Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 30

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Ядам овогт Ганхуягийн Дөлбадрахыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Г.Дөлбадрахад 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Дөлбадрахад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч Г.Дөлбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Дөлбадрахаас эмчилгээний зардал болох 859.197 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол ШШГЕГ-ын байрны 44-21 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Баттулгын Дорждагва /РД:ТЛ87020470/-д олгосугай.

6. Г.Дөлбадрахыг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 6-ны  өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

            8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дөлбадрахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТСУУРЬ