Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/01950

 

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/01950

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Э -ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: НШШГГ-д холбогдох

            шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м2 талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06726 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 00566 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй төлбөр авагч К ХХК, төлбөр төлөгч Н.Х нарт холбогдуулан 78,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 310,985 төгрөг, нийт 78,310,985 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хууль бусаар явагдаж байгаад гомдолтой байна.

Дээрхи шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт "... Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулъд заасан нийтлэг журмын дагуу гаргана ... гэж заасны дагуу тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно ... гэж, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт "... Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй ... гэж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт "... Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш. энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно ... гэж тус тус зааснаар гомдлоо шууд шүүхэд гаргаж байгаа болно.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 97,17 м кв талбайтай орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Даваадорж гэх хүнээс худалдан авсан.

Анх худалдан авахдаа би завгүй ажилтай байсан тул миний эхнэр болох Н.Хын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авсан. Миний эхнэр Н.Хбид хоёр 1987 онд гэр бүл болж 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 896 дугаарт бүртгүүлсэн. Эхнэр бид хоёр олон жилийн амьдралын үр шимээр уйгагүй хөдөлмөрөөрөө мөнгөө цуглуулан энэхүү орон сууцыг худалдан авч өнөөдрийг болтол амар тайван амьдарч байна. Хэдийгээр миний эхнэр Н.Хын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг боловч энэ орон сууцны 50 хувь цэвэр миний өмч гэж үзэж байна. Үүнийг ч миний эхнэр хүлээн зөвшөөрнө.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт "... Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөө бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн ... гэж зааснаар энэхүү хөрөнгө нь биднийг гэр бүл болсоноос хойш бий болсон бөгөөд бид хоёрын хамтран өмчлөх дундын өмч буюу 50 хувь нь миний өмчлөлийн эд хөрөнгө болно.

Гэтэл Кнь миний зөвшөөрөлгүйгээр буюу гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр дээрхи орон сууцыг барьцаанд авч улмаар шүүхийн шийдвэр гаргуулан албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж улмаар 2 дахь удаагийн дуудлага худалдаа зарлагдан үнийн дүнгийн 50 хувиар зарахаар болсонд маш их гомдолтой байна.

Мөн Капитрон банкнаас шүүхээр шийдвэрлүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч тэрхүү хөрөнгийнхөө мэдээллийг огт оруулаагүй байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжинд үүргийн гүйцэтгэл хангуулсан хөрөнгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй, тодорхойгүй байна. Ийм байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрт заагдаагүй хөрөнгөнд ажиллагаа хийж дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн Хонгорзулд оногдох хэсэгт л явагдах ёстой гэж үзэж байна.Хонгорзулаас төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэр дээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай зааснаас яг хаана байршилтай ямар хөрөнгөөр хангуулах тухай заагаагүй.

            Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бүхэлдээ миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06726 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 00566 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй төлбөр авагч К ХХК, төлбөр төлөгч Н.Хнарт холбогдуулан 78,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 310,985 төгрөг, нийт 78,310,985 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 97,17 м2 талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01287 дугаартай захирамжаар Н.Хаас 78.310.985 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгох, нэхэмжпэлийн дүнг төлөөгүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 32-ны өдрийн 17281156 тоот үүсгэх тогтоолоор эхлүүлэн явуулж, 2015 оны 02 дугаар оарын 27-ны өдрийн 3000-2015/51 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан төлбөр төлөгч Н.Хын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 29 дүгээр байрны 2 тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 156/01 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 156/02 тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар т/йлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Хөөрийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 500.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Күл зөвшөөрч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт ирүүлсэн тул 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 тоот шинжээч томилох тогтоолоор Итгэлт эстимэйт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 191.019.883 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.

Төлбөр төлөгч Н.Х нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01065 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар гарын 14-ний өдрийн 1861 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч иргэний гаргасан гомдол шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул Н.Хын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээчийн үнэлгээ болох 191.019.883 төгрөгийн 70 хувь болох 133.713.918 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож оруулахад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй, 2 дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь болох 95.509.941 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 98.300.000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд худалдан авагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүгчийн захирамжаар түдгэлзээд байна.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууц нь дундын өмч болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, гүйцэтгэх баримт бичигт барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой зааж өгсөний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлд дурдсан орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд КХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Хнь 2015 оны 2 дугаар сарын 27-ний өдөр КХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 60 сая төгрөгийн зээл авч зээлийн барьцааны гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоот 97.17м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг.

Барьцаанд байрлуулсан тухайн эд хөрөнгө бол зөвхөн Н.Хынх буюу 1 хүний өмч юм. Үүнийг Улсын бүртгэлийн гэрчилгээ нотолдог. Н.Хбанкнаас авсан зээлээ төлөхгүй байсаар манай банк шүүхэд хандаж 2016 он 11 сарын 18-ны өдөр 01287 тоот шүүхийн шийдвэр гарсан байгаа.

Шүүхийн шийдвэр гарсан боловч тухайн хугацаанд хариуцагч төлбөрөө төлөөгүй. Улмаар шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байгаа.

Улмаар дуудлага худалдаа болсон. Дуудлага худалдааны үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учраас хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Гэвч хөрөнгийн үнэлгээн дээр 3 шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан.

Н.Хнь Энхболдод мэдэгдэлгүй Капитрон банкнаас зээл авсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дуудлага худалдаа болсонд Энхболд гомдолтой байна гээд байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд талууд үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгө хураах болон битүүмжлэх ажиллагаанд төлөөлж Энхболд нь оролцсон материалуудаа ирүүлсэн энэ тухай мэдэж байсан байдаг.

Дуудлага худалдаа хуулийн дагуу шударгаар явж гуравдагч этгээдэд зарагдсан. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн 10 цагт гаргасан дуудлага худалдааны 2 дахь худалдааны 11 дүгээрт бичигдсэн Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 хороолол ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоот 97.17м квадрат 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар зарлагдсан. Дуудлага худалдааны анхны үнэ нь 95,509,941 төгрөг байгсан.

Иргэн Мөнхзул нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тус хөрөнгөд анхны үнэ 95,509,941 төгрөгийн дэнчин болох 9.550,995 төгрөгийг төлсөн.

Улмаар дуудлага худалдаанд оролцож 98,300,000 төгрөгөөр дуудаж ялагч болсон.

Тус хөрөнгийн үнийн зөрүү, дэнчингийн үнийн зөрүү 2019 оны 05 дугаар сарын 23-нд 88,749.005 төгрөгийг төлсөн байдаг.

Иргэн Мөнхзул нь тус дуудлага худалдаанд хуулийн дагуу төлбөрөө төлж дуудлага худалдаанд оролцсон боловч одоо хүртэл тус хөрөнгийн өмчлөгчөөр гэрчилгээ олгож шилжиж гараагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.      

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хонгорзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол:

Хонгорзул нь нэхэмжлэгч Энхболдтой 1987 онд гэр бүл болсон байгаа. Гэр бүл болсноос хойш 2014 оны 3 дугаар сарын 14-нд энэ маргаан бүхий Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 хороолол ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоот 97.17м квадрат 3 өрөө орон сууцыг худалдаж авсан.

Тухайн үед нэхэмжлэгч нь завгүй байсан болохоор Хонгорзулын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.

Н.Хнь 2015 оны 2 дугаар сарын 27-ний өдөр Капитрон банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Кнэхэмжлэл гаргаад Хонгорзултай эвлэрлийн гэрээ байгуулах хүртэл Энхболд барьцааны болон дундын өмчлөлийн талаар ямар нэг зүйлийг мэдээгүй байсан.

2017 оны 5 дугаар сарын 06-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Энэ үеэс мэдсэн гэсэн асуудал яригддаг. Хонгорзулын хувьд Капитрон банкнаас зээл авахдаа өөрийн дүүд авч өгсөн учраас барьцаанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө барьцаалсан гэдэгээ Энхболдоос тухайн үед нуусан байгаа юм.

Иймээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан эд хөрөнгө гэр бүлийн хуваарьт эд хөрөнгөөс бусад хөрөнгө дундын хөрөнгөд хамаарна гэж үзэж байна. Н.Хнь өөрийнхөө оногдох хэсгийнхээ талаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ямар нэгэн татгалзал байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Д.Э нь НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч НШШГГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01287 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Хнь 78.000.000 төгрөгийг 5 сарын хугацаанд КХХК-д төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталжээ.

НШШГГ нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01287 дугаартай захирамж, тус захирамжийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06726 дугаартай захирамж, 2017 оны 5 дугаар арын 08-ны өдрийн 0566 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 39-41,52-54-р хуудас/

Төлбөр төлөгч Н.Хнь дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01065 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Н.Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01861 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх-ийн 82-89-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01287 дугаартай /захирамж/ шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн үеэс барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээ гарсан хүртэлх ажиллагааг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул түүнийг дахин үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.

Барьцааны орон сууцыг үнэлсэн үнийн 70%-иар буюу 133.713.918 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/8094 тоот мэдэгдэл, албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/8 тоот тогтоолыг төлбөр төлөгч Н.Хд 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гардуулан өгч, гарын үсэг зуруулан тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 90- 92-р хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр болоход төлбөр төлөгч Н.Хын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м.кв талбайтай орон сууцанд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. /хх-ийн 93-97-р хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/11 дугаартай тогтоолоор Хоёр дах албадан дуудлага худалдаа зарлагджээ./хх-ийн 98-р хуудас/

Хоёр дах албадан дуудлага худалдаа 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зохион байгуулагдаж, Н.Хын өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлсэн үнэлгээний 50 %-иар санал болгох доод үнийг тогтоохыг төлбөр төлөгч Н.Хд мэдэгдсэн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4/10561 дугаартай мэдэгдэл болон 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/11 дугаартай тогтоолыг шуудангаар хүргүүлэхэд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан талаар тэмдэглэл үйлджээ./хх-ийн 99-101-р хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хоёр дах албадан дуудлага худалдаа 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр болж төлбөр төлөгч Н.Хын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдаагаар худалдахад иргэн Д.Мөнхзул 98.300.000 төгрөгийн үнийн санал гаргаж тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах эрхтэй болжээ./хх-ийн 102-107-р хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Н.Хд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, худалдан борлогдсон орон сууцын чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгч тэмлдэглэл үйлджээ./хх-ийн 108,109-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үл зөвшөөрсөн гомдлыг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байх бөгөөд үнэлгээнээс хойш явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох анхны болон хоёр дах дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлийн 63.1., 64 дүгээр зүйлийн 64.5., 65 дугаар зүйлийн 65.1., 66, 68, 69, 72 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, барьцааны орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлнэ ... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Э-ын болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд НШШГГт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м2 талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                  

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5. дах хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01287 дугаартай /шүүгчийн захирамжийн/ шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээдүүд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО