлзээтэй. Бид нар өмнө нь 2014 оны 2 дугаар сард очиж үл хөдлөх гэрчилгээнүүдийг харахад нэг өөр гарч ирээд, дараа нь шүүхээс шалга гэхэд нэг өөр бичиг гарч ирдэг...” гэв.

 

Иргэний хариуцагч О.Төгсөөгийн өмгөөлөгч Б.Тунбаяр тус шүүх хуралдаанд гаргсан тайлбартаа “...Энэ асуудалд О.Төгсөө гэх хүн өөрийнхөө нэр дээр өмчилж байсан байраа өөрийн дүү Г.Хүрэлсүхэд түрээслэж ашиг орлогыг нь авах ёстой гэсэн үүрэг даалгавар өгсөний үндсэн дээр хоёр компани хоорондоо гэрээ хийсэн. О.Төгсөө нь Г.Хүрэлсүхийн компанитай гэрээ хийж шилжүүлсэн асуудал байдаг. Гэтэл орон сууц хөлслөх гэрээг Г.Хүрэлсүх нь Д.Этай хийсэн. Д.Э урьдчилгаа төлбөрөө өгсөн учраас байрны түлхүүрүүдийг өгсөн. Гэхдээ Д.Э олон сарын төлбөр төлөөгүй. Хөлслөх гэрээ хийхдээ Г.Хүрэлсүхийг давхар залилсан. Г.Хүрэлсүх адилхан хохирогч болохоос биш, залилангийн үйлдэлд хамтран оролцоод хохирогч нарыг хохироосон биш. Хохироосон юм бол энэ хохирогч нар мөнгөө шилжүүлэхийн өмнө нэг нь ч Г.Хүрэлсүх дээр очиод юм уу, “Өндөр буянт холдинг” ХХК-иас уг барилгыг хэн барьсан бэ гэдгийг асуусаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэг Улсын дээд шүүх дээр очвол хөөн хэлэлцэх хугацаа яригдах юм байна гэж байна. Гэтэл хохирогч нар Д.Этай нутаг усны хамааралтай хүмүүс байдаг. Шүүгдэгч Д.Эын таньдаггүй хүн энд байхгүй. Эдгээр хохирогч нар зориудаар 5 жил хэргийг шалгуулж 3 удаа шүүх хурлаар оруулж байна гэдэг нь шүүгдэгч Д.Эыг үндсэндээ ялгүй гаргаад, авсан мөнгийг нь “Өндөр буянт холдинг” ХХК-иас гаргуулах зорилготой харагдаж байна. Энэ бол байж болошгүй зүйл. Мөрдөн байцаалтын бүх ажиллагаа бүрэн хийгдсэн. Түрээсийн гэрээг бичгээр байгуулж үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх ёстой гэдэг. Гэтэл энэ нь орон сууц хөлслөх гэрээ байгаа заавал бүргүүлэх шаардлагагүй гээд хуульд заасан. Иймд хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Иргэний хариуцагч Г.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би хохирогч нартай өмнө нь уулзаж байгаагүй. Шүүгдэгч Д.Этай харьцаж байсан хүмүүс. Шүүгдэгч Д.Этай түрээсийн гэрээ байгуулах гэхэд зугтдаг байсан. Араас нь хөөцөлдөж байж гэрээ байгуулсан. Хохирогч нар О.Төгсөө бид хоёроос хохирлоо нэхэмжилж байгаа бол бид нарт шүүгдэгч Д.Э нэг ч төгрөг өгөөгүй. Хохирогч нар өгсөн хүнээсээ мөнгөө ав гэж хэлмээр байна...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргсан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. О.Төгсөөгийн хувьд өөрийн өмчлөлийн эд зүйлийг Г.Хүрэлсүхэд дамжуулж түрээслэж мөнгө олох ёстой гэсэн байдлаар хандсан. Г.Хүрэлсүх нь Д.Эд байрыг түрээслэсэн. О.Төгсөө, Г.Хүрэлсүх, “Өндөр буянт холдинг” ХХК зүгээс шүүгдэгч Д.Этай хамтарч ямар нэгэн байдлаар хохирогч нарыг залилах үйлдэлд нь хамтран оролцсон болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй. Г.Хүрэлсүх нь шүүгдэгч Д.Эаас түрээсийнхээ төлбөрийн тодорхой хэмжээг авсан болохоо мэдүүлсэн. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Үүнтэй нь холбоотойгоор О.Төгсөө, Г.Хүрэлсүх нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулах хууль ёстой, хохирлыг хариуцвал зохих этгээд гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тайлбарласан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан. Үүнийг ямар нэгэн байдлаар няцаах юм уу, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэх нотлох баримтуудыг хохирогч нарын зүгээс гаргаж өгөөгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хангалттай дээрдүүлэх хуулийг анхан шатын шүүх хэрэглэсэн. Шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааы үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Д.Э нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаар байрнаас 11 ширхэг орон сууцыг түрээслэн авч, улмаар өөрийгөө уг орон сууцнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бусдыг төөрөгдөлд оруулан Ч.Базардагий, Г.Батсайхан, Г.Болортуяа, М.Одсүрэн, Л.Энхтуул, Д.Нэргүй, Ч.Очирбат, С.Өлзийсайхан, Г.Баярсайхан, Д.Батцэцэг, А.Билгүүн нарыг өөрийн түрээслэсэн 11 орон сууцандаа тус тус өмчлөгч болгоно гэж оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Г.Батсайханаас 135,750,000 төгрөг, Л.Энхтуулаас 40,700,000 төгрөг, Ч.Базардагийгаас 53,132,000 төгрөг, Г.Болортуяагаас 60,500,000 төгрөг, М.Одсүрэнгээс 70,000,000 төгрөг, Д.Батцэцэгээс 27,700,000 төгрөг, Д.Нэргүйгээс 56,000,000 төгрөг, Ч.Очирбатаас 50,500,000 төгрөг, С.Өлзийсайханаас 20,000,000 төгрөг, Г.Баярсайханаас 36,000,000 төгрөг, А.Билгүүнээс 26,000,000 төгрөгийг авч бусдын нийт 576,282,000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн нь:

 

хохирогч М.Одсүрэнгийн “…2013 оны 9 дүгээр сард эгч Пүрэвсүрэнгийн найз Алтансарнай гэх хүнээр дамжуулж, Сувдаа гэх хүнтэй танилцсан. Сувдаа гэх хүний жинхэнэ нэрийг Энхжаргал гэдгийг сүүлд мэдсэн… …”ЮУ БИ” тауны 38 дугаар байрны 3 давхарт Батсайхан гэдэг хүний байрыг үзүүлээд яг энэ байр шиг байр 9 давхарт байгаа гээд бид хоёрт үзүүлсэн. …бид хоёрт уг байр таалагдсан учраас 132.800.000 төгрөгөөр авахаар болсон чинь Энхжаргал манай хүүхэд гадаадад байдаг сургалтын төлбөр нь нэхэгдээд байна. Та хоёр надад урьдчилгаа хэдэн төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр 50.000.000 төгрөг ямар нэгэн гэрээгүй …өгсөн. …гэрээ хийж баталгаажуулах гэхэд Энхжаргал зугатаад, шалтаг хэлээд байдаг байсан. …нэг өдөр Энхжаргал над руу яриад …мөнгө дутаад байна гэхээр нь уурлаад өмнөх асуудлаа нотариатаар ороогүй байж дахиж мөнгө нэхээд гэсэн чинь маргааш нь над руу яриад Батсайхан гээд дүүгээ явууллаа, гэрээгээ хийгээд мөнгө өг гэхээр нь 20.000.000 төгрөг өгөөд нийт 70.000.000 төгрөг өгсөн гэсэн гэрээ хийлгэж авсан. …” /1-р хх 98-99/,

 хохирогч Ч.Очирбатын “…2013 оны эхээр байр сонирхож байгаад Лхагвасүрэнгээр дамжуулж Нямсүрэн гэдэг хүний утсыг олоод эхнэр маань утсаар ярьсан. Тэгээд Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын 37 дугаар байрны 10 тоотод …бид хоёрыг очиход Энхжаргал гэдэг хүн байр зарна гээд…  …эхний ээлжинд 55 сая төгрөг өгчих. Манай эгч Солонгос улс руу эмчилгээнд явах гээд мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд …эхнэр бид хоёр …2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 25.000.000 төгрөг Энхжаргалд бэлэн өгсөн, …цувуулаад Энхжаргалд 50.500.000 төгрөг өгсөн. …” /1-р хх 102-103/,

хохирогч Д.Нэргүйгийн “...2013 оны 10 дугаар сарын эхээр манай дүү Энхтуул байр авах гэж байсан юм. Тэр үед манай нөхөр өөрийн найз Батсайхантай санамсаргүй утсаар ярьж байтал Батсайхан нь хотын төвд хямдхан байр байгаа гэж хэлэхээр нь манай нөхөр бид хоёр дүүгээ дагуулаад очиж үзсэн юм. ...тэгээд Батсайхан гэрт манай дүү мөнгө аваад очсон чинь Энхжаргал гэх эмэгтэй орж ирээд 30.000.000 төгрөг бэлнээр авсан ба баталгаажуулахгүй юм уу гэхэд эгч нь мэргэжлийн хяналтад ажилладаг төрийн алба хаагч учраас хамаагүй гарын үсэг зурж болохгүй та нар шаардлагатай бол Батсайхантай гэрээ хий гэхээр нь бид нар итгэсэн. ...тэгээд Энхтуул байрныхаа түлхүүрийг авахаар нь нөхөр бид хоёр байраа томсгох санаатай Батсайхантай яриад 15 сая төгрөг аваад очсон чинь Энхжаргал нь байхгүй Батсайханд үлдээчих гэхээр нь Батсайханд өгөөд байрны түлхүүрээ авсан. ...ингээд Батсайханд цувуулаад 56.000.000 төгрөг өгсөн. ...тэгээд Энхжаргал гэдэг хүнд залилуулсан гэдгээ мэдсэн. ...гомдолтой байна...” /1-р хх 108-109/,

хохирогч С.Өлзийсайханы “...манай нөхөр Өлзийбат нь Батсайхантай найзууд ...2013 оны 11 дүгээр сарын эхээр Батсайхан манай нөхөр рүү залгаад Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байр худалдаж авах гэж байсан бөгөөд уг байранд зарах байр байгаа 2 өрөө байр метрквадрат нь 2 сая төгрөг гэж байна та хоёр авах уу гэхээр нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад авахаар болоод 20 сая төгрөг өгөөд 2013 оны 12 дугаар сард байрандаа нүүж орсон. ...тэгээд байж байтал Батсайхан бид нар руу яриад байр зарсан хүндээ залилуулсан гэж хэлсэн. ...гомдолтой байна...” /1-р хх 164-165/, 

хохирогч Ч.Базардагийгийн “...Энжаргал өөрийгөө Мэргэжлийн хяналтын газарт ахлах байцаагч хийдэг, надад UB таунд метрквадратыг нь 750.000 төгрөгөөр байр авах боломж байна гэхээр нь ...нийлээд 53.132.0000 төгрөг авчихсан байсан...” /1-р хх 100-101, 2хх-ийн 217/,

хохирогч Л.Энхтуулын “...Энхжаргал бид нарт “эгч нь Мэргэжлийн хяналтад ажилладаг учраас хамаагүй гар хөлийн үсэг зурж, гэрээ хийж болохгүй, итгэхгүй бол та нар Батсайхантай гэрээ хийчих надтай гэрээ хийснээс ялгаагүй” гэсэн. ...Хамгийн анх түлхүүр авахдаа Эд бэлнээр 30 сая төгрөг өгсөн. ...4 сая төгрөгийн утас өгсөн...” /1-р хх 104-105, 2хх-ийн 211/,

хохирогч Г.Батсайханы “...Энхжаргал анх өөрийгөө танилцуулахдаа мэргэжлийн хяналтын байцаагч, “Өндөр буянт” ХХК-иас 4 ширхэг байрыг анхны үнээр нь авч байгаа юм гэж байсан. ...гэрээ хийж баталгаажуулъя гэсэн боловч эгч нь ёстой завгүй байгаа учир дараа больё гэж хойшлуулсаар байгаад хугацаа аваад байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өндөр албан тушаал хашдаг хүн учир гэрээ хийгээд гарын үсэг зурчихвал та нар хэл ам хийгээд намайг ажилгүй болгочихож магад гэх зэргээр аргалаад байсан. ...135.750.000 төгрөг өгсөн...” /1-р хх 106-107, 2-р хх 182-183, 218/,

 хохирогч Д.Батцэцэгийн “...55 сая төгрөгийг Энхжаргалд өгөөд нотариат орьё гэхэд орой болчихсон байна, Мөн би Мэргэжлийн хяналтын газар ажилладаг учир гэрээ хийхгүй гэсэн. ...27.700.000 төгрөг өгсөн...” /1-р хх 110-111, 2-р хх 214/,

 хохирогч Г.Болортуяагийн “...би мэргэжлийн хяналтад ажилладаг учир гэрээ хийхгүй гэсэн. ...нийт 60.500.000 төгрөг өгсөн...” /1-р хх 112-113, 2-р хх 215/,

 хохирогч А.Билгүүний “...Энхжаргал гэгч эмэгтэй байр үзүүлчихээд явчихсан. ...26.000.000 төгрөг өгсөн...” /2-р хх 184-185/,

хохирогч Г.Баярсайханы “...2013 оны 12 сард Батцэцэгийн таньдаг хүн хотын төвд хямдхан байр зарж байна гэж сонсоод Батцэцэгтэй хамт очиж үзхэд уг байр нь таалагдсан учир 1м.кв-г нь 2 сая төгрөг байхаар тооцож 38 дугаар байрны 81 тоотыг худалдан авахаар болсон... Батцэцэг цаашаа дамжуулж Энхжаргалд 36.000.000 төгрөгийг өгсөн...” /2-р хх 182-183/, 

 гэрч Н.Төмөрхүүгийн “...миний хувьд Алтанчимэг, Энхжаргал гэх хүмүүсийг огт танихгүй... манай ХХК нь MVK гэх хятад компаниас арматур төмөр авдаг өөр хувь хүмүүсээс төмөр авдаггүй. Төгсөөгийн нэр дээр шилжүүлж түрээслэх гэж байсан байрыг дундаас нь өөр хүн янз бүрийн зүйл хийсэн байна...” /1-р хх 214/,

гэрч Д.Наранцэцэгийн “...Би Алтанцэцэг, Алтанчимэг гэдэг хүмүүсийг огт танихгүй...” /1-р хх 216/,

гэрч Б.Алтантуяагийн “...Дашзэвгийн Энхжаргал гэх хүнийг огт танихгүй... би “Өндөр Буянт” ХХК-д арматур зарж байгаагүй...” /3-р хх 212-214/,

 гэрч Н.Анхбаярын “...дээрх 11 тооны байрнууд 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш О.Төгсөө гэх хүний өмчлөлд бүртгэгдсэн ба 2016 оны 11 дүгээр сарын 02-ны байдлаар анхны өмчлөгч О.Төгсөөгийн нэр дээр бүртгэлтэй хэвээрээ байна...” /4-р хх 33/,

 гэрч М.Цэцэгдаринаагийн “...би “Өндөр буянт” ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж байна. ...манайх “Дэлгэр улаан булаг” ХХК-тай хамтран хөрөнгө оруулалт хийж барьж босгосон. Гэрээнд зааснаар барилга баригдаж дууссаны дараа 32 хувийг авах эрхтэй байсан. ...одоо маргаан болоод байгаа 11 байр бол манай компаний өмч юм...” /4-р хх 236/,

гэрч Т.Лут-Очирын “... “Дэлгэр улаан булаг” ХХК-тай манайх үл хөдлөх хөрөнгө зарж борлуулж өгөхөөр гэрээ хийсэн. Бид зараа тавиад байруудыг зарж эхэлсэн. UB таун хотхоны байрууд байсан. Зарын дагуу Энхжаргал гэх эмэгтэй ирсэн. Ирэхдээ нэг 50 гаруй насны эмэгтэйтэй /Базардагий байсан/ хамт ирсэн Энхжаргал “...би зарын дагуу ирлээ, манай хамаатан гадаадаас ирж байгаа. Би 4 байр авах гэсэн юм” гэж хэлсэн байраа ч үзэлгүй 4 байр худалдах худалдан авах гэрээ хийсэн. ...Тэгээд 100 хувь бэлэн төлж авна гээд алга болчихсон...” /4-р хх 231/,

иргэний хариуцагч Н.Хүрэлсүхийн “...Манай үеэл ах Төгсөө хэдэн орон сууц түрээслэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрч Шуурхай зар сонинд зар өгсөн. Төгсөөгөөс 19 байр хүлээж авсан бөгөөд ...2013 оны 9 сард Жаргал гэж 40 орчим насны эмэгтэй орж ирээд өөрийгөө мэргэжлийн хяналтын газар ажилладаг гэж танилцуулсан. ...Эхлээд 2 ширхэг 2 өрөө байр 800 доллараар түрээслэсэн. ...Эгч нь мэргэжлийн хяналтын газар ажилладаг учир гэрээ байгуулж болохгүй хоёр дүүгийнхээ нэрээр гэрээ хийе гээд Батсайхан, Нямсүрэн гэсэн 2 хүний нотариатаар батлуулсан паспортыг өгсөн. Энэ хоёр хүнээ явуул гэж хэлтэл явуулахгүй байсан. ...энэ маягаар над дээр ирж нийт 11 ширхэг байрны түлхүүр авсан...” /1-р хх 116, 249, 2-р хх 188, 3-р хх 161/ гэх мэдүүлгүүд,

 хохирогч Л.Энхтуулын Д.Эд өгсөн 4 ширхэг гар утсыг 3.250.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ /5-р хх 114/,

Г.Хүрэлсүхээс хэрэгт гаргаж өгсөн “...Д.Эаас байрны түрээсийн төлбөрт 33.300.000 төгрөгийг авсан...” баримт /1-р хх 227/,

“...Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд 2-3 өрөө байр хөлслүүлнэ...” гэх 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн “Шуурхай зар” сонины хуулбар /1-р хх 52/, “Шуурхай зар” сонингийн газрын тодорхойлолт /1-р хх 53/,

Д.Эын дээрх 11 хохирогчид худалдсан гэх 37 дугаар байрны 2 тоот /Ч.Базардагий амьдарч байгаа/, 15 тоот /Ч.Очирбат амьдарч байгаа/, 51 тоот /Л.Энхтуул амьдарч байгаа/, 71 тоот /С.Өлзийсайхан амьдарч байгаа/, 9 тоот /А.Билгүүн амьдарч байгаа/, 81 тоот /Г.Баярсайхан амьдарч байгаа/, 88 тоот /Д.Батцэцэг амьдарч байгаа/, 98 тоот /Г.Батсайхан амьдарч байгаа/, 120 тоот /М.Одсүрэн амьдарч байгаа/, 153 тоот /Г.Болортуяа амьдарч байгаа/, 154 тоот /Д.Нэргүй амьдарч байгаа/ 11 тооны орон сууцны өмчлөгч нь Отгоны Төгсөөгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй болохыг нотолж буй Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /1-р хх 228-238/,

 Г.Болортуяагаас  55 сая төгрөгийг өгч байгааг бэхжүүлсэн Сиди-ний бичлэг, уг Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 219/,

“...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён Хан Намнансүрэнгийн гудамжны 37 дугаар байрны 2, 9, 15, 51, 71, 81, 88, 98, 120, 153, 154 тоот орон сууцнуудын анхны бөгөөд одоогийн өмчлөгчөөр О.Төгсөө /ХКЩ79092410/ бүртгэлтэй байна...” гэсэн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1/1027 дугаар албан бичиг, хавсралт /3-р хх 245-250, 4-р хх 1-32/,

Улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /4-р хх 199-202/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Эын үйлдлийг “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатын шүүхийн Д.Эын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялыг оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр шүүгдэгч Д.Эын эрх зүйн байдал дордоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Учир нь, Д.Эын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэхээс өмнөх үйлдлийг ингэж тусад нь шийдвэрлэснээр Д.Эд холбогдох хэргийн зүйлчлэл хүндрээгүй төдийгүй энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоног болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэн хугацаа нь тус тус түүний эдлэх ялд орж тооцогдож байгаа болно.

 

Д.Эын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасаж, 5 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар шинэчлэн тогтоож хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;...” гэсэн үндэслэлээр Д.Эын 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд үйлдсэн залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Харин Д.Э нь 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэн тус ялаа эдэлж байхдаа энэхүү шийтгэх тогтоолоос өмнөх цаг хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлж байгаа тул Д.Эын үргэлжлэн үйлдсэн залилах үйлдлүүдийг өмнөх үйлдлүүдээс нь салган хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...”, 1.8 дахь хэсгийн 3-д заасан “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамааруулна.” гэж заасантай нийцэж байна.   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжавын гаргасан “...Д.Эд шүүхээс оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан хуулийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх заалтуудыг журамлан шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү...”,

хохирогч Д.Нэргүй, хохирогч Л.Энхтуул, хохирогч Г.Батсайхан, Ч.Базардагий, Г.Баярсайхан, Ч.Очирбат, Г.Болортуяа, М.Одсүрэн, А.Билгүүн нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг нарын гаргасан “...Д.Эаар хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Д.Эд оногдуулах ялыг багасгасан буюу эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хууль үйлчлэхээс өмнөх үйлдэлд тус хуулийг буцаан хэрэглэж ял оногдуулсан тул ял нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял нэмж нэгтгэх журмыг баримтлах байдлаар 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуулиудыг хольж хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён Хан Намнансүрэнгийн гудамжны 37 дугаар байрны 2, 9, 15, 51, 71, 81, 88, 98, 120, 153, 154 тоот орон сууцнуудын анхны бөгөөд одоогийн өмчлөгч О.Төгсөө, уг байруудыг Д.Эд түрээслэхээр түлхүүрийг нь Д.Эд шилжүүлсэн Г.Хүрэлсүх нарын үйлдэлд гэм буруу байхгүй гэж үзсэн тул шүүгдэгч Д.Эын хохирогч нарыг залилан мэхлэж хохирол учруулсан үйлдлээс үүссэн хохирлыг тэдэнд хариуцуулах үндэслэлгүй ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэйн гадна шүүгдэгч Д.Эаас хохирогч нарт олгох хохирлын хэмжээг зөв тооцсон байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Нэргүй, хохирогч Л.Энхтуул, хохирогч Г.Батсайхан, Ч.Базардагий, Г.Баярсайхан, Ч.Очирбат, Г.Болортуяа, М.Одсүрэн, А.Билгүүн нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ