| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2019/0348/Э |
| Дугаар | 2019/ДШМ/66 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 17.2.3.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2019/ДШМ/66
2019 оны 06 дугаар сарын 27 өдөр 2019/ДШМ/66 Зуунмод
Д.М, М.Б, М.Ж, М.Б, С.М, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор И.Мөнхцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаар шүүгчийн захирамжтай Д.М, М.Б, М.Ж, М.Б, С.М, Б.А С.М, Б.А нарт холбогдох 1934000000139 дугаартай 3 хавтас, 520 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, 57 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Төв аймгийн Эрдэнэ 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Мөнхбаяр РД:НХ61102238,
Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, 47 настай, тусгай дунд боловсролтой, Төмөр замын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөрлөдөг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан өлгий 36 дугаар гудамж, 653 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Батчулууны Алтангэрэл РД:ЧИ72012112,
Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөрлөдөг, ам бүл 2 эхнэрийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 50 дугаар гудамжны 470 тоотод оршин суух, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж шийтгүүлсэн, Их сүүж уул овгийн Мягмарын Бор-Очир РД:ЦЕ78101717,
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, халх, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Уулс заамар” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 5 ээж, эгч дүү, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 50 дугаар гудамжны 740 тоотод оршин суух, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Мягмарбаатарын Жамц РД:НХ92040817,
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа төмрөөр эд зүйл хийдэг, ам бүл 5 эмээ, эгч, ах дүүгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 62 дугаар гудамж 861а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Дархан овгийн Мэндбаасанжавын Батхуяг РД:УК97020333,
Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, 20 настай, ам бүл 8 аав, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 49 дүгээр гудамжны 723 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Саруулын Мөнхдорж РД:УК98090774,
Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь М.Батхуяг Б.Алтангэрэл, М.Жамц, М.Бор-Очир, С.Мөнхдорж нарыг санаатай гэмт хэрэгт татан оруулж улмаар М.Батхуяг Б.Алтангэрэл, М.Жамц, М.Бор-Очир, С.Мөнхдорж нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байрлах иргэн Өсөхбаярын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 6585156 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.М, М.Б, М.Ж, М.Б, С.М, Б.А С.Мөнхдорж, Б.Алтангэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 389 дугаар шүүгчийн захирамжаар:
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан яллагдагч Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Мөнхбаяр, Боржигон овгийн Батчулууны Алтангэрэл, Их сүүж уул овгийн Мягмарын Бор-Очир, Боржигон овгийн Мягмарбаатарын Жамц, Дархан овгийн Мэндбаасанжавын Батхуяг, Боржигон овгийн Саруулын Мөнхдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000000139 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар эрүүгийн 1934000000139 дугаартай хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 130 дугаартай яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлснийг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн болон яллагдагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хүсэлтээр хянан хэлэлцээд Д.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
1. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 130 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Учир нь: яллагдагч Д.Мөнхбаярын бусдыг санаатай гэмт хэрэг татан оруулсан үйлдэл нь гүйцэтгэгчтэй нэгэн адил үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгож ялыг гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй оногдуулахаар хуульчилж өгчээ. Хэрвээ Д.Мөнхбаяр нь бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулаагүй бол тухай гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх бүрэн боломжтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
2.Прокурор яллах дүгнэлт үйлдэх үедээ Д.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан шийдвэрээ яллагдагчид танилцуулж, улмаар яллагдагч танилцаж гарын үсэг зурсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорын хяналтад ирүүлсэн хэрэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй ба яллах дүгнэлт үйлдэх үедээ прокурор өөрийн дотоод итгэл, үнэмшлээр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар гаргасан шийдвэрээ өөрийн биеэр яллагдагчид танилцуулсан байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуурх байгууллагаар эд зүйлсийг үнэлүүлэхдээ мөрдөгч урьдчилан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй болон мэргэжил, ур чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллаж байгаа эсэхийг урьдчилан тогтоож, улмаар шинжээчийг томилсон, шинжээч хуульд заасан эрх үүрэгтэй танилцаж зөвшөөрсний үндсэн дээр тухайн эд зүйлсийн зах зээлийг үнэлгээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан байдаг.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл. "Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх" 9.1 .Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна." гэж заасны дагуу мөрдөгч ажиллагаа явуулсан байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг мөрдөгч нь урьдчилан тодруулсан болно. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдод танилцуулахад ямар нэгэн гомдол, санал гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед оролцогчид гомдол санал гаргах эрхтэй тухай хуульчилж өгсөн байх ба шүүхийн шатанд ч хүсэлт гаргаж дахин шинжээчийн дүгнэлтийг гаргуулах нь хууль зүйн хувьд бүрэн боломжтой юм.
Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаартай хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Д.Мөнхбаяр, М.Батхуяг, Б.Алтангэрэл, М.Жамц, М.Бор-Очир, С.Мөнхдорж нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт үндэслэлтэй байна. Үүнд:
- Төв аймгийн прокурорын газрын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шаардлагыг хангаагүй тухай дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “бүлэглэж”, “гэмт хэрэгт хатгагчаар” гэж тодорхой бичээгүй байгаа нь хуульд нийцээгүй байна.
- “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №27 дугаартай прокурорын тогтоолд /2 хх-164/ Д.Мөнхбаяр гарын үсэг зурсныг яллагдагчид тогтоолыг бүрэн танилцуулсан гэж үзэх боломжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор...яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.” гэжээ. Дээрх байдлыг хийж гүйцэтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд дээрх 2 ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай ба харин ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийг шинжээчээр томилохдоо шинжээч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, хувийн бичиг баримт, мэргэжил, ур чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тогтоогоогүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Үнэлгээний тайланд үнэлгээчний мэргэжил, чадварыг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргаж, хувийн байдлаа болон хөрөнгөө үнэлүүлж буй байгууллагатай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй талаараа тайланд тусгаж, үйлчлүүлэгч болон үнэлгээчин харилцан тохиролцож байгуулсан хөрөнгийн үнэлгээний гэрээг хэрэгт хавсаргасан нь шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхэд тавигдах шаардлагыг хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.
Иймд Д.Мөнхбаяр, М.Батхуяг, Б.Алтангэрэл, М.Жамц, М.Бор-Очир, С.Мөнхдорж нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 389 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 27 дугаартай эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Р.МӨНХ-ЭРДЭНЭ
шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Г.БОЛОРМАА
шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Г.БОЛОРМАА