Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/01452

 

,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

 тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00506 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

76,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,,,,,,,аас 26,392,150 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хамт хөрөнгөө нийлүүлж 12 айлын орон сууц барихаар тохиролцсон. ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бидний өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт Олзвой багийн ,,,,,,,, тоот 683.5 м.кв газар, уг хашаанд байсан 80 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг буулгаж, уг байрыг барихаар болж, уг газрын төлбөрт ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бид одоогийн “,,,,,,,,,,,,,,,,,,” 12 айлын орон сууцны 71.11 м.кв 2 өрөө байрыг авахаар аман гэрээ байгуулсан. Энэ бол зөвхөн газрын үнэтэй холбоотой асуудал юм. “,,,,,,,,,,,,,,,,,,” 12 айлын орон сууцыг хөрөнгө нийлүүлж, барьж дуусгасны дараа гарсан зардлаа төлж дуусгаад тус бүртээ буюу ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, тус тусдаа 100,000,000 төгрөгийн ашиг авахаар мөн аман гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид барилга барихтай холбогдуулж хөрөнгөө нийлүүлэхэд би 88,980,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Эдгээрээс ,,,,,,,,,,,,,,,ийн 25,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг өгсөн, 15,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,, нь хугацаа хэтэрсэн хүүгийн хамт, мөн ,,,,,,,,,,,,,,,ын 50 тонн цементийн мөнгийг одоо болтол өгөөгүй тул зээл, хүүгийн хамт надаас нэхсэн. Миний бие нь дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байхад хөрөнгө оруулалт хийгээгүй, ашиг өгөхгүй гэж зугтаж, банкаар орсон мөнгийг өөрийн дур зоргоор ашиглаж байгаад гомдолтой байна. Иймд бидний хөрөнгөө нийлүүлж барьсан “,,,,,,,,,,,,,,,,,,” 12 айлын орон сууц нь 2015 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон. Одоо тус байрны 0 давхрын 2 байраас бусад байрууд нь зарагдсан. Гэхдээ нийтдээ 820,938,000 төгрөгийн орлого олсон. Үүнийг задалж тайлбарлавал подволын 01, 02, 03 тоот байр нь миний авах ёстой ашгийн 65,000,000  төгрөгт орохгүй байгаа бөгөөд үүнийг зах зээлийн үнэлгээгээр үнэлэхэд нийт 106,266,000 төгрөг болж байгаа. Үүнийг 3 хүнд хуваахад нэг хүнд 35,000,000 төгрөгийн ашиг ногдож байгаа юм. Үүнээс “,,,,,,,,,,,,,,,” 12 айлын орон сууц барихад гарсан зардал нь 400,0 гаруй сая төгрөг болсон. Бусад нь ашиг юм, ашгаа хуваахад ,,,,,,,,,,,,,,, нь өөрийнхөө ашиг болох 71.11 кв метр байр болох “,,,,,,,,,,,,,,,” 12 айлын орон сууцны 01 тоот байрыг зарж мөнгийг нь өөрөө авсан. ,,,,,,,,,,,,,,, нь 71.11 кв метр байр болох “,,,,,,,,,,,,,,,” 12 айлын орон сууцны 03 тоот байр авч, одоо тус байранд амьдарч байгаа. Бидний тохиролцсоноор барилга барихад гарсан зардлаа төлж үлдсэн ашиг болох 100.000.000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцсоноос 23.800.000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 76,200,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,ын  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анх 2015 оны 1-2 сарын үед ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, бид гурав байр барих тал дээр ярилцсан. ,,,,,,,,,,,,,,, тендерийн ажил авсан би оролцож чадахгүй гэдэг тайлбарыг ,,,,,,,,,,,,,,, д хэлсэн байдаг. ,,,,,,,,,,,,,,,ын хувьд ,,,,,,,,,,,,,,,ийг авъя ,,,,,,,,,,,,,,, барилгын зөвшөөрөлтэй “,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай нийлээд танай хашааны газар дээр барилга баръя гэсэн. Бид гурав ярилцаад бүх сууриа тавиад ажлаа эхэлсэн. Би Булган сумаас ,,,,,,,,,,,,,,, гэдэг хүнтэй ярьж 50 тонн цементийг зээлээр авч байсан. Шатахуун болон тээврийн хөлсний асуудал гаргахад ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, гэдэг хүмүүстэй ярьж 10,000,000 төгрөгийн бензин авч байсан. ,,,,,,,,,,,,,,,той ,,,,,,,,,,,,,,,ийг холбож Улаанбаатар хотоос бараа материалууд зээлээр авахуулсан. Барилгын дотор обой, паркетын асуудал гаргахад мөнгөгүй болсон. Миний хувьд ,,,,,,,,,,,,,,,гэдэг хүнээс 25,000,000 төгрөг зээлээд уг мөнгийг ,,,,,,,,,,,,,,, Улаанбаатар хот руу авч явж барилгын дотор талын материалуудыг  татаж авч ирж байсан. Бид  гурав, гурвуулаа ,,,,,,,,,,,,,,,ийн гэрт ороод тус бүр 100,000,000 төгрөгийн ашиг үзэх юм байна, айлуудын зээл гарахаар тохиролцоод өгч аваад явъя гэж ярьсан. Харин бичгийн гэрээ хийгээгүй, аман гэрээ хийж залуу хүмүүсийн итгэлцлээр явж байсан. Тухайн үед ,,,,,,,,,,,,,,,ашиггүй ажиллаа чамд ашиг өгч чадахгүй мөнгө байхгүй гэдэг асуудал тавьсан. Би газрынхаа хөлсөнд хоёр өрөө байр авсан. ,,,,,,,,,,,,,,, гэдэг залууд байраа 54,600,000  төгрөгөөр зарсан. 2017.06.08-ны өдөр манай эхнэрийн дансанд 54,600,000 төгрөг шилжиж орж ирсэн. Анх газар шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээ хийгээд гэрээнийхээ үнийн дүнгээс хоёр хувийн татвар хийгээд шилжүүлэх ёстой байсан. Улсын бүртгэлийн хэлтэс худалдан авах гэрээ хийгээгүй байхад бүх гэрчилгээнүүдийг гаргасан. Тухайн үед надад заавал 100,000,000 төгрөг авъя гэсэн бодол байгаагүй. 54 м.кв 2 өрөө байранд өөрийн дүү ,,,,,,,,,,,,,,,ийг оруулсан байсан ч ,,,,,,,,,,,,,,, мөнгөө өгөөгүй гэж шүүхэд хандаад байрнаас нь гаргасан. 54 м.кв 2 хоёр өрөө байр болон 3 подволь хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй. 449,000,000 төгрөгөөр баригдсан гэдэг тооцоо байна. ,,,,,,,,,,,,,,, 71,11  м.кв 2 хоёр өрөө байрыг өөрийнхөө ашигт авсан. 71,11 м.кв 8 ширхэг байрыг 1,000,000 төгрөгөөр бодохоор 568,000,000 төгрөг, 56 м.кв 4 ширхэг байрыг 1,000,000 төгрөгөөр бодохоор 227,800,000 төгрөг, 71 м.кв хоёр ширхэг подволь 60,000,000 төгрөг, 56 м.кв подвалыг 600,000 төгрөгөөр бодохоор 34,170,000 төгрөг болж байна. Нийт 903,516,000 төгрөгийн орлоготой гэж тооцсон. Зардлын хувьд 449,304,966 төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан гэдэг төсөвт өртгийг хассан. Би газрын үнэд хоёр өрөө байр, ,,,,,,,,,,,,,,, мөн хоёр өрөө байр авсан. Хүн амын орлогын албан татвар, цалин хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хасаад 353,908,698 төгрөгийн цэвэр ашигтай гэсэн тооцооллыг хийсэн. Нэг хүнд ногдох ашиг нь 117,969,563.33 төгрөг болж байгаа. ,,,,,,,,,,,,,,,ийн авсан байр болон миний газрын үнэнд авсан байрны үнийг хасаад нэг хүнд буюу надад 76,200,000 төгрөг ногдоно гэсэн тооцооллыг хийсэн. Би ашгаасаа 23,800,000 төгрөгийг авсан. ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нараас 76,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барилгыг барихад миний хувьд 88,9808000 төгрөгийн бараа материалыг зээлж оруулсан гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 онд ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, хоёр манай гэрт ирж ,,,,,,,,,,,,,,,ын  хашаанд орон сууц баримаар  гэсэн, очиж үзэхэд хашаа нь Прогресс сургуулийн ард ямар ч орон сууц баригдаагүй, нилээн зайдуу шугам сүлжээнээс хол газар байсан тул орон сууц барьж болохгүй дэд бүтцийн асуудал байхгүй байна гээд больсон. Дараа нь ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, хоёр ирээд шугам сүлжээ дээр нь бид нар тусална, хашааны газрын оронд хоёр өрөө орон сууц өгчих гэхээр нь тэр саналыг нь захирал ,,,,,,,,,,,,,,,т танилцуулахад тэр хүмүүс чинь тэгж байгаа юм бол бариад яв гэсний үндсэн дээр орон сууц баригдаж эхэлсэн. Орон сууц тухайн жилдээ баригдаад дууссан.  ,,,,,,,,,,,,,,аас авсан газрынхаа үнэд хоёр өрөө орон сууц өгч гэрчилгээг нь гаргуулж өгсөн. Энэ барилгыг барихад ,,,,,,,,,,,,,, хувиасаа нэг ч төгрөг оруулаагүй, хамтарсан зүйл байхгүй. ,,,,,,,,,,,,,,,ийн 21,000,000 төгрөгийн урьдчилгааг ,,,,,,,,,,,,,,,ын  данс руу хийж өгсөн. Ипотекийн зээлээр орж ирсэн  56,000,000 төгрөгийг эхнэр ,,,,,,,,,,,,,,,нх нь данс руу шилжүүлсэн. Барилгын компаниуд нэгнээсээ болон хувь хүмүүсээс тоосго, цемент зээлж аваад эргүүлээд төлдөг. ,,,,,,,,,,,,,,,ээс авсан 25,000,000 төгрөг нь хүүтэй зээл байгаа. ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, хоёрыг дагуулж очоод бид гурав хамт авсан зээл юм.  ,,,,,,,,,,,,,,, энэ мөнгийг авч Улаанбаатар яваагүй. Манай барилгыг барихад ,,,,,,,,,,,,,,, цонх, хаалт нийлүүлсэн. Бид нар урьд нь “Тунгалаг буянт” ХХК-аас тоосго аваад мөнгийг нь өгөөд явж байсан. Анх ,,,,,,,,,,,,,,, гэдэг захирал 19,200,000 төгрөгийн тоосгыг ,,,,,,,,,,,,,,,т өгөөгүй “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай гэрээ хийгээд тоосгоныхоо үнийг аваад дууссан гэдэг албан бичгээ өгсөн. Сантехникийн материалаас гадна шугам сүлжээний ажилд хэрэглэгдэх турбаг “Сайхан төмөрт” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,, гэдэг хүнтэй гэрээ хийгээд буцаагаад мөнгийг нь төлсөн, уг компанитай холбоотой байж сэндвич, турбаг зээлээр худалдаж аваад нэгэндээ төлөөд явдаг байсан. Бид нар тухайн үед “Петровис” ХХК, “НИК” ХХК-иудтай гэрээтэй учир шатахуунаа авах гэж байтал ,,,,,,,,,,,,,, би “Алтайн ойл” ХХК-ийн нягтлан хийж байгаа,  манайхаас зээлээд авчих гэхээр нь бид нар зээл аваад “Алтайн ойл” ХХК-ийн захирал н.Загдхорлоо гэдэг хүний 53035260709 тоот данс руу 10,800,000 төгрөгийн хийж тооцоо дууссан. Байшин буулгахад гарсан банз, барилгын материалыг ,,,,,,,,,,,,,,,ын  ах Хооноо гэдэг хүн өөрийнхөө машинаар ачаад ,,,,,,,,,,,,,,,ын  их голын ард авсан газар дээр буулгасан. Бид нар ,,,,,,,,,,,,,,,аас 50 тонн цемент зээлж аваад түүний эхнэр ,,,,,,,,,,,,,,,ын данс руу 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2014 онд татварын шалгалтад ,,,,,,,,,,,,,, гэдэг хүн дээр орсон. 2015 оны 4 сард ,,,,,,,,,,,,,, нь зээлийн хугацаа хэтрээд байна 500,000 төгрөг зээлээч гэхэд би зээлсэн. ,,,,,,,,,,,,,, Түвдээгийн байранд орсон, нэг ч төгрөгийн урьдчилгаа өгөөгүй өр зээл нэхэгдээд зээлийн хугацаа хэтрээд хэцүү байна газраа зараад байр болгож өр зээлнээсээ салмаар  байна гэдэг зүйлийг ярьсан. Би ,,,,,,,,,,,,,,,ыг ,,,,,,,,,,,,,,, дээр дагуулж очоод нэгэндээ тус болоод газрыг нь зохицуулъя гэж ярьсан. Би “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д цонх нийлүүлээд хамтын ажиллагаатай явдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: 2015 онд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК иргэн ,,,,,,,,,,,,,,аас Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн ,,,,,,,, тоот 683,5 м.кв талбай бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авсан. Гэрээний дагуу 71,11 м.кв хоёр өрөө байрыг ,,,,,,,,,,,,,,,т өгсөн бөгөөд уг байрыг ,,,,,,,,,,,,,, өөрөө ,,,,,,,,,,,,,,,д зарж борлуулаад “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн данс болон бэлнээр 78,175,200 төгрөгийг авсан. “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,, нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл дууссан. Гэтэл уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болоход ,,,,,,,,,,,,,,,ын  хашаа, байшин ХААН банкны 15,000,000 төгрөгийн барьцаанд байсныг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн данснаас төлж барагдуулж барьцаа хөрөнгийг сулласан. Мөн ,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн байрны 05 тоотод амьдарч байгаа өөрийн дүү болох н.Г-ээс байрны урьдчилгаа гэж 6,000,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д мэдэгдэлгүй авсан. Байр захиалсан ,,,,,,,,,,,,,,,ээс 1,500,000 төгрөгийг авч хэрэглэсэн. Мөн иргэн н.С-т тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсан, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээл өрөө төлчхөөд одоо хүртэл төлөхгүй байна. Тус “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэр дээр “Алтайн ойл” ХХК-аас  2,592,150 төгрөгийн шатахууныг ,,,,,,,,,,,,,, авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас дээрх төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй. Эхнэр ,,,,,,,,,,,,,,, эмчилгээнд явж байгаа  гээд 500,000  төгрөг зээлсэн ч одоо хүртэл төлөөгүй. Дээрх зээлүүдийг байрны зээл гарахаар төлж барагдуулна гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй. 2016 оны 4, 6 дугаар саруудад хоёр өрөө байрны 78,175,200 төгрөгийг авсан. ,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аар төлүүлсэн зээл, зээлсэн 26,392,150 төгрөгийг иргэн ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас авах ёстой ашиг гэж нэхэмжлэлдээ бичсэн, мөн “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн барьсан 12 айлын орон сууцнаас 100,000,000 төгрөгийн ашиг хүртэх ёстой байсан мэтээр бодит үнэнд нийцэхгүй, манай компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй нэхэмжлэл гаргасан байна. Иймд 26,392,150 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нараас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,ээс 1,500,000 төгрөгийг бид гурав гурвуулаа хамт байж байгаад авсан бөгөөд 500,000, 500,000, 500,000 төгрөгөөр хувааж авсан. Тухайн үед манай эхнэр эмчилгээнд явж байсан учраас 500,000 төгрөг авсан. Байранд орохдоо н.С-аас 800,000 төгрөгийн тавилга авсан. Энэ нь тухайн компанийн данснаас төлөгдсөн байсан ч энэ миний авах ёстой ашиг гэж үзэж байна. Тухайн үед ХААН банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч хашаа байшингаа барьсан байсан. Үүнээс төлөгдөөд 15,000,000 төгрөг үлдсэн байсан. Худалдах-худалдан авах гэрээ хийнэ гэсэн боловч хоёр гэрчилгээнд дээр худалдах-худалдан авах гэрээ хийлгүйгээр ямар нэгэн байдлаар улсын бүртгэлийн гэрчилгээнүүд гараад явсан. 26,392,150 төгрөг нь тухайн үед миний авах ёстой ашиг гэж үзэж байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00506 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох 76,200,000 (далан зургаан сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,,,,,,,аас 26,392,150 (хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь) төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 /хоёр зуун наян есөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 (таван зуун гучин есөн мянга) төгрөгөөс 538,950 (таван зуун гучин найман мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 (тавь) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.30-ны өдрийн 153/ШШ2019/00506 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.14-ний өдрийн 01 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах болон анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа 2018.08.08-ны өдрийн 153/Ш32018/01862 дугаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж биелэгдэх боломжтой бөгөөд энэхүү захирамж биелээгүй байхад шүүх хуралдааныг зарлан явуулсан нь үндэслэлгүй. Уг захирамж нь хүчин төгөлдөр бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгжих хууль зүйн шаардлагатай байдаг. “Вендо” ХХК гэх үнэлгээний байгууллагаар үнэлгээ гаргуулах боломжтой, заавал ,,,,,,,,,,,,,, гэх үнэлгээчний хууль бус тайлбарыг үндэслэх ёсгүй байсан. ,,,,,,,,,,,,,,,той хамаарал бүхий буюу түүний хүүг эрүүгийн хэрэгт хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын өмгөөлөгч Ж.Э өмгөөлж байгаа тул үнэн зөв дүгнэлт гаргахгүй байгаа хамаарал бүхий байдалтай байсан байна. Шүүхээс үнэлгээчин ,,,,,,,,,,,,,,, үнэлгээ гаргах боломжгүй гэсэн тайлбараар нийт Монгол Улсын шинжилгээ, үнэлгээ гаргадаг байгууллагыг дүгнэх боломжгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах үндэслэл бүрдээгүй, энэхүү захирамж биелэгдээгүй байхад шүүх хуралдаан хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаар шүүхээс дүгнэлт хийсэнгүй. Харин давж заалдах шатны шүүхээс ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь нэхэмжлэлд дурдсан 300,000,000 төгрөгийн ашиг олсон гэх шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй гэсэн нь нэхэмжлэгч нарын шинжээч томилуулах эрхийг хангасан захирамж биелэгдээгүй гэх дээрх үндэслэлээр гомдол гаргасан асуудалд дүгнэлт хийгээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг тайлбарлан хэрэглээгүй тул хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан шинжилгээ хийлгэхдээ хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй талаарх асуудалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэнгүй. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шийдвэрээ 2019.11.07-ны өдөр бичиж гаргасан байх ёстой байсан боловч 2019.11.19-ний өдрийг хүртэл бичиж гаргаагүй, миний бие авах ёстой хугацаандаа авч чадаагүй. Энэ нь шүүх шийдвэр гаргахдаа эргэлзээгүй үнэн зөв байх зарчмыг алдагдуулсан, шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэдгийг нотолж байхад энэ талаар давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “Сайхан төмөрт” ХХК, “Тунгалаг буянт” ХХК-иудын ,,,,,,,,,,,,,,,т хамааралгүй гэх албан бичгүүдийг үнэлсэн боловч энэ талаар хууль сануулж хавтаст хэрэгт гэрч Ц.С-ын мэдүүлгээр “Сайхан төмөрт” ХХК-д ,,,,,,,,,,,,,, зуучилсан нь, 2017.07.17-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч З.Д , Ж.Б, Ц.Б, Б.Д нарын мэдүүлэг, шатахуун олгосон талаарх бүртгэлийн дэвтэр  зэрэг баримт болон гэрч нарын мэдүүлгээр “Тунгалаг буянт” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,д нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,ын  зөвшөөрлөөр шатахуун олгож байсан үйл явдал нотлогдсон. Гэтэл үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрхэн үгүйсгэснийг ойлгосонгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг ноцтой зөрчин үндэслэл бүхий баримтуудыг үнэлээгүй шийдвэр, магадлал гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад хамтран ажиллах гэрээнд ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь оролцсон, анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд болох ,,,,,,,,,,,,,,, нь тайлбарлахдаа өөрийн төрсөн ах, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Г-т компанийн үйл ажиллагааг хариуцуулдаг, барилга барих хөрөнгө оруулалтаа Б.Г олдог гэх зэргээр тайлбарлаж байсан бөгөөд нэхэмжлэгч нарын газар дээр баригдсан барилгын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны талаар ойлголт мэдлэггүй байгаа нь тайлбараар нотлогддог. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,т хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал гэсэн ба ,,,,,,,,,,,,,,, нь, Б.Г-тай төрсөн ах, дүү 2 бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ,,,,,,,,,,,,,,, явуулдаг, дотоод үйл ажиллагааг нь мэдэхгүй хүнд захирал нь ,,,,,,,,,,,,,,, мэтээр харагддаг ийм нөхцөл байдал хэрэгт цугларсан бөгөөд Иргэний хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар компанийн 50 хувийн хөрөнгийг ,,,,,,,,,,,,,,, нь эзэмшдэг болох нь нотлогдсон. ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нартай хамтран ажиллах гэрээг харилцан тохиролцож байгуулсны улмаас өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар дээр барилга бариулах явцдаа 88,980,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх нь нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, хамтран ажиллах гэрээ хийгдсэн байна гэж үзсэн атлаа яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоход тусгай мэдлэг шаардагдаж байна гэж үзэж үнэлгээ гаргуулах хүсэлт гаргаж шинжээч томилсон боловч дүгнэлтийг гаргуулаагүй анхан шатны шүүх шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчиж байна гэж гомдол гаргасан атал давж заалдах шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэх байдлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэн байтлаа нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг шүүхээс баримтлахгүй шийдвэр, магадлал гаргасан. Нэхэмжлэгч талаас уг барилгыг “Буянтын боргио” ХХК-ийн зураг төсвөөр  хийсэн бөгөөд уг зураг төсвийг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт гаргаж өгсөн, энэ баримттай хариуцагч тал маргаагүй хариуцагч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Мөн тухайн орон сууцыг захиалан бариулах гэрээнүүдийг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан хэрэгт хавсаргасан баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батсүхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.30-ны өдрийн 153/ШШ2019/00506 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.14-ний өдрийн 01 дүгээр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн дагуу тодорхойлохын тулд үндсэн нэхэмжлэл буюу ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлийн шаардлагаас товч дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь 2016.07.04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний хэлбэрийг агуулсан хэлцэл тул олох байсан ашиг 76,200,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас гаргуулахыг хүссэн. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээний хэлбэрийг дурдсан бөгөөд анхнаасаа талуудын хооронд хамтран ажиллах гэрээний хэлбэрийг агуулсан хэлцэл байгуулагдаагүй нь ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт болон гэрч нарын мэдүүлэг хэрэгт буй холбогдох нотлох баримтаар няцаагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл худалдах-худалдан авах хэлцлийн үндсэн дээр өөрийн өмчлөлийн газрыг бусдад 2 өрөө орон сууцаар худалдах тохиролцоо байгуулчхаад энэхүү тохиролцооны зүйл болох мөнгийг авсан мөртлөө, хамтран ажилласан мэтээр хууль зүйн үр дагавар үүсгэх ёсгүй зүйлээр үр дагавар үүсгэсэн, эдийн ба эдийн бус баялагтай холбоотой ямар эрх нь зөрчигдсөн эсэхээ нотлох баримтаар болон хууль зүйн цаашид гарах үр дагавар, хүчин зүйлээр нотолж чадаагүй. Харин гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага нь бүрэн хангагдах нь дараах хууль зүйн үр дагавартай юм. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэлийн шаардлагадаа “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн барьсан 12 айлын орон сууцны орлогоос 23,8 сая төгрөгийг авсан гэдэг юм. Мөн үүнийгээ гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбар болон анхан шатны удаа дараагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үгүйсгээгүй нь тухайн нэхэмжлэлийн нотлох баримтыг өөрийн тайлбараар буюу нотолгооны хэрэгслээр нотолсон тул нотлох баримт гэж үзэх хууль, эрх зүйн үндэслэлтэй. “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гагцхүү энэхүү ,,,,,,,,,,,,,,,ын  тайлбарт дурдсан үйл баримтаар нотолгооны хэрэгслээ болгоогүй бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ,,,,,,,,,,,,,,аас шаардах эрхтэй боловч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, өөрөөр хэлбэл мөнгө зээлдүүлсэн гэж үзвэл талууд зээлийн хүү, хугацааны талаар хэрхэн тохиролцсон болох нь тодорхойгүй...” байна гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан юм байна гэж тодорхойлсон боловч хүү тогтоосон бол гэрээг бичгээр байгуулах, энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах хуулийн шаардлага байгаа бөгөөд зээлийн гэрээг хүү авахгүй байх, хугацааг тодорхой хугацаанд гэж нарийвчлан заалгүйгээр гагцхүү итгэлцэлд тулгуурлан зээлэх, зээлдүүлэх нь түгээмэл ойлголт тул шаардах эрх үүссэн атлаа шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзэх боломжгүй юм. Мөн ,,,,,,,,,,,,,, нь энэхүү зээлсэн мөнгөө хамтран ажиллах гэрээний ашиг гэж тайлбарласан нь гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон түүний өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн боловч хэрэгт гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон “Хаан банк”-ны шилжүүлгийн баримт, (газар хашааны зээлийг төлсөн баримт) “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д байр захиалсан н.Г, н.Р нараас “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д хэлэлгүйгээр 11 сая төгрөг авсан бөгөөд түүнд бусдаас мөнгө авах эрх байхгүй байдаг. Энэхүү баримтыг ,,,,,,,,,,,,,, нь гаргаж өгдөггүй боловч өөрөө хүлээн зөвшөөрсөн, барилгын орлогоос 1,3 сая төгрөг авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан гэж тайлбарладаг боловч уг мөнгийг зээлж аваад өгөөгүй байдаг. “Алтайн ойл” ХХК-аас “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр 2,592,150 төгрөгийн шатахуун авсан бөгөөд энэхүү шатахууны төлбөрийг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК төлж барагдуулсан нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 12 айлын орон сууцны барилга барихад гарсан зардлын тооцоо дээр бэлхнээ байгаа бөгөөд энэхүү шатахууны төлбөрийг өөрөө мөн хүлээн зөвшөөрсөн байхад нотлох баримт гаргаж өгөөгүй гэсэн нь тухайн нотлох баримтуудад эрх зүйн болон хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь өрөөсгөл юм. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэл тодорхойгүй, тухайлбал, зээлийн гэрээ байгуулагдсан, зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн 1 гэрээний хугацаа, эргэн төлөх хуваарь, хүү, алданги тохирсон эсэх нь тодорхойгүй...” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “... хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно...” гэжээ. Энэ процессын хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн барьж байсан орон сууцнаас зохих мөнгөн төлбөр авч байснаа хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар нь нотолгооны хэрэгсэл болохоор байдаг. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,тай зээлийн гэрээ байгуулагдсан гэж дурдаагүй бөгөөд ,,,,,,,,,,,,,,,ын  “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас авсан бэлэн мөнгө нь эргэн төлөгдөх нөхцөлтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж хууль зүйн дүгнэлтээ хэлсэн. Энэхүү хууль зүйн болон эрх зүйн дүгнэлтийг шүүх хүлээн авсан бөгөөд заавал зээлийн гэрээнд хугацаа, хүү, эргэн төлөгдөх нөхцөлөө тусгах шаардлагагүй бөгөөд дээр дурдсанаар итгэлцэл дээр  үндэслэн мөнгө зээлдүүлсэн явдал юм. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт ,,,,,,,,,,,,,,аас 26,392,150 төгрөг гаргуулан “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгохоор бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан 76,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан 26,392,150 төгрөг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан.

Хоёр шатны шүүхийн шийдэл зөв боловч хэргийн үйл баримтыг дутуу дүгнэсэн, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэл нь оновчгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар талууд нэхэмжлэгч нарын өмчийн газар дээр 12 айлын орон сууц барихаар харилцан тохиролцож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн /бусадтай/ хамтран үүсгэн байгуулсан “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аар барилгыг бариулсан, барилгын ажилд зориулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь бусад иргэн, хуулийн этгээдээс шатахуун, цемент, тоосго, сантехникийн материал авахаар харилцан тохиролцож байсан буюу үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтран ажилласан үйл баримт тогтоогдсон, үүнээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээний тохиролцоо хийгдсэн гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч нарын зүгээс “...Бидний өмчлөлийн 683.5 м.кв газар, уг хашаанд байсан 80 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг буулгаж, байрыг барихаар болж, газрын төлбөрт одоогийн “,,,,,,,,,,,,,,,” 12 айлын орон сууцны 71.11 м.кв 2 өрөө байрыг авахаар аман гэрээ байгуулсан. Энэ бол зөвхөн газрын үнэтэй холбоотой асуудал юм. “,,,,,,,,,,,,,,,” 12 айлын орон сууцыг хөрөнгө нийлүүлж, барьж дуусгасны дараа гарсан зардлаа төлж дуусгаад тус бүртээ буюу ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, тус тусдаа 100,000,000 сая төгрөгийн ашиг авахаар мөн аман гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид барилга барихтай холбогдуулж хөрөнгөө нийлүүлэхэд 88,980,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан, нэхэмжлэгч нарын газрын төлбөрт “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 12 айлын орон сууцнаас 71.11 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгсөн, талууд энэ талаар маргаагүй.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нар нь өөрийн өмчлөлийн газар, хашааг хамтран ажиллах зорилгоор шилжүүлээгүй, харин хариуцагчид худалдаж, төлбөртөө 2 өрөө орон сууц авсан гэж тайлбарлаж байх тул хамтран ажиллах гэрээнд уг хөрөнгийг оруулаагүй, хамааралгүй гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч нар 88,980,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, ,,,,,,,,,,,,,,,ын  барилгын үйл ажиллагаанд зориулж авахаар бусад этгээдтэй тохиролцсон бараа, материалын үнийг гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас төлсөн баримт хэрэгт авагджээ.

Иймд, “...талууд хамтран ажиллах гэрээний гол нөхцөлийн талаар тохироогүй, өөрөөр хэлбэл, хэн хэдэн төгрөгийн хураамж төлөх буюу хөрөнгө оруулалт хийх, хамтын үйл ажиллагаагааг хэн нь ямар үүрэгтэйгээр яаж явуулах, ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилах талаар тодорхой тохиролцоогүй, тохиролцсон гэдгээ нэхэмжлэгч нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Гэхдээ дээр дурдсанчлан, талууд тодорхой хэмжээгээр хамтран ажилласан /нэхэмжлэгч үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр/, үүнийхээ төлөө нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь нэр бүхий иргэдийн урьдчилгаа төлбөрөөс болон хувийн хэрэгцээндээ зориулж гуравдагч этгээдээс тодорхой хэмжээний мөнгө авсан, нэхэмжлэгч нарын өмчийн газар, хашаа байшинг банкны барьцаанаас чөлөөлсөн зэрэг нь гуравдагч этгээдийн зүгээс хамтын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өгч байсан хөрөнгө буюу нэхэмжлэгч нарын хувьд хамтын үйл ажиллагааны  үр дүнд авсан ашиг гэж үзэхээр байх тул гуравдагч этгээдийн ,,,,,,,,,,,,,,,,т “зээлүүлсэн” гэх 26,392,150 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч “гуравдагч этгээд нь зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөх хуваарь, хүү алданги тохирсон эсэх нь тодорхойгүй, үүнийгээ нотлоогүй” гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг үндэслэсэн нь буруу байна.

Харин давж заалдах шатны шүүхээс “...анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх хэсгийг тайлбарлахгүйгээр шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан...” гэсэн үндэслэлээр уг зүйлийг хассан нь зөв юм.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн барьсан 12 айлын орон сууцны орлогоос 23,8 сая төгрөгийг авсан гэсэн тайлбараар гуравдагч этгээдийн шаардлагыг давхар нотолсон, мөн өөрийн зүгээс хангалттай нотлох баримтыг гаргасан байхад шүүх “шаардлагаа нотлоогүй” гэж дүгнэсэн нь, мөн зээлийн гэрээг хүү авахгүйгээр, хугацааг тодорхой заалгүйгээр итгэлцэлд тулгуурлан зээлэх, зээлүүлэх боломжтой байхад “...мөнгө зээлдүүлсэн гэж үзвэл талууд зээлийн хүү, хугацааны талаар хэрхэн тохиролцсон болох нь тодорхойгүй...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэсэн агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нарын “шинжээч томилох шүүгчийн захирамж гарсан боловч биелэгдээгүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй” гэсэн утгатай хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анхан шатны шүүхийн 2018.08.08-ны өдрийн 153/Ш32018/01862 дугаар шинжээч томилж, шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш мөн шүүгчийн 2019.04.01-ний өдрийн 153/ШЗ2019/00592 дугаар захирамжаар “түдгэлзүүлсэн шалтгаан арилсан” үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, үүнээс хойш талуудын хүсэлтийг хэд хэдэн удаа шийдвэрлэсэн, хамгийн сүүлийн байдлаар буюу 2019.09.24-ний өдрийн 153/ШЗ32019/01741 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан “шинжээч томилуулах тухай хүсэлт”-ийг хангахаас татгалзсан, уг захирамж хүчин төгөлдөр байна.

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1...” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 538,950 төгрөгийг, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 289,911 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД