Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/00670

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 01 өдөр             Дугаар 101/ШШ2019/00670               Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК холбогдох

 

Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдэл 838,547,911 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдох гэрээний алдангид 471,654,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу “*******” ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48,965,807 төгрөг, барилгын сафутыг түрээслүүлж олох байсан орлого нийт 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.*******, шинжээч Д.*******, А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Д,, ЗТЯамны захиалгатай, Улс хоорондын авто вокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг хариуцагч “*******”ХХК-тай байгуулсан юм. Дээрх гэрээний дагуу манай компани захиалагч “*******” ХХК-ийн 600,000,000 төгрөг буюу 33,5 хувийн, компани өөрийн болон зээлийн 1,189,700,000 төгрөг буюу 66,7 хувийн санхүүжилтээр 2013 оны 8 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал 1,789,733,352 төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн болно. Захиалагч “*******” ХХК-нь 2012 онд 562,000,000 төгрөгийг газар шорооны ажлын гүйцэтгэлээр, 2,073,000,000 төгрөгийг урьдчилгаагаар нийт 2,625,000,000 төгрөгийн санхүүжилтийг авчихсан байдаг. Тэрчлэн 2013 оны 9 дүгээр сард манай компанийн гүйцэтгэсэн ажлаар 2,247,424,416 төгрөгийн гүйцэтгэл гарган 2012 онд авсан 2,000,000,000 төгрөгийн урьдчилгаагаа суутгуулаад 200,000,000 төгрөгийн санхүүжилтыг нэмж авсан. Ийнхүү Зам тээврийн яамнаас нийт 2012, 2013 онд 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтыг авсан байгаа боловч нийт гүйцэтгэлийнх нь 64,3 хувийг гүйцэтгэсэн манай компанид нийт авсан санхүүжилтийнхээ 21,4 хувийг өгч манай компанид өгөх ёстой 1,2 тэрбум төгрөгийг зориулалт бусаар өөр төсөлд зарцуулан туслан гүйцэтгэгч манай компанийг хохироосон байгаа юм. Мөн уг ажлыг Зам тээврийн болон АҮЯ-нь концесийн гэрээгээр өөр байгууллагаар гүйцэтгүүлэхээр болж “*******” ХХК нь 2016 оны 5 дугаар сард Авто Тээврийн Үндэсний Төвд хүлээлгэж өгөхдөө 2,835,000,000 төгрөгийн гүйцэтгэлээр тооцон хүлээлгэж өгсөн байдаг. Манай компани гүйцэтгэлээ ЗТБХБ-ын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн дагуу гаргасан болно. “*******” ХХК нь Зам тээврийн яаманд 2013 оны 9 дүгээр сарын 2,247,424,410 төгрөгийн гүйцэтгэл болон 2016 оны 5 дугаар сард Авто Тээврийн Үндэсний Төвд хүлээлгэж өгөхдөө гаргасан 2,835,000,000 төгрөгийн гүйцэтгэлээ ч мөн дээрх дүрмийн дагуу гаргаж санхүүжилтийн тооцоогоо хийсэн байдаг. Хариуцагч “*******” ХХК нь манай компаниар Д,, Зам тээврийн яамны захиалгатай, Улс хоорондын авто вокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 1,789,733,352 төгрөгөөс 2013 онд 600,000,000 төгрөг, 2014 оноос хойш 155,000,000 төгрөг, Ландкрузер-200 маркийн авто машиныг 195,94 сая төгрөгийн санхүүжилтэнд тооцож тус тус өгч нийт 951,185,441 төгрөгийн санхүүжилт өгөөд байгаа.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаал, журмын дагуу бид гүйцэтгэлийн тооцоог гаргасан байхад хариуцагч талаас бид нар 2012 онд Зам тээврийн яамтай гэрээ хийхдээ 2009 оны 263 дугаар тушаалыг баримтлан гэрээ хийсэн ба үүний дагуу тооцож төлөх ёстой гэж биднийг хохироож байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ гэсэн заалтын дагуу 1,2 тэрбум төгрөгийн ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар энд заасан нөхцөлөөр 14 хоногийн дотор санхүүжилт хийнэ гэж заасан. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.2-т 4 дүгээр зүйлд заасан нөхцөлөөр гэрээний төлбөрийг шилжүүлэх гэсэн захиалагчийн үүрэг, Иргэний хулийн 344 дүгээр зүйлийн 344.2, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх заалтуудын дагуу гэрээний дагуу хийж гүйцэтгүүлсэн ажлынхаа төлбөрийг төлөхгүй өдий хүртэл маргалдаж байна. 2013 онд гэрээ хийгээд гүйцэтгэсэн ажлыг 2012 оны 6 дугаар сард хүчингүй болсон 263 дугаар дүрэм, журмын дагуу өгөх ёстой гэж шалтаг шалтгаан хэлж яваад байгаа юм. “” ХХК-ийн дүгнэлтээр 2012 оны 181 дүгээр тогтоолын дагуу 1,8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт бол бидний ажил норм, дүрэм журмын дагуу явагдсан гэдгийг хангалттай нотолж өгдөг. Энэ дүгнэлтийг хариуцагч үл зөвшөөрөөд Барилгын төсөвчдийн холбооны шинжээч н.Далантай, н.А.******* нараар дүгнэлт гаргасан. Дүгнэлт ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Хүчингүй болсон норм дүрмийг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Мөн Зам тээврийн яамны сайдын 2009 оны 263 дугаар тушаалын 2 дахь хавсралтыг үндэслэл болгосон гэсэн байна. Энэ тушаал нь 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар хүчингүй болчихсон байна. Хүчингүй болгосон эрх зүйн актыг үндэслэж төсвийн үнэлгээг гаргажээ. Хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд хийгдсэн гэрээний хавсралт биш “*******” ХХК болон Зам тээврийн яам хоорондын 2012 оны 8 дугаар сард хийсэн гэрээний хавсралтын дагуу хийсэн байгаа юм. 2012 оны Зам тээврийн яамтай хийсэн гэрээний хавсралтыг бидний хооронд хийсэн гэрээний хавсралт болгоно гэсэн ойлголт, ярьж хэлсэн зүйл байгаагүй. Шинжээч нар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн. Шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллага нь шүүх гэж үзэж байгаа. Хариуцагч тал шүүгчийн захирамжийн дагуу, үг үсгийн дагуу л хийх ёстой шүү гээд Зам тээврийн яамтай байгуулсан гэрээний хавсралтыг ашиглуулж гаргуулах үйлдлийг хийсэн. “” ХХК манай ажлыг 1,8 тэрбум төгрөг гэж дүгнээд 1,900,000 төгрөгийн ажлын хөлс авч байсан бол энэ шинжээч нар манай ажлыг 2 дахин бага дүгнэсэн боловч 4 дахин их ажлын хөлс авсан байдаг. Үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө авч дүгнэлтийг гаргасан гэж бид үзэж байгаа.

Иймд хариуцагч “*******” ХХК-иас гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтын үлдэгдэл болох 838,547,911 төгрөгийг Монгол Улсын Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх заалтын дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, С.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээний талаар. “Бридж Констракшн ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамтай АТ/2012-02/132 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Дорноговь аймгийн суманд баригдах улс, хоорондын зорчигч тээврийн авто вокзал болон гаалийн баталгаат агуулахын барилгын ажлыг нийт 6,116,534,487 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тус ажлын зарим хэсгийг буюу барилга угсралтын ажил, гадна тохижилтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Бридж Констракшн” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Дорноговь аймгийн суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” (цаашид “Гэрээ” гэнэ) -г байгуулсан. “*******” ХХК нь гэрээний дагуу (1) зорчигч тээврийн авто вокзал, (2) гаалийн баталгаат агуулахын барилгын барилга угсралтын ажлыг хийх үүргийг хүлээсэн. Гэрээний 4.1-д гэрээт ажлын нийт үнийг 4,716,540,000 төгрөг байхаар тохнролцсон ба гэрээний 5.2-т заасны дагуу “*******” ХХК нь ажлыг 2013 опы 11 дүгээр сарын 01-ний өдөр хийж дуусгах ёстой байсан. Гэвч гүйцэтгэгч гэрээний үүргээ ноцтой зөрчиж тогтоосон хугацаанд барилгын ажлыг дуусгаагүй өнөөдрийг хүрсэн болно.

“*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар. Дээрх гэрээний дагуу “*******” ХХК нь 4 давхар автовокзал болон 3 давхар агуулахын барилга угсралтын ажил, дотоод заслын ажлыг бүрэн дуусгах ёстой байсан боловч ердөө барилга тус бүрийн нэг давхрын карказын ажлын зарим хэсгийг хийсэн. Түүнээс өөрөөр “Тэрхийн-Ундаа” ХХК ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй. Энэхүү “*******” ХХК-ийн хийсэн дутуу ажлуудын нарийвчилсан тоо хэмжээг талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу “*******” ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэл, түүний тоо хэмжээн дээр талууд маргадаггүй ба уг тооцоо нь талуудын тохиролцсон “төсөв”-ийн дагуу гуйцэтгэгчийн ажлын хөлсийг тооцох үндсэн хэмжигдэхүүн болдог.

Төсвийн тооцооллын талаар. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ гүйцэтгэгч нь төсөв зохиож болохоор Иргэний хуульд зохицуулсан байдаг. “Бридж Констракшн” ХХК нь Зам тээврийн яамтай байгуулсан гэрээний төсөв болох 6,1 тэрбум төгрөгийн ажлын төсөв (түүний задаргаа)-ийг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч талуудын байгуулсан гэрээний салшгүй нэг хэсэг болсон. (Гэрээний 2.1.1). Өөрөөр хэлбэл манай

компанийн яамтай байгуулсан болон “*******” ХХК-тай байгуулсан гэрээ нь нэг ижил төсвөөр (цаашид “Төсөв” гэнэ) бодогдож байгаа болно. Манай компани ЗТБХБ-ын яамтай өндөр төсвөөр гэрээ байгуулаад “*******” ХХК-иар бага үнээр хийлгэсэн зүйл байхгүй бөгөөд нийт хийх ажлын төсвөө хоёр хувааж салгасан юм. Гэрээний хавсралт болсон дээрх Төсөвт “*******” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг нэгбүрчлэн зааж тэдгээрт шаардлагатай шууд (цалин, тээвэр, машин механизм, материал) болон шууд бус зардлыг бодох аргачлалыг мөн тохиролцсон. Нэгэнт Төсөвт хийх ажлын тоо хэмжээ, түүний үнэлгээг тооцох аргачлалыг тодорхой заасан, талууд хийсэн ажлын тоо хэмжээн дээр маргадаггүй тул “*******” ХХК-д төлөх төлбөрийн хэмжээг тооцоход ямар нэгэн бэрхшээл учрахгүй. “*******” ХХК-ийн зүгээс “*******” ХХК-ийн хийсэн ажлын хэмжээг төсөвг заасан үнэлгээний дагуу тооцоход нийт 961,730,031 төгрөгийн зардал гарсан байх ба хоёр барилгын хувьд дараах байдлаар зардал нь хуваагдаж байна. /1/ Авто вокзалын барилга 620,800,536 төгрөг, /2/ Агуулахын барилга 340,929,494 төгрөг. “Бридж Констракшн” ХХК-ийн зүгээс Гэрээ болон Төсвийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэл болох 961,730,031 төгрөгийн зардлыг “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Харин “*******” ХХК нь гэрээгээр тохирсон ажлын үнэлгээг өндөрсгөх, гэрээгээр тохирсноос өөр материалын үнэ нэхэмжлэх зэргээр авто вокзалын барилгыг 586,094,661.20 төгрөгөөр, агуулахын барилгыг 273,816,854.77 төгрөгөөр тус тус өсгөж биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

          Авто вокзалын барилгын тооцоолол. Тус барилгын хувьд нийт ажил нь газар шорооны ажил, суурийн ажил, карказып ажил, хана, хамар ханын ажил зэргээр нийт хийх ажлыг 23 төрөлд хувааж Төсвийг тооцоолсон (эдгээрээс “*******” ХХК 6 төрлийн ажлыг тодорхой хэмжээнд хийсэн). Эдгээр ажил тус бүрийн үнэлгээг хэрхэн тооцохыг төсөвт заасан (доорх хүснэгтэд дугаарласан 11 төрлийн зардлын нийлбэрээр тооцно) ба тэдгээрийн нийлбэрээр нийт ажлын зардлын хэмжээ тодорхойлогдоно. Авто вокзалын барилгын хувьд гэрээний дагуу тооцоолсон нэгтгэсэн зардлыг “*******” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн тооцоотой харьцуулж үзвэл дараах зөрүү гарч байна.

 

Зардлын нэр

Гэрээний дагуу тооцоолол

“*******” ХХК-ийн тооцоолол

Зөрүү

1

Цалин

92,310,147.00

177,276,167.00

(84,966,020.00)

2

Материал

363,082,792.00

609,435,364.00

(246,352,572.00)

3

Тээвэр

16,899,804.00

38,983,929.00

(22,084,125.00)

4

Машин ашиглалт

16,707,308.00

39,305,696.00

(22,598,388.00)

 

Нэмэгдэл зардал

-

54,138,872.00

(54,138,872.00)

 

Ашиг

-

137,871,004.00

(137,871,004.00)

5

Бусад шууд зардал /58.4%/*0.26

14,016,373.00

 

14,016,373.00

6

Нэмэгдэл зардал /57%/* 1.34*0.26

18,331,687.00

 

18.331,687.00

7

Төлөвлөгөөт хуримтлал /95%/*0.26

22,800,606.00

 

22,800,606.00

8

Техник хяналтын зардал 2%

10,151,878.00

21,140,221.00

(10,988,343.00)

9

Нормчлолын сан 2%

979,468.00

1,902,620.00

(923,152.00)

10

Магадлашгүй ажлын зардал 2%

11,105,601.00

21,140,221.00

(10,034,620.00)

11

НӨАТ

54,414,872.00

105,701,103.20

(51,286,231.20)

 

Нийт дүн

620,800,536.00

1,206,895,197.20

(586,094,661.20)

 

Автовокзалын барилгын зардлыг гэрээний дагуу хэрхэн тооцоолсон, “*******” ХХК хэрхэн үндэслэлгүйгээр 586,094,661.20 төгрөгийн зөрүүг гаргасныг зардал тус бүрээр авч үзвэл: Цалингийн зардал 92,310,147.00 төгрөгийн талаар. Цалингийн зардлыг төсөвт заасан “Цалингийн нэгтгэл” хүснэгтийн дагуу (1) хийсэн ажил, (2) ажлын тоо хэмжээ, (3) нэгж цалин гэсэн үндсэн гурван үзүүлэлтээр тооцохоор заасан. Талуудын хийсэн ажил, түүний тоо хэмжээн дээр маргаагүй, нэгж цалингийн хэмжээг мөн гэрээнд заасан тул уг үзүүлэлтээр бодож цалингийн зардлыг тодорхойлсон. Цалингийн зардал нь “*******” ХХК-ийн хийсэн ажил тус бүрээр буюу газрын, суурийн, карказ, хучилт, шал, шатны ажил гэсэн нийт 6 үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Тэдгээрээс “суурийн ажил”-аар жишээ авч үзвэл: Төсөвт зааснаар суурийн ажил нь дотроо 15 дэд хэсгээс бүрдэж байгаа ба төсөвт тэдгээрийн цалингийн үнэлгээг дараах байдлаар нэгбүрчлэн заасан.

 

Ажлын нэр

Тоо хэмжээ /хийх ёстой/

Хэмжих нэгж

Нэгж цалин

Бүгд цалин

Баганын ЗмЗ хүртэл цул төмөр бетон суурь цутгах м250

14.76

м3

26903

397088

Баганын 5мЗ хүртэл цул төмөр бетон суурь цутгах м250

30.9

м3

19403

599551

...

 

 

 

 

Нийт

 

 

 

.....

 

Тооцоо нийлэх актаар “*******” ХХК-ийн хийсэн ажлын тоо хэмжээг талууд тохирсон ба төсөвт заасан аргачлалын дагуу тооцоход суурийн ажлын цалингийн зардал 14,595,388.00 дараах лдлаар гарч байна.

 

Ажлын нэр

Хийсэн тоо хэмжээ            /актад заасан/

Хэмжих нэгж

Нэгж цалин

Бүгд цалин

Баганын ЗмЗ хүртэл цул төмөр бетон суурь цутгах м250

13.50

м3

26903

363190

Баганын 5мЗ хүртэл цул төмөр бетон суурь цутгах м250

24.81

м3

19403

481388

...

 

 

 

 

Нийт

 

 

 

14,595,388.00

Дээрх жишгээр газар шороо, суурийн ажил, карказын ажил, шатны ажил, хучилтын ажлын цалингийн зардлыг нэгбүрчлэн тооцож нэгтгэхэд авто вокзалын барилгын ажлын нийт цалингийн зардал 92,310,116 төгрөг болж байна. “*******” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн тооцооллоор дээрх зургаан төрлийн ажлын цалингийн зардлыг 92,387,154.00 төгрөг гэж тооцоолсон нь гэрээний тооцоололтой ерөнхийдөө таарч байна (77,038 төгрөгийн зөрүү эс тооцвол). Гэвч “*******” ХХК нь дараах байдлаар /1/ талбайн инженер техникийн ажилтны цалин, /2/ нэмэгдэл цалин, /3/ нийгмийн даатгалын шимтгэл, /4/ ажлын багаж хэрэгсэл гэсэн гэрээнд заагаагүй дөрвөн зардлыг нэмж тооцоолсны улмаас 84,966,020.00 төгрөгийн цалингийн зардлын зөрүүг үүсгэсэн байна.

Ажлын нэр

Гэрээний дагуух тооцоолол

“*******” ХХК-ийн тооцоолол

Зөрүү

Газрын ажил

23,869,245.00

23,868,648.00

(597.00)

Суурийн ажил

14,595,388.00

14,668,303.00

72,915.00

Каркасын ажил

31,012,938.00

31,017,697.00

4,759.00 ‘

Хучилтын ажил

13,495,858.00

13,495,630.00

(228.00)

Шатны ажил

1,556,623.00

1,556,466.00

(157.00)

Шалны ажил

7,780,064.00

7,780,410.00

346.00

Нийт цалин

92,310,116.00

92,337,154.00

77,038.00

Талбайн инженер техникийн ажилтны цалин

 

15,705,816.18

15,705,816.18

Нэмэгдэл цалин

 

34,183,246.98

34,183,246.98

Нийт цалин

 

142,276,217.16

142,276,217.16

НДШ /11%/

 

15,650,383.89

15,650,383.89

Ажлын багаж, хувцас хэрэгсэл /13.6%/

 

19,349,565.53

19,349,565.53

Ажиллах хүчний зардал

92,310,116.00

177,276,166.58

84,966,050.58

 

Ийнхүү “*******” ХХК-ийн цалингийн зардалд нэмж нэхэмжилж буй 84,966,050.58 төгрөгийн зардал нь үндэслэлгүй. Гэрээ болон төсөвт заагдаагүй байх тул үүнийг манай компани үүнийг төлөх үндэслэлгүй байна. Материалын зардлын 363,082,792.00 төгрөгийн талаар. Төсөвт ажил тус бүрт зарцуулагдах бараа материалын жагсаалт, нэгж үнийг нэгбүрчлэн заасан. Тухайлбал, суурийн ажлын бетон зуурмагийг дараах материалыг хэрэглэж бэлтгэхээр төсөвт заасан.

 

Материалын нэр

Үнэ

Нийт орц

Зардал

Ус

5000

516595

3582978

Уулын элс

3000

71722

214282

Хайрга 5-10 мм

18500

1070526

19804731

Цемент м-300

125000

12318

1539839

Цемент м-400

130500

523696

68342381

...

...

...

...

 

            Өөрөөр хэлбэл “*******” ХХК дээрх төсөвт заасан материал, зардлын хүрээнд суурийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан ба нийт гүйцэтгэлд ашигласан материалыг дээрх байдлаар тооцож үзэхэд автовокзалын барилгад 363,096,250.54 төгрөгийн материалын зардал гарсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 609,435,364.00 төгрөгийн зардал гарсан гэж өөрсдийн тооцоололдоо бичжээ. Эдгээрийг шалгаж үзэхэд дараах хоёр шалтгааны улмаас “*******” XXК материалын зардлыг 246,352,572.00 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилсэн байна. Төсөвт заасан материалын нэгж үнийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, Төсөвт хар тосын нэгж үнийг 1,200 төгрөг гэснийг “*******” ХХК 2,500 төгрөгөөр тооцоолсон, хар цаасыг 6,500 төгрөг гэснийг 8,000 төгрөгөөр тооцсон гэх мэт. Төсөвт заагдсан дээрх материалыг хэрэглээгүй оронд нь Төсөвт огт тусгагдаагүй, материалын зардлыг нэхэмжилсэн. Тухайлбал, бетон зуурмаг 71,564,025 төгрөг, М-250 маркийн бетон 6,231,680 төгрөг, хүнд бетон зуурмаг 108,884,640 төгрөг, М-150 маркийн бетон 15082845.750 төгрөг гэх мэт гэрээнд тусгагдаагуй зардлыг гаргасан мэтээр тайлбарлаж материалын үнийг огцом өсгөн нэхэмжилжээ. “Бридж Констракшн” ХХК-ийн “*******” ХХК-ийн хийсэн ажил, түүнд зарцуулагдсан материалын хэмжээг Төсөвт заасан нэгж үнэлгээний дагуу тооцоолж нийт 363,082,792.00 төгрөгийг материалын зардалд төлсөн тул үндэслэлгүй нэмэгдүүлсэн 246,352,572.00 төгрөгийг төлөх боломжгүй.

Тээврийн зардлын 16,899,804.00 төгрөгийн талаар. Төсөвт тухайн ажил бүрийн бараа материалтай хамт түүнийг тээвэрлэх зай, нэгж тариф, нийт тээврийн зардал зэргийг нарийвчлан зааж өгсөн. Дээр дурьдсан суурийн ажлын зарим материал дээр жишээ авч үзвэл:

Материалын нэр

Нийт жин

Зай

Тариф

Зардал

Ус

516595

5

447.01

1154617

Уулын элс

117855

10

343.78

405162

Хайрга 5-10 мм

1873420

10

343.78

6440445

Цемент м-300

12565

10

343.78

43196

Цемент м-400

534170

10

343.78

1836371

 

Дээрх зай, тарифын дагуу хэрэглэгдсэн материалын тээврийн зардлыг тооцож үзэхэд 16,899,804.00 төгрөгийн тээврийн зардал гарсан байна. Харин “*******” ХХК уг зардлыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 38,983,929 төгрөг гэж тооцоолжээ. Уг тооцооллыг хэрхэн хийсэн, ямар баримт дээр үндэслэсэн нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас харагдахгүй байна.

Машин ашиглалтын зардлын 16,707,308.00 төгрөгийн талаар. Төсөвт барилгын ажилд хэрэглэгдэх машин, механизмын нэг цагийн нэгж үнэлгээг заасан боловч “*******” ХХК уг зардлыг 22,598,388.00 төгрөгөөр нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тооцооллоос үзэхэд уг зөрүү нь дараах шалтгааны улмаас үүссэн байна. “*******” ХХК-ийн төсөвт заасан машин ашиглалтын зардлын нэгж үнэлгээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн. Тухайлбал.

 

Машин механизмын төсөв

Машин механизмын төсөв                                                     /машин тоогоор бодох нэгж үнэ төгрөгөөр/

Төсөвт заасан байдал /... дэх тал/

*******гийн тооцоолол

Хар тос чанадаг тогоо 500л

7,450

22,620

Бульдозер 54/80м.х

13,108

88,573

Автокран 5тн

10,146

15,000

Автомашин

2,550

3,453

Гагнуурын аппарат

5,783

18,989

Гадаргуугийн доргиур

3,190

8,275

Гүний доргиур

2,357

7,991

 

         “*******” ХХК төсөвт заагаагүй машин механизмыг ашигласан мэтээр бичжээ. Тухайлбал, Гинжит краныг нэгж үнийг 52,260 төгрөгөөр тооцож 59,4 цаг буюу 3,104,688,21 төгрөг, доргиурыг нэгж үнийг 2316 төгрөгөөр тооцож 52,065 цаг буюу 120,582.4 төгрөг гэх мэт зардлууд гарсан гэж бичжээ. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь /1/ төсөвт заасан нэгж үнийг өсгөсөн, түүгээр зогсохгүй /2/ төсөвт заагаагүй гинжит кран, доргиур гэх мэт зүйлсийг ашигласан зэргээр машин механизмын зардлыг үндэслэлгүйгээр 22,598,388 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

         “*******” ХХК-ийн нэхэмжилсэн нэмэгдэл зардал гэх 54,138,872 төгрөгийн талаар. Дээр дурьдсан цалин, материал, тээвэр, машин ашиглалт гэсэн шууд дөрвөн зардлын хэмжээнээс шууд бус зардлын хэмжээг томъёолон тооцдог. Төсөвт нэмэгдэл зардлын хэмжээг “цалингийн зардлын 57 хувийг “1,34*0.26” гэсэн томъёоллоор тооцож тооцохоор заасан. Уг томъёоллын дагуу тооцоход нэмэгдэл зардал нь 18,331,687.00 төгрөг болж байгаа ба “*******” ХХК үндэслэлгүйгээр 54,138,872 төгрөгийн нэмэгдэл зардлыг нэхэмжидсэн байна.

          “*******” ХХК-ийн нэхэмжилсэн ашиг гэх 137,871,004.00 төгрөгийн талаар. Талууд нийт гэрээний үнийн дүнг 4,716,540,000 тохирсон үүнд холбогдох зардлууд болон “*******” ХХК-ийн ашиг багтсан болно. Гэрээ болон төсвөөр “Бридж Констракшн” ХХК нь “*******” ХХК-д нэмэлт ашиг тооцож олгохоор тохиролцоогүй тул уг төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй. Харин төсөвт заасны дагуу “Төлөвлөгөөт хуримтлалыг” нийт цалингийн 95 хувийг 0.26 үржүүлсэн хэмжээгээр тооцож 22,800,606.00 төгрөгийг “*******” ХХК-д төлсөн болно.

           Техник хяналтын зардлын 10,988,343.00 төгрөг, нормчлолын сангийн 923,152.00 төгрөгийн талаар. Төсөвт техник хяналтын зардал, норчмлолын сангийн зардлыг дээрх шууд болон шууд бус зардлуудын 2% болон 0.18%-тай тэнцүү байхаар заасан. Тиймээс техникийн хяналтын зардал нь 10,151,878.00 төгрөг (544,148,717.5 төгрөг * 2%), нормчлолын зардал нь 979,468.00 төгрөг /544,148,717.5 төгрөг * 0.18%/ гарч байгаа болно. Харин “*******” ХХК нь эдгээр зардлыг 21,140,221.00 төгрөг, 1,902,620.00 төгрөг гэж тус тус тооцсон нь гэрээнд нийцэхгүй байна.

          Магадлашгүй ажлын зардлын 10,034,620 төгрөгийн зөрүүний талаар. Шууд болон шууд бус зардлуудын дүн мөн эдгээр дээр техникийн хяналтын зардал, нормчлолын зардлыг нэмсэн нийт дүнгийн 2 хувиар магадлашгүй ажлын зардлын дүнг тооцохоор төсөвт заасан. Тиймээс төсвийн дагуу дээрх зардлууд нь 555,280,063.19 төгрөг болж байгаа үүний 2 хувь нь 11,105,601.00 төгрөг болж байгаа болно. Харин “*******” ХХК нь шууд болон шууд бус зардлуудыг үндэслэлгүйгээр ихэсгэж бодсон тул магадлашгүй ажлын зардлын дүн мөн өндөр гарсан байна.

          НӨАТ 51,286,231.20 төгрөгийн зөрүүгийн талаар. НӨАТ-ыг цалин, материал, тээвэр, машин ашиглалт зэрэг шууд зардал болон бусад шууд зардал, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт зардлын нийлбэр (554,148,717.5 төгрөг)-ээс 10 хувиар тооцож 54,414,872.00 төгрөгийг “Бридж Констракшн” ХХК “*******” ХХК-д төлсөн тул “*******” ХХК-ийн нэхэмжилж буй 105,701,103.20 төгрөгийн НӨАТ-ыг төлөх үндэслэлгүй.

          Гаалийн баталгаат агуулахын барилга. Гаалийн баталгаат агуулахын хувьд “*******” ХХК-ийн хийсэн ажлын тоо хэмжээг мөн талууд акт үйлдэж баталгаажуулсан тул түүний тоо хэмжээ дээр маргадаггүй. Хийсэн ажлын тоо хэмжээ тодорхой, түүний үнэлгээг төсөвт заасан тул нийт ажлын өртгийг тооцоолоход асуудал үүсэх учиргүй. Гэтэл гаалийн баталгаат агуулахын барилгын бодит өртөг 340,929,543.59 төгрөгийг “*******” ХХК нь 273,816,854.77 төгрөгөөр үндэслэлгүйгээр өсгөж уг зөрүүг манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Үүнийг дараах байдлаар харуулж байна.

 

Зардлын нэр

Гэрээний дагуу тооцоолол

“*******” ХХК

Зөрүү

1

Цалин

43,485,462.00

83,416,336.00

(39,930,874.32)

2

Материал

210,093,454.59

321,525,866.00

(111,432,411.41)

3

Тээвэр

10,142,239.00

18,276,874.00

(8,134,608.00)

4

Машин ашиглалт

9,082,538.00

19,481,086.00

(10,398,548.00)

 

Нэмэгдэл зардал

-

25,474,752.00

(25,474,752.00)

 

Ашиг

-

70,226,233.00

(70,226,233.00)

5

Бусад шууд зардал

6,602,833.00

 

6,602,833.00

6

Нэмэгдэл зардал

8,635,691.00

 

8,635,691.00

7

Төлөвлөгөөт хуримтлал

10,740,909.00

 

10,740,909.00

8

Техник хяналтын зардал

5,631,257.00

10,768,022.00

(5,136,765.00)

9

Нормчлолын сан

537,810.00

969,122.00

(431,312.00)

10

Магадлашгүй ажлын зардал

6,099,043.00

10,768,022.00

(4,668,979.00)

11

НӨАТ

29,878,307.00

53,840,112.03

(23,961,805.03)

 

Нийт дүн

340,929,543.59

614,746,398.36

(273,816,854.77)

 

          Цалингийн зардал 43,485,462.00 төгрөгийн талаар. “*******” ХХК-ийн хийсэн ажлыг төсөвт заасан “Цалингийн нэгтгэл” хүснэгтийн дагуу нэгж цалингийн хэмжээгээр үржүүлж цалингийн зардлыг тооцоход 43,485,463 төгрөг болж байгаа ба уг төлбөрийг “Бридж Констракшн” ХХК-иас “*******” ХХК-д бүрэн төлсөн. Гэтэл “*******” ХХК нь талбайн инженер техникийн ажилтны цалин, нэмэгдэл цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ажлын багаж, хувцас хэрэгслийн зардалд 39,930,874.32 төгрөгийг нэмэгдүүлж нэхэмжилсэн ба энэ нь гэрээ болон төсөвт заагдаагүй зардлууд байх тул “Бридж Констракшн” ХХК үүнийг төлөх үндэслэлгүй.

            Материалын зардал 210,093,454.59 төгрөгийн талаар. Автовокзалын барилгын нэгэн адил гаалийн баталгаат агуулах дээр хэрэглэгдэх бараа материалын төрөл, тоо хэмжээ, нэгж үнэ, нийт зардал зэргийг төсөвт ажил тус бүрээр тодорхой заасан. Гэтэл “*******” ХХК нь төсөвт тусгагдсан бетон зуурмаг бэлтгэхтэй холбоотой материалыг ашиглаагүй харин төсөвт тусгагдаагүй М-100 маркийн бетон зуурмаг 20,490,095 төгрөг, М-250 маркийн бетон зуурмаг 12,024,160.00 төгрөг, хүнд бетон зуурмаг 57,227,840.00 төгрөг, М-150 маркийн бетон зуурмаг 66,478,500 гэх мэт зардлуудыг гаргасан хэмээн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад дурьджээ. “Бридж Констракшн” ХХК-ийн зүгээс “*******” ХХК-ийн бодит хийсэн ажил, түүнд зарцуулсан материалын зардлыг төсөвт заасны дагуу тооцоолж 210,093,454.59 төгрөгийг бүрэн төлсөн тул төсөвт заагдаагүй дээрх материалын зардлыг төлөх үндэслэлгүй.

           Тээврийн зардлын зөрүү 10,142,239.00 төгрөгийн талаар. Тээврийн зардлыг “*******” ХХК хэрхэн тооцоолж 18,276,847.00 төгрөг гаргасан нь тодорхойгүй байна. Төсөвт тусгагдсан бараа, материал түүнийг тээвэрлэх зай зэрэгт үндэслэн тээврийн зардлыг тооцоход 10,142,239.00 төгрөг болж байгаа уг төлбөрийг “*******” ХХК бүрэн төлсөн болно.

            Машин ашиглалтын зардал 9,082,538.00 төгрөгийн талаар. “*******” ХХК-ийн хийсэн ажилд зарцуулагдсан машин механизмын зардлыг төсөвт заасан нэгж үнэлгээний дагуу тооцоход 9,082,538.00 төгрөг гарч байна. Гэтэл “*******” ХХК нь гаалийн баталгаат агуулахын барилгын ажлыг гүйцэтгэхдээ төсөвт заагдаагүй машин механизм ашигласан, машин механизмын ашигласан цагийг өндрөөр тооцсон, тэдгээрийн нэгж үнэлгээг төсөвт зааснаас илүү үнээр тооцоолсон зэргийн улмаас 10,398,548.00 төгрөгийг илүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

             Шууд бус зардлын талаар. “*******” ХХК нь дээрх байдлаар гаалийн баталгаат агуулахын барилгад гарсан шууд зардал /цалин, машин механизм, тээвэр, материалын зардал/-ын хэмжээг гэрээ болон төсөвт зааснаас үндэслэлгүйгээр өсгөсний улмаас тэдгээртэй уялдан гарч буй бусад шууд бус зардал (нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлал, техник хяналтын зардал, норч) хэмжээг өсгөж тооцсон байна. Мөн гэрээний нийт дүнгээс гадна 70,226,233.00 төгрөгийн ашгийг нэмж нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “захиалагч нь ... хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу “Бридж Констракшн” ХХК нь “*******” ХХК-д хийсэн ажлын зардлыг талуудын хэлэлцэн тохиролцсон гэрээ болон төсвийн дагуу тооцоолж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Гэтэл “*******” ХХК нь цалин, машин механизмын зардлыг төсөвт заасан үнэлгээнээс өндрөөр тооцсон, зарим материалын үнэлгээг өсгөж тооцсон, төсөвт заагдаагүй материалын үнийг зардалд тооцож оруулсан, тээврийн зардлыг үндэслэлгүйгээр ихэсгэсэн, нийт үнийн дүнд багтсан ашгийг салгаж тооцсон, эдгээрээс шалтгаалж шууд бус зардлын хэмжээ нэмэгдсэн зэргийн улмаас манай компаниас 838,547,911 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай компани үүргээ биелүүлсэн байхад нэмэлт мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй, бидний маргаанд 181 дүгээр тушаал хамааралгүй бөгөөд зөвхөн тендерт хэрэглэдэг л журам. Энэ маргаан бол ажил гүйцэтгэх гэрээ. Манайх яамтай гэрээ байгуулахтай 181-ээр тооцож гэрээ байгуулаагүй. Яамнаас өөр аргачлалаар санхүүжилт аваад танай компанид өөр аргачлалаар өгсөн асуудал байхгүй.

           Иймд нэхэмжлэгчийн тооцоолол нь бүхэлдээ талуудын тохиролцоонд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“*******” ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай АТ/2012-02/132 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Дорноговь аймгийн суманд баригдах улс, хоорондын зорчигч тээврийн авто вокзал болон гаалийн баталгаат агуулахын барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон. “Бридж Констракшн” ХХК нь өөрөө (гадна сантехник, цахилгаан, лифний ком, урсдаг шат, автовокзалын суурийн ажил, газар шорооны ажил гэх мэт) зарим хэсгийг (барилга угсралт, гадна тохижилт) туслан гүйцэтгэгчээр хийлгэхээр шийдвэрлэж 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Дорноговь аймгийн суманд баригдах улс, хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” (цаашид “Гэрээ” гэнэ)-г “*******” ХХК-тай байгуулсан. Тус гэрээгээр “*******” ХХК нь дээрх хоёр барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, харин “Бридж Констракшн” ХХК ажлын хөлс 4,716,540,000 төгрөгийг төлөх үндсэн үүргийг хүлээсэн. Гэрээний 5.2-т гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн гүйцэтгэж дуусгахаар заасан боловч “*******” ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчиж гэрээгээр тохирсон хугацаанд барилгын ажлыг хийж дуусгаагүй. Өнгөрсөн хугацаанд “*******” ХХК нь гэрээнд заасан ажлаас ердөө авто вокзапын барилга, гаалийн баталгаат агуулахын нэг давхрын карказын ажлыг хагас дутуу хийж гүйцэтгээд байна. Түүнчлэн “*******” ХХК нь гэрээний 8.2.12, 9.1.1-д заасан ажлын гүйцэтгэлийн тайланг 7 хоног тутам захиалагчид бэлтгэн хүргүүлэх өгөх үүргээ зөрчиж ажлын явцын талаар бидэнд огт мэдээлж байгаагүй, нэг ч удаа ажлын гүйцэтгэлийг гаргаж өгөөгүй, түүгээр зогсохгүй хийсэн ажлаа ч хүлээлгэж өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгэгч “*******” ХХК гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийх ёстой байсан боловч манай компанийн зүгээс гүйцэтгэсэн ажилд холбогдох төлбөрийг ажил дуусахаас өмнө шилжүүлж тус компанид үүргээ гүйцэтгэх боломжийг бүрэн олгосон. Гэвч “*******” ХХК нь дээрх байдлаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас ерөнхий захиалагч Зам тээврийн яамнаас манай компанитай байгуулсан барилга утсралтын гэрээг цуцалсан. Үүнтэй холбоотойгоор манай компанийг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар Сангийн яамны “хар жагсаалт”-д оруулж манай компанийн нэр хүнд болон эд хөрөнгийн ихээхэн хохирол амсаад байна. Гэсэн хэдий ч “*******” ХХК нь дээрх гэрээ зөрчсөн хариуцлагагүй үйлдэл, гаргасан алдаандаа дүгнэлт хийж “*******” ХХК-д учирсан хохирлыг арилгахын оронд төсөвт тусгагдаагүй, үндэслэлгүй зардлуудыг нэхэмжилж байгаад ихэд харамсаж байна. Гэрээний 4.3-т гүйцэтгэгч нь графикт ажлын хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,01% хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу хугацаа хэтэрсний алдангийг тооцоолж үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 538,815,173.44 төгрөгийн алданги бодогдож байна. Гэрээний 4.4-т алдангийн хэмжээг гэрээний нийт үнийн дүнгийн 10%-аас хэтрэхгүй байхаар зохицуулсан тул “*******” ХХК нь “Бридж Констракшн” ХХК-д нийт 471,654,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Түүнчлэн “*******” ХХК-ийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор “*******” ХХК өөрийн үйл ажиллагаа явуулж буй 2 дэлгүүрийн барилгыг банкинд барыдаалж мөн сар бүр банкинд төлбөр төлж хохирол амссаар өнөөдрийг хүрлээ. Тодруулбал, манай компани нь ерөнхий захиалагч Зам тээврийн яамтай №АТ/2012-02/132 тоот гэрээг байгуулахдаа Хаан банкинд дээрх хоёр үл хөдлөх хөрөнгөө барьцаалж гүйцэтгэлийн баталгааг гаргуулсан. “*******” ХХК гэрээний үүргээ зөрчсөний улмаас Зам тээврийн яамнаас одоог хүртэл гүйцэтгэлийн баталгааг чөлөөлж өгөөгүй ба үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 48,965,807 төгрөгийг Хаан банкинд төлж хохирол амсаад байна. Зам тээврийн яамнаас гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх хүртэл даашид ч дээрх төлбөрүүд сар бүр төлөгдөж хохирлын хэмжээ нэмэгдэхээр байна.

“*******” ХХК-д барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор тулаас төмөр буюу сафут байгаагүй учир манай компанийн өмчлөлийн сафутыг хоногийн 25 төгрөгөөр түрээсээр ашиглах тухай саналыг “Бридж Консракшн” ХХК-д ирүүлсэн. Бид гэрээний 5.2-т заасан гэрээт ажлыг бүрэн дуусгах хугацаа буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 4332 ширхэг барилгын сафутыг гэрээний хугацаанд ашиглуулахаар “*******” ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэвч “*******” ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш манай өмчлөлийн 4332 сафутыг одоо болтол хүлээлгэж өгөөгүй байгаа ба сафутны төлбөрийг огт төлөөгүй болно. “*******” ХХК нь гэрээнд заасан хугацаа буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барилгын ажлыг дуусгаж, сафутыг хүлээлгэж өгсөн бол манай компани хүлээн авсан хугацаанаас хойш 4332 ширхэг сафутыг нэг хоногийн 40 төгрөгөөр (зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар тооцоход) түрээслүүлэхэд 312,887,400 төгрөгийн ашиг олох боломжтой байсан.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д гүйцэтгэгч буюу “*******” ХХК нь гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, санхүүжилтийг гүйцэтгэлийн дараа 10 хувьтай тэнцэх санхүүжилтийг өгнө гэж заасан. Энд шууд 14 хоногийн дараа өгнө гэсэн заалт байхгүй. Дараагийн заалттай нь хольж уншаад байна. Өөрөө манайх ийм ажил гүйцэтгэлээ гэсний дагуу бид 961,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл ямар утгаар ойлгоод Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар төлөөгүй гээд байгаа юм бэ?. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь заалтыг яриад байна. Манайх 976,000,000 төгрөгийн төлбөрийг хийсэн. Хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. Санаанаасаа зохиосон 1,8 тэрбум төгрөгийг өгөөгүй гэж одоо ярьж байгаа нь хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй. Тулаас төмрийг аваагүй гэж байна, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт дээр танай тулгуур төмрийг авч ашиглаж байна. Иймд түрээслэх саналтай байгаа тул манай саналыг хүлээн авна уу гэсэн хүсэлт байна. Хариуцагч талд төмрийг өгөөгүй, одоо ч гэсэн барилгадаа байж байгаа, хэрвээ авах юм бол барилга нурна шүү дээ.

Иймд “Тэрхийн Ундраа” ХХК-иас гэрээний алдангид 471,654,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу “Бридж Констракшн” ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48,965,807 төгрөг, барилгын сафутыг түрээслүүлж олох байсан орлого болох нийт 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Улсын төсвийн санхүүжилтээр Зам тээврийн яамны захиалгатай АТ-2012-02(а) дугаартай Зорчигч тээврийн автовокзал (Дорноговь, ) барих тендерт “*******” ХХК шалгарч уг ажлыг гүйцэтгэхээр урьдчилгаа төлбөр 2,595,742,451 төгрөг авсан байдаг. Урьдчилгаа төлбөр авсан атлаа тендерын ажлаа өөрөө гүйцэтгэлгүй “*******” ХХК-тай уг ажлыг туслан гүйцэтгүүлэхээр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээний 4.1-д ... гүйцэтгэгч нь гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, санхүүжилтыг гүйцэтгэлээр хийнэ ... гэж заасан байдаг. Хийсэн ажлын мөнгө төлөх үүргээ гүйцэтгээгүй “Бридж Констракшн” ХХК-ийн буруутай үйлдлээс “*******” ХХК хохирсон. “Тэрхийн ундраа” ХХК (өөрийн болон бусдаас зээлсэн хөрөнгө) өөрийн хөрөнгөөр 1,789,733,352 төгрөгөөр гэрээнд тусгагдсан ажлыг гүйцэтгэн “Бридж Констракшн” ХХК-д тайлагнасан, уг санхүүгийн тайлан, баримтаар “Бридж Констракшн” ХХК ЗТЯам, холбогдох газруудад гүйцэтгэлийн санхүүгийн тайлан гарган урьдчилан авсан төлбөрөө хаасан байдаг. Энэ хугацаанд “*******” ХХК-д ажлын хөлс ердөө 600,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлдээ “Бридж Констракшн" ХХК тендерийн ажилдаа эд хөрөнгөө барьцаалсан, Хаан банкинд төлж байгаа гэх гүйцэтгэлийн баталгаа зэрэг нь “*******” ХХК-д хамааралгүй, гэрээ байгуулах явцад гүйцэтгэлийн баталгааны асуудал гэрээнд тусгагдаагүй, нэхэмжилж байгаа алданги, бусад төлбөр нь үндэслэлгүй байна.

“*******” ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн үйл ажиллагаа, хөрөнгөөр тодорхой үр дүн буюу биет объектуудыг бий болгосон. Ерөнхий гүйцэтгэгч “*******” ХХК захиалагч ЗТЯ-тай байгуулсан гэрээнээс үүсэх үүргээ өөрөөсөө зайлуулж гэрээнд оролцоогүй этгээдэд эрсдэл хүлээлгэн туслан гүйцэтгэгчид уг үүргийг шилжүүлэх сонирхолтой байгаа нь гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл түүний нэмэгдүүлсэн байдлаас харагдаж байна. Ерөнхий гүйцэтгэгч захиалагч ЗТЯ-ны ажлыг гүйцэтгэх тендертээ техникийн тодорхойлолт, үзүүлэлтэд тусгасан эд зүйлсээ болох сафутыг туслан гүйцэтгэгч компанид түрээслэн үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжлэх эрхгүй юм. “*******” ХХК туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр захиалагчаас ажлын хөлсөө бүрэн гүйцэт авсан атлаа гэрээнд оролцоогүй этгээдэд эрсдэл хүлээлгэж байгаа нь туслан гйүцэтгэгч “*******” ХХК аль аль гэрээний эрсдлийг хүлээхэд хүргэж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Туслан гүйцэтгэгч “*******” ХХК захиалагч, ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ, ажлын үр дүнгийн дүгнэлтийн талаар төөрөгдсөн, мэдээгүйгээс хохирол амсч байхад “*******” ХХК үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнд нийцүүлсэн мөнгө нэхэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гэрээнд заасан ажлыг хугацаанд нь дуусгаагүй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан ба бидэнд дуусгах хангалттай боломж байсан, энэ нь манай компанийн зүгээс огт шалтгаалаагүй. Гэрээнд гүйцэтгэгчийн өөрийн хөрөнгөөр хийсэн ажлын санхүүжилтийг 14 хоногийн дотор өгнө гээд заасан байгаа. Гэтэл 4,5 жил болоход өгөөгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд хэрвээ захиалагчаас тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой байсан бөгөөд түүнийгээ гүйцэтгээгүйн улмаас ажил зогссон бол гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Үүний дагуу “*******” ХХК-ийн буруугаас болж ажил зогсоогүй. Хариуцагч “Бридж консракшн” ХХК-ийн буруугаас болж гэрээт ажил хугацаандаа дуусаагүй, зогсоход хүрсэн. Мөн Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т ажил гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой ямар нэг үйлдэл хийх ёстой байсан бөгөөд түүнийгээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн гэж тооцно гэж заасан. Тиймээс гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бол “*******” ХХК, Зам тээврийн яамтай байгуулсан гэрээтэй холбогдсон маргаан биш. Тиймээс барьцааны хүү, алдангийн асуудал манай компанид ямар ч хамааралгүй юм. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж заасны дагуу “*******” ХХК-ийн өөрийнх Зам тээврийн яаманд хүлээсэн үүрэг болохоос туслан гүйцэтгэгч манай компанид хамааралгүй. Барилгын тулаас төмөр нэгийг ч хүлээж авч, хэрэглээгүй. “*******” ХХК манайхаас өмнө өөр туслан гүйцэтгэгч сонгоод тэр нь 2012 онд ямар ч ажил хийгээгүй учраас 2013 онд манай компанийг сонгосон. Тэр компаниар ажил гүйцэтгүүлэхдээ тодорхой хэмжээний тулаас төмрүүдийг талбай дээр авч ирсэн байсан. Тэр төмрүүд нь манай гүйцэтгэх ажлын шаардлагыг хангахгүй байсан. Манай ажилд 4.5-аас 6 метрийн урттай тулаас төмрүүд шаардлагатай учраас бид хэрэглээгүй. Гэтэл өмнө авчирч тавьсан байсан тулаас төмрүүд нь 2.4-өөс 2.8 метрийн урттай байсан учраас бид нэг ч ширхэгийг хэрэглээгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан Д, сум, Зам тээврийн яамны захиалгатай, “Улс хоорондын авто вокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 838,547,911 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

 

Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гэрээний алдангид 471,654,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу “*******” ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48,965,807 төгрөг, барилгын сафутыг түрээслүүлж олох байсан орлого 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

  1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Дорноговь аймгийн суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажлыг 6,116,536,489 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгч “*******” ХХК-ийн тендерийг хүлээн зөвшөөрч, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Авто тээврийн газар нь хариуцагч “*******” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр АТ/2012-02/132 дугаартай “Дорноговь аймгийн суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г байгуулж, гэрээний нийт дүн нь 6,116,536,489 төгрөг ба улсын төсвөөс 2012 онд 2,500,000,000 төгрөг, 2013 онд 3,616,536,489 төгрөгийг санхүүжүүлэхээр, барилга угсралтын ажлыг 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалт оруулахаар тохиролцсон байна.

 

“*******” ХХК нь “*******” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Дорноговь аймгийн суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Дорноговь аймгийн суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралт, гаалийн баталгаат агуулахын барилга угсралт, гадна тохижилт, гадна лифт, урсдаг шатны ажил болон ажил хийх явцад буулгасан бусад зүйлсийг нөхөн сэргээх ажлын хамт иж бүрэн ажлыг “*******” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, гэрээт ажлын нийт үнэ 4,716,540,000 төгрөг, гэрээний дүнд техник хяналтын зардал, нормчлолын сан, магадлашгүй ажлын зардлын дүн болон НӨАТ орсон, гүйцэтгэгч нь гэрээт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, санхүүжилтийг гүйцэтгэлээр хийхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Авто тээврийн газар болон “*******” ХХК, “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь дээрх гэрээний дагуу тодорхой ажил гүйцэтгэсний дараа “*******” ХХК-ийн хяналтын инженер, “*******” ХХК-ийн талбайн инженер, даамал, менежер нар “ийн олон улсын автовокзалын барилгын ажлын гүйцэтгэл”, “ийн олон улсын вокзалын агуулахын барилгын ажлын гүйцэтгэл”-ийг тоо хэмжээгээр нь гаргасан байх бөгөөд зохигчид энэхүү тоо хэмжээний хувьд маргадаггүй.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээ Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай “Барилгын норм ба дүрэм батлах тухай” тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн дагуу гаргасан, үүгээр тооцоход гэрээний дагуу гүйцэтгүүлсэн ажлын хөлс нь 1,789,733,352 төгрөг болж байгаа ба 2013 онд 600,000,000 төгрөг, 2014 онд 50,000,000 төгрөг, мөн бартерөөр 195,940,800 төгрөгт тооцон автомашин авсан, 2015 онд 5,000,000 төгрөг, 2016 онд 65,244,641 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 35,000,000 төгрөг, нийт 951,185,441 төгрөгийн санхүүжилтыг “*******” ХХК-иас авч, одоо үлдэгдэл нь 838,547,911 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “*******” ХХК нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ буюу хийсэн ажлын гүйцэтгэлд нь тохирсон хөлсийг төлсөн, ийнхүү төлөхдөө  Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаартай “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан нормын дагуу барилгын ажлын санхүүжилтийг тооцсон гэж маргаж байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Дорноговь аймгийн суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.6-д “Энэхүү гэрээгээр тохирсон үнэ нь гэрээт ажлын нийт гүйцэтгэл байх бөгөөд үнийн тохируулга хийгдэхгүй” гэж заасан байна.

 

Ийнхүү дээрх гэрээнд заасан үнийн тохируулга хийгдэхгүй байх тохиролцоо зохигчдын хооронд байх боловч Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д төсвийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй, зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд үнийн өсөлттэй холбоотой болон шинээр дүрэм, журам мөрдөгдсөнтэй холбоотойгоор нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна.

 

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 263 дугаартай “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3080 дугаарт бүртгэгдсэн болох нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны лавлагааны хуудсаар тогтоогдож байх бөгөөд уг тушаалыг хүчингүй болгосон гэх Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны “Барилгын дүрмүүд батлах тухай” 18 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна гэжээ.

 

Харин зохигчдыг 2013 онд гэрээ байгуулах үед 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай “Барилгын норм ба дүрэм батлах тухай” тушаалаар батлагдсан дүрэм, журам мөрдөгдөж байсан байх ба зохигчдын хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлэн 2009 оны 263 дугаар тушаалаар батлагдсан нормын дагуу барилгын ажлын санхүүжилтийг тооцон гэрээний үнийг тохирсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д нийцсэн гэж үзнэ.

 

Хариуцагч “*******” ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр буюу дээрх 2012 оны 181 дугаартай дүрэм мөрдөгдөж эхлэхээс өмнө Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Авто тээврийн газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2009 оны 263 дугаартай тушаалаар батлагдсан нормын дагуу барилгын ажлын санхүүжилтийг тооцон гэрээний үнийг тохирч, энэхүү санхүүжилтийн дагуу “*******” ХХК-тай гэрээ байгуулсан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар “*******” ХХК нь 2012 оны 181 дугаартай тушаалын дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг тооцон санхүүжилт авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Учир нь Авто тээврийн үндэсний төвөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2/1529 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “*******” ХХК нь 2012 оны 181 дугаартай тушаалаар батлагдсан дүрмийг үндэслэн гаргасан тооцоогоор 2,809,439,236 төгрөгийн гүйцэтгэлийн төсвүүдийг шилжүүлэн ирүүлсэн байна гэх боловч уг албан бичигт хавсарган ирүүлсэн баримтууд болох “Төсөвт өртгийн нэгдсэн товчоо” зэрэг баримтаас үзэхэд 2009 оны 263 дугаартай тушаалаар батлагдсан 0,26 гэсэн итгэлцүүрийн дагуу тооцоог гаргасан байх тул Авто тээврийн үндэсний төвийн энэхүү тайлбар, тодорхойлолт үгүйсгэгдэж байна.

 

Энэхүү албан бичигтэй холбогдуулан тайлбар, тодорхойлолт гаргасан эрх бүхий албан тушаалтанууд болох П.Д, Б. нараас гэрчийн мэдүүлэг авахад энэ талаар тодорхой тайлбар, мэдүүлэгийг өгч чадаагүй, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна.  

 

Нэхэмжлэгч нь манай компани нийт гүйцэтгэлийнх нь 64,3 хувийг гүйцэтгэсэн байхад манай компанид нийт авсан санхүүжилтийнхээ 21,4 хувийг өгч ... гэж тайлбарлаж байх боловч Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв нь “*******” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга угсралтын бодит ажлын гүйцэтгэл” №2-ийг үйлдэхдээ нийт ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг 45,93 хувиар тооцсон байх тул  нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Д, хот, Улс хот хоорондын автовокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажлын үе шатны ажлын хуваарь” гэсэн баримтаас үзэхэд “*******” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээнээс өмнө 2012 он болон 2013 оны 5, 6 дугаар саруудад ажлын гүйцэтгэлд нь санхүүжилт олгосон, үүнээс үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнээс өмнөх цаг хугацаанд тухайн барилга дээр ажлын гүйцэтгэлтэй байсан байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд “*******” ХХК-ийн гэрээний дагуу хийсэн ажлын тоо, хэмжээг зохигчдын эрх бүхий албан тушаалтнууд акт үйлдэж баталгаажуулсан, өөрөөр хэлбэл ажлын тоо, хэмжээний хувьд маргаангүй, “*******” ХХК нь энэхүү актыг үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гүйцэтгэгчийн ажилд ногдох санхүүжилтийг ажил гүйцэтгэх гэрээний төсвийн дагуу “*******” ХХК-д олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

  1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

“*******” ХХК нь “*******” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Дорноговь аймгийн суманд баригдах улс, хот хоорондын зорчигч тээврийн автовокзалын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.3-т “Гүйцэтгэгч нь графикт ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,01% хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө”, 4.4-т “Гүйцэтгэгчийн графикт ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид төлөх төлбөрийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасныг үндэслэн “*******” ХХК-иас алдангид 4,716,540,000 төгрөгийн 10 хувь болох 471,654,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар хэтэрсэн хугацааг тооцон алдангийн хэмжээг гаргаж, гэрээний 4.4-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувиар шууд тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтын зохицуулалтад нийцэхгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч “*******” ХХК-ийн буруутай ажиллагааны улмаас гэрээнд заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн “*******” ХХК нь гэрээний үүргээ зөрчсний улмаас “*******” ХХК нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй 2 дэлгүүрийн барилгыг банкинд барьцаалж, ерөнхий захиалагч Зам тээврийн яамтай № тоот гэрээг байгуулж гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан, сар бүр банкинд төлбөр төлж хохирч байна гэж үзэн хохиролд 48,965,807 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд “*******” ХХК-д банкнаас 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээл олгосон байхад “*******” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээнд хамааруулан өөрт учирсан хохиролд тооцон нэхэмжилсэн нь шалтгаант холбоогүй байна.

 

“*******” ХХК-д барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4332 ширхэг тулаас төмөр буюу сафутыг “*******” ХХК нь ашиглуулахаар хүлээлгэн өгсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ба уг 4332 ширхэг барилгын сафутыг түрээслүүлж олох байсан орлого гэж 312,887,400 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь “*******” ХХК-ийн “******* ХХК-д түрээсэлсэн сафутны тооцоо” гэх баримтаар 4332 ширхэг сафут гэж харагдаж байгаа боловч  “*******” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0/311 дугаартай албан бичгийн агуулгаас үзэхэд сафутыг түрээслэх санал л байх ба тоо ширхэг нь тодорхойгүй байх тул 4332 ширхэг сафутыг зохигчид хүлээлцсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ агуулгаараа олох байсан орлого гэж үзэж энэхүү шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасныг хэлэлцэж, улмаар шүүх хуралдааныг завсарлуулан, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хүсэлтийг хангахгүй орхисон тухай шүүгчийн захирамж гаргасан.

 

Ийнхүү шүүх хуралдаан үргэлжилж, шүүх хуралдааны хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоосоны дараа нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.******* нь хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

 

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Хүсэлтийг хангахгүй орхисон нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулсанаас хойш хүсэлт хангахгүй орхих тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно.

Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд “Барилгын төсөвчдийн холбоо”-ны шинжээч С.Далантай шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч нөгөө шинжээч А.******* ирсэн тул хариуцагч тал С.Далантайг оролцуулах шаардлагагүй гэснийг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “Д, сум, Зам тээврийн яамны захиалгатай, “Улс хоорондын авто вокзал, гаалийн баталгаат агуулахын барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 838,547,911 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “гэрээний алдангид 471,654,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны төлбөр буюу “*******” ХХК-д өнөөдрийн байдлаар учирсан хохиролд 48,965,807 төгрөг, барилгын сафутыг түрээслүүлж олох байсан орлого 312,887,400 төгрөг, нийт 833,507,207 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,350,690 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,483,437 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХЖАРГАЛ