Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 102/2019/03707/И |
Дугаар | 001/ХТ2021/01205 |
Огноо | 2021-10-07 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/01205
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн
тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00181 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 705 дугаар магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 42,853,099 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,ын өмгөөлөгч Д.Давааням, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нар нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-иас 2017.5.17-ны өдөр 25,000,000 төгрөг зээлсэн. 2017.6.02-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулан, нэмж 2,500,000 төгрөг зээлэхээр тохирсон боловч 2,900,000 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,, дахин 3,000,000 төгрөг зээлж, нийт 30,900,000 төгрөг болсон. Гэрээний хугацаа 2017 оны 11 сард дууссан боловч зээлдэгч нар үндсэн зээл, хүүгээ төлөөгүй. Үүнээс хойш 2018.2.21-ний өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн, үүний 10,000,000 төгрөгийг үндсэн зээлд, 10,000,000 төгрөгийг хүүнд тооцсон. 2019 оны 1 сард ,,,,,,,,,,,,,,,, дахин хүсэлт гаргаж, 7,440,000 төгрөгийг нэмж зээлээд 28,651,000 төгрөг болсон. Хоёр дахь нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн гэрээгээ сунгасан. Одоо үндсэн зээл 28,651,000 төгрөг, зээлийн хүү 5,069,774 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,132,325 төгрөг, нийт 42,853,099 төгрөгийг ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас нэхэмжилж байна. Барьцааны гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,ын зуслангийн газар, ,,,,,,,,,,,,,,,,ийн авто зогсоолоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нар нь тус тусдаа зээл авсан. 2017.5.05-ны өдөр ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нар 25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэй зээлсэн. ,,,,,,,,,,,,,,,, нь энэ зээлээс 2018.2.21-ний өдөр 20,000,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2017.11.05-ны өдөр дууссан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар эхний ээлжид үндсэн зээл, хүү гэсэн дарааллаар төлөгдөх учиртай. Иймд 25,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлсөнд тооцож 5,000,000 төгрөгт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор 18,000,000 орчим төгрөг болно. ,,,,,,,,,,,,,,,,9,500,000 төгрөг зээлсэн учраас өөрөө хариуцна. 2017.6.02-ны өдрийн гэрээнд ,,,,,,,,,,,,,,,,гарын үсэг зурсан. ,,,,,,,,,,,,,,,,д 2,500,000 төгрөг зээлэх хүсэл зориг байгаагүй. Талуудын хооронд нэмэлт гэрээ хийж байгаа бол 2017.5.05-ны өдрийн үндсэн гэрээний нэгэн адилаар байгуулах ёстой.,,,,,,,,,,, бас гарын үсэг зурсан байх ёстой. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,д 2,900,000 төгрөг зээлүүлсэн гэдэг боловч 2,500,000 төгрөгийн гэрээ байдаг. 400,000 төгрөгийн хувьд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдана. 3,000,000 төгрөгийн хувьд ,,,,,,,,,,,,,,,,д хамааралтай, хүү тооцох боломжгүй. 7,440,000 төгрөгийн зээлийн асуудлыг шүүх шийдсэн, энэ хэрэгтэй холбоогүй. Хавтаст хэрэгт авагдсан материалаар нийт 30,880,000 төгрөгийн зээл байдаг, үүнээс,,,,,,,,,,,20,000,000 төгрөгийг төлсөн. Иймд,,,,,,,,,, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ асуудал яригдахгүй гэжээ.
Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2017.5.05-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээл авснаа талууд хүлээн зөвшөөрч байгаа. 2018.2.21-ний өдөр,,,,,,,,,,,20,000,000 төгрөг төлсөн учраас үлдэх хэсгийг ,,,,,,,,,,,,,,,, төлөхийг хүлээн зөвшөөрдөг. 2017 оны 6 сард нэмэлтээр 2,500,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Харин 2,900,000 төгрөг авсан баримт байхгүй. 2017.6.29-ний өдөр 3,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,, нэмж авсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана. Манай талаас хуульд заасан журмын дагуу хүү тооцож нийт 26,964,137 төгрөгийг нэхэмжлэгч талд төлнө. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт төлбөр төлөх дарааллыг тогтоосон. Зээлийн үүргийн гүйцэтгэл төлөх хугацаа болсон өрийг төлөхөд мөнгө нь хүрэлцэхгүй бол эхлээд үндсэн зээл, эцэст нь хүүг нь төлнө гэж тодорхой хуульчилсан байна. Зээлээс 2018 оны 2 сард төлсөн 20,000,000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаж, нэмэлт гэрээний үүрэг 7,500,000 төгрөгөөс хүү тооцох ёстой. Эхний үндсэн зээлийн гэрээний хувьд 18,130,466 төгрөгийн, нэмэлт 2,500,000 төгрөгийн гэрээгээр тооцохоор 5,134,670 төгрөгийн хүү тооцогдоно. Дээр нь 3,000,000 төгрөгийг гэрээ байгуулахгүйгээр авсныг ,,,,,,,,,,,,,,,, хүлээн зөвшөөрдөг. Нийт 26,964,137 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, төлөх боломжтой гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00181 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 27,049,454 /хорин долоон сая дөчин есөн мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөг, Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,аас 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж “,,,,,,,,,,,,,,,, банк бус санхүүгийн байгууллага” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 12,403,645 төгрөгийн нэхэмжлэл, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 293,197 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,аас 69,350 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 705 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00181 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 18,229,983 төгрөг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас 8,853,976 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,769,140 төгрөгийн шаардлага болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “... 293,197 ...” гэснийг “249,099” гэж, “... 69,350 ...” гэснийг “156,613” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 705 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , түүний нөхөр ,,,,,,,,,,,,,,,, нар 2017.05.05-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөг зээлж авсан юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 27,049,454 төгрөг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,аас 3,400,000 төгрөг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 18,229,983 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,аас 8,853,976 төгрөг гаргуулахаар буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг 3,365,495 төгрөгөөр багасгаж өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 42,853,099 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 27,049,454 /хорин долоон сая дөчин есөн мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,аас 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 12,403,645 төгрөгийн нэхэмжлэл, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 18,229,983 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,аас 8,853,976 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,769,140 төгрөгийн шаардлага болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “... 293,197 ...” гэснийг “249,099” гэж, “... 69,350 ...” гэснийг “156,613” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийг батлуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд хүсэлт гаргажээ.
2021.09.16-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр “...Нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 705 дугаар магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзах, хариуцагч,,,,,,,,,,,нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 705 дугаар магадлалд заасны дагуу нэхэмжлэгчид 18,229,983 төгрөгийг төлөх, уг мөнгийг төлөхдөө Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр хд-г 94-р байр, зоорийн давхрын ,,,, тоот хаягт байршилтай 14.4 м.кв талбайтай, Авто зогсоолыг 14,229,983 төгрөгт тооцож нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үлдэгдэл 3,229,983 төгрөгийг нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхээс хяналтын журмаар гаргасан гомдлоо татан авсан өдөрт багтаан бэлнээр төлөх, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 705 дугаар магадлалд заасны дагуу нэхэмжлэгчид 8,853,976 төгрөгийг энэхүү гэрээг шүүх баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор багтаан бүрэн төлөх, хариуцагч,,,,,,,,,,,нь энэхүү гэрээний үүргээ сайн дураар бүрэн биелүүлсэн нөхцөлд нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,ийн зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлд засвар оруулж, хэвийн болгох, эвлэрлийн гэрээг байгуулснаар Зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож, өр төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулж, уг гэрээ нь талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор...” харилцан тохиролцсон байна.
Зохигчийн эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг батлах үндэстэй байна.
Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, Эвлэрлийн гэрээ байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00181 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 705 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “...,,,,,,,,,,,нь давж заалдах шатны шүүхийн 2020 оны 705 дугаар магадлалд заасны дагуу нэхэмжлэгчид 18,229,983 төгрөгийг төлөх, уг мөнгийг төлөхдөө Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр хд-г 94-р байр, зоорийн давхрын ,,,,, тоот хаягт байршилтай 14.4 м.кв талбайтай, Авто зогсоолыг 14,229,983 төгрөгт тооцож нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үлдэгдэл 3,229,983 төгрөгийг Улсын дээд шүүхээс хяналтын журмаар гаргасан гомдлоо нэхэмжлэгчээс татан авсан өдөрт багтаан бэлнээр төлөх, ,,,,,,,,,,,,,,,, нь 2020 оны 705 дугаар магадлалд заасны дагуу нэхэмжлэгчид 8,853,976 төгрөгийг энэхүү гэрээг шүүх баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор багтаан бүрэн төлөх,,,,,,,,,,,,нь энэхүү гэрээний үүргээ сайн дураар бүрэн биелүүлсэн нөхцөлд нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,ийн зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлд засвар оруулж, хэвийн болгохоор харилцан тохирсон эвлэрлийн гэрээг баталж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 69,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ