Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0597/З |
Дугаар | 128/ШШ2022/0011 |
Огноо | 2021-12-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2022/0011
2021 12 28 128/ШШ2022/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нар тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К Б ХХК Б Э Х А/РД: /
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н
Хариуцагч: АМГТГКХД
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д
Гуравдагч этгээд: Ц ХХК /РД: 2587025/
Гуравдагч этгээд: Ү тХХК /РД: 5047544/
Гуравдагч этгээд: Ц ХХК /РД: 5282594/
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ц
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: П.Т нар
К Б ХХК Б Э Х А нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалуудаар MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсныг хүчингүй болгож, MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Ц, түүний өмгөөлөгч П.Т, иргэдийн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээд Ү тХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К Б ХХК Б Э Х Ань Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалуудаар MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсныг хүчингүй болгож, MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг даалгах”- аар маргаж байна.
Нэхэмжлэгч К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас маргаан бүхий тусгай зөвшөөрлүүд нь зээлийн барьцаанд бүртгэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу үл маргах журмаар төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад цуцалж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж маргасан.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр Ц ХХК-ийн MV-013676 дугаар, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр Ц ХХК-ийн MV-0004016 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр Ц ХХК-ийн MV-012029 тоот, Ү тХХК-ийн MV-001865 дугаар тусгай зөвшөөрлүүдийг ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр тус тус цуцалж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч К Б дахь банкны эрх хүлээн авагчаас 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1894 дүгээр албан бичгээр маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг сэргээх хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/2652 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тус шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Ц ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 148 тоот зээлийн гэрээгээр 1,500,000.00 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 341 тоот зээлийн гэрээгээр 1,500,000,000.00 төгрөг бүгд 3,000,000,000.00 төгрөгийг барьцааны гэрээний хамт байгуулан зээл авсан.
Зээлийн барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болно. Үүнд:
Төв аймаг Сэргэлэн сумын Салаагийн алт орд нэртэй газарт орших 227 гектар талбайтай, 1865А тоот, Төв аймаг Сэргэлэн сумын Салхит нэртэй газарт орших 78 гектар талбайтай, 13676 тоот, Төв аймаг Сэргэлэн сумын Налгар нэртэй газарт орших 77 гектар талбайтай, 4016А тоот, Төв аймаг Сэргэлэн сумын Салбарын ам орд нэртэй газарт орших 139 гектар талбайтай, 120290А тоот, Төв аймаг Сэргэлэн сумын Салхит нэртэй газарт орших 132 гектар талбайтай, 10856Х тоот , Төв аймаг Сэргэлэн сумын Өлгийн хөтөл нэртэй газарт орших 1349 гектар талбайтай, 12168 тоот, Төв аймаг Сэргэлэн сумын Налгарын дээд ам нэртэй газарт орших 610 гектар талбайтай, 12028Х тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан.
Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд К Б ХХК нь нэхэмжлэл гаргаснаар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №102/ШШ2016/00163 дугаартай шүүгчийн захирамжаар Ц ХХК-иас 1,556,217,370.00 төгрөг гаргуулах, харилцан тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг К Бинд үл маргах журмаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээрх барьцаа хөрөнгүүдийг шилжүүлэх асуудал дээр талууд 2015 оны 12 дугаар сараас эхлэн маргаан үүсгэж, тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч нь тодорхой бус, ээлжит төлбөрийг талуудын хэн нь төлөх нь маргаантай байсан учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ... тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудлыг түр түдгэлзүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг К Б ХХК-ийн зүгээс гаргаж байсан бөгөөд шүүх энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан зохих байгууллагад мэдэгдэл хүргүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн байх тул К Б ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар Ц ХХК-ийн зээлийн барьцааны хөрөнгө болох Ц ХХК, Үүрт-Тур ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх хөрөнгүүд, газрын хамт битүүмжлэн, захиран зарцуулах эрх, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн тухай 2018 оны 06-р сарны 22-ны өдрийн 4/10819 дугаартай албан бичиг, К Б ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4553 албан бичгээр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байсан.
Шүүхийн шийдвэрийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг зээлийн өр төлбөрт тооцон К Б ХХК Б Э Х А нэр дээр шилжүүлэх хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2230 дугаар албан бичгээр Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хандсан бөгөөд Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 8/1668 дугаартай албан бичгээр МЕ013676, МВ-120290А, МВ4016А, МВ001865А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлүүдийн ээлжит төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр тус газрын Кадастрын даргын тушаалаар цуцлагдсаныг сэргээх боломжгүй гэсэн хариу ирсэн тул банкны нэр дээр тусгай зөвшөөрлүүдийн эрх шилжих боломжгүй гэдгийг мэдэгдсэн.
Дээрх тусгай зөвшөөрлүүдийн ямар нэгэн хөдөлгөөн хийх эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн, маргаантай байсан талаар банкны зүгээс мэдэгдсэн, К Б ХХК Б Э Х А зүгээс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1894 дугаартай албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж өгөх хүсэлт гаргасан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/2652 дугаартай албан бичгээр Кадастрын хэлтсийн даргын тушаалаар цуцалсан тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.
Ц ХХК-иас 1,556,217,370.00 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, өр төлбөрийн асуудал шийдвэрлэгдэж, чадахгүйд хүрч, К Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас зээлийн өр төлбөр, авлагыг нэн даруй төлүүлж, хадгаламж эзэмшигч, харилцагч, Төрд учирсан хохирлыг барагдуулахад цаг хугацаа алдаж, хохирол учирч байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэн, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн, Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх тусгай зөвшөөрлүүдийг барьцаалагч Банкны эрх эрх хүлээн авагч нь шилжүүлэх эрхтэй байхад цуцалсан гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар заалтыг зөрчсөн.
Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүд нь зээлийн барьцаанд бүртгэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу үл маргах журмаар төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад цуцалж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул тусгай зөвшөөрлүүдийг сэргээж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч К Б ХХК Б Э Х А итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаартай тушаалаар МВ004016, МВ012029, МВ013676001865 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, эдгээр эрхүүдийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан. Ц ХХК нь К Бны 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 148 тоот зээлийн гэрээгээр 1 тэрбум 500.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 341 тоот зээлийн гэрээгээр 1 тэрбум, 500.000 төгрөг, нийт 3 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийн барьцаанд дээрх нэр бүхий лицензүүдийг барьцаалсан. Зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй байсан учраас Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд К Бнаас нэхэмжлэл гаргаж, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 00163 дугаар шүүгчийн захирамжаар Ц ХХК-иас тэрбум таван зуун тавин зургаан сая хоёр зуун арван долоон мянга гурван зуун далан төгрөг гаргуулж, харилцан тохиролцох, эвлэрлийн гэрээнд харилцан тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол дээрх нэр бүхий барьцааны хөрөнгүүдийг үл маргах журмаар К Бны өмчлөлд шилжүүлж, төлбөр барагдуулахаар харилцан тохиролцсон. Энэ хөрөнгийг шилжүүлэх зорилгоор К Б ХХК нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, талууд хоорондоо шийдвэр гүйцэтгэлийн албанд ажиллагаа хийгдэж явагдаж байсан.
Энэ асуудал нь яагаад сунжирсан бэ гэвэл бид нар 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс К Бны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, К Б ХХК Б Э Х А ажлын албаны хэсэг томилогдсон. Энэхүү ажлын хэсгийн ажлын албаныхан нийгмийн даатгал, төрд учирсан хохирол, эрүүл мэндийн даатгал, бусад иргэдийн хадгаламжийг богино хугацаанд барагдуулах зорилготойгоор төрийн хохирлыг барагдуулах зорилготойгоор ажиллаж байгаа. К Б байх хугацаандаа Ц ХХК-ийн хоорондын асуудал нь 1.5 тэрбум төгрөгт зээлийн барьцааны хөрөнгө нь хүрэхгүй байна, үүн дээр хэт их хямдхан, бага үнийн дүнтэй авах гэж байна, авахгүй гэсэн маргаан гараад Баянгол дүүрэгт яг энэ захирамжийн асуудлаар маргалдсан. Яг энэ үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт энэ лицензийн асуудлыг төлбөр төлөгч, төлбөр авагч буюу К Б ХХК, Ц ХХК, Ү тХХК нар үүн дээр саналаа хэлж байсан. Банкнаас албан бичиг явуулж байсан. Тухайн лицензүүд нь хэний эзэмшилд байх нь тодорхойгүй байгаа учраас энэ асуудлыг тодорхой болтол цуцлах асуудлыг түдгэлзүүлэх тухай саналуудыг явуулж байсан. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрх, бусдад шилжүүлэх эрх, үйлдэл хийх эрхүүдийг нь түдгэлзүүлж, хариу ирүүлнэ үү гэсэн албан бичгүүдийг явуулж байсан.
Өнөөдрийг хүртэл хариуцагч нэг ч удаа албан тоотын хариуг буцааж явуулж байгаагүй. Үнэхээр танай энэ асуудал маргаантай байгаа юм бол танайх түдгэлзүүлж болно, энэ асуудал, маргаанаа дуусаад ирнэ үү гэсэн ямар нэгэн шийдлийн хариуг өгч байгаагүй. 2019 онд банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагаа хийгдэж байсан энэ асуудал дээр ашигт малтмалын лицензүүдээ бүгдийг нь цуцалж эхэлсэн. Төлбөрийн асуудал шийдэгдээгүй учир цуцалсан гэсэн зүйл яригдаад байгаа. Гэтэл ашигт малтмалыг эзэмшиж байгаа эзэмшигч нарт мэдэгдэх ёстой. Мэдэгдээд 1 лиценз нь төлбөр нь төлөгдсөн, өмнөх шүүх хуралдаанд сэргээгдсэн. Бусдыг нь хоёр удаа шуудангаар илгээсэн гэх боловч шуудан нь хүргэгдээгүй байдаг. Яагаад бид нар ашигт малтмалын энэ хууль бус цуцалсан асуудал дээр яригдаад байна вэ гэвэл нэгдүгээрт Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийг зөрчсөн учраас энэ цуцлагдсан эрхүүдийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
4.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2484, 2485, дугаар шийдвэр, 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1243Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1257 дугаар шийдвэр, 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1338 дугаар шийдвэрээр тус тус тусгай зөвшөөрлийг К Б ХХК-д тус тус барьцаалсныг бүртгэжээ.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас К Б ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих тухай 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10а 3/5260 тоот албан бичгээр ирүүлжээ.
Уг албан бичгийн дагуу тус газрын Кадастрын хэлтэс холбогдох тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалтаар бүртгэж, энэ тухай Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 7/6274 тоотоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хариу албан бичгийг хүргүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар Ц, Ү тХХК-иуд нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрөө хуулийн хугацаанд урьдчилан төлөх үүрэгтэй байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын ашиглалтын МВ-004016 тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/390, Ц ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/166, К Б ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/392 тоот албан бичгээр, тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн дагуу мэдэгдлийг Ц ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7/7853 тоот албан бичгээр тус тус хүргүүлжээ.
Ашигт малтмалын ашиглалтын МВ-012029 тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Ц ХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 7/6464, МВ-001865 тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Ү тХХК-д 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7/6668, К Б ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/7207, К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6720, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7/6706, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7/6705 тоот албан бичгээр, тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн дагуу мэдэгдлийг Ц ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 7/4879, К Б ХХК-ийн эрх хүлээн авагчид 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7/3912 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байна.
Гэтэл хуулийн хугацаанд Ц ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ-004016, МВ-012029, МВ-013676 дугаар тусгай зөвшөөрлүүдийн, Ү тХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ-01865 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.
Ц, Үүрттур ХХК-иуд нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ... үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-004016, Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-001865, МВ-012029, Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МВ-013676 тоот тусгай зөвшөөрлийг тус тус цуцалсан байна. Дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.
...Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 34 дүгээр зүйлийн 34.7-т Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, мөн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй" заалтыг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын МВ-004016, МВ-012029, МВ-013676, МВ-001865 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2019 оны 317, 543, 583 дугаар шийдвэрүүдээр цуцалсан холбогдох хууль тогтоомжид нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий болно.
... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн хуулийн 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж заасны дагуу мэдэгдсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэж заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна.
Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 317, 543, 583 дугаар шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэл бүхий байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.3, 56.4-т заасны дагуу мэдэгдлүүдийг гуравдагч этгээдэд удаа дараа хүргүүлсэн. Мөн барьцаалагч К Бинд мөн мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнийг нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрөө жил бүр урьдчилан төлнө. Энэ төлбөрийг төлөөгүй бол мөн хуулийн 34.6-т заасны дагуу алданги төлнө, алдангийн хамт 30 хоногийн дотор Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэсний дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байгааг тайлбартаа бичсэн. Энэ тусгай зөвшөөрлүүд цуцлагдсанаас хойш 5, 6 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56.3, 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан мэдэгдлүүдийг хүргүүлж байсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Гуравдагч этгээдийн төлөөлөгч би нэг тусгай зөвшөөрлийн мэдэгдлийг авсан, бусдынхыг нь аваагүй гээд хэлж байна. Тэгэхээр нэг ижил хаягаар явсан мэдэгдлүүдийг нэгийг нь аваад, бусдыг нь аваагүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэсэн хуулийн хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Иймд бүх тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэв.
6.Гуравдагч этгээд Ц ХХК, Үүрттур, Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цогт-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:
“Ж.Цогт-Эрдэнэ миний эзэмшлийн Ц ХХК болон К Б ХХК нь 2015 оны 12 сарын 15-ны өдөр 2 жилийн хугацаатай 1,556,217,470 төгрөгийн дүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээний гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нийт 16 ширхэг хөрөнгийг барьцаалсан. Эдгээр барьцааны хөрөнгө нь мөн Ж.Цогт-Эрдэнэ миний 100 хувийн эзэмшлийн Ц ХХК, болон миний гэр бүлийн эзэмшлийн Үүрт-тур ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө ашигт малтмалын тусгай зөвшөөрөл юм.
Ц ХХК нь гэрээний төлбөр болгож 2016 оны 6 дугаар сарын 24-нд 10.000.000 төгрөгийг К Б ХХК-д төлсөн. Цаашид үйл ажиллагаа явуулж орлогоос төлөх зорилгоор ажил гүйцэтгэх гэрээ, хэлцэл 2016 оны 6, 9 саруудад хийгдэж байсан.
Гэтэл К Б ХХК-иас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 142-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч У.Энхсоёлын 142/2 тоот шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл ирж 2016 оны 11 сарын 15-нд Ц ХХК-ийн зээлийн барьцааны хөрөнгө болох Ц ХХК, Үүрт-Тур ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх хөрөнгүүд, газрын хамт битүүмжлэн лацадсан. Битүүмжлэх үед нэмэлт хугацаа тогтоолгох эсвэл барьцаа хөрөнгөөрөө үүргээ гүйцэтгүүлэх хүсэлтээ тавьж байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тус компанийн бүх тоног төхөөрөмжийг битүүмжилснээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж улмаар хийгдсэн гэрээ хэлцлээ цуцлахад хүрсэн. Энэ бүх хугацаанд барьцаа хөрөнгийг эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байлгах үүднээс Ц ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрт 2018 оны 5 сар хүртэл нийт 22,286,348 төгрөг төлсөн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлүүдийн эрхийг түдгэлзүүлэх 4/10819-10821 тоот албан бичгийг 2018 оны 6 дугаар сарын 22-нд явуулсан. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх зөвшөөрлүүдийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн тухай албан тоотыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Тусгай зөвшөөрлийн эрх түдгэлзсэнээр төлбөр төлөх шаардлагагүй гэж Шийдвэр гүйцэтгэгч ойлгуулснаар төлбөр төлөөгүй байж байтал төлбөр төлөхийг шаардсан бичгийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болох Ц, Үүртур ХХК-д ирүүлэлгүйгээр К Б ХХК-д ирүүлснийг дараа нь мэдэж 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр болгож 1.723,100 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газарт төлсөн.
Гэтэл уг төлбөрийг хугацаа хэтэрсэн тул тооцохгүй, төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрүүд гарч тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан. Зөвшөөрөл цуцлагдсанаар К Б болон Ц ХХК-ийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ц болон Үүрттур ХХК нь тусгай зөвшөөрлүүдээ сэргээх хүсэлт гаргах гэтэл К Б болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шийдвэрлэж өгнө гээд өдий хүртэл чирэгдүүлсэн. Эцэст нь К Б ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргахад дээрх эрхүүд нэгэнт шийдвэр гарч цуцлагдсан тул сэргээгдэх боломжгүй гэсэн хариуг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 8/1668 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банк Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд ирүүлснийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэн, үйлдэл хийхийг түдгэлзүүлсэн байтал мөн лиценз эзэмшигч Ц болон Үүрттур ХХК-д мэдэгдэлгүйгээр цуцалсан нь хууль бус шийдвэр тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаартай шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаартай шийдвэр, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, МВ-004016, МВ-012029, МВ-013676, МВ-001865 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тус тус сэргээж өгнө үү” гэжээ.
7. Гуравдагч этгээд Ц ХХК, Үүрттур ХХК, Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Маргаж байгаа зүйлийн гол асуудал нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон асуудал байна. Үүний улмаас манай үйлчлүүлэгчийн эрх, ашиг ноцтой зөрчигдсөн гэж бухимдалтай байдалтай 5, 6 жил энэ асуудлаар явлаа гэж ярилаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 163 тоот шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгүүдийг өмчлөх болон эзэмших эрхийг банкинд үл маргах журмаар шилжүүлнэ гэж заасан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, үүнтэй холбогдоод банкнаас болон бусад газраас шийдвэр гүйцэтгэх байгууллагад яагаад энэ гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй байна гэж хандсан байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын хуулийн хэлтэст, кадастрын хэлтэст 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4/10820, 4/10828 тоотуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн байдаг. Гэтэл хариу мэдэгдлийг төрийн албаны ажлын уялдаа, холбоо алдагдсан, холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчөөд шүүхийн шийдвэрээс илүү эрх мэдэл гаргаад бүхэл бүтэн 4 сарын дараа Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/7213 тоот кадастрын хэлтсийн даргын гарын үсэгтэй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй гэсэн албан тоот өгсөн. Гэхдээ энэ албан тоотууд хоёр, гурван янзаар хэрэгт хавсрагдсан харагдаад байдаг. Манай үйлчлүүлэгчийн компанид Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 6 дугаар сарын 28, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ижил утгатай он, сар, тоотын дугаарууд нь өөр, тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн талаар албан тоотуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс түдгэлзүүлэх бичиг очсоноос хойш өгсөн, авсан гэдэг маргаан өнөөдрийг хүртэл 5, 6 жил үргэлжилж байна. Энэ нь хууль зүйн талаас Захиргааны ерөнхий хуулийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гээд зарчмын хувьд зааж өгсөн. Мөн хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 10 дугаар зүйлийн 2-т захиргааны байгууллага туслалцаа үзүүлэх бусад захиргааны байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй гэсэн заалтууд байсаар байтал энэ заалтуудыг зөрчсөн. Энэ компанийн цаана олон ажилчид байсан, банкнаас зээл авсан байсан. Ингээд хэвийн явж байсан зүйлийг нэг төрийн захиргааны байгууллага бүх зүйлийг битүүмжлээд, үйл ажиллагаа явуулах асуудлыг хорьчихдог. Тэр нь 2015 оны асуудал яригдаж байгаа. Гэтэл эдний байгууллага яаж ч учраас олохгүй 2019 он хүртэл төлбөр тооцоо хийгээд явж байсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэлж байгаагаар үгүй, 30 хоногийн өмнө та нар төлбөрөө өгөөгүй бол бид нар цуцлах эрхтэй, үүний дагуу цуцалсан гэдэг нэгдүгээр асуудал ярьж байна.” гэв.
8.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:
“Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хайхрамжгүй үйлдэл, хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдэхүй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хуулийн дагуу шийдэх нь зүйтэй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр Ц ХХК-ийн MV-013676, MV-0004016, MV-012029, Ү тХХК-ийн MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхай, Кадастрын хэлтсийн /хуучнаар/ даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар шийдвэрийн Ц ХХК, Үүрттур ХХК-д холбогдох хэсгийг хариуцагч АМГТГКХДас хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 0802 дугаар захирамжаар Ц ХХК, Ү тХХК-ийн нэхэмжлэлтэй АМГТГКХДд холбогдох захиргааны хэргийг К Б ХХК Б Э Х А нэхэмжлэлтэй АМГТГКХДд холбогдох захиргааны хэрэгт нэгтгэн шийдвэрлэсэн. /1-р хавтасны 139 дэх тал/
Мөн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9722 дугаар захирамжаар дээрх хэргүүдийг тусгаарлаж, мөн өдрийн 9575 дугаар захирамжаар Ц ХХК, Ү тХХК-иудын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /2-р хавтасны 226 дахь тал/
3.Нэхэмжлэгч К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Ц ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн гуравдагч этгээд Ц ХХК, Ү тХХК-иудын тусгай зөвшөөрлүүд нь шүүхийн шийдвэрийн дагуу үл маргах журмаар төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад цуцалсан нь хууль зөрчсөн гэж,
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болон алдангиа хуулийн хугацаанд төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн гэж тус тус маргажээ.
Үүнд:
1/Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1258 дугаар шийдвэрээр Ц ХХК-ийн MV-012029, 1243 дугаар шийдвэрээр Ц ХХК-ийн MV-013676, 1257 дугаар шийдвэрээр Ц ХХК-ийн MV-004016, 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1338 дугаар шийдвэрээр Ү тХХК-ийн MV-001865 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тус тус К Б ХХК-д барьцаалсныг бүртгэсэн. /1-р хавтасны 106, 109, 112, 113 дахь тал/
Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучнаар/ даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар шийдвэрээр Ц ХХК-ийн MV-004016, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр Ц ХХК-ийн MV-013676, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалаар Ц ХХК-ийн MV-012029, Ү тХХК-ийн MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. /1-р хавтасны 51-53 дахь тал/
2/Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/7207 тоот албан бичгээр MV-012029 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг К Б ХХК-д, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6720 дугаартай албан бичгээр К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчид ...MV-012029, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 17 болон 19-ний дотор төлөх боломжтойг, мөн өдрийн 7/6706 тоот албан бичгээр ...цуцлагдах үндэслэл бүрдсэнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж байсан. /1-р хавтасны 64-65 дахь тал/
3/Ц ХХК-ийн захирал, Ү тХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цогт-Эрдэнээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “...К Б ХХК нь барьцааны хөрөнгүүдээс MV-012029, MV-13676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн... гэсэн үндэслэлээр нөхөн төлбөрт тооцож авах боломжгүй гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй...тул төлбөрт тооцож өгнө үү” гэж,
Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтдээ “... дээрх талбайнуудад хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд бидний маргаан өнөөдрийг болтол бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа тул кадастрын бүртгэлийн системд шүүхийн маргаантай талбайгаар бүртгэж өгнө үү” гэж тус тус хүсэлт гаргажээ. /1-р хавтасны 157, 158 дахь тал/
4/ К Б ХХК-иас Ц ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00163 дугаар захирамжаар Ц ХХК-иас нэг тэрбум таван зуун тавин зургаан сая хоёр зуун арван долоон мянга гурван зуун далан төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 2749 дүгээр гүйцэтгэх хуудсны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн албанд ажиллагаа хийгдэж байсан. /1-р хавтасны 14, 137 дахь тал/
5/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1421/01 дүгээр тогтоолоор Ц ХХК-ийн барьцаа хөрөнгө болох тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн бөгөөд тус газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4/10819 дүгээр албан бичгээр “... тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн тул бусдад шилжүүлэх, барьцаанд тавих захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэн. /1-р хавтасны 22, 92 дахь тал/
Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4/10819 дүгээр албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт “Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00163 дугаар захирамжаар Ц ХХК-иас нэг тэрбум таван зуун тавин зургаан сая хоёр зуун арван долоон мянга гурван зуун далан төгрөгийг гаргуулж, К Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. ...ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн тул захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлэх...”-ийг мэдэгджээ. /1-р хавтасны 29 дэх тал/
6/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ны 1/1926 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт “...Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд К Б ХХК-иас нэхэмжлэл гаргаж, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00163 дугаар шүүгчийн захирамжаар Ц ХХК-иас 1.556.217.370 төгрөгийг гаргуулж К Б ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ц ХХК-ийн MV-013676, MV-0004016, MV-012029 тоот болон Ү тХХК-ийн MV-001865 тоот лицензүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. ...Төлбөр төлөгч Ц ХХК нь дээр тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээснээр ээлжит жилийн төлбөр болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой...” гэж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны 3/2846 тоот албан бичгээр мөн тус газарт “... Төлбөр төлөгч Ц ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ц ХХК-ийн MV-013676, MV-0004016, MV-012029 тоот болон Ү тХХК-ийн MV-001865 тоот лицензүүдийн эрх сэргээх тухай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/1926 дугаар албан бичгийн дагуу дээрх лицензүүдийн эрхийг сэргээсэн талаар хариу ирүүлнэ үү.” гэжээ. /1-р хавтасны 60, 62 дахь тал/
7/ К Б ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4554 дүгээр албан бичгээр “... К Бны барьцаанд бүртгэлтэй тусгай зөвшөөрлүүдийг цулах асуудлыг түр түдгэлзүүлэх асуудлыг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж өгөхийг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4553 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт “... шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн маргаантай асуудал нэгмөр шийдвэрлэгдэх хүртэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудлыг түр түдгэлзүүлэхийг тус тус хүсч байжээ.
Мөн К Б ХХК Б Э Х А 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1894 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн эрх сэргээх хүсэлт гаргасан байна. /1-р хавтасны 20, 21, 25 дахь тал/
8/Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 7/4644 дүгээр албан бичгээр маргаан бүхий 4 тусгай зөвшөөрлийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн талаар, мөн газрын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 7/6274 дүгээр албан бичгээр “...К Бны барьцаанд бүртгэлтэй Ц ХХК-ийн MV-0004016, MV-012029 тоот болон Ү тХХК-ийн MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг бүртгэсэн” талаар дурдсан. /1-р хавтасны 69, 85 дахь тал/
4.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, гэж заасны дагуу хариуцагч байгууллагаас Ц ХХК-ийн MV-004016, MV-013676, MV-012029, Ү тХХК-ийн MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтаар эдгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үндэслэл бүрдээгүй байсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00163 дугаар шүүгчийн захирамжаар Ц ХХК-ийн К Бинд төлөх төлбөрийг барьцаа хөрөнгө болох маргаан бүхий 4 тусгай зөвшөөрлийг үл маргах журмаар К Бинд шилжүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж байсан.
Тодруулбал, дээрх шүүгчийн захирамжаар Ц ХХК-ийн MV-004016, MV-013676, MV-012029, Ү тХХК-ийн MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүд К Б ХХК-д шилжсэнээр К Б ХХК уг тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрх үүссэн, өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6.”Тухайн тусгай зөвшөөрөл барьцаалагч нь уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үүрэг хүлээхгүй.” гэж заасан боловч К Б нь барьцаалагч бус маргаан бүхий тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр шилжүүлэн авах эрхтэй болсон.
Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д ”... эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй.”, 51.8-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 51.7-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ. 52 дугаар зүйлийн 52.2.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т ”тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр, К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хүсэлт болон бусад бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байжээ.
Өөрөөр хэлбэл, Ц ХХК-ийн К Б ХХК-д төлөх төлбөрийн барьцаа хөрөнгө болох Ц ХХК-ийн MV-004016, MV-013676, MV-012029, Ү тХХК-ийн MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг үл маргах журмаар К Б ХХК-д шилжүүлэхээр тохиролцсоныг баталсан Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00163 дугаар шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр болсон тул Шүүхийн тухай хуулийн /2012 оны/ 32 дугаар зүйлийн 32.1.”Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх талаар явуулж байсан үйл ажиллагааны хүрээнд тус байгууллага болон К Б ХХК болон тус банк дахь банкны эрх хүлээн авагчаас ирүүлж байсан хүсэлтэд дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн тодруулж, шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүрч, К Б ХХК Б Э Х А эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрчээ.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан бөгөөд ийнхүү тогтоохдоо бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэх, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах, үүрэгтэй байна.
5.Ц ХХК-ийн МV-03676 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөр төлөх хугацаа 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг алдангийн хамт 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө төлөх боломжтой.
Тус компани нь MV-013676 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 12 дахь жилийн төлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, алдангийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус тус төлсөн болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мөнгөн гүйлгээний журнал болон нэхэмжлэгчээс ирүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, MV-013676 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан боловч Ц ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, болон алдангийг бодитойгоор төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн Ц ХХК нь MV-0004016 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, MV-012029 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, Ү тХХК нь MV-001865 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлсөн талаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдийн хавсралтад бичилт хийгдсэн, мөнгөн гүйлгээний журналд бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй.
6. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг АМГТГКХДас тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалуудын холбогдох хэсгийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 51 дүгээр зүйлийн 51.7, 52 дугаар зүйлийн 52.2, 56 дугаар зүйлийн 56.1.2, Шүүхийн тухай хуулийн /2012 оны/ 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан АМГТГКХДас шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 583, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 317, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 543 дугаар тушаалуудын холбогдох хэсгийг тус тус 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд маргаан бүхий бүртгэлийн асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд MV-004016, MV-012029, MV-013676, MV-001865 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрүүд хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ