Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

     2020              01                16                                                         2020/ШЦТ/30                                                            

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд, 

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

шүүгдэгч Н.Б, Г.Б, Б.М, тэдний өмгөөлөгч Н.Баяр  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б, С.Д, Г.Б, Б.М нарт  холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Г овогт Н.Б. Регистрийн дугаар: /ОО/, Монгол улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  2 охины хамт Дархан-Уул аймаг Хонгор сум 2 дугаар баг хөдөө оршин суух хаягтай, урьд 1997 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 373 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялаар, 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар өршөөгдөж байсан гэв.

 

2. Б овогт С.Д. Регистрийн дугаар: /ОО/,  Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 780-48 тоотод оршин суух хаягтай, урьд 1996 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дэх хэсэгт зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар, 1997 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 373 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялаар, 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхээр эрүүгийн хуулийн 107.3, 145.2, 155.1 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хорих ялаар, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 105 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2012 онд суллагдсан, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан гэв.

3.Б овогт Г.Б. Регистрийн дугаар: /ОА/,  Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 782 тоотод оршин суух хаягтай,

урьд 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар, 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 150 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэв.

4.Ц овогт Б.М. Регистрийн дугаар:/ТА/,  Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Баянчандмань сумын 1 дүгээр баг Нарстын 4-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Хэргийн товч агуулга/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч С.Д, Б.М, Г.Б нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Зүүн мухарын ам” гэх газраас иргэн Ц.Б-ийн 2 тооны үхрийг хулгайлж 1882000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Шар дэл гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хохирогч Ц.Б-ын 9 толгой ямаа, хохирогч Ж.Э-ын 3 толгой ямаа, 1 толгой хонь зэргийг хулгайлж 1540000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Нартын адаг” гэх газар 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө иргэн Д.Л-ын 1 тооны, С.Н-гийн 1 тооны нийт 2 тооны үхрийг хулгайлж 2700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт:

           Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хулгайн гэмт хэрэгт Дүгэржав оролцоогүй. гэв”

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хоригдож байх хугацаандаа маш их зүйл ойлгосон. Би ээжтэйгээ уулзаагүй 6 сар болж байна. Ялыг минь тэнсэж ээжтэйгээ уулзах боломж олгоно уу...”

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бидний буруу ямаа хулгайлсан буруу ш дээ миний найз одоо болье, буруу гэдгийг ойлгож байна. Шүүхээ хүндэлж байна. Найздаа хандаж хэлэхэд миний буруу. 18 ямааг би ачсан. Чи 10-ыг нь ачсан. Би 8-ыг нь ачсан. Миний найз өнөөдөр энэ талаар юу ч хэлээгүй. Би энэ хэргээ ганцаараа даагаад гарна. Би чамд найздаа маш их баярлалаа. Миний өнчин бага охин ирчихсэн байна. Ээж нь хаяаад солонгос яваад хүнтэй суугаад явчихсан. Миний хүүхдүүдийг харж үзээд хөнгөн ял оноож өгнө үү...”

 

           Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүхээ хүндэлж байна. Миний буруу. Би хохирлоо төлөөд 3 хүүхэдтэйгээ хамт баймаар байна. Би энэ 3 хүүхдээ хараад амьдармаар байна. Хохирлыг заасан хугацаанд төлөхөөр зааж, бага ял оноож өгнө үү...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол /1 дүгээр хавтас хх-01 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-2 тал/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас хх-04 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-05 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-06-07 тал/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-08 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-10-11 тал/, эд мөрийн баримтаар тооцож хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтас хх-13-14 тал/, хохирогч Ц.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-15-16 тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2014 оны тооллого /1 дүгээр хавтас хх-19-20 тал/, гэрч Ж.Пүрэвдариас мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-21 тал/, гэрч П.Хажидсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-22 тал/, гэрч Г.Болдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-23 тал/, гэрч Х.Болормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-25 тал/, гэрч Б.Туяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх- 26 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №78 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас хх-29-31 тал/, 95121323 дугаарын 2018 оноос 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 08 дугаар 27-ны хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /1 дүгээр хавтас хх-57-74 тал/, гэрч Б.Солонгоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-99-101 тал/, “Харибол” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-103-107 тал/, шүүгдэгч Г.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-125, 160 тал/, Б.Мы эзэмшлийн 5028601925 дугаар дансны хуулга /1-р хавтас хх-144 тал/, Г.Чимгээгийн 5054038843 дугаар дансны хуулга /1-р хавтас хх-158 тал/, Г.Чимгээгийн эзэмшлийн 5064143926 дугаарын дансны хуулга /1-р хавтас хх-159 тал/, Ц.Б-ийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хавтас хх-181 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-182 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хавтас хх-186 тал/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-187 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-188 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хавтас хх-189, 192 тал/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-190, 193 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-191, 194 тал/, хохирогч Ц.Б-ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-195 тал/, гэрч Г.Чимгээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-196-197 тал/, эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-199, 201, 203 тал/, шүүгдэгч С.Д-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-217 тал, 3-р хавтас хх-65 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-21-22 тал/,  гэрч Б.Туяагаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-151 тал/, хохирогч Ц.Б-ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-152 тал/, “Хаан банк”-ны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18/346 албан бичиг /2-р хавтас хх-164 тал/, Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хавтас хх-188 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтас хх-190 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас хх-204-206 тал/, эрүүгийн 201719000398 дугаар хэргийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтас хх-207-220 тал/, хохирогч Ж.Энхболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-224-225 тал/, хохирогч Ц.Борбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-228-229 тал/, гэрч Л.Дашдаваагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-234-235 тал/, гэрч Б.Бум-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-236-237 тал/, гэрч М.Ганзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-240-241 тал/, гэрч Б.Бархассүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-242-243 тал/, гэрч Л.Баярбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-245-248 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хавтас хх-2 тал/, таньж олуулах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хх-3 тал/, гэрч Н.Болдоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-4-6 тал/, хоёр гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-7-8 тал/, гэрч Х.Төмөрхуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-13-15 тал/, гэрч Ж.Эрдэнэ-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-23 тал/, гэрч Ж.Сүхболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-25 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хх-26 тал/, гэрч Б.Жаргалсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-28-29 тал/, гэрч С.Энхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-31 тал/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /3-р хавтас хх-34-35 тал/, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хх-40 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №98 дугаар дүгнэлт /3-р хавтас хх-43-44 тал/, шинжээчийн №98 дугаар тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хх-45-46 тал/, мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2016 оны тооллого /3-р хавтас хх-58-59, 61-62 тал/, шүүгдэгч Н.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хавтас хх-64 тал/, жолоочийн мэдээлэл /3-р хавтас хх-84 тал/, “Мобиком Корпорац” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 118/5551 дугаар албан тоот, түүний хавсралт /3-р хавтас хх-142 тал/, 99913947 дугаарын 2017 оны 06 дугаар сарын 20-ноос 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /3-р хавтас хх-143-167 тал/, 99920622 дугаарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /3-р хавтас хх-168-175 тал/, 99125107 дугаарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /3-р хавтас хх-175-199 тал/, “Мобиком Корпорац” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 18/6984 дугаар албан тоот, түүний хавсралт /3-р хавтас хх-201 тал/, 94113045 дугаарын 2017 оны 09 дүгээр сарын 06-наас 2017 ны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /3-р хавтас хх-203-209 тал/, Скайтел ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04/7067 дугаар албан тоот /3-р хавтас хх-211 тал/, 96066018 дугаарын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ярианы дэлгэрэнгүй жагсаалт /3-р хавтас хх-212-221 тал/, Эрүүгийн хэрэг нэгтгэн тухай прокурорын тогтоол /3-р хавтас хх-88 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хавтас хх-99-101 тал/, Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр баг Нартны адаг гэх газарт 2 тооны үхэр нядалсан гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтас хх-102-104 тал/, хохирогч С.Нямаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-109-110 тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /4-р хавтас хх-112 тал/, хохирогч Д.Л-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-115-116 тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /4-р хавтас хх-118 тал/, гэрч Ж.Отгонтөгсөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-125 тал/, гэрч О.Цэрэннадмидаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-126-127 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтас хх-129-130-131 тал/, гэрч Д.Сарангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-132 тал/, Д.Сарангийн эзэмшлийн 5062065448 дугаар дансны хуулга /4-р хавтас хх-133-134 тал/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хавтас хх-135 тал/, мах, махан бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ /4-р хавтас хх-136 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /4-р хавтас хх-137 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №122 дугаартай дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтас хх-140-141 тал/, эд зүйлийн үнэлгээ /4-р хавтас хх-146 тал/, “Тайгын булаг” ХХК-ийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 18/058 дугаарын албан бичиг/4-р хавтас хх-177 тал/,  хохирогч Д.Л-аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-231 тал/, гэрч Е.Цээлээхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-232 тал/, гэрч С.Нэргүйгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-233-234 тал/, гэрч С.Галсандоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-235-236 тал/, гэрч Ж.Мөнхзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-237/, гэрч Д.Баярмагнайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-238-239 тал/,  гэрч Н.Буяннэмэхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-240 тал/, гэрч Б.Солонгоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-241 тал/, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /4-р хавтас хх-242, 245 тал/, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /4-р хавтас хх-244, 247 тал/, гэрч Л.Эрдэнэчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хавтас хх-26 тал/, хохирогч С.Нямаагаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хавтас хх-28 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /5-р хавтас хх-30 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /5-р хавтас хх-31 тал/, шүүгдэгч Б.М-ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5-р хавтас хх-134 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /5-р хавтас хх-214 тал/, болон хэрэгт авагдсан бусад баримт сэлт, шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд зэрэг болно.

 

 

Нэг. Шүүгдэгч Б.М, Г.Б нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Зүүн мухарын ам” гэх газраас иргэн Ц.Б-ийн 2 тооны үхрийг хулгайлж 1882000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          -Хохирогч Ц.Баярхүү нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Зүүн мухарын ам” гэх газраас 2015 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 2 тооны үхрээ хулгайд алдсан талаараа 8 сарын 25-ны 21 цаг 40 минутад Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар хэрэг учралын газарт 2015 оны 8 сарын 26-ны өдрийн 8 цаг 30 минутаас 9 цаг 30 минутын хооронд үзлэг хийж тэмдэглэл үйлдэж, хэрэг гарсан газар байсан эд зүйлийг гэрэл зургаар бэхжүүлэн /1 хх-ийн 5-7,  10-11х/ авч  хэргийн газраас олдсон эд зүйл болох ширэн материалаар сүлжиж хийсэн суран ташуур, 1 ширхэг гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргагдсанаар /1 хх-ийн 13-14х/

              -Хохирогч Ц.Б-ийн: “...Би үхрээ хамгийн сүүлд 2015.08.24-ний 10.30 цагийн үед шалгахад бүрэн гэрийн ойролцоо байсан. Тэгээд өглөө нь 07 цагийн үед ягаан алаг үнээ, хар тарлан гуна алга болсон байсан. Би буруу тийшээ хайгаад олоогүй 08-09 цагийн үед манай Пүрэвдарь гэх залуу ирээд “манай 2 тооны үхрийг нядалсан” талаар мэдэгдсэн. Тэгээд Пүрэвдариар заалгахад манай гэрээс ойролцоогоор 1 км газарт Зүүн мухрын ам гэх газарт 2 тооны үхрийг нядалж толгой шийр, шир, сэвсийг үлдээгээд махыг нь ачаад явсан байсан. Хэргийн газар гар хөрөө, суран ташуураас өөр зүйл байгаагүй. Би суран ташуурыг хараад малчин байж магадгүй гэж бодоод ойр хавийн хүмүүсээс сураглахад Баттүшиг гэх хүүхэд “энэ миний ташуур байна, би уг ташуурыг Мөнхсайханд 10 хоногийн өмнө өгсөн” гэж хэлсэн. Мөнхсайханы гэр нь манайхаас зүүн хойд талд 5 орчим км зайд байдаг. Миний хувьд Мөнхсайханы гэр нь манайхаас зүүн хойд талд 5 орчим км зайд байдаг. Миний хувьд Мөнхсайханыг хулгайлсан гэж бодож байгаа. ...Мөнхсайхан суран ташуураа хэргийн газар үлдээсэн байсан. Ташуур нь зүгээр нэг хаягдаагүй хоёр удаа цагираглаж ороосон байдалтай байсан...” гэснээр /1хх-ийн 15-16х,1 хх-ийн 152х/,

              -“Харибол” ХХК-ийн гаргасан үхрийн “...цагаан алаг 8 тугалсан саалийн үнээ 1 толгой...1266,000...Хар тарлан шүдлэн эр 1 толгой...616,000 нийт дүн 1,882,000....” гэх үнэлгээ  /1 хх-ийн 103-107х/ тогтоогдсоноор,

            -Гэрч Ж.Пүрэвдарийн: “...Би 2015.08.25-ны өглөө 07-08 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг Мянган хурга гэх газар явж байхад Улаан хөтлийн хойд талын уулын энгэр дээр 2 тооны үхрийн толгой шийр болон сэвс, ширийг нь хаясан байдалтай шувуу цугларсан байсан. Тухайн хэргийн газрын орчимд урт суран ташуурыг цагираглуулаад хоёр ороосон байдалтай газар хэвтэж байсан. Ташуурны ойролцоо богинодуухан өргөн гар хөрөө байсан.” гэснээр /1 хх-ийн 21х/,

              -Гэрч П.Хажидсүрэнгийн: “...2015.08.24-ний...21 цаг өнгөрч байхад Мөнхсайхан утсаар ярина гээд сүлжээтэй газар луу уул руу явсан....Мөнхсайханыг хэдийд орж ирснийг мэдэхгүй шөнө орж ирсэн. Маргааш өглөө нь босоход унтаж байсан...” гэснээр /1 хх-ийн 22х/,

              -Гэрч Б.Туяагийн: “Тэгээд би очиж үзэхэд манай 2 тооны үхэр мөн байсан. 2 үхрийн толгой шийр, арьс, сэвсийг гаргаж хаячхаад махыг нь аваад явсан байсан. Хэргийн газрын орчимд гар хөрөө болон цагираглаж тавьсан суран ташуур байсан...Тухайн суран ташуурыг нөхөр хүнээс асууж байгаад Мөнхсайхан гэх хүүхэд хаясан болохыг мэдсэн...Ташуур гэдэс дотор, сэвс, ширний хажууханд байсан...”, 2015.08.25-ны өдөр мэдээд цагдаад хандсан...” гэснээр /1 хх-ийн 26, 2 хх-н 151х/,

              Гэрч Б.Солонгоогийн: “...2015 оны 08  дугаар сарын...яг өдрийг нь бол одоо сайн санахгүй байна. Надтай хамтран амьдарч байсан Ганжуур овогтой Бат-Эрдэнэ нь Болд овогтой Мөнхсайхан, Сэзээ овогтой Дүгэржав нартай нийлж Төв аймгийн Баянчандмань сумаас 2 тооны үхрийн хулгай хийж аваад 22-н товчооны хавьд 900,000 төгрөгөөр зарсан байдаг.

            Энэ талаар надад Бат-Эрдэнэ ярьж байсан тухайн үед Бат-Эрдэнэ нэг шөнө алга болоод өглөө 06 цаг болж байхад ирсэн би тэр үед Кино үйлдвэрийн хажуу талд байдаг зоогийн газарт ажиллаж байсан бөгөөд ажилдаа явах гэтэл битгий ажилдаа яв хоёулаа цуг зах гаръя гэхэд би яах гэж байгаа юм гэхэд өнөөдөр ажлаа тасал гэж хэлсэн тэгээд өглөө 09 цаг болж байхад Дүгэржав Бат-Эрдэнэ лүү утсаар залгаад манай гэрт ороод ир гэсэн тэр үед Дүгэржав манай хоёр нэг хашаанд байсан тэгээд Бат-Эрдэнэ Дүгэржавын гэрт ороод гарч ирэхдээ 560 мянган төгрөгтэй гарч ирсэн юун мөнгө юм гэхээр Мөнхсайхан бид хоёрын мөнгийг Дүгэржав өглөө хорь, хорин мянган төгрөгийг нь түлшний мөнгө гээд бид хоёрт  хоёр зуун ная, хоёр зуун наян мянган төгрөг өглөө гэсээр 20 мянгатын дэвсгэртээр авч орж ирсэн...Цайзад байдаг сайн ломбардад би ээмгээ тавьсан байснаа 32 мянган төгрөгөөр авсан. Тэр ломбард нь цайзаас доошоо яваад “Сайн ломбард” гэж байгаа. Би тэнд өөрийн нэрээр ээмгээ тавьсан байсан 2 удаа сунгуулсан байсан. ...Тэр үед Мөнхсайханы ээж Болороо гэж эмэгтэй Бат-Эрдэнэ лүү залгаад Мөнхсайхан цагдаад баригдсан байна юу болсон юм бэ гэж хэлсэн.  ... Дүгэржавын гэрт орж Дүгэржавт Мөнхсайхан баригдсан байна гэж хэлсэн буцаж манай гэрт Дүгэржавын эхнэр Чимгээ, Бат-Эрдэнэ хоёр орж ирсэн бөгөөд хоорондоо одоо яах вэ гээд Чимгээ эгч нь хэлэхэд Бат-Эрдэнэ одоо яах вэ гээд сууж, би айгаад байна гэж Бат-Эрдэнэд хэлэхэд бид нар нилээн удаан гэртээ сууж байгаад Чимгээ гэр лүүгээ орсон...Бат-Эрдэнэ бол Мөнхсайханд өгөх ёстой байсан 280 мянган төгрөгийг өгөөгүй Дархан, Хялгант явах үедээ зардал хийж байсан бөгөөд Хялгант суманд явж байхад Чимгээ эгч нь Бат-Эрдэнэ лүү яриад Мөнхсайханы мөнгийг өгөөчээ Мөнхсайханд өмгөөлөгч авмаар байна гэхээр нь би тэр өдөр нь Хялгант сумын Хаан банкнаас өөрийн нэрээр Чимгээгийн данс руу нэг зуун мянган төгрөгийг шилжүүлсэн...Тухайн үед Дүгэржав хар өнгийн ченжээр 1410 ДАХ дугаартай авто машинтай байсан түүгээрээ явж хулгай хийсэн. Хотоос бол Дүгэржав, Бат-Эрдэнэ хоёр явсан үхрийг нь Бат-Эрдэнэ, Мөнхсайхан хоёр барьж авч ирсэн гэсэн...Мөнхсайхан лав ташуураа хаясан байна гэж Бат-Эрдэнэд хэлж байсан...” гэснээр /1 хх-ийн 99-101х/,

-Хоёр дахь удаагаа өгсөн: “...Тухайн хулгайн хэргийг Бат-Эрдэнэ хүргэн ах Дүгэржав, дүү Мөнхсайханы хамт 2015 оны 08 сарын 20-доор хийсэн, би цаг хугацааг сүүлд мэдүүлэг өгсөн тул багцаалдаж хэлсэн. Мөнхсайханг цагдаад баригдсаны орой нь Мөнхсайханы ээж Болороо Бат-Эрдэнэ лүү утастаж “Мөнхсайхан Баянчандмань сумын цагдаад баригдсан байна, юу болоод байгаа юм бэ?” гэж ярьсан. Гэхдээ тодорхой юу ярьсныг нь мэдээгүй... Бат-Эрдэнэ Дүгэржавын эхнэр Чимгээ рүү утсаар холбогдож Мөнхсайханд өмгөөлөгчийн төлбөр гээд 100,000 төгрөг шилжүүлж байсан...” гэснээр /4 хх-ийн 240х/,

              -Гэрч Б.Солонгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2 хх-ийн 21-22х/,

              -Хаан банкны 5064143926 дугаарын Г.Чимгээгийн дансны дэлгэрэнгүй хуулгад “2015 оны 8 сарын 27-ний өдрийн 09 цаг 52 минутад  Солонгоос 100000 төгрөг” гэснээр./1 хх-ийн 159х/

              Мөн ХААН банкны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18/346 дугаартай: “...Гаанжуурын Чимгээ /РД:ОА74051101/ нь 5064143926 тоот харилцах дансанд Солонгоос 2015 оны 08-р сарын 27-ны өдөр Булган аймгийн Хялганат сумаас 100000 /нэг зуун мянган/ төгрөгийг бэлнээр орлого хийсэн байна...” гэх албан бичиг, дансны хуулгаар /2 хх-ийн 164-165х/,

              -“Тайгын булаг” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18/058 дугаартай: “...Иргэн Б.Солонго нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 0,8 грамм бүхий монетон ээмэг барьцаалан 30,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 25-ны уг зээлээ төлж эд зүйлээ буцаан авсан байна...” гэх албан бичиг, “Сайн ломбард”-ны 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1311453 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбараар /4 хх-ийн 177х/,

              -шүүгдэгч С.Дын эхнэр Г.Чимгээд хууль сануулж гэрчээр мэдүүлэг авахад: “...түүний дараа Мөнхсайхан цагдаад баригдаж малын хулгайн хэргээр шалгагдаж байгаа талаар түүний эгч Дугармаа нь манай ээж Дулмаа руу ярьсан...1410 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...нь миний нэр дээр байж байгаад 2016 онд ченжүүдэд Дүгэржав 1 сая төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 196-197х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

           Дээрх хэрэгт сэжиглэн Б.Мыг 2015 оны 8 сарын 26-ны өдрийн 19 цаг 15 минутад баривчлан /1 хавтас хх-34 тал/ мөн өдөр сэжигтнээр мэдүүлэг авч /1 хавтас хх-41 тал/ 2015 оны 8 сарын 28-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. /1 хавтас хх-36  тал/,

           Б.Мыг сэжигтнээр баривчлагдсан байх хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр буюу хэрэг гарсанаас хойш 2 хоногийн дараа Дүгэржавын эхнэр Чимгээгийн 5064143926 дугаарын харилцах дансанд Солонгоос Булган аймгийн Хялгант сумаас 100000 мянган төгрөгийг 2015 оны 8 сарын 27-ний өдрийн 09 цаг 52 минутад Солонгоос 100000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт Хаан банкны лавлагаагаа нотлогдсон байна./1 хх-ийн 159х/

              Мөн ХААН банкны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18/346 дугаартай: “...Гаанжуурын Чимгээ /РД:ОА74051101/ нь 5064143926 тоот харилцах дансанд Солонгоос 2015 оны 08-р сарын 27-ны өдөр Булган аймгийн Хялганат сумаас 100000 /нэг зуун мянган/ төгрөгийг бэлнээр орлого хийсэн байна...” гэх албан бичиг, дансны хуулгаар /2 хх-ийн 164-165х/ гэрчийн мэдүүлэг нь давхар нотлогдсон тул хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Б.Солонгийн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй бөгөөд дээрх шүүгдэгч нарын хулгайн үйлдэл нь дан ганц гэрч Б.Солонгийн мэдүүлгээс гадна дээр дурдсан нотлох баримтуудаар давхар нотлогддог.

           Гэрч Б.Солонгийн мэдүүлгийн үнэн зөвийг тогтоохоор гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад түүний мэдүүлсэн мэдүүлэг нь үнэн болох нь  хэрэг учрал болсны дараа Т.Мөнхсайхан нь тухай хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж хоригдсон, мөн сэжигтнээр байцаагдсан байдаг ба сэжигтнээр баривчлагдсан цаг хугацаанд Хялгант сумаас С.Дын эхнэр Чимгээгийн дансанд Мөнхсайханы өмгөөлөгчийн төлбөр гэх 100000 төгрөг шилжиж орсон, мөн хэргийн газраас Б.Мы ташуур олдсон,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр давхар нотлогдоно. /мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 21-22х/,

           Түүнчлэн Б.М өмгөөлөгч Б.Мандхайгийн хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Тухайн суран ташуурыг Баттүшиг гэх хүүхдээс авсан байсан.” талаар мэдүүлсэн /1 хавтас хх-44 тал/ ба гэрч Б.М нь 95121323 дугаарын  утаснаас тухайн хэрэг учрал гарсан цаг хугацаанд Дүгэржавын эхнэр Чимгээгийн 95202920 /шүүхийн хэлэлцүүлэгт Дүгэржав манай эхнэр Чимгээ дээрх дугаарыг барьж байсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ дугаарын хэрэглэгч рүү болон бусад шүүгдэгч нартай холбогдож байсан нь Мобиком Корпорац ХХК-аас Төв аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн албан тоот түүний хавсралтад нотлогджээ. /1 хавтас хх-55,73,74 тал, 2 хавтас тхх-20 тал/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт Б.М, Г.Б нарын “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ташуур зэрэг баримтуудаар давхар нотлогдсон тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгджэгч нарын мэдүүлгийг яллах талын нотлох баримтад шүүх үнэлсэн болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт Б.М, Г.Б нар нь” хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн  байна.

              Харин шүүгдэгч С.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай нь эргэлзээтэй байх тул шүүгдэгч С.Дт “Б-ийн 2 тооны үхэр хулгайлах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Шар дэл гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хохирогч Ц.Б-ын 9 толгой ямаа, хохирогч Ж.Э-ын 3 толгой ямаа, 1 толгой хонь зэргийг хулгайлж 1540000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           -хохирогч Ц.Борбаатар нь “Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Шар дэл гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө өөрийн болон бусад хүмүүсийн нийлсэн олон тооны ямааны толгойг тастаж авч явсан мөн 1 тооны хонины толгойг арьстай нь авч явсан талаарх гомдол мэдээллийг утсаар Цагдаагийн байгууллагад 2017 оны 6 сарын 4-ны өдрийн 16 цагийн орчим өгч /2 хавтас хх-190 тал/ мөн өдөр хэрэгт учралын газарт үзлэг хийхэд: “...Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1-р багийн нутаг дэвсгэр Шар дэлийн бууц нь Баянцагаан сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойш 62 км, Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу явдаг асфальтан төв замаас ертөнцийн зүгээр зүүн тийш 2км, Төв аймгийн Зуунмод сумаас урагшаа Шар дэлийн бууц хүртэл 100 км байв...ямааны тасарсан толгойнууд болон хонины толгой, арьс,  малын гэдсийг нь хаясан байв...” гэх тэмдэглэл,

              Үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 204-220х/,

              -Хохирогч Ж.Энхболдын: “...хар зүсмийн соёолон, улаан зүсмийн соёолон насны эр ямаа, бор халзан зүсмийн шүдлэн эр хонь алдсан. Манай хонь, ямааны зөв чих үзүүрээсээ ухам, буруу чих дороосоо ганзага имтэй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 224-225х/,

              -Хохирогч Ч.Борбаатарын “...Би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өглөө хонио 07 цагт орчимд гэрээсээ зүүн урагшаа бэлчээж орой 19 цагийн орчимд Шар дэлийн бууцны урдаас малаа авч гэрийнхээ зүүн талын ойролцоо болгоод өөрийн эзэмшлийн 3080 ТӨВ улсын дугаартай машиныг жолоодон эхнэр Чанцалдуламын хамт Довын гуанзны ар талд айлд очиж байж байгаад 23-24 цагийн орчимд машинтайгаа гэртээ ирэх үед бог мал гэрээс ертөнцийн зүгээр 500 метр газарт хэвтэж байхаар нь машины холын гэрлээ тусгаж нэг бүтэн хараад мал үргэж магадгүй, босгоод яахав гэж бодоод машинтайгаа хотонд тулгаж очоогүй, ингээд гэртээ орж амарсан...өглөө нь гэрээс зүүн хойш 2 км газарт Шар дэлийн бууцны урдаас 6-7 толгой ямаагаа авч хоттой хониндоо нийлүүлээд бүх малаа гэрээс зүүн урагш бэлчээрт гаргасан. 16 цагийн орчимд бол уу Шар дэлийн бууцны хашаан дотор манай зүсмийн ногооны соёолон насны 9 толгой ямаа, хүргэн ах Ж.Э-ын 2 ямаа, 1 хонь тус тус нядлагдаж, гэдэс дотор, толгойнуудыг нь тастаж, өвөлжөөн дотор хаясан байхыг би өөрөө олж мэдсэн...Манай ямаанууд 2 чих нь урдаасаа дашуу имтэй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 226-229х/,

              -Мөрдөн шалгах ажиллагаа үед гэрчээр анх удаа өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт Маргиа хочит гэрч Л.Баярбаатарын  “...2017 оны 06 сарын эхээр Дүгэржав миний 99920622 дугаарын утас руу өглөө үүрээр ээжийндээ унтаж байхад залгаад ямааны мах авах уу гэж асуухаар нь би авна гэж хэлсэн. Би Тахилтаас явж байсан тул 5-н шар дээр очиж махыг нь үзэхэд арьстайгаа мах байсан. Би түүнд  арьстай мах авахгүй чи наадахаа хуулаад аваад ир гэж хэлээд явуулсан. Тэр үед Дүгэрээ надаас хуулах газар байна уу гэж асуусан. Би түүнд Болдоо гээд нэг ахынхаа утасны дугаарыг өгөөд, өөрөө ярьж өгсөн. Дараа нь болчихлоо гэхээр нь Эх наранд очиж 10 ямааны мах авсан, тухайн үед жижиг биетэй, туранхай, хүнхэр нүдтэй залуутай хамт байсан. Нэг хонины мах байсныг заралгүй өөрсдөө аваад явсан. Дүгэржав тухайн үед цагаан өнгийн Соната машинтай явсан. Гарал үүслийн бичиггүй байсан...Тухайн ямаануудын толгойг нь тасдсан, гэдсийг нь гаргаж хаясан, самнагдсан, арьстай ямаа байсан...Тухайн ямааны 4 нь том байсан, бусад нь жижиг байсан. 10 ямааг 350,000 төгрөгөөр тухайн үед килограммыг нь дараад авч байсан...Ямаан дээр бол би их сэжиглэсэн юм..”,..Таван шар дээр надаа нэг цагаан машины хаалгаа онгойлгож үзүүлэх үед үс ноостой ямаа байхаар нь авахгүй, арьснаас нь салгуул авна би ийм юм авахгүй гэж хэлсэн. Тэр үед Дүгэржав “хөгшөөн хийчих газар байвал заагаад өгөөч би хуулчхаад чамд өгье” гэж яриад гуйгаад байхаар нь Болдоо ахын хашааг заагаад өгсөн.. Болдоо ахын хашаанд мах ачих гээд очих үед Дүгэржав нэг залуутай хамт хоёулаа болчихсон байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 244-246х/,

              -Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Баярбаатараар яллагдагч С.Дыг таньж олуулах ажиллагаа явуулахад: “...би энэ 9 хүний гэрэл зургийг харлаа, 4 дугаартай Дүгэр гэж дууддаг Дүгэржав надад малын мах авч ирж зарж байсан хүн  мөн байна...” гэх тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 2-3х/,

              -Гэрч Н.Болдоогийн: “...2017 оны 06 сарын эхээр байх гэж бодож байна. Л.Баярбаатар манай Эх нарангийн гэрт буюу Сонгинохайрхан дүүрэг 26-р хорооны урд талд 19-р гудамжны 35 тоотод шууд ирээд хэдэн ямаа хуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед Баярбаатар 2 хүнтэй, жижиг суудлын тэрэгтэй ирсэн. Ямар ч байсан амьгүй, гэдэс доторгүй ямааны махтай ирсэн, манай хашаанд гэдэс баас болон толгой шийр юу ч үлдээгээгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 4-5х/,

              Гэрч Н.Болдоогийн дахин өгсөн мэдүүлэгт “..Л.Баярбаатар тэр хоёр хүнтэй гарал үүслийн бичгийн талаар ярьж байсан” гэх мэдүүлэг /3-р хавтас хх-6 тал/,

              -Баянцагаан сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын үнэлгээ/нийт үнэлгээ 1540,000 төгрөг/ /2 хх-ийн 40х/,

              -Гэрч Ж.Эрдэнэ-Очирын: “...Верна аксент маркийн 4208 ДАР улсын дугаартай ...автомашин нь миний нэр дээр байдаг, би уг автомашиныг 4-5 жил хэрэглэж байгаад 2015 оны 09 сард өөрийн найз Сүхболд гэх залууд 1,500,000 мянган төгрөгөд бодож зарсан юм. Тухайн үед Сүхболд уг автомашиныг цааш нь зарахдаа нэрээ шилжүүлнэ гэж байсан боловч одоо болтол шилжүүлээгүй байгаа...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 23х/,

              -Гэрч Ж.Сүхболдын: “...С.Даваа гэх залууд 2015 оны 10 сарын сүүлээр Дархан-Уул аймагт Верна аксент маркийн 4208 ДАР улсын дугаартай автомашиныг худалдсан. Харин тухайн үед түүний Дархан-Уул аймгийн Шарын голын наад талд Хонгор сумын нутаг Зулзагын гол гэх газар хөдөө гэрт нь адуугаа авахаар очиход ах нь гэх иргэний цахим зурагтай лавлагааг харлаа Дүгэржав гэх хүн байх шиг байсан. Дүгэржав нь тухайн үед адуундаа явж адуугаа хурааж барилцаж өгсөн, түүний ах Дүгэржав нь наймаанд бол оролцоогүй, харин дүү Даваа нь “миний адуу байгаа юм, би хоёр хоногийн дараа очиж нэрээ шилжүүлж авна” гэж хэлээд байхгүй болсон...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 25х/,

              -Гэрч Н.Буяннэмэхийн: “...Киа Лотез маркийн 4042 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл...бол миний эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. Миний хамгийн анхны машин бөгөөд миний нэр дээр 4 машин байдаг. Уг автомашиныг 2012 онд 6 сая төгрөгөөр худалдан авч байсан. Одоо зах зээлийн ханш нь 1500,000 төгрөг байсан байх, олон жил унасан, нилээд хуучирч элэгдсэн...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 239х/,

              -Гэрч Ж.Мөнхзаяагийн: “...Би Басанжавтай 2018 оны 07 дугаар сарын 20-доор уулзсан.Тухайн үед Басанжав Киа Лотез маркийн 4042 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарах гэж манайд хэд хонож байгаад явсан. Басанжав өөрийн гэсэн гэр оронгүй, эхнэрээсээ салсан гэж ярьж байсан. Дүгэржавтай уулзаагүй олон жил болж байна, Басанжав хэлэхдээ “Дүгэржавын эхнэр Чимгээ нь саяхан нас барсан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлгээр /4 хх-ийн 236хх/-ээр нотлогдон тогтоогдсон байна.

          Үүнд:

           Хохирогч нарын алдагдсан хонь ямааны толгой байсан гэх газарт үзлэг хийхэд “нэг хонь болон толгойг нь тасдсан гэдэс доторгүй ямаа худалдаж авсан, ямааны арьсыг хуулсан байдалтай байсан.” талаар хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тусгагдсанаар,

           Маргиа хочит Баярбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад “ нэг хонь байсныг нь заралгүй өөрсдөө аваад явсан. Гарал үүслийн гэрчилгээгүй байсан. Толгойг нь тасдсан арьстайгаа ямаа, нэг хонь байсан. Би хуулж өг гэсэн...тухайн үед жижиг биетэй, туранхай, хүнхэр нүдтэй залуутай хамт байсан...” гэснээр,

           Гэрч Болдоогийн “тухайн үед Баярбаатар 2 хүнтэй, жижиг суудлын тэрэгтэй ирсэн. Ямар ч байсан амьгүй, гэдэс доторгүй ямааны махтай ирсэн, манай хашаанд гэдэс баас болон толгой шийр юу ч үлдээгээгүй..”гэх мэдүүлгээр болон хохирогч нарын алдагдсан малын толгой таслагдан байдал, алдагдсан мал тоо нь шүүгдэгч нарын зарсан толгойг нь тастаж гэдсийг нь авсан ямаа, хонины тоотой тохирч байгаа бөгөөд шүүгдэгч нь өөрийн малыг ийм байдалтайгаар нядалж зарсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх баримтуудаар няцаагдаж байна.

               Гурав.Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Нартын адаг” гэх газар 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний шилжих шөнө иргэн Д.Л-ын 1 тооны, С.Н-гийн 1 тооны нийт 2 тооны үхрийг хулгайлж 2700000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч нараас 2 тооны үхэр шулаад аваад явсан талаарх гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч улмаар хэргийн газрын үзлэг хийж үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр/4хх-ийн 99-104х/,

-шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н-гийн: “Би ах Баярааг Улаанбаатар хотын унаанд суулгаж өгөөд явж байх үед нутгийн ах Лувсандоржтой таарсан. Тухайн Лувсандорж ах үхэр хайж явсан бөгөөд Нарт 4-р багийн нутаг “Нартын адаг” гэх газар нохой, шувуу эргэлдээд байгаа талаар ярьсан. Тэгээд очиж үзэхэд манай хар тарлан зүсмийн 1 тооны бухыг, Лхам гэх айлын 1 тооны гунатай цуг алаад гэдэс дотрыг нь гаргаж хаяад толгой шийрийг нь орхиод явсан байсан. Гэдэс дотрыг нь шувуу, нохой идсэн байдалтай байсан...Хэргийн газар дээр дан дугуйтай тээврийн хэрэгслийн хий эргэсэн мөр байсан, нэг юм уу хоёр тээврийн хэрэгсэл, ямар маркийн автомашин байсан талаар мэдэх зүйл алга...Хэргийн газар 2 ширхэг хар өнгийн хутга, 2 ширхэг олс, уяа 1 ширхэг тороосон иштэй алх бараг жижиг лантуу гэхээр зүйл байсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 109-110х/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “ Манай хар тарлан зүсмийн бух тухайн үед 7 хоног айлын үнээ дагаад яваад байсан. Би үхрээ хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр харахад байсан, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хотондоо ирээгүй, харагдахгүй байхаар нь айлын үхэртэй нийлээд явсан гэж бодсон юм тэгээд үхрээ хулгайд махлагдаж алдсан талаар нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн юм, мөрдөгч мэдүүлэг авахдаа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хулгайд алдсан гэж бичсэн байна. Түүнээс манай үхэр 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хулгайд алдагдсан тухайн үед намрын ажил ихтэй үхрээ яг хулгайд алдчихлаа гэж бодоогүй байсан учир хайгаагүй гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Л-ын: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өглөө Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг “Нартын адаг” гэх газар гэртээ байж байх үед саахалт айлын Нямаа ирж уулзаад “манай бух алга байна, танай үхэрт байхгүй биз” гэж асуусан. Тэдний бух нь хааяа манай үхэрт ирээд буцаад байдаг...Би тухайн үед Нямаад хандаж “Манай нэг тооны гуна бас алга байна” гэж хэлсэн...Тэгээд үдээс хойш нь Нямаа ирээд танай энэ хойд талд манай бух, танай гуна хоёрыг нядлаад хулгай авсан байна гэж хэлсэн...Тэгээд би очиж үзэхэд хэргийн газар Нямаагийн үхрийн толгой, хоёр үхрийн шийрнүүд байсан, манай гунан үхрийн толгойг нохой чирээд холдуулаад идэж байсан. Хулгай хийхдээ хоёр үхрийн мах, ширийг нь аваад гэдэс дотор, толгой, шийрийг нь үлдээсэн байсан... Манай үхэр хязаалан насны мухар улаан халзан гуна байсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 115-116х/,

Манай үхэр бэлчээртээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний өглөө бүрэн гарсан бөгөөд тухайн орой 1 тооны мухар халзан  хязаалан гуна ирээгүй юм, тухайн үед манай дунд охин Эрдэнэчимэг хайгаад олоогүй тухайн үед манай хүү нар хадланд явсан олигтой хайчих хүн байгаагүй тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үхэр ирээгүй голын ойр орчмоор сураг тавиад олоогүй харин 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө Нямаа гэх саахалт айлын залуугаас үхрээ нядлагдсан танайх байж магадгүй очиж үз гэхээр нь очиж үзээд хулгайд алдсан талаараа мэдсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Эрдэнэчимэгийн ... “ Би өөрийн эцэг болон эх Долгорсүрэн нарын хамт Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт “Нартын адаг” гэх газар мал маллаж амьдардаг, тухайн үед буюу 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн орой 20 цагийн үед үхэр өөрөө цуваад ирсэн тэр үед ээж Долгорсүрэн бид хоёр түрээчээс нь үхрээ хашиж саасан, тэгээд дуусаад үхрээ тоолоход 1 тооны үхэр дутсан зүсээр нь тоолоход мухар халзан зүсний хязаалан гуна үхэр дутсан, тэрүүхэн үед би тэр хавиар орой хайсан газраар нь яваад олоогүй айлын үхэртэй сарниад хоносон байж магадгүй гэж үзсэн юм өглөө босоод үнээгээ саасны дараа бэлчдэг газраар нь голын хоёр талаар нь хайсан боловч олоогүй, харин маргааш өглөө нь Нямаа ирээд танай үхэртэй хамт манай үхрийг нядалсан байна танай үхэр байх очиж үзэх үү гэж хэлсэний дагуу очиж үзэхэд манай үхэр мөн байсан. Манайх үхрээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой хулгайд алдсан , мөн манай тэр хавийн хүн голын зүүн талаас сайн харагддаг бөгөөд нугачаанд 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой саргүй харанхуйд 2 тооны машины гэрэл харагдаж байсан гэж ярьж байсан гэснээр, / хх-ийн 26/

-Гэрч О.Цэрэннадмидын: “...Дүгэржав...2017 оны 09 сарын эхээр үүрийн 05:00 цагт над руу утасдаад “чи үхрийн мах авах уу” гэж утасдсан. Би Улаанбаатар хотын Хүчитшонхор зах дээр хашаа руу ороод хойд талын хаалга дээр ирээд зогсчих гэж хэлсэн. Тэр үед мах ховор байсан тул ирсэн махыг ченж нар өсгөөд аваад явсан юм уу намайг очих үед махаа зараад яваад өгсөн байсан...” гэснээр /4 хх-ийн 126-127х/,

-Гэрч О.Цэрэннадмидаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд “1-9 дугаартай зурагт байгаа хүний зурагаас 4 дугаартай хүн өөрийгөө махны лангуу ажиллуулдаг, мах авдаг, өгдөг хүн байна гэж танилцуулж байсан, олон удаа харж байсан тул сайн таньж байна.” гэж Дүгэржавыг таньсан талаар тэмдэглэл болон таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсанаар /4 хх-ийн 129-131х/,

-Гэрч Д.Сарангийн /биеийн байцаалтад 99086847 дугаартай гэж тэмдэглэгдсэн/: “...Цахим иргэний үнэмлэхийг харлаа. Чимгээ гэх хүнийг өмнө харж байгаагүй тул танихгүй байна... Би очиж үзэхэд 2 машинд нэг нэгээр нь хийсэн байсан тул худалдан авсан юм...Одоо бодоод байхад Дүгэржаваас авсан 2 үхэрний нэгийг нь дансаар өгсөн байх, түүнээс 2 үхэр бол 675,000 төгрөг яагаад ч болохгүй. Тухайн үед үхрийн мах 4000-5000 төгрөгийн хооронд байсан...Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн бичгийг шалгаж үзэхэд Сэлэнгэ аймгаас орж ирсэн Дүгэржав гэх хүнээс үхэр 1 ширхэг, ...Баасанжав гэх хүнээс 1 үхэр авсан бичиг байна...Дүгэржаваас 2 үхэр авсан...Дүгэржавын хамт нөгөө машины нэг жолооч байсан. Дахин Дүгэржаваас огт мах авч байгаагүй...” гэснээр  /4 хх-ийн 132х/,

Д.Сарангийн ХААН банкны депозит 5062065448 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгад “5064143926...2017 оны 9 сарын 1-ны өглөөний 07.45 минут.../99086874 мах/ 675000 төгрөгийг  /4 хх-ийн 133х/шилжүүлсэн гэж,

-Борнуур сумын Засаг даргын тамгын газрын Үнэлгээний комиссын үнэлгээ  /нийт үнэлгээ 2,700,000 төгрөг/ /4 хх-ийн 146х/,

-Яллагдагч Н.Бын: “...Би өөрийн дүү Баяннэмэхийн эзэмшлийн Лотез маркийн саарал өнгийн 4042 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хааяа замын хөдөлгөөнд оролцдог байсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 154-155х/ болон мөрдөн шалгах нууц ажиллагааны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06, 07 дугаартай мөрдөгчийн магадалгаа, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллага нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулиар харъяалуулсан гэмт хэргийг далд аргаар үйдсэн бөгөөд үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай үндэслэл бүхий мэдээллийг ердийн арга хэрэгслээр шалгах боломжгүй гэж үзэж Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1.2.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрлийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Д нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж, уг мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох асуудлыг мөн хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, УЕП-ын туслах прокурор хянаж, баталгаажуулан хэрэгт тусгасан байна.

           Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар прокурорын зөвшөөрлийн дагуу явагдсан ажиллагаа бөгөөд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж болох гэмт хэргүүдийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлд жагсаасан бөгөөд уг жагсаалтад багтсан хэрэгт холбогдуулан шалгасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчлагдсаны дагуу нууц мөрдөн шалгах ажиллагааны баримтыг шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад явагдсан нууц мөрдөн шалгах ажиллагааны баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагаа бөгөөд дээрх нууц мөрдөн шалгах ажиллагааны баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, хэрэгт авагдсан баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.

Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахдаа хүний эрх, эрх чөлөө зөрчигдөөгүй, нууц мөрдөн шалгах ажиллагааг Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан зорилго, зарчим, прокурорын зөвшөөрөлд заасан ажиллагааг явуулах хүрээ, бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн ажиллагаа бөгөөд Н.Б нарт холбогдох хэргийн тухайд “нууц мөрдөн шалгах ажиллагаа”-ны баримтаас гадна хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэсэн болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд Г.Б, Б.Мөнх-сайхан нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, уг гэмт хэргийн улмаас учирсан хорирлыг хохирогч Ц.Б-д бүрэн нөхөн төлсөн,

  шүүгдэгч С.Д, Н.Б нар нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нөхөн төлөхөө шүүхэд илэрхийлсэн нь

хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох гэрч Д.Сарангийн “9 сарын 01-ний өглөө Дүгэржаваас 2 үхэр авсан... нэг үхрийн үнийг банкаар шилжүүлсэн... Чимгээ гэдэг хүнийг  танихгүй” гэх мэдүүлэг,

  Гэр Д.Сарангийн мэдүүлэг нь түүний ХААН банкны депозит 5062065448 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгад “5064143926...2017 оны 9 сарын 1-ны өглөөний 07.45 минут.../99086874 мах/ 675000 төгрөгийг  /4 хх-ийн 133х/ шүүгдэгч Дүгэржавын эхнэр Чимгээгийн дансанд 5064143926...2017 оны 9 сарын 1-ны өглөөний 07.45 минут орсон нь лавлагаанд тусгагдсанаар,

Гэрч О.Цэрэннадмидын: “...Дүгэржав...2017 оны 09 сарын эхээр үүрийн 05:00 цагт над руу утасдаад “чи үхрийн мах авах уу” гэж утасдсан. Би Улаанбаатар хотын Хүчитшонхор зах дээр хашаа руу ороод хойд талын хаалга дээр ирээд зогсчих гэж хэлсэн. Тэр үед мах ховор байсан тул ирсэн махыг ченж нар өсгөөд аваад явсан юм уу намайг очих үед махаа зараад яваад өгсөн байсан.” гэх мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд Цэрэннадмид нь “.. Дүгэржавыг таньсан” талаар тэмдэглэлд тусгагдаж, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр давхаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарын гшэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг шүүх яллах талын нотлох баримтад тус тус тооцсон болно.

         

            Нэр бүхий шүүгдэгч нарын холбогдсон хулгайн гэмт хэргийн эхний 2 удаагийн үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үйлдэл тус бүрт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллагдагчаар байцааж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад дээрх хэргийг нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

           

            2002 оны Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийг тусгайлан зүйлчлээгүй бөгөөд халдлагын зүйл нь мал болон эд зүйл байхаас үл хамааран “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.

            

           Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.12 дугаар зүйлд “мал хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хуульчилсан ба энэ зүйл, заалтад шүүгдэгч нарт оногдуулах ялын төрлийг шүүх сонгох боломжтой, мөн хорих ялын хэмжээ багасаж, эрх зүйн байдал нь дээрдэхээр байна гэж шүүх дүгнэсэн болно.

                      

          Иймд шүүгдэгч Н.Б, С.Д, Г.Б, Б.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч нарын бусдын малыг нууц далд аргаар хууль бусаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна

          

            “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээрээ бусад гэмт хэргийн бүрэлдэхүүнээс ялгаатай болно.

       

            Шүүгдэгч Н.Б, С.Д, Г.Б, Б.М нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар Бат-эрдэнэ, Б.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, Басанжав, С.Дүгэргав нар нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.  

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Д, Н.Б, Г.Б, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан хорих ялыг ялгамжтайгаар буюу шүүгдэгч С.Д, Н.Б нарын тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Бат-эрдэнэ, Б.М нарыг тус бүхийг 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Г.Б, Б.М нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас:

Хохирогч Ц.Б-ийн хохирол нөхөн төлөгдсөн тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирлгүй байна.

Харин хохирогч Ц.Б-т 1180000 төгрөг, хохирогч Ж.Э-од 360000 төгрөг, хохирогч С.Н-аад 2000000 төгрөг, хохирогч Д.Л-д 700000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Хохиролыг дараах байдлаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнд:

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 1000000 төгрөг гаргуулан хохирогч С.Н-аад,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 180000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Э-од,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 590000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-т,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 350000 төгрөг гаргуулан хохирогч Д.Л-д тус тус олгож хянан шийдвэрлэв.  

           Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 40-42 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 18-04 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшил биш болох нь гэрч Н.Буяннэмэхийн мэдүүлэг болон  тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /4- дүгээр хавтас хх-244, 247 тал/, болон бусад баримтаар тогтоогдож байх тул 40-42 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1100000 төгрөг, 18-04 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2000 000  төгрөгийг нийт 3100000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Н.Б-аас 1100000 төгрөг, С.Д-аас 2000000 төгрөгийг гаргуулж, Улсын орлого болгох нь зүйтэй байна.

          

              Шүүгдэгч Н.Б-ын урьдчилан цагдан хоригдсон 319 хоног, шүүгдэгч Дүгэржавын цагдан хоригдсон 232 хоног,  шүүгдэгч Г.Б-ийн урьдчилан цагдан хоригдсон 235 хоног, Б.М-ы урьдчилан цагдан хоригдсон 234 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцож,

              Шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 235 хоног, шүүгдэгч Б.Мы цагдан хоригдсон 234 хоногийг тэдэнд оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд дүйцүүлэн тооцоход шүүхээс оногдуулсан 7 сарын хорих ялтай дүйцэж байх тул тэднийг шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож, шүүх хурлын танхимаас тус тус суллах нь зүйтэй байна.

 

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран ташуур 1 ширхэг, хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

            хэргийн хамт ирүүлсэн нууц мөрдөн шалгах ажиллагааны материал болон СД-1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

              хэрэгт битүүмжилсэн Б.М-ы эзэмшлийн Серена маркийн хөлдөөгч 1 ширхэг, Шарп маркийн будаа агшаагч 1 ширхэг, С.Д-ын эзэмшлийн 5000 төгрөгийн үнэлгээ бүхий Нокиа 2300 маркийн гар утас 1 ширхэг, Г.Б-ийн эзэмшлийн Скай маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож хянан шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б овгийн С.Д-ын “хохирогч Б-ийн 2 тооны үхэр ” хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Шүүгдэгч Б овот С.Д, Б овогт Г.Б, Ц овогт Б.М, Г овогт Н.Б нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Д, Н.Б нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Б, Б.М нарыг тус бүр 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д, Н.Б нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Г.Б, Б.М нарт оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 319 хоног, С.Дын цагдан хоригдсон 232 хоног, шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 235 хоног, шүүгдэгч Б.Мы цагдан хоригдсон 235 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тус тус тооцож, Бат-эрдэнэ, Б.М нарт шүүхээс оногдуулсан 7 сарын хорих ялыг эдэлсэнд тооцож, Г.Б, Б.Мөнх-сайхан нарыг шүүх хуралдааны танхимаас тус тус сулласугай.

6. Шүүгдэгч Г.Б, Б.М нарт авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.Д, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ял эдлэх хугацааг 2020 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 40-42 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ 1100000 төгрөг, 18-04 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2000000 төгрөг, нийт 3100000 төгрөгийг бусад шүүгдэгч Н.Б-аас 1100000 төгрөг, С.Д-аас 2000000 төгрөгийг тус тус гаргуулан Улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн Б.М-ы эзэмшлийн Серена маркийн хөлдөөгч 1 ширхэг, Шарп маркийн будаа агшаагч 1 ширхэг, С.Д-ын эзэмшлийн 5000 төгрөгийн үнэлгээ Нокиа 2300 маркийн гар утас 1 ширхэг, Г.Б-ийн эзэмшлийн Скай маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг битүүмжлэсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран ташуур 1 ширхэг, хөрөө 1 ширхгийг зэргийг устгахийг Төв аймгийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комиссод даалгаж, хэргийн хамт ирүүлсэн сд-1 ширхэг, мөрдөгчийн нууц магадлагааг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2,5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1 дэх хэсэгт  зааснаар

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 1000000 төгрөг гаргуулан хохирогч С.Н-аад,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 180000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Э-од,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 590000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-т,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 350000 төгрөг гаргуулан хохирогч Д.Л-д тус тус олгосугай.

10. Хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Ц.Б-д гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Д, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ