Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/162

 

 

 

 

 

        2019              05                28                                                         2019/ШЦТ/162                                                             

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч С.Нямаа, Ц.Борбаатар,

гэрч Л.Баярбаатар,

шүүгдэгч Н.Б, Б.М нарын өмгөөлөгч Н.Баяр, 

шүүгдэгч Н.Б, С.Д нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Наранцэцэг,

шүүгдэгч Н.Б, С.Д, Г.Б, Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б, С.Д, Г.Б, Б.М нарт  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Г овогт Н.Б, Монгол улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  2 охины хамт Дархан-Уул аймаг Хонгор сум 2 дугаар баг хөдөө оршин суух хаягтай, урьд 1997 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 373 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялаар, 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар өршөөсөн гэв.

2.Б овогт С.Д,  Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 780-48 тоотод оршин суух хаягтай, урьд 1996 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дэх хэсэгт зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар, 1997 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 373 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялаар, 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхээр эрүүгийн хуулийн 107.3, 145.2, 155.1 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хорих ялаар, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 105 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2012 онд суллагдсан, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан гэв.

3.Б овогт Г.Б.  Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 782 тоотод оршин суух хаягтай,

урьд 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар, 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 150 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэв.

4.Ц овогт Б.М,  Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Баянчандмань сумын 1 дүгээр баг Нарстын 4-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Хэргийн товч агуулга/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч С.Д, Б.М, Г.Б нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Зүүн мухарын ам” гэх газраас иргэн Ц.Баярхүүгийн 2 тооны үхрийг хулгайлж 1882000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Шар дэл гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хохирогч Ц.Борбаатарын 9 толгой ямаа, хохирогч Ж.Энхболдын 3 толгой ямаа, 1 толгой хонь зэргийг хулгайлж 1540000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Нартын адаг” гэх газар 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө иргэн Д.Лхамын 1 тооны, С.Нямаагийн 1 тооны нийт 2 тооны үхрийг хулгайлж 2700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Намайг 2 удаагийн хулгайн гэмт хэрэгт холбогдсон гэсэн би хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 6 сард хонь ямаа авсан гэдгийг би хийгээгүй, мэдэхгүй. Энэ хэрэг дээр намайг авсан гэх гэрч байхгүй. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 2 үхэр намайг авсан гэсэн. Би 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт байсан. Тэгээд би 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдөр Дарханд орж ирээд С.Дтай уулзсан. Би Солонгос явах гээд мөнгө цуглуулсан байсан. С.Д намайг мөнгө олоод өгөөч гэж гуйсан. Тэгээд би Баруунхараад миний таньдаг хүн байдаг, тэр хүнээс 2 үхэр авъя гэж хэлсэн. Тэгээд  Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Даваахүү гэх айлаас 2 үхэр авсан. Тэгээд багийн дарга дээр нь очоод малын бичиг хийлгэж авсан. Тэгээд Улаанбаатар хотод оруулж ирж өгсөн. Би түүнээс хойш мал зараагүй, би өөрөө Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд малтай. Солонгос явна гээд 10.000.000 гаран төгрөгийг урьдчилгаа гээд дансанд байршуулсан. Миний данснаас гарсан байгаа. Би Солонгос явах гээд малаа зарсан” гэв.

Шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “Би 3 үйлдэлд холбогдож ирсэн. Би энэ 3 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 8 сарын хэрэг дээр машин тээврээр тээвэрлэсэн гэж яллаж багаа. Би машин тэргээр тээвэрлэсэн зүйл байхгүй. Би энэ хэрэгт ямар ч оролцоо байхгүй. Би хүний мал авсан бол хамаа байхгүй хүлээн зөвшөөрөх байсан. Би Б.Мыг ямар ташууртай байсан гэдгийг нь ч мэдэхгүй. Хэргийн газарт байсан гар хөрөөнөөс бид нарын гарын хээ гараагүй. Би тухайн үед  14-10 ДАР улсын дугаартай хар өнгийн чезер машинтай байсан. Энэ машин 2016 онд зарагдсан. Мөн ямаа хулгайлсан гээд байгаа юм. Би өөрийн гэр болох Шарын гол сумаас өөрийн 10 тооны ямаагаа авч 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод махны ченж Баярбаатарт өгсөн. Миний А дансанд 300 гаран тооны мал байдаг. Би өөрийн гарал үүслийн бичигтэй мал өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр намайг үхэр хулгайлсан гээд байна. Н.Б хүнээс үхэр авах гэж байгаа гэсэн. Тэгээд би цуг очсон. Тэгээд Даваахүүгээс 2 үхэр аваад гарал үүслийн гэрчилгээ бүх зүйлийг нь хийлгэж, малын эмчид нь үзүүлээд багийн даргаар нь тамга даруулаад авсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өнчин 3 хүүхэдтэй, бага нь 2 дугаар ангид сурдаг” гэв

Шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Намайг Б.Мтай нийлж хулгай хийсэн гээд бариад шалгасан. Би энэ үйлдлийг сайн мэдэхгүй байна. Б.Солонго гэрчилсэн гээд байна. Б.Солонго надтай гэр бүл болж байсан. Тэгээд архи дарс уугаад байхаар нь би ер нь бүтэхгүй юм байна салъя гэж бодоод салах гэсэн чамайг салбал шоронд чинь буцааж хийнэ гээд байсан. Би Б.Мы эгчтэй утсаар ярьж байсан. Б.М айлын үхэр хулгай хийсэн хэргээр баривчлагдчихлаа, өмгөөлөгч авах гэсэн юм мөнгөний хэрэг байна чамд мөнгө байна уу гэж байсан. Тухайн үед миний цалин буугаад удаагүй байсан, би самарт явах гэж байсан учраас 100.000 төгрөг шилжүүлье, өөр чадахгүй гэж байсан. Тэгсэн Б.Солонго утсаар ярихыг сонсчихоод чи Б.Мтай хамт хулгай хийчихээд мөнгө шилжүүлэх гээд байгаа юм уу гээд байсан” гэв.

Шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “2015 оны 8 дугаар сарын 25-ны орой Баянчандмань сумын төв орсон.Би нэг хүнд ямаа зарсан учраас мөнгөө авах гэж төв орсон. Тэгээд тэр хүнтэй утсаар ярьсан хүрч ирээд авчих гэсэн. Гэрт нь очиход гэр нь цоожтой, гэрт нь нэг хөгшин, чих хатуу хүн байдаг байсан болохоор хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгээд би буцаад гэр рүүгээ явах гээд сумын дэлгүүрээс тамхи, ундаа, нэгж аваад сумаас гарахдаа ташуураа бүсэндээ хавчуулаад гэр лүгээ явсан. Тэгээд гэртээ очиход ташуур байгаагүй. Маргааш орой нь үхрээ хураагаад явж байхад сумын цагдаа ирчихсэн Төв аймгийн цагдаагийн газраас чамайг дуудаж байна гэсэн. Тэгээд намайг төв рүү авч явах замдаа чи өчигдөр орой хаана хүрсэн, чи хулгай хийсэн байна, Ц.Баярхүүгийн 2 үхрийг чи хулгайлсан байна хүмүүс чамайг нотолж байна гэсэн. Би хулгай хийгээгүй гэж хэлсэн. Тэгээд намайг аваад Ц.Баярхүүгийн гэрт очсон чинь Ц.Баярхүү миний ташуурыг гэрээсээ гаргаж ирээд чинийх мөн үү гэсэн. Тэгээд би мөн гэсэн чинь цагдаа нар ойлгомжтой гэсэн. Тэгээд тэр оройноос эхлээд надаас байцаалт авч эхэлсэн. Тэгээд маргааш нь хэргийн газартай очиж танилцана үхэр хийсэн газраа зааж өг гээд байхаар нь би үхэр хийгээгүй тэр газрын мэдэхгүй гэсэн чинь намайг дагуулж яваад хэргийн газарт аваачсан. Тэгээд Ц.Баярхүү буугаад хоёр үхрийн толгой ингэж байсан гээд нийлүүлж тавиад дээр нь миний ташуурыг дугуйлж хуйлаад, ингэж байсан гээд тавьсан. Намайг машинаас буулгахгүй байсан. Би ташуурыг хэргийн газарт байсныг нүдээр хараагүй болохоор үнэхээр хэцүү байна. Ц.Баярхүү мэдүүлэг өгөхдөө би ташуурыг өөрөө хэргийн газар дээрээс очиж аваагүй Пүрэвдарь гэдэг хүнд манай хоёр үхэр алга болсон гэж хэлсэн чинь би өглөө адуугаа хайгаад явж байсан чинь шувуу бөөгнөрөөд байхаар нь яваад очсон чинь хэргийн газрын ойролцоо суран ташуур байна гээд надад өгсөн гэсэн байдаг. Тэгээд Пүрэвдарийг очиж хэлэхэд нь Ц.Баярхүүгийн эхнэр Пүрэвдарьтай цуг хэргийн газарт очиж үзсэн юм шиг байна лээ. Тэгээд миний ташуурыг ийм байдалтай байсан гэж хэлсэн юм шиг байна лээ.  Ташуур бол миний ташуур байсан. Би тэр ташуурыг 10 хоногийн өмнө улаан гунжаа алдаад хайж явахдаа олж авсан. Манай найз миний суран ногтыг аваад зугтаахаар нь би оронд нь ташуурыг нь авсан. Б.Солонго бол бид нарыг гүтгэж байна. Би хотод нэг удаа очиход манай Г.Б ах эмээгийн хажууд гэрт амьдардаг байсан. Тэгээд би гэрт яваад ороход Б.Солонго хоёр архи уусан, хоорондоо муудалцсан, Г.Б ахын хүзүүг нь маажсан байхаар нь би та эрэгтэй хүнийг ингэж болохгүй гэж байсан. Тэгсэн чинь С.Д та гурав хулгай хийсэн. Би та гурвыг бүгдийг чинь шоронд хийнэ гээд байсан” гэв.

Хохирогч С.Нямаа мэдүүлэхдээ: “Би Төв аймгийн Борнуур сумын Нартын адаг гэх газар Сэлэнгэ аймгийн Зүүнхараатай залгаа нутаг дэвсгэрээс нэг бухаа алдсан. Манай саахалт айлынх гуна үхрээ алдсан. Тухайн үед хүүхэд сургуульд орж байсан, хадлан тэжээлийн үе эхэлсэн байх үед алдсан. Анх мэдүүлэг өгөхдөө хоног хугацааг андуурч хэлсэн. Үхэр янзалсан газар очиход 2 үхрийн 4 шийр, толгой, хутга шөвөг байсан. Би тухайн үед Борнуур сум руу дуудлага өгсөн чинь сумын төлөөлөгч нь аймаг руу явсан гээд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын цагдаад дуудлага өгч байсан. Манай бух нь хар алаг богино эвэртэй, чихэндээ шар дугаартай, айлын үхэр улаан халзан мухар үхэр байсан. Манай алдагдсан үхэр 11 сар гэхэд соёолон бух болох байсан, Би бяруун бух байхад нь 1.800.000 төгрөгөөр авч байсан, сүүний чиглэлийн бух байсан. Малын үржлийн үед бухаа алдсан. Манайхан үхрээ намар тугалуулж сүү үнэтэй үед өвөл сүүгээ тушаадаг, 10 сар гаргаад үхэр тугалдаг. Би одоо үнэлгээгээр тогтоосон 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол аваагүй” гэв.

Хохирогч Ч.Борбаатар мэдүүлэхдээ: “Төв аймгийн Баянцагаан сумаас 2017 оны 6 дугаар сарын 3, 4 өдрүүдэд 9 тооны ямаа алдсан. Би нэг ямааг 130.000 төгрөгөөр үнэлсэн. Хохирол аваагүй” гэв.

 

Гэрч Л.Баярбаатар мэдүүлэхдээ: “Гарал үүслийн гэрчилгээгүй, толгойг нь тасласан, арьстай ямаа авч ирсэнийг нь би авахгүй гэсэн. Тэгэхэд Д хуулах хүн байна уу заагаад өг гэхээр нь Болдоо гэж хүн зааж өгөөд тэгээд арьсийн хуулуулж авсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол /1 дүгээр хавтас хх-01 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-2 тал/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас хх-04 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-05 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-06-07 тал/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-08 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хх-10-11 тал/, эд мөрийн баримтаар тооцож хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтас хх-13-14 тал/, хохирогч Ц.Баярхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-15-16 тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2014 оны тооллого /1 дүгээр хавтас хх-19-20 тал/, гэрч Ж.Пүрэвдариас мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-21 тал/, гэрч П.Хажидсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-22 тал/, гэрч Г.Болдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-23 тал/, гэрч Х.Болормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-25 тал/, гэрч Б.Туяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх- 26 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №78 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас хх-29-31 тал/, 95121323 дугаарын 2018 оноос 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 08 дугаар 27-ны хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /1 дүгээр хавтас хх-57-74 тал/, гэрч Б.Солонгоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-99-101 тал/, “Харибол” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-103-107 тал/, шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-125, 160 тал/, Б.Мы эзэмшлийн 5028601925 дугаар дансны хуулга /1-р хавтас хх-144 тал/, Г.Чимгээгийн 5054038843 дугаар дансны хуулга /1-р хавтас хх-158 тал/, Г.Чимгээгийн эзэмшлийн 5064143926 дугаарын дансны хуулга /1-р хавтас хх-159 тал/, Ц.Баярхүүгийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хавтас хх-181 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-182 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хавтас хх-186 тал/, хөрөнгө биүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-187 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-188 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хавтас хх-189, 192 тал/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас хх-190, 193 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-191, 194 тал/, хохирогч Ц.Баярхүүгээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-195 тал/, гэрч Г.Чимгээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-196-197 тал/, эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас хх-199, 201, 203 тал/, шүүгдэгч С.Дын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-217 тал, 3-р хавтас хх-65 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас хх-21-22 тал/,  гэрч Б.Туяагаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-151 тал/, хохирогч Ц.Баярхүүгээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-152 тал/, “Хаан банк”-ны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18/346 албан бичиг /2-р хавтас хх-164 тал/, Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хавтас хх-188 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтас хх-190 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас хх-204-206 тал/, эрүүгийн 201719000398 дугаар хэргийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтас хх-207-220 тал/, хохирогч Ж.Энхболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-224-225 тал/, хохирогч Ц.Борбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-228-229 тал/, гэрч Л.Дашдаваагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-234-235 тал/, гэрч Б.Бум-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-236-237 тал/, гэрч М.Ганзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-240-241 тал/,  гэрч Б.Бархассүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-242-243 тал/, гэрч Л.Баярбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас хх-245-248 тал/,  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хавтас хх-2 тал/, таньж олуулах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хх-3 тал/, гэрч Н.Болдоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-4-6 тал/, хоёр гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-7-8 тал/, гэрч Х.Төмөрхуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-13-15 тал/, гэрч Ж.Эрдэнэ-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-23 тал/, гэрч Ж.Сүхболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-25 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хх-26 тал/, гэрч Б.Жаргалсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-28-29 тал/, гэрч С.Энхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хавтас хх-31 тал/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /3-р хавтас хх-34-35 тал/, эд зүйлийн үнэлгээ /3-р хавтас хх-40 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №98 дугаар дүгнэлт /3-р хавтас хх-43-44 тал/, шинжээчийн №98 дугаар тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /3-р хавтас хх-45-46 тал/, мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2016 оны тооллого /3-р хавтас хх-58-59, 61-62 тал/, шүүгдэгч Н.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хавтас хх-64 тал/, жолоочийн мэдээлэл /3-р хавтас хх-84 тал/, “Мобиком Корпораци” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 118/5551 дугаар албан тоот, түүний хавсралт /3-р хавтас хх-142 тал/, 99913947 дугаарын 2017 оны 06 дугаар сарын 20-ноос 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /3-р хавтас хх-143-167 тал/, 99920622 дугаарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /3-р хавтас хх-168-175 тал/, 99125107 дугаарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /3-р хавтас хх-175-199 тал/, “Мобиком Корпораци” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 18/6984 дугаар албан тоот, түүний хавсралт /3-р хавтас хх-201 тал/, 94113045 дугаарын 2017 оны 09 дүгээр сарын 06-наас 2017 ны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /3-р хавтас хх-203-209 тал/, Скайтел ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04/7067 дугаар албан тоот /3-р хавтас хх-211 тал/, 96066018 дугаарын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ярианы дэлгэрэнгүй жагсаалт /3-р хавтас хх-212-221 тал/, Эрүүгийн хэрэг нэгтгэн тухай прокурорын тогтоол /3-р хавтас хх-88 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хавтас хх-99-101 тал/, Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр баг Нартны адаг гэх газарт 2 тооны үхэр нядалсан гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтас хх-102-104 тал/, хохирогч С.Нямаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-109-110 тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /4-р хавтас хх-112 тал/, хохирогч Д.Лхамаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-115-116 тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /4-р хавтас хх-118 тал/, гэрч Ж.Отгонтөгсөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-125 тал/, гэрч О.Цэрэннадмидаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-126-127 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтас хх-129-130-131 тал/, гэрч Д.Сарангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-132 тал/, Д.Сарангийн эзэмшлийн 5062065448 дугаар дансны хуулга /4-р хавтас хх-133-134 тал/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хавтас хх-135 тал/, мах, махан бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ /4-р хавтас хх-136 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /4-р хавтас хх-137 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №122 дугаартай дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтас хх-140-141 тал/, эд зүйлийн үнэлгээ /4-р хавтас хх-146 тал/, “Тайгын булаг” ХХК-ийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 18/058 дугаарын албан бичиг/4-р хавтас хх-177 тал/,  хохирогч Д.Лхамаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-231 тал/, гэрч Е.Цээлээхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-232 тал/, гэрч С.Нэргүйгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-233-234 тал/, гэрч С.Галсандоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-235-236 тал/, гэрч Ж.Мөнхзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-237/, гэрч Д.Баярмагнайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-238-239 тал/,  гэрч Н.Буяннэмэхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-240 тал/, гэрч Б.Солонгоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /4-р хавтас хх-241 тал/, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /4-р хавтас хх-242, 245 тал/, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /4-р хавтас хх-244, 247 тал/, гэрч Л.Эрдэнэчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хавтас хх-26 тал/, хохирогч С.Нямаагаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /5-р хавтас хх-28 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /5-р хавтас хх-30 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /5-р хавтас хх-31 тал/, шүүгдэгч Б.Мы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5-р хавтас хх-134 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /5-р хавтас хх-214 тал/, болон хэрэгт авагдсан бусад баримт сэлт, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгөн мэдүүлгүүд зэрэг болно.

Мөн 201519000510 дугаартай эрүүгийн хэргийн хамт мөрдөн шалгах нууц ажиллагааны маргадлагааны хамт ирүүлснийг шүүх хуралдааны оролцогчдод таницуулахад оролцогчийн хэн аль нь магадлагаатай танилцах талаар бичгээр хүсэлт шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Нэг. Шүүгдэгч С.Д, Б.М, Г.Б нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Зүүн мухарын ам” гэх газраас иргэн Ц.Баярхүүгийн 2 тооны үхрийг хулгайлж 1882000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          -Хохирогч Ц.Баярхүү нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Зүүн мухарын ам” гэх газраас 2015 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 2 тооны үхэрээ хулгайд алдсан талаараа 8 сарын 25-ны 21 цаг 40 минутад Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар хэрэг учралын газарт 2015 оны 8 сарын 26-ны өдрийн 8 цаг 30 минутаас 9 цаг 30 минутын хооронд үзлэг хийж тэмдэглэл үйлдэж, хэрэг гарсан газар байсан эд зүйлийг гэрэл зургаар бэхжүүлэн /1 хх-ийн 5-7,  10-11х/ авч  хэргийн газраас олдсон эд зүйл болох ширэн материалаар сүлжиж хийсэн суран ташуур, 1 ширхэг гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргагдсанаар /1 хх-ийн 13-14х/

              Хохирогч Ц.Баярхүүгийн: “...Би үхрээ хамгийн сүүлд 2015.08.24-ний 10.30 цагийн үед шалгахад бүрэн гэрийн ойролцоо байсан. Тэгээд өглөө нь 07 цагийн үед ягаан алаг үнээ, хар тарлан гуна алга болсон байсан. Би буруу тийшээ хайгаад олоогүй 08-09 цагийн үед манай Пүрэвдарь гэх залуу ирээд “манай 2 тооны үхрийг нядалсан” талаар мэдэгдсэн. Тэгээд Пүрэвдариар заалгахад манай гэрээс ойролцоогоор 1 км газарт Зүүн мухрын ам гэх газарт 2 тооны үхрийг нядалж толгой шийр, шир, сэвсийг үлдээгээд махыг нь ачаад явсан байсан. Хэргийн газар гар хөрөө, суран ташуураас өөр зүйл байгаагүй. Би суран ташуурыг хараад малчин байж магадгүй гэж бодоод ойр хавийн хүмүүсээс сураглахад Баттүшиг гэх хүүхэд “энэ миний ташуур байна, би уг ташуурыг Мд 10 хоногийн өмнө өгсөн” гэж хэлсэн. Мы гэр нь манайхаас зүүн хойд талд 5 орчим км зайд байдаг. Миний хувьд Мы гэр нь манайхаас зүүн хойд талд 5 орчим км зайд байдаг. Миний хувьд Мыг хулгайлсан гэж бодож байгаа. ...М суран ташуураа хэргийн газар үлдээсэн байсан. Ташуур нь зүгээр нэг хаягдаагүй хоёр удаа цагираглаж ороосон байдалтай байсан...” гэснээр /1хх-ийн 15-16х,1 хх-ийн 152х/,

              -“Харибол” ХХК-ийн гаргасан үхрийн “...цагаан алаг 8 тугалсан саалийн үнээ 1 толгой...1266,000...Хар тарлан шүдлэн эр 1 толгой...616,000 нийт дүн 1,882,000....” гэх үнэлгээ  /1 хх-ийн 103-107х/ тогтоогдсоноор,

            -Гэрч Ж.Пүрэвдарийн: “...Би 2015.08.25-ны өглөө 07-08 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг Мянган хурга гэх газар явж байхад Улаан хөтлийн хойд талын уулын энгэр дээр 2 тооны үхрийн толгой шийр болон сэвс, ширийг нь хаясан байдалтай шувуу цугларсан байсан. Тухайн хэргийн газрын орчимд урт суран ташуурыг цагираглуулаад хоёр ороосон байдалтай газар хэвтэж байсан. Ташуурны ойролцоо богинодуухан өргөн гар хөрөө байсан.” гэснээр /1 хх-ийн 21х/,

              -Гэрч П.Хажидсүрэнгийн: “...2015.08.24-ний...21 цаг өнгөрч байхад М утсаар ярина гээд сүлжээтэй газар луу уул руу явсан....Мыг хэдийд орж ирснийг мэдэхгүй шөнө орж ирсэн. Маргааш өглөө нь босоход унтаж байсан...” гэснээр /1 хх-ийн 22х/,

              -Гэрч Б.Туяагийн: “Тэгээд би очиж үзэхэд манай 2 тооны үхэр мөн байсан. 2 үхэрийн толгой шийр, арьс, сэвсийг гаргаж хаячихаад махыг нь аваад явсан байсан. Хэргийн газрын орчимд гар хөрөө болон цагираглаж тавьсан суран ташуур байсан...Тухайн суран ташуурыг нөхөр хүнээс асууж байгаад М гэх хүүхэд хаясан болохыг мэдсэн...Ташуур гэдэс дотор, сэвс, ширний хажууханд байсан...”, 2015.08.25-ны өдөр мэдээд цагдаад хандсан...” гэснээр /1 хх-ийн 26, 2 хх-н 151х/,

              Гэрч Б.Солонгоогийн: “...2015 оны 08  дугаар сарын...яг өдрийг нь бол одоо сайн санахгүй байна. Надтай хамтран амьдарч байсан Ганжуур овогтой Б нь Болд овогтой М, Сэзээ овогтой Д нартай нийлж Төв аймгийн Баянчандмань сумаас 2 тооны үхрийн хулгай хийж аваад 22-н товчооны хавьд 900,000 төгрөгөөр зарсан байдаг.

            Энэ талаар надад Б ярьж байсан тухайн үед Б нэг шөнө алга болоод өглөө 06 цаг болж байхад ирсэн би тэр үед Кино үйлдвэрийн хажуу талд байдаг зоогийн газарт ажиллаж байсан бөгөөд ажилдаа явах гэтэл битгий ажилдаа яв хоёулаа цуг зах гаръя гэхэд би яах гэж байгаа юм гэхэд өнөөдөр ажлаа тасал гэж хэлсэн тэгээд өглөө 09 цаг болж байхад Д Б лүү утсаар залгаад манай гэрт ороод ир гэсэн тэр үед Д манай хоёр нэг хашаанд байсан тэгээд Б Дын гэрт ороод гарч ирэхдээ 560 мянган төгрөгтэй гарч ирсэн юун мөнгө юм гэхээр М бид хоёрын мөнгийг Д өглөө хорь, хорин мянган төгрөгийг нь түлшний мөнгө гээд бид хоёрт  хоёр зуун ная, хоёр зуун наян мянган төгрөг өглөө гэсээр 20 мянгатын дэвсгэртээр авч орж ирсэн...Цайзад байдаг сайн ломбарданд би ээмэгээ тавьсан байснаа 32 мянган төгрөгөөр авсан. Тэр ломбард нь цайзаас доошоо яваад “Сайн ломбард” гэж байгаа. Би тэнд өөрийн нэрээр ээмэгээ тавьсан байсан 2 удаа сунгуулсан байсан. ...Тэр үед Мы ээж Болороо гэж эмэгтэй Б лүү залгаад М цагдаад баригдсан байна юу болсон юм бэ гэж хэлсэн.  ... Дын гэрт орж Дт М баригдсан байна гэж хэлсэн буцаж манай гэрт Дын эхнэр Чимгээ, Б хоёр орж ирсэн бөгөөд хоорондоо одоо яах вэ гээд Чимгээ эгч нь хэлэхэд Б одоо яах вэ гээд сууж, би айгаад байна гэж Бд хэлэхэд бид нар нилээн удаан гэртээ сууж байгаад Чимгээ гэр лүүгээ орсон...Б бол Мд өгөх ёстой байсан 280 мянган төгрөгийг өгөөгүй Дархан, Хялгант явах үедээ зардал хийж байсан бөгөөд Хялгант суманд явж байхад Чимгээ эгч нь Б лүү яриад Мы мөнгийг өгөөчээ Мд өмгөөлөгч авмаар байна гэхээр нь би тэр өдөр нь Хялгант сумын Хаан банкнаас өөрийн нэрээр Чимгээгийн данс руу нэг зуун мянган төгрөгийг шилжүүлсэн...Тухайн үед Д хар өнгийн ченжээр 1410 ДАХ дугаартай авто машинтай байсан түүгээрээ явж хулгай хийсэн. Хотоос бол Д, Б хоёр явсан үхрийг нь Б, М хоёр барьж авч ирсэн гэсэн...М лав ташуураа хаясан байна гэж Бд хэлж байсан...” гэснээр /1 хх-ийн 99-101х/,

-Хоёр дахь удаагаа өгсөн: “...Тухайн хулгайн хэргийг Б хүргэн ах Д, дүү Мы хамт 2015 оны 08 сарын 20-доор хийсэн, би цаг хугацааг сүүлд мэдүүлэг өгсөн тул багцаалдаж хэлсэн. Мг цагдаад баригдсаны орой нь Мы ээж Болороо Б лүү утасдаж “М Баянчандмань сумын цагдаад баригдсан байна, юу болоод байгаа юм бэ?” гэж ярьсан. Гэхдээ тодорхой юу ярьсныг нь мэдээгүй... Б Дын эхнэр Чимгээ рүү утсаар холбогдож Мд өмгөөлөгчийн төлбөр гээд 100,000 төгрөг шилжүүлж байсан...” гэснээр /4 хх-ийн 240х/,

              -Гэрч Б.Солонгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2 хх-ийн 21-22х/,

              -Хаан банкны 5064143926 дугаарын Г.Чимгээгийн дансны дэлгэрэнгүй хуулгад “2015 оны 8 сарын 27-ний өдрийн 09 цаг 52 минутад  Солонгоос 100000 төгрөг” гэснээр./1 хх-ийн 159х/

              Мөн ХААН банкны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18/346 дугаартай: “...Гаанжуурын Чимгээ /РД:ОА74051101/ нь 5064143926 тоот харилцах дансанд Солонгоос 2015 оны 08-р сарын 27-ны өдөр Булган аймгийн Хялганат сумаас 100000 /нэг зуун мянган/ төгрөгийг бэлнээр орлого хийсэн байна...” гэх албан бичиг, дансны хуулгаар /2 хх-ийн 164-165х/,

              -“Тайгын булаг” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18/058 дугаартай: “...Иргэн Б.Солонго нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 0,8 грамм бүхий монетон ээмэг барьцаалан 30,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 25-ны уг зээлээ төлж эд зүйлээ буцаан авсан байна...” гэх албан бичиг, “Сайн ломбард”-ны 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1311453 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбараар /4 хх-ийн 177х/,

              -шүүгдэгч С.Дын эхнэр Г.Чимгээд хууль сануулж гэрчээр мэдүүлэг авахад: “...түүний дараа М цагдаад баригдаж малын хулгайн хэргээр шалгагдаж байгаа талаар түүний эгч Дугармаа нь манай ээж Дулмаа руу ярьсан...1410 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...нь миний нэр дээр байж байгаад 2016 онд ченжүүдэд Д 1 сая төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 196-197х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

              Шүүхийн хэлэлцүүлэгт Б.М, Г.Б, С.Д нар нь” хулгайн гэмт хэргийг хийгээгүй гэрч Б.Солонго хувийн өс хонзон санаж гэмт хэрэгт гүтгэж байна. Хэргийн газраас олдсон ганц дээсийг үндэслэн хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж гэм буруугийн тал дээр маргасан байна.

             Шүүгдэгч Б.М, Г.Б, С.Д нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан дээрхи үндэслэл хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.

             Үүнд:

             Хохирогч Ц.Баярхүүгийн хулгайлагдсан гэх мал нядалсан газар алдагдсан малын толгой, сэвс, болон тухайн орчин бохирлогдсон газарт сүлжмэл суран ташуур олдсон нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар,

             Гэрч Ж.Пүрэвдарийн: “...Би 2015.08.25-ны өглөө 07-08 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг Мянган хурга гэх газар явж байхад Улаан хөтлийн хойд талын уулын энгэр дээр 2 тооны үхрийн толгой шийр болон сэвс, ширийг нь хаясан байдалтай шувуу цугларсан байсан. Тухайн хэргийн газрын орчимд урт суран ташуурыг цагираглуулаад хоёр ороосон байдалтай газар хэвтэж байсан.”гэх мэдүүлэг,

          Гэрч Б.Солонгийн “М лав ташуураа хаясан байна гэж Бд хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 99-101х/,

            -Хоёр дахь удаагаа өгсөн: “...Мг цагдаад баригдсаны орой нь Мы ээж Болороо Б лүү утасдаж “М Баянчандмань сумын цагдаад баригдсан байна, юу болоод байгаа юм бэ?” гэж ярьсан. Гэхдээ тодорхой юу ярьсныг нь мэдээгүй... Б Дын эхнэр Чимгээ рүү утсаар холбогдож Мд өмгөөлөгчийн төлбөр гээд 100,000 төгрөг шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 240х/,

             Дээрхи хэрэгт сэжиглэн Б.Мыг 2015 оны 8 сарын 26-ны өдрийн 19 цаг 15 минутад баривчлан /1 хавтас хх-34 тал/ мөн өдөр сэжигтэнээр мэдүүлэг авч /1 хавтас хх-41 тал/ 2015 оны 8 сарын 28-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. /1 хавтас хх-36  тал/,

            Б.М-ыг сэжигтэнээр баривчлагдсан байх хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр буюу хэрэг гарсанаас хойш 2 хоногийн дараа Дын эхнэр Чимгээгийн 5064143926 дугаарын харилцах дансанд Солонгоос Булган аймгийн Хялгант сумаас 100000 мянган төгрөгийг 2015 оны 8 сарын 27-ний өдрийн 09 цаг 52 минутад Солонгоос 100000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт Хаан банкны лавлагаараа нотлогдсон байна./1 хх-ийн 159х/

              Мөн ХААН банкны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18/346 дугаартай: “...Гаанжуурын Чимгээ /РД:ОА74051101/ нь 5064143926 тоот харилцах дансанд Солонгоос 2015 оны 08-р сарын 27-ны өдөр Булган аймгийн Хялганат сумаас 100000 /нэг зуун мянган/ төгрөгийг бэлнээр орлого хийсэн байна...” гэх албан бичиг, дансны хуулгаар /2 хх-ийн 164-165х/ гэрчийн мэдүүлэг нь давхар нотлогдсон тул хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Б.Солонгийн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй бөгөөд дээрхи шүүгдэгч нарын хулгайн үйлдэл нь дан ганц гэрч Б.Солонгийн мэдүүлгээс гадна дээр дурдсан нотлох баримтуудаар давхар нотлогддог.

           Гэрч Б.Солонгийн мэдүүлгийн үнэн зөвийг тогтоохоор гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад түүний мэдүүлсэн мэдүүлэг нь үнэн болох нь  хэрэг учрал болсны дараа Т.М нь тухай хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж хоригдсон, мөн сэжигтнээр байцаагдсан байдаг ба сэжигтнээр баривчлагдсан цаг хугацаанд Хялгант сумаас С.Дын эхнэр Чимгээгийн дансанд Мы өмгөөлөгчийн төлбөр гэх 100000 төгрөг шилжиж орсон, мөн хэргийн газраас Б.Мы ташуур олдсон,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр давхар нотлогдоно. /мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 21-22х/,

           Түүнчлэн Б.М өмгөөлөгч Б.Мандхайгийн хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Тухайн суран ташуурыг Баттүшиг гэх хүүхдээс авсан байсан.” талаар мэдүүлсэн /1 хавтас хх-44 тал/ ба гэрч Б.М нь 95121323 дугаарын  утаснаас тухайн хэрэг учрал гарсан цаг хугацаанд Дын эхнэр Чимгээгийн 95202920 /шүүхийн хэлэлцүүлэгт Д манай эхнэр Чимгээ дээрх дугаарыг барьж байсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ дугаарын хэрэглэгч рүү болон бусад шүүгдэгч нартай холбогдож байсан нь Мобиком корпораци ХХК-аас Төв аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн албан тоот түүний хавсралтад нотлогджээ. /1 хавтас хх-55,73,74 тал, 2 хавтас тхх-20 тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.М “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ташуурыг 10 гаран хоногийн өмнө нутгийн дүү Баттүшиг гэх хүүхдээс авсан.” гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан дээр дурдагдсан баримтаар давхар нотлогдсон тул яллагдагчийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад шүүх үнэлсэн болно.

          хэргийн газраас олдож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ташуур нь Б.Мы ташуур байх ба энэ талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нар маргаагүй байна.

Хоёр. Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Шар дэл гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хохирогч Ц.Борбаатарын 9 толгой ямаа, хохирогч Ж.Энхболдын 3 толгой ямаа, 1 толгой хонь зэргийг хулгайлж 1540000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           -хохирогч Ц.Борбаатар нь “Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Шар дэл гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө өөрийн болон бусад хүмүүсийн нийлсэн олон тооны ямааны толгойг тасдаж авч явсан мөн 1 тооны хонины толгойг арьстай нь авч явсан талаархи гомдол мэдээллийг утсаар Цагдаагийн байгууллагад 2017 оны 6 сарын 4-ны өдрийн 16 цагийн орчим өгч /2 хавтас хх-190 тал/ мөн өдөр хэрэгт учралын газарт үзлэг хийхэд: “...Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1-р багийн нутаг дэвсгэр Шар дэлийн бууц нь Баянцагаан сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойш 62 км, Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу явдаг асфальтан төв замаас ертөнцийн зүгээр зүүн тийш 2км, Төв аймгийн Зуунмод сумаас урагшаа Шар дэлийн бууц хүртэл 100 км байв...ямааны тасарсан толгойнууд болон хонины толгой, арьс,  малын гэдсийг нь хаясан байв...” гэх тэмдэглэл,

              Үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 204-220х/,

              -Хохирогч Ж.Энхболдын: “...хар зүсмийн соёолон, улаан зүсмийн соёолон насны эр ямаа, бор халзан зүсмийн шүдлэн эр хонь алдсан. Манай хонь, ямааны зөв чих үзүүрээсээ ухам, буруу чих дороосоо ганзага имтэй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 224-225х/,

              -Хохирогч Ч.Борбаатарын “...Би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өглөө хонио 07 цагт орчимд гэрээсээ зүүн урагшаа бэлчээж орой 19 цагийн орчимд Шар дэлийн бууцны урдаас малаа авч гэрийнхээ зүүн талын ойролцоо болгоод өөрийн эзэмшлийн 3080 ТӨВ улсын дугаартай машиныг жолоодон эхнэр Чанцалдуламын хамт Довын гуанзны ар талд айлд очиж байж байгаад 23-24 цагийн орчимд машинтайгаа гэртээ ирэх үед бог мал гэрээс ертөнцийн зүгээр 500 метр газарт хэвтэж байхаар нь машины холын гэрлээ тусгаж нэг бүтэн хараад мал үргэж магадгүй, босгоод яахав гэж бодоод машинтайгаа хотонд тулгаж очоогүй, ингээд гэртээ орж амарсан...өглөө нь гэрээс зүүн хойш 2 км газарт Шар дэлийн бууцны урдаас 6-7 толгой ямаагаа авч хоттой хониндоо нийлүүлээд бүх малаа гэрээс зүүн урагш бэлчээрт гаргасан. 16 цагийн орчимд бол уу Шар дэлийн бууцны хашаан дотор манай зүсмийн ногооны соёолон насны 9 толгой ямаа, хүргэн ах Ж.Энхболдын 2 ямаа, 1 хонь тус тус нядлагдаж, гэдэс дотор, толгойнуудыг нь тасдаж, өвөлжөөн дотор хаясан байхыг би өөрөө олж мэдсэн...Манай ямаанууд 2 чих нь урдаасаа дашуу имтэй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 226-229х/,

              -Мөрдөн шалгах ажиллагаа үед гэрчээр анх удаа өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт Маргиа хочит гэрч Л.Баярбаатарын  “...2017 оны 06 сарын эхээр Д миний 99920622 дугаарын утас руу өглөө үүрээр ээжийндээ унтаж байхад залгаад ямааны мах авах уу гэж асуухаар нь би авна гэж хэлсэн. Би Тахилтаас явж байсан тул 5-н шар дээр очиж махыг нь үзэхэд арьстайгаа мах байсан. Би түүнд  арьстай мах авахгүй чи наадахаа хуулаад аваад ир гэж хэлээд явуулсан. Тэр үед Дүгэрээ надаас хуулах газар байна уу гэж асуусан. Би түүнд Болдоо гээд нэг ахынхаа утасны дугаарыг өгөөд, өөрөө ярьж өгсөн. Дараа нь болчихлоо гэхээр нь Эх наранд очиж 10 ямааны мах авсан, тухайн үед жижиг биетэй, туранхай, хүнхэр нүдтэй залуутай хамт байсан. Нэг хонины мах байсныг заралгүй өөрсдөө аваад явсан. Д тухайн үед цагаан өнгийн Соната машинтай явсан. Гарал үүслийн бичиггүй байсан...Тухайн ямаануудын толгойг нь тасдсан, гэдсийг нь гаргаж хаясан, самнагдсан, арьстай ямаа байсан...Тухайн ямааны 4 нь том байсан, бусад нь жижиг байсан. 10 ямааг 350,000 төгрөгөөр тухайн үед килограммыг нь дараад авч байсан...Ямаан дээр бол би их сэжиглэсэн юм..”,..Таван шар дээр надаа нэг цагаан машины хаалгаа онгойлгож үзүүлэх үед үс ноостой ямаа байхаар нь авахгүй, арьснаас нь салгуул авна би ийм юм авахгүй гэж хэлсэн. Тэр үед Д “хөгшөөн хийчих газар байвал заагаад өгөөч би хуулчихаад чамд өгье” гэж яриад гуйгаад байхаар нь Болдоо ахын хашааг заагаад өгсөн.. Болдоо ахын хашаанд мах ачих гээд очих үед Д нэг залуутай хамт хоёулаа болчихсон байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 244-246х/,

              -Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Баярбаатараар яллагдагч С.Дыг таньж олуулах ажиллагаа явуулахад: “...би энэ 9 хүний гэрэл зургийг харлаа, 4 дугаартай Дүгэр гэж дууддаг Д надад малын мах авч ирж зарж байсан хүн  мөн байна...” гэх тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 2-3х/,

              -Гэрч Н.Болдоогийн: “...2017 оны 06 сарын эхээр байх гэж бодож байна. Л.Баярбаатар манай Эх нарангийн гэрт буюу Сонгинохайрхан дүүрэг 26-р хорооны урд талд 19-р гудамжны 35 тоотод шууд ирээд хэдэн ямаа хуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед Баярбаатар 2 хүнтэй, жижиг суудлын тэрэгтэй ирсэн. Ямар ч байсан амьгүй, гэдэс доторгүй ямааны махтай ирсэн, манай хашаанд гэдэс баас болон толгой шийр юу ч үлдээгээгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 4-5х/,

              Гэрч Н.Болдоогийн дахин өгсөн мэдүүлэгт “..Л.Баярбаатар тэр хоёр хүнтэй гарал үүслийн бичгийн талаар ярьж байсан” гэх мэдүүлэг /3-р хавтас хх-6 тал/,

              -Баянцагаан сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын үнэлгээ/нийт үнэлгээ 1540,000 төгрөг/ /2 хх-ийн 40х/,

              -Гэрч Ж.Эрдэнэ-Очирын: “...Верна аксент маркийн 4208 ДАР улсын дугаартай ...автомашин нь миний нэр дээр байдаг, би уг автомашиныг 4-5 жил хэрэглэж байгаад 2015 оны 09 сард өөрийн найз Сүхболд гэх залууд 1,500,000 мянган төгрөгөнд бодож зарсан юм. Тухайн үед Сүхболд уг автомашиныг цааш нь зарахдаа нэрээ шилжүүлнэ гэж байсан боловч одоо болтол шилжүүлээгүй байгаа...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 23х/,

              -Гэрч Ж.Сүхболдын: “...С.Даваа гэх залууд 2015 оны 10 сарын сүүлээр Дархан-Уул аймагт Верна аксент маркийн 4208 ДАР улсын дугаартай автомашиныг худалдсан. Харин тухайн үед түүний Дархан-Уул аймгийн Шарын голын наад талд Хонгор сумын нутаг Зулзагын гол гэх газар хөдөө гэрт нь адуугаа авахаар очиход ах нь гэх иргэний цахим зурагтай лавлагааг харлаа Д гэх хүн байх шиг байсан. Д нь тухайн үед адуундаа явж адуугаа хурааж барилцаж өгсөн, түүний ах Д нь наймаанд бол оролцоогүй, харин дүү Даваа нь “миний адуу байгаа юм, би хоёр хоногийн дараа очиж нэрээ шилжүүлж авна” гэж хэлээд байхгүй болсон...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 25х/,

              -Гэрч Н.Буянэмэхийн: “...Киа Лотез маркийн 4042 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл...бол миний эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. Миний хамгийн анхны машин бөгөөд миний нэр дээр 4 машин байдаг. Уг автомашиныг 2012 онд 6 сая төгрөгөөр худалдан авч байсан. Одоо зах зээлийн ханш нь 1500,000 төгрөг байсан байх, олон жил унасан, нилээд хуучирч элэгдсэн...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 239х/,

              -Гэрч Ж.Мөнхзаяагийн: “...Би Бтай 2018 оны 07 дугаар сарын 20-доор уулзсан.Тухайн үед Б Киа Лотез маркийн 4042 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарах гэж манайд хэд хонож байгаад явсан. Б өөрийн гэсэн гэр оронгүй, эхнэрээсээ салсан гэж ярьж байсан. Дтай уулзаагүй олон жил болж байна, Б хэлэхдээ “Дын эхнэр Чимгээ нь саяхан нас барсан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлгээр /4 хх-ийн 236хх/-ээр нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт Д нь “өөрийн ямаагаа зарсан. Хонь зараагүй” гэж,

         шүүгдэгч мөн Б “намайг гэрч таниагүй, намайг энэ хэрэгт оролцсон гэх баримт байхгүй гэж мэдүүлж маргаж, мэтгэлзсэн байна.

         Шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.

          Үүнд:

 

           Хохирогч нарын алдагдсан хонь ямааны толгой байсан гэх газарт үзлэг хийхэд “нэг хонь болон толгойг нь тасдсан гэдэс доторгүй ямаа худалдаж авсан, ямааны арьсийг хуулсан байдалтай байсан.” талаар хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тусгагдсанаар,

           Маргиа хочит Баярбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад “ нэг хонь байсныг нь заралгүй өөрсдөө аваад явсан. Гарал үүслийн гэрчилгээгүй байсан. Толгойг нь тасдсан арьстайгаа ямаа, нэг хонь байсан. Би хуулж өг гэсэн...тухайн үед жижиг биетэй, туранхай, хүнхэр нүдтэй залуутай хамт байсан...” гэснээр,

           Гэрч Болдоогийн “тухайн үед Баярбаатар 2 хүнтэй, жижиг суудлын тэрэгтэй ирсэн. Ямарч байсан амьгүй, гэдэс доторгүй ямааны махтай ирсэн, манай хашаанд гэдэс баас болон толгой шийр юу ч үлдээгээгүй..”гэх мэдүүлгээр болон хохирогч нарын алдагдсан малын толгой таслагдан байдал, алдагдсан мал тоо нь шүүгдэгч нарын зарсан толгойг нь тасдаж гэдсийг нь авсан ямаа, хонины тоотой тохирч байгаа бөгөөд шүүгдэгч нь өөрийн малыг ийм байдалтайгаар нядалж зарсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх баримтуудаар няцаагдаж байна.

               Гурав.Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Нартын адаг” гэх газар 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний шилжих шөнө иргэн Д.Лхамын 1 тооны, С.Нямаагийн 1 тооны нийт 2 тооны үхрийг хулгайлж 2700000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч нараас 2 тооны үхэр шулаад аваад явсан талаархи гомдол мэдээлэлийг Цагдаагийн байгууллагад өгч улмаар хэргийн газрын үзлэг хийж үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр/4хх-ийн 99-104х/,

-шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Нямаагийн: “Би ах Баярааг Улаанбаатар хотын унаанд суулгаж өгөөд явж байх үед нутгийн ах Лувсандоржтой таарсан. Тухайн Лувсандорж ах үхэр хайж явсан бөгөөд Нарт 4-р багийн нутаг “Нартын адаг” гэх газар нохой, шувуу эргэлдээд байгаа талаар ярьсан. Тэгээд очиж үзэхэд манай хар тарлан зүсмийн 1 тооны бухыг, Лхам гэх айлын 1 тооны гунатай цуг алаад гэдэс дотрыг нь гаргаж хаяад толгой шийрийг нь орхиод явсан байсан. Гэдэс дотрыг нь шувуу, нохой идсэн байдалтай байсан...Хэргийн газар дээр дан дугуйтай тээврийн хэрэгслийн хий эргэсэн мөр байсан, нэг юм уу хоёр тээврийн хэрэгсэл, ямар маркийн автомашин байсан талаар мэдэх зүйл алга...Хэргийн газар 2 ширхэг хар өнгийн хутга, 2 ширхэг олс, уяа 1 ширхэг тороосон иштэй алх бараг жижиг лантуу гэхээр зүйл байсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 109-110х/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “ Манай хар тарлан зүсмийн бух тухайн үед 7 хоног айлын үнээ дагаад яваад байсан. Би үхрээ хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр харахад байсан, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хотондоо ирээгүй, харагдахгүй байхаар нь айлын үхэртэй нийлээд явсан гэж бодсон юм тэгээд үхрээ хулгайд махлагдаж алдсан талаар нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн юм, мөрдөгч мэдүүлэг авахдаа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хулгайд алдсан гэж бичсэн байна. Түүнээс манай үхэр 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хулгайд алдагдсан тухайн үед намрын ажил ихтэй үхрээ яг хулгайд алдчихлаа гэж бодоогүй байсан учир хайгаагүй гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Лхамын: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өглөө Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг “Нартын адаг” гэх газар гэртээ байж байх үед саахалт айлын Нямаа ирж уулзаад “манай бух алга байна, танай үхэрт байхгүй биз” гэж асуусан. Тэдний бух нь хааяа манай үхэрт ирээд буцаад байдаг...Би тухайн үед Нямаад хандаж “Манай нэг тооны гуна бас алга байна” гэж хэлсэн...Тэгээд үдээс хойш нь Нямаа ирээд танай энэ хойд талд манай бух, танай гуна хоёрыг нядлаад хулгай авсан байна гэж хэлсэн...Тэгээд би очиж үзэхэд хэргийн газар Нямаагийн үхрийн толгой, хоёр үхрийн шийрнүүд байсан, манай гунан үхрийн толгойг нохой чирээд холдуулаад идэж байсан. Хулгай хийхдээ хоёр үхрийн мах, ширийг нь аваад гэдэс дотор, толгой, шийрийг нь үлдээсэн байсан... Манай үхэр хязаалан насны мухар улаан халзан гуна байсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 115-116х/,

Манай үхэр бэлчээртээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний өглөө бүрэн гарсан бөгөөд тухайн орой 1 тооны мухар халзан  хязаалан гуна ирээгүй юм, тухайн үед манай дунд охин Эрдэнэчимэг хайгаад олоогүй тухайн үед манай хүү нар хадланд явсан олигтой хайчих хүн байгаагүй тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үхэр ирээгүй голын ойр орчмоор сураг тавиад олоогүй харин 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө Нямаа гэх саахалт айлын залуугаас үхрээ нядлагдсан танайх байж магадгүй очиж үз гэхээр нь очиж үзээд хулгайд алдсан талаараа мэдсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Эрдэнэчимэгийн ... “ Би өөрийн эцэг болон эх Долгорсүрэн нарын хамт Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутагт “Нартын адаг” гэх газар мал маллаж амьдардаг, тухайн үед буюу 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн орой 20 цагийн үед үхэр өөрөө цуваад ирсэн тэр үед ээж Долгорсүрэн бид хоёр түрээчээс нь үхрээ хашиж саасан, тэгээд дуусаад үхрээ тоолоход 1 тооны үхэр дутсан зүсээр нь тоолоход мухар халзан зүсний хязаалан гуна үхэр дутсан, тэрүүхэн үед би тэр хавиар орой хайсан газраар нь яваад олоогүй айлын үхэртэй сарниад хоносон байж магадгүй гэж үзсэн юм өглөө босоод үнээгээ саасны дараа бэлчдэг газраар нь голын хоёр талаар нь хайсан боловч олоогүй, харин маргааш өглөө нь Нямаа ирээд танай үхэртэй хамт манай үхрийг нядалсан байна танай үхэр байх очиж үзэх үү гэж хэлсэний дагуу очиж үзэхэд манай үхэр мөн байсан. Манайх үхрээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой хулгайд алдсан , мөн манай тэр хавийн хүн голын зүүн талаас сайн харагддаг бөгөөд нугачаанд 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой саргүй харанхуйд 2 тооны машины гэрэл харагдаж байсан гэж ярьж байсан гэснээр, / хх-ийн 26/

-Гэрч О.Цэрэннадмидын: “...Д...2017 оны 09 сарын эхээр үүрийн 05:00 цагт над руу утасдаад “чи үхрийн мах авах уу” гэж утасдсан. Би Улаанбаатар хотын Хүчитшонхор зах дээр хашаа руу ороод хойд талын халага дээр ирээд зогсчих гэж хэлсэн. Тэр үед мах ховор байсан тул ирсэн махыг ченж нар өсгөөд аваад явсан юм уу намайг очих үед махаа зараад яваад өгсөн байсан...” гэснээр /4 хх-ийн 126-127х/,

-Гэрч О.Цэрэннадмидаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд “1-9 дугаартай зурагт байгаа хүний зурагаас 4 дугаартай хүн өөрийгөө махны лангуу ажиллуулдаг, мах авдаг, өгдөг хүн байна гэж танилцуулж байсан, олон удаа харж байсан тул сайн таньж байна.” гэж Дыг таньсан талаар тэмдэглэл болон таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсанаар /4 хх-ийн 129-131х/,

-Гэрч Д.Сарангийн /биеийн байцаалтад 99086847 дугаартай гэж тэмдэглэгдсэн/: “...Цахим иргэний үнэмлэхийг харлаа. Чимгээ гэх хүнийг өмнө харж байгаагүй тул танихгүй байна... Би очиж үзэхэд 2 машинд нэг нэгээр нь хийсэн байсан тул худалдан авсан юм...Одоо бодоод байхад Даас авсан 2 үхэрний нэгийг нь дансаар өгсөн байх, түүнээс 2 үхэр бол 675,000 төгрөг яагаад ч болохгүй. Тухайн үед үхрийн мах 4000-5000 төгрөгийн хооронд байсан...Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн бичгийг шалгаж үзэхэд Сэлэнгэ аймгаас орж ирсэн Д гэх хүнээс үхэр 1 ширхэг, ...Баасанжав гэх хүнээс 1 үхэр авсан бичиг байна...Даас 2 үхэр авсан...Дын хамт нөгөө машины нэг жолооч байсан. Дахин Даас огт мах авч байгаагүй...” гэснээр  /4 хх-ийн 132х/,

Д.Сарангийн ХААН банкны депозит 5062065448 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгад “5064143926...2017 оны 9 сарын 1-ны өглөөний 07.45 минут.../99086874 мах/ 675000 төгрөгийг  /4 хх-ийн 133х/шилжүүлсэн гэж,

-Борнуур сумын Засаг даргын тамгын газрын Үнэлгээний комиссын үнэлгээ  /нийт үнэлгээ 2,700,000 төгрөг/ /4 хх-ийн 146х/,

-Яллагдагч Н.Бын: “...Би өөрийн дүү Баяннэмэхийн эзэмшлийн Лотез маркийн саарал өнгийн 4042 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хааяа замын хөдөлгөөнд оролцдог байсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 154-155х/ болон мөрдөн шалгах нууц ажиллагааны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06, 07 дугаартай мөрдөгчийн магадлагаа, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд Н.Б, түүний өмгөөлөгч нар “ 2017 оны 9 сарын 1-ний орчим Сэлэнгэ аймагт Н.Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журмын хашаанд орсон, жолооны эрхээ хасуулсан” тул баримтыг шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах тухай,

Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Д, Н.Б нар “ 2017 оны 9 сарын 1-ний өглөө Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд байсан бөгөөд Даваахүү гэдэг хүнээс 2 тооны үхэр зээлээр авч нядлаад 9 сарын 1-ний орой 18 цагийн орчим Улаанбаатар хотод ирж зах дээр зарсан.” гэж мэдүүлж, хэргийг дахин шалгаж Даваахүүгээс тодруулж өгнө үү? гэх хүсэлт,

өмгөөлөгч Н.Баяр, Ж.Нарантуяа нар “хэргийг прокурорт буцаах тухай.”,

шүүгдэгч “Г.Б, Б.М нар нь гэм буруугүй.” гэж,

өмгөөлөгч Б.Наранцэцэг “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлт тус тус гаргасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нар хэргийг прокурорт ямар үндэслэлээр буцаах хүсэлт гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

 Хохирогч Д.Лхам, С.Нямаа нар нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 9 дүгээр багийн нутаг “Нартын адаг” гэх газраас 2017 оны 8 сарын 31-нээс 9 сарын 1-нд шилжих шөнө 2 тооны үхэр хулгайд алдсан байна.

Нэр бүхий шүүгдэгч нар нь 2017 оны 9 сарын 1-ний өглөө Улаанбаатар хотод байсан талаар гэрч Д.Сарангийн “9 сарын 01-ний өглөө Даас 2 үхэр авсан... нэг үхрийн үнийг банкаар шилжүүлсэн... Чимгээ гэдэг хүнийг  танихгүй” гэх мэдүүлэг,

  Гэрчийн мэдүүлэг нь Д.Сарангийн ХААН банкны депозит 5062065448 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгад “5064143926...2017 оны 9 сарын 1-ны өглөөний 07.45 минут.../99086874 мах/ 675000 төгрөгийг  /4 хх-ийн 133х/ шүүгдэгч Дын эхнэр Чимгээгийн дансанд 5064143926...2017 оны 9 сарын 1-ны өглөөний 07.45 минут орсон нь лавлагаанд тусгагдсанаар,

Гэрч О.Цэрэннадмидын: “...Д...2017 оны 09 сарын эхээр үүрийн 05:00 цагт над руу утасдаад “чи үхрийн мах авах уу” гэж утасдсан. Би Улаанбаатар хотын Хүчитшонхор зах дээр хашаа руу ороод хойд талын халага дээр ирээд зогсчих гэж хэлсэн. Тэр үед мах ховор байсан тул ирсэн махыг ченж нар өсгөөд аваад явсан юм уу намайг очих үед махаа зараад яваад өгсөн байсан.” гэх мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд Цэрэннадмид нь  “.. Дыг таньсан” талаар тэмдэглэлд тусгагдаж, гэрэл зургийн үзүүлэлтүүдээс харагдана.

Дээрх нотлох баримтаас дүгнэхэд 2017 оны 9 сарын 1-ний өглөө шүүгдэгч Н.Б, С.Д нар нь Улаанбаатар хотод байсан нь тогтоогдсон тул Сэлэнгэ аймагт байсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймагт Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 зааснаар 1 жил эрх хассан.” талаар лавлагаанд /3 хавтас хх-84 тал/ тусгагдсан тул хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанаас 2 хоногийн дараах үйл явдлыг болон 2017 оны 9 сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгаас Даваахүү гэх хүнээс 2 үхэр зээлээр авсан эсэхийг шалгуулахаар хэргийг Прокурорт буцаах үндэслэлгүй юм.

 

Хэрэгт нууц мөрдөн шалгасан ажиллагаа явуулсан мөрдөгчийн магадлагаа хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн байх ба дээрх нууц мөрдөн шалгах ажиллагааны баримттай танилцах хүсэлтийг оролцогчдийн хэн аль бичгээр гаргаагүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан дээрх дурдагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, үнэлсэн болно.

 

Харин Н.Б нарт холбогдох хэргийн 4 дүгээр хавтасны 136 талд авагдсан “мах, махан бүтээгдэхүүний ариун цэврийн №00000348, №00029994 дугаарын гэрчилгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

         

         Шүүгдэгч нарын холбогдсон эхний 2 удаагийн үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үйлдэл тус бүрт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллагдагчаар байцааж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад дээрхи хэргийг нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

           

             2002 оны Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийг тусгайлан зүйчлээгүй бөгөөд халдлагын зүйл нь мал болон эд зүйл байхаас үл хамааран “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар зүйчилэхээр хуульчилжээ.

            

           Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.12 дугаар зүйлд “мал хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хуульчилсан ба энэ зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын төрөл нь шүүгдэгч нарын хувьд илүү ашигтай, эрх зүйн байдал нь дээрдэхээр байна.

                      

          Иймд шүүгдэгч Н.Б, С.Д, Г.Б, Б.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч нарын бусдын малыг нууц далд аргаар хууль бусаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна

          

            “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээрээ бусад гэмт хэргийн бүрэлдэхүүнээс ялгаатай болно.

 

         Н.Б, С.Д, Г.Б, Б.М нар нь хэдийгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

        

          Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм хүлээн буруугаа зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг шүүх хэрэглэх боломжгүй юм.

          

         Шүүгдэгч Н.Б, С.Д, Г.Б, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршигийн шинж чанар /гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй/, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

 шүүгдэгч С.Д, Н.Б, Г.Б, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг ялгамжтай оногдуулж, хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан байна.

 

 Шүүгдэгч Н.Б, С.Д, Г.Б, Б.М нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас:

Хохирогч Ц.Баярхүүд 1882000 төгрөгийн, хохирогч Ц.Борбаатарт 1180000 төгрөг, хохирогч Ж.Энхболдод 360000 төгрөг, хохирогч С.Нямаад 2000000 төгрөг, хохирогч Д.Лхамд 700000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Хохиролыг дараах байдлаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнд:

Шүүгдэгч С.Д, Б.М Г.Б нараас тус тус 627333 төгрөг гаргуулан хохирогч Ц.Баярхүүд,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 1000000 төгрөг гаргуулан хохирогч С.Нямаад,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 180000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Энхболдод,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 590000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Борбаатарт,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 350000 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхамд тус тус олгож хянан шийдвэрлэлэв.  

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа яллах дүгнэлт болон бусад баримтад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн талаар дурдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тул мөрдөн байцаалтанд буцаах тухай санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

        Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.12 дугаар зүйлд “мал хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан эсэх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх шинжид тусгайлан заагаагүй тул дээрхи үндэслэлээр хэргийг Прокурорт буцаах үндэслэл болохгүй байна.

           Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 40-42 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 18-04 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшил биш болох нь гэрч Н.Буяннэмэхийн мэдүүлэг болон  тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /4- дүгээр хавтас хх-244, 247 тал/, болон бусад баримтаар тогтоогдож байх тул 40-42 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1100000 төгрөг, 18-04 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2000 000  төгрөгийг нийт 3100000 төгрөгийг шүүгдэгч Н.Б, С.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Улсын орлого болгох нь зүйтэй байна.

          

              Шүүгдэгч Н.Бын урьдчилан цагдан хоригдсон 87 хоног, шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн урьдчилан цагдан хоригдсон 2 хоног, Б.Мы урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцож, С.Д нь цагдан хоригдсон хоноггүйг дурдах зүйтэй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран ташуур 1 ширхэг, хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

            хэргийн хамт ирүүлсэн нууц мөрдөн шалгах ажиллагааны материал болон СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуутал хэрэгт хавсаргаж,

              хэрэгт битүүмжилсэн Б.Мы эзэмшлийн Серена маркийн хөлдөөгч 1 ширхэг, Шарп маркийн будаа агшаагч 1 ширхэг, С.Дын эзэмшлийн 5000 төгрөгийн үнэлгээ бүхий Нокиа 2300 маркийн гар утас 1 ширхэг, Г.Бат-Эрдэнийн эзэмшлийн Скай маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хохирогч нарын хохирол барагдах хүртэл хэвээр үлдээж тус тус хянан шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б овгийн Сэ.Д, Б овогт Г. Б, Ц овогт Б М, Г овогт Н Б нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч С.Д, Н.Б нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Б, Б.М нарыг тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д, Н.Б нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Г.Б, Б.М нарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 87 хоног,  шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон 2 хоног, Б.М цагдан хоригдсон 2 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.

5.Шүүгдэгч С.Д, Н.Б, Г.Б, Б.М нарт авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ял эдлэх хугацааг 2019 оны 5 сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 40-42 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ 1100000 төгрөг,  18-04 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2000000 төгрөг, нийт 3100000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Н.Баас 1550000 төгрөг, С.Д-аас 1550000 төгрөг тус тус гаргуулан Улсын орлого болгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн Б.М эзэмшлийн Серена маркийн хөлдөөгч 1 ширхэг, Шарп маркийн будаа агшаагч 1 ширхэг, С.Дын эзэмшлийн 5000 төгрөгийн үнэлгээ Нокиа 2300 маркийн гар утас 1 ширхэг, Г.Б эзэмшлийн Скай маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг битүүмжлэсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хохирогч нарын хохирол барагдах хүртэл хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран ташуур 1 ширхэг, хөрөө 1 ширхэгийг зэргийг устгахийг Төв аймгийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн сд-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2,5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1 дэх хэсэгт  зааснаар

Шүүгдэгч С.Д, Б.М Г.Б нараас тус тус 627333 төгрөг гаргуулан хохирогч Ц.Баярхүүд,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 1000000 төгрөг гаргуулан хохирогч С.Нямаад,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 180000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Энхболдод,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 590000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Борбаатарт,

Шүүгдэгч Н.Б, С.Д нараас тус тус 350000 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхамд тус тус олгосугай.

9.Хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Д нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ