Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/387

 

 

 

 

 

 

 

 

 

   2019             12               17                                                  2019/ШЦТ/387  

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.М, тэдний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И овгийн Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Б.А, И овгийн М.Б, Б овгийн М.Ж, Д овгийн М.Б, Б овгийн С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000000139 дугаартай хэргийг 2019 оны 10 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

      

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1961 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, И овгийн Д.М

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, хувиараа төмрөөр эд зүйл хийдэг, ам бүл 4 , эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй Б овгийн Б.А

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа төмрөөр эд зүйл хийдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагнал,

урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, И М.Б

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Баянчандмань суманд 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Уулс заамар ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 5, ээж, эгч, дүүгийн нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал,

 урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар урьд авсан 02 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 02 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн М.Ж

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа төмрөөр эд зүйл хийдэг, ам бүл 5, эмээ, эгч, ах, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Д овгийн М.Б

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт 1998 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, аав, эгч, дүү нарын хамт,  улсаас авсан гавьяа шагнал,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1278 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 02 жил 01 сарын хорих ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн С.М

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.М нь М.Б, Б.А, М.Ж, М.Б, С.М нарыг 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байрлах иргэн З.Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч телевизор, караоке тоног төхөөрөмж, микрофон 4 ширхэг, өсгөгч, будаа агшаагч, пэйч, том баллон тавьдаг ус буцалгагч, хонины мах, том 25-ын тогоо, барилгын багаж, хайрцагтай гал тогооны хэрэгслүүд, суурин оёдлын машин, 1 ширхэг телевизор, хаалганы бариул, цоож, сантехникийн холбох хэрэгслүүд, хүлээн авагч төхөөрөмж, ширээний гэрэл, тавагтай чихэр, морин хуур хөгжим, 1 ширхэг гитар хөгжим зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор 46-84 УНЦ улсын дугаартай “TOYOTA PRIUS-30” маркийн, 6194 УНХ улсын дугаартай “TOYOTA PRIUS-30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт” 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр татан оруулж, тухайн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэгт,

яллагдагч М.Б, Б.А, М.Ж, М.Б, С.М нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байрлах иргэн Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч телевизор, караоке тоног төхөөрөмж, микрофон 4 ширхэг, өсгөгч, будаа агшаагч, пэйч, том баллон тавьдаг ус буцалгагч, хонины мах, том 25-ын тогоо, барилгын багаж, хайрцагтай гал тогооны хэрэгслүүд, суурин оёдлын машин, 1 ширхэг телевизор, хаалганы бариул, цоож, сантехникийн холбох хэрэгслүүд, хүлээн авагч төхөөрөмж, ширээний гэрэл, тавагтай чихэр, морин хуур хөгжим, 1 ширхэг гитар хөгжим зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч учрах саадыг арилгах зорилгоор 4684 УНЦ улсын дугаартай приус 30 маркын 6194 УНХ улсын дугаартай приус 30 маркын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М:

“... Би хажуу  айлтайгаа худаг гаргаад цуг ажилдаг байсан. Тэр айл худгаас ус өгөхгүй  худгаа цоожлоод, хувийн таарамжгүй харилцаатай   байсан. Таарамжгүй харицаатай байсан тэгээд тэр айл эзгүй байна гэхээр нь шоглох гээд ийм зүйл болсон. Б.А, М.Ж, М.Бнар луу утасдаад, энэ нэг айл байна шоглоод өгөөч гэж  утсаар хэлсэн. Хохирогчийн гэх орон байрлуу би нэвтэрсэн зүйл байхгүй. Яг одоо ороод хулгайл гэдэг чиглэлийг би өгсөн. Хохирогчийн гэрээс авсан зүйлээ нууж далдалсан зүйл байхгүй. Авсан эд зүйлсийг биет байдлаар эргүүлэн өгсөн гэх...”

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А:

“...М.Б надруу  залгасан. Д.М ах дуудаад байна очих уу гэж хэлсэн. Миний 46-84 УНЦ приус 30 маркийн машинтай очсон. Тайган булаг гэдэг авто ломбардны нэр дээр шилжүүлээд 6 500 000 төгрөгнд тавьсан байсан.... гэх

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б:

“...Би дотогш ороод 1 ширхэг дуу  өсгөгч авсан. Хаалга онгорхой  байсан.... гэх

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Жамц:

“....Д.М ах хажуу айлыг шоглоод өг гэхээр нь очсон юм. 2 байшин байсан, 2 байшинд орсон. Галтогооны өрөөнөөс будаа агшаагч авсан. С.М, С.Б, би орсон. М.Б, Б.А нар машиндаа байсан. Д.М гэртээ байсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б:

“...Би гэртэй  байхад М.Жамц  ах намайг утсаар дуудсан. Би хулгай хийх талаар очоод  мэдсэн. Хаалга нь онгорхой байсан. Эхний  байшингаас караоке, дараагийн байшингаас телевизор авсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М:

“....Мөнхбаяр ах шоглоод өг гэж  хэлсэн. Хаалга нь түгжээтэй байхаар нь өшиглөөд орсон. Хананд өлгөөтэй байсан зурагтыг авсан... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934000000139 дугаартай хэрэгт хохирогч З.Өсөхбаяр /1-р хх 15-19/, иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөр /1-р хх 24-25/, гэрч Ч.Бямбасүрэн /1-р хх 26-27/,  гэрч Д.М /1-р хх 28-29/, гэрч М.Б /1-р хх 31-32/, гэрч М.Б /1-р хх 33-34/, гэрч М.Жамц /1-р хх 35-36/, гэрч С.М /1-р хх 37-39/, гэрч Б.А /1-р хх 40-42/, гэрч Б.Болдоо /1-р хх 43/, гэрч М.Оюундэлгэр /1-р хх 45/, гэрч М.Төрмөнх /1-р хх 47/, гэрч М.Мөнхзам /1-р хх 49/, гэрч Г.Пүрэвцэцэг /1-р хх 51/, гэрч Д.Батбаяр /1-р хх 53/, гэрч Д.Оюун-Эрдэнэ /1-р хх 55/, гэрч Г.Мөнхбаяр /1-р хх 57/, гэрч Д.Оюунчимэг /1-р хх 59/, гэрч П.Наадам /1-р хх 61/, гэрч Ө.Борхуяг /1-р хх 63-64/, гэрч И.Цогзолмаа /1-р хх 66/, гэрч Б.Удвалцэцэг /1-р хх 68/, гэрч Д.Төгсбаяр /1-р хх 72/, яллагдагч Д.М /1-р хх 228-229/, сэжигтэн Б.А /1-р хх 230-231/, яллагдагч Б.А /1-р хх 240-241/, сэжигтэн М.Б /1-р хх 242-243/, яллагдагч М.Б /2-р хх 2-3/, сэжигтэн М.Жамц /2-р хх 4-5/, яллагдагч М.Жамц /2-р хх 14-16, 41/, сэжигтэн /2-р хх 17/, яллагдагч М.Б /2-р хх 26-28/, сэжигтэн С.М /2-р хх 29/, яллагдагч С.М /2-р хх 38-40/ нарын мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 09/145 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх 75-87/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 09/144 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх 97-108/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 09/146 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх 118-137/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 1-12/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх 14/ Тайгын булаг авто ХХК-ийн итгэмжлэл /1-р хх 21/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх 42-47/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2001 оны 5 дугаар сарын 23-ний өдрийн 313 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2-р хх 240-242/, Баянзүрх дүүргийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 313 дугаартай шийтгэх тогоолын хуулбар /2-р хх 52-53/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11 өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх 54-55/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн 1278 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3-р хх 75-80/, Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП сангийн лавлагаанууд /2-р хх 56-79/, Эрүүгийн мөрдөгч Ц.Анхбаярын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 80-82/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг, шүүгдэгч нарын эд хөрөнгийн талаарх болон иргэний үнэмлэхийн лавлагаанууд /2-р хх 87-106/, Төв аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай лавлагаа /2-р хх 109-111/, шүүгдэгч нарын арилжааны банкинд данс эзэмшдэг талаарх лавлагаанууд /2-р хх 113-126/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд / 2-р хх 126-132/, Сайн авто ломардны зээлийн тооцооны хуудас болон зээлийн гэрээнүүд /2-р хх 134-143/, шүүгдэгч нарын Ч.Бямбасүрэнд хохирол төлбөрт 400,000 төгрөг шилжүүлсэн баримт /2-р хх 182/, Тайгын булаг авто ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 19/2-077, 19/2-076 дугаартай албан тоот /2-р хх 239-241/, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн 2019 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн хүсэлт /2-р хх 242-246/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарыг Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “60-ын даваа” гэх газарт байрлах иргэн З.Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч телевизор, караоке тоног төхөөрөмж, микрофон 4 ширхэг, өсгөгч, будаа агшаагч, пэйч, том баллон тавьдаг ус буцалгагч, хонины мах, том 25-ын тогоо, барилгын багаж, хайрцагтай гал тогооны хэрэгслүүд, суурин оёдлын машин, 1 ширхэг телевизор, хаалганы бариул, цоож, сантехникийн холбох хэрэгслүүд, хүлээн авагч төхөөрөмж, ширээний гэрэл, тавагтай чихэр, морин хуур хөгжим, 1 ширхэг гитар хөгжим зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, хатгагчаар оролцсон үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах яллагдагч Д.Мын ...Би тэр зүйлсээс ямар нэгэн юм авах талаар яриагүй. Зүгээр шоглоод өгөөчээ гэж хэлсэн... ...Борхуяг гэх айлд авсан эд зүйлсээ хадгалж байгааг мэдээд өөрийн эзэмшлийн 15-76 УНБ улсын дугаартай МИЦИБУШИ Л-200 маркын тээврийн хэрэгсэлд ачаад цагдаа дээр очиж учраа олно гээд аваад явсан. Намайг замд явж байхад хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Д.Мөнгөнхүү залгахаар нь би “ах нь авсан эд зүйлийг нь цагдаа руу авч явна гэж авч явсан эд зүйлийг бүгдийг нь Д.Мөнгөнхүүд үзүүлсэн... /1 дүгээр х/х-ийн 228-229 дүгээр хуудас/,

яллагдагч М.Бын ...Д.М ахын шоглоод өгөөч гэсний дагуу бид нар очсон... /2 дугаар х/х-ийн 2-3 дугаар хуудас/,

яллагдагч М.Жамцын ...2019 оны 3 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед ханын материалд явж байхад Мөнхбаяр ах 89587776 дугаарын утаснаас залгаад манай хажуу талын амралтын газар хүнгүй байна, ирээд хэрэгтэй юм байвал ав гэж хэлсэн. Тэр үед би хүнтэй хамт явж байсан болохоор эргээд залгъя гээд салгасан. Хамт явж байсан хүнээсээ салаад Бор-Очир ахтай яриад Мөнхбаяр ах ийм юм ярьлаа гэж хэлээд та нэг холбогдох уу гэж хэлчихээд гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд хоол унд хийж идчихээд Батхуяг, Мөнхдорж нар руу залгаад “60-ын даваа руу явах уу” Мөнхбаяр ах эзэнгүй айл байна. Хэрэгтэй юмаа ав гэсэн гэж хэлсэн... /2 дугаар х/х-ийн 141 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Аийн ...2019 оны 3 дугаар сарын 18-ны орой ажлаа тараад 22 цаг 20 минутад гэртээ орсон. Хоол идчихээд байж байхад Жамц 80826740 дугаарын утаснаас манай эхнэрийн 88723747 дугаарын утасруу залгаад “Баянчандмань сумын 60-ын даваа руу явах уу” гэж залгасан. Би тухайн үед яах гэж явж байгаа талаар мэдсэн байсан. Тэгээд Жамцад би Бор-Очиртой явах эсэхийг шийдчихээд яръя гэж хэлээд утсаа салгасан. Бор-Очиртой ярилцаад явах уу яах уу гэж байгаад шийдээд явахаар болсон... /2 дугаар х/х-ийн 40 дүгээр хуудас/,

хохирогч З.Өсөхбаярын ...2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр Ч.Бямбасүрэн өглөөний 11 цаг 40 минутад гэрээсээ гараад Б.Наадам эгчид хүнгүй байгаа шүү харж байгаарай гэж хэлээд Улаанбаатар хот руу гарсан. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг болж байхад Д.Мын эхнэр Б.Наадам 88837766 дугаарын утсаар залгаад “Өсөхөө танай байшингийн хоёр хаалга онгорхой байна” гэсэн. Танай харуулын байшин №1 дугаартай байшин хаалга онгорхой байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн... /1дүгээр х/х-ийн 16-18 дугаар хуудас/,

гэрч Ч.Бямбасүрэнгийн ...Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт манай амралтын газар байдаг. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би амралтын газар дээрээ байж байгаад өглөө 11 цаг 30 минутад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хотод гэртээ хоноод маргааш өглөө нь манай нөхөр Өсөхбаяр Баянчандмань суман дахь амралтын газарт хулгай орсон байна гэсэн... ...Манай амралтын газар албан ёсны харуул манаач байхгүй хойд айлдаа л захиж хэлээд явдаг байсан. Өмнө нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед хар өнгийн улсын дугааргүй приус маркын машин манай амралтын газрын ойролцоо ирээд надаас “энэ юуны газар вэ” гэж асуусан би амралтын газар гэж хэлсэн. Тэгээд 10-15 минут зогсож байгаад буцаад яваад өгсөн. Баянчандмань сумын чигтээ явсан.

Би тухайн машиныг явсаны дараа 30 орчим минутын дараа Улаанбаатар хот руу явсан... /1 дүгээр х/х-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байрлах иргэн Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч телевизор, караоке тоног төхөөрөмж, микрофон 4 ширхэг, өсгөгч, будаа агшаагч, пэйч, том баллон тавьдаг ус буцалгагч, хонины мах, том 25-ын тогоо, барилгын багаж, хайрцагтай гал тогооны хэрэгслүүд, суурин оёдлын машин, 1 ширхэг телевизор, хаалганы бариул, цоож, сантехникийн холбох хэрэгслүүд, хүлээн авагч төхөөрөмж, ширээний гэрэл, тавагтай чихэр, морин хуур хөгжим, 1 ширхэг гитар хөгжим зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч учрах саадыг арилгах зорилгоор “TOYOTA PRIUS-30” маркийн 46-84 УНЦ улсын дугаартай, “TOYOTA PRIUS-30” маркийн 61-94 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ашиглан хулгайлсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч З.Өсөхбаярын ...2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр Ч.Бямбасүрэн өглөөний 11 цаг 40 минутад гэрээсээ гараад Б.Наадам эгчид хүнгүй байгаа шүү харж байгаарай гэж хэлээд Улаанбаатар хот руу гарсан. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг болж байхад Д.Мын эхнэр Б.Наадам 88837766 дугаарын утсаар залгаад “Өсөхөө танай байшингийн хоёр хаалга онгорхой байна” гэсэн. Танай харуулын байшин №1 дугаартай байшин хаалга онгорхой байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн... /1 дүгээр х/х-ийн 16-18 дугаар/,

гэрч Ч.Бямбасүрэнгийн ...Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт манай амралтын газар байдаг. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би амралтын газар дээрээ байж байгаад өглөө 11 цаг 30 минутад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хотод гэртээ хоноод маргааш өглөө нь манай нөхөр Өсөхбаяр Баянчандмань суман дахь амралтын газарт хулгай орсон байна гэсэн...  ...Манай амралтын газар албан ёсны харуул манаач байхгүй хойд айлдаа л захиж хэлээд явдаг байсан. Өмнө нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед хар өнгийн улсын дугааргүй приус маркын машин манай амралтын газрын ойролцоо ирээд надаас “энэ юуны газар вэ” гэж асуусан би амралтын газар гэж хэлсэн. Тэгээд 10-15 минут зогсож байгаад буцаад яваад өгсөн. Баянчандмань сумын чигтээ явсан. Би тухайн машиныг явсаны дараа 30 орчим минутын дараа Улаанбаатар хот руу явсан... /1 дүгээр х/х-ийн 26-27 дугаар хуудас/,

яллагдагч М.Бын ...Караокены төхөөрөмж иж бүрэн, 2 ширхэг хавтгай зурагт, ус буцалгагч, будаа агшаагч, будаа агшаагчийн саванд хийсэн байсан мах, тень оёдлын машин, микрофонууд тоог нь санахгүй байна. Дөрвөн ширхэг хөшиг байсан. Ямар зүстэйг нь санахгүй байна. шилэн хийцтэй чихрийн таваг, дотор нь хатуу чихэр хийсэн байсан, цахилгаан батерейгаар ажилладаг 6 утастай банзан гитар шар өнгөтэй, өөр зүйл аваагүй. Ямар нэгэн багаж ашиглаагүй зүүн талын хаалгаар орсон. Хаалга нь хүчтэй татахад онгойсон... ...Худалдах санаа байгаагүй. С.М, М.Б, Жамц, Алтангэрэл нарын ямар үйлдэл хийснийг санахгүй байна... /2 дугаар х/х 2-3 дугаар хуудас/,

яллагдагч М.Жамцын ...2019 оны 3 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед ханын материалд явж байхад Мөнхбаяр ах 89587776 дугаарын утаснаас залгаад манай хажуу талын амралтын газар хүнгүй байна, ирээд хэрэгтэй юм байвал ав гэж хэлсэн. Тэр үед би хүнтэй хамт явж байсан болохоор эргээд залгъя гээд салгасан. Хамт явж байсан хүнээсээ салаад Бор-Очир ахтай яриад Мөнхбаяр ах ийм юм ярьлаа гэж хэлээд та нэг холбогдох уу гэж хэлчихээд гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд хоол унд хийж идчихээд Батхуяг, Мөнхдорж надруу залгаад “60-ын даваа руу явах уу” Мөнхбаяр ах эзэнгүй айл байна. Хэрэгтэй юмаа ав гэсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар 1000 оюутны байрны ард талын буудал дээр уулзахаар болоод тохиролцсон. Би Бор-Очир ахын машинд суугаад, Мөнхдорж, Батхуяг хоёр Алтангэрэл ахын машинд суугаад явсан. Би тухайн үед цаг хараагүй шууд Мөнхбаяр ахын зааж өгсөн айлын гадна талд очиж зогсоод Мөнхдорж, Батхуяг бид гурав түрүүлж буугаад манаачийн байшингийн цонхоор гэрэл тусгаж үзээд хүн байхгүй болохоор нь би хашааг нь давж орсон. Миний араас Мөнхдорж хашаа давж орж ирэхэд хашаа нь нурсан. Цааш яваад байшингийн цонхоор гэрэл тусгаж харахад байшингийн зүүн талын бор өнгийн төмөр бүргэд хаалга татаж онгойлгоод бид гурав дотогш ороод салж явцгаасан. Би гал тогооны өрөө рүү орж тавиур дээр байсан махыг будаа агшаагчийг аваад хөргөгч онгойлгоод хөлдөөгч дотор байсан махыг аваад будаа агшаагч дотор хийсэн. Тэгээд гал  тогооны өрөөнөөс гарч ирэхэд байшингийн үүдэнд Мөнхдорж, Батхуяг нар гэрт байсан эд зүйлсийг байшингийн үүдний өрөөнд тавьсан. Тэр байшингаас гараад зурагт, ДДИШ антений хүлээн авагч аваад гарсан. Байшингийн хаалга нь онгорхой түгжээгүй байсан. Бид нар бүх авсан зүйлсээ бариад машинд ачаад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод ирээд манай гэрт авсан зүйлсээ буулгаад салцгаасан... /2 дугаар х/х-ийн 141 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Мын ...Би тэр зүйлсээс ямар нэгэн юм авах талаар яриагүй. Зүгээр шоглоод өгөөчээ гэж хэлсэн. Худалдаж борлуулах талаар огт яриагүй... ...Мөнхдорж, Батхуяг, Алтангэрэл, Бор-Очир, Жамц нарыг баригдаад эхлэхээр цагдаад нь хэрэг болох байх гээд Борхуяг гэх айлд авсан эд зүйлсээ хадгалж байгааг мэдээд өөрийн эзэмшлийн 15-76 УНБ улсын дугаартай МИЦИБУШИ Л-200 маркын тээврийн хэрэгсэлд ачаад цагдаа дээр очиж учраа олно гээд аваад явсан. Намайг замд явж байхад хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Д.Мөнгөнхүү залгахаар нь би “ах нь авсан эд зүйлийг нь цагдаа руу авч явна гэж авч явсан эд зүйлийг бүгдийг нь Д.Мөнгөнхүүд үзүүлсэн... /1 дүгээр х/х-ийн 228-229 дүгээр хуудас/,

яллагдагч М.Бын ...2019 оны 03 дугаар сарын 18-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Жамц ах залгаад жарын даваа явах уу гэж асуусан. Би тухайн үед яах гэж байгаа талаар асуугаагүй. Тэгээд хамт явахаар болоод ажил дээр Жамц ах ирээд аваад 1000 оюутны байрны арын автобусны буудал дээр ирээд Бор-Очир, Алтангэрэл ахын машинд хуваагдаж суугаад Төв аймгийн Баянчандмань сум руу явсан. Очих газраа ирэхэд сараалжин хашаатай, дотроо олон байшинтай амралт байсан. Тэгээд Жамц, Мөнхдорж бид гурав эхэлж ороод байшингийн зүүн талын гал тогооны өрөөний хаалгыг татаж ороод шууд гал тогооны өрөөнд караокены төхөөрөмж, ус буцалгагч, будаа агшаагч зэргийг аваад үүдний өрөөнд аваачиж тавьсан. Бт нарын араас Алтангэрэл, Бор-Очир нар орж ирээд бидний тавьсан зүйлийг машин руу зөөж оруулж авчсан. Тэгээд Улаанбаатар хот руу яваад Жамц ахын амбаарт эд зүйлсийг оруулаад гэрлүүгээ харьцгаасан... /2 дугаар х/х-ийн 28 дугаар хуудас/,

яллагдагч Б.Аийн ...2019 оны 3 дугаар сарын 18-ны орой ажлаа тараад 22 цаг 20 минутад гэртээ орсон. Хоол идчихээд байж байхад Жамц 80826740 дугаарын утаснаас манай эхнэрийн 88723747 дугаарын утасруу залгаад “Баянчандмань сумын 60-ын даваа руу явах уу” гэж залгасан. Би тухайн үед яах гэж явж байгаа талаар мэдсэн байсан. Тэгээд Жамцад би Бор-Очиртой явах эсэхийг шийдчихээд яръя гэж хэлээд утсаа салгасан. Бор-Очиртой ярилцаад явах уу яах уу гэж байгаад шийдээд явахаар болсон. Бид нар 23 цагийн үед 1000 оюутны байрны хойд талын автобусны буудал дээр уулзацгаасан. Тэгээд бид нар 23 цаг 20 минут гээд автобусны буудлаас хөдөлцгөөсөн. Тэр үеийн миний 4684 УНЦ улсын дугаартай тоёота приус 30 маркын тээврийн хэрэгсэлд Мөнхдорж, Батхуяг нар суугаад Бор-Очирын 6194 УБХ улсын дугаартай тоёота приус маркын машинд Жамц суугаад явсан. Бид нар Баянчандмань суманд очоод Мөнхбаярын зааж өгсөн айлын гадна талд очоод зогссон. Би машиндаа үлдээд Жамц, Бор-Очир, Мөнхдорж, Батхуяг нар дотогшоо орсон. Хэсэг хугацааны дараа машин байна гэж хэлэхээр нт би хамт орж үүдний өрөөнд байсан оёдлын машиныг ширээнээс нь салгаж аваад буцаад машин дээрээ ирж үлдээгээд дахиж ороод оёдлын машины моторыг нь аваад машинд хийчихээд буцаад машин луу орж үүдэнд байсан тень, газан плиткыг аваад байшингаас гараад машин дээрээ ирсэн. Авсан зүйлээ машины багажинд хийгээд бид нар Улаанбаатар хот руу хөдөлсөн. Улаанбаатар хотод шөнийн 03 цагийн үед орж ирээд шууд Шархаданд байх Жамын хашаанд байдаг Бор-Очирын гэрт оёдлын машинаас бусдыг нь буулгаад салцгаасан. Би гэр лүүгээ хариад амарсан... /2 дугаар х/х-ийн 40 дүгээр хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн ...Мягмарын Бор-Очиртой 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороололд байрлах “Тайгын булаг авто” ХХК-ын Сайн авто ломбард 1 дүгээр салбар дээр өөрийн өмчлөлийн 6194 УБХ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэсэн, 2018 онд Монгол Улсад импортлогдсон хар саарал өнгийн тоёота приус 30 маркын тээврийн хэрэгслийг фидукцийн гэрээгээр шилжүүлж 7,300,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй зээлж авсан. Одоо үлдэгдэлгүй 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,069,040 төгрөг төлж зээлээ хаасан. Гэхдээ нэрээ өөр дээрээ шилжүүлж аваагүй манай байгууллагын нэр дээр байгаа. Батчулууны Алтангэрэл 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороололд байрлах “Тайгын булаг авто” ХХК-ын Сайн авто ломбард 1 дүгээр салбар дээр өөрийн өмчлөлийн 4684 УНЦ улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд Монгол Улсад импортлогдсон сувдан цагаан өнгийн тоёота приус 30 маркын тээврийн хэрэгслийг фидукцийн гэрээгээр шилжүүлж 6,800,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Одоо үлдэгдэл 5,666,700 төгрөг, хүү нь 96,350 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эдгээр тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж хураан авсан. Алтангэрэлтэй хийсэн зээлийн гэрээ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа иймд уг тээврийн хэрэгсэлийг хэрэг шийдвэрлсэний дараа манай байгууллагад хүлээлгэн өгнө үү... /1 дүгээр х/х-ийн 24-25 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 09/145 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх 75-87/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 09/144 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх 97-108/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 09/146 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх 118-137/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 1-12/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх 14/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр х/х-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр х/х-ийн 2-12 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр х/х-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Д.Мын Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарыг иргэн З.Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч, эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, хатгагчаар оролцсон үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар бусдыг санаатай гэмт хэрэгт буюу хулгайлах гэмт хэрэгт татан оруулан, хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгасан  нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай хэлбэртэй бөгөөд хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл,

 

Шүүгдэгч Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарын бүлэглэн, иргэн З.Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч, эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор “TOYOTA PRIUS-30” маркийн 46-84 УНЦ улсын дугаартай, “TOYOTA PRIUS-30” маркийн 61-94 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ашиглан хулгайлсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, мөн үйлдлээрээ санаатай нэгдэж, хүн амьдардаг, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу З.Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч захиран зарцуулах боломжийг бий болгосон, уг хууль бус үйлдлээ мэдсээр байж өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд уг хууль бус шинжтэй үйлдэл учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Д.М нь Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарыг хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, хатгагчаар оролцсон үйлдлийн талаараа,

шүүгдэгч Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаараа тус тус гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Мыг бусдыг хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.М, Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Өсөхбаярт 1,463,000 төгрөгний үнэ бүхий  43 инчийн самсунг маркийн зурагт 1 ширхэг, 255,000 төгрөгний үнэ бүхий 32 инчийн “haier” маркийн зурагт 1 ширхэг, 1,568,120 төгрөгний үнэ бүхий караокены төхөөрөмж 1 ширхэг, 108,500 төгрөгний үнэ бүхий газан плитка 1 ширхэг, 180,016 төгрөгний үнэ бүхий GL маркын печь 1 ширхэг, 218,250 төгрөгний үнэ бүхий хар өнгийн тень 1 ширхэг, 72,000 төгргөний үнэ бүхий ус буцалгагч 1 ширхэг, 194,740 төгрөгний үнэ бүхий хонины мах, 1,099,200 төгрөгний үнэ бүхий суурин оёдлын машин 1 ширхэг, 180,000 төгрөгний үнэ бүхий ДДИШ төхөөрөмж, 44,000 төгрөгний үнэ бүхий ДДИШ-ийн карт, 1 ширхэг, 70,688 төгрөгний үнэ бүхий цонхны хөшиг, 39,284 төгрөгний үнэ бүхий караокены микрофон, 243,750 төгрөний үнэ бүхий мэргэжлийн микрофон, 13,430 төгрөгний үнэ бүхий орны бүтээлэг, 37,050 төгрөний үнэ бүхий ширээний гэрэл, 39,900 төгрөгний үнэ бүхий чихрийн таваг, 260,755 төгрөгний үнэ бүхий гитар, 169,866 төгрөгний үнэ бүхий хар өнгийн дефузер, 20,000 төгрөгний үнэ бүхий бүргэд хаалганы бариул, 58,500 төгрөгний үнэ бүхий хүүхдийн скутер, 24,375 төгрөгний үнэ бүхий хүүхдийн тоглоом дондогмаа зэрэг 6,585,156 /зургаан сая таван зуун наян таван мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.М, Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нар гэмт хэрэг үйлдэж олсон 6,585,156 /зургаан сая таван зуун наян таван мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийн эд зүйлсийг хууль ёсны өмчлөгчид биет байдлаар буцаан өгсөн ба бусад зардалд нэхэмжилсэн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг эхнэр Бямбасүрэнгийн дансаар шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.М, Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Д.М, Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан “TOYOTA PRIUS-30” маркийн 46-84 УНЦ улсын дугаартай, “TOYOTA PRIUS-30” маркийн 61-94 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь 1 дүгээр хавтас хэргийн 21, 22, 23-25, 84, 96, 97-104, 105, 2 дугаар хавтас хэргийн 134, 135-138, 139-141, 143 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудаар “Тайгын булаг авто” ХХК-ий өмчлөлд байгаа болох нотлогдож байх тул шүүгдэгч тус бүрээс дээрх тээврийн хэрэгслүүдийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулж, нийт 24.181.480 /хорин дөрвөн сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин дээрх шүүгдэгч Д.М, Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан “TOYOTA PRIUS-30” маркийн 46-84 УНЦ улсын дугаартай, “TOYOTA PRIUS-30” маркийн 61-94 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тухайн тээврийн хэрэгслүүдийн 02070715, 02072787 дугаарын гэрчилгээнүүдийн хамт “Тайгын булаг авто” ХХК-д шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.М, Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Мөн шүүгдэгч Д.Мын хувьд шүүгдэгч Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарыг хулгайлах гэмт хэрэгт санаатай татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, хатгагчаар оролцсон тул тухайн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна гэсний дагуу бусдад санаатай гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилгыг бий болгож, тэднийг хатгаж үйлдлүүлсэн тул 2 /хоёр жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь, 

шүүгдэгч Б.А, М.Ж, М.Бнарын хувьд шүүгдэгч Д.Мын санаатай гэмт хэрэгт хатгаснаар хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, санаачлан шүүгдэгч М.Б, С.М нарыг гэмт хэрэгт хамтран оролцож, үйлдлээрээ санаатай нэгдэх нөхцлийг бүрдүүлэн гүйцэтгэгч тул тус бүрийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь,

шүүгдэгч М.Б, С.М нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж, гүйцэтгэсэн тул шүүгдэгч тус бүрийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь тус тус гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэсэнтэй нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Мид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч Д.М, Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг хуульд заасны дагуу тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч шүүгдэгч Д.М, Б.А, М.Ж, М.Б, М.Б, С.М нарт О.Мнь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнарын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан тус бүрийн 2 /хоёр/ хоногийг, мөн шүүгдэгч С.Мийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/ хоногийг тус тус шүүгдэгч тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

             36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И Д.Мбусдыг хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б овгийн Б.А, И овгийн М.Б, Б овгийн М.Ж, Д овгийн М.Б, Б овгийн С.М нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И Д.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Б.А, И овгийн М.Б, Б овгийн М.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

шүүгдэгч Д овгийн М.Б, Б овгийн С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С.Мид энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И овгийн Д.Мт оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хорих ялыг,

шүүгдэгч Б овгийн Б.А, И овгийн М.Б, Б овгийн М.Ж нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг,

 

шүүгдэгч Д овгийн М.Б, Б овгийн С.М нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнарын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан тус бүрийн 2 /хоёр/ хоногийг, мөн шүүгдэгч С.Мийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/ хоногийг, нийт 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг тус тус шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнарын эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнарын гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан “TOYOTA PRIUS-30” маркийн 46-84 УНЦ улсын дугаартай, “TOYOTA PRIUS-30” маркийн 61-94 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг, мөн “TOYOTA PRIUS-30” маркийн 46-84 УНЦ улсын дугаартай, “TOYOTA PRIUS-30” маркийн 61-94 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 02070715, 02072787 дугаарын гэрчилгээнүүдийг “Тайгын булаг авто” ХХК-д шилжүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнарын гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан “TOYOTA PRIUS-30” маркийн 46-84 УНЦ улсын дугаартай, “TOYOTA PRIUS-30” маркийн 61-94 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн нийт үнэ болох 24.181.480 /хорин дөрвөн сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг шүүгдэгч тус бүрт хувь тэнцүүлэн хувааж 4.030.246 /дөрвөн сая гучин мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч С.Мид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнарын хорих ял эдлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И овгийн Д.М, Б овгийн Б.А, И овгийн М.Б, Б овгийн М.Ж, Д овгийн М.Б, Б овгийн С.М нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН