Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/70

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сэзээгийн Дүгэржав, Намсрайн Басанжав нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Гаанжуурын Бат-Эрдэнэ, Болдын Мөнхсайхан нарыг тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэзээгийн Дүгэржав, Намсрайн Басанжав нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Гаанжуурын Бат-Эрдэнэ, Болдын Мөнхсайхан нарыг тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 4 дүгээр заалтын “...шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 87 хоног,” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 71 хоног” гэж,

- 8 дахь заалтын “...шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 180000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Энхболдод, шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 590000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Борбаатарт,” гэсэн хэсгийг  “Н.Баас 230000 төгрөг, С.Даас 230000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ж.Энхболдод, Н.Баас 540000 төгрөг, С.Даас 540000 төгрөг тус тус гаргуулж  хохирогч Ц.Борбаатарт” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч нар  болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойшхи Н.Б, С.Д, Г.Б, Б.Мнарын тус бүрийн цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг  ял эдлэх хугацаанд  тус тус оруулан тооцсугай.

 

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.