Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 101/2019/03076/И |
Дугаар | 001/ХТ2021/01413 |
Огноо | 2021-11-17 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2021/01413
“,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03473 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 459 дүгээр магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22,225,540 төгрөг гаргуулах үндсэн, 2018 оны 06 дугаар сарын 21, 2018 оны 09 дүгээр сарын 01, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь манай компаниас 2018.06.21-ний өдөр БЗГ/18/06/11 тоот зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөг, 2018.09.01-ний өдөр БЗГ/18/09/01 тоот зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөг, 2018.10.01-ний өдөр БЗГ18/10/01 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг 1 сарын, 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн тооцоолуурын дагуу төлбөрөө огт төлж байгаагүй, зээлийн гэрээний 2.6, 2.8, 4.2.1, 5.6-д заасны дагуу ноцтой зөрчсөн ба 2018.06.21-ний өдрөөс 2019.08.05-ны өдрийг хүртэл БЗГ/18/06/11 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 2,250,000 төгрөг, хүүд 862,500 төгрөг, алдангид 1,500,000 төгрөг, нийт 4,612,500 төгрөг, БЗГ/18/09/01 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 3,665,000 төгрөг, хүүд 1,881,370 төгрөг, алдангид 2,000,000 төгрөг, нийт 7,546,370 төгрөг, БЗГ/18/10/01 тоот гэрээний үндсэн зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг, хүүд 2,566,670 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, нийт 10,066,670 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 22,225,540 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон түүний найз ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар 2018.04.15-ны өдөр надтай уулзаж хамтарч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ривер гарден” хотхонд үсчин гоо сайхны салон ажиллуулъя, бид 2 хөрөнгө оруулж, чи үйл ажиллагаагаараа хөрөнгө оруулалт хийх, эхний ээлжинд 28,000,000 төгрөг бэлнээр өгнө. Мөн салон ажилд орохоор орлогоос үл хамаарч сард 1,500,000 төгрөгийн цалин өгөх, салоны олсон орлогын ашгийн 20 хувийг чамд эзэмшүүлье гэхээр нь би зөвшөөрч хамтарч ажилласан. Энэ үед би сарын 6,000,000 төгрөгийн орлоготой ажилладаг байсан. Миний хувьд уг ярьсан зүйлийг гэрээ байгуулан баталгаажуулья гэж хэлсэн боловч эдгээр хүмүүс янз бүрийн шалтаг тооцон гэрээ байгуулахгүй байсан. Би ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, амласан 28,000,000 төгрөгөөсөө авъя гэхэд надад эхлээд 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг өгөхдөө компаниас мөнгө гаргаж байгаа тул гарын үсэг зуруулах хэрэгтэй гээд зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Би хүү төлж өрөнд ормооргүй байна гэхэд зүгээр ажил эхлэхээр энэ зээлийг тэглэнэ. Япон захиралд үзүүлэх гэж л зуруулж байгаа гэж хэлсэн. Би үсчин гоо сайхны салоны ажлыг эхлүүлэхийн тул 9 cap цалин орлогогүй ажилласан. Иймд 22,225,540 төгрөг төлөх үндэслэлгүй гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Миний бие “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ямар нэгэн зээл аваагүй. Зээл авч хүү төлөх санаа зорилго болон зээл авах шаардлага ч байгаагүй. 2018 оны 4 дүгээр сард ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь үсчин гоо сайхны салон байгуулж ажиллуулах хүсэлтэй байгаа ч мэргэжлийн хүн биш болохоор юу ч мэдэхгүй байгаагаа хэлээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Ривер гарден” хотхонд байрлах байраа үзүүлсэн. Ингээд энэ байранд салон байгуулах ажлыг хариуцан ажиллаж өгөөч, ажил эхлэхээр нэг сард 1,500,000 төгрөгийн хөлс өгнө, салон байгуулах ажлаа хийхэд саад болохгүйн тулд өөрийн чинь 28,000,000 төгрөгийн зээлийг төлнө. Салон байгуулагдахаар cap бүрийн ашгаас 20 хувийг өгч байя гэхээр нь зөвшөөрсөн. 2018.04.16-ны өдрөөс эхлэн “Ривер гарден” хотхоны 110 м.кв талбай бүхий байранд үсчин гоо сайхны газар байгуулахад шаардлагатай ажлуудыг хийж эхэлсэн. Салон 2019.02.01-нд ашиглалтад орж би 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан. Ингээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, уулзаж гэрээгээ бичгээр байгуулъя ажлын хөлс, амлалтаа тооцъё гэхэд амласан 28,000,000 төгрөгөөс үлдэгдэл 14,000,000 төгрөгийг өгч чадахгүй, салоны ашгийн 10 хувийг ч өгөхгүй гэсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зүгээр ажлаа хийгээд амьдралаа авч явсан надад сайхан амлаж салон байгуулах бүх ажлыг хийлгэж, хүлээн авангуутаа тохиролцсон амлалтаасаа буцаж намайг хуурч мэхэлсэн. Би энэ 1 жилийн хугацаанд өөрийн хуучин ажлаа хийгээд явсан бол сард дунджаар 3,500,000-4,000,000 төгрөгийн орлого олох байсан. Надад ажлын хөлс гэж 2018.06.21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018.09.01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018.10.01-нд 5,000,000 төгрөг тус тус өгсөн. Мөн 2018 оны 10 дугаар сарын сүүлээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь надад өгөхөөр тохиролцсон 28,000,000 төгрөгөөсөө 14,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж өгсөн. Ажлын хөлсийг өгөхдөө зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Японы хөрөнгө оруулалттай компаниас мөнгө гаргаж байгаа болохоор эзэндээ зээлийн гэрээг үзүүлэх шаардлагатай. Салоны үйл ажиллагаа эхлээд компаниа байгуулахаар угаасаа тэглэгдэнэ гэхээр нь итгээд гарын үсэг зурсан. Гэтэл намайг хүүтэй зээл авсан гэж нэхэмжилж байгаад нь үнэхээр гомдолтой байна. Зээлийн гэрээнүүд нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээл авах болон зээл олгох зорилгоор хийгдээгүй дүр үзүүлсэн гэрээнүүд юм. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн надтай байгуулсан гэх 2018.06.21-ний өдрийн 3,000,000 төгрөгийн, 2018.09.01-ний өдрийн 4,000,000 төгрөгийн, 2018.10.01-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хуурч мэхэлж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Зээлийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, авсан. БЗГ18/06/11 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2018.07.21, 2018.08.20, 2018.09.19-ний өдөр хуваарийн дагуу төлсөн байдаг. Эргэн төлөлт хийсэн нь зээл авснаа хүлээн зөвшөөрсөн байна, ямар ч цалин гэж олгогдох үндэслэлгүй. Хэрэв цалин хөлс байсан гэж байгаа бол ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, зээлийн төлөлтийг хийхгүй. Тухайн компаниас цалин гэж олгож байгаа бол албан ёсны гүйлгээ тамга, тэмдэгтэй банкны хуулгаар хийх ёстой байсан. Эхний 2 зээл дээр эргэн төлөлтийг хийсэн байдаг. 2 дахь зээл буюу өндөр үнийн дүнтэй зээл авахын тулд өмнөх зээлийн эргэн төлөлтийг хийгээд, хамгийн сүүлийн гэрээнээс татгалзаад төлөхөө больсон. Үүнээс залилж байгаа нь харагдаж байна гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03473 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 14,853,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 7,371,790 төгрөгийн шаардлагыг болон Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн БЗГ/18/06/11 тоот, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн БЗГ/18/09/01 тоот, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БЗГ/18/10/01 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, зээл аваагүй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 269,100 төгрөг, хариуцагчийн төлсөн 277,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 232,216 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 459 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,219 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 459 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, надаас зээлийн гэрээний үүрэгт 14,853,750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Миний бие “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ямар нэгэн зээл аваагүй. Зээл авч хүү төлөх санаа зорилго болон зээл авах шаардлага ч байгаагүй. Тус компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, намайг 2018.04.20-ны өдрөөс Үсчин гоо сайхны салон байгуулах ажлыг хийлгээд ажлын хөлсийг өгөхдөө зээлийн гэрээнд гарын үсэг зуруулаад салоны үйл ажиллагаа эхлэхээр тэглэгдэнэ гэж итгүүлсэн. Япон эзэнтэй компаниас мөнгө гаргаж байгаа, эзэндээ үзүүлэх шаардлагатай учраас зээлийн гэрээ хийж байна гэдэг байсан. Гэтэл эдгээр гэрээгээ үндэслэн надаас зээлийн гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй байхад шүүх намайг зээл авсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Тус компанид би зээл авах ямар нэгэн хүсэлт гаргаагүй, машин эд хөрөнгөө барьцаалаагүй. Тэд харин өөрийн компанийн өмчлөлийн машинаа барьцаалж байгаагаар гэрээнд тусгасан болохоор нь би хуурамч гэрээ хийж байна гэдэгт итгэж байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар барьцаанд тавигдсан машин нь нэхэмжлэгч компанийн өмч байсан болох нь нотлогддог. Мөн гэрч н.Энхтунгалаг намайг “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ажиллуулж байсан, цалинг өгөхдөө гэрээ байгуулж өгнө” гэж байсныг хэлж нотолдог. Нэхэмжлэгч тал ч намайг сард 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсныг үгүйсгэдэггүй. Эдгээр нотлох баримтуудаар надад өгсөн мөнгө зээл биш ажлын хөлс болох нь нотлогдож байхад шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаалан зээлдүүлэх газар зээл олгохдоо зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар заасан. Энэхүү шаардлагыг хангаагүй, өөрийн өмчлөлийн машиныг барьцаалсан гэж гэрээнд тусгаж дүр үзүүлсэн нь намайг анхнаасаа хууран мэхэлсэн. Иймд надтай байгуулсан зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,225,540 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2018.06.21, 2018.09.01, 2018.10.01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 14,853,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 7,371,790 төгрөгийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь манай компаниас 2018.06.21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018.09.01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018.10.01-ний өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын, 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Гэвч төлбөрөө огт төлөөгүй, гэрээгээ зөрчсөн тул зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 22,225,540 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж, харин хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ “... миний бие “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ямар нэгэн зээл аваагүй, 2018 оны 4 дүгээр сард ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, -ын захирал) үсчин гоо сайхны салон байгуулж ажиллуулах хүсэлтэй байгаагаа хэлээд “Ривер гарден” хотхонд байраа үзүүлсэн. Салон байгуулах ажлыг хариуцан ажиллаж өгөөч, сард 1,500,000 төгрөгийн хөлс өгнө, салон байгуулах ажлаа хийхэд саад болохгүйн тулд өөрийн чинь 28,000,000 төгрөгийн зээлийг төлнө, cap бүрийн ашгаас 20 хувийг өгнө гэхээр нь зөвшөөрсөн, 2018.04.16-ны өдрөөс шаардлагатай ажлуудыг хийж эхэлсэн, 2019.02.01-нд ашиглалтад орж, би 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, уулзаж гэрээгээ бичгээр байгуулъя, ажлын хөлс, амлалтаа тооцъё гэхэд амласан 28,000,000 төгрөгөөс үлдэгдэл 14,000,000 төгрөгийг өгч чадахгүй, салоны ашгийн 10 хувийг ч өгөхгүй гэсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь надад сайхан амлаж, салон байгуулах бүх ажлыг хийлгэн хүлээн авангуутаа тохиролцсон амлалтаасаа буцаж, намайг хуурч мэхэлсэн. Надад ажлын хөлс гэж 2018.06.21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018.09.01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2018.10.01-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус өгсөн, ажлын хөлсийг өгөхдөө зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Японы хөрөнгө оруулалттай компаниас мөнгө гаргаж байгаа болохоор эзэндээ зээлийн гэрээг үзүүлэх шаардлагатай, салоны үйл ажиллагаа эхлээд компаниа байгуулахаар угаасаа тэглэгдэнэ гэхээр нь итгээд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээнүүд нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээл авах болон зээл олгох зорилгоор хийгдээгүй дүр үзүүлсэн гэрээнүүд юм...” гэжээ.
Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр зөвхөн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь хангалтгүй.
Талууд үсчин, гоо сайхны салон байгуулж, хамтран ажиллах, нэхэмжлэгчээс хариуцагчид тогтмол цалин болон тодорхой хэмжээний урамшуулал олгохоор харилцан тохиролцсон, хамтарч хуулийн этгээд (“Класси бьюти” ХХК) байгуулсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс уг үйл баримтыг үгүйсгээгүй байна. Уг маргааны хувьд нэхэмжлэгчээс “хариуцагчийн авсан зээл нь бидний хамтран ажиллах үйл ажиллагаатай огт холбоогүй, хувийн хэрэгцээндээ зориулж авсан мөнгө” гэсэн бол хариуцагчаас “уг мөнгө нь хамтран ажиллах тохиролцооны дагуу авсан цалин байсан, зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн” гэж маргасан байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд өгсөн нотлох баримт болох 2018.06.01-ний өдрийн БЗГ/18/06/11, 2018.09.01-ний өдрийн БЗГ/18/09/01, 2018.10.01-ний өдрийн БЗГ/18/10/01 дугаартай зээлийн гэрээнүүдийн 2.8-д “...зээлдэгчийн зөвшөөрлийг харгалзалгүйгээр зээлдүүлэгч барьцааны зүйл (автомашин)-ийг хураан авч, худалдан борлуулах...” гэж, 5.1-д “Hyundai Sonata 7 маркийн 08-39УНҮ дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн 01399408 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй автомашиныг тус тус (3 гэрээнд 1 машиныг) барьцаалсан. Хариуцагчаас “нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн автомашиныг барьцаалан зээл олгосон тул дүр үзүүлсэн хэлцэл гэж итгэж гарын үсгээ зурсан” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд өгсөн баримт болох 2018.06.21-ний өдрийн БЗГ/18/06/11-1, 2018.10.01-ний өдрийн БЗГ/18/10/01-1 дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” (фидуци)-нд зээлийн барьцааны автомашины суурь үнэлгээг хоёр янзаар үнэлж зээл олгосон байх ба уг машины одоогийн эзэмшигч нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бөгөөд өмнөх эзэмшигч нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бус харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, (2016.12.09-ний өдрийн байдлаар) болохыг нотолсон тээврийн хэрэгслийн лавлагаа тус тус хэрэгт авагджээ.
Иймд шүүх дээрх эргэлзээ бүхий нотлох баримтын талаар зохигчийг мэтгэлцүүлсний үндсэн дээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан талуудын хоорондын хамтын үйл ажиллагаанаас тусдаа зээлийн харилцаа үүссэн үү, эсхүл хариуцагчийн тайлбарласнаар уг зээлийн харилцааны цаана талуудын хамтын үйл ажиллагаагаар тохиролцсон зөвшилцөл байгаа эсэхийг эргэлзээгүйгээр тогтоох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03473 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 459 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 232,218 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД