Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 378

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч Ө.Ав-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гэрч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ө.Ав-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******т холбогдох Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай, мөн газрын даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай, мөн газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах, нийгмийн даатгалын татварыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ав- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Ав- би 2009 оноос одоог хүртэл Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторт **************, ******* зэрэг ажлыг хийж байсан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй. Газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэж байсан. Газрын дарга А.******* нь 2019 он гарсанаас хойш удаа дараа үндэслэлгүй тушаал шийтгэвэр гарган ажиллах нөхцөл боломжийг хаан боогдуулан, санаатайгаар ажлаас халж байна. Анх 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэл өгсөний дагуу хариу тайлбар өгөхөд арга хэмжээ авсан тухай мэдэгдээгүй, гэтэл дараа нь үдийн цайнд 10 минутын өмнө гарсан гэж хэл амаар доромжлон чамаар мэдүүлэхгүй, өөрөө мэдэж ажил явуулна гэж дайраад танилцуулах гэж орсон бичиг баримтыг үзээгүй. Миний хувьд та хамт олонд жигд шаардлага тавихгүй байгууллагын дарга хүн байж ёс зүйгүй байгаа талаар хэлэхэд өрөөнөөсөө хөөж сануулах тушаал гаргасан байсан. Түүнийг нь цалин хасагдаж ороход нь мэдсэн. 2019 оны 04 сард нүүх үеэр лабораторын өрөө байрны хуваарилалт шинжилгээ хийх орчин нөхцлийн талаар хэлэхэд сэтгэлгүй энэ тэр гэж байнга үгээр идэж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн цайны цагаар гараад ирэхэд дахин тушаал гаргасан нь үндэслэл байхгүй. Хамт олон хэлж ярьж байгаад 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тушаалыг /халах/ хүчингүй болгосон боловч намайг өөрөө гарах хүсэлт өг гэж дарамтлан өгөхгүй болонгуут дахин 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ёс зүйн зөвлөлөөр дүгнэлт гаргуулан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр халах тушаалыг дахин гаргасан. Энэ бүх үйлдэл нь хувийн үзэл бодол юм.

Иймд Завхан аймгийн *******т холбогдох Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/11 07-060, мөн газрын даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/11 07-069, мөн газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, 2015 оны 10 сарын 01-ний Б/75-р тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах, нийгмийн даатгалын татварыг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө.Ав-ээс Завхан аймгийн *******т холбогдуулан өгсөн нэхэмжлэлийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* би гардан аваад нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ө.Ав-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 тоот Ө.Ав-эд Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Ө.Ав- нь нэхэмжлэлийн үндэслэлдээ өөрийгөө цайны цагаас 10 минутын өмнө гараад ирэхэд сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй юм. Гэтэл Ө.Ав- нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнө байгууллагын удирдлагаас чөлөө зөвшөөрөл авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр огт ажилдаа ирээгүй бөгөөд цайны цагийн өмнөхөн ажилдаа ирсэн учраас байгууллагын удирдлагаас ажлын цагаа баримтлах талаар хууль ёсны шаардлага тавьсан байдаг.

Түүний 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлын цагаар ажлын байран дээр согтуу ирсэн нь тухайн өдрийн 16 цаг 10 минутанд эхэлсэн Газрын даргын шуурхай хурал дээр мэдэгдсэн. Энэхүү хурлаар Ө.Ав-ийн хариуцан ажилладаг итгэмжлэгдсэн лабораторын 1-р улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэх байсан учраас тэрээр өөрөө хуралд оролцох ёстой байсан. Энэ хуралд оролцохдоо Ө.Ав- нь тайлан тавих чадваргүй, хөл дээрээ тогтож чадахгүй, нилээн их архи үнэртүүлэн согтуу орж ирсэн учраас байгууллагын удирдлагаас түүнийг хариад амар, түүний ажлыг өнөөдөр хэлэлцэх боломжгүй гээд тайлангийн ажлыг хойшлуулсан.

Энэхүү ноцтой зөрчлөө Ө.Ав- хүлээн зөвшөөрч байгууллагын даргад өөрөө өргөдлөө өгөөд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа өгье гэсэн учраас түүний гаргасан зөрчилд арга хэмжээ авалгүй 4 сарыг дуусгасан. Тэрээр өргөдөлөө татсан учраас байгууллагын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот Ө.Ав-эд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар түүний ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлсөн байдаг.

Гэтэл байгууллагын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот Ө.Ав-эд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гаргахдаа Ө.Ав-ийн ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг шалгаж тогтоогоогүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно. гэж заасны дагуу хүчингүй болгож, тухайн тушаалаар Ө.Ав-ийн ноцтой зөрчлийг шалгаж тогтоолгохоор байгууллагын ёс зүйн зөвлөлд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн.

Захиргааны актыг хүчингүй болгох тухай тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ө.Ав-эд гардуулсан. Ө.Ав- энэ хугацаанд ажлаа хийж байсан.

Ө.Ав-ийн ажилын байран дээр согтуу байсан талаархи зөрчлийг байгууллагын ёс зүйн зөвлөл шалгаж тогтоох ажиллагаа явуулсаны эцэст 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг шалгасан тухай Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор Ө.Ав-ийг ажлын байран дээр архидан согтуурч, ажлын цагаар согтуу байсныг тогтоосон.

Ёс зүйн зөвлөл нь энэхүү тогтоолоо Ө.Ав-эд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан байдаг.

Ажилтан ажлын байран дээрээ ажлын цагаар архидан согтуурсан байх нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж тухайлан заасан байх тул байгууллагын даргын 2019.05.10-ны өдрийн Б/19 тоот Ө.Ав-эд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Ёс зүйн хорооны тогтоолыг үндэслэн, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг болон холбогдох дүрэм, журмуудыг үндэслэн түүнийг ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэн, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ө.Ав-эд гардуулсанаар тэрээр ажлаа хүлээлгэн өгсөн. Байгууллагын удирдлагаас гаргасан Ө.Ав-тэй холбоотой шийдвэрүүдийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа бөгөөд байгууллагын Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг мөн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Ө.Ав-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Ав- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн *******т 10 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэг байдлаар ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Бусдын адил үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Би газрын даргын 2019 оны 05 дугаар сарын Б/19 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Би 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлын цагаар ажлын байрандаа хамт олонтойгоо байсан. Гэтэл намайг ажлын цагаар ажлын байрандаа архидан согтуурсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил тасалсан гэдэг нь би хөдөө яваад машин саатаад 11 цаг 30 минут болж байхад ажил дээрээ ирсэн. Тэгтэл ******* таныг газрын дарга асуугаад байна. Орж уулз гэж хэлсэн. Тэгээд намайг газрын даргатай орж уулзахад дарга надад мэдэгдэх өгөөд мэдэгдэхийн хариундаа өргөдөл гомдлоо бичээд ороод ир гэж хэлсэн. Түүнийх нь дагуу би өргөдлөө бичээд өгсөн. Гэтэл өргөдлийн хариу, тайлбар огт мэдэгдээгүй. Тэгээд 03 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 50 минут болж байхад би ажлын өрөөнийхөндөө баруун бүсээс очиж түлхүүр аваад хүүхдээ хүргэж өгөөд ирвэл дарга намайг асуух болов уу? гэж яриад би гарлаа шүү гээд гарсан. Тэгтэл 13 цаг болж байхад манай******* над руу залгаад та хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би хүүхдээ хүргэж өгөөд явж байна гэхэд дарга цаана нь намайг балай авгай энэ тэр гэж хашгирч байсан нь утасны цаанаас сонсогдсон тэгээд би ажил дээр ирээд лабораторийн ажил танилцуулах гээд даргын өрөөнд ороход чи хааччихдаг юм гэхээр нь би хүүхдээ хүргэж өгөөд ирлээ. Та хүнийг балай авгайгаар нь дуудаж болохгүй шүү дээ. Надад их муухай санагдсан гэж хэлсэн. Тэгээд дарга бид хоёр тэр асуудлаас болж бага зэрэг маргалдсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр надад мөн л мэдэгдэх өгөөд сануулах арга хэмжээ авсан тушаал өгсөн. Өмнө нь 2019 оны 03 дугаар сарын 08-нд эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж байхад дарга чиний асуудлыг уучилсан гэж хэлсэн. Гэтэл дараа нь 11-нд арга хэмжээ авсан байсан.

Ажил тасалсан 2 цаг 30 минутын хувьд манай байгууллага чөлөөг чөлөө олгох хуудсаар чөлөө олгодог. Миний хувьд ******* даргатай яриад чөлөө авч болох байсан боловч сум ойрхон байдаг учраас би 09 цагаас өмнө ирнэ гэж тооцоолоод явсан юм. Гэтэл замдаа саатаад 11 цаг 30 минут болж байхад ажил дээрээ ирсэн. Манай хамаатны 90 гарсан настай хөгшин сумд амьдардаг юм. Бие нь өвдөөд байна гэхээр нь би өглөө 06 цаг 30 минут болж байхад ном уншуулах гээд лам аваад гэрт нь очсон юм. Тэгээд номоо уншуулаад эргэж ирэх замдаа саатаад даваан дээр сүлжээтэй газар гарч ирэхэд 11 цаг 30 минут болсон байсан. Тэгээд би ******* дарга руу ярьтал ирж даргатай уулз гэж хэлсэн. Тэгээд ажил дээр ирээд даргатай уулзах гэтэл хүнтэй байна дараа нь уулз гэж хэлсэн. Тэгж байтал цайны цаг өнгөрчихсөн.

2019 оны 04 дүгээр сард ногдуулсан сахилгын шийтгэлийн тухайд надад мэдэгдэх хуудас өгөөгүй. Миний цалин хасагдаж ороход л надад сахилгын шийтгэл ногдуулсан байна гэдгийг мэдсэн. Гэтэл тухайн үед надад сахилгын шийтгэл ногдуулах хурал ч болоогүй. Намайг ч оролцуулаагүй. Цалин хасагдахад л мэдсэн.

Иймд миний нэхэмжлэлийн шаардлага нь ажилдаа эгүүлэн томилуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэлье. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах, мөн даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн *******ийн ажилд Ө.Ав-ийг эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 94 хоногийн 3.895.642 төгрөгийг хариуцагч байгууллагаас нөхөн гаргуулах шаардлагуудыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар өмгөөлөгчийн зүгээс тодруулъя. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалыг дараах үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тус тушаалын 1 дэх хэсэгт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн 02 тоот тогтоолоор тогтоогдсон гэсэн байдаг. Ёс зүйн зөвлөл гэдэг субъект бол чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг тогтоож ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэдэг ийм субъект байгаа. Гэтэл ноцтой зөрчил гаргасныг ёс зүйн зөвлөл тогтоосон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдсан байх ёстой. Хэрвээ хөдөлмөрийн гэрээнээс өөрөөр жишээлбэл ёс зүйн дүрмийн заалтыг зөрчих нь ноцтой зөрчилд тооцогдоно гэж талууд тохирсон бол тэр талаараа хөдөлмөрийн гэрээнд заасан тохиолдолд тэр нь ноцтой зөрчилд тооцогдоно. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ёс зүйн дүрэм, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнийг ноцтой зөрчилд тооцох заалт байхгүй. Гэтэл ёс зүйн зөвлөлийн тогтоолоор ноцтой зөрчил тогтоогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ёс зүйн зөвлөл бол төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийг ёс зүйн хэм хэмжээ зөрчжээ гэсэн тогтоол гаргасан байгаа. Хоёрдугаарт Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоол мөн шалгаж буй асуудлаа бодитой тогтоож чадаагүй. Энэ тогтоолд лабораторийн ******* Ө.Ав- нь ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн асуудлыг хэлэлцэж шалгалаа гэсэн байдаг. Гэвч лабораторийн ******* тус байгууллагын байрны аль хэсэгт нь хэдэн цагт ямар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Харин газрын даргын өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн гэсэн таамаглал нь нэр бүхий хүмүүсийн тайлбар, хурлын тэмдэглэлээр тогтоогдлоо гэсэн байгаа. Үүнийгээ дүгнэхдээ ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл ёс зүйн зөвлөл тухайн зөрчил хэзээ, хаана, яаж үйлдэгдсэнийг бодитоор тогтоож чадаагүй. , Золжаргал, Бямбасүрэн, нарын тайлбар, хурлын тэмдэглэлд Ө.Ав-ийг ажлын цагаар ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн талаар тусгасан мэдүүлсэн зүйл байдаггүй. Гэтэл ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь эдгээр хүмүүсийн тайлбараар нотлогдож ёс зүйн дүрэм зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ёс зүйн дүрэм зөрчсөнийг тогтоосноор хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь мөн үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэлүүдээр ажлаас халсан тушаал болон ёс зүйн зөвлөлийн тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байна. Сануулах сахилгын шийтгэл ногдуулсны тухайд ажилтан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна. Мөн тухайн сануулах сахилгын шийтгэл ногдуулна гэж амаар хэлснийхээ дараа уучиллаа гэдэг байдлаар тухайн үед нь амаар хэлсэн байна. Ингэж хэлсэн учраас тухайн хүн өөрт нь шийтгэл ногдуулаагүй юм байна гэж ойлгосон байна. Үзэмжээрээ сахилгын шийтгэл ногдуулсан юм уу? гэдэг байдал харагдаж байна. Ийм учраас сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мөн хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон Засгийн газрын 2017 оны 01 дугаартай албан даалгавар, 258 дугаартай сахилга хариуцлагыг чангатгах тухай тогтоолуудыг үндэслэсэн. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтууд байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээний 20 дугаар зүйлийн 20-ын б дэх заалтуудыг үндэслэсэн байгаа. Нэгдүгээрт Ө.Ав-тэй 2018 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 20б-д ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн заалт байгаа. Тушаалыг тухайн үед гаргахад ёс зүйн зөвлөл болон төрийн захиргаа үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоосон Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан. Уг тогтоол 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан байгаа. Энэ хөдөлмөрийн гэрээ уг тогтоолтой нийцүүлэгдээгүй боловч Засгийн газраас өмнө нь гаргаж байсан шийдвэрүүдийн агуулгыг бүгдийг агуулсан гэрээ байгаа. Хөдөлмөрийн гэрээний 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг онцгой анхаарч үзэх нь зүйтэй. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2, 8.9 дэх заалтуудыг шүүгчийг онцгой анхаарч харахыг хүсч байна. Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгавар нь Төрийн албанд сахилга хариуцлагыг чангатгах тухай албан даалгавар байгаа. Мөн Засгийн газрын 258 дугаар тогтоолыг анхаарч үзэхийг хүсч байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан хэлэхэд газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний Б/11 дугаартай Ө.Ав-эд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хувьд Ав- өөрөө гардаж аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч гардуулсан талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна. Энэ тушаалыг хүчингүй болгуулахад төрийн албан хаагч өөртэй нь хамааралтай захиргааны шийдвэр гарсан тохиолдолд тухайн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш тодорхой хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах заалт байдаг. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг 03 дугаар сарын 11-нд гардаж аваад гарын үсгээ зурсан баримт нь байна. Үүнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу 90 хоногийн дотор тушаалыг хүчингүй болгуулах талаар Ав- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга юм уу дээд шатны байгууллага, эсвэл шүүхэд нэхэмжлэл гаргаж хүчингүй болгуулах эрхтэй байсан. Энэ 90 хоногийн хугацаа нь хуанлийн хугацаагаар 06 дугаар сарын 09-нд дууссан. Тэгэхээр Ав- нь 2019 оны 06 дугаар сарын 11-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Б/11 тоот тушаалыг Ав- өөрөө хүлээн зөвшөөрсөн байдал нь холбогдох хууль болон гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна. Хоёрдугаарт нь байгууллагын ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох талаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа хэллээ. Үүн дээр тайлбар хэлэхэд байгууллагын ёс зүйн зөвлөлд газрын дарга 05 дугаар сарын 02-ны өдөр албан бичиг өгсөн байдаг. Ингээд ёс зүйн зөвлөл шалгаад Ав-ийг тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэдгийг тогтоосон нь газрын даргын өрөөнд болсон шуурхай хурлын тэмдэглэл болон лабораторийн 3 ажилтан, даргын туслах нарын тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. , , нарын мэдүүлгийг анхаарч үзэхийг хүсч байна. Ёс зүйн зөвлөлийн тогтоол 03 дугаар сарын 02-ны өдөр гарсан байгаа. Энэ тогтоол гарснаас хойш Ав- гардаж аваад гарын үсэг зураад өөрөө тайлбар гаргаж өгсөн байгаа. Байгууллагын ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх юм бол дээд шатны ёс зүйн зөвлөлийн байгууллагад хандаж хүчингүй болгох талаар Ав- гомдлоо гаргах ёстой байсан. Үүнээс хойш 30 хоногийн хугацаа нь 06 дугаар сарын 07-нд дууссан байна. Ав- энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй нь уг тогтоолыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг харуулж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ав- нь Завхан аймгийн *******т холбогдуулан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай, мөн газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хуагцааны цалинтай тэнцэх олговор болон ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах, нийгмийн даатгалын татварыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ө.Ав- нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргатай 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд Лабораторийн ******* гэж нэхэмжлэгчийн албан тушаалын нэрийг нь тодорхой заан өгч, хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бөгөөд гэрээ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан байх тул уг гэрээг анх заасан нөхцөл, хугацаагаар сунгасан гэж үзнэ.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай Ө.Ав-эд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын албан даалгавар, Засгийн газрын 258 дугаар тогтоолын 1.7 дугаар заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 20б дахь заалт, Байгууллагын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот тогтоолыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Ав-ийг ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж нойтой зөрчил гаргасан гэж үзэн түүнийг лабораторийн *******ийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаачр цуцласан байна.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох хэсэг болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдсан байх ёстой. ...Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ёс зүйн дүрэм, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнийг ноцтой зөрчилд тооцох заалт байхгүй. Гэтэл ёс зүйн зөвлөлийн тогтоолоор ноцтой зөрчил тогтоогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна..., ...Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоол мөн шалгаж буй асуудлаа бодитой тогтоож чадаагүй. Энэ тогтоолд лабораторийн ******* Ө.Ав- нь ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн асуудлыг хэлэлцэж шалгалаа гэсэн байдаг. Гэвч лабораторийн ******* тус байгууллагын байрны аль хэсэгт нь хэдэн цагт ямар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Харин газрын даргын өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн гэсэн таамаглал нь нэр бүхий хүмүүсийн тайлбар, хурлын тэмдэглэлээр тогтоогдлоо гэсэн байгаа. Үүнийгээ дүгнэхдээ ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэн. ...гэтэл ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нь ....ёс зүйн дүрэм зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ёс зүйн дүрэм зөрчсөнийг тогтоосноор хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь мөн үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэлүүдээр ажлаас халсан тушаал болон ёс зүйн зөвлөлийн тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байна. Сануулах сахилгын шийтгэл ногдуулсны тухайд ажилтан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна. Мөн тухайн сануулах сахилгын шийтгэл ногдуулна гэж амаар хэлснийхээ дараа уучиллаа гэдэг байдлаар тухайн үед нь амаар хэлсэн байна. Ингэж хэлсэн учраас тухайн хүн өөрт нь шийтгэл ногдуулаагүй юм байна гэж ойлгосон байна. Үзэмжээрээ сахилгын шийтгэл ногдуулсан юм уу? гэдэг байдал харагдаж байна. Ийм учраас сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мөн хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байна гэж маргаж байна.

Гэвч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 20 дахь заалт буюу Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргавал Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцалага хүлээнэ. Дор дурдсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргавал хөдмөрийн гэрээг шууд цуцлана... гээд, мөн заалтын б-д Ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж дуусгавар болгоно гэж, мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь заалтын 8.2-т хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэгт ажлын болон ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн...бол гээд, мөн заалтын 8.7-д заасан Ажилтан нь энэхүү журмын 8.2-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь захиргааны санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас халах үндэслэл болно гэж заасан байгаа бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалжээ.

Нэхэмжлэгч Ө.Ав- нь би тухай үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Харин Ав- ньь ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай зөвлөгөөний 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай хурлын тэмдэглэл, мөн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07/178 тоот албан бичиг, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байх тул түүнийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэстэй.

Ийнхүү нэхэмжлэгч Ө.Ав- нь ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь нотлогдож байх бөгөөд Ө.Ав-ийн Завхан аймгийн *******т холбогдуулан гаргасан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хуагцааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмжм гаргуулах, нийгмийн даатгалын татварыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүчнлэн нэхэмжлэгч Ө.Ав- нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулахыг хүссэн бөгөөд уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Засгийн газрын 258 дугаар тогтоолын 1.9 дүгээр зүйл, Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасныг тус тус үндэслэн Ө.Ав-ийг ажил тасалсан гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ.

Хариуцагч байгууллага нь дээрх тушаалыг хоёр удаа гаргасан байх бөгөөд тушаалыг харьцуулан харахад тушаах хэсгийн зүйл заалтынхаа алдааг зассан байгаа болохоос биш доторх агуулга нь адилхан байгаа учраас нэг тушаал гэж үзэх нь зүйтэй.

Уг сахилгын шийтгэл ногдуулсан талаар талууд маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч цалингаас суутгал хийсэн байсан гэх боловч энэ талаараа нотлох баримтаар нотлоогүй байна.

Харин хариуцагч нь дээрх сахилгын шийтгэл ногдуулсны дараа Ө.Ав-эд ёс зүйн зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалаа 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/23 тоот тушаалаар хүчингүй болсонд тооцож байсан баримт хэрэгт авагджээ.

Иймд нэхэмжлэгчийн өмнө гаргасан сахилгын зөрчлийн талаар дүгнэх шаардлагагүй юм.

Нөгөөтэйгүүр Ө.Ав- нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.Ав- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлооор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна гэж үзээд

  МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ө.Ав-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******т холбогдуулан гаргасан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай, мөн газрын даргын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай, мөн газрын даргын 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хуагцааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмжм гаргуулах, нийгмийн даатгалын татварыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ