Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 182/2018/02859/И |
Дугаар | 182/ШШ2019/01011 |
Огноо | 2019-05-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2019/01011
2019 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 182/ШШ2019/01011 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
А.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ц-д холбогдох
Чингэлтэй дүүргийн 642 м.кв газрыг Д.Ц гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшлийн газарт оруулан барьсан малын саравч, нохойн үүр, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гэрч О.Ч, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Н.Ө би Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн А/516 тоот захирамжийн дагуу тус дүүргийн 642 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших болсон. Газартаа хашаа байшин барихаар очиход хөрш зэргэлдээ айл манай газрыг бүхэлд нь өндөр тоосгон хашаагаар хашаалсан байсан бөгөөд дотогш нэвтрүүлэхээс татгалзаж огт оруулаагүй, эзэмшлийн газраа ашиглах боломж олгоогүй болно. Ийнхүү хууль ёсны эзэмшлийн газраа ашиглаж чадахгүй байгаа тухай гомдлыг Чингэлтэй дүүргийн газрын албанд болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан гаргасан боловч мэдээллийн санд бусдын газартай давхацсан зүйлгүй иргэд хоорондын маргаан тул шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу мэдэгдсэн. Манай газрын зэргэлдээ газар нь иргэн Д.Цгийн эзэмшлийнх ба хашаанд нь түүний хамаатан Д.М-н гэр бүл өвөл зунгүй байнга оршин суудаг бөгөөд эзэмшлийн газраа хууль бусаар томруулан манай газрыг оруулан хашаа барьж мал аж ахуй эрхэлж байна. Иймд Чингэлтэй дүүргийн 642 м.кв газрыг Д.Ц гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшлийн газарт оруулсан барьсан малын саравч, нохойн үүр, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч байна. 2008 онд О.Ч нь Б.М-т уг газрыг зарахдаа 2 гэрчилгээтэй гэхдээ нэг гэрчилгээ нь олдохгүй байгаа тул Чингэлтэй дүүргийн газрын албанд хүсэлт гаргаад нөхөн гаргуулахаар тохирч нэг гэрчилгээг нэр дээр нь шилжүүлсэн байдаг юм билээ. Уг газар нь Б.М-аас О.Э-д шилжсэн бөгөөд О.Э нь манайд өртэй байсан тул өрөндөө 2010 онд О.Э-оос Д.Ц-ийн нэр дээр шилжүүлж авсан. 2014 онд М-ын эхнэр Ж.С-тай хэлцэл хийж Чингэлтэй дүүргийн газрыг зарсан. Одоо уг газар дээр Д.М гэр бүлийн хамт амьдардаг юм. Түүнээс манай ээж Д.Ц нь амьдардаггүй. Уг газарт очиж ч үзээгүй. Мөн Д.М-тай бид хамаатан садангийн холбоотой биш юм гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.М миний эхнэр Ж.С бидний хамтын эзэмшилтэй Сонгинохайрхан дүүргийн 3 өрөө орон сууцыг иргэн Д.Ц, П.Б нарын өмчлөлд шилжүүлэн оронд нь одоо иргэний хэрэг маргаан үүсээд байгаа Чингэлтэй дүүргийн тоосгон хашаа, хашаандаа мансардтай тоосгон байшингаар харилцан солилцсон. Д.Ц, П.Б нартай харилцан хоёр талаас хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл байгуулсан хэмээн 2014 оны 07 дугаар сараас Д.М миний гэр бүл Чингэлтэй дүүргийн хашаа, байшинд амьдарч ирсэн. Бид харилцан ашигтай хэлцэл байгуулсан гэж өөрсдийгөө Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу шударга эзэмшигч хэмээн тооцож, гэрэл цахилгаан, газрын төлбөрийг зохих журмын дагуу төлөн оршин сууж байна. Эхнэр Ж.С бидний эзэмшлийн 3 өрөө орон сууцны байрыг одоогийн зах зээлийн үнэлгээгээр 100.000.000 /нэг зуун сая төгрөгөөр үнэлнэ. 2008-2009 оноос хойш 5-6 жил огт хүн эзэмшиж байгаагүй, орон гэргүй тэнэмэл хүмүүс орогнодог байсан, чөтгөртэй хэмээн хавийн айлууд ярилцдаг болсон хашаа, байшинг гурван өрөө байраараа сольж авсны дараа засч тохижуулахад хөрөнгө, мөнгө нилээд зарцуулсан. Одоо иргэн Н.Ө-ын нэхэмжилж буй талбайд 2014 оноос хойш блокоор үхрийн өвлийн саравч, өвөл, зуны шувууны байр, гахайн байр, жорлон, нохойн өвлийн байр, хүнсний ногоо тариалах хүлэмж, зам засах, талбайг хог шорооноос цэвэрлэх, зүлэг мод тарих гэх мэтээр 40.000.000 гаруй төгрөгийн байр байгууламжийг барьж тохижуулсан. Уг байруудад 4 тугалтай 4 үнээ, галуу, нугас, индюк, тахиа зэрэг 60 гаруй шувуу, 2 цэвэр монгол банхар тэжээж, 2-3 муур тэжээж, хүлэмждээ улаан лооль, өргөст хэмх, укроп, яншуй, салат байцаа зэргийг тариалж, ногоо, сүү, өндөг, махыг хүнсэндээ хэрэглэх, илүү гарсан ногоо, сүү, өндөг, гөлөг, муурын зулзагыг бусдад зарж борлуулан үр шимийг хүртэж байсан. Хашааны нэхэмжлээгүй хэсэгт олон жил хөлдөж эвдэрсэн гүний худгийг засварлаж, дулаалга хийлгэх, нам даралтын зуухыг 2 удаа шинээр солиулах гражийг өргөтгөн барих, нам даралтын зуухны өрөөг тусад нь барих, байшин болон гражийн дээврийг засах, гражийн хаалгыг шинээр хийх, зуны байр гражийг өвлийн болгон дулаалах, халаалтын систем, радиаторуудыг 2 удаа бүрэн сольж тавих, хагарсан байсан вакум цонхнууд, хана шалыг засварлах боловсон жорлонгийн өрөөг шинээр засаж тохижуулан бойлуур тавих, зэргээр олон тооны засвар үйлчилгээний ажлыг тодорхой хөрөнгө мөнгө зарцуулж хийсэн. Иргэн Н.Ө-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж, иргэн Д.М миний хууль ёсны ашиг сонирхол ихээхэн хэмжээгээр зайлшгүй хөндөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-ыг тус тус үндэслэн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дах зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаж, гуравдагч этгээд буюу зохигчоор оролцуулж өгнө үү. Иргэн Н.Ө-ын нэхэмжлэлд дурдсанчлан Д.М би болон миний эхнэр Ж.С нь иргэн Д.Ц, П.Б нартай ямар ч садан төрлийн холбоо байхгүй. Энэ талаар УБЕГ-аас нотолгоо авах боломжтой гэж бодож байна. Иргэн Н.Ө-ыг төлөөлөх бүрэн эрх нь тодорхойгүй, түүний хүү гэх залуу 2-3 удаа манай хашаанд дураараа орж ирж эрүүл согтуу нь мэдэгдэхгүй биднийг газар чөлөөл хэмээн загнаж, сүрдүүлэн утсаар видео бичлэг хийх зэргээр зохисгүй авирлаж, намайг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Чингэлтэй дүүргийн газрын албаар шалгуулж нэг удаа Чингэлтэй дүүргийн газрын албаны 2 ажилтны хувийнх нь автомашиныг хөлөглөн манай хашааны гадна ирээд алдар нэр албан тушаалаар далайлган сүрдүүлж, миний талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулж байсан тул дээр дурдсан байгууллагуудаас хэрэв албан ёсоор шалгасан бол бичмэл баримтуудыг гаргуулан авч болох байх гэж бодож байна. Би өөрийн эзэмшлийн газрыг хууль бусаар томруулсан гэдгийг зөвшөөрөхгүй, эхнэр Ж.С-ийн байгуулсан хэлцлийн дагуу 2009 оноос хойш байсан, одоо ч байгаа тоосгон хашааны талбайгаар хязгаарлагдсан газрыг бүхэлд нь эзэмшиж байгаа болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар татгалзал, тэдгээрт холбогдох хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ө нь Д.Ц-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 642 м.кв газрыг Д.Ц-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшлийн газарт оруулсан барьсан малын саравч, нохойн үүр, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2014 онд Д.М-ын эхнэр Ж.С-тай арилжааны наймаа хийж уг газрыг шилжүүлсэн. Одоо уг газарт Д.М гэр бүлийн хамт амьдарч байгаа тэдний эрх ашиг хөндөгдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Чингэлтэй дүүргийн 642 м.кв газрыг, 15 жилийн хугацаатайгаар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг Н.Ө-д олгосон болох нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрчилгээр, өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг зэрэг нь Н.Ө-ын газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч Н.Ө нь манай газрын зэргэлдээ Д.Ц нь оршин суудаг, Д.Ц эзэмшлийн газраа хууль бусаар томруулан манай газрыг оруулан хашаа, малын саравч, нохойн үүр барьсан, Уг газарт Д.Ц амьдарч байгаа болох Чингэлтэй дүүргийн газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 15/857 тоот албан бичиг /хавтаст хэргийн 7 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн газрын албаны кадастрын зураг /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 527 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 62 дугаар тал/ зэрэг баримтуудаар нотлогдсон хэмээн тайлбарлан маргаж байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 527 дугаартай тодорхойлолт “...Д.Ц нь тус хороонд газар эзэмшдэг бөгөөд 2009 онд тоосгоор хашаа барьсан нь үнэн болно...” гэж, Чингэлтэй дүүргийн газрын албаны кадастрт “...нэгж талбарын дугаар...” гэж тэмдэглэгдсэн,
Мөн хариуцагчийн “...2014 онд М-ын эхнэр Ж.С-тай хэлцэл хийж Чингэлтэй дүүргийн газрыг зарсан. Одоо Д.М уг газарт гэр бүлийн хамт амьдардаг..., гэх тайлбар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Д.Мын “...Д.М миний эхнэр Ж.С бидний хамтын эзэмшилтэй Сонгинохайрхан дүүргийн 3 өрөө орон сууцыг иргэн Д.Ц, П.Б нарын өмчлөлд шилжүүлэн оронд нь Чингэлтэй дүүргийн тоосгон хашаа, хашаандаа мансардтай тоосгон байшингаар харилцан солилцсон. 2014 оны 07 дугаар сараас Д.М миний гэр бүл Чингэлтэй дүүргийн тоот хашаа, байшинд амьдарч ирсэн...” гэх тайлбар зэргээс үзэхэд уг маргаан бүхий газарт Д.М амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Ө нь Д.Цгаас Чингэлтэй дүүргийн 642 м.кв газрыг Д.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшлийн газарт оруулан барьсан малын саравч, нохойн үүр, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Мын гаргасан Чингэлтэй дүүргийн зусланд байрлах тоот хашаа байшингийн шударга эзэмшигчээр тооцуулах нэхэмжлэлийн тухайд:
Д.М нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Д.Мын эзэмшлийн Нфк-ийн Зээлийн дансны хуулга, Хас банкны дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны дансны гүйлгээ, үлдэгдлийн баталгаа зэрэг баримтыг нотлох баримтаар гаргажээ.
Дээрх баримтуудаар уг газар нь Д.Мын эзэмшлийнх гэж үзэх боломжгүй байна.
Иймд Д.Мын Чингэлтэй дүүргийн хашаа байшингийн шударга эзэмшигчээр тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН