Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Д.Агар,

хохирогч А.Баттөмөр,

хохирогчийн өмгөөлөгч Д.Отгонбат /Ү¹0936/,

шүүгдэгч Т.Пүрэвдаваа, Н.Пүрэвсүрэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Бурмаа,

гэрч Д.Галавсамбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Айнь овогт Тэрбишийн Пүрэвдаваад, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Алаг адуут овогт Нармандахын Пүрэвсүрэн нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2100 дугаар хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Айнь овогт Тэрбишийн Пүрэвдаваа, 1968 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай,  эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Оршил ресорт” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн хэсэг гудамж, Салхит төгөл 2 тоотод оршин суух, регистрийн ЧГ68121215 дугаартай,

 

2. Монгол улсын иргэн, Алаг адуут овогт Нармандахын Пүрэвсүрэн, 1969 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төв аймаг Батсүмбэр суманд төрсөн, 47 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмар эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн хэсэг гудамж Салхитын төгөл 1 тоотод оршин суух, урьд Ардын Армийн Эрдэнэт гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, регистрийн ШЕ69082819 дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Т.Пүрэвдаваа нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Баттөмөрийн зүүн гарын шуу руу модоор цохин хугалж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, 

            шүүгдэгч Н.Пүрэвсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Баттөмөртэй маргалдан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Баттөмөрийн өгсөн: “Би хонинд явж байхад энэ гурав пиво уусан над дээр ирсэн. Дэлгүүр заагаад өгчих гэхээр нь зааж өгсөн. Би дэлгүүр ороогүй. Дараа нь Галавсамбуугийнд бид очсон. Тэднийд байхад энэ хоёр хүн нийлж намайг зодсон. Пүрэвсүрэн нь эхэлж гарч ирсэн. Пүрэвдаваа нь “алаад хаячих, би арыг нь даана” гэж байсан. Би толгой руугаа Пүрэвдаваад цохиулаад ухаан алдсан. Эхлээд цохиход нь би гараараа хаасан. Дараа нь толгой руу цохисон. Цаашаа юу болсоныг санахгүй байна, би ухаан алдсан. Миний гар хугарсан бөгөөд зөрүүтэй эдгэсэн. Толгой маань тэнгэр муухайрахаар өвддөг, огцом босохоор толгой эргэдэг болсон. Гар хугарсаны дараа Госпиталд 5 хоног хэвтсэн. “Манал оточ” гэдэг эмнэлэгт бас хэвтсэн. Өөр эмчилгээ хийлгээгүй. Цаашид толгойгоо эмчлүүлнэ. Энэ хоёр хүн манайхтай ойрхон байдаг учир энгийн найз нөхдийн харилцаатай байсан. Би өмнө энэ хүмүүстэй архи ууж байгаагүй. Эмнэлэгт сэрсэн. Яаж очсоноо мэдэхгүй. Цаашид Солонгос явж толгойгоо эмчлүүлнэ. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч А.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би мотоциклтойгоо Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойд явж байхад араас Галавсамбуу өөрийн машинтай Пүрэвдаваа, Пүрэвсүрэн нартай ардаас ирээд уулзаад “Шар хоолой хаана байдаг билээ” гээд Пүрэвдаваа тоглоод байхаар нь машиных нь араас дагаад явсан. ... Галавсамбуу дэлгүүрээс нэг шил архи, том пиво 3-ийг авсан байх. Дэлгүүрийн хүн Галавсамбуугийн машинаар цемент гол өгсөөд цементээ буулгаад Галавсамбуу, Пүрэвдаваа, Пүрэвсүрэн бид 4 ирж пиво уусан. Архи, пивоо ууж дуусалгүй Галавсамбуугийн гэрийн гадна очоод ачсан байсан хайргаа буулгаад Галавсамбуугийн гэрт нь орж бид 4 үлдсэн архи, пивоо уусан. Тухайн үед 22 цаг болж байсан. Пүрэвдаваа намайг гадаа хайрга буулгаж байхад барьж аваад татаж чангаагаад байсан. Пүрэвсүрэн бид хоёр юм яриад сууж байхад Пүрэвдаваа “та хоёр гараад үзчих” гэхээр бид хоёр гэрийн гадаа гараад барилцаж аваад Пүрэвсүрэнг би доороо хийгээд дараад сууж байтал Пүрэвдаваа газраас юм аваад намайг цохихоор нь зүүн гараараа хаатал шуу хэсэгт цохьсон, дараа нь дахиад Пүрэвдаваа толгойруу цохиход би ухаан алдсан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. …Пүрэвсүрэн гадаа гараад барилцаад авахаар нь би бариад авахад миний зүүн уруул руу нэг удаа, зүүн шанаа руу нэг удаа цохьсон. ...Пүрэвдаваа юугаар цохьсоныг сайн анзаараагүй, ямар ч байсан 1 метр орчим урт байсан. Өргөн нарийн эсэхийг мэдэхгүй байна. …Пүрэвсүрэнд би гар утсаа бэлэглэж байсан, тэр утсаа орхиод явсаны дараа Пүрэвсүрэн авсан байхаар нь би өгсөн юм. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Баримтаа дараа гаргаж өгнө.” гэх мэдүүлэг,

  • ийн 14-15 дугаар тал/

 

Шүүгдэгч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би гэрийнхээ гадаа Пүрэвдаваатай өөрийн машинаа янзалж байхад Галавсамбуу манай гэрт 12 цагийн орчим ирээд миний машиныг цуг янзалсан. Галавсамбуу миний машинаар хайрга ачилцаад өгөөч гэхээр нь бид хоёр зөвшөөрч машинд нь суугаад Шар хоолой орж явтал Баттөмөр мотоциклтой явж таараад бид нар дэлгүүр орсон. Дэлгүүрээс би том савтай 3 Боргио пиво авсан юм. Галамсамбуу нэг шил архи авсан. Тэгээд бид нар дэлгүүрийн эзний цемент ойрхон хүргэж өгөөд тэндээ нэг савтай пиво дөрвүүлээ хувааж уугаад Галавсамбуугийн гэрт очсон. Галавсамбуугийн гэрт ороод цай уугаад сууж байхад Галавсамбуу гаднаас хонь оруулж ирээд гэртээ гаргасан. Баттөмөр намайг “чи гараад ир, уулзмаар байна” гэхээр нь гэрээс Баттөмөрийг дагаад гартал Баттөмөр “чи хулгайч” гэхээр нь би “чамаас юу авсан юм бэ” гэхэд “чи миний гар утсыг аваа биздээ” гэсэн. Би “аваагүй ээ, чи андуураад байна” гэхэд Баттөмөр намайг заамдаад авахаар нь би салгах гэж байгаад газарт хамт унасан. Баттөмөр миний дээр гараад толгой руу нэг удаа цохьсон. Тэгтэл Пүрэвдаваа гэрээс гарч ирээд Баттөмөрийг цохих шиг болсон. Хаана хэдэн удаа юугаар цохьсон талаар би хараагүй. Би босоод Пүрэвдаваа холдуулсан. Баттөмөрийн толгойноос цус гараад байхаар нь бид нар сандраад машинаар эмнэлэг рүү Баттөмөрийг хүргэж өгсөн. …7-8 жилийн өмнө байх, Баттөмөртэй хонин дээр таараад яриад сууж байгаад Баттөмөр хонины араас явсан. Дараа нь надруу ирээд “гар утас өгөөч” гээд байсан. Өөрөө хонины араас гүйж байгаад гар утсаа хаячаад надаас нэхээд байдаг юм. Зодоон болох уур амьсгал нь Баттөмөрөөс өөрөөс нь болсон юм. Баттөмөр тоглоод байгаа ч юм шиг, эсхүл барилдах уу гээд Пүрэвдаваагаас “та тэрнийг дийлэх үү” гэх зэргээр өдөөд байсан юм. …Тухайн өпөр Галавсамбуугийн гэрт А.Баттөмөр бид нар хамт пиво уугаад сууж байхад А.Баттөмөр надад “би чамайг бол няслана” гээд гарч уулзая гээд гарсан ба гадаа гараад би А.Баттөмөрт хандан “хоёулаа согтуу юм яриад яах вэ, маргааш болъё, чи ингээд явчих” гэсэн чинь “чи намайг явуулдаг хэн бэ” гээд намайг 1 удаа цохиод заамдаж аваад доороо оруулаад унагаасан. Ингээд байж байхад Пүрэвдаваа гарч ирээд А.Баттөмөрийн толгой руу модоор цохьчихсон юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31, 82 дугаар тал/

 

Шүүгдэгч Т.Пүрэвдаваагийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн салхитын төгөлд байрлах өвөлжөөндөө машинаа янзалж байхад Пүрэвсүрэнгийн машиныг янзалж байхад Галавсамбуу ирээд “хамт яваад хайргаа ачаад буцаад Галавсамбуугийн гэр лүү явж байхад Баттөмөртэй таарсан. Бид 3 Шар хоолой явах гэж байна гэж хэлсэн. Баттөмөр бид гурвыг дагаад явсан, замдаа дэлгүүрээс 3 ширхэг 2 литрийн пиво авсан, хээр нэгийг нь уусан. Тэгээд бид 4 Галавсамбуугийн гэрийн ойролцоо шороогоо буулгаж байхдаа дахиад нэг пивоны талыг уусан, ууж байхдаа Баттөмөр бид 2 барилдсан. Баттөмөр намайг өргөж сэгсрээд байсан, ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, шороогоо буулгаж дуусаад Галавсамбуугийн гэрт ороод цай уугаад байж байхад Баттөмөр надтай юм ярьж байснаа тэрийг, энийг барах уу ухааны юм яриад байхаар нь “чи намайг зодох нь уу” гэсэн чинь Баттөмөр “таныг зодохгүй ээ, Пүрэвсүрэнг няслана ш дээ” гэсэн. “Ах аа гэхээ больсон юмуу” гээд “та 2 гар гар” гэхэд Пүрэвсүрэнг Баттөмөр чирээд аваад гарсан. Би араас нь удалгүй гарахад Баттөмөр Пүрэвсүрэнгийн дээр гарчихсан зодож байх шиг байсан, харанхуй болсон учраас сайн хараагүй газраас мод аваад Баттөмөрийг модоороо цохиход намайг хараад зүүн гараараа хаасан байх би гар, толгойн хэсэгт нэг удаа модоор цохьсон, босох гээд өндийхөөр нь дахиад толгой руу нь модоороо цохиход мод хугарсан, гарт байсан модны хугархай хөмсөгний орчим урсан байсан. Баттөмөр ухаан алдаад унасан. Галавсамбуугаар гэртээ хүргүүлээд машинаа аваад Баттөмөрийг аваад Гачууртын эмнэлэг орсон. Пүрэвсүрэнг зодоод байхаар нь цохьсон, ер нь согтчихоод атаман маягийн юм яриад хэл ам зөрөх гээд л байсан, би өмнө барилдахад барахгүй байсан болохоор модоор цохьсон. …Баттөмөрт бэлнээр 947.000 төгрөг өгсөн, дансаар олон удаагийн давтамжаар 1.030.000 төгрөг шилжүүлсэн байгаа. …Би Баттөмөрийн эхнэр Ж.Энхцэцэгийн дансанд 2016.05.24-ний өдөр 300.000 төгрөг, 2016.05.26-ны өдөр 330.000 төгрөг, 2016.05.31-ний өдөр 50.000 төгрөг, 2016.06.27-ны өдөр 350.000 төгрөг буюу нийт 1.030.000 төгрөг шилжүүлсэн. Мөн “Манал оточ” хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 947.000 төгрөгийг төлсөн. Ингээд би нийт 1.977.500 төгрөгийг өгсөн. Мөн Баттөмөр нүүхийнхээ өмнө өдөр манайхаас тугалтай үнээ, 1 бяруу, 1 шүдлэн үхэр буюу нийт 4 тооны үхрийг авсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 39-40, 79 дүгээр тал/

 

Гэрч Д.Галавсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед би өөрийн 02-50 УНЛ улсын дугаартай Пронтер марзкийн машинаар хайрга ачих гээд Пүрэвдаваа, Пүрэвсүрэнгийн гэрт очсон. Тэгээд Пүрэвсүрэн, Пүрэвдаваа хоёрыг гуйгаад хайрга ачуулаад буцаж явахад Баттөмөртэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн аманд таараад Пүрэвдаваа машины цонх онгойлгоод Баттөмөрөөс “Шар хоолой хаана байдаг вэ” гээд тоглоод хэлж байсан. Бид нар цаашаа Борын дэлгүүрийн гадаа очиход Баттөмөр араас мотоциклтой ирсэн. Тэр дэлгүүрээс Пүрэвсүрэн нэг шил архи, 3 том савтай Боргио пиво авсан байсан. Дэлгүүрийн эзэн Бор дэлгүүрийн үүднээс дээшээ мотоциклтой хүнд хүргээд өгөөч гэхээр нь бид нар ачаад хойно очиж зогссон. Араас Баттөмөр ирж зогсоод бид дөрвүүлээ нэг пиво хувааж уугаад манай гэрлүү явсан. Манай гэрийн гадаа очоод хайрга буулгаад манай гэрт орсон. Гэрт ороод сууж байтал Баттөмөрийн эхнэр утасдаад “Баттөмөртэй яриулаач, утас нь болохгүй байна” гэхэд би Баттөмөрт утсаа өгөөд малаа янзалсан. Малнаасаа нэг хонь аваад Баттөмөрөөр хөлийг нь бариулж байгаад хонио гаргаад байж байхад Пүрэвсүрэн, Пүрэвдаваа, Баттөмөр гурав гэрлүү орсон. Намайг хонь муулж дуусаад хонио аваад гэр лүү ороход Пүрэвсүрэн, Баттөмөр хоёр гэрээс зөрөөд гарсан. Намайг гэрт ороход Пүрэвдаваа цай ууж байгаад араас нь удалгүй гарсан. Би гэртээ хонио хуулж байхад Пүрэвдаваа намайг дуудахаар нь гэрээс гартал “зодоон болчихлоо” гэхээр нь “юун зодоон” гээд гэрийн урдхан очиход Баттөмөр хажуугаараа хараад хэвтэж байхаар нь би татаад дээш нь болгоход Баттөмөр дуугараагүй, Пүрэвсүрэн, Пүрэвдаваа хоёр бас дуугараагүй. ...Хайрга буулгаж байхад Баттөмөр, Пүрэвдаваа хоёр барилдаад байж байсан. Зодоон маргаан болоогүй.” гэс мэдүүлэг,

  • ийн 17 дугаар тал/

 

Гэрч С.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...20 цагийн орчим манай нөхөр, Пүрэвдаваа, Баттөмөр, Пүрэвсүрэн нарын хамт архи уусан байдалтай, 1 ширхэг 2 литрийн пиво авчирсан. …Удалгүй манай нөхөр “энэ хэд зодолдоод байна” гэсэн. Би Баттөмөрийн эхнэрийн утас руу залгаад “энэ хэд манайд зодолдоод байна” гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр “энэ хэдийг дөхүүлж өгнө” гээд бүгд машинтай явцгаасан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7320 дугаар:

1. Баттөмөрийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, баруун, зүүн зулай, духанд шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохойн үенд цус хуралт, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 25 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1190 дүгээр:

1. Баттөмөрийн биед учирсан зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл  дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун, зүүн зулай, духны шарх, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын тохойн үений цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 66 дугаар тал/

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 41, 42 дугаар тал/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 43, 44 дүгээр тал/

 

            Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

            /хх-ийн 84-86 дугаар тал/

 

            “ХААН” банкны дансны хуулга,

            /хх-ийн 46-47 дугаар тал/

 

            Кассын орлогын ордер /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг болно.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

 

            Шүүгдэгч Т.Пүрэвдаваа нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Баттөмөрийн зүүн гарын шуу руу модоор цохин хугалж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, 

шүүгдэгч Н.Пүрэвсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Баттөмөртэй маргалдан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Баттөмөрийн өгсөн “Пүрэвсүрэн нь эхэлж гарч ирсэн. Пүрэвдаваа нь “алаад хаячих, би арыг нь даана” гэж байсан. Би толгой руугаа Пүрэвдаваад цохиулаад ухаан алдсан. Эхлээд цохиход нь би гараараа хаасан. Дараа нь толгой руу цохисон. Цаашаа юу болсоныг санахгүй байна, би ухаан алдсан.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч А.Баттөмөрийн өгсөн “…Пүрэвсүрэн бид хоёр юм яриад сууж байхад Пүрэвдаваа “та хоёр гараад үзчих” гэхээр бид хоёр гэрийн гадаа гараад барилцаж аваад Пүрэвсүрэнг би доороо хийгээд дараад сууж байтал Пүрэвдаваа газраас юм аваад намайг цохихоор нь зүүн гараараа хаатал шуу хэсэгт цохьсон, дараа нь дахиад Пүрэвдаваа толгойруу цохиход би ухаан алдсан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн....Пүрэвдаваа юугаар цохьсоныг сайн анзаараагүй, ямар ч байсан 1 метр орчим урт байсан. Өргөн нарийн эсэхийг мэдэхгүй байна.” гэх /хх-14-15/,

  • үүгдэгч Н.Пүрэвсүрэнгийн сэжигтнээр өгсөн “…гэрээс Баттөмөрийг дагаад гартал Баттөмөр “чи хулгайч” гэхээр нь би “чамаас юу авсан юм бэ” гэхэд “чи миний гар утсыг аваа биздээ” гэсэн. Би “аваагүй ээ, чи андуураад байна” гэхэд Баттөмөр намайг заамдаад авахаар нь би салгах гэж байгаад газарт хамт унасан. Баттөмөр миний дээр гараад толгой руу нэг удаа цохьсон. Тэгтэл Пүрэвдаваа гэрээс гарч ирээд Баттөмөрийг цохих шиг болсон. Хаана хэдэн удаа юугаар цохьсон талаар би хараагүй. …гадаа гараад би А.Баттөмөрт хандан “хоёулаа согтуу юм яриад яах вэ, маргааш болъё, чи ингээд явчих” гэсэн чинь “чи намайг явуулдаг хэн бэ” гээд намайг 1 удаа цохиод заамдаж аваад доороо оруулаад унагаасан. Ингээд байж байхад Пүрэвдаваа гарч ирээд А.Баттөмөрийн толгой руу модоор цохьчихсон юм.” гэх /хх-31, 82/,
  • үүгдэгч Т.Пүрэвдаваагийн яллагдагчаар өгсөн “…Би араас нь удалгүй гарахад Баттөмөр Пүрэвсүрэнгийн дээр гарчихсан зодож байх шиг байсан, харанхуй болсон учраас сайн хараагүй газраас мод аваад Баттөмөрийг модоороо цохиход намайг хараад зүүн гараараа хаасан байх би гар, толгойн хэсэгт нэг удаа модоор цохьсон, босох гээд өндийхөөр нь дахиад толгой руу нь модоороо цохиход мод хугарсан, гарт байсан модны хугархай хөмсөгний орчим урсан байсан. Баттөмөр ухаан алдаад унасан. Галавсамбуугаар гэртээ хүргүүлээд машинаа аваад Баттөмөрийг аваад Гачууртын эмнэлэг орсон. Пүрэвсүрэнг зодоод байхаар нь цохьсон, ер нь согтчихоод атаман маягийн юм яриад хэл ам зөрөх гээд л байсан, би өмнө барилдахад барахгүй байсан болохоор модоор цохьсон.” гэх /хх-39-40, 79/,
  •   рч Д.Галавсамбуугийн өгсөн “…Би гэртээ хонио хуулж байхад Пүрэвдаваа намайг дуудахаар нь гэрээс гартал “зодоон болчихлоо” гэхээр нь “юун зодоон” гээд гэрийн урдхан очиход Баттөмөр хажуугаараа хараад хэвтэж байхаар нь би татаад дээш нь болгоход Баттөмөр дуугараагүй, Пүрэвсүрэн, Пүрэвдаваа хоёр бас дуугараагүй. ...Хайрга буулгаж байхад Баттөмөр, Пүрэвдаваа хоёр барилдаад байж байсан. Зодоон маргаан болоогүй.” гэх /хх-17/,
  • эрч С.Мөнхсайханы өгсөн “...Удалгүй манай нөхөр “энэ хэд зодолдоод байна” гэсэн. Би Баттөмөрийн эхнэрийн утас руу залгаад “энэ хэд манайд зодолдоод байна” гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр “энэ хэдийг дөхүүлж өгнө” гээд бүгд машинтай явцгаасан.” гэх /хх-18/ мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7320 дугаар /хх-25/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1190 дүгээр /хх-66/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Пүрэвдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан, Н.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Иймд шүүгдэгч Т.Пүрэвдавааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, Н.Пүрэвсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч А.Баттөмөр мөрдөн байцаалтад “гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Баримтаа дараа гаргаж өгнө” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт Цаашид Солонгос явж толгойгоо эмчлүүлнэ.” гэж мэдүүлэг өгч шүүгдэгч нараас цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон өмгөөлөгчийн хөлсөнд нийт 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй, шүүгдэгч нар хохирогч А.Баттөмөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1.977.500 төгрөг, мөн тугалтай үнээ, шүдлэн үхэр 1, бяруу 1, нийт 4 тооны үхэр өгсөн болох нь хэрэгт авагдсан кассын орлогын ордер, “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулбар /хх 46-48/, хохирогч А.Баттөмөрийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гарган өгсөн хүсэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Пүрэвдаваа, Н.Пүрэвсүрэн, хохирогч А.Баттөмөр нарын өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч А.Баттөмөрийн ирээдүйд гарах эмчилгээний зардал болон төлөөгүй байгаа өмгөөлөгчийн хөлсийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч А.Баттөмөр нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Пүрэвсүрэнд Ардын Армийн Эрдэнэт гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байх тул Н.Пүрэвсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Т.Пүрэвдаваад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Т.Пүрэвдаваагийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Алаг адуут овогт Нармандахын Пүрэвсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, Айнь овогт Тэрбишийн Пүрэвдавааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Пүрэвсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Пүрэвсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Т.Пүрэвдаваад 2 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Т.Пүрэвдаваад оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  Н.Пүрэвсүрэн, Т.Пүрэвдаваа нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Н.Пүрэвсүрэн, Т.Пүрэвдаваа нар хохирогч А.Баттөмөрын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1.977.500 төгрөг болон тугалтай үнээ, шүдлэн үхэр 1, бяруу 1, нийт 4 тооны үхэр өгсөн болохыг дурьдсугай.

 

7. Хохирогч А.Баттөмөр нь цаашид гарах эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Т.Пүрэвдаваад оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Пүрэвсүрэн, Т.Пүрэвдаваа нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ