Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2019/00559

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 27 өдөр    Дугаар 182/ШШ2019/00559                Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.И төлөөлөгч

Ч.Б-ы  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н Г холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Н Г нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01866-р захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж Б.И гийн өмч болох Баянгол дүүргийн 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилон үнэлүүлж 100.068.114 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно гэсэн байна. Хуулийн энэ шаардлагаар өмчийн эзэн Б.И гаас үнийн санал авах байсан байна. Гэвч Н Г энэ шаардлагыг зөрчиж өмчлөгч Б.И гаас үнийн санал аваагүй байна. Иймд Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийг 142.954.449 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Н Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 1866 дугаар захирамжаар Г.Н ээс 72.330.000 төгрөг гаргуулж Е хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.Н ийн барьцааны Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн дугаартай, 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 123/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 123/05 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч Г.Н ээс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 250.000.000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч Е ХЗХ нь төлбөр төлөгч Г.Н нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай сууцыг 250.000.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу Л ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээч томилоход уг орон сууц нь 142.954.449 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Орон сууцны үнэлгээг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 3/4948 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Г.Н д мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 142.954.449 төгрөгийн 70 хувиар тооцон 100.068.114 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй болно. Өмчлөгч Н.А нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэ хэргийн талаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00326 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01558 дугаар тогтоолоор шийдвэр магадлал хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, маргаж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нь албадан дуудлага худалдаанд оруулаагүй, талуудад мэдэгдэл хүргүүлээгүй өмнө энэ хэрэг маргаан шийдвэрлэгдэж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.И нь Н Г холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н Г нь нэхэмжлэгч буюу Б.Игийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Н.А нарт үнийн санал өгөх талаар мэдэгдсэн, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийг харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон. Н.А нь үнэлгээг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Ч.Б нь насанд хүрээгүй охин Б.Иг төлөөлөн нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасан зохицуулалттай нийцсэн байна.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Н Г нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001866 дугаар шийдвэрээр Г.Н ээс 72.330.000 төгрөгийг гаргуулан Е ХЗХ-д олгохоор шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.И, Н.А нарын хөрөнгө болох Баянгол дүүргийн 53 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Л ХХК-иар үнэлгээг хийлгэж, тогтоосон 142.954.449 төгрөгийн үнэлгээг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 06-нд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд харшлахгүй байна.

 

Гомдол гаргагч Л ХХК нь миний байрыг 142.954.449 төгрөгөөр үнэлж, миний эрх ашгийг хохироож, хэт хийсвэрлэсэн дүгнэлт гаргаж зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч Л ХХК-иар хийлгэсэн 142.954.449 төгрөгийн үнэлгээг 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр талуудад мэдэгдсэн байна.

 

Мөн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр талуудад нь мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээ үндэслэлгүй гэж тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ гаргуулах асуудал яригдахгүй болно.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Игаас үнийн санал аваагүй, Л ХХК-ийн үнэлгээ бодитой бус, зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх талаар явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 53 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Игийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                         

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН