Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1575

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Г

Хариуцагч: МТХХК

газрын эзэмшигчээр тогтоолгох тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, өмгөөлөгч А.Б, хариуцагч МТ-ийн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, өмгөөлөгч Л.Жавзмаа, гэрч Т.Батболд, Ч.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч А.Базар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Г нь МТ-ийн захирал Ц.Гтой 2000 оноос танилцаж, сайн харилцаатай болсон. Тус компанийг Баянгол дүүрэг 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашины засварын газрыг барихад Япон улсын хөрөнгө оруулагч нартай холбож өгч, хамтран ажилласан. Үүнээс гадна тус авто засварын барилгыг барих үед түүний хажууд одоогийн эзэмшиж ашиглаж буй Н үйлдвэрийн барилгыг хамт бариулсан. Н үйлдвэрийн барилгыг бариулах зорилгоор Япон улсаас 20.000 ам долларын обойг нийлүүлж, 20.000.000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн. Гэтэл МТ-нд 20.000.000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй, хамааралгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. 2000 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн гараар бичсэн баримтад МТ-ийн захирал Ц.Год иргэн П.Гийн ноолуурийн үйлдвэрийн барилгын төлбөрт 10.000.000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгөв гээд хүлээлгэж өгсөн хүн нь н.Чогсомжав буюу П.Гийн хадам аав нь байгаа. Мөн 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барилгын МТ-ийн захирал Ц.Год П.Гийн Н үйлдвэрийн барилгын төлбөрт 10.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөв гээд гарын үсэг зурсан байна. Гарын үсгийг хариуцагч минийх биш гэж маргаагүй. Харин энэ мөнгийг барилгад хамааралгүй гэж маргаж байна. Бичгийн агуулга дээр зориулалтыг бичсэн. Обойг заруулъя гэж өгсөн гэж үндэслэлгүй тайлбарлаж. Барилгын үнэд тооцож өгсөн байдаг. Нэхэмжлэгч барилгын ажил 80 хувьтай байхад орж дутууг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Сонгуульд нэр дэвшихийн тулд заавал хөрөнгөтэй байна гэсэн шаардлага байхгүй. Өөрийнх нь хөрөнгө учир улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй гэдгээр хөрөнгө орлогын мэдүүлэгдээ мэдүүлж ирсэн. ГЭСХХК гэдэг нь МТ-ийн охин компани бөгөөд газар дээр бүртгэл хийхийг зөвшөөрч байна гэсэн албан бичиг өгч байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ манай 0,3 га газар дээр гэж тайлбарласан боловч одоо МТ 0,4 га газартай байгаа нь 1000 мкв газар нь хаанаас гараад ирсэн гэхээр нэхэмжлэгчийн эзэмшигчээр тогтоолгохыг хүсч байгаа 0000 мкв газар юм. Барилга анх ашиглалтад орсон үеэс эхэлж П.Гийн гэр бүлийн компани болох МАИХХК Н үйлдвэрийн зориулалтаар ашиглаж ирсэн. Энэ байр анх баригдахдаа ч Н үйлдвэрийн зориулалтаар баригдсан бөгөөд МАИХХК нь Н үйл ажиллагаа явуулдаг компани. Тухайн барилга баригдаж дуусаад МАИкомпани үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд эд хөрөнгө ашиглах гэрээ, түрээс шаардсан зүйл огт байхгүй. Өөрийн эд хөрөнгийг ашиглаж ирсэн. Энэ нь хэрэгт байгаа ашиглалтын зардал, засварын зардал төлсөн баримт, бусад баримтаар тогтоогддог. Анх барилга ашиглалтад орохдоо 80 хувийн гүйцэтгэлтэй буюу ашиглалтанд бүрэн ороогүй байсан. Энэ нь барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хавсаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаас харагддаг. Байрандаа ороод нэхэмжлэгчийн компани бусад зүйлсийг өөрөө хийсэн. П.Г МТ-ийн захирал Ц.Гтой амаар тохиролцож төлбөрийг тухайн үед нь төлж ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр бариулсан. Н барилга баригдаж дуусаад өнөөг хүртэл нэхэмжлэгч ашиглаж байгаа боловч хариуцагч тус барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг одоо хүртэл гаргаж өгөөгүй. 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тухайн барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр бэлэглэлийн гэрээ хийж очсон боловч тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн юм. Ингээд нэг хэсэг МТ-ийн захирал Ц.Г хүнд өвчтэй, байнгын эмчилгээ хийлгэдэг байсан бөгөөд нэхэмжлэгч тал сайн харилцаатай, барилгын талаар ямар нэгэн маргаан, үйл ойлголцол байхгүй, түүнд итгэж ирсэн. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болоогүй байна, барьцаанд байгаа учир шилжиж болохгүй байна, газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй учраас шилжүүлэх боломжгүй байна, гэхдээ шилжүүлнэ гэдгээ байнга хэлдэг байсан тул шүүхэд хандах хүртэл ямар нэгэн маргаан байгаагүй. Гэтэл МТ-ийн нягтлан бодогч н.Батцэцэг утсаар ярьж үйлдвэрийн барилга манай өмчлөлийнх, барилгыг чөлөөлөх хэрэгтэй гэсэн агуулгатай зүйлийг ярьснаар тухайн байрныхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гарсан. Иймд П.Гийг БГД 0КИкомпаний зүүн талд орших Н үйлдвэрийн 432 мкв барилга болон 72 мкв гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 0000 мкв газрын эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч МТ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. МТ нь 1999 онд ГЭСтрейд ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг 0 дугаар хорооны нутаг дэвсгэр КИХХК-ийн зүүн талд байрлах 0,3 га газар дээр өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар автомашины засварын газар, үйлдвэрийн барилга, гараш бүхий 1818 мкв тайлбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьсан. Хөрөнгийг мэргэжлийн үнэлгээний компани 313.798.700 төгрөгөөр үнэлсэн. МТ Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж 2200017020 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0034868 дугаар бүхий гэрчилгээг 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авч тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь болсон. Нэхэмжлэгчийн яриад байгаа Н үйлдвэрийн барилга бариулах зорилгоор өгсөн гэх 20.000.000 төгрөгийг МТ аваагүй. 20.000.000 төгрөгийг хүлээн авсан Ц.Г гэж зурсан болохоос МТ авлаа гэж зураагүй. МТ нь П.Гт 20.000 ам долларын обой захиалаагүй. Орон сууцны барилга барьж байхад борлуулаад өгөөч гэж гуйж өгсөн обойнууд нь одоог хүртэл агуулхад байгаа. Үүнийгээ буцааж авч болно. Ер нь МТ-нд албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Харин ч П.Г нь МТ-ийн барилгад өөрийн МАИХХК-ийг түрээсийн төлбөргүй, зөвхөн ашиглалтын зардал төлж үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Удаа дараа байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. П.Г 2008 онд 0 сонгуульд оролцоход өөрийн нэр дээр хөрөнгөтэй байх ёстой юм байна, надад хөрөнгийнхөө зарим хэсгийг нэр дээр түр шилжүүлж сурталчилгаанд оролцох унаа хүмүүсээр туслаач, гишүүн болохоороо танай компанийг дэмжинэ. Хөрөнгө оруулагч олж өгнө гэснээр манайх 2008, 2012 онд Улсын их хуралд нэр дэвших үед нь унаа машин, сурталчилгаанд явах хүмүүсээр тусалж, барилгынхаа 3/1 хэсгийг бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Гэтэл П.Г 2 удаагийн сонгуульд оролцсон боловч ялагдсан. Ингээд 2012 онд Дорноговь аймгийн Засаг дарга болоод сураггүй болсон. Үйлдвэрийн барилгын хэсгийг чөлөөлж өг гэхээр чөлөөлдөггүй. Нэхэмжлэгч өөрийгөө барилгын өмчлөгч гэдгээ нотолсон баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч одоогийн байдлаар гаргаж өгсөн зүйл байхгүй байгаа. 0000 мкв газрын эзэмшигчээр тогтоолгоно гээд байгаа боловч хэрэгт байгаа албан бичгээр ГЭСтрейд ХХК болон МАИХХК-ийн хооронд хийсэн албан бичгүүд байгаа тул МТ ямар ч хамааралгүй. МТ-тай газрын эрх шилжүүлэх тухай хийсэн ямар нэгэн гэрээ, нотлох баримт нэхэмжлэгчид алга. П.Г барилгын үнэ төлбөрийг төлөөгүй байтлаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байгаа нь үндэслэлгүй, өөрийнхөө нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна. 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Н үйлдвэрийн барилгыг гарашийн хамт бэлэглэх агуулга бүхий гэрээ байгуулсан, тухайн үед газрын гэрчилгээ хавсаргагдаагүй гэдгээр үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар бэлэглэгч талын өмчлөх эрх дуусгавар болоогүй гэж үзэж байна. МТ нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч МТ-нд холбогдох БГД 0КИкомпаний зүүн талд орших 0000 мкв талбайтай Н үйлдвэрийн барилга, 00 мкв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 00   мкв газрын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч П.Г нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 1999 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн Барилгын байршилт тогтоох, газар ашиглах, эзэмших эрх олгох тухай дугаар А/160 захирамжаар ГЭСтрейд ХХК-ний автосервис, үйлчилгээний төвийн барилгыг Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт КИХХК-ийн зүүн талд байрлуулан 0,3 га газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, захирамжийг үндэслэн 18х42 м 2 давхар объектыг 1 жилийн хугацаанд барьж дуусгах техникийн нөхцөл хийгдсэн байна.

ГЭСтрейд ХХК нь 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 0,3 га газар дээр баригдсан хөрөнгийг МТ-ийн нэр дээр үнэлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг хүргүүлж, МТ үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлж, холбогдох баримтыг бүрдүүлж өгснөөр БГД 0КИХХК-ийн зүүн талд орших нийт 000 мкв талбайтай 313.798.701 төгрөгийн үнэ бүхий автомашин засварын газар, Н үйлдвэрийн барилга, гарашийн хууль ёсны өмчлөгчөөр 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдэж 0000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

Дээрх үйл баримт хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 109-109 дүгээр хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, талууд маргаагүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч МТ барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул П.Г, Ц.Г нар тохиролцож уг газарт барилга барих, барилгын ажлыг МТ гүйцэтгэхээр болсон. Ажлын гүйцэтгэлийн явцад барилгын төлбөрт 20.000.000 төгрөг бэлнээр, 20.000 ам долларын обой өгсөн. Барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг газрын зөвшөөрөл гараагүй, банкны зээлэнд барьцаалсан гэсэн үндэслэлээр шилжүүлж өгөөгүй,

хариуцагч өөрийн хөрөнгөөр 1818 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьсан. 2001 онд хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн. Өгсөн гэх 20.000.000 төгрөг нь команид ямар ч хамааралгүй, Обойг борлуулаад өгөөч гуйсан тул авсан. Нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан тус тус маргажээ.

Зохигч маргаан бүхий объектод автосервис, Н үйлдвэр барихаар тохиролцож МТ, иргэн Г гэсэн нэртэйгээр барилгын зураг төслийг гаргуулж /хх-14-16,126-129/, МТ барилгын ажлыг гүйцэтгэж, Ц.Гаас 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Н үйлдвэрийн барилгын төлбөрт бэлнээр 10.000.000 төгрөг, 2001 оны 00 дугаар сарын 00-ны өдөр мөн барилгын төлбөрт 10.000.000 төгрөг, 2001 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Япон улсаас 0.900 ам долларын үнэ бүхий ханын обой нийлүүлж /хх-7/-г төлбөрт тооцож өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Б.Ч МТ-ийн захирал Ц.Год мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-60, 66/-аар тогтоогдож байна.

Мөн тухайн объект хоёр тусдаа барилга бөгөөд өөр өөрийн үйл ажиллагаа явуулж буй объектийг тус тусдаа эзэмшиж, ашиглаж ирсэн, хариуцагчаас өмчлөлийг шилжүүлэх тодорхой үйлдэл хийж байсан болох нь МТ-наас Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөрөнгө бүртгүүлэх тухай албан бичигт ... авто сервис ба Н үйлдвэрийн барилгыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн МАИХХК-нд дулгааны төлбөрт өөрчлөлт оруулах тухай албан бичиг ...танай байгууллага дулааны төлбөрөө одоогийн ханшаар тооцон төлж байхаар болсныг анхааралдаа авна уу, 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дулааны төлбөрийн тухай 88 тоот албан бичиг болон барилга ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл МАИХХК сүлжмэл эдлэл ноолуурийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, талууд өөрийн барилгын тог цахилгаан, урсгал засвар, халаалтын зардлыг төлдөг талаар ирүүлсэн баримтуудаар нотлогдож байх ба хариуцагчаас Н үйлдвэрийн барилга буюу БГД 0Комплекс Импортын зүүн талд байрлах 000 мкв талбай бүхий байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг П.Гт шилжүүлэхээр 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж байсан байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд гэрч Т.Б, Ч.Б нар энэ байрыг П.Гийн захиалгаар Ц.Гтой гэрээ байгуулж Н үйлдвэрлэл явуулах чиглэлээр бариулж тухайн үед 20.000.000 төгрөг, 20.000 ам долларын обой өгсөн. 2001 онд нүүж орсон, 2 тусдаа барилга. Бэлэглэлийн гэрээ хийж өмчлөлийг шилжүүлэхээр үл хөдлөх бүртгэлийн газарт очсон боловч газрын гэрчилгээ гараагүй гэсэн үндэслэлээр бүртгүүлж чадаагүй. Зэргэлдээ хоёр компани, дээр нь бид сайн харилцаатай байсан тул Ц.Гтой тааралдах тоолонд гэрчилгээгээ янзлах юмсан гэхэд шилжүүлнээ л гэдэг байсан. Байрны асуудал яригдах тоолонд харалдаа, харалдаа газраа авъя гэж ярьж тохирсон байсан, гэрч Б.Эрдэнэсүрэн, Д.Тэнгис нарын Тухайн байранд МАИХХК шинээр баригдахад нь нүүж орж Н үйлдвэрийн чиглэлээр өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна гэж тус тус мэдүүлсэн байна.

МАИХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь Ц.Гийн эхнэр Ч Б болох нь гэрлэлтийн гэрчилгээ, МАИХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон. /хх-80-83/

ГЭСтрейд ХХК нь 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №30 албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 1999 оны 00 дугаар сарын 00ний А/0000 захирамжаар Баянгол дүүрэг 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт КИХХК-ийн зүүн талд байрлах тус компаний автосервис, үйлчилгээний төвийн зориулалтаар ашиглуулахаар олгосон 0,3 га газрын баруун хэсэг болох 16м х 66м-ийн 0000 мкв талбайг МАИХХК-нд шилжүүлэхийг зөвшөөрч албан бичиг илгээж байсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байх тул хариуцагч МТ-нд холбогдох БГД 0КИкомпаний зүүн талд орших 432 мкв талбай бүхий Н үйлдвэрийн барилга, гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 0000 мкв газрын эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэгч П.Гийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч МТ-наас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар БГД 0КИкомпаний зүүн талд байрлах 432 мкв талбайтай Н үйлдвэрийн барилга, 72 мкв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, 0000 мкв газрын эзэмшигчээр П.Гийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч МТ-наас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА