Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 00448

 

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00448

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                              

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Турлиахтын 16 айлын орон сууцны 1-2 тоотод оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Шар хяргас овогт Дашийн Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зд холбогдох  урьд эрхэлж байсан Зйн малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаалын Д.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай,

-Зйн нэхэмжлэлтэй Д.Аэд холбогдох 2017 оны 7-9 дүгээр сарын ажиллаагүй хугацааны цалин нийт 1,511,687 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А нь Зйн захирагчийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаартай тушаалаар тус ангийн Малын суурийн даргаар томилогдон ажилласан төрийн үйлчилгээний албан хаагч юм. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул Д.А нь Зтай байнгын ажлын байрны хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Гэтэл З нь Д.Аийг малын суурийн даргын ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргалгүйгээр 2017 оны 5 дугаар сараас хойш ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байсаар өдийг хүрчээ. Энэ нь ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргах хуулийн шаардлагыг зөрчиж байна.

Зйн захирагч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаал гаргаж, Д.Аийн ажлыг сэлгэн ажиллуулахаар тушаал гаргасан байдаг. Гэвч Д.А нь сахиулаар огт ажиллаагүй. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д.А нь малын суурийн даргын ажлыг хүлээлгэн өгсөн. Дараа нь ажил олгогч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаартай тушаал гаргаж Д.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ангийн данс бүртгэлээс хассан байдаг. Эдгээр хоёр тушаалыг гардуулж өгөөгүй.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд нэхэмжлэгч Д.Аийн Зд холбогдох гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д.А нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.А нь ээлжийн амралтаа аваад 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орох байсан боловч 2 сар 11 хоног ажлаа таслаад Солонгос улс руу яваад 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсад ирсэн. Тэрээр явахаасаа өмнө Зйн захирагч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай тушаалыг зөвшөөрөөд, ажлаа хүлээлгэн өгөөд явсан. Харин Зас тус тушаалыг түүнд албан ёсоор гардуулсан зүйл байхгүй харин танилцуулсан, тэрээр өөрөө мэдээд ажлаа хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Д.А нь Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаалаар малын суурийн даргын албан тушаал буурч тус ангийн сахиулын албан тушаалд томилогдсон боловч сахиулын ажлыг хийгээгүй бөгөөд ажил албан тушаалаа гүйцэтгэхгүй ажлаа орхин Солонгос улс руу явсан ба хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил албан тушаалаа гүйцэтгэхгүй байсан тул Зйн захирагчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ангийн данс бүртгэлээс хассан. Д.А нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад албан тушаалын үүрэгт ажлаа гүйцэтгээгүй атлаа цалин авч байгууллага болон улсыг хохироосон тул Д.Аээс 2017 оны 7 дугаар сард авсан цалин 577,473 төгрөг, 8 дугаар сард, 9 дүгээр сард авсан цалин тус бүр 467,107 төгрөг, нийт 1,511,687 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/103 дугаартай тушаалаар малын суурийн дарга Д.Аэд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Уг тушаалын дагуу нэхэмжлэгч Д.Аийн ажлын 22 хоногт ногдох ээжлийн амралтын олговор 547,430 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд амралтын олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь малын суурийн даргынхаа ажлын байрны тухайд авсан ээлжийн амралтын олговороо нөхөн төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн банк дахь 341400525200 тоот харилцах дансны хуулгаар хариуцагч Зас нэхэмжлэгч Д.Аэд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 150,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 311,426 төгрөг, нийт 461,426 төгрөгийн цалин хөлсийг шилжүүлжээ.

Харин сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан 1,511,687 төгрөгийн цалин хөлсийг Д.А Зас аваагүй. Учир нь нэхэмжлэгч Д.Аийн цалингийн дансны хуулга нь хариуцагч Зас ирүүлсэн цалингийн тодорхойлолтоос зөрүүтэй байна. Шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тохиолдолд 2017 оны 8, 9 дүгээр саруудын цалин хөлс 461,426 төгрөгийг хасаж тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зд холбогдуулан  урьд эрхэлж байсан Зйн малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаалын Д.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг,

-З нь нэхэмжлэгч Д.Аэд холбогдуулан ажиллаагүй 2017 оны 7-9 дүгээр саруудад авсан цалин нийт 1,511,687 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.А нь 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зйн малын суурийн даргын ажилд томилогдсоноос хойш тасралтгүй ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ээлжийн амралт эдлээд, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр албан тушаал буурч тус ангийн сахиулаар томилогдож улмаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Аийн Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3-4/, Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/103 дугаартай Ээлжийн амралт эдлүүлэх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-119/, Зйн захирагчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах, ангийн данс бүртгэлээс хасах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-17/, Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-18/, хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-19-21/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч З нь өмнө нь нэхэмжлэгч Д.Аэд холбогдуулан Зйн малын суурийн даргаар ажиллаж байхдаа дутагдуулсан нас гүйцсэн зургаан толгой хонь, нас гүйцсэн хоёр толгой морь, нас гүйцсэн хоёр толгой гүү гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийг шүүхээс ажил олгогч нь ажилтан Д.Атэй Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 158 дугаартай Шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-29-53/, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-54-61/, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-62-66/, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаартай магадлалын хуулбар /хх-67-70/, М.Бямбажавын мэдүүлэгийн хуулбар /хх-71-73/, Д.Отгонбаярын мэдүүлэгийн хуулбар /хх-74-76/, С.Түвшинбаярын мэдүүлэгийн хуулбар /хх-77/, А.Чулуунбаатарын мэдүүлэгийн хуулбар /хх-78-79/, Н.Баярхүүгийн мэдүүлэгийн хуулбар /хх-80-82/, Т.Баттулгын мэдүүлэгийн хуулбар /83-85/, А.Эрдэнэчулууны мэдүүлэгийн хуулбар /хх-86-88/, Х.Пүрэвдоржийн мэдүүлэгийн хуулбар /хх-89-91/, Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/17 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-116-117/ зэргээр тогтоогдож байна.

Ажилтан Д.Аийг ажил олгогч З нь малын суурийн даргын ажлын байрнаас сахиулаар томилсон тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8 дахь зүйлүүдийг, ажилтан Д.Аийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 136 дугаар зүйлийн 136.1, 136.2, 136.3 дахь зүйлүүд, Ангийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.6, 5.1.7 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалт, Ангийн захирагчийн зөвлөлийн 2017 оны 7 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус баримталсан байна.

Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаж, хуулийн заалтыг зөв хэрэглэх ёстой бөгөөд ажлаас халахад баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой.

Мөн ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг.

Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай тушаалын хувийг ажил олгогч байгууллага нь ажилтан Д.Аэд гардуулаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын шүүх хуралдаанд гаргасан ...тус тушаалыг Д.Аэд албан ёсоор гардуулаагүй боловч тухайн үед Д.А нь зөвшөөрөөд 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөөд явсан гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын шүүх хуралдаанд гаргасан ...Д.А нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн захирагчийн тушаал гарснаас хойш ажиллаагүй. Тус тушаалыг гардаж аваагүй. 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр малын суурийн даргын ажлыг хүлээлгэн өгсөн гэх тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.А нь Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай тушаалыг ажлаа хүлээлгэн өгсөн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Зйн захирагчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах, ангийн данс бүртгэлээс хасах тухай тушаалын хувийг ажил олгогч байгууллага нь ажилтан Д.Аэд гардуулаагүй, ажилтан Д.А нь энэхүү тушаал гарснаас хойш Зд ажиллаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын шүүх хуралдаанд гаргасан ...тус тушаалыг албан ёсоор түүнд гардуулаагүй, гэхдээ Д.А нь 2017 онд хүүхдээ ирүүлж нийгмийн даатгалын дэвтрээ авахуулсан. Тэрээр энэ тушаал гарсныг мэдсэн бөгөөд түүнээс хойш ажилдаа ирээгүй гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...тус тушаалыг Д.Аэд гардуулж өгөөгүй бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн захирагчийн тушаал гарснаас хойш тэрээр ажиллаагүй гэх тайлбаруудаар нотлогдож байна.

Иймд ажилтан Д.А нь ажлаасаа чөлөөлөгдөхийг хүлээн зөвшөөрч байсан байна гэж үзэхээр байна. Учир нь Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай Сэлгэн ажиллуулах, ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай тушаал гарахад тэрээр 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн, Зйн захирагчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/184 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах, ангийн данс бүртгэлээс хасах тухай тушаал гарснаас хойш ажилдаа эргэн очоогүй, хэрэв ажилтанг ажилдаа очиход нь ажил олгогчийн зүгээс ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол тэр талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үгүйсгээгүй, мөн ажил олгогчийн буруутай үйлдлээс болж ажлаас чөлөөлөгдсөн гэж үзвэл энэ талаар хуулийн хугацаанд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.А нь Зйн малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаалын Д.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн гомдлын шаардлагыг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хэдийгээр нэхэмжлэгч Д.Аэд холбогдуулан З нь өмнө нь нас гүйцсэн зургаан толгой хонь, нас гүйцсэн хоёр толгой морь, нас гүйцсэн хоёр толгой гүү гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн боловч энэ нь нэхэмжлэгч Д.Аийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасны дагуу нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлд хамраарахгүй, мөн тэрээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Ажилтан Д.А нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал Солонгос улсад байсан болох нь хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2-5а/9414 дугаартай албан бичгээр /хх-100/ нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Дээрх хугацаанд ажилтан Д.Аийн нэр дээрх Төрийн банк дахь 341400525200 тоот дансанд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 150,000 төгрөгний, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 397,430 төгрөгний, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 150,000 төгрөгний, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 311,426 төгрөний цалин тус тус орсон болох нь нотлогдож байна.

Хариуцагч З нь нэхэмжлэгч Д.Аийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй байхад түүнд 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад цалин олгосон явдалд нэхэмжлэгч Д.А нь буруугүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний тал болох З нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, тэрээр ажилтанд олгогдсон цалин хөлстэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зд холбогдох урьд эрхэлж байсан Зйн малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаалын Д.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэл, Зйн нэхэмжлэлтэй Д.Аэд холбогдох ажиллаагүй 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад авсан цалин нийт 1,511,687 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар, хариуцагч З нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар тус тус улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мын нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зд холбогдох урьд эрхэлж байсан Зйн малын суурийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, Зйн захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дугаартай тушаалын Д.Аэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэл, З нь нэхэмжлэгч Д.Аэд холбогдуулан ажиллаагүй 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад авсан цалин нийт 1,511,687 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МАРИНА