Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/8

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн даргаар А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, орчуулагч Ж., шүүгдэгч ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* *******ид холбогдох 201621000156 дугаартай, 153/2017/0008/Э/ индекстэй, эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, ******* овогт *******, ******* оны 07 дугаар сарын 20-нд Хятад улсад төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* паспортын дугаартай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт БНХАУ-ын ******* мужийн ******* хотод оршин суух,  ял шийтгэлгүй гэх

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч ******* ******* / ******* ******* / Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг Хойт муруй гэх газар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол ЛЗ зам гүүр ХХК-ний барьж буй Ховд аймгаас Говь-Алтай  аймгийн чиглэлийн зам дээр  HS223E маркийн - УБ улсын дугаартай  зам индүүдэгч механизмыг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ иргэн Ч.ийг дайрч болгоомжгүйгээр алсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч ******* *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө  07 цагийн үед би ажил дээрээ очсон. Машин дээрээ суухаас өмнө ойр тойрноо шалгасан. Машиндаа суугаад ухрах үйлдэл хийсэн. Ухрах үед дохио дуугарч ,гэрэл асдаг. Машины толиндоо харсан. Гэхдээ яг чанх ар талд байсан хүн харагдаагүй. Миний ажил бол 07 сарын 08-нд дэвссэн багсармалаа  9-нд индүүдэх ёстой байсан. Тухайн үед индүүдлэг хийж байх үед машины ард хүн байх ёсгүй байдаг. Би машины ард хүн байсныг хараагүй, мэдээгүй.Хүн нас барсанд их харамсаж байна.Би тэднээс уучлалт гуйсан. Манай байгууллагын зүгээс болон хохирогчийн ар гэрт миний 1 жилийн цалинг бас хандивласан байгаа.Ийм хэрэг болсонд харамсаж байна.Миний ар гэрийн байдал хүнд байгаа. Эдгээрийг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү  гэв. /орчуулагч Ж./

Хохирогч  Ч. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 08.40 цагийн үед Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэр Хойд Муруй гэх газар Монгол ЛЗ зам гүүр ХХК-д туслах ажилтнаар  ажиллаж байсан миний дүү Ч.ийг  багажаа авах гэж байх үед нь БНХАУ-ын иргэн багсармал дэвсэгч машинтай индүүгээр ухарч байгаад  хавсран дайрч амь насыг нь хохироосон. Миний дүү оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  Ховд аймгийн Дарви суманд  ын 6 дахь хүүхэд болж төрсөн , дээрээ 3 ах, 2 эгч, доороо 4 дүүтэй. 2000 онд 8 дугаар ангиа төгсөөд, 2005-2006 онд Увс аймагт цэргийн алба хаасан.Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлдээ ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг хүн нь байсан гэжээ. / 1-р хх-26-27-р хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...  2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө ажил дээрээ ирээд монгол ажилчид 3 хуваагдсан бөгөөд нэг хэсэг нь урагшаа гадас татахаар, нөгөө хэсэг нь дэвсэгч машины  хоёр талын шороог тэгшлэхээр, 2 хүн дурандлага хийхээр үлдсэн. Хятад инженер ыг дагуулаад явсан, талийгаач  Ч.ийг багажаа аваад ир гэж дохио зангаагаар хэлээд явуулсан.Энэ үед би шороо тэгшлээд явж байтал ар талд гэнэт хүчтэй дуу чимээ гарахаар нь эргээд хартал  талийгаач дэвсэгч машин болон  зам индүүдэгч хоёрын  голоос цээжээ дараад  газарт унасан. Тэрхэн зуур би шоконд ороод дуугарч чадахгүй байтал хүмүүсийн орилох чимээнээр сэргэж талийгаач дээр очиж талийгаачийн толгойн хэсгээс түшиж  барьж авсан. Тэр үед талийгаачийн хөл болон гар нь зэрэг татаж байсан.Энэ үеэр хүмүүс индүүдэгч машины жолоочийг зогсооч гэж орилж байхад тэр хятад хүн зогсолгүй урагш явж байгаад зогсоод индүүдэгч машинаасаа бууж ирээд талийгаачийг хараад чичрээд байсан.Тэгээд бид нар монгол ажилчдаа дуудаад ир гээд г явуулахад - ах багийн ажилчдаа дагуулаад ирсэн.Зам индүүдэгч машины кабины ар талын хөшиг нь хаалттай байсан   гэжээ. /1-р хх 36-37 -р хуудас/

Гэрч  Ч.- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед ажил дээрээ ирээд дэвсэгч машин болон дуран дээр ажилладаг хүмүүсийг буулгасан, бусад нь гадсаа хадах гээд явсан.Бид нарыг хөдлөөд 200 метр орчим явсны дараа машин орж гарах тугаа хурааж аваад явж байх үед араас дуудахаар нь бид нар дэвсэгч болон индүүдэгч  машин дээр   очиход миний урдаас нэг нь г дайрчихлаа гэж хэлсэн.Тэгээд хартал Ч. газарт уначихсан Б. толгойг нь тэвэрчихсэн сууж байсан. Юу болов гэхэд индүүдэгч машинаар дайрчихлаа гэсэн. Уг индүүдэгчийг хятад хүн жолоодож байсан   гэжээ. /1-р хх 38-39-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Өсөх-Ирээдүй  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед бид нар ажил дээрээ ирсэн. Замын талбай дуранддаг багажийг 2 хүн барьж ажиллах ёстой байдаг бөгөөд тэр өглөө нэг хүн нь ирээгүй гээд намайг оронд нь ажилла гэсэн. Талийгаач тухайн багажийг дэвсэгч машинаас авах гээд гарсан би газарт зогсож байсан.Талийгаач багажнуудаа аваад газарт нэг хөлөө тавиад буух гэж  байтал индүүдэгч машин ухраад ойртоод ирэхээр нь  дэвсэгч машины тавцан дээр буцаж гараад зогсож байхад нь  индүүдэгч машин мөргөөд дэвсэгчтэй хавсраад наасан.Талийгаач цээжээ гараараа дараад ямарч дуугүй ярвайгаад газарт унаад дээшээ хараад хэвтсэн.Индүүдэгч  машин талийгаачийг мөргөөд цаана нь байсан дэвсэгч машиныг мөргөөд маш хүчтэй дуу чимээ гарсан.Энэ үйл явдлыг надаас өөр , Цагаанбанди нар бас талбайн даамал Жанюунхай харсан гэжээ.  /1- хх 40-42-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Жавзаншарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 07 сарын 09-ний өглөө Дарви сумын МТ ШТС дээрээс бид нар ажлынхаа машинд суугаад 08 цагийн үед ажил дээрээ ирсэн.Бид нар дэвсэгч машины 2 тал буюу тороосны гадна талд ажлаа хийдэг бөгөөд би ажлынхаа багажийг авах гээд зүүн талд гараад тороосны цаад талаас хүрзээ авчихаад эргээд хартал зам индүүдэгч машин дэвсэгч машинтай наалдаад урагшаа яваад зай гарах үед талийгаач Ч.ийг газарт унах үйл явцыг харсан.Индүүдэгч машиныг хятад хүн барьж байсан.   гэжээ. /1-р хх *******-44-р хуудас/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-3-4,7-12-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...хохирогч Ч.ийн цогцост учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөгдөх, унахад үүссэн байх боломжтой.Хохирогч Ч. нь элэгний няцрал дотуур цус алдсаны улмаас нас барсан...Дүгнэлт гаргасан.Шинжээч эмч Д.Тогтох гэжээ / 1-р хх -66-67-р хуудас/

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-68-74-р хуудас/

Туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /4-р хх-56-58-р хуудас/

Туршилт хийсэн ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /4-р хх-128-132-р хуудас/

Шүүгдэгч ******* ******* мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:... 2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед би ажилдаа ирээд индүүдэгч механизмаа жолоодоод ухрах үйлдэл хийсэн. Ингэхдээ дуут дохио өгч хөдөлсөн. 2 талын толиндоо харж хөдөлсөн боловч эгц ар талд хүн байсныг мэдээгүй. Тэнд 6-7 хүн байсан.Би ардаа хүн мөргөж дайрснаа мэдээгүй.../ хх-101-104/ гэх мэдүүлэг   зэрэг болно.

Шүүгдэгч ******* *******ийн ухрах үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.17, 2.1-ийн / а/-д заасан заалтууд зөрчсөн буруутай үйлдэл тогтоогдсон хэдий ч /1хх-89х/ МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д: “зам тээврийн осол” -зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал, "Замын хөдөлгөөн" -нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа, "Тээврийн хэрэгсэл" -хүн ба ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг тодорхойлж заасан байх тул шүүгдэгчийн ухрах үйлдэл нь тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдаагүй, нийтийн хэрэгцээний зам дээр бус замын барилга байгууламж үйл ажиллагаа явагдаж байсан нөхцөл байдалд үүссэн байх тул зам тээврийн осол гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. 

Мөн шүүгдэгч ******* ******* нь зам индүүдэгч механизмыг жолоодож ухрах үйлдэл хийхдээ  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн   18.2.1.”хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх” гэх заалтыг зөрчсөний улмаас осол гаргасан гэж  /4хх-52х/ шинжээчийн 11 тоот дүгнэлтэндээ дурдсан  боловч шүүгдэгч ******* ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар ”ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ойлгохоор заасан  ба шүүгдэгч, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-аас зүгээр л жолооч нарт нэг, нэг индүүдэгч машиныг хариуцуулан ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...нэг хүн нэг машин дээр ажилладаг байсан, тодорхой хариуцуулсан зүйл байхгүй... гэх мэдүүлгээр  тогтоогдож байх тул шүүгдэгч ******* *******ийг хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд гэж үзэх  хууль  зүйн үндэслэлгүй болно.

Шүүгдэгч ******* ******* нь индүүдэгч механизмаар ухрах үйлдэл хийхдээ ар талд зам дээр дэвсэгч машин байсныг мэдсээр атал үйлдэлдээ хайхрамжгүй хандсанаас ар талд нь байсан дэвсэгч машины тавцан дээр байсан хүнийг дайрч амь насыг хохироосон болох нь насанд хүрээгүй гэрч Б.Өсөх-Ирээдүйгийн:.. Талийгаач тухайн багажийг дэвсэгч машинаас авах гээд гарсан би газарт зогсож байсан.Талийгаач багажуудаа аваад газарт нэг хөлөө тавиад буух гэж  байтал индүүдэгч машин ухраад ойртоод ирэхээр нь  дэвсэгч машины тавцан дээр буцаж гараад зогсож байхад нь  индүүдэгч машин мөргөөд давсэгчтэй хавсраад наасан. Индүүдэгч  машин талийгаачийг мөргөөд цаана нь байсан дэвсэгч машиныг мөргөөд маш хүчтэй дуу чимээ гарсан...гэх мэдүүлэг, гэрч Б.ий ... Хятад инженер ыг дагуулаад явсан, талийгаач  Ч.ийг багажаа аваад ир гэж дохио зангаагаар хэлээд явуулсан.Энэ үед би шороо тэгшлээд явж байтал ар талд гэнэт хүчтэй дуу чимээ гарахаар нь эргээд хартал  талийгаач дэвсэгч машин болон  зам индүүдэгч хоёрын  голоос цээжээ дараад  газарт унасан...гэх мэдүүлэг болон 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ...хохирогч Ч.ийн цогцост учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөгдөх, унахад үүссэн байх боломжтой.Хохирогч Ч. нь элэгний няцрал дотуур цус алдсаны улмаас нас барсан зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.3-д: гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн  аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой,  мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ гэж заасан байх ба Шүүгдэгч ******* ******* нь - УБ улсын дугаартай зам индүүдэгч механизмыг жолоодож ухрах үйлдэл хийхдээ мэргэжлийнхээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас буюу хайхрамжгүй хандаж, өөрийн хийж буй үйлдлээ /ухрааж байгаа үйлдэл/ анхаарал болгоомжтойгоор хийж үүсэх үр дагаврыг /хохирогч дайрагдах, нас барахыг/ харах боломжтой, харах үүрэгтэй байсан боловч харж чадахгүйгээр хохирогчийг дайрч болгоомжгүйгээр алсан гэж шүүх дүгнэлээ.

 Иймд шүүгдэгч ******* *******ийг бусдыг болгоомжгүй алсан  гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

            Хохирогч Ч.д  хохиролд 80.000.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, Д.Хоролсүрэнгийн дансанд мөнгө шилжүүлсэн баримт / 1-р хх 193-р/ зэргээр нотлогдож байх  тул шүүгдэгчийг хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч ******* *******ид  ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн болон хувийн байдлыг харгалзан үзэв.

Шүүгдэгч ******* ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /4-р хх-139/, тогтоогдож байх ба хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.  

Шүүгдэгч ******* хонгшинг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн тул түүний жолоодож байсан HS 223 Е маркийн - УН улсын дугаартай зам индүүдэгч механизмыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294-298 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Шүүгдэгч  ******* овогт *******ийг /CHEN HONGSHENG/   бусдыг  болгоомжгүй алах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг /CHEN HONGSHENG/   01 / нэг/ жил,  01/ нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* *******ид  оногдуулсан 01 / нэг/ жил 01/ нэг/ сарын  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Ч. нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар эд зүйл хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар HS 223 Е маркийн - УБ улсын дугаартай зам индүүдэгч механизмыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүйд тооцсугай.

6.Шүүгдэгч ******* *******ид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ГАНТӨГС