Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2019/00201

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 28 өдөр     Дугаар 182/ШШ2019/00201               Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Д.Ад холбогдох

  

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 гудамж 474 тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов. 

 

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Н би 2010 оны 08 дугаар сард өөрийн танил хүнээс Д.А Чингэлтэй дүүрэг 10-р хороо, Чингэлтэй 14-474 тоот хашааны газрын 355 м2 газраас 235 м2 газрыг хувааж зарна гэсний дагуу Д.Атай уулзаж, 235 м2 газрыг худалдаж авахаар харилцан тохиролцсон бөгөөд мөн оны 08 дугаар сард бэлнээр  3.500.000 төгрөгийг Д.Ад төлсний үндсэн дээр түүний эзэмшлийн Чингэлтэй дүүрэг 10-р хороо, Чингэлтэй 14-474 тоот хашаанд нүүж очин өдийг хүртэл 8 жил амьдарч байна. Үүнээс хойш Д.А нь газрын эзэмших эрхийг шилжүүлэхгүй гэрчилгээгээ хайгаад олохгүй байна гэх шалтаг шалтгаан хэлсээр хойшлуулаад байсан тул шахаж шаардсаар байгаад 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан нотариатаар батлуулсан бөгөөд үүнээс хойш газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул арга буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 09 дүгээр сарын  14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхээс нэхэмжлэлээ татаж аваач дахин нэмж 1.500.000 төгрөг өгчихвөл газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж өгье гэж удаа дараа гуйгаад байхаар нь 1.500.000 төгрөгийг нэмж төлөн урьд төлсөн 3.500.000 төгрөг дээр нийлээд нийт 5.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 35433 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Д.А “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр биелүүлэхгүй, харилцан тохиролцсон үгнээс удаа дараа буцаж миний газар эзэмших эрх болон өмчийн халдашгүй байдалд хууль зөрчин халдаж, Чингэлтэй 14-474 тоот хашааны газрын 355 м2 газрыг Б компанитай 2017 оны 1 улиралд барилга барихад газар чөлөөлөх 3 талт гэрээ байгуулан миний 235 м2 газрын мөн адил энэ компанид зарахаар болсныг 2017 оны 05 дугаар сард мэдсэн билээ. Үүнээс хойш хариуцагч Д.Ад шаардлага тавьсан боловч заргалдаад аваарай гэж миний эзэмших эрхийг зөрчин өдийг хүрээд байна. Нэхэмжлэгч би хариуцагч Д.Аы хууль бус үйлдлээс газар эзэмших эрхээ хамгаалах гэж Чингэлтэй дүүргийн газрын албанд хандаж хүсэлт гаргаж байсан. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4955 дугаартай шүүгчийн захирамжаар  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу газар эзэмших талаар иргэдийн хооронд үүссэн маргааныг тухайн шатны засаг дарга шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Чингэлтэй дүүргийн засаг даргад 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3/1056 дугаартай албан тоотоор миний өргөдлийг хангаж шийдвэрлэх боломжгүй тул харьяалах шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн. Иймд 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 235 м.2 газрыг худалдан авсан тул Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14-474 тоотод байрлах 235 м.кв газрын эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.

                              

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг хэлбэрийн хувьд байгуулсан боловч 2 талт хариу төлбөрийн нөхцөлтэй байсан. Нэхэмжлэгч эрх шилжүүлэх гэрээний үүрэг буюу төлбөрийг огт төлөөгүй, хариуцагч бол мөнгө огт аваагүй ба түүнд эрхийн гэрчилгээ нь байдаг. Т.Н нь мөнгөө өгч, харин Д.А эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх байсан боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас газрын эрх шилжээгүй. Гэрээний шаардах эрхийн хугацаа дууссан, нэхэмжлэгч шүүхэд хандаж байсан боловч нэхэмжлэлээ татан авсан захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд түүний нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Д.Ад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 474 тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй Т.Нт 355 м.кв газраасаа 235.м.кв худалдаагүй, түүнээс нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Нэхэмжлэгч Т.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Д.Ааас 235 м.кв газрын эзэмших эрхийг нь 5.000.000 төгрөгөөр худалдан авсан тул Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 474 тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 гудамж 474 тоот байршилтай 355 м.кв газар нь хариуцагч Д.Аы эзэмшлийнх болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 74 тоот захирамжаар олгосон Г-0252759 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын зураглал зэрэг бичгийн нотлох баримтууд тогтоогдож байна. /хх-ийн 12-14 тал /

 

Нэхэмжлэгч Т.Н хариуцагч Д.А нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 гудамж, 474 тоот байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын эзэмших эрхийг худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж уг хэлцлийн дагуу Д.А нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 гудамж, 474 тоот байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын эзэмших эрхийг худалдахаар тохиролцсон нь зохигчийн тайлбар, 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ”, Д.Аы 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “1.500.000 төгрөгийг хүлээн авсан тухай” баримт, 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 25433 дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2012, 2013 оны “Төлбөрийн  нэхэмжлэл” зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоож байна. /хх-ийн 8-12, 91, 92 тал /

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигч худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Д.Ад 235 м.кв газрын эзэмших эрхийг худалдан авсны төлбөрийг 2010 оны 8 дугаар сард 3.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 29-нд 1.500.000 төгрөгийг төлсөн /хавтас хэргийн 8-9, 11/ талд авагдсан шүүгчийн захирамж, мөнгө хүлээн авсан тухай баримтаар тогтоогдсон  

 

Хариуцагч Д.А нь хавтас хэргийн 11 дүгээр талд авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “1.500.000 төгрөгийг хүлээн авсан тухай” баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, миний гарын үсэг биш гэж тайлбарлах боловч түүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаагүй болно.

 

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.Н ямар нэг гэрээ хэлцэлгүйгээр, бусдын эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Т.Нийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 гудамж 474 тоот байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                       ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Т.Н Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 474 тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоосугай

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 94.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Т.Нт олгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН