Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/шш2021/0871

 

 

   2021              12               15                                            128/ШШ2021/0871      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Н” ХХК, “Б” ХХК

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагч: Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар

Хариуцагч: Нийслэлийн өмч хувьчлах комисс

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “У” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Б үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” ******* дүгээр тогтоол,  Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас У ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “У” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлөөлөгч Т.Н, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Э, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч А.Д, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагч Нийслэлийн Өмч хувьчлах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, түүний өмгөөлөгч А.Н, хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээд “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Л.Ө, иргэдийн төлөөлөгч Д.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н******* үйлчилгээний төв нь анх *******85 онд баригдаад *******91 онд ашиглалтад орсон, тус барилга нь 3 давхар бөгөөд нийтдээ 7900 м.кв буюу 8 блокоос бүрдсэн том барилга байдаг. Манай маргаад байгаа объект нь зөвхөн "Ж" блок буюу зүүн жигүүрийн нэг давхрын зүүн жигүүрийн хэсэг болох 1220 м2 талбай бөгөөд зөвхөн нэг давхрын б үзүүрийн 175 м.кв талбай нь “Н” ХХК-ийн, харин хажуу талын 155 м.кв талбай нь хөрш “Б” ХХК-ийнх.

Тус барилга анх *******91 онд анх ашиглалтад ороход “Б” ХХК, “Н” ХХК Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай түрээсийн гэрээ байгуулаад тус тусын үйл ажиллагааг эхэлж байсан. Нийслэлийн Засаг даргаас Төрийн өмчийн хороотой хуулийн дагуу зөвшилцөх үед Төрийн өмчийн хороо зөвшөөрөөд 2003 онд 489 дүгээр тогтоол гарч тус тогтоолын хавсралтын 10-т Н******* үйлчилгээний төвийг бүхэлд нь буюу 7900 м.кв болох 8 блокоор нь хувьчилъя. 30 гаруй аж ахуйн нэгжид бүгдэд нь түрээсийн давуу эрхээр буюу 11-13 жил болсон байна гээд хувьчилж эхлээд явсан байдаг. “Н” ХХК, “Б” ХХК-иуд нь ээлжээ хүлээгээд л байж байсан. Хувьчлалын асуудал 2003-2006 он хүртэл үргэлжлээд дууссан. Гэтэл гэнэт 2004 оны 11 дүгээр сард “У” ХХК нь нүүж ирсэн. Тус шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрт маш тодорхой дурдагдсан байдаг.

Анх “У” ХХК нь блансаас блансад шилжүүлэх гэсэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар нүүж ирсэн. Өөрөөр хэлбэл нэг хувийн компанийн өмчийг нөгөө хувийн компанийн өмчид үнэгүй шилжүүлэх байдлаар шилжүүлсэн. Энэ нь анхнаасаа хууль бус байсан учраас шүүхийн журмаар маргаж эхэлснээс хойш тасралтгүй 17 жил болж байна.

Энэ хугацаанд “Н” ХХК, “Б” ХХК-иуд нь орон нутгийн өмчид хөрөнгө оруулсан. “Н” ХХК нь 18.6 сая төгрөгийн хөрөнгө оруулсныг баталгаажуулсан. Энэ нь орон нутгийн өмчид хувийн өмч орж холилдоод 2005 онд хөрөнгө оруулалтын гэрчилгээг олгосон байдаг. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт 48.6 сая төгрөг төлж урсгал засварыг мөн хийж ирсэн. Хууль ёсоор түрээсийн гэрээг байгуулж ирснийг эрх бүхий байгууллагаас тогтоож өгсөн.

2007 он Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд Төрийн өмчийн хороо Иргэний хуулийн 105.1-д заасны дагуу түрээсийн давуу эрхээр хувьчлах нь зүйтэй юм байна гээд 2007 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1-А/841 тоот албан бичгээр зөвшөөрөөд шийдвэрлэсэн, энэ тогтоол, шийдвэр одоо хүчин төгөлдөр байгаа. Үүнийг үндэслээд 2007 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмчийн эзэн “Н” ХХК, “Б” ХХК-иудад хувьчилъя гээд тогтоолууд нь гарсан. Бидний зүгээс хувьчлах нь гээд баяр хөөртэйгөөр хүлээж аваад байж байтал хэрэгжүүлдэггүй, бид мөн л шүүхэд хандсанаар 1220 м2 талбай байгаа юм байна, үүнээс “Н” ХХК нь 175 м.кв, “Б” ХХК нь 155 м.кв юм байна, гэтэл 1220 м2 талбайгаар нь “У” ХХК-д өгөөд байгаа нь энэ хоёр байгууллага талбайгаа эзэмших, авах эрх нь үүссэн хоёр байгууллагын эрх ашиг нь хөндөгдөөд байна гэдгийг шүүхээс үйл баримтаар тогтоож өгсөн.

Шүүхээс манай компанийг хувьчлалд оролцох эрхтэй юм байна гээд тогтоогоод байхад шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Учир нь 2013 онд тус шүүхийн 204 дүгээр тогтоол гарсан. Тэр тогтоолд “У” ХХК нэхэмжлэгч болсон. Хөрөнгө оруулалтын давуу эрхээр хувьчилж авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн байдаг. Үүнийг гурван шатны шүүхээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дараагаар нь мөн утга агуулга ижил нэхэмжлэл гаргасан. Тэр нь мөн даалгуулах нэхэмжлэлийн шаардлага байсан. Үүнийг Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 285 дугаар тогтоолоор “У” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Одоо болж буй процесс яг үүнтэй утга ижил. Шүүхийн шийдвэрийг эрх бүхий байгууллага нь биелүүлдэггүй. Эрх бүхий байгууллагуудаас шүүхийн шийдвэрийг биелүүлээчээ гэсэн албан бичиг, мэдэгдэл явуулдаг боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн оронд эсрэгээрээ “У” ХХК-д л хувьчлаад байдаг. Үүнийг үнэхээр шударга бус явдал гэж үзэж байна.

Манай хувьчилж авах эрх хэвээрээ юм байна гээд 2016 оноос хойш бид мөн л хүсэлтээ өгсөн. Шүүхээс манай эрх ашиг хөндөгдөөд байгаад тогтоосон. Гэтэл 2018 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ХуралН” ХХК, “Б” ХХК, “У” ХХК-иудад гурвууланд нь талбайн хэсгийг хувьчилж өгье гээд ******* дүгээр тогтоолыг гаргасан. Энэ тогтоол нь одоо хүчин төгөлдөр байгаа. Бид үүнийг маш баяртайгаар хүлээж авсан. Тогтоолоо гаргасан учраас хувьчлал шударгаар явагдаж эхлэх юм байна гээд хүсэлтээ өгчихөөд хүлээж байсан. Гэтэл 2018 оны тогтоол гарсны дараа Засаг даргын Тамгын газраас бидэнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны "Б үйлчилгээний төвийн "Ж" блок нь тус компанийн *******91-2005 он хүртэл гэрээний дагуу түрээсэлж байсан эсэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны ******* дүгээр тогтоолоор нийслэлийн өмчөөс 20******* онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад оруулж хувьчлахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Өмч хувьчлах комисс, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрууд нь 20******* онд уг тогтоолыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй гэсэн хариу өгсөн.

Үүний дараа Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас биднийг хүлээн авч уулзсан. Уулзалтын тэмдэглэлийг мөн хавтаст хэрэгт авч хавсаргуулсан. Уулзалтаар манайхаас танай 3 байгууллага "Б үйлчилгээний төвийн "Ж" блокийн 1220 м2 талбайн асуудал тус тусдаа яваад байгаа юм байна. Бид уулзалтыг хийж байгаа учир шалтгаан нь эв зүйгээр шийдвэрлэе, танайд хувьчилж өгөх гээд байгаа юм аа. “У” ХХК-ийг оролцуулан гурван талт уулзалтыг хийх гэсэн боловч “У” ХХК-иас ирсэнгүй. Иймд “Б” ХХК болон танайх болох “Н” ХХК-тай уулзалтыг хийе. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх гээд байна. Танайд хувьчилж өгөх гээд байна гэсэн байдлаар тус уулзалтыг хийж байсан. Тус уулзалт болсноос хэд хоногийн дараа “У” ХХК-тай уулзсан байсан. Уулзалтын тэмдэглэлтэй танилцсан. “У” ХХК нь уулзалт дээрээ үйл баримтыг илт гуйвуулж өөрсдийнхөө талд шийдвэрлүүлэх байдлаар буруу танилцуулга өгсөн байдаг юм байна лээ. Тус уулзалтын дараа бид ******* дүгээр тогтоолоо биелүүлэх юм байна гээд байж байтал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид эсрэгээрээ манай хоёр байгууллагын талбайг хасаад “У” ХХК-д бүхэлд нь олгохоор шийдвэрлэсэн байсан. Энэ нь үнэхээр бидний эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид "Б үйлчилгээний төвийн "Ж" блокын 1220 м2 талбай болох гурван давхарт байрлах талбайтай маргахгүй. Харин зөвхөн объектын нэг давхар нь 768 м.кв байдаг бөгөөд үүний 175 м.кв нь манайх, 155 м.кв нь “Б” ХХК-ийн бид зөвхөн энэ хэсэгтээ л маргадаг. Үлдсэн хэсэгтэй бид маргахгүй. Манайд хоёр компанид хамааралгүй.

“У” ХХК-ийн шүүхэд гаргаад байгаа бие даасан шаардлагыг ойлгомжгүй гэж үзэж байна. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол. Үүнийг бүгд адил мэдсэн. Манайд 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн тогтоол гарсны дараа 12 дугаар сарын *******-нд Нийслэлийн Засаг даргаас ийм тогтоол гаргачихлаа мэдэгдсэн. “У” ХХК мэдээгүй байдаг юм байж. Гэтэл 20******* онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар манай гурван байгууллагыг гурвууланг нь дуудаж уулзаж хийх хүсэлт тавьсан. Тэр уулзалтад “У” ХХК-иас хүн ирээгүй байдаг. Манай хоёр байгууллага, Нийслэлийн Өмчийн харилцааны газартай уулзсан. Уулзалтад 2018 оны ******* дүгээр тогтоол гарсан. 20******* онд хувьчлагдах хуулийн этгээд эд хөрөнгийн жагсаалт гэж байгаа. Эд хөрөнгийн жагсаалтад танай эзэмшиж байсан гурван хэсэг гурвуулаа орчихжээ. Хуулийн этгээд нь гурван хуулийн этгээдийн нэр гурвуулаа л дурдагдсан байна. “У” ХХК-ийг дуудсан боловч ирээгүй байна гэсэн. Тэгэхлээр мэдээгүй, мэдэх боломж байгаагүй гэж хуулийн үндэслэлгүй тайлбар гаргаж байгаад байна. Хөөн хэлэлцэх хугацааг хоёр шатны шүүх хоёулаа дүгнэсэн. Дээд шүүхээс буцаасан. Тэгэхлээр бие даасан шаардлагыг үнэхээр хүлээж авах боломжгүй. Эсвэл өмнө гаргасан шүүхийн шийдвэрт дүгнэж шүүхийн шийдвэрт дурдсан шиг заавал би авах ёстой, надад даалгуулах ёстой. Засаг дарга хийхгүй байна. Даалгуулъя гэж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Тийм учраас бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Ихэнх зүйлийг “Н” ХХК-ийн төлөөлөгч ярьлаа. "Б үйлчилгээний төвийн "Ж" блокийн 1220 м2 талбайгаас манайх түрээсэлж байсан, хөрөнгө оруулж байсан талбайгаа л авъя гэдэг нэхэмжлэлийг гаргаж байгаа болохоос биш, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөд 1220 м2 талбайгаар нь манайд хувьчлаад өгөөч гэж байгаа зүйл биш.

Нөгөөтээгүүр үүнийг харах юм бол манай боломжийг “У” ХХК авах гэж дайрч байгаа болохоос биш бид нар гуравдагч этгээдийн боломжийг булаах гэсэн оролдлого биш юм. 2004 оноос эхэлсэн шүүхийн маргаантай холбоотойгоор зөвхөн бид нар хохирогч болоод байгаа биш. Нөгөө төлдөө Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар нь “У” ХХК-иас түрээс авч байсан уу?, Энэ хугацаанд хэнээс түрээс бодогдоод нөгөө талаас хэн хохирогч болоод байгаа бэ гэдгийг шүүхийг тунгааж үзнэ гэж бодож байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Н” ХХК-тай хамт нэхэмжлэл гаргасан учраас ижилхэн. Гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

2004 онд шүүхийн үйл ажиллагаа эхэлснээс хойш “У” ХХК нийслэлийн статусаа алдсан. Ажиллах боловсон хүчин дутмаг, бүр радио байхаа ч больж байгаа юм биш үү. 1120 м.кв талбай гуравдагч этгээдийн өмчлөлөөр танайд эцсийн байдлаар шийдвэрлэгдээгүй ч гэсэн түрээсийг нь миний мэдэхээр “У” ХХК авч байгаа. Цалингаа тавьж чадахгүй байгаа талаар мөн тайлбар гаргаж байна. Түрээсийн орлого хаачаад байгаа юм бэ?, Яг энд хэний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бэ? Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч Н” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.3-т “орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах” гэж заасан бөгөөд энэ нь хурлын бүрэн эрх байгаа. Тэгэхлээр хурлын бүрэн эрхийг Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд олгосон хуулийн заалтыг Тэргүүлэгч нь үндэслэсэн байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж хурлын бүрэн эрхийг мөн үндэслэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ”, 81 дүгээр зүйлд “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж тус тус заасан. Энэ нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд л олгосон онцгой бүрэн эрхийг тэргүүлэгчдийн арван хүн шийдвэрлээд байгаа. Орон нутгийн хуралд оролцсон иргэн Тэргүүлэгчид эрхээр олгуулж байгаа шийдвэр нь үнэхээр хууль зөрчсөн асуудал. Тогтоол гаргаж байгаа хууль зүйн үндэслэл нь Хурлынхаа бүрэн эрхэд хамаарсан асуудлаар гаргасан гэж бид үзсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 5-нд ******* тоот тогтоол гаргасан. Тэргүүлэгчид нь тогтоол гаргахдаа нийслэлийн өмчит 20******* онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтаараа баталчхаж байгаа. Үүнд “Н” ХХК, “Б” ХХК болон “У” ХХК-иуд нь маргаж байгаа. Нэхэмжлэгч компаниуд нь эзэмшиж байсан эсэхээ нотолж жагсаалтад оруулж, өөрийнхөө эрхийг тодорхойлж арга хэлбэрийг нь дуудлага худалдаагаар худалдах юм уу, түрээсийн давуу эрхээр худалдах юм уу? гээд үүнийг тодорхойлоод оролцуулаад танилцуулаарай гэхлээр энэ жагсаалтаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь “Н” ХХК, “Б” ХХК-иудыг хасаад л “У” ХХК-д 100 хувь өгч байгаа. Ямар үндэслэлээр хасч байгаа талаар юу ч байхгүй. Ингэхлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд мөн халдаж байгаа.

2010 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 21 тоот “Н” ХХК-ийн талд шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. Тус шийдвэрээр “Н” ХХК-ийн эзэмшиж байгаа эсэхийг хувьчлалын арга хэлбэрийг тодорхойлоод хувьчил гэснийг өнөөдрийг хүртэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас маш олон удаа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Өмч хувьчлах комиссод тус тус шийдвэрээ биелүүл гэсэн мэдэгдлийг удаа дараа өгч байсан. Гэвч шүүхийн шийдвэрийг огт биелүүлдэггүй. Ирүүлэхдээ зөвхөн нэг хуулийн этгээд болох “У” ХХК-ийг илт хамгаалаад гараад ирдэг. Хууль зүйн хувьд эдгээр үндэслэлүүдийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамаарахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолыг л яриад байгаа. Уг тогтоолын хууль эрх зүйн үндэслэлийг л ярьж маргаж байгаа. Энэ тогтоол дээр үндэслэж гаргасан Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2 тогтоол, гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээг л хүчингүй болгуулах гэж байгаа. Үүнтэй ямар ч утаагаараа холбогдохгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны ******* тоот тогтоолтой бид маргахгүй байгаа. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага дээр энэ талаар огт ярихгүй. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамаарахгүй асуудлаар бие даасан шаардлага гаргалаа гэж үзэж байна.

Хөөн хэлэлцэх хугацааны хууль зүйн үндэслэл дээр Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй” гэж заасан. Гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн бие даасан шаардлагаа 2021 онд гаргаад байгаа. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн ******* тоот тогтоолын хоёрдугаар хавсралтын 1, 2, 3 дахь хэсгээс “Н” ХХК, “Б” ХХК-иудыг хасч өгөөчээ гээд НИТХ-д гаргасан “У” ХХК-ийн албан бичиг байсан. Нотлох баримт шинжлэн судлахад бид хянуулна. Хандаад тэрийг нь шийдвэрлээгүй байгаа. Гэтэл одоо 2 жилийн дараа бие даасан шаардлага гаргаад байна. Хөөн хэлэлцэх хугацаан дээр ярих зүйл байхгүй. Цагаан дээр хараар тодорхой бичсэн байхад 2 жилийн дараа яриад байна. Үүнийг шүүх хянаж үзээд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

            Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий актыг гаргахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Үндсэн хууль, нэгжийн тухай хууль Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу тухайн орон нутгийнхаа эд хөрөнгийн хувьд өмчлөгч байна. Өмчлөгч байдгийнхаа хувьд тухайн орон нутгаас аль эд хөрөнгийг хувьчлах вэ, яаж шинээр эд хөрөнгө бие болгож авах вэ? Алийг нь эсвэл бусад төрийн байгууллагад ч юм уу шилжүүлэх бэ гэдэг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэйгээр хуульчилж өгсөн. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны  ******* дүгээр тогтоолоор 20******* онд Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг баталсан байдаг. Жагсаалтын хоёрдугаар хавсралтад маргаан бүхий тус барилга орсон.

Маргаан бүхий барилга тухайн маргаан бүхий актын хавсралтад орохдоо гурав салгаад бичсэн байдаг. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо гэж байршлыг нь заасан боловч “У” ХХК-ийн эзэмшиж буй байр “Н” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан эсэх, “Б” ХХК-ийг түрээсээр эзэмшиж байсан эсэх гэж тус тус зааж өгсөн. Үүнийг ямар ач холбогдлоор ингэж заасан бэ гэхлээр Н******* барилга нь 7000 гаруй м.кв талбайтай том барилга. Түүнээсээ "Ж" блок нь гэхэд 1220 м2 талбайгаар зогсохгүй талбайтай байдаг. Тэгэхлээр “Н*******”-ийн аль блок юм. "Ж" блок нь өөрөө том талбайтай юм бол тус талбайн яг аль хэсгийг хувьчлах гэдэг дээр байршлыг нь зааж өгч тухайн компаниудын эсвэл түрээсээр эзэмшиж байсан хэсэг гэж талбайг нь зааж өгсөн. Нэхэмжлэгч нь “Н” ХХК гэж орсон учраас үүнийг “Н” ХХК-д хувьчилж гэж байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ийм шийдвэр гарсан байна гэж тайлбарладаг. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй. Талбайн хэмжээг зааж өгсөн болохоос биш, тухайн аж ахуйн нэгжид энэ талбайг хувьчил гэсэн шийдвэр биш. Тогтоолын агуулгыг ч гэсэн харвал нэг дэх заалтад хувьчлах арга хэлбэрийг судалж тодорхойлох нийслэлийн иргэдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах хуулийн этгээдийн эд хөрөнгийн жагсаалтыг хоёр дугаар хавсралтаар гэж жагсаалтыг баталж байгаа болохоос биш, ямар аргаар, ямар компанид хувьчлах бэ гэдгийг хавсралтаар баталж өгөөгүй. Ингэж анх хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад орсон. Тогтоолын хэрэгжилтийг мөн зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг даргад өгсөн. Нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн тогтоолд ямар нэгэн өөрчлөлт оруулж эсвэл хувьчлалын арга хэлбэрийг зохион байгуулах юм бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид үүрэг болгосон байдаг.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2020 оны 02 дугаар сарын *******-ний өдрийн 1/862 дугаар албан бичгээр тухайн хавсралтад дурдсан 1220 м.кв талбай бүхий байрыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу давуу эрхээр “У” ХХК-д давуу байдлаар хувьчлах саналыг оруулж ирсэн байдаг. Энэ саналыг Тэргүүлэгчид 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр асуудлыг шийдвэрлэх нь зөв юм байна. “У” ХХК давуу эрхээр хувьчилж авах Иргэний хуулийн 105-д заасан эрх үүссэн байна гэж үзээд маргаан бүхий ******* дугаар тогтоолыг батлан гаргаж 1220 м2 талбайг “У” ХХК-д давуу эрхээр олгох шийдвэрийг гаргасан байдаг.

Тус шийдвэрийг гаргах болсон өөр нэг үндэслэл нь Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 5474 дүгээр шийдвэрийг “У” ХХК –ийг тасралтгүй 15 жил гэрээгээр эзэмшсэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан шударга эзэмшигч 15 жил тасралтгүй хийсэн байна гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоолгосон байсан учраас тухайн компанид эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн байдаг.

Мөн нэхэмжлэгч нарын тайлбарлаад байгаагаар “Н” ХХК-д 177 м.кв талбайг хувьчил гэж шүүх шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж удаа дараа хариуцагч нарт хандсан гэж тайлбарладаг. Шүүхээс энэ объектыг тухайн компанид хувьчил гэж шийдвэр гаргахгүй байх гэж үзэж байна. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль, нэгжийн тухай хууль болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхээр олгогдсон байдаг учраас аль компанид хэрхэн аль компанид хэрхэн хувьчлах асуудлыг хурал хуралдаанаар шийдвэрлэдэг. Тийм учраас тухайн үед тийм шийдвэр гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ч гэсэн “Н” ХХК-д ямар нэгэн талбай объектыг хувьчлах талаар ямар нэгэн байдлаар манайд хандаж байгаагүй. Анх энэ талбайг хувьчлахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан. Энэ тогтоолыг хэрэгжүүл гэдэг шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ хэрэгжүүл гэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж энэ талбайгаа хувьчил гэдэг байдлаар л шүүх шийдвэрлэсэн байх. Энэ талаар Нийслэлийн Засаг даргад хандаж байсан байдаг. Ийм учраас нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү

Хуралдааны тэмдэглэлийг харахаар “Н” Ж блок гэж орсон байдаг. Тухайн талбайн хэмжээг дурдаагүй байдаг. Мөн аж ахуйн нэгжүүдийг дурдаагүй. Тогтоолын хавсралт дээр илүү тодорхой болгохын тулд Ж блокын 1220 м.кв-ын яг аль хэсэг нь юм бэ?, Аль  аль компаниуд нь түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан юм бэ? гэдэг талаар дурдсан байдаг. Гэхдээ гуравдагч этгээдийн тайлбарлаад байгаа шиг нэхэмжлэгч нар ч юм уу, хувьчлах гэсэн агуулгаар тухайн шийдвэр ороогүй буюу гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол тухайн актын хүрээнд хөндөгдөхгүй. Харин хөндөгдөж байгаа гэвэл эерэг үр дагавар үүснэ. Эерэг үр дагавар үүсгэснээр ******* дугаар тогтоол гарч тухайн орон нутгийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах боломжийг нэмэгдүүлж өгч байгаа. Тийм учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай ижил байр суурьтай байгаа.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 465 дугаартай шүүгчийн захирамжаар “Н” ХХК-нд холбогдох хэсэг болох Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны тогтоолоор “У” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан 83 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 481 дүгээр тогтоолоор “Н” ХХК-ийг хувьчлах жагсаалтаас хассан байсан тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6-56 тоот тогтоолоор өмнө нь 2007 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт гаргасан байсан 11 65 дугаар тогтоолоор “Н” ХХК-ийг хасах тухай нэхэмжлэлийг /“Н” ХХК-д холбогдох тогтоолуудыг хүчингүй болгох тухай/ захиргааны шүүхэд гаргасан байсныг дээрх захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татгалзаж, өнөөдрийн байдлаар “Н” ХХК-д холбогдох хувьчлалын асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байсан. Энэ утгаараа шүүхэд гаргасан хувьчлалын асуудлаас татгалзсан утгаараа дахин энэ хувьчлалын асуудлыг шүүхэд хэлэлцэх ёсгүй гэж үзэж байна. Үүн дээр шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзэхийг хүс ч байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дугаар тогтоол 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан гэж тайлбарласныг дэмжиж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тогтоол шийдвэрийг хуулиараа Нийслэлийн Өмч хувьчлах комисс дагаж биелүүлэх үүрэгтэй. Тэр утгаараа Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр тогтоол гарсан. Тухайн тогтоолоор Чингэлтэй дүүргийн "Ж" блокийн 1220 м2 талбайг “У” ХХК-ийг тэргүүн ээлжид санал болгон хувьчлах тухай үнэ тогтоогоод тогтоол, шийдвэр гарсан. Үүнийг Нийслэлийн Өмч хувьчлах комисс биелүүлэх үүрэгтэй учраас биелүүлсэн. Мөн энэхүү тогтоолыг үндэслээд худалдах, худалдан авах гэрээ байгудсан. Дараад нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ******* тоот Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоолууд дараа дараагийн процессын дагуу гарсан. Энэ утгаараа Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хувьд эдгээр тогтоол шийдвэрүүдийг биелүүлэхгүй байх үндэслэлгүй, эрх байхгүй.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гарсан тогтоолыг манайх биелүүлсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

“У” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нөхцөлд бид шүүхийн шийдвэрийг дагаж биелүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн 465 дугаар захирамжийг энд хэлэлцэхгүй байх аргагүй. Энэ нь бидний маргаж буй маргааны суурь шийдвэр гэж үзэж байна.” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1, 2, 3 дахь хэсгийг илэрхий алдаатай илт хууль бус болохыг тогтоолгох. Уг тогтоолын 2  дугаар хавсралтын 1, 2, 3 дахь хэсгийг тогтоолынхоо агуулгад нийцүүлэн шийдвэрлэсэн байдлаар нь зөвтгөж гаргахгүй байгаа нь НИТХ-ын эс үйлдэхүй болохыг тогтоолгон зөвтгөж гаргахыг НИТХ-д даалгуулах” тухай бие даасан шаардлагыг шүүхэд гаргасан.

НИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний ээлжит ХХ хуралдаанаар "Нийслэлийн өмчөөс 20******* онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай" асуудлыг хэлэлцэн" Жагсаалт батлах тухай” ******* дүгээр тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-нд албажуулсан байдаг. Уг хуралдааны тэмдэглэлийн 57-р хуудсанд: Монгол ардын намын бүлгээс "Нийслэлийн өмчөөс 20******* онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын төсөлд Нарны титмийн “Ж” блокыг нэмж оруулах гэсэн саналын томьёоллоор орж дэмжигдсэн. 

Тогтоолын төсөл Нарны титмийн “Ж” блок гэдгээр тогтоолд орон батлагдсан. Гэтэл ******* дүгээр тогтоолын 2-р хавсралт албажиж гарахдаа гурван тусдаа болж гарч ирсэн. Хуралдааны тэмдэглэлд батлагдсан тогтоолын Нарны титмийн “Ж” блок гэдгээр бус Б үйлчилгээний төвийн "Ж" блокийн "У" ХХК-ийн эзэмшиж буй байр, Б үйлчилгээний төвийн "М" блокийн "Н" ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг, Б үйлчилгээний төвийн "Ж" блокын "Б" ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг гэж хууль бусаар илэрхий алдаатай албажин гарсан. Энэ талаарх манайх бие даасан шаардлага гаргаж анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 7814 дүгээр захирамжаар бие даасан даасан шаардлагыг хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Улмаар Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 833 дугаар тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэл тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх шинэ нотлох баримт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Шүүхэд нэхэмжлэгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, нэхэмжлэл гаргах үндэслэлээ НИТХ-ын жагсаалт батлах тухай *******-р тогтоолын 2-р хавсралтын 1, 2, 3 дахь хэсгүүд гэж тайлбарлаад байдаг.

*******-р тогтоолын 2-р хавсралтын 1, 2, 3 дахь хэсгүүд нь хууль бус илэрхий алдаатай захиргааны акт гэдгийг нотлох баримтуудаар тогтоож өгсөн. ******* дүгээр тогтоолыг биш. Тус тогтоолыг гаргасан хуралдааны тэмдэглэлийг бид мэдсэнээр манайх шүүхэд хандах эрх үүссэн гэдгийг мөн нотлох баримтаар тогтоож өгсөн. Манай бие даасан шаардлагыг шийдвэрлэх нь үндсэн хэрэг маргааныг шийдвэрлэх, манай компани өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймээс манай бие даасан шаардлагыг хэлэлцэж, шийдвэрлэж өгнө үү.      

Нийслэлийн Засаг дарга бөгөөд У хотын захирагч болон “У” ХХК-ийн хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу ажлын байрны хувьчлал явагдаж Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “У” ХХК-ийн ажлын байрыг хувьчлан өмчлүүлсэн. Энэ өмчлүүлсэн хувьчлал нь захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хянагдаж хүчингүй болохдоо эрх бүхий байгууллагын хувьчлах арга хэлбэрийг тогтоогоогүй байхад  Нийслэлийн Өмч хувьчлах комисс хувьчлах шийдвэр гаргажээ гэдэг үндэслэлээр хүчингүй болсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар зөвшөөрөл хүчингүй болсон тул уг хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3 хэсэгт заасны дагуу асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг “У” ХХК удаа дараа тавьж байсан. Энэ хүсэлтүүдийг шүүхийн маргаантай байгаа үндэслэлээр 2018 он хүртэл шийдвэрлээгүй явж ирсэн.

2018 оны 12 дугаар сарын 5-нд Н******* “Ж” блокын байрны хувьчлалын асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “жагсаал батлах” тухай ******* дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор Н******* “Ж” блокын хувьчлах аргыг тогтоон, хувьчлалын асуудлыг шийдвэрлэхээр Засаг дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд даалган шийдвэрлэсэн. Тодруулан хэлбэл 2 дугаар хавсралтын 1, 2, 3 дахь хэсгүүд нь илэрхий алдаатай гарсныг хурлын тэмдэглэл болон холбогдох шийдвэрүүдээр нотлогдож ирсэн ба захиргааны акт гаргасан байгууллага алдаатай гарсныг үгүйсгээгүй ба алдаатай байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхийн маргаантай байгаа тул хэрэг маргааны дараа захиргааны акт дахин гаргах ажиллагааг хийнэ гэсэн байр суурьтай байгааг уламжилъя.

Нэхэмжлэл гаргагч хоёр компанийн зөрчигдсөн эрх гэж үзэж буй маргааны зүйл нь Орон нутгийн өмчийг 10 буюу түүнээс дээш жил түрээслэн Иргэний хуулийн 105-р зүйл 105.1-д заасан эрх манайд үүссэн гэж маргаад байдаг. Иргэний хуулийн 105-р зүйлийн 105.1-д заасан эрх яагаад энэ компаниудад үүсэхгүй бэ гэхлээр нэхэмжлэгч хоёр компанийн зөрчигдсөн эрх гэж үзэж байгаа түрээсийн гэрээний буюу гэрээний тухай маргааныг шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн гурван удаагийн гурван шатны шүүхийн шийдвэр байгаа.

Мөн байрыг аль нэг талд хувьчлахыг даалгах эсэх асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсанаар маргааныг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн 6 удаагийн шийдвэр байгаагаас 4 нь гурван шатны шүүхийн шийдвэр байдаг. Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны шүүхийн шийдвэрүүдэд нэхэмжлэгч хоёр компани давуу эрх үүссэн гэсэн шүүхийн шийдвэр гараагүй. Мөн Захиргааны хэргийн аль нэг талд хувьчлахыг даалгах эсэх тухай асуудлаар хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд аль нэг талд нь хувьчлахыг даалгахгүй гэсэн шүүхийн шийдвэрүүд гарсан. Ингэхдээ шүүх нь “НИТХ-ын хуулиар олгогдсон хувьчлах арга хэлбэр, журмыг тогтоох бүрэн эрхэд шүүх хөндлөнгөөс оролцох үндэслэлгүй" гэж дүгнэсэн. Өнгөрсөн хугацаанд болсон есөн удаагийн Захиргааны болон Иргэний хэргийн шүүх хуралдаан, түүний долоон удаагийн Хяналтын шатны шүүхийн хуралдааны тогтоолуудаар маргагч компаниудад давуу эрх үүссэн болон хувьчлахыг даалгах тухай шийдвэр гаргаагүй нь нэхэмжлэгч компаниудад хөндөгдөх эрх байхгүй гэдгийг нотолсон.

Нэхэмжлэл гаргагч хоёр компани нь маргаан бүхий байрны хувьд эрх зүйн харилцаа байхгүй, эзэмшил дуусгавар болсон гэдэг нь Иргэний хуулийн 96-р дугаар зүйл 96.3 дахь хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204-р тогтоол, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1364 тоот албан бичгээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан тайлбар зэргээр тус тус нотлогддог. 2005 оноос хойш эрх зүйн харилцаа байгаагүй аж ахуйн нэгжүүдэд 2020 оны Захиргааны актад хамаарагдах эрх хөндөгдөх, ямар нэг ашиг сонирхол байхгүй. Өмнө болсон маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гаргагч хоёр компанийг маргаан бүхий байрыг 10 жил түрээсээр эзэмшсэн эсэх тухай хэлэлцэн шийдвэрлэж байсан байдаг. Энэ бол түрээсэлсэн хугацаатай 10 жил болсон уу, үгүй юу гэдэгтэй огт маргаагүй. Энэ маргаан нь угаасаа л Иргэний хуулийн 105-р зүйл 105.1 дэх хэсэгт заасан эрх үүсэх эсэх тухай маргаан ба тусгайлсан хуулиар буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулсан харилцаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80-р зүйлд "Орон нутгийн өмчийн эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 5-р бүлэгт заасны дагуу зохицуулна" гэжээ. Уг 5-р бүлгийн 28-р зүйл 28.3-т "Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105-р зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана гэж зааснаар нийслэлийн Өмчийн харилцааны газар тухайн хоёр компанитай байгуулан ажиллаж байсан *******99, 2001,2002, 2003, 2004 оны түрээсийн гэрээний 5-дахь хэсэг 5.1, 5.3, 5.4-т Төр засгийн эрх бүхий дээд байгууллагаас тухайн эд хөрөнгийг өөр байгууллагад шилжүүлэх, хувьчлах шийдвэр гаргах тохиолдолд түрээсийн гэрээг цуцална гэж заасан байдаг. Ийм гэрээгээр ажиллаж байсан аж ахуйн нэгжүүд байгаа.

Энэ нь Иргэний хуулийн 105-р зүйл 105.1-д заасан давуу эрх үүсэхгүй гэдгийг тодорхой зааж өгсөн заалт байдаг. Гэрээний 5.5, 5.6 дахь хэсэгт дээрх заалтаар түрээсийн гэрээ цуцлагдвал түрээслэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан. Мөн 2004 онд НӨХГ нь Нарны Титэмийн “Ж” блокт үйл ажиллагаа явуулж байсан 10 шахам аж ахуйн нэгж, зөвхөн энэ аж ахуйн нэгжүүдтэй биш иргэдтэй түрээсийн гэрээг цуцалсан бөгөөд цуцалсан шалтгаан нь тухайн аж ахуйн нэгжүүдтэй нэхэмжлэл гаргасан хоёр компанитай адил шалтгаанаар буюу түрээсийн гэрээний 5 дахь заалтыг үндэслэж цуцалсан. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа компани нь биелүүлэхийг шаардахгүй байгаа захиргааны байгууллагын буруугаас болж “У” ХХК 16 жил хохирч байна. Өргөн нэвтрүүлгийн эрх хаагдсан, Нийслэлийн харьяа байгууллага байсан ажлын байрны нөхцөл гэдэг шалтгаанаар статус цуцлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28-р зүйлийн 28.4-д зааснаар Иргэний хуулийн 105.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ гэж заасан. Энэ нь орон нутгийн өмчийн тухайд НИТХ түүний Тэргүүлэгчид юм. Хуульд заасан бүрэн эрхээ эдэлж өмнөх болон одоогийн гаргасан “У” ХХК-д хувьчлах шийдвэрүүд нь түрээсийн гэрээнд зааснаар Иргэний хуулийн 105.1 дэх хэсэгт заасан эрх үүсэхгүй тул нэхэмжлэл гаргагч хоёр компанид маргаан бүхий талбайг хувьчлахгүй гэсэн шийдвэр. Энэ шийдвэр нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн №******* дүгээр тогтоолоор албажсан. 2005 оны Менежментийн хувьчлалын шууд үргэлжлэл болох 2008 оны радиогийн байрны хувьчлал нь Нийслэл өөрийн өмчөө өөрийн харьяа байгууллага буюу Нийслэлийн “У” ХХК үйл ажиллагааны чиглэл өөрчлөхгүй байх. Үйл ажиллагаагаа өргөжин хөгжүүлэх хувьчлах шийдвэр байсан. Энэ шийдвэр нь шийдвэр гаргах процедурын алдаанаас болж хүчингүй болсон байдаг нь Захиргааны хэргийн шүүхийн 29 дүгээр шийдвэрээр батлагддаг.

Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны байгууллага гаргасан алдаагаа залруулж уг объектыг “У” ХХК-д дахин хувьчилсан нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 10-р хуудас "НИТХ-ын хуулиар олгогдсон хувьчлах арга хэлбэр журмыг тогтоох бүрэн эрхэд шүүх хөндлөнгөөс оролцох үндэслэлгүй"  гэж дүгнэсний дагуу гаргасан шийдвэр юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *******-р тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 7-р дугаар зүйлийн 7.1.1 “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараах бүтэцтэй байна”, 7.1.2-т “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал” 7.1.3 “энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт тэдгээрийн Тэргүүлэгчид”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ”, 20 дугаар зүйлийн 20.1.4, Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйл 77.2, 77.3, 77.4 дэх хэсгүүдэд заагдсан эрхийн дагуу, НИТХ-ын "Жагсаалт батлах тухай” ******* дүгээр  тогтоолын 1 дэх заалт, 5 дахь заалтаар даалган эрх олгосны дагуу тухайн маргаан бүхий ******* дугаар тогтоолыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гаргасан байна. Нэмж хэлэхэд энэ Тэргүүлэгчдийн гаргасан тогтоол нь Өмч хувьчлах тогтоол биш бөгөөд Өмч хувьчлах тогтоолыг ******* дүгээр тогтоолоор гаргасан. Өмч хувьчлах арга хэлбэрийг заасан тогтоол байна.

Нэхэмжлэгч компаниудын Иргэний хуулийн 105-р зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан эрх үүссэн гэж маргаад байгаа нь 2002 оноос хойших түрээсийн гэрээнд хамаарх зохицуулалттай. Иймд 2002 оноос 2004 он гэсэн хоёр жилийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарна” гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Бшүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгч талуудын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. Үүнийг шударгаар шийдвэрлэх болов уу гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй л гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “Н” ХХК, “Б” ХХК-иуд тус шүүхэд хандаж “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” ******* дүгээр тогтоол,  Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас “У” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “У” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тогтоолын хавсралтад нэхэмжлэгч компаниудын түрээсээр эзэмшиж байсан хэсгийг хувьчлахаар заасан байтал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь зөвхөн “У” ХХК-д хувьчлах арга, хэлбэрийг тодорхойлж ******* дугаар тогтоол гаргасан нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхаа шийдвэрийг зөрчсөн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хуулиар ийм эрх хэмжээ олгогдоогүй тул...2020 оны ******* дугаар тогтоол хууль зүйн үндэслэлгүй...,дээрх тогтоолыг үндэслэн гарсан бусад маргаан бүхий захиргааны актууд нь... хууль бус ...” гэж тодорхойлсныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байх бөгөөд өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэгч тул хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн өмчлөлийн зүйлсийг хувьчлахаар шийдвэрлэсэн нь холбогдох хууль, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ...тул тогтоолууд болон гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох  үндэслэлгүй” гэж маргаж байна.

Харин энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Гуравдагч этгээд “У” ХХК-иас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлага гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ “******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсэг нь тогтоолынхоо заалт, агуулгаас давсан илт алдаатай болсон...” гэж маргасныг нэхэмжлэгч нар болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, бусад хариуцагч нар дэмжсэн тайлбар гаргаж мэтгэлцэв.

Нэг: Нэхэмжлэгч нарын гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Нийслэлийн өмчөөс 2003 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг Төрийн өмчийн хорооны 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 489 дүгээр тогтоолоор зөвшөөрч баталсан, уг жагсаалтын 10-т “Б үйлчилгээний төвийн 7900 м.кв талбай бүхий барилга /хуучнаар “Н*******” үйлчилгээний төв/ багтсан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг барилгын зарим хэсгийг хувьчлах арга хэлбэрийг тухай бүр нь тогтоосны үндсэн дээр Ж блокийн 1220 м.кв талбайтай хэсгээс бусад хэсэг нь 2003-2006 онд тус тус хувьчлагдсан талаар болон энэ 1220 м.кв талбай нь “Ж” блок буюу зүүн жигүүрийн 1 дүгээр давхрын зүүн хэсэгт байрлах ба уг талбайн 175 м.кв талбай нь “Н” ХХК-ийн, түүнтэй залгаа хажуу талын 155 м.кв талбай нь “Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан талбай гэх эдгээр үйл баримтын  талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” ******* дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Нийслэлийн өмчөөс 20******* онд хувьчлах арга, хэлбэр нь тодорхой хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг Нэгдүгээр хавсралтаар, хувьчлалын арга хэлбэрийг судалж тодорхойлон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан, уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 1-д “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Б үйлчилгээний төвийн Ж блокийн “У” ХХК-ийн эзэмшиж буй байр”, 2-т “мөн хороо, Б үйлчилгээний төвийн Ж блокийн “Н” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг”, 3-т “Б үйлчилгээний төвийн Ж блокийн “Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг” гэж тус тус заажээ.

Уг тогтоолыг үндэслэн гарсан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар “Хувьчлалын арга хэлбэрийг тогтоох тухай” тогтоолын 1 дэх заалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, ******* дүгээр зүйлийн *******.1.2 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Жагсаалт батлах тухай” ******* дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01/862 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн, Нийслэлийн өмчөөс хувьчлагдах зарим барилга, байгууламжийн хувьчлалын арга хэлбэрийг хавсралтаар баталж, 2 дахь заалтаар Хувьчлах барилга байгууламжийн үнийг бодитойгоор тогтоож, холбогдох хууль журмын дагуу хувьчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд У хотын Захирагч /С.А*******/-д үүрэг болгосон байх ба уг тогтоолын хавсралтын 1-д  “Б үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг “У” ХХК-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нар энэ тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* дүгээр тогтоол гаргаж, хувьчлах эд хөрөнгө, хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан байтал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь зөвхөн “У” ХХК-д хувьчлахаар,...Хурлынхаа шийдвэрийг зөрчсөн тогтоол гаргасан,...хуульд зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэрийг...тогтоох эрх хэмжээгүй...” гэж тодорхойлон маргасан.

Хариуцагч тухайн актыг гаргахдаа үндэслэл болгосон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.”, ******* дүгээр зүйлийн *******.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, *******.1.2-т “орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх”-ээр тус тус заажээ.

Түүнчлэн уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 а/-д “Аймаг, нийслэлийн Хурал нь орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэх”, 18.1.3 б/-д “орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах”, ******* дүгээр зүйлийн *******.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, *******.1.2-т “орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх;” *******.1.3-д “орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах;”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн...18.1.3 в, 18.1.3 г, 18.1.3 ж, 18.1.3 з, 18.1.3 к, 18.1.3 л, 18.1.3 н-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ... гэж Нийслэлийн Хурлын болон Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тус тусад нь тогтоож өгсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77 дугаар зүйлийн 2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-д “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах”, 77 дугаар зүйлийн 3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ”, 81 дүгээр зүйлийн 1-д “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт орон нутгийн өмч...-ийг хувьчлах,...шилжүүлэх,...шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах,...хөрөнгийг хувьчлалаас гадуур...шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг...Хурлын чөлөө цагт хэрэгжүүлэх бүрэн эрхтэй, харин  орон нутгийн өмчийг хувьчлах, хувьчлалаас гадуур худалдах шилжүүлэх буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.2, *******.1.3-д заасан асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөвхөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1-д заасныг болон дээр дурдсан ******* дүгээр тогтоолыг үндэслэж, маргаан бүхий 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтаар “Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м2 талбай бүхий байрыг “У” ХХК-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах”-аар шийдвэрлэсэн нь өөрт хуулиар эрх олгогдоогүй байхад гаргасан хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1 дэх заалт болон хуулийн 6 дугаар бүлгийн 32 дугаар зүйлд “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг төрийн өмч хувьчлах гэнэ” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараах аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ”, 1/-д “дуудлагаар худалдах;”, 2/-т “уралдаант шалгаруулалт /төсөл сонгон шалгаруулах/...” гэж тус тус заасан.

 Хуулийн дээрх заалтуудаас үзвэл орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэрийг гагцхүү Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасны дагуу тогтоох эрхтэй ба “Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах” арга хэлбэр нь орон нутгийн өмчийг хувьчлах хуульд заасан арга, хэлбэрт хамаарахгүй байхад “У” ХХК-д ийм хэлбэрээр хувьчлахаар шууд нэр зааж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд ийм эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, тогтоож өгсөн хувьчлалын арга хэлбэр нь хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж үзэхээр байна.

Тухайлбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ******* дүгээр тогтоолыг үндэслэн шийдвэр гаргаж байгаа тохиолдолд тухайн тогтоолын үндсэн агуулгыг өөрчлөн тогтоох болон цаашлаад уг Хурлын хүчин төгөлдөр тогтоолыг зөрчсөн шийдвэр гаргах эрхгүй.

Гэтэл энэ тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал ******* дүгээр тогтоолоор Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг хувьчлах арга хэлбэрийг судалж тодорхойлон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэж хавсралтад нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн нэрс, талбайн хэмжээг тус тус зааж баталсан байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь хуульд заагаагүй арга хэлбэрээр зөвхөн “У” ХХК-д  “хувьчлах санал хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох ******* дугаар тогтоолын холбогдох хэсэг нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ******* дүгээр тогтоол болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 1-ийн 1/, 2/-т заасныг тус тус зөрчсөн, энэ утгаараа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хувьчлах арга хэлбэрт хамаарахгүй, түүнчлэн уг хуульд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд орон нутгийн өмчийг хувьчлах арга хэлбэрийг л тогтоож өгөх эрх олгосон байхад хэнд хувьчлахыг шууд заасан нь хууль бус, уг хууль бус захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд, хариуцагч нарын хооронд шүүхийн маргаан үргэлжлэн явагдаж дор дурдсанаар шийдвэрлэгдсэн байх ба үүнийг он дарааллаар жагсаавал:

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар:

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр “Н” ХХК-ийн захирал Л.Оийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга Ц.Бт холбогдох “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 473 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцээд “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай” 473 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн,

Мөн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар шийдвэрээр “Н” ХХК, “Б” ХХК, иргэн Д.Билэг нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Н.Б, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмч хувьчлах комисст тус тус холбогдох “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаар тогтоолын 2 дахь заалт, 130 дугаар тогтоолын 2 дахь заалт, Нийслэлийн Өмч Хувьчлах комиссын 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 2 дахь заалтуудыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр захирамжийн 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгуулах, захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирол 1000 ам.доллар, 6,000,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3, 78 дугаар зүйлийн 2-ийг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК, “Б” ХХК, Д.Бнарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хууль бус болох нь тогтоогдсон тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаар тогтоолын 2 дахь заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 3 дахь заалтын “У”-ийн цаашдын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор одоогийн эзэмшүүлж буй ажлын байрыг тодорхой нөхцөл болзолтойгоор түрээслүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар үүрэг болгосугай” гэсэн хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаар захирамжийн 1, 2, 3 дугаар заалтуудыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн,

Тус шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 тоот тогтоол биелүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцээд Төрийн болон орон нутгийн орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.15 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 11/65 тоот тогтоолыг Нийслэлийн Засаг дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй байрын хувьчлалын арга, хэлбэрийг тодорхойлж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн,

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 285 дугаар тогтоолоор “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 351 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...13/49 тогтоолын 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг” гэснийг “...13/49 дүгээр тогтоолын хавсралтын “хоёр”-ын 4 дэх хэсгийг гэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолыг үндэслэн хувьчлалын арга, хэлбэрийг тогтоож, “Б ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокийн 1, 2, 3 дугаар давхрын 1222 м.кв талбай бүхий хэсгийг “У” ХХК-д хувьчлахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгон тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн,

  1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэхэмжлэлтэй, “Б ” үйлчилгээний төвийн “Ж” блокод байрлах “Н” ХХК-д холбогдох “...Н ХХК-ийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны “ үйлчилгээний төвийн “Ж” блокын 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн 175 м.ккв талбай бүхий ажлын байрнаас албадан гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Б” худалдаа үйлчилгээний төвийн “Ж” блокод байрлах 175 мкв талбай бүхий ажлын байрыг чөлөөлж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлэхийг “Н” ХХК-д үүрэг болгож шийдэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 624 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн,

Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Улсын дээд шүүхийн 2012 оны 299 дүгээр тогтоолтой хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэлэлцсэн тухай” и/36 дугаар тогтоолоор “Н” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хангаж, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2048 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн 212 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 299 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн шүүхэд буцааж шийдвэрлэсэн боловч Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1477 дугаар захирамжаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д түрээсийн байрыг 10 буюу түүнээс дээш жилийн турш эзэмшиж, өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэйг тогтоолгохыг хүссэн хэргийг нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн харилцааны газар нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5474 дүгээр шийдвэрээр “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн өмч харилцааны газарт тус холбогдох “Нийслэлийн иргэдийнх төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах Б үйлчилгээний төвийн Ж блокын 1, 2, 3 давхрын 1,2*******.69 м.кв талбайн хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, мөн блокын хэсэгт хийгдсэн өргөтөл 251.14 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Б ХХК, Н б ХХК-иас хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-ийн “У” ХХК-д холбогдох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах “Б ” үйлчилгээний төвийн Ж блокын 1, 2, 3 давхрын 1,222 м.кв талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, байр ашигласан төлбөрт 763,936,542 төгрөг гаргуулахыг хүссэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах Б үйлчилгээний төвийн Ж блокын 1******* м.кв талбайг У ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх Б ХХК-ийн бие даасан шаардлагатай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршиг байрлах “Б ” үйлчилгээний төвийн Ж блокын *******0 м.кв талбайг У ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” бие даасан шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэж уг шийдвэрийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг баримтлан У ХХК-ийг Чингэлтэй үүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах Б үйлчилгээний төвийн “Ж” блокын 1,2*******.69 м.кв талбайг 2005 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 10 жилийн хугацаанд хууль ёсоор эзэмшиж байгааг тогтоож, 2 дахь заалтаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах Б үйлчилгээний төвийн “ж” блокын 1 дүгээр давхар дахь 251.17 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан, Нийслэлийн өмчийн харилцааны газар 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Б ХХК-тай 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Н ХХК-тай тус тус байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, 4 дэх заалтаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах Б үйлчилгээний төвийн “Ж” блокын 1, 2, 3 давхрын 1,222 м.кв барилгыг ашигласан төлбөр болон алданги 763,936,452 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 5 дахь заалтаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг баримтлан, Н ХХК-ийн Б үйлчилгээний төвийн “Ж” блокын *******0 м.кв талбайг, Б ХХК-ийн 1******* м.кв талбайг тус тус У ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”, шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11******* дүгээр тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, эдгээр шүүхийн тогтоол, шийдвэрүүд бүгд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2012, 2013, 2015, 2016 онуудад нийт 9 удаа, нэхэмжлэгч “Н” ХХК-иас 2005, 2007, 2008, 2009, 2017, 2018, 20*******, 2020 онуудад нийт 24 удаа, гуравдагч этгээд “У” ХХК-иас 20*******, 2020, 2021 онуудад нийт 9 удаа тус тус тухайн обьектын хувьчлалын асуудалд холбогдуулан хүсэлт, өргөдөл гаргаж байсан, эдгээр өргөдөл хүсэлтэд захиргааны байгууллагаас тухай бүрд нь холбогдох хариуг өгч байсан үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид мөн маргаагүй.

Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь удаа дараа хариуцагч захиргааны байгууллага болон шат шатны шүүхэд гомдол нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байсан, захиргааны байгууллагаас шийдвэр гарах тухай бүрд нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд нар хүсэлт, нэхэмжлэл гаргаж маргасан, одоо хүчин төгөлдөр байгаа ******* дүгээр тогтоолоор нэхэмжлэгч 2 байгууллагын нэрийг дурдан хувьчлах хөрөнгийн жагсаалтыг баталсан, тухайн объектод үйл ажиллагаа явуулж эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зохих журмын дагуу хувьчлалд оролцсоноор зөвхөн нэхэмжлэгч 2 компани болон “У” ХХК-ийн эзэмшиж байсан талбайн хувьд шийдвэрлэгдээгүй үлдсэн, тухайн объектод нэхэмжлэгчдийн аль аль нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч нарын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах зарчим” хэрэглэгдэх үндэслэлтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ******* дүгээр тогтоолоор нэхэмжлэгч байгууллагуудын эзэмшиж байсан объектыг хувьчлах жагсаалтыг баталсан ба уг тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд түүнийг үндэслэн “хувьчлагдах байх” гэж хүлээж байсан гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч талаас үүнийг няцаах баримт гаргаж өгөөгүй бөгөөд гуравдагч этгээдээс “...шүүхийн шийдвэрээр албадан гаргагдсан, нэхэмжлэл гаргах эрхгүй, эрх ашиг нь зөрчигдөөгүй” гэж маргасан боловч Чингэлтэй дүүргийн шүүхийн 559 дүгээр шийдвэрээр тухайн байрыг нэхэмжлэгчээс албадан чөлөөлүүлсэн хэдий ч нэхэмжлэгч талаас хариуцагч захиргааны байгууллагад дахин хүсэлт өргөдөл гаргаснаар дараагийн хувьчлах шийдвэр гарч энэ асуудлаар шүүхийн маргаан үргэлжилсэн үйл баримтууд тогтоогдож байх тул зөвхөн тухайн байрнаас албадан гаргагдсан гэх үндэслэлээр “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж дүгнэх боломжгүй.

Нөгөө талаар маргаан бүхий захиргааны акт болох ******* дугаар тогтоолын хавсралтаар “У” ХХК-д “хувьчлах”-аар шийдвэрлэгдсэн 1220 мкв талбайн 175 м.кв талбай нь  “Н” ХХК-ийн, 155 м.кв  талбай нь “Б” ХХК-ийн эзэмшиж байсан талбай ба нэхэмжлэгч нар нь тухайн талбайд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэдэгтэй хариуцагч нар болон гуравдагч этгээд нар маргадаггүй атлаа нийт 1220 мкв талбайгаар нь “У” ХХК-д хувьчлахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаар тайлбарлаагүй, энэ нь нэхэмжлэгч байгууллагуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол болон тэдний итгэл хамгаалагдах зарчмыг зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт нь хууль зүйн үндэслэлгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр: Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр “Б үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 м2 талбай бүхий байрыг хувьчлах тухай” тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлэг, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны ******* дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны ******* дугаар тогтоолыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг “У” ХХК-д тэргүүн ээлжид санал болгон хувьчлахаар, 2 дахь заалтаар Б үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах үнийг 1,590,000,000 /нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгөөр тогтоож, 3 дугаар заалтаар “У” ХХК худалдан авах эсэх саналаа энэхүү тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор ирүүлж, үнийн дүнгийн 10 хувь буюу 159 000 000 /нэг зуун тавин есөн сая/ төгрөгийн дэнчинг төлсөн нөхцөлд “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Ү/-д зөвшөөрч, 4 дүгээр заалтаар “Тус байранд оруулсан “Н” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 18 *******0 000 /арван найман сая зургаан зуун мянган/ төгрөгөөр, “Б” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 20 500 000 /хорин сая таван зуун мянган/ төгрөгөөр, “У” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг 74 000 000 /далан дөрвөн сая/ төгрөгөөр тус тус тооцож, хувьчлалын төлбөрөөс буцаан олгохыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Ү/-д зөвшөөрч, 5 дугаар заалтаар “Худалдан авахаас татгалзсан, “Худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд дэнчинг улсын орлого болгож, уг байрыг тогтоосон үнээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Ү/-д даалгасугай гэж шийдвэрлэжээ.

Түүнчлэн уг асуудлыг хэлэлцсэн Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар хуралдааны тэмдэглэлд “Д.Р*******: Нийслэлийн засаг даргын 2004 оны 473 дугаар захирамжаар 1220 м2 талбай бүхий хэсгийг Угийн балансад шилжүүлснээр 2004 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна... Уд өг гэсэн шүүхийн шийдвэр байгаа...” гэж тусгагджээ.

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээс үзвэл уг танилцуулгад Нийслэлийн засаг даргын 2004 оны 473 дугаар захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад хүчинтэй мэтээр танилцуулсан, харин Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр...“Н” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй байрын хувьчлалын арга, хэлбэрийг тодорхойлж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй”, уг 21 дүгээр шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллага биелүүлээгүй байгаа атлаа энэ талаар дээрх танилцуулгад огт дурдаагүй орхигдуулсан зэргээс үзвэл хариуцагч нь тухайн хөрөнгийн талаарх танилцуулгыг үнэн зөв хийгээгүй, танилцуулгад дурдсан мэдээллүүд нь бодит нөхцөл байдалтай уялдаагүй байна.

 Иймд Нийслэлийн өмч хувьчлах комисс нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг гаргахдаа тухайн нөхцөл байдлыг үнэн бодитоор тогтоогоогүй, буруу танилцуулга хийснээс гадна уг тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлгийг үндэслэсэн атлаа “Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг” гэж уг хуулиар зөвшөөрөөгүй арга хэлбэрийг заасан, мөн уг тогтоолын үндэслэл болгосон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн ******* дугаар тогтоолыг шүүхийн энэ шийдвэрээр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гурав: Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны ******* дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны ******* дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны ******* дүгээр тогтоол, 2020 оны 03/2020 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрны үнэ 1,590,000, 000 /нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгийг “У” ХХК нь хуульд заасан хугацаанд төлсөн тул тус байрны өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгохоор шийдвэрлэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4-д “Дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг өмчлөх эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсний, хэрэв энэ нь үл хөдлөх эд хөрөнгө бол үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа үүснэ” гэж заасан.

Гэтэл хариуцагч Нийслэлийн өмч хувьчлалын комисс нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны ******* дугаар тогтоолыг үндэслэл болгосон боловч уг тогтоолд уг объектыг хуулиар зөвшөөрөөгүй хэлбэрээр буюу “Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар санал болгон хувьчлах”-аар шийдвэрлэсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад...гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болохоор” заасан, гуравдагч этгээд “У” ХХК нь уг объектыг дуудлага  худалдаагаар худалдан аваагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 4-д заасныг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, захиргааны уг шийдвэр бодит нөхцөлд тохироогүй   гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүхийн энэ шийдвэрээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны ******* дугаар тогтоолын хавсралтын 1 дэх хэсэг болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны ******* дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоол нь дээрхи захиргааны актуудыг үндэслэж гарсан байх тул эдгээр хууль зүйн үндэслэлүүдээр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дөрөв: Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар болон “У” ХХК-ийн хооронд байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “У” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээг тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар болон “У” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03/2020 дугаар бүхий “Худалдах-худалдан авах гэрээ”-гээр Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг...-ийн хүрээнд...Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Б үйлчилгээний төвийн /хуучнаар/  Ж блокийн 1,2,3 давхрын 1220 м.кв талбай бүхий байрыг, гүүрэн гарцын хамт У ХХК-д 1,590,000,000 /нэг тэрбум таван зуун ерэн сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээний 1.2-т “Худалдах, худалдан авах эд хөрөнгө нь Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, хуучнаар Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1,2,3 давхрын 1220 м.кв талбай бүхий байр, гүүрэн гарцын хамт болно”, 2.1-д “Худалдан авагч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн 1,2,3 давхрын 1220 м.кв талбай бүхий байрны үнийг бүрэн төлөгдсөнөөс хойш ажлын 5 өдрийн дотор 2 хувь акт үйлдэж шилжүүлнэ.” 3.3.-т “Худалдан авагчийн төлсөн дэнчин 159,000,000 /нэг зуун тавин есөн сая/ төгрөг, 2005 оны 75 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрчилгээ”-нд заасан 74,038,489 /далан дөрвөн сая гучин найман мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийн мэргэжлийн байгууллагаас тогтоосон өнөөгийн үнэ цэнэ болох 409,895,766 төгрөг, 2008 онд хувьчлалын төлбөрт шилжүүлсэн 127,890,000 /нэг зуун хорин долоон сая найман зуун ерэн мянган/ төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ болох 522,298,015 төгрөг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 78 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 579 дүгээр захирамжаар хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн 111,993,737 төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ болох 349,538,320 төгрөг нь тус тус энэхүү гэрээний 3.1-д заасан үнэд тооцогдоно” гэж тус тус заажээ..

Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д “Гэрээг тайлбарлахад үгийн шууд утгыг анхаарна” гэж, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна” гэж тус тус зааснаас үзвэл дээрх захиргааны гэрээ нь агуулгаараа хууль зүйн зөрчилтэй гэж үзэхээр байна.

Тухайлбал гэрээний талууд уг гэрээг “Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар санал болгон хувьчлах” тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ******* дугаар тогтоолыг үндэслэн байгуулсан боловч тухайн гэрээнд  объектыг 1 590 000 000 төгрөгөөр үнэлж, улмаар  гэрээнд заасан хугацаанд үнийг төлөх үүрэг ногдуулан “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасантай нийцээгүй, түүнчлэн маргаан бүхий ******* дугаар тогтоолд “Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар санал болгон хувьчлах”-аар заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан өмч хувьчлах арга хэлбэрт хамаарахгүй  гэж шүүх дүгнэсэн тул эдгээр үндэслэлүүдээр хууль бус гэрээ болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Дээрх үндэслэлээр захиргааны гэрээ хууль зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “...захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасны дагуу Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар болон “У” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03/2020 дугаар бүхий “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Шинэ өмчлөгчид өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгохыг Нийслэлийн өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Ш.Үад үүрэг болгосны дагуу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Б, Нийслэлийн өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Ш.Ү нараас “У” ХХК-д олгосон ******* дугаар бүхий “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ”-нд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны *******, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны ******* дугаар тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны ******* дүгээр тогтоолыг үндэслэн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу тэргүүн ээлжид санал болгон хувьчилсан, үнэ 1 590 000 000 төгрөг, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар тогтоолын дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Б ” үйлчилгээний төвийн “Ж” блокын 1220 м2 талбай бүхий байрны өмчлөгч болсон тул олгов” гэжээ.

Уг гэрчилгээг олгох үндэслэл болсон захиргааны актууд болон талуудын хооронд байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г шүүхийн энэ шийдвэрээр хууль бус гэж дүгнэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул эдгээр хууль бус захиргааны актын үр дагавар болох “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” нь дангаараа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, мөн хууль зүйн үндэслэлгүй тул энэ үндэслэлээр уг гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Тав. “У” ХХК-иас гаргасан, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд У ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болон 20******* оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 47, 049, 20******* оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаар албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Д******* болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд У хотын захирагч С.А******* нарт хандан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Жагсаалт батлах тухай ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 2,3 дахь хэсэгт орсон “Н” ХХК, “Б” ХХК-ийг хүчингүй болгуулах, 20******* онд хувьчлах объектын жагсаалтад орсон Нарны титмийн Ж блокийг уг жагсаалтаас хасаж, өмчлөх эрхээ сэргээлгэх” агуулга бүхий хүсэлт гаргаж байсан, дээрх хүсэлтийг хянаад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 20******* оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02/214, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 20******* оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 07/946 дугаар албан бичгээр тус тус хариуг хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримаар тогтоогдож байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгээр “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн “У” ХХК-ийн эзэмшиж буй байр, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн “Н” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн “Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг” гэж шийдвэрлэсэн байх ба гуравдагч этгээд нь уг тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, хавсралт нь тогтоолоосоо давсан...” гэх агуулгаар тодорхойлон маргасан.

Уг тогтоолыг гаргахдаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг тус тус үндэслэн “хувьчлалын арга хэлбэрийг тодорхойлон танилцуулах...эд хөрөнгийг 2 дугаар хавсралт”-аар баталсан, уг 2 дугаар хавсралтад “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн “У” ХХК-ийн эзэмшиж буй байр, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн “Н” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Б үйлчилгээний төвийн “Ж” блокийн “Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан хэсэг” гэж заасан.

Үүнээс үзвэл уг захиргааны акт нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоож олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан үндэслэл бүхий захиргааны акт байх бөгөөд “хавсралт нь тогтоолоосоо давсан, утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл уг тогтоолоор хувьчлалын арга хэлбэрийг тодорхойлон танилцуулах...эд хөрөнгийг 2 дугаар хавсралтаар батлахдаа  хавсралтын 1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн, 2 болон 3 дахь хэсэгт нэхэмжлэгч компанийн нэрийг жагсаасан, 1 дэх хэсэг нь гуравдагч этгээдэд эерэг нөлөөлөл үзүүлсэн байхад чухам ямар учраас илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа нь ойлгомжгүй, нөгөө талаар уг тогтоолын хавсралтын 1, 2, 3 дахь хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “илт хууль бус захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн гуравдагч этгээдээс “Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” шаардлага гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “...эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл гуравдагч этгээд нь хариуцагчийн гаргасан гэх эс үйлдэхүйг хууль бус гэж маргаагүй, нөгөө талаар эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдвол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах учиртай бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд “уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” хууль зүйн боломжгүй гэж үзэв.

Гуравдагч этгээд “У” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд яг энэ нэхэмжлэлийн шаардлагыг “хүчингүй болгуулах”-аар тодорхойлж гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 7816 дугаар захирамжаар “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 835 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч одоо “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тодорхойлж ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоос зайлсхийх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж ойлгогдож байгааг дурдах нь зүйтэй.

Энэ шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “...нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэрээр дэмжигдэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас гаргасан бусад үндэслэлүүд нь маргааны үйл баримтад шууд хамааралтай биш, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлүүдээр няцаагдаж байгаа тул энэ үндэслэлээр тус тусад нь нэг бүрчлэн дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.2, *******.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК, “Б” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Б үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” ******* дүгээр тогтоол,  Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоол, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас У ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “У” ХХК-д олгосон Өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож,

Гуравдагч этгээд “У” ХХК-иас гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10400 төгрөгөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ              Н.ДУЛАМСҮРЭН

                                                             ШҮҮГЧ                 Б.АДЪЯАСҮРЭН

                                                  ШҮҮГЧ              Т.МӨНХ-ЭРДЭНЭ