Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 852

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00660/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, өөрийн байр ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, Үйлчилгээний төвд байрлах П ХХК,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р хороолол, ..-р байрны ..тоотод оршин суух, утас ....., ... регистрийн дугаартай, Х.О,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р хороолол, ..-р байр, .. тоотод оршин суух, утас ....., ... регистрийн дугаартай, С.О,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...р баг, ..-р байр, .. тоотод оршин суух, утас ...., ... регистрийн дугаартай, А.С нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 245 089 689,24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Т.З, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБны Дархан салбарын захирал Ж.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Т.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

-П ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус банктай ...... тоот Батлан даалтын гурвалсан гэрээ, ...... тоот Зээлийн гэрээ, ......тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ,

-Х.Отэй ...... тоот, ...... тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ......тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, ......тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, ...... тоот Барьцааны гэрээ,

-С.Отэй ...... тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ......тоот Баталгааны гэрээ,

-А.С ......тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаан гэрээг тус тус байгуулан 250 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,0 хувийн хүүтэйгээр, 84 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч П ХХК болон хариуцагч нар нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус банктай байгуулсан ...... тоот Батлан даалтын гурвалсан гэрээ, ......тоот Зээлийн гэрээ, ...... тоот, ...... тоот, ......тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ......тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, ......тоот, ......тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ болон ...... тоот, ......Баталгааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Х.О ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ....тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг, Үйлчилгээний төвд байрлалтай, 216.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х.О, С.О нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ......тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-уул аймгийн Дархан сумын ..-р баг, ..-р хороолол, ..-р байр, .. тоот хаягт орших 50,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, А.С өмчлөлийн, улсын бүртгэлийн .......... тоот дугаарт бүртгэгдсэн Дархан сумын ..-р баг, Пионерын .... тоот 60,0 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн ...... тоот дугаарт бүртгэгдсэн Дархан сумын ..-р баг, Пионерын ..тоот 80,0 м.кв талбайтай хувийн сууцыг, улсын бүртгэлийн ......тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг, Пионерийн .. тоот хаягт орших 1 656,0 м.кв талбайтай газрын, Х.О эзэмшлийн ХХБанкны барьцаанд буй ...... тоот арлын дугаартай, ..... .улсын дугаар бүхий 2015 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Toyota Land Cruiser Prado маркийн суудлын автомашин, П ХХК-ийн эзэмшлийн ХХБны ...... тоот харилцах дансны орлого болон Х.О эзэмшлийн ХХБны .... тоот харилцах дансны орлогуудыг тус тус хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Хариуцагч П ХХК, Х.О, С.О, А.С нараас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 245 089 689,24 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 383 398,45 төгрөгийг тус тус гаргуулж, ХХБнд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагчид нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан. Х.О ийн өмчлөлийн улсын бүртгэлийн .... тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, Үйлчилгээний төвд байрлалтай, 216.0 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х.О, С.О нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ......тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-уул аймгийн Дархан сумын ...-р баг, ..-р хороолол, ...-р байр, .. тоот хаягт орших 50,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, А.Сын өмчлөлийн, улсын бүртгэлийн .... тоот дугаарт бүртгэгдсэн Дархан сумын ..-р баг, Пионерын ... тоот 60,0 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн ......тоот дугаарт бүртгэгдсэн Дархан сумын ..-р баг, Пионерын .. тоот 80,0 м.кв талбайтай хувийн сууцыг, улсын бүртгэлийн ......тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг, Пионерийн 3.. тоот хаягт орших 1 656,0 м.кв талбайтай газрыг, Х.О эзэмшлийн ХХБанкны барьцаанд буй ...... тоот арлын дугаартай, ......улсын дугаартай Toyota Land Cruiser Prado маркийн суудлын автомашиныг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдах, мөн хариуцагч нарын арилжааны банкуудад эзэмшиж буй дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.О, А.С, С.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х.О, С.О бид ХХБнаас 7 жилийн хугацаатай зээл авсан нь үнэн. Тус зээлээ энэ өвөл биеийн байдлаас болоод ажилгүй байсан учир 3-4

сарын төлөлт хийгээгүй байгаа. Тус төлөлтөө сарын дотор төлж, дуусгаад эргээд графикийн дагуу төлөөд явах хүсэлтэй байгаа тул хүлээн зөвшөөрнө үү. Сая 4 сараас ажлаа хийгээд эхэлсэн тул төлөх чадвар бүрэн байгаа. ХХБнаас авсан 245 000 000 төгрөгийг зээлийг төлнө гэв.

 

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, түүний өмгөөлөгч Л.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би “ХХБ” ХХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 250,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2018 оны 10 дугаар сард санхүүгийн байдлаас болоод уг объектоо хүнд түрээсэлсэн. Санхүүгийн байдлаас болоод түрээсээ урьдчилж аваад ойр зуурын зээлээ төлж байсан. Одоо бол мөнгөө бөөнөөр авдаггүй, 2,000,000-3,000,000 төгрөгөөр хувааж өгдөг. Энэ зун ногоо цагаа тарьсан болохоор хурааж аваад зээлээ төлөх боломжтой болж байгаа учраас зээлийн гэрээг цуцлуулахгүй, төлөлтийн графикаар төлөхөөр хэвээр үлдээж өгнө үү.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээний дагуу 250,000,000 төгрөгийг 7 жилийн хугацаатай зээлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д зааснаар татгалзаж байна гэж ойлгож байна. Гэтэл мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдлыг заасан. Хариуцагчийн хувь санхүүгийн жаахан догдол гарсан болон өөрийн эрүүл мэндийн байдлын улмаас зээлээ хоцроосон нь үнэн. Гэхдээ энэ бүхэн одоо арилж байгаа тулд цаашид зээлээ хугацаандаа төлөөд явах боломжтой. Х.О нь дэлгүүрээс сардаа 5,000,000 төгрөг, мөн ломбард, түргэн хоолны газраас 700,000 төгрөг, нийт 6,000,000 гаруй төгрөгийн орлого олгодог. Үүнээс үзэхэд сард 4,400,000 төгрөгийн зээлийг төлөөд явах боломжтой. Иймд зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломж олгооч ээ гэж хүсч байна  гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХБны Дархан салбар нь хариуцагч П ХХК, Х.О, С.О, А.С нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 233 630 640,81 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 11 392 710,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66 338,11 төгрөг нийт 245 089 689,24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч П ХХК-ийн захирал Х.О тарьсан ногоогоо хураагаад хугацаа хэтрүүлсэн зээлийн төлбөр 30 сая төгрөгийг төлж графиктаа орох боломжтой тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч ХХБны Дархан салбар,  хариуцагч П ХХК нар нь харилцан тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ...... дугаартай Зээлийн гэрээгээр 250 000 000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэйгээр, 84 сарын хугацаатайгаар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах зориулалтаар гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг П ХХК-иын ХХБин дахь ...... тоот дансанд бэлэн бусаар олгож талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу Худалдаа хөгжлийн Дархан салбар, П ХХК, Зээлийн батлан даалтын сан нарын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ...... дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээгээр зээлдэгч, банк нарын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биечлүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сан нь түүний өмнөөс энэхүү гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх, Зээлийн батлан даалтын сан нь түүний өмнөөс энэхүү үүргийг гүйцэтгэх, гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгчээс буцаан шаардах эрх банкнаас Зээлийн батлан даалтын санд шилжихтэй холбоотой гэрээ байгуулсан байна.

 

Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ...... дугаартай гэрээгээр Х.О өмчлөлийн ....эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, Үйлчилгээний төвд байрлалтай 216 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, С.О, Х.О нарын өмчлөлийн ......эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, ..-р хороолол, ..-р байрны .. тоот 4 өрөө, 50,5 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.Сын өмчлөлийн, .... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан сумын ..-р баг, Пионерын ... тоот,60 мкв талбайтай, хувийн сууц, Дархан сумын ..-р баг, Пионерын ... тоот хаягт байрлалтай, 80 мкв талбайтай, ......эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Дархан сумын ..-р баг, Пионерын ... тоот хаягт байрлалтай, 1478,86 мкв талбайтай, ......дугаарт бүртгэлтэй газар өмчлөх эрх зэргийг барьцаалжээ.

 

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Тоёото ланд крузер маркийн, ......улсын дугаартай, хар өнгийн суудлын автомашины эзэмших эрхийн гэрчилгээг ХХБны Дархан салбарт шилжүүлсэн байна.

 

            Хариуцагч П ХХК нь 2018 оны 11 дүгээр сараас зээлийн эргэн төлөх графикийн зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Албан мэдэгдэл, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Албан мэдэгдэл хүргүүлж байсан, хариуцагч П ХХК-ийн захирал Х.О нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 46-50 хуудас/

            Хариуцагч П ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 500 000 төгрөгийг нэхэмжлэгч ХХБинд шилжүүлсэн гэж тайлбар гаргаж байгаа боловч дээрх төлбөрийг хариуцагчийн дансанд байршуулсан, зээлийн төлбөрт аваагүй байгаа гэж тайлбарлаж байгаа талаар талууд маргаагүй болно.

            Хариуцагч П ХХК нь урт хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, гэрээг ялимгүй зөрчсөн тул гэрээ цуцалж, төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.1.9а-д Зээлдэгч гэрээгээр тохирцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг бүрэн төлөлгүй хуанлийн 90 хоног хугацаа хэтрүүлсэн бол гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор зохицуулсан байх бөгөөд дээрх хугацааг 249 хоног хэтрүүлснийг ялимгүй зөрчилд тооцох үндэслэлгүй байна.

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу хариуцагч П ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу, зээлийг шилжүүлсэн болох нь нотлогдож зээлийн төлбөрийг гэрээний дагуу П ХХК хариуцах үүрэгтэй байх бөгөөд үүрэг хүлээгээгүй хариуцагч Х.О, С.О, А.С нараас зээлийн төлбөрийг шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч П ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 233 630 640,81 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 11 392 710,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66 338,11 төгрөг нийт 245 089 689,24 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБны Дархан салбарт олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ХХБ нь ...... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Х.О, С.О, А.С нартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд барьцаалсан байх бөгөөд зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХБны Дархан салбар, хариуцагч П ХХК-нийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч П ХХК-аас 245 089 689,24 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБны Дархан салбарт олгож, хариуцагч Х.О, С.О, А.С нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Х.О өмчлөлийн ....эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, Үйлчилгээний төвд байрлалтай 216 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, С.О, Х.О нарын өмчлөлийн ......эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, ..-р хороолол, ..-р байрны .. тоот 4 өрөө, 50,5 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.Сын өмчлөлийн, .... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан сумын ..-р баг, Пионерын ... тоот,60 мкв талбайтай, хувийн сууц, Дархан сумын ..-р баг, Пионерын ... тоот хаягт байрлалтай, 80 мкв талбайтай, ......эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Дархан сумын ..-р баг, Пионерын ... тоот хаягт байрлалтай, 1478,86 мкв талбайтай, ......дугаарт бүртгэлтэй газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 383 398,45 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-аас 1 383 398,45  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА