Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/01213

 

 

 

 

 

 

 

201******* оны 04 сарын 26 өдөр                 Дугаар 101/ШШ201*******/01213                         Улаанбаатар хот

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Н.А нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: О.Ж

 

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *******,******* тоотод оршин суух, Мянган овогт Мягмаржавын ******* /регистрийн дугаар ПН840*******2814/ нарт холбогдох

 

            Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,282,500 төгрөг, зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь төлсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50,751,*******60 төгрөг, нийт 83,034,460 төгрөг гаргуулах, зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан *******,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч М.******* /О.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.                                

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.******* нь М.*******тай 2012 оны 5 дугаар сард өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1******* дүгээр хороо, дугаар хороолол, *******ны ******* дүгээр байрны ******* тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-220403081******* дугаарт бүртгэлтэй 61 мкв бүхий 3 өрөө орон сууцыг орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдуулан 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Банкны журмын дагуу М.*******, О.******* нар нь худалдан авах байрныхаа үнийн дүнгийн 30 хувьд ногдох 18,000,000 төгрөгийг ны 106 дугаар салбар дахь харилцах дансандаа байршуулж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулж 42,000,000 төгрөгний зээлийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатай авсан. М.*******, О.******* нар нь Н.*******т төлбөл зохих 60,000,000 төгрөгөөсөө 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15,717,500 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 12,000,000 төгрөгийг, бүгд 27,717,500 төгрөгийг данс хоорондын гүйлгээгээр шилжүүлж, үлдэгдэл 32,282,500 төгрөгийг огт төлж барагдуулаагүй, банкнаас авсан зээлийн хүү, үндсэн төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй. Тэд банкинд зээлтэй байх хугацаандаа гадаад улс руу /Энэтхэг улс/ гэр бүлийн хүний хамт ажиллаж сурахаар гарч явсан тул банкны зээлтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль гэх мэт бүхий л төлбөрүүдийг нь Н.******* өмнөөс төлж барагдуулсан. М.*******, О.******* нарыг Энэтхэгээс ирсний дараа М.*******тай ярьж тохиролцсоны дагуу 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тэдний зээлийн үлдэгдэл төлбөр болох 41,40*******,000 төгрөгийг нь Н.******* ин дахь М.*******гийн 3406012122 тоот зээлийн дансанд нь бэлнээр тушааж зээлийг нь хаасан. Харин М.******* байрыг буцаан шилжүүлэх, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зээлийн болон барьцааны гэрээний дагуу гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх явцад үүссэн М.*******, О.******* нарын Н.*******т төлөх 20,780,705 төгрөгийн өр төлбөрийг 1 жилийн дотор буцаан төлөх үүрэг хүлээсэн. Энэ өр төлбөр нь 2012 оны 6 дугаар сарын 2*******-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл М.*******гийн өмнөөс Н.*******ын инд төлсөн 7,08*******,205 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 41,40*******,000 төгрөг, нийт 48,4*******8,205 төгрөг, үүнээс 27,717,500 = 20,780,705 төгрөг болсон.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Н.*******, М.******* нар нь 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Н.*******ын өмчлөлд байсан улсын бүртгэлийн Ү-220403081******* дугаартай Баянзүрх дүүрэг, 1******* дүгээр хороо, *******ны ******* дүгээр байрны ******* тоот 3 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авах тухай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан 02 дардастай нотариатчаар гэрчлүүлж улмаар уг гэрээг үндэслэн хариуцагч нар нь наас 42,000,000 төгрөгийн зээл авсныг нь нотлох баримтуудыг тус шүүхэд 20 оны ******* дүгээр сарын 14-ний өдөр №04/*******547 тоот албан бичиг, түүний хавсралтууддаа тусган хүргүүлжээ. 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “0рон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хариуцагч нар нь 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олох үүрэгтэй атал байрны үнэнд 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15,717,500 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг, бүгд 27,717,500 төгрөгийг төлж үлдэгдэл 32,282,500 төгрөгийг төлөөгүй. Н.*******ын өмчлөлд байсан улсын бүртгэлийн Ү-220403081******* дугаарт бүртгэлтэй уг 3 өрөө орон сууцыг өмчлөх эрх нь иргэн М.*******гийн нэр дээр 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шилжин бүртгэгдэж “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001*******3044 дугаартай гэрчилгээ” олгогдсон байна. ******* нь уг үл хөдлөх эд хөрөнгөө “” ХХК-д 45,000,000 төгрөгөөр худалдах тухай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулан “” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болохыг нь нотолж Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар 20 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7/10726 тоот албан бичиг түүхчилсэн лавлагаа/, түүний хавсралтууддаа тусгаж тус шүүхэд ирүүлжээ. Хариуцагч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчин 3 өрө орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 32,282,500 төгрөгийг Н.*******т төлөхгүй байгаа тул энэхүү мөнгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч М.*******, О.******* нар нь тай 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ №4*******”-ний дагуу банкнаас зээлж авсан 42,000,000 төгрөгнийхөө зээлийг холбогдох хүү бусад төлбөрүүдийн хамт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу инд төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч банкинд нэг ч төгрөг төлөөгүй. Харин нэхэмжлэгч Н.******* нь банкинд 50,751,*******60 төгрөгийг төлж хариуцагч нарын зээлийн төлбөрийг бүрэн хаасан болох нь ны 20 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн тус шүүхэд ирүүлсэн №04/*******547 тоот албан бичиг, түүнд хавсаргасан санхүүгийн баримтуудад тусгагдсан байна. Тиймээс Иргэний хуулийн 4*******6 дугаар зүйлийн 4*******6.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж хуульчлан заасан байх тул хариуцагч нарын өмнөөс нэхэмжлэгчийн инд төлсөн 50,751,*******60 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Шүүх хуралдаанд 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч бэлнээр хэрхэн буцааж авсан талаар хариуцагч сонин зүйл ярьсан. 2012 оны 5 дугаар  сарын 25-ны өдөр төв банкин дээр мөнгөө аваад бүх хүмүүсийн хажууд Н.*******т өгсөн, Н.******* аваад кафед орохын өмнө Д.ын цүнхэнд хийсэн гэх тайлбарыг өнгөрсөн шүүх хуралдаан дээр хэлсэн. Түүнээс өмнөх 50 орчим хурлууд дээр Б.т өгсөн, эсвэл Н.*******т өгсөн гэж ярьдаг байсан хүн гэнэт Н.*******т өгсөн, Н.******* аваад кафед орохын өмнө Д.ын цүнхэнд хийсэн. Тэгээд Д. 12,000,000 төгрөгийг шилжүүлчихлээ гэж орж ирсэн гэж өмнөх шүүх хуралд дээр ярьсан. Энэ бол бүгд худлаа. Тухайн өдөр ажлын цаг дууссан байсан. ны төв салбар дээрээс нэхэмжлэгч ямар нэг мөнгө авсан зүйл байгаагүй. М.******* авсан гээд байдаг боловч М.*******гийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн дансны хуулга дээр 30,000,000 төгрөгийг бэлнээр аваад 12,000,000 төгрөгийг банк хоорондын гүйлгээгээр шилжүүлсэн байна гэж хараад байна. Тэгэхээр өөр салбараас шилжүүлээд гүйлгээний хураамж төлсөн гэдэг нь харагдаж байна. Энэ зээлийг 2012 оны 3 дугаар сараас хойш хөөцөлдсөн. Би анх “” ХХК-иас 100,000,000 төгрөгийн зээл авсан байсан юм. Зээлээ төлөөд зээлийн үлдэгдэл 8*******,000,000 төгрөг болсон байсан. Би зарах нөхцөл бүрдээд байгаа учраас зарим байрыг чөлөөлүүлэх хүсэлт өгч явж байсан юм. 2011 оны 11 дүгээр сард авсан байхаа. Би зээлээсээ 14,000,000 төгрөгийг төлөөд 5 байрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргаад банк яг энэ асуудлаар зөвшөөрсөн зээлийн хорооны шийдвэр гаргасан байдаг. Д. захирал бол хэзээ ч хүний данснаас мөнгө шилжүүлэх боломж байхгүй. Хаанаасаа ч гаргаж ирсэн, ямар ч цүнхтэй явсан юм?. 18,000,000 төгрөгийн урьдчилгааг Н.******* байршуулсан гэж байнга л ярьж байна. Түүнийгээ нотлох ганц ч баримт байхгүй. Байгаа ганц баримт нь О.*******гийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тушаасан баримт байгаа. Энэ баримт нь хариуцагч нар байр худалдаж авах сонирхолтой байсан гэдгийг нотолж байгаа юм. Хариуцагч нар бид нарт байр байсан болохоор бидэнд байр авах шаардлага байгаагүй, бидний хүсэл зориг биш гэж тайлбарладаг. М.******* бол ББСБ-ын захирал байсан хүн, үл хөдлөх хөрөнгүүдтэй байнга харьцдаг. Тэр ч байтугай М.*******д т хотод зээлийн гэрээний дагуу албадан чөлөөлүүлээд авсан байр хүртэл байдаг. Тийм учраас манай байрыг иймэрхүү аргаар авах гэж байна. М.*******д худалдах, худалдан авах гэрээнийхээ “” ХХК-иас шаардах эрх нь байгаа. М.******* зээл авахдаа шилэн хүлэмжийн төсөл хийх гээд Н.*******ын нэр дээр байдаг газар дээр ногоо тарих гээд хүлэмж барьсан гэж худлаа зүйл ярьсан. Тухайн үед миний нэр дээр 5000 м.кв газар ч байгаагүй, сүүлд ч миний нэр лүү шилжсэн газар байдаггүй. М.*******гийн авга эгчийн “” ХЗХ-ноос 20,000,000 төгрөгийн зээлийг ногоо тарих зорилгоор авч байсан. Түүнийг бол бид хоёр 50, 50 хувиар нь авсан. ХЗХ-ноос зээл авахдаа өөрийгөө батлан даагчаар орсон гээд байдаг. ХЗХ-ноос авсан зээлийн гэрээ дээр бол Н.*******, М.******* нар хамтран 20,000,000 төгрөг зээлдсэн, Н.*******ын өмчлөлийн 2 байрыг барьцаалсан байдаг. Энэ байрнууд нь “” ХХК-иас чөлөөлж авсан 15, 25 тоот байрууд байгаа юм. ХЗХ зээл олгохдоо гишүүнчлэлээр зээл олгодог юм билээ. Бид хоёулаа л ХЗХ-ны гишүүн нь болсон. М.*******гийн хамаатны ах н. гэдэг хүнд ХЗХ-ноос 20,000,000 төгрөг аваад гарахдаа шууд 10,000,000 төгрөгийг өгсөн. Тэр зээлийг авахдаа бол ногоо тарих төслийг бол яах аргагүй өгсөн. Гэхдээ эгч нь эдгээр зүйлсийг шаардаад байхад шүүхэд ерөөсөө гаргаж өгдөггүй. Ганцхан Н.******* л зээл авсан мэтээр тодорхойлолт гаргаж өгөөд байдаг. Би нэхэмжилсэн боловч 10,000,000 төгрөгийг М.*******д хүлээлгэж өгсөн гэх баримт байхгүй байна гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 18,000,000 төгрөгийг Н.******* байршуулсан гээд байгаа бол яагаад Н.*******ын байршуулсан 18,000,000 төгрөгийг өгч болдоггүй юм бэ?. Би 18,000,000 төгрөгийг эхнэрт нь тоолоод өгсөн зүйл ерөөсөө байхгүй. Яг энэ байрыг авахдаа 60,000,000 төгрөгөөр тохироод 18,000,000 төгрөгийг байршуулсан юм. Тэр мөнгийг хаанаас олсон юм мэдэхгүй. Надад авга эгчийнхээ ХЗХ-ноос авсан гэж ярьдаг байсан. Миний хувьд 3 жилийн хугацаанд олон газруудаас зээл авч, өмнөх зээлээ дараагийн зээлээр нөхөөд явж байсан. Сүүлийн зээлийг аваад 1 сар хамтарч ажиллая гэж ярьж байсан. Гэтэл 10,000,000 төгрөгийг аваагүй гэж худлаа яриад байгаа юм. Гэрч Б. 20 зүйл дээр худлаа хэлсэн байсан. 201******* оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрч асуусаны дараа гурвуулаа эвлэрэхээр болсон боловч М.******* больсон. Би хэн нэгэн нөлөөлсөн байх гэж бодож байгаа. Б. 2013 оны 6 дугаар сарын 1*******-ний өдрийн гэрээ алдаатай болсон гэдгээ өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Энэ гэрээний нэмэлт өөрчлөлтөөр энэ байрнууд бүгд Н.*******ын нэр дээр байгаагүй, 5 байр нь бусад этгээдүүдийн нэр дээр байсан гэдгийг тусгаж өгсөн. Гэрээний дагуу гүйцэтгэлээ ч “” ХХК-ийн Б. эр хүний хувиар хийж эхэлсэн. Өмнө нь М.******* ******* тоотын төлбөр 58,000,000 төгрөгийг “” ХХК төлсөн гээд Улсын Дээд шүүхээс буцааж байсан. Одоо энэ бүх асуудал тодорхой болсон.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 453 дугаар зүйлийн 453.1, 4*******6 дугаар зүйлийн 4*******6.1 болон мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчлан заасныг үндэслэн 3 өрөө орон сууцаа худалдсан үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 32,282,500 төгрөгийг, мөн хариуцагч нарын наас зээлж авсан 42,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүнүүд болон зээлийн үлдэгдэл төлбөрийг хаахад Н.*******ын зүгээс толж барагдуулсан 50,751,*******60 төгрөгийг, бүгд 83,034,460 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан *******,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч М.******* /О.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.******* гэдэг хүнийг хүнд хэцүү үед нь нэр дээрээ бага хүүтэй зээл гаргаж өгч туслаж байсан сэтгэл рүү ингэж ус цацаж хүний санахгүй сэдэхгүй зүйлийг санаж биднийг шүүхэд хариуцагчаар дуудуулж байгаад үнэхээр гомдолтой байна. Учир нь анхнаасаа М.******* намайг Н.******* нь хуурч мэхлэн миний болон эхнэрийн минь нэр дээр бага хүүтэй орон сууцны зээл гаргуулан өөрийн зорилгодоо хэрэглэх санаатай байсан байдаг. Анх М.******* би Н.*******ын санаачлагыг хүлээн авч, түүнтэй хамтарч Борнуурын Арангатын сангийн аж ахуйд ногоо тариалахаар тохиролцсон юм. Н.******* нь хөрөнгийн эх үүсвэртэй болохын тулд өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг миний эхнэр О.******* бид 2-той худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухайн үеийн бизнесийн зээлийн хүүнээс бага хүүтэй, урт хугацаатай мөнгө гаргаж авахаар болсон юм. Тэгээд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж, өөрийн танил ны эдийн засагчаар /зээл гаргасан/ дамжуулан байрны урьдчилгааг 18 сая төгрөг болон үлдсэн мөнгө болох орон сууцны зээл гаргаж бүх мөнгийг авсан. Энэ талаар тухайн үеийн эдийн засагч мэдэж байгаа бөгөөд гэрчлэх болно. Гэтэл уг орон сууцны зээл гарсны дараа хамтарч ажиллах санаачлага гаргаж байсан Н.******* нь хамтарч ажиллахгүй гэсэн бөгөөд тухайн үед М.******* намайг ашиглаж бага хүүтэй мөнгө зээлэхээр арга хэрэглэж байсныг мэдсэн юм. Хэрэв Н.******* мөнгөө аваагүй бол тухайн өдрөө шууд инд хандах байсан. Бүх мөнгө авсан учраас ямар ч гомдол гаргаагүй байна. Мөн Н.*******ын нэхэмжлэлд зээл авахдаа биш байрыг буцаан өгөхдөө асуудал үүссэн гэж байгаа нь үнэхээр гүтгэлгийн шинжтэй байна. Тиймээс бидний нэр дээрх зээлээ төлж байж байрны бичиг баримтаа шилжүүлж авах шаардлагын дагуу Н.******* нь зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулсан бөгөөд байрны бичиг баримтаа буцааж шилжүүлж авсан юм. Ингэж намайг хуурч мэхлэн нэр дээр минь бага хүүтэй зээл гаргуулж мөнгийг нь ашигласан байтлаа өнөөдөр шүүхэд худлаа нэхэмжлэл гаргаж өөрийн ашигласан мөнгөнийхөө хүүг надаар төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа агуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.*******, О.******* бид үнэхээр бусдаас гурван өрөө байр худалдаж авсан бол яагаад тэр байрандаа худалдсан гэх этгээд болох Н.*******ыг байлгаад өөрсдөө тухайн байранд нэг ч хоног амьдрахгүй байх ёстой гэж, тухайн үед цахилгааны төлбөр, СӨХ-ийн төлбөр, дулааны төлбөр зэрэг ахуйн хэрэглээтэй холбоотой бүх зардлуудыг хэн хийсэн бэ гэдгээс энэ худалдах, худалдан авах гэрээ ямар санаа зорилгоор, яах гэж хийгдсэн бэ гэдэг нь тодорхой харагдах боломжтой. Үнэхээр Н.******* нь орон сууцаа надад 60,000,000 төгрөгөөр худалдсан бол, бид тэр байрыг үнэхээр худалдаж авсан бол бид тэр байрандаа амьдрахгүй, яагаад Н.******* тэр байранд амьдраад байсан бэ гэдгийг эрхэм шүүгч та тунгаан бодохыг хүсэж байна. Н.******* нь орон сууцаа бидэнд худалдах хүсэл эрмэлзэл сонирхол байгаагүй учраас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байрандаа өөрөө амьдарч байсан юм.Түүнчлэн Н.******* нь өөрөө бидний нэр дээр гаргуулсан, өөрөө авч ашигласан зээлээ хугацаа хэтрүүлсэн бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүү, торгуулийг өөрөө төлөх нь мэдээжийн асуудал юм. Үүнээс болж иргэн миний бие аливаа банкнаас зээл авах боломжгүй болоод байгаа. Бидэнд Н.******* нь үнэхээр орон сууцаа худалдсан бол нэгэнт худалдсан байрныхаа зээлийг яагаад төлж байгаа юм, Н.******* бидний эцэг, эх биш тэгсэн атлаа биднийг гадаад явсан ч гэсэн үүнийг төлөх, энэ байранд амьдрах эрх, үүрэг үүсэхгүй нь ойлгомжтой. Гэтэл бодит байдал дээр бидний нэрийг ашиглаж өөрийн орон сууцыг барьцаанд тавьж тухайн үедээ бага хүүтэй зээл авч мөнгийг нь өөртөө ашигласан бөгөөд Н.*******т тусалсан биднийг хохироохоор ийм муухай арга хэрэглэж байгаад маш их гомдолтой байна. Н.******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг бидэнтэй бодит байдал дээр хэрвээ хийсэн бөгөөд одоо буцааж орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг худалдан авсан бол 2013 оны 7 дугаар сарын зах зээлийн ханшаар 3 өрөө орон сууцны үнэ 100,000,000 төгрөг хол давсан үнээр биднээс худалдаж авах шаардлага бий болно. Гэтэл Н.*******ын тайлбарлаад байгаа шиг бодит байдал дээрээ орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй Н.******* нь биднийг ашиглан бага хүүтэй зээл гаргуулан авч ашигласан учраас дээрх байдлаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм.

Хамгийн сүүлийн хурлын тэмдэглэл дээр байгаа. Бөмбөгөр дээр очоогүй юм. Энэ бол ны Бөхийн өргөө салбар байсан гэдэг нь хурлын тэмдэглэл дээр ч байна, Б. гэрчийн мэдүүлэг дээр ч байна. Мөн өөр салбараас шилжүүлсэн гээд байна. Данснаас мөнгө шилжүүлж байгаа юм чинь аль ч салбар байсан адилхан. 4 цагийн үед хаадаг гэж яриад байх юм. Бүх зүйл дээр л Н.******* өөрөө хамт яваад байгаа. 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулахад Б. байгаагүй гэж хариулсан. Тэр гэрээг бол намайг төөрөгдүүлээд хийсэн. Гэрчийн мэдүүлэг дээр ч намайг 20 онд анх харсан гэсэн байгаа Гэрчийн мэдүүлэг 20 зүйл дээр худлаа байсан гээд байх юм. Худлаа байсан юм бол тухайн үед хэлж болдоггүй юм уу?. 2013 оны 6 дугаар сарын 1*******-ний гэрээний өөрчлөлт 1, 2-ыг Н.*******, Б. нар өөрсдөө л хийсэн. 2013 оны 6 дугаар сарын 1*******-ний байдлаар 41,000,000 төгрөгийн зээлийг хаах, Н.******* төлөх боломж байхгүй байсан. Энэ нь Н.*******ын өөрийнх нь гаргаж өгсөн зээлийн баримтаар нотлогдоно. Н.******* 350,000,000 төгрөгийн зээлтэй, 26 байрных нь 10 нь өөр байгууллагын барьцаанд, нь “” ХХК-ийн барьцаанд байсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан 4 байр нь худалдан авагч талын нэр дээр шилжээгүй байгаа гээд байгаа. “” ХХК-иас хоёр байрыг Голомт банкны барьцаанаас сулласан. Нэг байр нь Д. гээд тухайн хамтран амьдарч байсан хүнийх нь дүү, эсвэл ойрын хамаатан нь байсан байх. Нөгөө нэг байр нь Ж.ын нэр дээр, гэхдээ шүүхийн шийдвэрээр Н.*******т очихоор шийдэгдсэн байдаг. Бас нэг байр нь Т. гээд хүний нэр дээр байсан. Т. нь 2013 оны 6 дугаар сарын 1*******-ний байдлаар Н.*******аас 35,000,000 төгрөгийн авлагатай байсан. Мөн худлаа яриад байгаа дараагийн шалтгаан нь өөрөө тийм их хэмжээний өртэй, 30,000,000 төгрөгийг аваагүй байж 42,000,000 төгрөгийн зээл төлдөг юун сайхан сэтгэлтэй хүн бэ?. Анхан шатны шүүх дээр гаргаж өгсөн баримт гээд хурлын тэмдэглэлд тусгуулчихаад хэрэгт өгөөгүй болохоор Улсын Дээд шүүхээс буцаасан юм. Дараагийн удаа “” ХХК-д хэн зарсан, хэн мөнгө авсан гэдгийг тодруулаагүй гэдэг үндэслэлээр буцсан. Тухайн байрыг 2013 оны 6 дугаар сарын 1*******-ний өдөр Н.******* зарсан байдаг. Хүн болгонтой тохиролцсон гэж хэлдэг. Гэтэл гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлгээр 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр М.*******г Хонхорт хүлэмж хийж байхад нь авч ирж уулзсан гэдэг. Тэгсэн мөртлөө 2013 оны 6 дугаар сарын 1*******-ний өдөр хүн бүртэй тохиролцсон гэж бас тайлбарлаад байдаг. Т. 35,000,000 төгрөгийн авлагатай, нэг байр нь шилжсэн, мөнгөө авах гэж байгаа учраас юм яриагүй. Ж. бол нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас юм ярихгүй. Үүнийг болохоор өмгөөлөгч болон Н.*******ын зүгээс бизнесмен хүний ухаан гэж тайлбарлаад байдаг. 4 удаагийн хурлын тэмдэглэл дээр байгаа. Гэрээний нэмэлт өөрчлөлт зэргийг зөвхөн Н.******* л хийж байсан. Зээл гарах үед Д., Ч., М.******* нартай хамт төв банк дээр очсон бөгөөд зээл гараад би шилжүүлгээ хийсэн шүү гээд ороход Н.******* байж л байсан гээд бүх үйл явдлууд худлаа яриад байгаа гэдгийг нотлох болно гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М.*******, О.******* нарт холбогдуулан анх “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Зээлийн гэрээ №4*******”-ийн үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдож үүссэн 20,780,705 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилөн, одоо “худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,282,500 төгрөг, зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь төлсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50,751,*******60 төгрөг, нийт 83,034,460 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь “зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан *******,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” шаардлагаасаа татгалзсан болно. 

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс орон сууц худалдан авах зорилго байгаагүй, Н.******* нь банкнаас бага хувийн хүүтэй зээл авах зорилгоор миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, улмаар биднээр зээл авахуулан, өөрөө зээлээ төлж дуусгасан, харин бидний өмнөөс зээл төлсөн асуудал биш тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүрэг, 1******* дүгээр хороо, дугаар хороолол, *******, ******* дүгээр байрны ******* тоот, 61 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220403081******* дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.******* нь 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өмчилж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000112*******66 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

 

Н.*******, М.******* нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, дээрх орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдахаар, урьдчилгаа 18,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг банкны зээлээр 14 хоногийн дотор төлж дуусгахаар тохирсон байна.

 

О.******* нь 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 18,000,100 төгрөгийг М.*******гийн данс руу шилжүүлж, улмаар М.******* нь 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 14,010,000+1,707,500= 15,717,500 төгрөгийг Н.*******ын дансанд шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.******* нь О.******* М.******* руу 18,000,000 төгрөгийг шилжүүлсээр байхад М.******* нь миний данс руу мөнгө шилжүүлэхдээ дутуу шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь завшсан гэх тайлбар, хариуцагч М.*******гийн бид орон сууц худалдан авах зорилгогүй байсан гэх тайлбар зэргээс үзэхэд энэхүү урьдчилгаа төлбөр гэх 18,000,000 төгрөг нь хариуцагч нарт байсан бэлэн мөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, харин Н.*******т байсан бэлэн мөнгө гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Н.*******, М.******* нар нь дахин 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дээрх орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг *******,000,000 төгрөгийн үнэтэйгээр байгуулсан байх бөгөөд зохигчид энэхүү гэрээг байгуулсан шалтгаанаа татвараас зайлсхийх зорилгоор гэж тайлбарласан, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байна.

 

Улмаар Баянзүрх дүүрэг, 1******* дүгээр хороо, дугаар хороолол, *******, ******* дүгээр байрны ******* тоот, 61 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220403081******* дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр М.*******д олгогдсон боловч хариуцагч нар уг орон сууцандаа амьдраагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, М.*******гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан боловч ******* дүгээр байрны ******* тоот орон сууцыг хариуцагч нар нь худалдан авах зорилгогүй, уг орон сууцаа бодитоор хүлээн авч, амьдарч байгаагүй, ийнхүү М.*******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсгэснээр Н.******* нь цааш өөр зорилгоор ашиглахаар шилжүүлсэн гэж үзэхээр байх тул зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь учир дутагдалтай байна.

 

Харин хариуцагч нар нь банкнаас бага хувийн хүүтэй зээл авах шаардлагыг хангаж байсан тул тэдний нэр дээр нэхэмжлэгч нь дээрх худалдан-худалдан авах гэрээний дагуу шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авах зорилготой байсан гэж үзэв. 

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нараас худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй байна.

 

М.*******, О.******* нар 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 4******* дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г тай байгуулж, 42,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зориулалтаар, мөн өдрийн “Барьцааны гэрээ”-гээр дээрх ******* тоот орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлд зааснаар банктай зээлийн болон барьцааны эрхийн харилцаа үүсгэсэн байна.

 

нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 42,000,000 төгрөгийг М.*******д олгож, тэрээр мөн өдрөө 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******ын данс руу шилжүүлсэн болох нь “Депозит дансны харилцагчийн хуулга”-аар тогтоогдож байна.

 

Харин уг зээлийн 30,000,000 төгрөгийг М.******* нь банкнаас бэлнээр авсан байх бөгөөд тэрээр Н.*******т бэлнээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа, нэхэмжлэгч Н.******* уг мөнгийг аваагүй гэж тайлбарлаж, хэн алин нь маргаж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Уг орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь нь 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэх ба нэхэмжлэгч Н.******* нь 2012 оны 6 дугаар сарын 2*******-ний өдрөөс эхлэн сар бүрийн төлөлтийг хийж, улмаар 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 41,40*******,000 төгрөгийг Н.******* төлж, хааснаар энэхүү зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

Энэхүү зээлийн гэрээний дагуу О.*******, М.******* нар зээл төлөх үүргийг хүлээсэн боловч нэг ч удаагийн төлөлтийг хийж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү Н.******* нь хариуцагч нарын орон сууцны зээлийг хугацаанаас нь өмнө төлж дуусгавар болгосон шалтгаанаа тайлбарлахдаа бизнесмэн хүний ухаан, хүн чанар гаргаж, орон сууцыг алдахгүйн төлөө гэж байгаа боловч энэхүү тайлбар нь үндэслэл муутай, харин хариуцагч нарын Н.******* нь бага хувийн хүүтэй зээл авах зорилгоор бидний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж, улмаар биднээр зээл авахуулан өөрөө ашиглаж, өөрөө зээлийг төлж дуусгавар болгосон гэх тайлбар нь зохигчдын хооронд анх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, зээлийн гэрээний харилцаа дуусгавар болох хүртэл болсон үйл баримт, цаг хугацаа зэргээс үзэхэд хариуцагч нарын тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 4*******6 дугаар зүйлийн 4*******6.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нарын банктай байгуулсан орон сууцны зээлийн төлбөрийг өөрөө төлсөн гэж үзэн гаргуулахаар шаардаж байх боловч дээр дурьдсанчилан хариуцагч нараар бага хувийн хүүтэй зээл авахуулан уг зээлээ өөрөө төлсөн, харин бусдын төлөх зээлийн төлбөрийг сайн дураар төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Улмаар Н.*******, Б.Андаа нар нь “” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 1*******-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 1******* дүгээр хороо, дугаар хороолол, *******, ******* дүгээр байрны 1-26 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, уг 26 байранд М.*******гийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй ******* дүгээр байрны ******* тоот, улсын бүртгэлийн Ү-220403081******* дугаарт бүртгэлтэй орон сууц орсон байна.

 

Уг гэрээний 2.1-д “Худалдан авагч тал нь төлбөрийн урьдчилгаа болох 350 сая төгрөгийг худалдагч талын зээлийн барьцаанд байгаа дараах хөрөнгүүдийн зээлийг барагдуулан барьцааг чөлөөлөх хэлбэрээр төлнө. Үүнд: инд төлөх зээлийн үлдэгдэл нийт 58,72*******,106.87 төгрөгийг төлж зээлийн барьцаанд байгаа ... Ү-220403081******* ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн барьцааг чөлөөлөх”, “...худалдагч талын нэр дээр шилжигдээгүй байгаа ... Ү-220403081******* ... үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 14 хоногийн дотор гаргаж худалдан авагч талын нэр дээр шилжүүлж өгнө ...” гэжээ.

 

“” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5*******,250,000 төгрөгийг Н.*******ын ны 340601171500 тоот дансанд “Үл хөдлөх хөрөнгийн төлбөр /зээл хаав/” гэсэн утгаар шилжүүлсэн болох нь “Депозит дансны харилцагчийн монгол хуулга”, “” ХХК-ийн мөн өдрийн 238 дугаартай төлбөрийн даалгавар зэргээр тогтоогдож байна.

 

ны 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 28******* дугаартай “” ХХК-д гэсэн албан бичгийн агуулгаас үзэхэд 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4******* дугаартай /М.*******, О.*******/ орон сууцны зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл нь 41,34*******,622.72 төгрөг байна гэсний дагуу Н.******* нь 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 41,40*******,000 төгрөгийг М.*******, О.******* нарын зээлийг төлж, хаасан, өөрөөр хэлбэл ******* дүгээр байрны ******* тоотыг бусдад худалдсаны төлбөрөөр хаасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ийнхүү ******* дүгээр байрны ******* тоот орон сууц барьцаанаас чөлөөлөгдөж, дээрх “” ХХК-тай байгуулсан гэрээний агуулгаараа Н.******* нь М.*******г 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ирүүлэн “” ХХК-тай “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, 45,000,000 төгрөгөөр ******* дүгээр байрны ******* тоот орон сууцыг худалдахаар тохирч, улмаар 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууц хариуцагч М.*******гийн хувьд улсын бүртгэлээр өмчлөх эрх нь үүссэн ба энэхүү зүйлд зааснаар аливаа халдлагаас хамгаалах эрхээ гэрээ байгуулагдсан цаг хугацаанаас эхлэн “” ХХК-ийн өмчлөх эрх үүсэх цаг хугацаа хүртэл хэрэгжүүлээгүй нь ******* дүгээр байрны ******* тоот орон сууцыг бодитоор анхны өмчлөгч Н.******* эзэмшсэн хэвээр байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч М.*******гийн хүсэлтээр нэр бүхий банкнуудаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шийдвэрлэсэн бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Капитал банк, наас нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 4*******6 дугаар зүйлийн 4*******6.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М.*******, О.******* нарт холбогдуулан гаргасан “худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,282,500 төгрөг, зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь төлсөн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 50,751,*******60 төгрөг, нийт 83,034,460 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын “зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан *******,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8*******0,023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2017/125*******0 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай”, 201******* оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ201*******/06335 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ЭНХЖАРГАЛ