Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2019/00242

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дүгээр багт байрлах, рд:, утас:, Б аймгийн О газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суух, Т овогт Тий Е /рд:, утас: /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, Б.М, Хариуцагч Т.Е, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, гуравдагч этгээд Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшиж байгаа 876 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн О газрын шүүхэд гаргасан /нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн/ нэхэмжлэлдээ: Иргэн Т.Е нь 1994 оны 11 дүгээр сарын 11-нд батлагдсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, төрийн байгууллага болох Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг хувьдаа өмчилж авсан байсан тул түүний одоогийн хашаа татаж эзэмшиж байгаа 4876 м.кв газрыг бүхэлд нь О газрын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж улмаар Т.Ед газар эзэмшүүлсэн Ө сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Т.Е нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна. Тийм учраас Т.Еы эзэмшиж буй 4876 м.кв газрыг бүхэлд нь нэхэмжилснийг өөрчилж, түүний хууль бус илүү эзэмшиж байгаа 876 м.кв газрыг О газрын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Т.Еы О газрын мэдлийн 876 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110/Ш32016/0124 дугаартай шинжээч томилох захирамжаар гаргасан шинжээч Г газрын мэргэжилтэн Х.Өы 01 дүгээр дүгнэлтээр давхар тогтоогдож байна гэжээ.

Хариуцагч Т.Е шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О газар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 876 м.кв газрыг хариуцагч Т.Е миний бие 2002 оноос эзэмшиж байгаа бөгөөд Монгол Улсын Иргэний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.2-т Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна" гэснийг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэснийг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

1. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот тогтоолын хянавал хэсгийн Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2002 оны захиргааны актыг 2004 оноос хойш мэдэх боломжтой байсан атлаа эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ. Анхан шатны шүүхээс "...ердийн харьяаллын шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоологдохоор байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ. Тийм учраас Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор Хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж нотлох баримтаар үнэлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэргийн шүүх дахин үнэлэхгүй гэж үзэж байна.

2. Маргаан бүхий 876 м.кв газрыг 2002 оноос эхлэн Т.Е миний бие эзэмшиж байгаа тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөлд газар эзэмших эрх хүчингүй болох учир нэхэмжлэгч О газар нь тухайн газрыг 15 жил ашиглаагүй учир эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч О газар нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч энэхүү шинжээчийн дүгнэлтийг Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч О газар нь Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 шийдвэртэй захиргааны хэргээс хуулбарлан авсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир дахин нотлохгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Би даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.А шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Нэхэмжлэгч тал болох аймгийн О хэлтсийн 1563 м.кв эзэмшил газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас хүү Ж.Д бид хоёрын хууль ёсны эзэмшил газар болох 416 м.кв талбайд холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Т.Е бид харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, тохиролцсоны үндсэн дээр түүний Б аймгийн Засаг даргын 348 тоот захирамжийн дагуу эзэмшсэн 0 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4000 м.кв талбай эзэмшил газраасаа 416 м.кв талбай газрыг нь нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан тул Б аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай дугаар 677 тоот захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд хуульд заасны дагуу дурдсан гэрээ, хураамж төлсөн баримт бусад холбогдох материалуудыг бүрэн хавсарган бүрдүүлж өгсний үндсэн дээр хүү Ж.Дд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 000476573 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болно. Улмаар тэр газарт хашаа татаж, 2 давхар байшин барьсан ба 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 000201395 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүү Ж.Д бид хоёрын нэр дээр гарсан. Мөн Засаг даргын дугаар 677 тоот захирамжид Т.Еы 4000 м.кв талбайгаас 22416 м.кв нь хасагдсан тул үлдэж байгаа 3584 м.кв талбай газарт шинэ газар эзэмших гэрээ хийх, эрхийн гэрчилгээ олгож, өөрчлөлтийг улсын бүртгэлд тусган бүртгүүлэх, хувийн хэрэг нээхийг аймгийн Г газарт үүрэг болгосон байсан. Үүнээс үзэхэд манай эзэмшсэн газар болох 416 м.кв талбай нь Т.Еы 4000 м.кв талбай газраас хасагдсан болох нь тодорхой харагдаж байна. Хариуцагчид эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газрын Засаг даргын захирамжид холбогдуулан түүнийг хүчингүй болгуулах тухай Захиргааны хэргийн шүүхэд гомдол гараагүй нь тус захирамж хууль зүйн үндэслэлтэй, эзэмшүүлсэн газар нь хууль ёсны эзэмшил хэвээр байх тул байршлын хувьд Т.Еы эзэмшлийн координатын 3 цэгээс дотогш буюу 4000 м.кв талбай бүхий газарт багтах манай эзэмшлийн 416 м.кв талбай газар ч мөн л хууль ёсны эзэмшил гэсэн дүгнэлт гарах юм. Манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь хариуцагчийн эзэмшиж буй 4000 м.кв талбайн дотогш байршилтай гэдэг нь Ж.Ды // эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаас харагдана. Иймд манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь аймгийн О хэлтсийн буюу нэхэмжлэгч талын газар нутагт огт хамаарагдахгүй болно.

2.  Аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 677 тоот захирамжийн хуулийн үндэслэлийн тухайд: Хуулийн зохицуулалтаас үзвэл Газар эзэмших хууль ёсны эрхтэй этгээд болох газар эзэмших эрх шилжүүлэгч Т.Е, газар эзэмших эрх хүлээн авагч хүү Ж.Д нарын хэн алиных нь газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хураамж төлсөн баримт зэрэг хүсэлтэд хавсаргавал зохих бүх баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлэн өгсөн тул үүний дагуу аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 677 тоот захирамжаар Т.Еаас Ж.Дд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

3.  Нэхэмжлэгч болох О хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд; Тус хэргийн маргааны зүйл болж буй хариуцагч нь хууль ёсоор эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газраас гадна нэхэмжлэгч талын буюу О хэлтсийн хууль ёсны эзэмшлийн гэх 1563 м.кв газрыг үндэслэлгүйгээр илүү эзэмшиж байгаа эсэхийг тогтоох нь хэргийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарахад ач холбогдолтой юм. Харин манай эзэмшлийн 416 м.кв талбай газрыг хариуцагчийн хууль ёсны эзэмшлийн 4000 м.кв газраас эзэмшүүлсэн тул уг маргааны зүйлд хамааралгүй болж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар манай хууль ёсны эзэмшлийн 416 м.кв талбай газар нь нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг шаардаж буй 1563 м.кв газрын байршилд хамааралгүй болох нь, мөн хариуцагч Т.Еы эзэмшлийн 4000 м.кв талбай газар болон түүнээс шилжүүлэн авсан манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь хууль ёсны болох нь хангалттай хэмжээнд бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч О хэлтсийн албадан чөлөөлүүлэхийг хүссэн 1563 м.кв талбай газрын нэхэмжлэлийн шаардлагаас манай эзэмшлийн буюу хүү Ж.Ды нэр дээр бүртгэгдсэн 416 м.кв талбай газарт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Б аймгийн О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Б аймгийн О газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б аймгийн О газар нь 1999 онд гал түймэртэй тэмцэх хэлтэс байх үед Ө сумын Засаг даргын 1999 оны захирамжаар 12495 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Дээрх газрыг тухайн үед Б аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан Т.Е дур мэдэн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг өөрийн эзэмшлийн Ж хоршоонд шилжүүлж авч, шийдвэр гаргуулж авсан. Т.Е нь Б аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 1994 онд батлагдсан Монгол улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт, 2002 оны 06 дугаар сарын 07-ний өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчиж, төрийн байгууллага болох Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг хувьдаа өмчилж авсан боловч хашаа татах үедээ илүү 4876 м.кв газрыг эзэмшиж өдийг хүрсэн. Иймд Т.Еы илүү эзэмшиж авсан 876 м.кв газрыг албадан чөлөөлж өгөхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Е шүүх хуралдаанд хариу тайлбарын талаар тайлбарлахдаа:

1. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01840 дугаар тогтоолын хянавал хэсэгт ...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөөгүй нь буруу болжээ, ...зохигчийн хороонд үүссэн маргаан ерөнхий болон тусгай хугацааны аль нь хамарч буй..., ...хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхлэн тоолох... гэх зэрэг үндэслэлүүдийг дурдаж дүгнэлт гаргасан талаар.

1.1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил гэж заасан байна.

Хариуцагч миний бие Т.Е Гамшгаас хамгаалах Ерөнхий газрын даргын 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 108 тоот тушаалаар Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч О хэлтэс нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 19/58 албан тоотоор шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой нотлох баримт байхгүй учир хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Шүүх Хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот тогтоолын ХЯНАВАЛ хэсгийн "...гуравдагч этгээд Т.Е нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч энэхүү үйл баримт 2002 онд болж өнгөрсөн, нэхэмжлэгч хуулийн этгээд 2004 оноос хойш мэдэх бүрэн боломжтой байсан....атлаа эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг хэтрүүлсэн гэж үзэх ёстой. ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэжээ. Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Шүүх Хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор Хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж нотлох баримтаар үнэлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэргийн шүүх дахин үнэлэхгүй гэж үзэж байна

1.2.   Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байдаг. Миний бие 2004 онд хэлтсийн даргын үүрэгт ажлыг хүлээлгэн өгөхдөө Гал түймэртэй тэмцэх хэлтсийн 8495 м.кв газар, газар эзэмших гэрчилгээ, гэрээг хүлээлгэн өгсөн. Уг газрыг эзэмшлийн гэрээний дагуу 3 жил эзэмшсэний дараа О хэлтэс өөрийн эзэмшлийн газрыг 7350 м.кв 0065604 дугаартай газар эзэмших гэрчилгээг өөрсдөө хүлээн зөвшөөрч, газар эзэмших гэрээ байгуулан 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр авч 7 жил эзэмшсэн асуудал нь надад ямар ч хамааралгүй байдаг. Дээрх эзэмших газрын хэмжээг багасгаж авсныг О хэлтэс нь надаас ажил хүлээж авсан мөн дараагийн хүнд хүлээлгэж өгсөн Ж.Өээс асууж нэхэмжлэл гаргах нь зүйтэй. О хэлтэс 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн газрыг тогтоож авсны дараа Ж хоршоо 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 0 дугаар газар эзэмших гэрчилгээг тухайн үеийн газрын албаны эрх бүхий ажилтны үйлдсэн кадастрын зурагт ертөнцийн цагийн зүүний дагуу хилийн заагийн 1,2,3,4 дүгээр цэгүүд X, Ү координатуудыг тэмдэглүүлэн, газрын нэгж талбарын хэмжээг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 23 дугаар зүйлийн 23.4.3-д зааснаар тогтоож баталгаажуулснаар газар эзэмших гэрчилгээ авч, гэрээ байгуулан эзэмшиж байгааг шүүх нотлох баримтаар үнэлэх ёстой.

1.3.   Монгол Улсын газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай заалт байдаг бөгөөд газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөлд хүчингүй болгох учиртай тул 8495 м.кв газрыг надаас нэхэмжлэх нь шударга байдалд нийцэхгүй. Дээрх байдлаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий болон тусга хугацааны аль алинаар ч авч үзсэн ч хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэж байна.

2.М ХХК-ийн 2003 онд гүйцэтгэсэн байр зүйн зураг /хавсралт -1/ учир дутагдалтай байна.Яагаад гэвэл 1999 онд Гал түймэртэй тэмцэх алба, 2002 онд Ж хоршоонд газар эзэмшүүлсэн байхад байршлын зурагт тусгагдаагүй ба янз бүрийн тэмдэглэгээ хийгдсэн нь үндэслэлгүй байна. Мөн Захиргааны хэргийн шүүхэд Гал түймэртэй албанд 12495 м.кв газар эзэмшүүлсэн тухай эрх зүйн акт /захирамж/ нотлогдоогүй.

2.1 Аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар О газарт 2007 оны 07 сарын 02-ны өдөр 7350 м.кв. Ж хоршоонд 2007 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 4000 м.кв газар олгосон тухай кадастрын зургийг Ө сумын газрын асуудал хариуцсан ажилтан А.Е үйлдэж аймгийн Газрын албаны мэргэжилтэн Б 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан кадастрын зургийг нотлох баримтаар үнэлүүлэхээр шүүхэд өгсөн юм. Үүнийг шинжээчид одоогийн байрлалтай харьцуулан үзэхэд ямар нэгэн хөдөлгөөн ороогүй кадастрын зурагтай давхцаж байгааг /хавсралт-2/-аар нотолсон байна. Харин О газарт үйлдсэн өөрийн эзэмшлийн газрын кадастрын зургийг нуун дарагдуулж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан нь нотлогдож байна.О газрын одоогийн байдлаар эзэмшиж буй газрын хэмжээг 7915 м.кв гэж тогтоосон ба энэ нь эзэмших ёстой 7350 м.кв газраас илүү байгааг харуулж байна.

2.2 Шинжээчдийн дүгнэлтэд /хавсралт-2/-оор О газар, Т.Еы хил зааг 3, 4 цэгүүд баталгаажуулан үйлдэж олгосон кадастрын зургийн дагуу байгаа зөрчигдөөгүй давхцаж байна гэж дүгнэсэн мөртлөө илүү газрын хэмжээг О газар, миний эзэмшлийн газрын кадастрын 3,4 дүгээр цэгүүдэд хилийн заагт зурж тэмдэглэн /хавсралт- 4/-өөр харуулсан нь нотлох баримтаар үнэлэгдэх үндэслэл байхгүй.Илүү газрын хэмжээ аль цэгүүдэд байгааг нарийн тогтоож чадаагүй дүгнэлт болжээ.

2.3 Миний бие иргэн Ж.Дд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн аймгийн Засаг даргын А/677 дугаар захирамжаар 416 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэх үед 2007 онд надад олгогдсон кадастрын зураг дахин хянагдаж зөрчилгүй тул шилжүүлэн эзэмшүүлсэн нь /хавсралт-5/-аар дахин нотлогдож байна.

3. Шүүгчийн үзлэг хийх үед мөн дүнгийн талаар ямар нэгэн саналын зөрүүтэй зүйл гараагүй зохих журмын дагуу явагдлаа гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.А шүүх хуралдаанд хариу тайлбарын талаар тайлбарлахдаа: Би урьд нь өмнө бас шүүх хуралдаанд оролцож, тайлбарлаж байсан. Би хууль журмын дагуу Т.Еы хашааны 3 дугаар цэгээс дотогш 416 м.кв газрыг Б аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжаар шилжүүлж авсан. Би Б аймгийн О газрын эзэмшлийн газарт дур мэдэн барилга бариагүй. Би хууль ёсоор газар эзэмшиж байгаа ба надад ямар нэгэн гэм буруу байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б аймгийн О газар нь Т.Ед холбогдуулан 876 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Т.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б аймгийн Гал түймэртэй тэмцэх алба /одоогийн О газар/-д 1999 оны 3 дугаар сарын 19-ны өдөр №***** дугаартай Газар эзэмших гэрчилгээгээр Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт 12495 м.кв талбайтай газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Улмаар Б аймгийн Ө сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс (одоогийн О газар)-ийн 12495 м.кв талбайтай газрын 4000 м.кв талбайтай газрыг хасаж үлдсэн 8495 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэн, 2 дахь заалтаар Гал түймэртэй тэмцэх хэлтсийн эзэмшлийн газраас хасагдсан 4000 м.кв талбайтай газрыг Ж хоршооны эзэмшилд олгосон байна. 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон №0065604 дугаартай Газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгч Б аймгийн О газар нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 0 дугаар бүхий 7350 м.кв газрыг 50 жилийн хугацаатай төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Ж хоршооны эзэн М.Т нь 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ болон 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Ж хоршооны эзэмшлийн 4000 м.кв газрыг Т.Ед шилжүүлсэн байна.

Б аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 348 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн 1 дэх заалтаар ... Ж ХХК-ний Ө сумын 5 дугаар багт орших 4000 м.кв газрын газар эзэмших эрхийг Ө сумын 2 дугаар багийн иргэн, РД:Б Т овогт Тий Ед зориулалтаар нь шилжүүлэн, 2 дахь заалтаар ... Ж ХХК-нд газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжийн холбогдох хэсэг болон 0 тоот эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон №0 дугаартай Монгол Улсын Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр хариуцагч Т.Е нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 348 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 0 дугаар бүхий 4000 м.кв газрыг 29 жилийн хугацаатай үйлдвэр, Ө сумын 5-р баг, О хэлтсийн баруун залгаад худалдаа үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Б аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 тоот шийдвэрийг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон №0 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Т.Е нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 0 дугаар бүхий 3584 м.кв газрыг 24 жилийн хугацаатай, Ө сумын 13-р баг, О хэлтсийн баруун залгаад худалдаа үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Б аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн 1 дэх заалтаар Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт О хэлтсийн баруун талд залгаа байршилтай /хуучин 5-р баг/ иргэн Т.Еы 0 дугаартай 4000 м.кв талбайтай эзэмшлийн газраас 416 м.кв газрыг Ө сумын 3 дугаар багт оршин суух иргэн рд: Е овогт Жын Дд 24 жилийн хугацаагаар худалдаа үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлж, 2 дахь заалтаар аймгийн Засаг даргын Т.Ед газар эзэмшүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 348 тоот захирамжийн холбогдох хэсэг болон 0 тоот газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгон, 3 дахь заалтаар иргэн Ж.Д болон 3584 м.кв газартай иргэн Т.Е нарт шинээр газар эзэмших гэрээ хийж, эрхийн гэрчилгээ олгож, өөрчлөлтийг улсын бүртгэлд тусган бүртгэхийг аймгийн Г газарт даалгасан байна.

2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон №000476573 дугаартай Монгол Улсын Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Ж.Д нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын дугаар бүхий 416 м.кв газрыг 24 жилийн хугацаатай, Ө сумын 13-р баг, О хэлтсийн баруун залгаад худалдаа үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Хариуцагч Т.Ед 4000 м.кв эзэмшлийн газраа бэлэглэлийн журмаар шилжүүлсэн Ж хоршоо нь энэ газрыг Б аймгийн Ө сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай захирамжаар эзэмшилдээ авсан байна.

Б аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралт Газар эзэмшүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага-ын жагсаалтын 89 дүгээрт Ж хоршоо эзэмшүүлсэн газрын зориулалт нь үйлдвэр үйлчилгээний зориулалттай, эзэмшүүлсэн газрын хэмжээ 4000 м.кв, эзэмшүүлсэн газрын байршил Ө сумын 4 дүгээр баг О хэлтсийн баруун талд залгаа гэсэн байна. Мөн 2007 оны 7 дугаар сарын 09-ны өдөр олгосон № дугаартай Монгол Улсын Газар эзэмших гэрчилгээгээр Ж хоршоо нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 0 дугаар бүхий 4000 м.кв газрыг 30 жилийн хугацаатай үйлдвэр, үйлчилгээ, худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн гэсэн байна.

Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч Б аймгийн О газар нь 1999 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 12495 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан бөгөөд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамжаар уг газраас 4000 м.кв газрыг хасаж Ж хоршоонд шилжүүлж, нэхэмжлэгч Б аймгийн О газрын эзэмших газрын хэмжээ 8495 м.кв болгон багасгасан байна.

Улмаар 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон №0065604 дугаартай Монгол Улсын Газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгч Б аймгийн О газар нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын дугаар бүхий 7350 м.кв газрыг 50 жилийн хугацаатай төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б аймгийн О газар нь Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс 7350 м.кв газрыг, хариуцагч Т.Е нь 3584 м.кв газрыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ж.Д 416 м.кв газар эзэмших ёстой байна.

2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2019/а1 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- А. Ө сумын Засаг даргын 1999 оны ***** дугаартай эзэмших гэрчилгээгээр Гал түймэртэй тэмцэх албад 12495 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч тухайн үед хэмжилт боловсруулалт хийгдээгүй, нэгж талбарын эргэлтийг цэг тавигдаагүй тодорхой бус, газрын мэдээллийн санд ороогүй, одоогийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архивт гэрчилгээний загвар байгаа боловч газрын хэмжилт, кадастрын зураг байхгүй учраас 12495 м.кв газрын байршил, хил заагийг тогтоох боломжгүй байна.

- Б. Нэхэмжлэгч О газрын 12495 м.кв газрын байршил хил зааг тодорхой бус байна. 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай захирамжаар Ж хоршоонд олгосон 4000м.кв газрын эргэлтийн цэг тавигдаагүй тодорхой бус, үүний дараа 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжаар О газарт 7350 м.кв газрыг олгосон боловч газрын кадастрын зураг байхгүй, мөн уг захирамжаар Ж хоршоонд 4000 м.кв газрыг олгож газрын кадастрын зургийг Газрын асуудал хариуцсан А.Е үйлдэж 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянагдсан байна.

О газар, Т.Е, Ж.Д, О газраас шилжүүлэн авсан Цамба-2 орон сууцны одоогийн байгаа хашаалсан талбай, объектууд хэмжилтээр О газрын хашаа 6413 м.кв, Цамба 2 орон сууцны хашаа 1502 м.кв /6413+1502=7915 м.кв/, Т.Еы хашаа 5174 м.кв, Ж.Ды хашаа 639 м.кв, нийт 13728 м.кв байна.

- В. Аймгийн Засаг даргын 2013 оны А/677 дугаар захирамжаар иргэн Т.Ед эзэмшүүлсэн 3584 м.кв газраас баруун талаараа шугам сүлжээ бүхий газар 770 м.кв-аар илүү, зүүн талаараа 880 м.кв-аар кадастрын зурагт зааснаар илүү, урьд талаараа 60 м.кв-аар кадастрын зурагт зааснаас дутуу байрласан байна.

- Г. Т.Еы эзэмшиж байсан 4000 м.кв газраас 416 м.кв газрын Аймгийн засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар захирамжаар Ж.Дд шилжүүлэн эзэмшүүлж 000476573 тоот гэрчилгээ, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн кадастрын зургийг үйлдсэн байна. Ж.Ды одоогийн хашаалсан талбайн хэмжээ нь 639 м.кв байна. Эзэмшлийн 416 м.кв газарт нэмж 223 м.кв газарт хойшоо буюу засмал зам руу хашаагаа сунгасан байна. Ж.Ды 416 м.кв талбай нь О эзэмшлийн талбайтай давхцаагүй ба Т.Еы эзэмшлийн 4000 м.кв талбайтай бүрэн давхцаж байна.

Д. Т.Еы одоогийн хашаалсан талбай бүхий газраас дайран өнгөрсөн Цахилгааны шугам бүхий газрын хэмжээг Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2-т заасны дагуу 10 кв хүртэлх шугам Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас хоёр тийш 2 метрээр хамгаалалтын бүс тогтооно гэж зааснаар тогтооход 406 м.кв байна.

- З. Аймгийн Засаг даргын 2017 оны А/718 захирамжаар О газарт 6454 м.кв газрыг эзэмшүүлсэн ба уг газар нь Т.Е, Ж.Д нарын хашаалсан талбайтай одоогийн байдлаар давхцаагүй байна.

Урьд нь О эзэмшил газраас 1449 м.кв газрыг Ц ХХК-ийн Цамба -2 орон сууцад шилжүүлэн эзэмшүүлсэн ба тухайн газарт 8 давхар орон сууц баригдсан байна. Дээрх захирамжаар О газарт инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцуулан 1246 м.кв газрыг шинээр нэмж эзэмшүүлсэн ба тухайн газарт хашаа татагдаж харуулын байр, палкаар 1 давхар байшин баригдсан байна гэжээ.

Шинжээч нарын дээрх дүгнэлт болон маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас хариуцагч Т.Е нь гэрчилгээгээр эзэмшүүлсэн газраас зүүн талаараа 880 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь тогтоогдож байгаа боловч тухайн илүү байгаа газар нь нэхэмжлэгч О газрын эзэмшлийн газар болохыг тогтоосон нотлох баримтгүй, О газрын эзэмших ёстой 7350 м.кв газрын байршил тодорхойгүй, одоогийн байдлаар О газрын хашаалсан талбай 6413 м.кв байх ба О эзэмшил газраас 1449 м.кв газрыг Ц ХХК-ийн Цамба-2 орон сууцад шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд тухайн газарт 8 давхар орон сууц баригдаж хашаалсан талбайн хэмжээ 1502 м.кв газрыг нэмэхэд нийт 7915 м.кв газар эзэмшиж байна.

Шинжээчийн дүгнэлтэд Аймгийн Засаг даргын 2017 оны А/78 дугаар захирамжаар О газарт 6454 м.кв газрыг эзэмшүүлсэн ба уг газар нь Т.Е, Ж.Д нарын хашаалсан талбайтай одоогийн байдлаар давхцаагүй байна гэж дурдснаас үзэхэд Т.Еы илүү эзэмшиж байгаа 880 м.кв газар нь О газрын эзэмшил газар гэж үзэх үндэслэлгүй.

Б аймгийн Засаг даргын 2006 оны Газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ 7350 м.кв байх ба хашаалсан талбайд өөрчлөлт ороогүй үед хийсэн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр О хашаалсан талбайн хэмжээ 6818 байсан байх ба түүнд Т.Еы илүү эзэмшиж байгаа 880 м.кв газрыг нэмэхэд 7698 м.кв газар эзэмшихээр байх бөгөөд гэрчилгээнд зааснаас 348 м.кв газрыг илүү эзэмшихээр байгаа тул тухайн 880 м.кв газар нь бүхэлдээ О газрын эзэмшлийн газар гэж үзэх үндэслэлгүй, тухайн 880 м.кв газрыг байршлаар нь О дутуу эзэмшиж байгаа гэх 532 /7350-6818=532/ м.кв газрыг шүүхийн зүгээс хувааж эзэмшүүлэх боломжгүй болно.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар, Т овогт Тий Еы хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн О газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар, Т овогт Тий Еы хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн О газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК