Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 22 өдөр                               2019/ДШМ/68                                                                Зуунмод

 

   Б.У, Б.А нарт холбогдох

                     эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Б.У, Б.А,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар,

Нарийн бичгийн дарга Э.Билгүүн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/155 дугаар шүүхийн шийтгэх тогтоолтой Б.У, Б.А нарт холбогдох 1834000470099 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ууганбаяр болон шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Бэхбатын Ууганбаяр, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зуунмод суманд төрсөн, 30 настай, ам бүл 6 нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, нөхөр, хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо Ар хустайд 2-5 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НЭ:89100106,

Боржигон овогт Бэхбатын Алтаншагай, 1992 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 26 настай, ам бүл 5, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод оршин суух хаягтай, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НЭ:92081917,

Шүүгдэгч Б.У, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 3 дугаар баг 29-09 тоот хашаанд оршин суух иргэн Ж.Лхамын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 5.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.У, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Ууганбаяр, Боржигон овогт Бэхбатын Алтаншагай нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Ууганбаярыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Алтаншагайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Ууганбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Алтаншагайд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч Б.Ууганбаяр нь хохирогч Ж.Лхамд хохирлын 2.872.500 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Алтаншагайгаас хохирлын 2.872.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Лхамд олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Алтаншагай, Б.Ууганбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ууганбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо: Эрүүгийн  1834000470099 тоот хэргийн материалтай танилцаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадсангүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ илтэд нэг талыг барьж, зөвхөн шүүгдэгч Б.У, Б.А нарын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан болон нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх мэдүүлгүүдээр тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн материалаас харахад хохирогч Ж.Лхам /хх-ийн 26, 33-34 хуудас/, түүний нөхөр гэрч Жадамба /хх-ийн 31 хуудас/ гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагч Б.Алтаншагайгаас /хх-ийн 30 хуудас/ гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр Б.У, Б.А нар нь бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлсан гэм буруутай гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Хохирогч Лхам, гэрч Жадамба нарын хэн аль нь хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэх Б. Ууганбаяр, Б.Алтаншагай нарыг хулгайн гэмт хэргийг үйлдсэнийг нотолж чадаагүй. Зөвхөн улаан куртиктэй эмэгтэй, нэг залуу 2 гэрээс гарч зугтсан гэх мэдүүлэг, гэрч Дангаажавын "ус аваад явж байхад Жадамбаагийн хашааны ойролцоо нэхий юм шиг захтай богино куртиктэй эрэгтэй, улаан куртиктэй, туранхай эмэгтэй 2 зогсож байгаад 2 тийш салаад явсан гэх мэдүүлгүүдийг үндэслэж Б.У, Б.А нар бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан нь үндэслэл муутай байна.

 

Түүнээс гадна яллагдагч Б.У, Б.А нарын гэрчээр өгсөн гэх мэдүүлгийг яллагдагч нарын өөрсдийнх нь эсрэг хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-р зүйлийн 2-д:" Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" гэсэн заалтыг мөрдөгч, прокурор, шүүх ноцтой зөрчсөн байна. Мөн үүнээс гадна мөрдөгч Цэрэндондов шүүгдэгч Б.Ууганбаярыг элдэв үг, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж, эрүү шүүлт тулгаж, гэрч болон яллагдагчаар мэдүүлэг авсан нь буруу байна. Мөн мөрдөгч Цэрэндондов Б.Ууганбаяраас мэдүүлэг авахдаа анхнаасаа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаар хуулийн хүрээнд эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүйгээс гадна мэдүүлэг авсаныхаа дараа чи өмгөөлөгч аваад хэрэггүй гэж тайлбарласан байдаг.

 

Мөрдөгч Цэрэндондов Б.Ууганбаярыг гэрчээр байцаасан 2019 оны 02 сарын 16-ны өдрийн мэдүүлэг, яллагдагч Б.Ууганбаярын 2019 оны 02 сарын 29-ний өдөр болон 2019 оны 03 сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлгүүдэд түүний биеийн байцаалтыг авахдаа нэг болохоор бүрэн дунд боловсролтой гэж, нэг бол бүрэн бус дунд боловсролтой гэж тэмдэглэсэн байх бөгөөд 2019 оны 03 сарын 12-ны өдөр Б.Ууганбаярыг яллагдагчаар байцаасан мэдүүлэгт түүнийг 4 дүгээр анги хүртлээ сурсан гэж хэлсэнг 7 дугаар анги хүртлээ сурсан гэж худлаа бичсэн, мөн уг мэдүүлгийг авахдаа өмгөөлөгчгүй байцаалт өгнө гэж Б.Ууганбаяр хүлээн мэдүүлэг авсан атлаа улсын өмгөөлөгч Отгонсүрэнг оролцуулан байцаасан гэж өмгөөлөгч оролцуулаагүй атлаа өмгөөлөгч Отгонсүрэнгээр гарын үсэг зуруулж хууль зөрчиж хуурамч мэдүүлэг авсан байна. Иймд эдгээр мэдүүлгүүдийг нотлох баримтын эх сурвалж гэж хүлээж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Мөн яллагдагч Б.Ууганбаяр нь Эруүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй", энэ хуулийн зүйлийн 5.3 дугаар зүйлийн 1.3-д “...бичиг мэдэхгүй..." бол гэсэн заалтуудыг зөрчиж нэг ч удаа өмгөөлөгч оролцуулалгүй, түүнээс байцаалт авч улмаар мөн өмгөөлөгчгүй хавтаст хэргийн материалтай танилцуулсан байх бөгөөд 2 удаа хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл дээр өмгөөлөгч Отгонсүрэн нэг удаа гарын үсэг зурсан, нэг удаагийн хавтаст хэрэг танилцуулсан тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй байна. Түүнээс гадна өмгөөлөгч И.Отгонсүрэн нь Б.Ууганбаяртай өөрөө гэрээ байгуулалгүй туслах нь ирж Б.Ууганбаяраар гарын үсэг зуруулсан байх бөгөөд уг гэрээн дээр өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн тамга тэмдэг ч алга байна.

 

Б.Ууганбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3-р зүйлийн 1.6-д зааснаар “төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт байх ёстой байтал түүнийг хүсэлт гаргаагүй байхад мөрдөгч Цэрэндондов хүчээр өмгөөлөгч Отгонсүрэнг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Мөн Б.Ууганбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д “Сэжигтэн, яллагдагч... өмгөөлөгчөө өөрөө сонгоно гэсэн заалтыг мөрдөгч ноцтой зөрчиж өмгөөлөгч өөрөө сонгох боломжийг хангалтгүй, өмгөөлөгч Отгонсүрэнгийн нэр зааж өмгөөлөгч авахуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2-р зүйлийн 3-д заасныг зөрчсөн байна.

 

Мөрдөгч Цэрэндондов яллагдагч Б.Алтаншагайг 2018.03.28-ны өдөр гэрчээр байцаахдаа ээж Нарантуяаг оролцуулан байцаасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хүн бичиг үсэг мэдэхгүй учраас эхийг нь оролцуулав уу аль эсвэл сэтгэцийн өвчтэй учраас мэдүүлэг өгөх чадваргүй гэж эхийг нь оролцуулав уу гэдэг нь ойлгомжгүй. Түүнээс гадна насанд хүрсэн гэрчийг хууль ёсны төлөөлөгчийг оролцуулан байцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн учраас нотлох баримтын хэмжээнд уг мэдүүлгийг үнэлэх боломжгүй болгосон байна. Хэрвээ Б.Алтаншагай нь бичиг, үсэг мэдэхгүй байгаа нь тогтоогдвол өмгөөлөгчийг заавал оролцуулах байсан. Гэтэл ийм нотлох баримтыг мөрдөгч, прокурор, шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж түүнийг энэ мэдүүлгээр өөрийнх нь эсрэг ашиглаж ялласан нь хууль үндэслэлгүй байна.

 

Мөн түүнээс гадна Б.Алтаншагайгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд тогтворгүй, өөр хоорондоо зөрүүтэй байхад эдгээр байдалд дүгнэлт хийлгүй, түүнийг сэтгэцийн болоод оюун санааны хомсдолтой болохыг шүүх сэтгэцийн шинжээч томилж дүгнэлт гаргуулалгүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2-д “Прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргасан гэсэн заалт, мөн хуулийн 19.2 дугаар зүйлийн 3-д “шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл шинжээч томилно” гэсэн заалтуудын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан боловч энэ ажиллагааг мөрдөгч, прокурор, өмгөөлөгч нар хийгээгүйд гомдолтой байна.

 

Мөрдөгч Цэрэндондов яллагдагч Б.Алтаншагайгаас мэдүүлэг авахдаа төрсөн эгч Б.Ууганбаярын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Үндсэн хуульд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй гэрч, яллагдагчаар байцаалт авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зохих заалтуудыг ноцтой зөрчсөн учраас дээрхи мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

 

...Зөвхөн яллагдагч нарын өөрсдийнх нь хэргээ хүлээсэн мэдүүлгээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ялласан нь буруу байна. Эдгээр байдлыг анхаарч үзэлгүй илт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаануудыг огт хийлгүй зөвхөн өөрсдийнх нь мэдүүлгээр ялласан байх тул дээрхи хүмүүст холбогдох хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.Ууганбаярын ард үлдсэн 4 хүүхдийн acрамжлан хамгаалагч, харгалзан дэмжигчийг хэнээр томилох, хэн хамгаалалтдаа авах талаар шийдвэр гаргаж өгөлгүй хүүхдүүдийн эрх ашиг хохирч явааг анхаарч өгнө үү.

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/155 тоот шийтгэх тогтоолын "тогтоох" хэсгийн 2-д " Эрүүгийн хуулиин еренхий ангийн 3.7-р зуйлийн 1, мөн хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Ууганбаярыг 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар” шийтгэх тухай заахдаа Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар түүнд ял халдааж байгаагаа заалгүй ялласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зерчсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх үндэслэл болно хэмээн үзэж давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 1 жил 1 хоногийн ял оноосон. Б.Ууганбаяр миний бие энэ болсон хулгайн хэрэгт ямар ч хамааралгүй. Мөн дарамт шахалтад орж хийгээгүй хэрэг хийсэн болгож хэрэг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулсанд үнэхээр их гомдолтой байна. Мөн миний бие олон нялх хүүхэдтэй хүн. Гэр бүл, сэтгэл санаа бүх зүйлээр хохирч байна. Мөн үр хүүхэд өнчирч хоцорлоо. Тэднийг минь харж хандах хүнгүй болоод байна. Муу ядарсан аав ээж 2 минь бие нь муудаад үнэхээр хэцүү байдалд ороод байна. Би өнөөдөр хийгээгүй хэргийнхээ төлөө ингээд хохирч байгаадаа үнэхээр гомдолтой байна. Намайг ийм байдалд оруулах хүмүүст үнэхээр гомдолтой байна. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ... Та бүгд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж миний 1 жил 1 хоногийн ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж оноож өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан. Б.У, Б.А нар нь гэрчээр, яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. Тэдний гэмт үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдоод байгаа. Хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй юм. Өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэсэн нь бас үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэж хууль ёсны ба үндэслэлтэй гарсан, хэргийн бодит байдалд нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй. Хэт нэг талыг барьсан байна. Б.Алтаншагайг байцаахдаа хууль ёсны төлөөлөгч ээж Нарантуяаг нь байлцуулан мэдүүлэг авч байгаа нь хууль зөрчиж байна. Туршилт, таньж олуулах талаар ажиллагаа хийгдээгүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т Б.Ууганбаярт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ийг бичилгүй шийдвэрлэсэн. Энэ хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа хангалтгүй хийгдсэн. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ууганбаяр гаргасан тайлбартаа: Би хулгайн хэрэг огт хийгээгүй. Хулгайн хэрэг хийгээгүй талаар байцаагч нартаа хэлж байсан. Хэлэхээр намайг хэл амаар доромжлоод байдаг байсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө ингэж хохирч яваадаа гомдолтой байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Алтаншагай гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.У, Б.А нарт холбогдох эрүүгийн 1834000470099 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Ууганбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.У, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 3 дугаар баг 29-09 тоот Ж.Лхамын байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлан 5.745.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Ж.Лхамын мэдүүлэг /хх-ийн 27-30 тал/, гэрч Б.Жадамбын мэдүүлэг /хх-ийн 31 тал/, гэрч Г.Дангаажавын мэдүүлэг /хх-ийн 32 тал/, шүүгдэгч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос мөнгөний хэрэг гараад Төв аймгийн Зуунмод суманд  ирээд төрсөн дүү болох Б.Алтаншагайтай уулзаад эгчид нь мөнгөний хэрэг гараад байна, түрээсийн байрны мөнгө нэхэгдээд байна гэж хэлсэн чинь эгчээ энд нэг айл байгаа хүн нь хөдөө явчихсан байх нохой байхгүй байгаа тэр айлд ороод юм авчий, тэгээд та тэрийг зараад хэрэглэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн өдрийн 13 цагийн орчим байсан байх бид хоёр гэрээсээ гарч алхаад Баянхошууны хойд хэсэгт байдаг гудманд ирээд урд талын хашаанд давж орсон. Тухайн үед тэр хашаанд баруун хойд хэсэгтээ цагаан өнгийн нэг давхар байшин, зүүн талд нь үүдэндээ таамбартай монгол гэр байсан. Тэгээд шууд гэрт нь очоод манай дүү Алтаншагай тэр айлын таамбарны цоожийг эвдээд онгойлгочихсон байсан. Тэгээд араас нь ороод тэр айлын зүүн хойд талд байрлах авдарыг онгойлгож үзэхэд 2 ширхэг том, хоёр ширхэг жижиг мөнгөн аяга, сийлбэртэй хөөрөг, тэмдэгнүүд, бугуйн эрх, мөнгөн эдлэл зэргийг аваад нэг цүнхэнд хийгээд гарсан. Тэгээд нөгөө айлын гадаа машин ирж байх шиг байхаар нь гараад хойд талыг хашааг нь даваад хойшоо зугтаад, Зүүндэлгэрийн уул ороогоод тэндээ хэсэг байж байгаад эргээд Улаанбаатар хот руу жижиг машинд суугаад явсан. Улаанбаатар хотод ирээд Хар хорин зах ороод алт мөнгө авна гэх хүмүүст мөнгөн аяга, мөнгөн эдлэл, эрхтэй нийлүүлээд 350.000 төгрөгөөр өгсөн, хөөргийг нь 100.000 төгрөгөөр өгөөд бусдыг нь зүгээр шахуу нөгөө хүндээ өгчихсөн...би үнэлгээтэй танилцсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-71 тал/
  • Шүүгдэгч Б.Алтаншагайн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: ”...Би 2018 оны 01 дүгээр сарын 15- ны өдөр Улаанбаатар хотоос манай эгч Ууганбаяр ирээд мөнгөний хэрэг байна байрны түрээс нэхэгдээд байна гэхээр нь энэ хойно нэг эзэнгүй айл байгаа тийшээ ороод юмыг нь авъя гэж хэлээд хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн төвөөс хойш байдаг нэг айлын хойд талын хашаагаар давж ороод хашаан дотор нэг давхар байшин түүний зүүн талд байдаг монгол гэрт цоожийг нь эвдэж Ууганбаяр эгчийн хамт ороод юмыг нь үзсэн. Тэгээд гэрийн зүүн хойд талд байсан байх авдрыг нь онгойлгоод хоёр ширхэг мөнгөн аяга, эрхи зэргийг аваад бор өнгийн цүнхэнд хийгээд эгч Ууганбаярт өгсөн. Эгч бас юм аваад байсан, би тэрийг нь сайн хараагүй. Тэгж байтал гадаа машин ирэх шиг байхаар нь гараад шууд хойшоогоо хашааг нь даваад зугтсан. Тэгээд хойд талын Зүүндэлгэрийн уулны тэнд байж байгаад гэртээ ирээд эгч Ууганбаяр буцаад Улаанбаатар хот руу явсан. Эгч ирээд байрны түрээс нэхэгдээд гээд байхаар нь хулгай хийсэн...” /хх-ийн 72-74 тал/ гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25 тал/, “Хан Үнэлэмж” ХХК-ны хулгайд алдагдсан эд зүйлд хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 50 тал/, шүүгдэгч Б.Алтаншагайн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78 тал/, шүүгдэгч Б.Ууганбаярын хохирол төлсөн баримт /хх-ийн 164-165 тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.У, Б.А нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Ууганбаяр, Боржигон овогт Бэхбатын Алтаншагай нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Алтаншагайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Ууганбаярт оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг, Боржигон овогт Бэхбатын Алтаншагайд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгч Б.У, Б.А нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч Ж.Лхам, гэрч Б.Жадамба, Г.Дангаажав нарын өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцон, яллах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан мөрдөгч нь шүүгдэгч Б.Ууганбаяраас мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч И.Отгонсүрэнг оролцуулаагүй атал оролцсоноор гарын үсэг зуруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгч нь өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж болохоор хуульчилсан. Өмгөөлөгч И.Отгонсүрэн нь улсын өмгөөлөгч бөгөөд өмгөөлөгчийн тэмдгээ дарж баталгаажуулаагүй боловч шүүгдэгч нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан /хх-ийн 140-141хуудас/, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс татгалзаж, өмгөөлөгч С.Төмөрбаатараар өмгөөлүүлэхээр хүсэлт гаргасан /хх-ийн 188 хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгч Б.У, Б.А нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтаншагайгийн хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох хүсэлтийг гаргаагүй байх тул шүүх шинжээч томилж, шүүгдэгчийн сэтгэцийн эмгэгийн талаар дүгнэлт гаргуулаагүй гэсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан хулгайн хэрэг гарсан гэх өдөр шүүгдэгч Б.Ууганбаярын сууж ирсэн цагаан өнгөтэй, жижиг машины жолоочийг байцаах ажиллагааг хийх нь хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй байна. Мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул мэдүүлгийг газар дээр нь шалгах, туршилт хийх, таньж олуулах ажиллагааг хийх шаардлагагүй байна. Мөрдөн байцаагч нь  Ж.Лхамыг гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хохирогч гэж үзэж хохирогчоор тогтоох тухай тогтоол гаргасан нь хуульд нийцсэн тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй байна.

 

Шүүгдэгч Б.Алтаншагайгаас яллагдагчаар мэдүүлэг авахдаа мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан, мөн уг байцаалтад өмгөөлөгч И.Отгонсүрэнг оролцуулсан байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Мөрдөгч Цэрэндондов яллагдагч Б.Алтаншагайгаас мэдүүлэг авахдаа төрсөн эгч Б.Ууганбаярын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Үндсэн хуульд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй гэрч, яллагдагчаар байцаалт авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зохих заалтуудыг ноцтой зөрчсөн учраас дээрхи мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг болох “Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/155 тоот шийтгэх тогтоолын "тогтоох" хэсгийн 2-д " Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зуйлийн 1, мөн хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Ууганбаярыг 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар” шийтгэх тухай заахдаа Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар түүнд ял халдааж байгаагаа заалгүй ялласан” гэсэн нь үндэслэлтэй байх тул хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад шүүгдэгч Б.Ууганбаярт холбогдох хэсэгт нэмэлт оруулах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай, шүүгдэгч Б.Ууганбаярын гаргасан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/155 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Ууганбаярыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бэхбатын Ууганбаярыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар. ” гэж өөрчлөлт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Б.У, Б.А нарын цагдан хоригдсон 61 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

4. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай”, шүүгдэгч Б.Ууганбаярын гаргасан “хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдсугай.

 

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

2019 оны 07 сарын 22 өдөр                               2019/ДШМ/68                                                                Зуунмод

 

   Б.У, Б.Анарт холбогдох

                     эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Б.Ууганбаяр, Б.Алтаншагай,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар,

Нарийн бичгийн дарга Э.Билгүүн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/155 дугаар шүүхийн шийтгэх тогтоолтой Б.У, Б.Анарт холбогдох 1834000470099 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ууганбаяр болон шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Б.У, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Зуунмод суманд төрсөн, 30 настай, ам бүл 6 нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, нөхөр, хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо Ар хустайд 2-5 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НЭ:89100106,

Боржигон овогт Б.А, 1992 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 26 настай, ам бүл 5, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод оршин суух хаягтай, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НЭ:92081917,

Шүүгдэгч Б.У, Б.Анар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 3 дугаар баг 29-09 тоот хашаанд оршин суух иргэн Ж.Лхамын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 5.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.У, Б.Анарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Б.У, Боржигон овогт Б.А нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овогт Б.Уыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

-Шүүгдэгч Боржигон овогт Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Ут оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Боржигон овогт Б.Ад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч Б.Ууганбаяр нь хохирогч Ж.Лхамд хохирлын 2.872.500 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Алтаншагайгаас хохирлын 2.872.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Лхамд олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Алтаншагай, Б.Ууганбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ууганбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо: Эрүүгийн  1834000470099 тоот хэргийн материалтай танилцаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадсангүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ илтэд нэг талыг барьж, зөвхөн шүүгдэгч Б.У, Б.Анарын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан болон нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх мэдүүлгүүдээр тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн материалаас харахад хохирогч Ж.Лхам /хх-ийн 26, 33-34 хуудас/, түүний нөхөр гэрч Жадамба /хх-ийн 31 хуудас/ гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагч Б.Алтаншагайгаас /хх-ийн 30 хуудас/ гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр Б.У, Б.Анар нь бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлсан гэм буруутай гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Хохирогч Лхам, гэрч Жадамба нарын хэн аль нь хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэх Б. Ууганбаяр, Б.Алтаншагай нарыг хулгайн гэмт хэргийг үйлдсэнийг нотолж чадаагүй. Зөвхөн улаан куртиктэй эмэгтэй, нэг залуу 2 гэрээс гарч зугтсан гэх мэдүүлэг, гэрч Дангаажавын "ус аваад явж байхад Жадамбаагийн хашааны ойролцоо нэхий юм шиг захтай богино куртиктэй эрэгтэй, улаан куртиктэй, туранхай эмэгтэй 2 зогсож байгаад 2 тийш салаад явсан гэх мэдүүлгүүдийг үндэслэж Б.У, Б.Анар бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан нь үндэслэл муутай байна.

 

Түүнээс гадна яллагдагч Б.У, Б.Анарын гэрчээр өгсөн гэх мэдүүлгийг яллагдагч нарын өөрсдийнх нь эсрэг хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-р зүйлийн 2-д:" Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" гэсэн заалтыг мөрдөгч, прокурор, шүүх ноцтой зөрчсөн байна. Мөн үүнээс гадна мөрдөгч Цэрэндондов шүүгдэгч Б.Ууганбаярыг элдэв үг, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж, эрүү шүүлт тулгаж, гэрч болон яллагдагчаар мэдүүлэг авсан нь буруу байна. Мөн мөрдөгч Цэрэндондов Б.Ууганбаяраас мэдүүлэг авахдаа анхнаасаа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаар хуулийн хүрээнд эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүйгээс гадна мэдүүлэг авсаныхаа дараа чи өмгөөлөгч аваад хэрэггүй гэж тайлбарласан байдаг.

 

Мөрдөгч Цэрэндондов Б.Ууганбаярыг гэрчээр байцаасан 2019 оны 02 сарын 16-ны өдрийн мэдүүлэг, яллагдагч Б.Ууганбаярын 2019 оны 02 сарын 29-ний өдөр болон 2019 оны 03 сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлгүүдэд түүний биеийн байцаалтыг авахдаа нэг болохоор бүрэн дунд боловсролтой гэж, нэг бол бүрэн бус дунд боловсролтой гэж тэмдэглэсэн байх бөгөөд 2019 оны 03 сарын 12-ны өдөр Б.Ууганбаярыг яллагдагчаар байцаасан мэдүүлэгт түүнийг 4 дүгээр анги хүртлээ сурсан гэж хэлсэнг 7 дугаар анги хүртлээ сурсан гэж худлаа бичсэн, мөн уг мэдүүлгийг авахдаа өмгөөлөгчгүй байцаалт өгнө гэж Б.Ууганбаяр хүлээн мэдүүлэг авсан атлаа улсын өмгөөлөгч Отгонсүрэнг оролцуулан байцаасан гэж өмгөөлөгч оролцуулаагүй атлаа өмгөөлөгч Отгонсүрэнгээр гарын үсэг зуруулж хууль зөрчиж хуурамч мэдүүлэг авсан байна. Иймд эдгээр мэдүүлгүүдийг нотлох баримтын эх сурвалж гэж хүлээж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Мөн яллагдагч Б.Ууганбаяр нь Эруүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй", энэ хуулийн зүйлийн 5.3 дугаар зүйлийн 1.3-д “...бичиг мэдэхгүй..." бол гэсэн заалтуудыг зөрчиж нэг ч удаа өмгөөлөгч оролцуулалгүй, түүнээс байцаалт авч улмаар мөн өмгөөлөгчгүй хавтаст хэргийн материалтай танилцуулсан байх бөгөөд 2 удаа хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл дээр өмгөөлөгч Отгонсүрэн нэг удаа гарын үсэг зурсан, нэг удаагийн хавтаст хэрэг танилцуулсан тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй байна. Түүнээс гадна өмгөөлөгч И.Отгонсүрэн нь Б.Ууганбаяртай өөрөө гэрээ байгуулалгүй туслах нь ирж Б.Ууганбаяраар гарын үсэг зуруулсан байх бөгөөд уг гэрээн дээр өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн тамга тэмдэг ч алга байна.

 

Б.Ууганбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3-р зүйлийн 1.6-д зааснаар “төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт байх ёстой байтал түүнийг хүсэлт гаргаагүй байхад мөрдөгч Цэрэндондов хүчээр өмгөөлөгч Отгонсүрэнг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Мөн Б.Ууганбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д “Сэжигтэн, яллагдагч... өмгөөлөгчөө өөрөө сонгоно гэсэн заалтыг мөрдөгч ноцтой зөрчиж өмгөөлөгч өөрөө сонгох боломжийг хангалтгүй, өмгөөлөгч Отгонсүрэнгийн нэр зааж өмгөөлөгч авахуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2-р зүйлийн 3-д заасныг зөрчсөн байна.

 

Мөрдөгч Цэрэндондов яллагдагч Б.Алтаншагайг 2018.03.28-ны өдөр гэрчээр байцаахдаа ээж Нарантуяаг оролцуулан байцаасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хүн бичиг үсэг мэдэхгүй учраас эхийг нь оролцуулав уу аль эсвэл сэтгэцийн өвчтэй учраас мэдүүлэг өгөх чадваргүй гэж эхийг нь оролцуулав уу гэдэг нь ойлгомжгүй. Түүнээс гадна насанд хүрсэн гэрчийг хууль ёсны төлөөлөгчийг оролцуулан байцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн учраас нотлох баримтын хэмжээнд уг мэдүүлгийг үнэлэх боломжгүй болгосон байна. Хэрвээ Б.Алтаншагай нь бичиг, үсэг мэдэхгүй байгаа нь тогтоогдвол өмгөөлөгчийг заавал оролцуулах байсан. Гэтэл ийм нотлох баримтыг мөрдөгч, прокурор, шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж түүнийг энэ мэдүүлгээр өөрийнх нь эсрэг ашиглаж ялласан нь хууль үндэслэлгүй байна.

 

Мөн түүнээс гадна Б.Алтаншагайгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд тогтворгүй, өөр хоорондоо зөрүүтэй байхад эдгээр байдалд дүгнэлт хийлгүй, түүнийг сэтгэцийн болоод оюун санааны хомсдолтой болохыг шүүх сэтгэцийн шинжээч томилж дүгнэлт гаргуулалгүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2-д “Прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргасан гэсэн заалт, мөн хуулийн 19.2 дугаар зүйлийн 3-д “шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлгүй гэж үзвэл шинжээч томилно” гэсэн заалтуудын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан боловч энэ ажиллагааг мөрдөгч, прокурор, өмгөөлөгч нар хийгээгүйд гомдолтой байна.

 

Мөрдөгч Цэрэндондов яллагдагч Б.Алтаншагайгаас мэдүүлэг авахдаа төрсөн эгч Б.Ууганбаярын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Үндсэн хуульд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй гэрч, яллагдагчаар байцаалт авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зохих заалтуудыг ноцтой зөрчсөн учраас дээрхи мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

 

...Зөвхөн яллагдагч нарын өөрсдийнх нь хэргээ хүлээсэн мэдүүлгээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ялласан нь буруу байна. Эдгээр байдлыг анхаарч үзэлгүй илт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаануудыг огт хийлгүй зөвхөн өөрсдийнх нь мэдүүлгээр ялласан байх тул дээрхи хүмүүст холбогдох хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.Ууганбаярын ард үлдсэн 4 хүүхдийн acрамжлан хамгаалагч, харгалзан дэмжигчийг хэнээр томилох, хэн хамгаалалтдаа авах талаар шийдвэр гаргаж өгөлгүй хүүхдүүдийн эрх ашиг хохирч явааг анхаарч өгнө үү.

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/155 тоот шийтгэх тогтоолын "тогтоох" хэсгийн 2-д " Эрүүгийн хуулиин еренхий ангийн 3.7-р зуйлийн 1, мөн хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овогт Б.Уыг 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар” шийтгэх тухай заахдаа Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар түүнд ял халдааж байгаагаа заалгүй ялласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зерчсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх үндэслэл болно хэмээн үзэж давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 1 жил 1 хоногийн ял оноосон. Б.Ууганбаяр миний бие энэ болсон хулгайн хэрэгт ямар ч хамааралгүй. Мөн дарамт шахалтад орж хийгээгүй хэрэг хийсэн болгож хэрэг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулсанд үнэхээр их гомдолтой байна. Мөн миний бие олон нялх хүүхэдтэй хүн. Гэр бүл, сэтгэл санаа бүх зүйлээр хохирч байна. Мөн үр хүүхэд өнчирч хоцорлоо. Тэднийг минь харж хандах хүнгүй болоод байна. Муу ядарсан аав ээж 2 минь бие нь муудаад үнэхээр хэцүү байдалд ороод байна. Би өнөөдөр хийгээгүй хэргийнхээ төлөө ингээд хохирч байгаадаа үнэхээр гомдолтой байна. Намайг ийм байдалд оруулах хүмүүст үнэхээр гомдолтой байна. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ... Та бүгд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж миний 1 жил 1 хоногийн ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж оноож өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан. Б.У, Б.Анар нь гэрчээр, яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. Тэдний гэмт үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдоод байгаа. Хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй юм. Өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэсэн нь бас үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэж хууль ёсны ба үндэслэлтэй гарсан, хэргийн бодит байдалд нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй. Хэт нэг талыг барьсан байна. Б.Алтаншагайг байцаахдаа хууль ёсны төлөөлөгч ээж Нарантуяаг нь байлцуулан мэдүүлэг авч байгаа нь хууль зөрчиж байна. Туршилт, таньж олуулах талаар ажиллагаа хийгдээгүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т Б.Ууганбаярт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ийг бичилгүй шийдвэрлэсэн. Энэ хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа хангалтгүй хийгдсэн. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ууганбаяр гаргасан тайлбартаа: Би хулгайн хэрэг огт хийгээгүй. Хулгайн хэрэг хийгээгүй талаар байцаагч нартаа хэлж байсан. Хэлэхээр намайг хэл амаар доромжлоод байдаг байсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө ингэж хохирч яваадаа гомдолтой байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Алтаншагай гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.У, Б.Анарт холбогдох эрүүгийн 1834000470099 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Ууганбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.У, Б.Анар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 3 дугаар баг 29-09 тоот Ж.Лхамын байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлан 5.745.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Ж.Лхамын мэдүүлэг /хх-ийн 27-30 тал/, гэрч Б.Жадамбын мэдүүлэг /хх-ийн 31 тал/, гэрч Г.Дангаажавын мэдүүлэг /хх-ийн 32 тал/, шүүгдэгч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос мөнгөний хэрэг гараад Төв аймгийн Зуунмод суманд  ирээд төрсөн дүү болох Б.Алтаншагайтай уулзаад эгчид нь мөнгөний хэрэг гараад байна, түрээсийн байрны мөнгө нэхэгдээд байна гэж хэлсэн чинь эгчээ энд нэг айл байгаа хүн нь хөдөө явчихсан байх нохой байхгүй байгаа тэр айлд ороод юм авчий, тэгээд та тэрийг зараад хэрэглэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн өдрийн 13 цагийн орчим байсан байх бид хоёр гэрээсээ гарч алхаад Баянхошууны хойд хэсэгт байдаг гудманд ирээд урд талын хашаанд давж орсон. Тухайн үед тэр хашаанд баруун хойд хэсэгтээ цагаан өнгийн нэг давхар байшин, зүүн талд нь үүдэндээ таамбартай монгол гэр байсан. Тэгээд шууд гэрт нь очоод манай дүү Алтаншагай тэр айлын таамбарны цоожийг эвдээд онгойлгочихсон байсан. Тэгээд араас нь ороод тэр айлын зүүн хойд талд байрлах авдарыг онгойлгож үзэхэд 2 ширхэг том, хоёр ширхэг жижиг мөнгөн аяга, сийлбэртэй хөөрөг, тэмдэгнүүд, бугуйн эрх, мөнгөн эдлэл зэргийг аваад нэг цүнхэнд хийгээд гарсан. Тэгээд нөгөө айлын гадаа машин ирж байх шиг байхаар нь гараад хойд талыг хашааг нь даваад хойшоо зугтаад, Зүүндэлгэрийн уул ороогоод тэндээ хэсэг байж байгаад эргээд Улаанбаатар хот руу жижиг машинд суугаад явсан. Улаанбаатар хотод ирээд Хар хорин зах ороод алт мөнгө авна гэх хүмүүст мөнгөн аяга, мөнгөн эдлэл, эрхтэй нийлүүлээд 350.000 төгрөгөөр өгсөн, хөөргийг нь 100.000 төгрөгөөр өгөөд бусдыг нь зүгээр шахуу нөгөө хүндээ өгчихсөн...би үнэлгээтэй танилцсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-71 тал/
  • Шүүгдэгч Б.Алтаншагайн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: ”...Би 2018 оны 01 дүгээр сарын 15- ны өдөр Улаанбаатар хотоос манай эгч Ууганбаяр ирээд мөнгөний хэрэг байна байрны түрээс нэхэгдээд байна гэхээр нь энэ хойно нэг эзэнгүй айл байгаа тийшээ ороод юмыг нь авъя гэж хэлээд хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн төвөөс хойш байдаг нэг айлын хойд талын хашаагаар давж ороод хашаан дотор нэг давхар байшин түүний зүүн талд байдаг монгол гэрт цоожийг нь эвдэж Ууганбаяр эгчийн хамт ороод юмыг нь үзсэн. Тэгээд гэрийн зүүн хойд талд байсан байх авдрыг нь онгойлгоод хоёр ширхэг мөнгөн аяга, эрхи зэргийг аваад бор өнгийн цүнхэнд хийгээд эгч Ууганбаярт өгсөн. Эгч бас юм аваад байсан, би тэрийг нь сайн хараагүй. Тэгж байтал гадаа машин ирэх шиг байхаар нь гараад шууд хойшоогоо хашааг нь даваад зугтсан. Тэгээд хойд талын Зүүндэлгэрийн уулны тэнд байж байгаад гэртээ ирээд эгч Ууганбаяр буцаад Улаанбаатар хот руу явсан. Эгч ирээд байрны түрээс нэхэгдээд гээд байхаар нь хулгай хийсэн...” /хх-ийн 72-74 тал/ гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25 тал/, “Хан Үнэлэмж” ХХК-ны хулгайд алдагдсан эд зүйлд хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 50 тал/, шүүгдэгч Б.Алтаншагайн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78 тал/, шүүгдэгч Б.Ууганбаярын хохирол төлсөн баримт /хх-ийн 164-165 тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.У, Б.Анарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Боржигон овогт Б.У, Боржигон овогт Б.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Боржигон овогт Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Ут оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг, Боржигон овогт Б.Ад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгч Б.У, Б.Анарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч Ж.Лхам, гэрч Б.Жадамба, Г.Дангаажав нарын өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцон, яллах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан мөрдөгч нь шүүгдэгч Б.Ууганбаяраас мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч И.Отгонсүрэнг оролцуулаагүй атал оролцсоноор гарын үсэг зуруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгч нь өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж болохоор хуульчилсан. Өмгөөлөгч И.Отгонсүрэн нь улсын өмгөөлөгч бөгөөд өмгөөлөгчийн тэмдгээ дарж баталгаажуулаагүй боловч шүүгдэгч нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан /хх-ийн 140-141хуудас/, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс татгалзаж, өмгөөлөгч С.Төмөрбаатараар өмгөөлүүлэхээр хүсэлт гаргасан /хх-ийн 188 хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгч Б.У, Б.Анар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтаншагайгийн хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох хүсэлтийг гаргаагүй байх тул шүүх шинжээч томилж, шүүгдэгчийн сэтгэцийн эмгэгийн талаар дүгнэлт гаргуулаагүй гэсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан хулгайн хэрэг гарсан гэх өдөр шүүгдэгч Б.Ууганбаярын сууж ирсэн цагаан өнгөтэй, жижиг машины жолоочийг байцаах ажиллагааг хийх нь хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй байна. Мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул мэдүүлгийг газар дээр нь шалгах, туршилт хийх, таньж олуулах ажиллагааг хийх шаардлагагүй байна. Мөрдөн байцаагч нь  Ж.Лхамыг гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хохирогч гэж үзэж хохирогчоор тогтоох тухай тогтоол гаргасан нь хуульд нийцсэн тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй байна.

 

Шүүгдэгч Б.Алтаншагайгаас яллагдагчаар мэдүүлэг авахдаа мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан, мөн уг байцаалтад өмгөөлөгч И.Отгонсүрэнг оролцуулсан байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Мөрдөгч Цэрэндондов яллагдагч Б.Алтаншагайгаас мэдүүлэг авахдаа төрсөн эгч Б.Ууганбаярын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Үндсэн хуульд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй гэрч, яллагдагчаар байцаалт авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зохих заалтуудыг ноцтой зөрчсөн учраас дээрхи мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг болох “Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/155 тоот шийтгэх тогтоолын "тогтоох" хэсгийн 2-д " Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зуйлийн 1, мөн хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овогт Б.Уыг 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар” шийтгэх тухай заахдаа Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар түүнд ял халдааж байгаагаа заалгүй ялласан” гэсэн нь үндэслэлтэй байх тул хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад шүүгдэгч Б.Ууганбаярт холбогдох хэсэгт нэмэлт оруулах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай, шүүгдэгч Б.Ууганбаярын гаргасан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/155 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Боржигон овогт Б.Уыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Уыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар. ” гэж өөрчлөлт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Б.У, Б.Анарын цагдан хоригдсон 61 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

4. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай”, шүүгдэгч Б.Ууганбаярын гаргасан “хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдсугай.

 

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

2019 оны 06 дугаар сарын 27 өдөр                        2019/ДШМ/66                                                        Зуунмод

 

 

Д.М, М.Б, М.Ж, М.Б, С.М, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаар шүүгчийн захирамжтай Д.М, М.Б, М.Ж, М.Б, С.М, Б.А С.М, Б.А нарт холбогдох 1934000000139 дугаартай 3 хавтас, 520 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, 57 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Төв аймгийн Эрдэнэ 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Мөнхбаяр РД:НХ61102238,

Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, 47 настай, тусгай дунд боловсролтой, Төмөр замын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөрлөдөг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан өлгий 36 дугаар гудамж, 653 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Батчулууны Алтангэрэл РД:ЧИ72012112,

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөрлөдөг, ам бүл 2 эхнэрийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 50 дугаар гудамжны 470 тоотод оршин суух, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж шийтгүүлсэн, Их сүүж уул овгийн Мягмарын Бор-Очир РД:ЦЕ78101717,

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, халх, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Уулс заамар” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 5 ээж, эгч дүү, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 50 дугаар гудамжны 740 тоотод оршин суух, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Мягмарбаатарын Жамц РД:НХ92040817,

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа төмрөөр эд зүйл хийдэг, ам бүл 5 эмээ, эгч, ах дүүгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 62 дугаар гудамж 861а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Дархан овгийн Мэндбаасанжавын Батхуяг РД:УК97020333,

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, халх, эрэгтэй, 20 настай, ам бүл 8 аав, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 49 дүгээр гудамжны 723 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Саруулын Мөнхдорж РД:УК98090774,

Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь М.Батхуяг Б.Алтангэрэл, М.Жамц, М.Бор-Очир, С.Мөнхдорж нарыг санаатай гэмт хэрэгт татан оруулж улмаар М.Батхуяг Б.Алтангэрэл, М.Жамц, М.Бор-Очир, С.Мөнхдорж нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байрлах иргэн Өсөхбаярын байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 6585156 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.              

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.М, М.Б, М.Ж, М.Б, С.М, Б.А С.Мөнхдорж, Б.Алтангэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 389 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан яллагдагч Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Мөнхбаяр, Боржигон овгийн Батчулууны Алтангэрэл, Их сүүж уул овгийн Мягмарын Бор-Очир, Боржигон овгийн Мягмарбаатарын Жамц, Дархан овгийн Мэндбаасанжавын Батхуяг, Боржигон овгийн Саруулын Мөнхдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000000139 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

  Хяналтын прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар эрүүгийн 1934000000139 дугаартай хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 130 дугаартай яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлснийг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн болон яллагдагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хүсэлтээр хянан хэлэлцээд Д.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

1. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 130 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Учир нь: яллагдагч Д.Мөнхбаярын бусдыг санаатай гэмт хэрэг татан оруулсан үйлдэл нь гүйцэтгэгчтэй нэгэн адил үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгож ялыг гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй оногдуулахаар хуульчилж өгчээ. Хэрвээ Д.Мөнхбаяр нь бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулаагүй бол тухай гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх бүрэн боломжтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

 

2.Прокурор яллах дүгнэлт үйлдэх үедээ Д.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан шийдвэрээ яллагдагчид танилцуулж, улмаар яллагдагч танилцаж гарын үсэг зурсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорын хяналтад ирүүлсэн хэрэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй ба яллах дүгнэлт үйлдэх үедээ прокурор өөрийн дотоод итгэл, үнэмшлээр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар гаргасан шийдвэрээ өөрийн биеэр яллагдагчид танилцуулсан байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуурх байгууллагаар эд зүйлсийг үнэлүүлэхдээ мөрдөгч урьдчилан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй болон мэргэжил, ур чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллаж байгаа эсэхийг урьдчилан тогтоож, улмаар шинжээчийг томилсон, шинжээч хуульд заасан эрх үүрэгтэй танилцаж зөвшөөрсний үндсэн дээр тухайн эд зүйлсийн зах зээлийг үнэлгээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан байдаг.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл. "Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх" 9.1 .Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна." гэж заасны дагуу мөрдөгч ажиллагаа явуулсан байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг мөрдөгч нь урьдчилан тодруулсан болно. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдод танилцуулахад ямар нэгэн гомдол, санал гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед оролцогчид гомдол санал гаргах эрхтэй тухай хуульчилж өгсөн байх ба шүүхийн шатанд ч хүсэлт гаргаж дахин шинжээчийн дүгнэлтийг гаргуулах нь хууль зүйн хувьд бүрэн боломжтой юм.

 

Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаартай хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэжээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Д.Мөнхбаяр, М.Батхуяг, Б.Алтангэрэл, М.Жамц, М.Бор-Очир, С.Мөнхдорж нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт үндэслэлтэй байна. Үүнд:

- Төв аймгийн прокурорын газрын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шаардлагыг хангаагүй тухай дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “бүлэглэж”, “гэмт хэрэгт хатгагчаар” гэж тодорхой бичээгүй байгаа нь хуульд нийцээгүй байна.

 

        - “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №27 дугаартай прокурорын тогтоолд /2 хх-164/ Д.Мөнхбаяр гарын үсэг зурсныг яллагдагчид тогтоолыг бүрэн танилцуулсан гэж үзэх боломжгүй ба  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор...яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.” гэжээ. Дээрх байдлыг хийж гүйцэтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн  3, 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

          Иймд дээрх 2 ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай ба харин ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийг шинжээчээр томилохдоо шинжээч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, хувийн бичиг баримт, мэргэжил, ур чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тогтоогоогүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

  Үнэлгээний тайланд үнэлгээчний мэргэжил, чадварыг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргаж, хувийн байдлаа болон хөрөнгөө үнэлүүлж буй байгууллагатай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй талаараа тайланд тусгаж, үйлчлүүлэгч болон үнэлгээчин харилцан тохиролцож байгуулсан хөрөнгийн үнэлгээний гэрээг хэрэгт хавсаргасан нь шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхэд тавигдах шаардлагыг хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

Иймд Д.Мөнхбаяр, М.Батхуяг, Б.Алтангэрэл, М.Жамц, М.Бор-Очир, С.Мөнхдорж нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 389 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 27 дугаартай эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                        Г.БОЛОРМАА

                       

                          ШҮҮГЧИД                                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

  

 

 

 

 

шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                   ШҮҮГЧИД                                            Т.ЭНХМАА

 

                                                                                Г.БОЛОРМАА

 

 

 

шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Т.ЭНХМАА

 

                   ШҮҮГЧИД                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                Г.БОЛОРМАА