Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1387

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.Г өөс 131,340,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К , хариуцагч М ББСБ ХХК-иас 218,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К , 65,670,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-д тус тус олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,395,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г өөс улсын тэмдэгтийн хураамж 814,650 төгрөг, хариуцагч М ББСБ ХХК-иас 1,252,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К , хариуцагч М ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 486,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.