Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2019/01615

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С холбогдох зээлийн гэрээний үүрэгт 327 059 850 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г хариуцагчийн өмгөөлөгч Ц.А  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан М.С зээл, хүү, алданги 297,540,000 төгрөг гаргуулах, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч талаас дээр дурдсан нэхэмжлэл бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр М.С нь Б.Мй 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 500000 юанийг анх зээлсэн хэмээн зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар өөрчлөн тодруулж байна. Би М.С дор дурдсан зээлийн гэрээ байгуулж, 170,000,000 төгрөгийг дараах байдлаар зээлдүүлсэн болно:

1. 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ: Хариуцагчийн тайлбарласанчлан би М.Саруултай анх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний дагуу 500000 юань (150000000 төгрөг)-ийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 1.7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн боловч М.С тус гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул тус Зээлийн гэрээний үүргийг дараах байдлаар тооцон 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Зээлийн гэрээ дахин байгуулсан: Зээл 157 650 000 төгрөг, хүү 7 650 000 төгрөг, алданги 11 823 750 төгрөг нийт 169 473 750 төгрөг. Дээр дурдсанчлан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр мөн оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээг дүгнэж, үндсэн зээлийн төлөх хугацаа /үндсэн зээл, хүү, алдангийг зээлийн дүнд тооцон гэрээ байгуулсан боловч хуулийн дагуу хүү, алдангиас хүү тооцохгүй зарчмаар гагцхүү үндсэн зээлийн нөхцөлийг өөрчилсөн үндэслэлээр шаардлагын үндэслэлээ өөрчилж байгаа болно/-г сунгасан тул тус гэрээний хүү /7 650 000 төгрөг/, алданги /11 823 750/-ийн үүргийн тооцоо 19 473 750 төгрөг болно.

2. 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Зээлийн гэрээ: Хариуцагч М.С дээрх гэрээний дагуу зээлсэн мөнгөн дээрээ нэмж 70000 юань /20000000 төгрөг/ зээлье гэсэн тул бид Зээлийн гэрээг шинэчлэн байгуулах болсон. Хариуцагч М.С дээр дурдсан Зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдангид 564912.5 юань төлөх үүргийг гүйцэтгээгүйгээ шударгаар хүлээн зөвшөөрсөн тул бид ярилцан тохиролцсоны үндсэн дээр алдангийн хэмжээг багасган тооцож, нэмж зээлсэн 20 000 000 төгрөгийг нэмэн нийт дүнг 600 000 юаниар мухарлан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 600 000 юанийг 6 сарын хугацаатай, сар бүрийн 1.7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөл бүхий Зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан ба тус гэрээний үүрэг дараах тооцоогоор дүгнэгдэнэ: Зээл 180 00 0000 төгрөг, хүү 18 360 000 төгрөг, алданги 32 729 400 төгрөг, нийт 231 089 400 төгрөг. Гэрээний үүргийн тооцоо дээрх байдлаар тооцогдох хэдий ч би Монгол Улсын Иргэний хуульд зааснаар хүү, алдангиас хүү тооцох эрхгүй тул дээрх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний үндсэн зээл, нэмж олгосон 20 000 000 төгрөгийг нэмж 170 000 000 төгрөгөөс гэрээний дагуу хүү, алданги тооцно.  Зээл 170 000 000 төгрөг, хүү 17 340 000 төгрөг, алданги 30 911 100 төгрөг, нийт 218 251 100 төгрөг. Дээр дурдсанчлан 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Зээлийн гэрээг дүгнэж, үндсэн зээлийн төлөх хугацаа /үндсэн зээл, хүү, алдангийг зээлийн дүнд тооцон гэрээ байгуулсан боловч хуулийн дагуу хүү, алдангиас хүү тооцохгүй зарчмаар гагцхүү үндсэн зээлийн нөхцөлийг өөрчилсөн үндэслэлээр шаардлагын үндэслэлээ өөрчилж байгаа болно/-г сунгасан тул тус гэрээний хү /17340000 төгрөг/, алданги /30911100 төгрөг/-ийн үүргийн тооцоо 48251100 төгрөг гүйцэтгэгдээгүй үлдсэн болно.

3. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Зээлийн гэрээ: Хариуцагч М.С зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж, тус барьцаагаа Хөрөнгө оруулалтын банканд барьцаанд тавьж, тус банкнаас зээл авч зээлийг тань төлье гэж гуйхаар нь итгээд 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгох хэлцлийг хийж, барьцааг чөлөөлсөн ба Хариуцагч М.С 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдангид 770298 юань төлөх үүргийг гүйцэтгээгүйгээ мөн л шударгаар хүлээн зөвшөөрсөн тул бид ярилцан тохиролцсоны үндсэн дээр алдангийн хэмжээг багасган тооцож, нийт дүнг 671400 юаниар тооцон 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 671400 юанийг 1 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлүүлэх нөхцөл бүхий Зээлийн гэрээ гэх гэрээг байгуулсан ба тус гэрээний дор дурдсан үүрэг өнөөг хүртэл гүйцэтгэгдээгүй байна. Зээл 671400 юань, хүү 11413.8 юань, алданги 341406.9 юань, нийт 1024220.7 юань. Гэрээний үүргийн тооцоо дээрх байдлаар тооцогдох хэдий ч би Монгол Улсын Иргэний хуульд зааснаар хүү, алдангиас хүү тооцох эрхгүй тул дээрх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу олгосон үндсэн зээл 150000000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр нэмж олгосон 20000000 төгрөг, нийт 170000000 төгрөгөөс гэрээний дагуу дараах байдлаар хүү, алданги тооцно: Зээл 172890000 төгрөг, хүү 2890000 төгрөг, алданги 86545000 төгрөг, нийт 259335000 төгрөг. Хариуцагч 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулах үедээ мөнгө авсан, бусад гэрээг өмнөх гэрээг үндэслэн байгуулсан гэж буй хэдий ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн "... хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзнэ" гэх заалтаар хариуцагчийн надтай байгуулсан дээрх Зээлийн гэрээ-нүүд хүчин төгөлдөр болно. Ийнхүү хариуцагч М.С нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалт болон 1) 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу төлөх хүү, алданги 19473750 төгрөг, 2) 2014 оны 12дугаар сарын 5-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу төлөх хүү, алданги 48251100 төгрөг, 3) 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл, хүү, алданги 259335000 төгрөг, нийт 327059850 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй болно. Иймд дээр дурдсан тооцоог үндэслэн М.С Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 327059850 төгрөгийг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 08-р сарын 21-ний өдөр С зээлийн гэрээ байгуулан 150 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан. С гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй учир 2014 оны 12-р сарын 5-ны өдөр дахин гэрээ хийж зээл 150 сая төгрөг, 3 сарын хүү нь 7 650 000 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацааг 2014 оны 12-р сарын 21 гэж зааж өгсөн. Төлөх үүрэг нь хүү, алдангитайгаа нийлээд 169 473 750 төгрөг болсон. С нь 2014 оны 12-р сарын 5-ны өдөр дээрх үүрэг дээрээ нэмж 20 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийн тооцоо нь үндсэн зээл 20 сая төгрөг, хүү 2 040 000 төгрөг, алданги 11 020 000 төгрөг нийт 33 060 000 төгрөг болсон. Үүний дараа С нь барьцааны зүйлээ чөлөөлмөөр байна гэхээр нь өмнөх 2 гэрээгээ дүгнэж барьцааг нь чөлөөлж өгсөн. Ингээд 2015 оны 7-р сарын 8-ны өдөр 2 гэрээгээ дүгнэж зээлийн гэрээ гэж нэрлээд үндсэн зээл 170 000 000 төгрөг, хүү 20 230 000 төгрөг, алданги 180 150 000 төгрөг нийт 370 450 000 төгрөг болсон. Энэ мөнгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч П.Г шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхны гэрээ 2014 оны 8-р сарын 21-ний өдөр М, С нарын хооронд байгуулагдсан. 500 000 юань зээлэхээр тохирсон ч юань 141 150 000 төгрөгийг хүлээн авсан. М.С нь Улаанбаатар хотын банкны зээлийг хаасан нь дансны хуулгаар нотлогдоно. Харин 150 сая төгрөг хүлээж аваагүй. Дараа нь 2014 оны 9-р сарын 14-ний өдөр хүүхдийн сургалтын төлбөр шаардлагатай болоод 22 сая төгрөг зээлсэн. Гэхдээ бичгээр гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгч 20 сая төгрөг зээлсэн гэдэг ч манайх 22 сая төгрөг зээлсэн гэдгээ зөвшөөрдөг. Бичгээр гэрээ байгуулагдаагүй учир хүү, алданги тооцохгүй. Мөн 2014 оны 8-р сарын 21-ний өдрийн гэрээнд хүү, алданги тооцохгүй, бичгийн гэрээ байхгүй. Талуудын хооронд 2 удаагийн гэрээний тооцоо байдаг. Төлбөрийг нэмж нэгтгээд 2014 оны 12-р сарын 5-ны өдөр 600 000 юаны гэрээ хийсэн боловч энэ мөнгийг шилжүүлж аваагүй. Тиймээс хүү, алданги тооцохгүй. М.С нь 2015 оны 10-р сарын 15-ны өдөр 126 200 000 төгрөгийг М ээж Л Голомт банкны данс руу шилжүүлсэн, орохдоо юань болж 400 000 юань хөрвөгдөн орсон. Үүнийг А төлбөрт өгсөн мөнгө гэж нэхэмжлэгч маргадаг ч А, С нарын маргаан энэ хэрэгт хамаагүй. 2016 оны 9-р сарын 15-ны өдөр Сс М ээж ЛГоломт банкны дансанд 30 000 000 төгрөг, 2015 оны 8-р сарын 31-ний өдөр М Голомт банкны дансанд 700 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд 164 900 000 төгрөгийг төлж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь М.С холбогдох 2014 оны 12-р сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 297 540 000 төгрөг гаргуулах, 2015 оны 7-р сарын 08-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилж, 2014 оны 8-р сарын 21, 2014 оны 12-р сарын 05, 2015 оны 7-р сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 327 059 850 төгрөг гаргуулахаар шаардаж, 2015 оны 7-р сарын 08-ны өдрийн Үүрэг дуусгавар болгосон хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзсан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 255 775 000 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б.М нь М.С 2014 оны 8-р сарын 21-ний өдөр 500 000 юань, 2014 оны 12-р сарын 05-ны өдөр 600 000 юань, 2015 оны 7-р сарын 08-ны өдөр 671 400 юань тус тус зээлүүлэхээр тохирсон гэрээг бичгээр хийсэн /1-р хавтас хх 5, 8-9, 12-13, 201/ байна.

Талууд  2014 оны 8-р сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 500 000 юанийг 3 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан /1-р хавтас хх 201/, зээлдүүлэгч гэрээний үүрэгт 150 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, харин зээлдэгч 141 150 000 төгрөг авсан, зээлийг төлсөн гэж маргажээ.    

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...эхний гэрээгээр 141 150 000 төгрөг, 2014 оны 9-р сарын 14-ний өдөр 22 000 000 төгрөг нийт 163 150 000 төгрөг зээлсэн, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн, гадаадын мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, хүү, алданги шаардах эрхгүй, зээлийг бүрэн төлсөн гэж тайлбарлажээ.  

Хариуцагч зээлийн гэрээ байгуулахдаа Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно, 4.4 дэх хэсэгт Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно  гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл, иргэд хооронд зээлийн гэрээ байгуулахдаа Монгол банкны зөвшөөрлийг аваагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргажээ.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4 дэх заалт нь банк, банк бус санхүүгийн байгууллагат хамааралтай, эдгээр байгууллага нь ...үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахдаа Монгол банкны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэхээр заасан байна.

Харин энэ хуулиар иргэд хоорондын зээлийн  харилцааг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоогүйгээс гадна Иргэний хуулийн 217-р зүйлийн 217.2 дахь хэсэг зааснаар хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болдог.  

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3.1.2.үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монгол банкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлнэ, 3.1.4.гадаад валют гэж гадаадын мөнгөн тэмдэгт, гадаадын валютыг хэлнэ гэж заасан байх Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх заасан зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө ....шилжүүлэх үүрэгт үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, гадаадын мөнгөн тэмдэгт аль аль нь хамаарна. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо гадаад валют зээлүүлэх, зээлэхийг хуулиар хориглоогүй байна. 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр, үүний дотор 15.3.4.банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зохицуулсан байх ба харин Иргэний хуулийн 281-р зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулахад тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр тогтоогоогүй байна.

Б.М, М.С нарын 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлж 500 000 юаныг 1 юаныг 300 төгрөгөөр тооцон 150 000 000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн, харин зээлдэгч 141 150 000 төгрөг хүлээн авсан гэж маргажээ.

2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Монгол банкны зарласан юанийн ханш 301.63 төгрөг байсан /1-р хавтас 228/ бөгөөд юаны ханшийг 300 төгрөгөөр тооцсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. Нөгөө талаас 141 150 000 төгрөгийг 500 000 юаньд тооцсон гэж үзвэл 1 юань 282.3 төгрөг болох ба тухайн үеийн юанийн ханшнаас 19.33 төгрөгөөр бага, энэ ханшаар тохирсноо хариуцагч нотлоогүй байна. 

Хариуцагч М.С нь Тү ХХК-ний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч /1-р хавтас 111, 119-121/ бөгөөд 2014 оны 8-р сарын 21-ний өдөр Т ХХК-иас Улаанбаатар хотын банканд 141 150 000 төгрөгийг төлж, зээлийн гэрээг дуусгавар болгосон /1-р хавтас хх 184/, үүгээр зээлдүүлэгчээс 141 150 000 төгрөгийг авсан гэж тайлбарладаг боловч энэ нь ТүХХК-ний тус банканд төлөх зээлийн үлдэгдлийг тодорхойлсон, харин Б.М 141 150 000 төгрөг авсныг нотлохгүй.

Хариуцагч М.С нь 2014 оны 8-р сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 150 000 000 төгрөг, 3 сарын хүү 7 650 000 төгрөг нийт 157 650 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ. 

Энэхүү зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлсэн гэж маргаж Худалдаа хөгжлийн банкан дахь Т ХХК-ийн дансны хуулга /1-р хавтас хх 116-118/, Голомт банкин дахь М.С дансны хуулга /1-р хавтас 112 дугаар тал/-ыг нотлох баримтаар гаргасан байна. Уг баримтуудаар Т ХХК-иас 2015 оны 10-р сарын 14-ний өдөр Б.Лн, Б.А нарын хамтран эзэмшдэг Хаан банкин дахь  тоот юанийн дансанд барааны үнэ, зээлийн төлбөр гэсэн утгаар 126 200 000 төгрөг, М.С 2016 оны 9-р сарын 09-ний өдөр мөн Б.Л, Б.А дээрх дансанд зээлийн төлбөрт гэсэн утгаар 38 000 000 төгрөг тус тус шилжүүлжээ.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар ...гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно, энэ тохиолдолд үүргийг гуравдагч этгээд гүйцэтгэх, эсвэл гүйцэтгэсэн болохыг үүрэг гүйцэтгүүлэгч мэдсэн, зөвшөөрсөн байх шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтуудаар зээлдэгч М.С үүргийг ТХХК гүйцэтгэхийг зээлдүүлэгч мэдсэн, гүйцэтгэснийг зөвшөөрсөн нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, М.Сн Б.М гүйцэтгэх үүргийг Т ХХК гүйцэтгэсэн гэх үндэслэлгүй.  

Түүнчлэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, ...гэрээ буюу ...зааснаар...эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгч болдог. Өөрөөр хэлбэл, зээлдэгч М.С гүйцэтгэх үүргийг Б.Л, Б.А нарт хүлээлгэн өгөх талаар талууд тохиролцоогүй, М.С Б.Л, Б.А нарт 38 000 000 төгрөгийг шилжүүлснийг Б.М гүйцэтгэх үүргийг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөнд тооцохгүй.

Нөгөөтэйгүүр, М.С нь Б.А 2015 оны 8-р сарын 10-ны өдөр зээлийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, 2015 оны 5-р сарын 29-ний өдөр зээлийн гэрээ хийж байсан /1-р хавтас 82-83/, зээлийн гэрээний үүрэгтэй байсан, Т ХХК нь Б.Л Б.А дансанд барааны үнэ, зээл гэсэн утгатайгаар 400 000 төгрөг шилжүүлж /1-р хавтас 41/ байснаас дүгнэвэл Б.М зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлгүй, .

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 23-ны өдрийн 2786 дугаар шийдвэрээр Б.М нэхэмжлэлтэй М.Эт холбогдох 2015 оны 7-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 401 475 328 төгрөг гаргуулах, үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн хэргийг шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн 43 тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн /1-р хавтас 66-77/, Монгол улсын дээд шүүхийн шүүгчийн 2018 оны 4-р сарын 12-ны өдрийн 189 тоот захирамжаар дээрх шийдвэр, магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсон /2-р хавтас 80/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9-р сарын 12-ны өдрийн 2758 дугаар шийдвэрээр Б.М нэхэмжлэлтэй М.Эр, Э.Б нарт холбогдох 2014 оны 1-р сарын 3-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 194 612 765 төгрөг гаргуулах, үүрэг дуусгавар болгосон хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн хэргийг шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 07-ны өдрийн 2430 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2019 оны 4-р сарын 16-ны өдрийн 544 тоот тогтоолоор хэргийг шийдвэрлэжээ. /2-р хавтас 91-104/

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр Б.М, М.С нарын хооронд байгуулагдсан 2014 оны 8-р сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний маргаантай хэргийг шийдвэрлээгүй, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4-р сарын 17-ны өдрийн 944 дугаар шийдвэртэй хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд /1-р хавтас 202-213/  Б.М нэхэмжлэлтэй Б.П холбогдох хэргийг хэлэлцсэн нь тусгагджээ.

 

Талууд 2014 оны 12-р сарын 05-ны өдөр зээлийн гэрээгээр 600 000 юаныг 6 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирсон /1-р хавтас 8/ боловч М.С бодитоор мөнгө шилжүүлээгүй, харин 2014 оны 8-р сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний зээл, хүү, алданги тооцсон, 2014 оны 9-р сарын 14-ний өдөр хүүхдийн сургалтын төлбөр төлөх зорилгоор зээлсэн 20 000 000 төгрөг буюу 70 000 юанийг нэмж 600 000 юаны гэрээ хийсэн, мөн 2015 оны 7-р сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 671 400 юаныг 1 сарын хугацаатай, 1.7 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирсон боловч мөнгийг шилжүүлээгүй, өмнөх 2 гэрээнд хүү, алданги тооцож гэрээ хийсэн, энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул тухайн гэрээгээр үүргийн гүйцэтгэл шаардахгүй.  

Харин 2014 оны 9-р сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгийг зээлүүлэхдээ гэрээг бичгээр хийгээгүй тул хүү тохирсон гэж үзэх үндэслэлгүй, хүү шаардах эрхээ алдсан гэж дүгнэлээ.  

Иймд хариуцагч М.С 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн үүрэгт үндсэн зээл 150 000 000 төгрөг, хүү 7 650 000 төгрөг нийт 157 650 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан, үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлөхөөр тохирсон тул 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 78 825 000 төгрөг, 2014 оны 9-р сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг нийт 256 475 000 төгрөг төлөх үүрэгтэй. Үүнээс хариуцагч нь 2015 оны 8-р сарын 31-ний өдөр Б.М Б.А нарын Голомт банкан дахь 2705000818 тоот дансанд 700 000 төгрөг төлсөн байх тул хасч тооцон 255 775 000 төгрөгийг гаргуулж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 7-р сарын 08-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан /1-р хавтас 11/ боловч энэ шаардлагаасаа татгалзсан нь хариуцагч барьцааны зүйлээ чөлөөлүүлэхтэй холбоотой байсан гэж тайлбарлажээ. Энэ үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин 2014 оны 12-р сарын 05-ны өдрийн 600 000 юаны талаар маргасан боловч мөнгө шилжүүлээгүй нь М.С зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон гэж үзэхгүй, зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан М С 255 775 000 /хоёр зуун тавин таван сая долоон зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж Бн Молгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 71 284 850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Үүрэг дуусгавар болгосон хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.М татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 863 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.С 1 436 825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М олгосугай. 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА