Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалцаны Цэнгэл |
Хэргийн индекс | 182/2019/00034/и |
Дугаар | 00609 |
Огноо | 2019-04-05 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00609
2019 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2019/00609
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 24-434 тоотод оршин суух, 42 настай, эмэгтэй, Боржигон овгийн Доржийн Мөнхцэцэг /РД:МБ77022826-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24-434 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, 59 настай, эмэгтэй, Боржигон овгийн Осорваанийн Сайнбаяр /РД:ХЕ60081206/-т холбогдох
Хашаа, байшин худалдаж авахаар шилжүүлсэн төлбөр болох 12.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
О.Сайнбаярын сөрөг нэхэмжлэлтэй, Д.Мөнхцэцэгт холбогдох 3.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, гэрч Г.Хулан, Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Д.Мөнхцэцэг миний бие нь О.Сайнбаяраас 2016 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, 24-434 тоот хаягт байрлах, хашаа байшинг 18.000.000-20.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 12.000.000 төгрөг өгч, уг хашаа байранд амьдарч байсан. Урьдчилгаа төлбөрт 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 6.400.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 400.000 төгрөгийг тус тус дансаар, 1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2017 оны 10 дугаар сараас хойш дээрх хашаа байранд амьдарч байгаад, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөөгдөн гарч, одоо айлын хашаа, байр түрээслэн амьдарч байна. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч О.Сайнбаяраас хашаа байшин худалдан авахаар урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 12.000.0000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Сайнбаяр хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Газрын төлбөрт шилжүүлсэн гэх 12.000.0000 төгрөгөөс дансаар тодорхой хэмжээний мөнгө авч байсан. Бэлэн мөнгө аваагүй. Д.Мөнхцэцэг, н.Буяндэлгэр нарт хашаа, байшингаа худалдахаар болж 2017 оны 10 дугаар сард өөрийн амьдарч байсан байшингаа суллан өгч, хажуу дахь байшиндаа орсон. Миний том охин болох н.Баярцэцэг сэтгэцийн өөрчлөлттэй, байнгын эмчийн хяналтад байдаг. Д.Мөнхцэцэгийн нөхөр Б.Буяндэлгэр нь миний охиныг /өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж/ жирэмсэн болгосон байсанд гомдолтой байдаг.
Бидний хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж хэлцэл хийгдсэн боловч, нөхөр болох Буяндэлгэрийн буруутай үйлдлээс болж хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч О.Сайнбаяр сөрөг нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. О.Сайнбаярын том хүү Г.Алтайшагай 2017 онд хөлний дурангийн хагалгаанд орох болж, мөнгөний хэрэг гараад, хашаа байшингаа 25.000.000 төгрөгөөр зарахаар болж байтал Д.Мөнхцэцэг худалдан авахаар тохирч урьдчилгаа төлбөрт 12.000.000 төгрөг төлөөд, үлдэх 13.000.000 төгрөгийг нэг жилийн дараа төлөхөөр болсон. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн амьдарч байсан хашаа, байшингаа суллаж, зэргэлдээ байшиндаа нүүн орсон. Д.Мөнхцэцэг нь дансаар нийт 10.800.000 төгрөг шилжүүлсэн юм. Энэ хугацаанд Д.Мөнхцэцэгийн нөхөр н.Буяндэлгэр нь миний охин Баярцэцэгийн /сэтгэцийн өвчтэй/ биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж хүчиндэн жирэмсэн болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 512 дугаарт тогтоолоор 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Д.Мөнхцэцэг нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тухайн амьдарч байсан байрандаа ачаа бараагаа үлдээгээд, цоожлоод явсан.
О.Сайнбаярын хувьд Д.Мөнхцэцэг нь худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн байранд амьдарч байсан, хүний тавилга, эд хогшил зэргийг гаргах боломжгүй байсан учраас хашаа байрыг суллаж өгөхийг шаардсаны эцэст 2018 оны 03 дугаар сард ирж хашаа байшингаас тавилга эд хогшлоо авч, дахин цоожлоод явсан. Д.Мөнхцэцэг нь гэрээнээс татгалзсанаас үүдэлтэй О.Сайнбаяр нь бусдад хөлслүүлээд орлого олох боломжийг олгоогүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.5-д заасны дагуу учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Иймд Д.Мөнхцэцэгээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэг сарын 300.000 төгрөгөөр тооцож нийт 13 сарын хугацаанд бусдад хөлслүүлж олж болох байсан 3.900.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй байна. О.Сайнбаяр нь хүү Г.Алтаншагайгийн хөлний дурангийн хагалгааны мөнгө хэрэгтэй байна гэхлээр нь хашаа байрыг худалдан авахаар шийдсэн. Урьдчилгаа 12.000.000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрийг нэг жилийн дараа өгөхөөр тохирсон байсан. Үүний дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нүүн ирж амьдарч байгаад 2018 оны 04 дүгээр сард хөөгдөн гарсан. Иймд надаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэг сарын 300.000 төгрөгөөр тооцож нийт 13 сарын хугацаанд бусдад хөлслүүлж олж болох байсан 3.900.000 төгрөг шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Г.Хулан, Д.Мөнхтуяа нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь хариуцагч О.Сайнбаярт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,
О.Сайнбаяр нь Д.Мөнхцэцэгт холбогдуулан олох байсан орлого 3.900.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч Д.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... бидний хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж, хэлцэл хийгдсэн боловч, Д.Мөнхцэцэгийн нөхөр Б.Буяндэлгэрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа болно. /х.х-ийн 28, 46-52 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж зохицуулсан байх тул хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж үзнэ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, гэрч Г.Алтаншагай, Г.Хулан, Д.Мөнхтуяа нарын мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргээс үзэхэд:
Хариуцагч О.Сайнбаяр нь нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 434 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, орон сууцыг 18.000.000 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцож, Д.Мөнхцэцэг урьдчилгаа төлбөрт 10.800.000 төгрөгийг /дансаар/ О.Сайнбаярт өгч, Д.Мөнхцэцэг нь нөхөр, хүүхдийн хамт 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ныг хүртэл эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 10, 13, 20 тал/
Дээрх хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, орон сууцны өмчлөгчөөр О.Сайнбаяр, Ш.Ганбаатар, Г.Алтайшагай нар, Эрхийн улсын бүртгэлийн Г-2202004346, Ү-2202011404 дугаарт тус тус бүртгэгдэн, 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус тус 000004676, 000003659 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /х.х-ийн 29-30тал/
Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хөрөнгө байх ба О.Сайнбаярын нөхөр Ш.Ганбаатар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь зохигчдын болон гэрчүүдийн мэдүүлэг, нас барсны гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /х.х-ийн 74 тал/
Хариуцагч О.Сайнбаяр нь нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт Эрхийн улсын бүртгэлийн Г-2202004346, Ү-2202011404 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 434 тоот хаягт байршилтай газар, мөн хаягт байршилтай орон сууцыг худалдахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрийг авсан байгаа боловч, тухайн газар болон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч О.Сайнбаяр нь тухайн газар, хувийн сууцыг Д.Мөнхцэцэгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар маргадаггүй, харин Д.Мөнхцэцэгийн нөхрийн гэм буруугийн улмаас гэрээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд хариуцагч нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт 3.900.000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган мэтгэлцэж байгаа болно.
Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн нөхөр болох Б.Буяндэлгэр нь О.Сайнбаярын охин Г.Баярцэцэгийн сэтгэцийн өвчтэйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, улмаар хохирогчийг жирэмсэн болгосон гэх гэмт хэрэгт холбогдож Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 512 тоот шийтгэх тогтоолоор ял шийтгүүлжээ. /х.х-ийн 49-52 тал/
Талуудын хооронд үүссэн маргаан нь газар, орон сууц худалдах, худалдан авахаар амаар тохиролцсон гэх тохиролцооноос үүдэлтэй байх тул шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зайлшгүй дүгнэх шаардлагатай гэж үзлээ.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах талаар гэрээ байгуулж хэлцэл хийж байгаа бол бүртгүүлэх эсхүл гэрчлүүлэх нь талуудын хүсэл зоригийн илэрхийллээс гадна хуулиар тусгайлан зохицуулсан шаардлага байдаг.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатчаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол бичгээр хэлцэл хийсэн” гэж үздэг байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан энэ тохиолдолд зохих этгээдийг зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үзнэ.
Учир нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр гэрээ хуулийн хүчин төгөлдөр болдог байна.
Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч өмчлөх эрхээ шилжүүлэх үүрэгтэй тул өмчлөх эрх шилжүүлж байж, гэрээ хуулийн хүчин төгөлдөр болно.
Иймд талууд хоорондын хийгдсэн аман тохиролцоо нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байх тул гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Нэгэнт зохигчийн хооронд байгуулагдсан газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа төлбөрөөс 10.800.000 төгрөгийг дансаар, 1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банкны дансны гүйлгээний хуулгаар 10.800.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс нотлох баримтаар нотлогдоогүй 1.200.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч О.Сайнбаяр нь нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт холбогдуулан гаргасан сөрөг шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.5-д “Үүрэг гүйцэтгэгч үүргийн зүйлийг ашиглах журам зөрчсөнөөс олох ёстой байсан ашгийг олж чадаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгчид учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сар дуустал хугацааны /13 сарын төлбөр/ олох байсан ашиг 3.900.000 төгрөг шаардаж байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодруулан тайлбарлаж байгаа.
Хариуцагч дээрх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулиййн 24 дүгээр гудамжны 434 тоотод байрлах орон сууцны фото зураг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 512 тоот шийтгэх тогтоол зэргийг үндэслэсэн байгаа болно. /х.х-ийн 46-52, 63 тал/
Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гарган тайлбарлан мэтгэлцэж байгаа болно.
Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг хариуцагч О.Сайнбаяраас дээрх хаягт байршилтай газар, хувийн сууцыг худалдан авахаар тохиролцсоны дагуу өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч, гэр бүлийн хамт 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ныг хүртэл хугацаанд амьдарч байсан нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх зохигчийн хооронд байгуулагдсан хашааны газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь зохицуулалтаар хүчин төгөлдөр гэрээний хувьд зохигчийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба харин хүчин төгөлдөр бус хэлцлийн хувьд хариуцагчийн сөрөг шаардлагын эрх зүйн үндэслэл нь болохгүй гэж үзэн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн цаг хугацааны хувьд ч нэхэмжлэгчийг тухайн газар, хувийн сууцыг орхин гарснаас хойш буюу 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаагаар тооцон 3.900.000 төгрөг нэхэмжилж байгаа, шийтгэх тогтоол, фото зураг зэргийг сөрөг шаардлагыг үндэслэл болгож байх ба эдгээрийг сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох, нотлох баримт гэж үзэх боломжгүй. /х.х-ийн 46-52 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д зааснаар Д.Мөнхцэцэг, О.Сайнбаяр нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, хариуцагч О.Сайнбаяраас 10.800.000 /арван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 төгрөг гаргуулах, Д.Мөнхцэцэгээс 3.900.000 төгрөг гаргуулах тухай О.Сайнбаярын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөг, хариуцагч О.Сайнбаяраас сөрөг нэхэмжлэлд төлсөн 77.350 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Сайнбаяраас 187.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ