Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 183/2018/02679/И |
Дугаар | 001/ХТ2021/01519 |
Огноо | 2021-12-10 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2021/01519
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 909 дүгээр магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 21,982,168,422 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг (заримыг) чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, өмгөөлөгч Д.Отгонбат нарын гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг, өмгөөлөгч Д.Отгонбат, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,982,168,422 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн үүргийн талаар маргахгүй, харин барьцаа хөрөнгөөс заримыг нь чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1410000684 тоот барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1410000735 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1410000789 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14100001252 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 21,982,168,422 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15200 м.кв талбайтай газар эзэмших эрх, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, Үнэгт гөлтгөний ордын ашигт малтмал ашиглалтын 12169А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12818 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12.091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрх, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Дархан салбарын клинкер шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийг барьцаанаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140, ТП56/2, Уз56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, тоног төхөөрөмж зэргийг барьцаанаас чөлөөлөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай, “Найрамдал орд” нэртэй газар орших шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу хуваарилж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.06.02-ны өдрийн 909 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 21,982,168,422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,д холбогдох зээлийн болон батлан даалтын гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Үйлдвэрлэлийн зориулалттай, 15,200 м.кв газар эзэмших эрх, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Үнэгт нэртэй газарт орших 16 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн Ашигт малтмал ашиглалтын MV 000293 тоот тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 135,269 м.кв газар эзэмших эрх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр (17061), Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай, 12,815 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрхийн хамт, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Дархан салбарын “,,,,,,,,, цемент” ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Наран /18140/ ТП 56/2, УЗ 56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт орших үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах сумын Үнэгт нэртэй газарт орших 51 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн Ашигт малтмал ашиглалтын 12169А тоот тусгай зөвшөөрөл, Сонгинохайрхан дүүргийн Найрамдал орд нэртэй газар орших 53.8 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн Ашигт малтмал ашиглалтын 857А тоот тусгай зөвшөөрөл, Ү-2206005187 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр (17061), Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай, 12,815 м.кв талбайтай 11 ширхэг барилга, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0026 дугаар бүхий 140,869 м.кв газар эзэмших эрх (гэрчилгээний дугаар 000318536), Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0071 дугаар бүхий 6,743 м.кв газар эзэмших эрх (гэрчилгээний дугаар 000321316), Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 дугаар бүхий 15,200 м.кв газар эзэмших эрх (гэрчилгээний дугаар 000321317), 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, Клинкер шатаах зориулалттай фЗ.15/3.6х114 м серийн эргэх зуух, 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан ВЕР40 Electromagnetic precipitator серийн, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, тоос шүүх зориулалттай цахилгаан фильтр (шүүгч)-ийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, 4 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.2” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэж нэмж, “нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 368,367,720 төгрөг гаргуулж хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д тус тус” гэснийг хасч, “олгосугай” гэснийг “оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу шийдвэрлэжээ.
4. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 2021.07.07-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.10.08-ны өдрийн 001/ШХТ2021/00690 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.
5. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, өмгөөлөгч Д.Отгонбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “Анхан болон давж шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэсэн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий болоогүй тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
5.1. Хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн гомдлоор барьцаа бүх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалт нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үед барьцаалагч тал аль барьцааны зүйлээс түрүүлж хэрхэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаа сонгох болохоос биш, барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан эд хөрөнгүүдийг чөлөөлөх агуулгагүй. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсгийн барьцааны шаардлага хангах барьцааны зүйлийг сонгох эрхийн зохицуулалт нь мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан барьцааны эрх дуусгавар болох хуульд заасан бусад үндэслэл гэдэгт хамаарахгүй” гэж дүгнээд, дээрх хуулийн хэм хэмжээг хэрэглэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын барьцаа бүх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5.2. Монгол Улсын Иргэний хуулийн ерөнхий ангийн Арван гуравдугаар бүлгийн, нэгдүгээр дэд бүлэгт, барьцааны эрх зүй, барьцааны нийтлэг зохицуулалт, барьцааны гэрээний дагуу үүсэх, иргэний эрх зүйн харилцаа, гэрээний оролцогчийн хууль болон гэрээний дагуу хүлээх үүргийн эрх зүйн харилцааг тус тус зохицуулсан. Энэхүү Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж хуульчилжээ. Иргэний хуулийн дээрх (153.1) зохицуулалтын агуулгаас үзвэл ...үүрэг гүйцэтгүүлэгч нь (барьцаалагч) үүрэг гүйцэтгэгч (барьцаалуулагч) барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулахаар хуульчилсан байна. Угтаа бол барьцаагаар хангагдсан үүргийг, барьцааны зүйлээр биш барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулахаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зохицуулжээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааг үндэслэж, барьцааны гэрээ байгуулах иргэний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд, мөн гэрээний дагуу гэрээний оролцогчдод үүсэх хууль болон гэрээний үүргийг Иргэний хуулийн 157 дугаар зүйлд тус тус хуульчилжээ. Энэхүү барьцааны гэрээний харилцаанд оролцогчдод хууль болон гэрээний дагуу үүсэх, эрх үүргийг Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д “барьцаалагч дараах эрх эдэлнэ” гэж, 157.1.2-т “барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй” гэж, 157.2-т “барьцаалагч дараах үүргийг хүлээнэ” гэж, 157.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлага хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлага хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж хуульчилжээ.
5.3. Угтаа бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “барьцаалагч ... барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулан” гэж барьцаагаар хангахдаа шаардлагын талаар хуульчилсныг, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т мөнхүү барьцаалагч ...барьцааны зүйлийн худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагаа хангуулна” гэж барьцааны зүйлээс барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг тодорхойлсон бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 157.3-т “барьцаалагч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа ...барьцаалагч нь шаардлага хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж барьцааны зүйлээр шаардлага хангуулах барьцаалагчийн эрх, барьцааны зүйлийн шаардлага хангах барьцааны тоо, хэмжээний талаар хязгаарлалт тогтоон хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 157.3-т “энэхүү үүрэг гүйцэтгүүлэгчийн барьцаалсан хэд хэдэн барьцааны зүйлээс барьцаалагч шаардлага хангуулах бол шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй, харин барьцаалагч энэхүү эрхээ эдэлж барьцааны хөрөнгөөс шаардлагаа хангах хөрөнгөө сонгохдоо тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж хуульчилсан нь нэг талаараа барьцаалагчийн барьцаагаар хангагдах шаардлага, тоо, хэмжээ, хууль болон гэрээний дагуу барьцааны зүйлээр үүсэх барьцаалагчийн шаардах эрхийн хязгаарлалт бол нөгөө талаараа барьцаалуулагчийн барьцаагаар хангагдах шаардлагаас гадна, барьцаалсан барьцааны зүйлийг буцаан шаардах агуулгатай хуулийн зохицуулалт болно.
5.4. Учир нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т “Барьцаалагчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд, барьцаалагч шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох, энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж хуульчилсан нь Иргэний хуулийн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, өмчийн халдашгүй байдалд үндэслэсэн нэг талаараа барьцаалагчийн барьцаагаар хангагдах эрхийг бүрэн эдлүүлэх, нөгөө талаараа барьцаалуулагчийн барьцааны шаардлагаас илүү барьцаалсан хөрөнгө буцаан шаардах, барьцаалуулагчийн өмчийн халдашгүй байдлыг хангасан хуулийн зохицуулалт юм. Иймд давж заалдах шатны шүүхийн ...Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 153.3 дахь заалт нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үед барьцаалагч тал аль барьцааны зүйлээс түрүүлж хэрхэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаа сонгох болохоос биш, барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан эд хөрөнгүүдийг чөлөөлөх агуулгагүй” гэх дүгнэлт шүүх маргаан бүхий иргэний хэрэгт холбогдох хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзнэ.
5.5. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болох хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй нь шүүх маргаан бүхий иргэний хэрэгт хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй юм. Учир нь дээр дурдсанчлан Иргэний хуулийн 156 дугаар зүйлд барьцааны гэрээний зүйл, барьцааны гэрээ байгуулах харилцааг зохицуулсан бол Иргэний хуулийн 157 дугаар зүйлд барьцааны гэрээний дагуу хууль болон гэрээний үндсэн дээр үүсэх, талуудын эрх үүргийн талаар хуульчилж, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дах хэсэгт “барьцаалагчид ... Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хэд хэдэн зүйлийг барьцаалж авсан бол шаардлага хангах барьцааны зүйлийг сонгон авах эрхтэй, харин энэхүү барьцааны зүйлээс сонгон авахдаа шаардлага хангах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж барьцааны гэрээний дагуу илүү барьцаалсан барьцааны зүйл, барьцааны эрх хуулийн дагуу дуусгавар болохоор зохицуулсан бол үүнийг илүү нарийвчлан, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д дараах тохиолдолд “барьцааны эрх дуусгавар болно” гэж, мөн хуулийн 160.1.6-д “хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болно” гэж хуульчилжээ. Угтаа бол Иргэний хууль нь иргэний эрх зүйн харилцааг дараалсан системтэй зохицуулсан хууль тогтоомжийн хувьд Иргэний хуулийн ерөнхий ангийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх зохицуулалт “барьцааны эрх хуульд заасан үндэслэлээр дуусгавар болох” мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсгийн “барьцааны зүйл нь шаардагдах тоо, хэмжээнээс хэтрэхгүй байх, сонгох” зохицуулалтын иш татсан хуулийн хэм хэмжээ болно.
5.6. Иймд давж заалдах шатны шүүхийн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дах зохицуулалт Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д хамаарахгүй гэх дүгнэлт нь давж заалдах шатны шүүх маргаан бүхий хэрэгт холбогдох хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан барьцааны эрх дуусгавар болохоор зохицуулсан нөхцөл байдал бий болсон эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр барьцааны хөрөнгүүдийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх байсан гэж үзэж байна.
5.7. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд: Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан 1410000684, 1410000789, 1410000735, ЗГ1410001252 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 21,982,168,422 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгө болох,
1) Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын М\/-000857 тоот тусгай зөвшөөрөлтэй “Найрамдал” шаврын ордны зах зээлийн үнэ цэнэ 4,684,395.000 төгрөг, барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрх, эрхийн үнэ 34,817.850,000 төгрөг, нийт 39,817,850,000 төгрөгийн үнэлгээтэй барьцааны хөрөнгөөс,
2) Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15200 м.кв талбайтай газар эзэмших эрх, эрхийн зах зээлийн үнэ цэнэ 5,520,537,000 төгрөг,
3) Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын М\/-000293 тоот тусгай зөвшөөрөлтэй “Үнэгт" гөлтгөнийн орд газар, зах зээлийн өнөөгийн үнэ, цэнэ 1,810,800,000 төгрөг,
4) “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрх, эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 49,944,137,000 төгрөг,
5) Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэр (17061), Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай 12.815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12.091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрх, эрхийн хамт зах зээлийн үнэ, цэнэ 12,586,480,000 төгрөг,
6) “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Дархан салбарын “,,,,,,,,,,,,, Цемент” ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэрэг хөрөнгө, хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнэ 3,780,000,000 төгрөг,
7) Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Наран /18140/ ТП56/2, У356/3, 56/5, 56/6, 56/8 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөнүүд, зээлийн үнэ, цэнэ 1,239,794,000 төгрөг, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ, цэнэ 1,471,300,000 төгрөг, оффисын хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 203,292,000 төгрөг, нийт 116,374,190,000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө, хөрөнгийн эрхээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байдаг.
5.8. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Талууд 2015.12.24-ний өдрийн төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн
1) Ү-2201029301 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Наран /18140/, 56/1 тоот хаягт байршилтай конторын зориулалттай 13040 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
2) Ү-2201029028 улсын бүртгэлийн дугаартай, СХД, 7-р хороо Наран /18140/, 56/4 тоот хаягт байршилтай конторын зориулалттай 648.м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
3) Ү-2201030607 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Наран /18140/, 56/7 тоот хаягт байршилтай албан конторын зориулалттай 75.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
4) Нэгж талбарын 1847/0044 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороонд байрлах үйлдвэрийн зориулалттай 31000 м.кв талбайтай газар,
5) Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт байрлах нийт 1817 нэгж бүхий тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг тус тус “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 17,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцон өмчлөлдөө шилжүүлэн авахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан.
5.9. Харин талууд 2016.01.25-ны өдрийн 2012 оны 1410000684 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 2015.12.24-ний өдрийн төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь буцаан худалдаж аваагүй тохиолдолд, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Найрамдал орд нэртэй газарт байрлах 53.8 гектар талбай бүхий шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг банк нь зээлийн барьцаанаас чөлөөлөхгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэн тэргүүний барьцааны зүйл болохыг гэрээгээр тодорхойлсон болно. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Найрамдал орд нэртэй газарт байрлах 53.8 гектар талбай бүхий шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019.02.27-ны өдрийн 137 тоот шинжээчийн дүгнэлтээр 39,817,850,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон юм.
5.10. “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч буй үндэслэл, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Найрамдал орд нэртэй газарт байрлах 53.8 гектар талбай бүхий шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөс бусад барьцааны хөрөнгөөс чөлөөлүүлэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь талуудын хооронд байгуулсан 1410000684, 1410000789, 1410000735, ЗГ141001252 тоот зээлийн болон барьцаат зээлийн гэрээ, 2015.12.24-ний өдрийн 15/15-025 тоот төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2016.01.25-ны өдрийн 2012 оны 1410000684 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2019.02.27-ны өдрийн шинжээчийн 137 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т заасан үндэслэлээр барьцаалагчийн шаардлагаас хэтэрсэн барьцааны зүйлийг барьцаалагчаас буцаан шаардах иргэний эрх зүйн харилцаа үүссэн байдаг.
5.11. Дээрх хэрэгт авагдсан үйл баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтоосон, баримт мэдээллүүд ба эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй, гагцхүү шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу ...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй юм. Учир нь, давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дахь талд “...” гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг огт буруутгаагүй энэ талаар дүгнэлт хийгээгүй мөртлөө шүүхийн шийдвэрт зөвхөн хуулийг агуулга талаас нь үндэслэж өөрчлөлт оруулж буй нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн хуулийн шаардлагад нийцээгүй.
5.12. Давж заалдах шатны шүүх магадлалдаа маргааны гол үйл баримтууд болох 2015.12.24-ний өдрийн 15/15-025 тоот төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2016.01.25-ны өдрийн 2012 оны 1410000684 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2019.02.27-ны өдрийн шинжээчийн 137 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтууд, эдгээр нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар огт дүгнэлт хийхгүйгээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр байна, иймд зээлдэгч барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэх зэргээр дүгнэлт хийж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад тус тус нийцээгүй болно.
5.13. Мөн хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Найрамдал орд нэртэй газарт байрлах 53.8 гектар талбай бүхий шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь 39,817,850,000 төгрөгийн үнэлгээтэй болох талаар тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал дээрх үнэлгээтэй маргаагүй бөгөөд хэдий Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т заасан барьцааны зүйлийг сонгох эрх байгаа ч гэсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хэд дахин давсан үнэлгээтэй эд хөрөнгүүдээс дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрх тэгш байх зарчим алдагдахад хүрч байна. Өөрөөр хэлбэл, барьцаалагч буюу нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасан шаардлагаа хангах барьцааны зүйлээ сонгох эрхээ хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч барьцааны зүйл нь шаардлага хангах, шаардагдах тоо хэмжээнээс хэтэрсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь дээрх эрхээ хэрэгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргасаар ирсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эргэлтийн хөрөнгийг бүхэлд нь барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгө хүрэлцээтэй бөгөөд хэд хэдэн хөрөнгө барьцаалсан үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс илүү гарсан хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын байрыг хадгалах, аж ахуйн үйл ажиллагааг хясан боогдуулсан шийдвэр гаргасаар байна.
5.14. Давж заалдах шатны шүүх хэргийг хоёр удаа шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь зохицуулалтыг хэрэглэхдээ зөрүүтэй дүгнэлт хийсэн, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн эд юмсын бүрдэл хэсэг бөгөөд бие даасан хөрөнгийн шинжийг хослон агуулсан Тоосгоны үйлдвэрийн түүхий эд болох Найрамдал 857А шар шаврын орд газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулаад хүрэлцэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг үлдэх барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэх нь талуудын хооронд 2016.01.25-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 9 дэх заалтыг зөв тайлбарласан, гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ хариуцагчийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад маргаж байгаа үндэслэлд хууль зүйн дүгнэлт огт өгөлгүй орхигдуулж, барьцаа хөрөнгөөс бүхэлд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь илтэд ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь тогтоогдлоо.
5.15. Иймд нэхэмжлэгч буюу барьцаалагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь дээрх эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн хэд хэдэн барьцааны зүйлээс сонгож үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэснээр бусад барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт зааснаар дуусгавар болох талаар тайлбарлаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон ба давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохих байдлаар үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай оролцов.
ХЯНАВАЛ:
7. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,982,168,422 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас “зарим барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 21,982,168,422 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140, ТП56/2, Уз56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, тоног төхөөрөмж зэргийг барьцаанаас чөлөөлөхийг хүссэн”-ийг нь хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан.
9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ:
- Үндсэн нэхэмжлэлийн тухайд: зохигчийн хооронд байгуулсан 2012.11.30-ны өдрийн 1410000684, 2013.03.13-ны өдрийн 1410000735, 2013.06.03-ны өдрийн 1410000789, 2014.10.24-ний өдрийн 14100001252 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон эдгээрт нэмэлт өөрчлөлт оруулсан 2016.01.25-ны өдрийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр байна, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон, зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй, иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар барьцаат зээлийн дөрвөн гэрээ болон тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг тус тус цуцалж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 15,828,548,974 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,153,619,448 төгрөг, нийт 21,982,168,416 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй;
- Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байхад батлан даагч ,,,,,,,,,,,,,,,,,аар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээлгэх боломжгүй, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн дүрэм болон компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээс үзэхэд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тус компанийн хувь нийлүүлэгч биш байх тул “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй, зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон батлан даалтын гэрээнд үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар тохиролцоогүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгчээс үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхгүй тул хамтран хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
- Сөрөг нэхэмжлэлийн тухайд: зохигчийн хооронд байгуулагдсан 2016.01.25-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн 1.11 дэх хэсэг нь Найрамдал орд нэртэй шаврын орд болон уг ордыг ашиглах тусгай зөвшөөрөл нь Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.-д зааснаар тоосгоны үйлдвэрийн гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зохицуулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий дагалдах зүйл болохыг нотолж байна, үүний дагуу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн эхний ээлжинд шаардлагаа хангах барьцааны зүйл нь Найрамдал нэртэй шаврын орд болон ордыг ашиглах 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эдийн бус хөрөнгө байна;
- Нэхэмжлэгч нь барьцаат зээлийн болон баталгаат ипотек, барьцааны гэрээнд заасан бүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь зээлийн гэрээний шаардсан үүрэг болох 21,982,168,422 төгрөгөөс хэтэрсэн байгаа нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалтад нийцэхгүй, 39,817,850,000 төгрөгийн зах зээлийн үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 53.8 гектар талбайтай 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрх нь эхний ээлжинд шаардлагаа хангах барьцааны зүйл байх бөгөөд уг эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах боломжтой, иймд бусад барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй;
- Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140, ТП56/2, Уз56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, тоног төхөөрөмж зэрэг нь зохигчийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ болох баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээний зүйлд хамааралгүй байх тул барьцаанаас чөлөөлөх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа (анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүтэй хийсэн дүгнэлт):
- Урт хугацаатай гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан журмыг баримтлах ёстой, гэтэл анхан шатны шүүх 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсноос гадна гэрээ цуцлах нь гэрээний үүргийг шаардах үндэслэлд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлж алдаатай шийдвэрлэснийг залруулна;
- Батлан даагч ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёстой хууль баримтлаагүй, батлан даалтын гэрээнд хамтран хариуцах талаар талууд тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг зээлдэгчтэй хамт батлан даагчаас шаардах эрхгүй, гэтэл анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувь нийлүүлэгч биш тул зээлийн үүрэг хариуцахгүй гэж нэхэмжлэлд заагаагүй үндэслэлээр дүгнэлт хийсэн нь буруу;
- Анхан шатны шүүх Иргэний хуульд заасан барьцааны гэрээ, эд хөрөнгийн дагалдах зүйлийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, (хэрэгт авагдсан) барьцааны гэрээнүүдээр хэд хэдэн зүйлийг барьцаалсан боловч аль барьцааны зүйлээс зээлийн үүргийг эхэлж хангуулах талаар талууд тохиролцоогүй, иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн барьцааны зүйлийг барьцаалсан тохиолдолд барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй, ийнхүү сонгох эрхээ барьцаалуулагч хэрэгжүүлээгүй байхад барьцааны зүйл нь шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрсэн гэж дүгнэх боломжгүй;
- Барьцааны гэрээг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар дуусгавар болсон гэж анхан шатны шүүх алдаатай дүгнэлт хийсэн, барьцааны гэрээнд талууд барьцаагаар хангагдах шаардлага, барьцааны зүйлийн үнийг тусгасан бөгөөд зээлийн гэрээний зарим үүргийг гүйцэтгэх, хожим барьцааны зүйлийн үнэ цэнэ нэмэгдэх нөхцөлүүд нь барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэл хамаарахгүй, иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр барьцааны зүйлийг буцаан авах шаардлага гаргах эрхгүй;
- Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх нь барьцаалуулагчийн бус харин барьцаалагчийн зүгээс хэрэгжүүлэх эрх бөгөөд шүүхийн зүгээс барьцаалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй юм;
- Анхан шатны шүүх Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан эд юмсын дагалдах зүйлийн талаарх зохицуулалтыг буруу тайлбарласан, шаврын орд, уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг тоосгоны үйлдвэрийн дагалдах зүйл гэж тодорхойлсон нь алдаатай, шаврын орд болон уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлэх боломжтой, зөвхөн нэрлэн заасан тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаатай хамаарал бүхий гэж тайлбарлахгүй, түүнээс гадна талууд барьцааны гэрээнд дагалдах зүйл гэж тодорхойлоогүй гэсэн дүгнэлтийг тус тус хийжээ.
11. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн “барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах” шаардлага болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3., 160 дугаар зүйлийн 160.1.6. дахь заалтыг зөрүүтэй тайлбарласан, түүнчлэн хэргийн үйл баримтыг өөр өөрөөр дүгнэснээс Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1. дэх хэсгийг зөрүүтэй хэрэглэсэн ба үүнд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргасан (шийдвэр, магадлалын бусад хэсэгт гомдол гаргаагүй) болно.
12. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3. дахь хэсэг нь “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор:
- хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд
- гэрээнд өөрөөр заагаагүй бол
- барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй
- боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэсэн урьдчилсан нөхцлийг агуулж байна.
13. Дээрх хуулийн зохицуулалтыг дэлгэрүүлэн тайлбарлавал, талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан бөгөөд гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулах барьцааны зүйлийг харилцан тохиролцсон тохиолдолд (гэрээнд өөрөөр заасан буюу гэрээгээр сонгох эрхээ хэрэгжүүлсэн тул) барьцаалагч нь барьцааны бусад зүйлийг эхэлж сонгохгүй буюу хуулийн уг зүйл хамаарахгүй. Харин гэрээнд энэ талаар тодорхой заагаагүй бол барьцаалагч нь хэд хэдэн барьцааны зүйлээс аль нэгийг, эсхүл хэд хэдийг сонгох эрхтэй, гэхдээ уг эрх нь барьцаалагчийн шаардлагын хэмжээгээр хязгаарлагдах ёстой. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн зохицуулалт нь нэг талаар (гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд) барьцаалагчид барьцааны зүйлийг “сонгох” эрхийг олгосон, нөгөө талаар тухайн эрхийн хязгаарлалтыг заасан байна.
14. Үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулах барьцааны зүйлийг гэрээнд заасан, заагаагүй аль ч тохиолдолд барьцаалагч сонгох эрхээ хэрэгжүүлснээр талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ дуусгавар болохгүй юм. Тодруулбал, барьцааны гэрээнд талууд хэд хэдэн зүйлийг барьцаалж болох ба нэгэнт хүчин төгөлдөр болсон гэрээний хувьд барьцаалагч гэрээгээр заасан барьцааны зүйлийг эхэлж сонгосноор, эсхүл хуульд заасны дагуу хэд хэдэн барьцааны зүйлээс аль нэгийг нь сонгосноор түүний барьцааны эрх дуусгавар болохгүй, нөгөө талаас барьцаалуулагчийн хувьд барьцааны бусад зүйлийг чөлөөлөхийг шаардах эрх шууд үүсэхгүй. Гагцхүү Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан үндэслэлээр л дуусгавар болно.
15. Ийнхүү барьцаалагчийн сонгох эрх буюу түүний хязгаарлалт нь талуудын хооронд байгуулагдсан, хүчин төгөлдөр барьцааны гэрээг дуусгавар болгох, үгүйсгэх, барьцаалуулагчийн үүргийг чөлөөлөх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3. дахь хэсэг нь мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6.-д заасан барьцааны эрх дуусгавар болох “хуульд заасан бусад үндэслэл”-д хамаарахгүй юм. “Хуульд заасан бусад үндэслэл” гэдгийг барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийг хуульд шууд буюу тодорхой заасан байхыг ойлгоно. Жишээлбэл, Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.2.“Хөлслүүлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг хөлслөгч нь ... буцаан авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд саатуулан барих эрх дуусгавар болно” гэх мэт.
16. Давж заалдах шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.5-5.6, 5.14-т заасан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
17. Мөн уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.1.-5.4-т заасан “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар барьцаалагч барьцаагаар хангагдсан зүйлийг барьцааны зүйлээр биш барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулахаар заасан, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.-т заасан зарчим нь 157 дугаар зүйлийн 157.3-т хуульчлагдсан байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулгатай гомдлын тухайд, давж заалдах шатны шүүх эдгээр хуулийн зүйл, заалт болон зарчмыг зөрчсөн агуулгаар тайлбарлаагүй байна.
18. Түүнчлэн, “давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан журмын дагуу үнэлээгүй” (Тодорхойлох хэсгийн 5.7-5.12), мөн “давж заалдах шатны шүүх хэргийг хоёр удаа шийдвэрлэхдээ зөрүүтэй дүгнэлт хийсэн” (Тодорхойлох хэсгийн 5.13) гэсэн утгатай гомдлын үндэслэл нь Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.10.08-ны өдрийн 001/ШХТ2021/00690 дүгээр тогтоолын үндэслэлд (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн) хамаарахгүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.
19. Харин хяналтын шатны шүүхээс хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим үндэслэлийн хүрээнд (Тодорхойлох хэсгийн 5.3-5.4) давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.
20. Учир нь, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.“Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэсэн зохицуулалт нь дээр дурдсанчлан, барьцааны эрхийг шууд дуусгавар болгох зохицуулалт биш боловч барьцаалагчийн “барьцааны зүйлийг сонгох эрх”-ийн хязгаарлалт болж байгаагаараа барьцаалуулагчийн зүгээс барьцаалагчаас “шаардлагын хэмжээнээс хэтэрсэн зүйлийг сонгохгүй байх”-ыг шаардах эрхийн үндэслэл болохоор байна.
21. Хэрэгт авагдсан баримт болох зохигчийн хооронд байгуулагдсан 2016.01.25-ны өдрийн 2012 оны 1410000684, 2013 оны 1410000735, 2014 оны 1410001252, 2013 оны 1410000789 дугаартай барьцаат зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дөрвөн гэрээний 1.11-д (2015.12.24-ний өдрийн төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь тоосгоны үйлдвэрийн өмчлөх эрхийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэнтэй холбоотойгоор) “Зээлдэгч нь банкны нэр дээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан худалдаж аваагүй тохиолдолд зээлийн үлдэгдлээ бүрэн төлж барагдуулсан ч зээлд барьцаалуулсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Найрамдал орд нэртэй газарт байрлах 53.8 гектар талбай бүхий шар шаврын ордын 857А дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг банк нь зээлийн барьцаанаас чөлөөлөхгүй...” гэж заажээ.
22. Хариуцагч талаас гэрээний уг заалтыг “эхний ээлжинд шаардлага хангуулахаар талуудын тохирсон барьцааны зүйл” гэж тайлбарласан бол, нэхэмжлэгч талаас “энэ нь тусгай зөвшөөрлийг барьцаанаас чөлөөлөхгүй гэсэн утгатай болохоос бус зээлийн гэрээний үүргийг эхэлж хангуулах талаар харилцан тохиролцсон барьцааны зүйл биш” гэж үгүйсгэсэн.
23. Уг үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1. дэх хэсгийг үндэслэн “хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн эхний ээлжинд шаардлагаа хангах барьцааны зүйл нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 53.8 гектар талбайтай Найрамдал орд нэртэй шаврын орд болон уг ордыг ашиглах 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эдийн бус хөрөнгө байна” гэж дүгнэсэн бол, давж заалдах шатны шүүх “шаврын орд болон уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлэх боломжтой, зөвхөн нэрлэн заасан тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаатай хамаарал бүхий гэж тайлбарлахгүй, талууд барьцааны гэрээнд дагалдах зүйл гэж тодорхойлоогүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.-ийг буруу тайлбарласан” гэж зөрүүтэй дүгнэжээ.
24. Зохигчийн хооронд байгуулагдсан 2016.01.25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дөрвөн гэрээний 1.11/1.10 дахь заалтад шаврын орд болон түүнийг ашиглах тусгай зөвшөөрлийг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн /өмчлөх эрх нь банкинд шилжсэн/ дагалдах зүйл гэж шууд хэлээгүй ч тухайн үйлдвэрийн гол түүхий эдийн орд буюу түүнийг ашиглах эрх болохынх нь хувьд “хариуцагч зээлийн төлбөрөө бүрэн төлсөн ч нэхэмжлэгч барьцаанаас чөлөөлөхгүй” гэсэн агуулгатай гэж үзэхээр байна. Ашигт малтмалын орд түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл нь өөрийн гэсэн үнэ цэнэтэй, бие даасан барьцааны зүйл тул ямар ч тохиолдолд барьцаалагч нь үнэгүй авахгүй нь ойлгомжтой.
25. Иймд, дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь эхний ээлжинд шаардлагаа хангах барьцааны зүйлээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 53.8 гектар талбайтай Найрамдал орд нэртэй шар шаврын орд болон уг ордыг ашиглах 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эдийн бус хөрөнгийг сонгосон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, иймд нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр сонгох эрхээ хэрэгжүүлсэн буюу гэрээнд өөрөөр заасан тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т заасны дагуу бусад барьцааны зүйлээс сонгох эрхгүй гэж үзнэ.
26. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.-ийн дагуу гэрээнд заасан, заагаагүй аль ч тохиолдолд барьцаалагч нь өөрийн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрсэн үнэ бүхий барьцааны зүйлийг сонгох боломжгүй. Иймд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс энэхүү хуульд заасан нэхэмжлэгчийн барьцааны зүйлийг сонгох буюу шаардах эрхийн хязгаарлалтын дагуу зээлийн гэрээний шаардлагын хэмжээтэй дүйцэхүйц үнэлгээ бүхий ашигт малтмалын орд буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн хамт (ойролцоогоор 34,817,850,000 орчим төгрөгийн үнэ бүхий барьцаа хөрөнгөөр) үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулахыг шаардах боломжтой. Хэрэв тухайн барьцааны зүйлээс барьцаалагчийн шаардлага хангагдахгүй, хүрэлцэхгүй тохиолдолд барьцаалагч бусад барьцааны зүйлийг сонгох эрх нь нээлттэй юм.
27. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалах, шилжүүлэх харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7., 51.8., 52 дугаар зүйлийн 52.1. дэх хэсгээр тусгайлан зохицуулсан байна.
28. Иймд, дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 909 дүгээр магадлалын 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.3., 158 дугаар зүйлийн 158.1., 175 дугаар зүйлийн 175.1., Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7. дахь хэсэгт зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай Найрамдал орд нэртэй газар орших шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40,86 га талбайтай газар эзэмших эрхээс үүргийг хангуулах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй тохиолдолд үлдэх барьцааны зүйл болох Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах сумын Үнэгт нэртэй газарт орших 51 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн Ашигт малтмал ашиглалтын 12169А тоот тусгай зөвшөөрөл, Ү-2206005187 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр (17061), Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай, 12,815 м.кв талбайтай 11 ширхэг барилга, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0026 дугаар бүхий 140,869 м.кв газар эзэмших эрх (гэрчилгээний дугаар 000318536), Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0071 дугаар бүхий 6,743 м.кв газар эзэмших эрх (гэрчилгээний дугаар 000321316), Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 дугаар бүхий 15,200 м.кв газар эзэмших эрх (гэрчилгээний дугаар 000321317), 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, Клинкер шатаах зориулалттай фЗ.15/3.6х114 м серийн эргэх зуух, 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан ВЕР40 Electromagnetic precipitator серийн, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, тоос шүүх зориулалттай цахилгаан фильтр (шүүгч)-ийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 368,367,720 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН