Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 

 

 

2019 оны  04 сарын 30 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00175                                                      Дундговь аймаг

                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн                     тоотод оршин суух, ЗЮ           регистрийн дугаартай, Т овогт Цын Өын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн                          тоотод оршин суух, РД:ЗГ86061211  регистрийн дугаартай, Л  овогт Жы Бд холбогдох

4882000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2019/00146/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч          , хариуцагч Ж.Б, гэрч Д.Ц            нарийн бичгийн дарга С.У            нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны  3 сарын сүүлчээр Д.Ц  мөнгөө өсгөх боломж байна гэсэн саналыг надад тавьж . 7 хоног болгон дансанд чинь мөнгө орно гэж өөрийн утсанд орж ирсэн мөнгийг надад үзүүлж 3-4 удаа ятган итгүүлж чи манай хүргэний дансанд 4882000 төгрөгийг хийчих гэсний дагуу би Д.Цийн хүргэн Ж.Бы    5450346700 дансанд  2018 оны 03 сарын 31-ний өдөр 4.882.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг сүлжээнд элсүүлж байгаа гэсэн боловч сүлжээнд элсүүлээгүй, надад нэг төгрөг ч орж ирээгүй....Ж.Бы данс руу мөнгө шилжүүлсэн нь үнэн бөгөөд Ж.Б нь миний шилжүүлсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэж байгаа  тул Ж.Баас 4.882.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулаад 4882000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ... нэхэмжлэгч таксинд явдаг байсан учраас Д.Ц гуайг таньдаг байсан юм. Нэхэмжлэгч болон Д.Ц хоёрын хооронд стенфорд гэдэг сүлжээний талаар яригдсан нь бол үнэн. Тэгээд би чиний мөнгийг өсгөж өгье, энэ сүлжээнд элсүүлж өгье гээд энэ данс руу мөнгө хийчих гэж хэлээд данс өгсөн. .... Тэгээд өгсөн данс руу нь мөнгө шилжүүлсэн.....  Нэхэмжлэгч хариуцагчийг таньдаггүй, энэ хоёр хүний хооронд ямар нэгэн яриа өрнөж байгаагүй. Тийм учраас хариуцагчаас 4882000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. ..гэв

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .. иргэн Ц.Ө гэдэг хүнийг өмнө нь танидаггүй байсан төдийгүй энэ Stamford хөрөнгө оруулалтын компани гэх сүлжээг огт сурталчилаагүй, мэдээлэл өгч ятгаагүй болно. Миний бие иргэн Ж.Б нь энэхүү Stamford хөрөнгө оруулалтын компани гэх сүлжээнд ямар ч бүртгэлгүй бөгөөд хадам ээж Д.Ц болон олон таньдаг хүмүүс орсон / хөрөнгө оруулалт/ хийсэн байсан юм.

... Иргэн Ц.Ө болон хадам ээж Д.Ц нар утсаар чи компьютер дээр ажиллаж чадна гээд 2000 доллараар хөрөнгө оруулалт хийх гэсэн юм доллар цугЛлаад өг гэсэн. Энэ үед Stamford гэх нь урамшуулал зарласан гээд маш олон хүн доллар худалдаж авах гэсэн эрэлттэй ховор байсан үе. Хүсэлтийн дагуу 2018 оны 4 сарын 2-3нд 2000 долларыг цугЛлж Stamford хөрөнгө оруулалтын  компани гэх сүлжээнд ямар ч үйлчилгээний хөлс гэж аваагүй 1112546 гэсэн кодтойгоор иргэний  үнэмлэхийг нь бүртгүүлж өгсөн.  Иргэн Ц.Ө нь өөрийн биеэр мөн хүүхэдтэйгээ хамт манай ажил ирж бүртгэлийн дугаар кодоо аваад явсан. ....Би /гэр бүлийн хүн/ иргэн Ц.Өын адил Stamford  хөрөнгө оруулалтын компани гэх сүлжээний хохирогч бөгөөд намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж зориуд нэр төрд халдаж байгааг үнэн зөвөөр шийдэж нэр төрийг сэргээж өгнө үү? гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа...Манай эхнэр уг сүлжээнд элсэж орчихсон байсан юм. Үүнээс хойш би энэ талаар мэдлэгтэй болсон. ... Нэхэмжлэгч миний дансыг мэдэхгүйгээр мөнгө шилжүүлнэ гэж байхгүй.  4.882.000 төгрөгийг шилжүүлэхдээ надтай ярьсан... Чатын групп дотроос доллар зарна гэсэн хүмүүстэй холбогдож 1,5 хувийн шимтгэлтэй, 1,8 хувийн шимтгэлтэй гэж долларыг нь авч байсан. .... Тэгээд 2000 долларыг нь бүрдүүлж өгөөд хөрөнгө оруулалтыг нь баталгаажуулж өгсөн. ....  гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч Ж.Бд холбогдуулан 4.882.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Хариуцагч Ж.Б нь  уг мөнгийг би хувьдаа ашиглаагүй тул  төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Ө нь  хариуцагч Ж.Бы Хаан банк дахь 5450-346-700 тоот дансанд 4.882.000 төгрөгийг 2018 оны 03 сарын 31 өдөр шилжүүлсэн болох нь таЛдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /ХХ-03/

Анх нэхэмжлэгч Ц.Ө нь Стэнфорд гэх сүлжээний бизнест элсэх зорилгоор 4.882.000 төгрөгийг хариуцагч Ж.Бы данс уруу шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч Ц.Ө нь  Ж.Бтай сүлжээнд элсэж ашиг олох талаар харилцан тохиролцсон талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.   Мөн уг сүлжээнд Ц.Ө элссэн  талаархи,  Ц.Өад 1112546 дугаартай хаягийн бүртгэл үүссэн талаархи нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 4.882.000 төгрөгнөөс 4.495.250 төгрөгийг 2018 оны 04 сарын 01 өдөр 5736106119, 5084018334, 5603091238, 5099111619, 5006337318 дугаартай  дансуудад шилжүүлж захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  /ХХ- /

Хариуцагч нь дээрхи банкны шилжүүлгийг  “Ц.Өын 4.882.000 төгрөгийг цахим 2000 доллар болгон Стэнфорд гэх сүлжээн дэхь нэхэмжлэгчийн 1112546 дугаартай хаяг уруу шилжүүлсэн”  гэж тайлбарлаж байгаа боловч  тайлбараа нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч Ж.Б хариу тайлбартаа “Ц.Ө  болон хадам ээж Д.Ц нар утсаар чи компьютер дээр ажиллаж чадна гээд 2000 долларын хөрөнгө оруулалт хийх гэсэн юм, доллар цугЛлаад өг гэсэн... хүсэлтийн дагуу 2018 оны 04 сарын 2-3 нд 2000 долларыг цугЛлсан” гэж   тайлбарлаж байна.  Нэхэмжлэгч тал дээрхи тайлбарыг үгүйсгэж байх бөгөөд хариуцагч тал өөрийн тайлбарыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул таЛдын хооронд даалгаврын гэрээ үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ж.Баас 4.882.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Өын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ө нь шүүх хуралдааныг эзгүйгээр хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул ИХШХШТХ-н 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Л овогт Жы Б /ЗГ           /-аас 4.882.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө /ЗЮ          /-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93062 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б